1 00:00:01,000 --> 00:00:03,903 Аливаа хүний номын тавиурыг хараад 2 00:00:03,927 --> 00:00:06,422 тэр хүн ямар хүн бэ гэдгийг мэдэж болно гэлцдэг. 3 00:00:07,679 --> 00:00:09,666 Миний номын тавиур юу гэх бол? 4 00:00:10,402 --> 00:00:13,960 Би энэ асуултыг хэдэн жилийн өмнө өөрөөсөө асуухад 5 00:00:13,960 --> 00:00:16,411 надад үнэхээр нэгийг бодогдуулсан. 6 00:00:17,131 --> 00:00:20,135 Би уг нь өөрийгөө бас ч үгүй соёлтой, 7 00:00:20,159 --> 00:00:22,584 юм үзэж нүд тайлсан хүн гэж боддог байлаа. 8 00:00:22,608 --> 00:00:25,704 Гэтэл миний номнууд арай л өөр зүйл хэлэх шиг. 9 00:00:26,439 --> 00:00:28,091 Тэдгээрийн ихэнхийг нь 10 00:00:28,115 --> 00:00:30,974 Англи эсвэл Хойд Америкийн зохиолчид бичсэн, 11 00:00:30,998 --> 00:00:33,534 орчуулгын ном бараг огт үгүй байсан. 12 00:00:34,327 --> 00:00:38,177 Өөрийн унших зуршилд байсан энэ том соёлын ангалыг олж хараад 13 00:00:38,201 --> 00:00:40,002 би их цочирдсон. 14 00:00:40,026 --> 00:00:43,519 Бодох тусам дэндүү харамсалтай санагдаж байлаа. 15 00:00:43,543 --> 00:00:46,915 Англи хэлээс бусад хэл дээр бичдэг зохиолчдын 16 00:00:46,939 --> 00:00:50,316 маш олон гайхалтай бүтээл байж л таараа шүү дээ. 17 00:00:50,340 --> 00:00:53,316 Тэгээд миний уншлагын зуршлаас болоод 18 00:00:53,316 --> 00:00:56,593 тэдгээрийг би хэзээ ч уншихгүй гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. 19 00:00:56,593 --> 00:00:59,301 Ингээд би өөрийгөө дэлхийн олон орны зохиол унших 20 00:00:59,325 --> 00:01:01,943 эрчимжүүлсэн сургалтанд хамруулахаар боллоо. 21 00:01:02,602 --> 00:01:06,440 2012 он Англи орны хувьд их л олон улсын шинж чанартай жил болохоор байлаа. 22 00:01:06,440 --> 00:01:08,436 Тэр жил Лондогийн Олимп болсон. 23 00:01:08,460 --> 00:01:14,272 Би энэ хугацааг дэлхийн орон бүрийн зохиол, түүвэр өгүүллэг, 24 00:01:14,272 --> 00:01:19,463 намтар, тууж уншихад зориулахаар шийдлээ. 25 00:01:20,601 --> 00:01:22,104 Би энэ зорилгодоо хүрч чадсан. 26 00:01:22,128 --> 00:01:23,755 Энэ маш гайхалтай дурсамж байсан ба 27 00:01:23,779 --> 00:01:25,675 би их зүйл сурч мэдсэн, 28 00:01:25,699 --> 00:01:27,778 бас олон сайхан харилцааг үүсгэсэн. 29 00:01:27,778 --> 00:01:30,127 Өнөөдөр би эдгээрийг та нартай хуваалцмаар байна. 