WEBVTT 00:00:01.000 --> 00:00:03.903 Аливаа хүний номын тавиурыг хараад 00:00:03.927 --> 00:00:06.422 тэр хүн ямар хүн бэ гэдгийг мэдэж болно гэлцдэг. 00:00:07.679 --> 00:00:09.666 Миний номын тавиур юу гэх бол? 00:00:10.402 --> 00:00:13.960 Би энэ асуултыг хэдэн жилийн өмнө өөрөөсөө асуухад 00:00:13.960 --> 00:00:16.411 надад үнэхээр нэгийг бодогдуулсан. 00:00:17.131 --> 00:00:20.135 Би уг нь өөрийгөө бас ч үгүй соёлтой, 00:00:20.159 --> 00:00:22.584 юм үзэж нүд тайлсан хүн гэж боддог байлаа. 00:00:22.608 --> 00:00:25.704 Гэтэл миний номнууд арай л өөр зүйл хэлэх шиг. 00:00:26.439 --> 00:00:28.091 Тэдгээрийн ихэнхийг нь 00:00:28.115 --> 00:00:30.974 Англи эсвэл Хойд Америкийн зохиолчид бичсэн, 00:00:30.998 --> 00:00:33.534 орчуулгын ном бараг огт үгүй байсан. 00:00:34.327 --> 00:00:38.177 Өөрийн унших зуршилд байсан энэ том соёлын ангалыг олж хараад 00:00:38.201 --> 00:00:40.002 би их цочирдсон. 00:00:40.026 --> 00:00:43.519 Бодох тусам дэндүү харамсалтай санагдаж байлаа. 00:00:43.543 --> 00:00:46.915 Англи хэлээс бусад хэл дээр бичдэг зохиолчдын 00:00:46.939 --> 00:00:50.316 маш олон гайхалтай бүтээл байж л таараа шүү дээ. 00:00:50.340 --> 00:00:53.316 Тэгээд миний уншлагын зуршлаас болоод 00:00:53.316 --> 00:00:56.593 тэдгээрийг би хэзээ ч уншихгүй гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. 00:00:56.593 --> 00:00:59.301 Ингээд би өөрийгөө дэлхийн олон орны зохиол унших 00:00:59.325 --> 00:01:01.943 эрчимжүүлсэн сургалтанд хамруулахаар боллоо. 00:01:02.602 --> 00:01:06.440 2012 он Англи орны хувьд их л олон улсын шинж чанартай жил болохоор байлаа. 00:01:06.440 --> 00:01:08.436 Тэр жил Лондогийн Олимп болсон. 00:01:08.460 --> 00:01:14.272 Би энэ хугацааг дэлхийн орон бүрийн зохиол, түүвэр өгүүллэг, 00:01:14.272 --> 00:01:19.463 намтар, тууж уншихад зориулахаар шийдлээ. 00:01:20.601 --> 00:01:22.104 Би энэ зорилгодоо хүрч чадсан. 00:01:22.128 --> 00:01:23.755 Энэ маш гайхалтай дурсамж байсан ба 00:01:23.779 --> 00:01:25.675 би их зүйл сурч мэдсэн, 00:01:25.699 --> 00:01:27.778 бас олон сайхан харилцааг үүсгэсэн. 00:01:27.778 --> 00:01:30.127 Өнөөдөр би эдгээрийг та нартай хуваалцмаар байна. 00:01:30.127 --> 00:01:33.286 Гэхдээ анх маш энгийн асуудлуудтай тулгарсан л даа. 00:01:33.849 --> 00:01:37.140 Дэлхийн орон бүрийг жагсаасан 00:01:37.170 --> 00:01:40.770 олон өөр жагсаалтын учрыг нь олоод, 00:01:40.770 --> 00:01:43.914 тэдгээрээс НҮБ-ын жагсаалтыг өөртөө ашиглахаар сонгон 00:01:43.914 --> 00:01:45.757 дээр нь Тайвань улсыг нэмээд, 00:01:45.757 --> 00:01:48.547 нийт 196 оронтой болов оо. 00:01:49.143 --> 00:01:51.368 7 хоногт 5 өдөр ажиллангаа 00:01:51.368 --> 00:01:54.128 номоо унших, түүнийхээ тухай бичих хуваариа 00:01:54.128 --> 00:01:56.442 7 хоногт 4 ном гэж тооцоолоод 00:01:56.442 --> 00:01:58.772 хамгийн сүүлд нь бүх орноос 00:01:58.772 --> 00:02:00.817 англи хэл дээр бичигдсэн номыг 00:02:00.817 --> 00:02:03.415 олж чадахгүй байх гэдгээ ойлгосон. 00:02:04.546 --> 00:02:08.291 Англи улсад жил бүр хэвлэгддэг ном зохиолын 00:02:08.315 --> 00:02:10.966 зөвхөн 4.5 орчим хувь нь орчуулгынх байдаг. 00:02:10.990 --> 00:02:14.616 Энэ тоо англи хэлээр ярьдаг ихэнх орны хувьд бараг л ижил. 00:02:14.640 --> 00:02:17.593 Гэтэл бусад оронд 00:02:17.617 --> 00:02:20.409 орчуулгын номны хэвлэл давамгайлдаг. 