30 00:01:30,127 --> 00:01:33,286 Гэхдээ анх маш энгийн асуудлуудтай тулгарсан л даа. 31 00:01:33,849 --> 00:01:37,140 Дэлхийн орон бүрийг жагсаасан 32 00:01:37,170 --> 00:01:40,770 олон өөр жагсаалтын учрыг нь олоод, 33 00:01:40,770 --> 00:01:43,914 тэдгээрээс НҮБ-ын жагсаалтыг өөртөө ашиглахаар сонгон 34 00:01:43,914 --> 00:01:45,757 дээр нь Тайвань улсыг нэмээд, 35 00:01:45,757 --> 00:01:48,547 нийт 196 оронтой болов оо. 36 00:01:49,143 --> 00:01:51,368 7 хоногт 5 өдөр ажиллангаа 37 00:01:51,368 --> 00:01:54,128 номоо унших, түүнийхээ тухай бичих хуваариа 38 00:01:54,128 --> 00:01:56,442 7 хоногт 4 ном гэж тооцоолоод 39 00:01:56,442 --> 00:01:58,772 хамгийн сүүлд нь бүх орноос 40 00:01:58,772 --> 00:02:00,817 англи хэл дээр бичигдсэн номыг 41 00:02:00,817 --> 00:02:03,415 олж чадахгүй байх гэдгээ ойлгосон. 42 00:02:04,546 --> 00:02:08,291 Англи улсад жил бүр хэвлэгддэг ном зохиолын 43 00:02:08,315 --> 00:02:10,966 зөвхөн 4.5 орчим хувь нь орчуулгынх байдаг. 44 00:02:10,990 --> 00:02:14,616 Энэ тоо англи хэлээр ярьдаг ихэнх орны хувьд бараг л ижил. 45 00:02:14,640 --> 00:02:17,593 Гэтэл бусад оронд 46 00:02:17,617 --> 00:02:20,409 орчуулгын номны хэвлэл давамгайлдаг. 47 00:02:21,101 --> 00:02:24,409 4.5 хувь гэдэг өөрөө маш бага үзүүлэлт ч 48 00:02:24,433 --> 00:02:27,168 үүний цаана эдгээр орчуулгын номнууд нь 49 00:02:27,168 --> 00:02:29,785 хэвлэлийн бизнес хөгжсөн, 50 00:02:29,785 --> 00:02:32,963 тэдгээр номыг англи ном хэвлэлийн газарт зарахаар бэлтгэгдсэн 51 00:02:32,963 --> 00:02:36,934 олон мэргэжилтэнтэй улс орных байдаг гэдгийг санах хэрэгтэй. 52 00:02:37,711 --> 00:02:42,283 Жишээлбэл, Англи улсад франц хэлнээс орчуулсан ном 53 00:02:42,307 --> 00:02:44,340 жилдээ 100 гаруй хэвлэгддэг бол 54 00:02:44,340 --> 00:02:48,647 тэдгээрийн ихэнх нь Франц эсвэл Швецарь гэх мэт улсаас гаралтай байдаг. 55 00:02:49,107 --> 00:02:51,639 Харин францаар ярьдаг Африкийн орнуудын хувьд 56 00:02:51,639 --> 00:02:53,511 бараг л хэзээ ч үзэгдэж харагддаггүй. 57 00:02:54,284 --> 00:02:57,607 Ийм ч учраас англи хэл дээрх ном зохиол 58 00:02:57,631 --> 00:03:02,092 маш бага эсвэл огт байхгүй улс орнууд зөндөө байдаг. 59 00:03:03,074 --> 00:03:06,190 Дэлхий дээр хэвлэлд хамгийн их ашиглагддаг хэл дээрх 60 00:03:06,190 --> 00:03:09,002 ном уншдаг хүмүүст тэдний бүтээл үл үзэгдсэн хэвээр байдаг. 61 00:03:09,852 --> 00:03:11,950 Гэхдээ орон бүрээс ном уншихыг оролдоход 62 00:03:11,950 --> 00:03:13,964 надад тулгарсан хамгийн том бэрхшээл бол 63 00:03:13,964 --> 00:03:16,772 би хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байлаа. 64 00:03:17,201 --> 00:03:19,513 Амьдралдаа дандаа англи 65 00:03:19,513 --> 00:03:22,232 эсвэл хойд америкийн ном уншиж өнгөрүүлсний хувьд 66 00:03:22,256 --> 00:03:25,845 бусад орноос яаж ном хайж олох тухай 67 00:03:25,869 --> 00:03:28,580 би юу ч мэддэггүй байсан. 68 00:03:28,604 --> 00:03:31,989 Би Свазиландаас гаралтай түүхийг хаанаас яаж олохыг мэдэхгүй. 69 00:03:32,013 --> 00:03:34,648 Би Намибын ганц ч сайн зохиол мэдэхгүй. 70 00:03:35,125 --> 00:03:36,718 Үүнийг нуухын аргагүй байсан: 71 00:03:36,742 --> 00:03:40,065 уран зохиолын хувьд би гадныханд дургүй ксенофоб байлаа. 72 00:03:40,541 --> 00:03:42,995 Тэгээд би яаж дэлхийг унших болж байна? 73 00:03:43,777 --> 00:03:45,634 Би бусдаас тусламж хүсэхээр болсон. 74 00:03:45,658 --> 00:03:49,157 Ингээд 2011 оны 10 сард энэ блогоо бүртгүүлсэн: 75 00:03:49,181 --> 00:03:50,952 ayearofreadingtheworld.com, 76 00:03:50,976 --> 00:03:53,461 Тэгээд онлайнаар хүсэлтээ бичиж үлдээв. 77 00:03:53,863 --> 00:03:55,182 Өөрийгөө танилцуулаад 78 00:03:55,182 --> 00:03:57,709 миний уншлага ямар дутуу дулимаг байсныг хэлж 79 00:03:57,709 --> 00:04:00,158 хүмүүсээс дэлхийн бусад орны 80 00:04:00,158 --> 00:04:03,302 ном санал болгож захидал үлдээхийг гуйсан. 81 00:04:03,913 --> 00:04:07,986 Үүнийг хэн нэгэн сонирхох эсэхийг би сайн мэдэхгүй байсан. 82 00:04:08,010 --> 00:04:11,124 Гэвч намайг бичиж үлдээсний дараа хэдхэн цагийн дотор 83 00:04:11,148 --> 00:04:13,584 хүмүүс надтай холбогдож эхэлсэн. 84 00:04:13,608 --> 00:04:16,106 Эхлээд зөвхөн гэр бүл, найз нөхөд байлаа. 85 00:04:16,466 --> 00:04:18,017 Дараа нь найзын найз нар. 86 00:04:18,382 --> 00:04:20,660 Удалгүй танихгүй хүмүүс хүртэл холбогдсон. 87 00:04:21,399 --> 00:04:24,201 Тэр хүсэлтийг бичээд 4 хоносны дараа 88 00:04:24,225 --> 00:04:27,956 Куала Лумпур дахь Рафида хэмээх нэгэн эмэгтэйгээс захидал авлаа. 89 00:04:28,292 --> 00:04:30,967 Түүнд миний юу хийх гэж байгаа таалагдаж, 90 00:04:30,991 --> 00:04:33,620 тэндхийн англи хэл дээрх номын дэлгүүрээсээ 91 00:04:33,620 --> 00:04:37,204 малайз ном аваад над руу явуулж болох уу гэсэн байсан. 92 00:04:37,912 --> 00:04:39,665 Би дуртайя зөвшөөрч 93 00:04:39,689 --> 00:04:41,191 хэдэн долоо хоногийн дараа 94 00:04:41,215 --> 00:04:45,763 надад шуудангаар Рафидагийн сонгосон нэг биш хоёр ном ирсэн: 95 00:04:47,263 --> 00:04:49,681 нэг нь Малайз ном, 96 00:04:50,908 --> 00:04:54,791 нөгөө нь Сингапураас сонгосон ном байлаа. 97 00:04:56,428 --> 00:04:58,865 Тухайн үед би их гайхсан л даа. 98 00:04:58,889 --> 00:05:01,949 Хэзээ ч уулзахгүй байж магадгүй нэгэндээ туслахын тулд 99 00:05:01,949 --> 00:05:04,414 тэртээ 10,000 км-ийн цаанаас танихгүй хүн 100 00:05:04,438 --> 00:05:06,497 ингэж их сэтгэл гарган ном явуулна гэдэгт. 