00:02:21.101 --> 00:02:24.409 4.5 хувь гэдэг өөрөө маш бага үзүүлэлт ч 00:02:24.433 --> 00:02:27.168 үүний цаана эдгээр орчуулгын номнууд нь 00:02:27.168 --> 00:02:29.785 хэвлэлийн бизнес хөгжсөн, 00:02:29.785 --> 00:02:32.963 тэдгээр номыг англи ном хэвлэлийн газарт зарахаар бэлтгэгдсэн 00:02:32.963 --> 00:02:36.934 олон мэргэжилтэнтэй улс орных байдаг гэдгийг санах хэрэгтэй. 00:02:37.711 --> 00:02:42.283 Жишээлбэл, Англи улсад франц хэлнээс орчуулсан ном 00:02:42.307 --> 00:02:44.340 жилдээ 100 гаруй хэвлэгддэг бол 00:02:44.340 --> 00:02:48.647 тэдгээрийн ихэнх нь Франц эсвэл Швецарь гэх мэт улсаас гаралтай байдаг. 00:02:49.107 --> 00:02:51.639 Харин францаар ярьдаг Африкийн орнуудын хувьд 00:02:51.639 --> 00:02:53.511 бараг л хэзээ ч үзэгдэж харагддаггүй. 00:02:54.284 --> 00:02:57.607 Ийм ч учраас англи хэл дээрх ном зохиол 00:02:57.631 --> 00:03:02.092 маш бага эсвэл огт байхгүй улс орнууд зөндөө байдаг. 00:03:03.074 --> 00:03:06.190 Дэлхий дээр хэвлэлд хамгийн их ашиглагддаг хэл дээрх 00:03:06.190 --> 00:03:09.002 ном уншдаг хүмүүст тэдний бүтээл үл үзэгдсэн хэвээр байдаг. 00:03:09.852 --> 00:03:11.950 Гэхдээ орон бүрээс ном уншихыг оролдоход 00:03:11.950 --> 00:03:13.964 надад тулгарсан хамгийн том бэрхшээл бол 00:03:13.964 --> 00:03:16.772 би хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байлаа. 00:03:17.201 --> 00:03:19.513 Амьдралдаа дандаа англи 00:03:19.513 --> 00:03:22.232 эсвэл хойд америкийн ном уншиж өнгөрүүлсний хувьд 00:03:22.256 --> 00:03:25.845 бусад орноос яаж ном хайж олох тухай 00:03:25.869 --> 00:03:28.580 би юу ч мэддэггүй байсан. 00:03:28.604 --> 00:03:31.989 Би Свазиландаас гаралтай түүхийг хаанаас яаж олохыг мэдэхгүй. 00:03:32.013 --> 00:03:34.648 Би Намибын ганц ч сайн зохиол мэдэхгүй. 00:03:35.125 --> 00:03:36.718 Үүнийг нуухын аргагүй байсан: 00:03:36.742 --> 00:03:40.065 уран зохиолын хувьд би гадныханд дургүй ксенофоб байлаа. 00:03:40.541 --> 00:03:42.995 Тэгээд би яаж дэлхийг унших болж байна? 00:03:43.777 --> 00:03:45.634 Би бусдаас тусламж хүсэхээр болсон. 00:03:45.658 --> 00:03:49.157 Ингээд 2011 оны 10 сард энэ блогоо бүртгүүлсэн: 00:03:49.181 --> 00:03:50.952 ayearofreadingtheworld.com, 00:03:50.976 --> 00:03:53.461 Тэгээд онлайнаар хүсэлтээ бичиж үлдээв. 00:03:53.863 --> 00:03:55.182 Өөрийгөө танилцуулаад 00:03:55.182 --> 00:03:57.709 миний уншлага ямар дутуу дулимаг байсныг хэлж 00:03:57.709 --> 00:04:00.158 хүмүүсээс дэлхийн бусад орны 00:04:00.158 --> 00:04:03.302 ном санал болгож захидал үлдээхийг гуйсан. 00:04:03.913 --> 00:04:07.986 Үүнийг хэн нэгэн сонирхох эсэхийг би сайн мэдэхгүй байсан. 00:04:08.010 --> 00:04:11.124 Гэвч намайг бичиж үлдээсний дараа хэдхэн цагийн дотор 00:04:11.148 --> 00:04:13.584 хүмүүс надтай холбогдож эхэлсэн. 00:04:13.608 --> 00:04:16.106 Эхлээд зөвхөн гэр бүл, найз нөхөд байлаа. 00:04:16.466 --> 00:04:18.017 Дараа нь найзын найз нар. 00:04:18.382 --> 00:04:20.660 Удалгүй танихгүй хүмүүс хүртэл холбогдсон. 00:04:21.399 --> 00:04:24.201 Тэр хүсэлтийг бичээд 4 хоносны дараа 00:04:24.225 --> 00:04:27.956 Куала Лумпур дахь Рафида хэмээх нэгэн эмэгтэйгээс захидал авлаа. 