101 00:05:07,100 --> 00:05:10,751 Гэхдээ Рафидагийн сайхан сэтгэлийн жишээ тэр жилдээ давтагдсаар л байсан. 102 00:05:11,240 --> 00:05:14,530 Хүмүүс надад туслахын тулд дахин дахин сэтгэл гаргасаар л байлаа. 103 00:05:15,226 --> 00:05:17,835 Зарим нь миний өмнөөс судалж, 104 00:05:17,859 --> 00:05:20,846 зарим нь ажил хэргээр эсвэл амралтаар явж байхдаа 105 00:05:20,846 --> 00:05:23,232 номын дэлгүүрийг цаг гарган зорьж байсан. 106 00:05:23,526 --> 00:05:26,762 Эцэст нь хэрвээ та дэлхийг уншихыг хүсвэл, 107 00:05:26,786 --> 00:05:30,187 бас үүнд нээлттэйгээр хандаж чадвал 108 00:05:30,211 --> 00:05:32,141 дэлхий чамд туслах болно. 109 00:05:33,118 --> 00:05:34,693 Англи хэл дээр хэвлэгдсэн ном 110 00:05:34,693 --> 00:05:37,807 харьцангүй бага эсвэл огт байхгүй орнуудын хувьд 111 00:05:37,807 --> 00:05:39,840 хүмүүс бүр ч илүү сэтгэл гаргаж байсан. 112 00:05:40,689 --> 00:05:43,901 Номнууд их сонирхолтой эх сурвалжаас гарч ирж байлаа. 113 00:05:44,536 --> 00:05:47,509 Жишээлбэл Панамаас уншсан номыг маань 114 00:05:47,509 --> 00:05:50,618 Твиттер дээр Панамын сувагтай ярьж байхад санал болгосон. 115 00:05:51,497 --> 00:05:55,007 Тийм ээ, Панамын суваг Твиттер хаягтай. 116 00:05:55,731 --> 00:05:58,105 Тэгээд төслийнхөө тухай түүнд жиргэхэд 117 00:05:58,129 --> 00:06:00,952 тэр надад Панамын зохиолч 118 00:06:00,952 --> 00:06:04,111 Хуан Дэвид Морганы номыг олж уншихыг санал болгосон. 119 00:06:04,898 --> 00:06:07,468 Би Морганы цахим хуудсыг олоод захиа бичихдээ 120 00:06:07,492 --> 00:06:09,924 түүний испани хэл дээрх зохиолуудаас 121 00:06:09,948 --> 00:06:11,938 англи руу орчуулагдсан эсэхийг асуулаа. 122 00:06:12,432 --> 00:06:14,863 Хариуд нь тэр аль ч ном нь хараахан хэвлэгдээгүй байгаа ч 123 00:06:14,887 --> 00:06:17,317 түүний "Алтан Хүлэг" зохиолын 124 00:06:17,341 --> 00:06:19,325 хэвлэгдээгүй орчуулга байгаа гэсэн. 125 00:06:19,887 --> 00:06:21,225 Түүнийгээ надруу явуулж 126 00:06:21,249 --> 00:06:24,383 тэр номыг англи хэл дээр уншсан хүмүүсийн 127 00:06:24,407 --> 00:06:26,251 хамгийн анхных нь би болсон. 128 00:06:26,929 --> 00:06:29,579 Ингэж бүтээлээсээ надтай хуваалцсан зохиолч нь 129 00:06:29,603 --> 00:06:31,593 ганцхан Морган биш. 130 00:06:32,015 --> 00:06:33,777 Шведээс эхлээд Палау хүртэл 131 00:06:33,801 --> 00:06:36,846 бие даан гаргасан ном болон хэвлэлийн эхээ 132 00:06:36,846 --> 00:06:39,546 зохиолч, орчуулагчид над руу явуулж байлаа. 133 00:06:39,570 --> 00:06:42,450 Тэдгээр нь англи хэл дээрх хэвлэлийн компаний аваагүй 134 00:06:42,474 --> 00:06:44,496 эсвэл олдохоо байсан номнууд байсан. 135 00:06:44,520 --> 00:06:49,218 Энэ нь гайхалтай төсөөллийн ертөнцийг таньж мэдэх боломжийг надад олгосон. 136 00:06:50,008 --> 00:06:51,159 Жишээ нь би 19-р зуунд 137 00:06:51,183 --> 00:06:54,667 Португалчуудын эсрэг хөдөлгөөнийг удирдсан 138 00:06:54,667 --> 00:06:58,459 Өмнөд Африкийн Гүнгүнанэ хааны тухай, 139 00:06:59,113 --> 00:07:01,884 Туркменистаны Каспийн далайн эргийн тосгон дах 140 00:07:01,908 --> 00:07:04,906 гэрлэлтийн дэг ёсны тухай уншиж, 141 00:07:06,524 --> 00:07:10,133 Бриджет Жонсын Кувайт хувилбартай танилцсан. 142 00:07:10,450 --> 00:07:12,450 (Инээд) 143 00:07:13,301 --> 00:07:16,867 Бас Анголын модон дээрх секс үдэшлэгийн тухай уншсан. 144 00:07:20,870 --> 00:07:23,022 Гэхдээ надад дэлхийг уншуулахын тулд 145 00:07:23,046 --> 00:07:25,450 хүмүүсийн хэр их сэтгэл гаргаж байгаагийн 146 00:07:25,474 --> 00:07:27,101 хамгийн гайхалтай жишээ нь 147 00:07:27,125 --> 00:07:29,574 аяллын минь төгсгөлд гарч ирсэн. 148 00:07:29,598 --> 00:07:34,112 Тухайн үед португал хэлээр ярьдаг Африкын арлын Сан-Томе Присипи орноос 149 00:07:34,112 --> 00:07:36,723 нэгэн ном авах гэж би хичээж байлаа. 150 00:07:37,364 --> 00:07:40,437 Хэдэн сарын турш тэрхүү орноос 151 00:07:40,437 --> 00:07:44,376 англи хэл дээр орчуулагдсан ном олох гэж бүхий л аргыг хэрэглэсний дараа 152 00:07:44,400 --> 00:07:46,642 надад үлдсэн сүүлийн арга нь 153 00:07:46,666 --> 00:07:49,873 хэн нэгнээр орчуулуулах байлаа. 154 00:07:50,404 --> 00:07:51,905 Би ч үүнд нээх их найдсангүй, 155 00:07:51,929 --> 00:07:54,325 хэн нэгэн үүнд цаг заваа зарцуулж 156 00:07:54,349 --> 00:07:56,848 надад туслах болов уу даа гэж эргэлзэж байсан. 157 00:07:57,525 --> 00:08:00,142 Гэтэл португал хэлтэй хүмүүст зориулан 158 00:08:00,142 --> 00:08:03,530 Twitter, Facebook-т зарлал байршуулаад 7 хоногийн дотор л 159 00:08:03,530 --> 00:08:07,295 бүгдийг нь оролцуулж боломгүй олон хүн надад хандсан. 160 00:08:07,295 --> 00:08:12,067 Тэдний дунд Нобелийн шагналтан Жозе Сарамагогийн бүтээлийг орчуулсан, 161 00:08:12,067 --> 00:08:17,068 салбартаа тэргүүлэгч Маргарет Жулл Коста хүртэл байсан. 162 00:08:18,443 --> 00:08:20,378 9 сайн дурын орчуулагчтай болсны дараа 163 00:08:20,402 --> 00:08:22,990 нэгэн Сан-Томе арлын зохиолчийн бүтээлээс 164 00:08:23,014 --> 00:08:25,524 онлайнаар аль болох олон хувь авч болох номыг олсон. 165 00:08:25,548 --> 00:08:26,702 Энд нэг хувь нь байна. 166 00:08:27,268 --> 00:08:30,832 Ингээд би орчуулагч нартаа нэг нэг хувийг явуулсан. 167 00:08:30,856 --> 00:08:34,030 Тэд энэхүү түүвэр зохиолоос хэд хэдэн богино өгүүллэг аваад 168 00:08:34,054 --> 00:08:37,681 хэлсэн амандаа хүрч надад орчуулгаа эргээд явуулсан. 169 00:08:37,705 --> 00:08:41,494 6 долоо хоногийн дараа гэхэд л тэр номыг бүхлээр унших боломжтой болсон. 170 00:08:42,422 --> 00:08:46,884 Дэлхийг унших нэг жилийн явцад надад байнга тохиолдож байсан шиг яг энэ үед 171 00:08:46,908 --> 00:08:50,993 мэдэхгүй байх бас өөрийн сул талаа бүрэн хүлээн зөвшөөрөх нь 172 00:08:51,017 --> 00:08:53,158 миний хамгийн том боломж болж хувирсан. 173 00:08:53,935 --> 00:08:56,122 Сан-Томе Присипигийн хувьд 174 00:08:56,146 --> 00:08:59,492 энэ бол шинэ зүйл сурах эсвэл 175 00:08:59,516 --> 00:09:02,191 зохиолын түүврийг шинээр олж нээхээс гадна 176 00:09:02,215 --> 00:09:05,161 бүлэг хүмүүсийг нэгтгэж 177 00:09:05,185 --> 00:09:08,414 хамтарсан бүтээлч үйлсийг эхлүүлэх боломж байлаа. 178 00:09:08,901 --> 00:09:12,801 Миний сул тал төслийн маань давуу тал болсон. 179 00:09:13,929 --> 00:09:17,485 Тэр жил уншсан номнууд миний нүдийг нээж өгсөн. 180 00:09:17,509 --> 00:09:19,696 Ном унших дуртай хүмүүсийн мэддэгээр 181 00:09:19,720 --> 00:09:23,500 ном гэдэг өөр хүний оронд байж үзэх 182 00:09:23,524 --> 00:09:25,668 тэрхүү боломжийг олгодог гайхалтай хүчтэй. 183 00:09:25,692 --> 00:09:27,534 Ингэснээрээ түрхэн зуур ч гэсэн 184 00:09:27,558 --> 00:09:29,783 хорвоо ертөнцийг өөр нүдээр хардаг. 185 00:09:30,390 --> 00:09:32,853 Энэ нь тааламжгүй мэдрэмж төрүүлж магадгүй. 186 00:09:32,877 --> 00:09:35,329 Ялангуяа таны үнэт зүйлээс өөрийг эрхэмлэдэг 187 00:09:35,329 --> 00:09:38,313 соёлтой орны ном уншиж байгаа бол. 188 00:09:38,601 --> 00:09:40,750 Бас ном унших нь их зүйлийг ойлгуулж өгдөг. 189 00:09:41,402 --> 00:09:45,316 Танил биш үзэл санааг ойлгохыг хичээх нь өөрийн бодол санаагаа цэгцлэхэд тус болно. 190 00:09:45,742 --> 00:09:47,793 Мөн дэлхий ертөнцийг харах хүрээний 191 00:09:47,793 --> 00:09:50,575 харагдахгүй байгаа хэсгийг тодотгож өгдөг. 192 00:09:51,072 --> 00:09:55,694 Жишээлбэл багаасаа уншсан англи хэл дээрх ном зохиолуудаа эргэн харахад 193 00:09:55,694 --> 00:09:58,339 дэлхийд үзэж харах зөндөө зүйл байхад 194 00:09:58,339 --> 00:10:01,561 тэдгээрийн ихэнх нь ямар явцуу болохыг олж харсан. 195 00:10:02,886 --> 00:10:05,048 Хуудас эргүүлэх бүрт 196 00:10:05,072 --> 00:10:07,538 өөр бас нэгэн зүйл эхэлсэн. 197 00:10:08,150 --> 00:10:09,301 Бага багаар 198 00:10:09,325 --> 00:10:13,610 тэр жилийг эхлүүлсэн улс орнуудын урт жагсаалт 199 00:10:13,634 --> 00:10:17,993 зүгээр нэг газар усны нэр байхаа больж 200 00:10:18,017 --> 00:10:20,698 илүү амьтай, биетэй болж ирсэн. 201 00:10:21,475 --> 00:10:24,198 Аливаа нэг орноос ганц ном уншаад л 202 00:10:24,222 --> 00:10:28,428 тухай орны тухай бүрэн мэдлэгтэй болчихно гэж байгаа юм биш. 203 00:10:29,010 --> 00:10:32,599 Гэхдээ тэр жил уншсан зохиолууд нийтдээ 204 00:10:32,623 --> 00:10:36,933 манай гараг дэлхийн маш баялаг, олон төрлийн бас 205 00:10:36,933 --> 00:10:41,781 нарийн түвэгтэй байдлыг амьдаар мэдрүүлэх шиг болсон. 206 00:10:42,654 --> 00:10:44,647 Энэ яг л дэлхийн түүх зохиол, 207 00:10:44,671 --> 00:10:48,571 тэдгээрийг надад уншуулах гэж сэтгэл гаргасан хүмүүс бүгд 208 00:10:48,595 --> 00:10:50,500 үүнийг илүү бодит болгох шиг. 209 00:10:52,086 --> 00:10:54,656 Одоо би номын тавиураа хараад, 210 00:10:54,656 --> 00:10:57,770 эсвэл цахим ном уншуураа асаахад 211 00:10:57,794 --> 00:10:59,909 тэд арай л өөр түүх өгүүлдэг. 212 00:11:00,649 --> 00:11:04,495 Энэ бол улс төр, газарзүй, соёл, нийгэм, шашинг үл харгалзан 213 00:11:04,495 --> 00:11:08,764 ном биднийг холбох хүч чадлыг харуулах түүх. 214 00:11:09,422 --> 00:11:13,564 Энэ бол хүмүүсийн хамтарч чадах боломж бололцоог харуулсан тууж. 215 00:11:14,320 --> 00:11:16,052 Бас энэ бол интернетийн ачаар 216 00:11:16,052 --> 00:11:20,309 танихгүй хүн дэлхийн нөгөө захад байгаа, хэзээ ч уулзахгүй байж магадгүй нэгэндээ 217 00:11:20,333 --> 00:11:22,850 түүх, санаа бодол, ном хуваалцахад 218 00:11:22,850 --> 00:11:26,537 урьд өмнө нь байгаагүй амархан болсон 219 00:11:26,537 --> 00:11:30,520 бидний амьдарч буй гайхалтай цаг үеийн гэрчилгээ. 220 00:11:31,595 --> 00:11:34,693 Үүнийг би ирэх он жилүүдэд унших түүх болно гэдэгт найдаж байна. 221 00:11:35,074 --> 00:11:38,023 Бас олон хүн надтай нэгдэнэ гэж найдаж байна. 222 00:11:38,023 --> 00:11:40,861 Хэрэв бид илүү олуулаа уншдаг болвол ном хэвлэлийнхэнд 223 00:11:40,861 --> 00:11:43,106 илүү олон ном орчуулах сэдлийг нь төрүүлж, 224 00:11:43,106 --> 00:11:45,095 бид бүгдээрээ үр шимийг нь хүртэнэ. 225 00:11:45,713 --> 00:11:46,870 Баярлалаа. 226 00:11:46,894 --> 00:11:50,628 (Алга ташилт)