00:04:28.292 --> 00:04:30.967 Түүнд миний юу хийх гэж байгаа таалагдаж, 00:04:30.991 --> 00:04:33.620 тэндхийн англи хэл дээрх номын дэлгүүрээсээ 00:04:33.620 --> 00:04:37.204 малайз ном аваад над руу явуулж болох уу гэсэн байсан. 00:04:37.912 --> 00:04:39.665 Би дуртайя зөвшөөрч 00:04:39.689 --> 00:04:41.191 хэдэн долоо хоногийн дараа 00:04:41.215 --> 00:04:45.763 надад шуудангаар Рафидагийн сонгосон нэг биш хоёр ном ирсэн: 00:04:47.263 --> 00:04:49.681 нэг нь Малайз ном, 00:04:50.908 --> 00:04:54.791 нөгөө нь Сингапураас сонгосон ном байлаа. 00:04:56.428 --> 00:04:58.865 Тухайн үед би их гайхсан л даа. 00:04:58.889 --> 00:05:01.949 Хэзээ ч уулзахгүй байж магадгүй нэгэндээ туслахын тулд 00:05:01.949 --> 00:05:04.414 тэртээ 10,000 км-ийн цаанаас танихгүй хүн 00:05:04.438 --> 00:05:06.497 ингэж их сэтгэл гарган ном явуулна гэдэгт. 00:05:07.100 --> 00:05:10.751 Гэхдээ Рафидагийн сайхан сэтгэлийн жишээ тэр жилдээ давтагдсаар л байсан. 00:05:11.240 --> 00:05:14.530 Хүмүүс надад туслахын тулд дахин дахин сэтгэл гаргасаар л байлаа. 00:05:15.226 --> 00:05:17.835 Зарим нь миний өмнөөс судалж, 00:05:17.859 --> 00:05:20.846 зарим нь ажил хэргээр эсвэл амралтаар явж байхдаа 00:05:20.846 --> 00:05:23.232 номын дэлгүүрийг цаг гарган зорьж байсан. 00:05:23.526 --> 00:05:26.762 Эцэст нь хэрвээ та дэлхийг уншихыг хүсвэл, 00:05:26.786 --> 00:05:30.187 бас үүнд нээлттэйгээр хандаж чадвал 00:05:30.211 --> 00:05:32.141 дэлхий чамд туслах болно. 00:05:33.118 --> 00:05:34.693 Англи хэл дээр хэвлэгдсэн ном 00:05:34.693 --> 00:05:37.807 харьцангүй бага эсвэл огт байхгүй орнуудын хувьд 00:05:37.807 --> 00:05:39.840 хүмүүс бүр ч илүү сэтгэл гаргаж байсан. 00:05:40.689 --> 00:05:43.901 Номнууд их сонирхолтой эх сурвалжаас гарч ирж байлаа. 00:05:44.536 --> 00:05:47.509 Жишээлбэл Панамаас уншсан номыг маань 00:05:47.509 --> 00:05:50.618 Твиттер дээр Панамын сувагтай ярьж байхад санал болгосон. 00:05:51.497 --> 00:05:55.007 Тийм ээ, Панамын суваг Твиттер хаягтай. 00:05:55.731 --> 00:05:58.105 Тэгээд төслийнхөө тухай түүнд жиргэхэд 00:05:58.129 --> 00:06:00.952 тэр надад Панамын зохиолч 00:06:00.952 --> 00:06:04.111 Хуан Дэвид Морганы номыг олж уншихыг санал болгосон. 00:06:04.898 --> 00:06:07.468 Би Морганы цахим хуудсыг олоод захиа бичихдээ 00:06:07.492 --> 00:06:09.924 түүний испани хэл дээрх зохиолуудаас 00:06:09.948 --> 00:06:11.938 англи руу орчуулагдсан эсэхийг асуулаа. 00:06:12.432 --> 00:06:14.863 Хариуд нь тэр аль ч ном нь хараахан хэвлэгдээгүй байгаа ч 00:06:14.887 --> 00:06:17.317 түүний "Алтан Хүлэг" зохиолын 00:06:17.341 --> 00:06:19.325 хэвлэгдээгүй орчуулга байгаа гэсэн. 00:06:19.887 --> 00:06:21.225 Түүнийгээ надруу явуулж 00:06:21.249 --> 00:06:24.383 тэр номыг англи хэл дээр уншсан хүмүүсийн 00:06:24.407 --> 00:06:26.251 хамгийн анхных нь би болсон. 00:06:26.929 --> 00:06:29.579 Ингэж бүтээлээсээ надтай хуваалцсан зохиолч нь 00:06:29.603 --> 00:06:31.593 ганцхан Морган биш. 00:06:32.015 --> 00:06:33.777 Шведээс эхлээд Палау хүртэл 00:06:33.801 --> 00:06:36.846 бие даан гаргасан ном болон хэвлэлийн эхээ 00:06:36.846 --> 00:06:39.546 зохиолч, орчуулагчид над руу явуулж байлаа. 00:06:39.570 --> 00:06:42.450 Тэдгээр нь англи хэл дээрх хэвлэлийн компаний аваагүй 00:06:42.474 --> 00:06:44.496 эсвэл олдохоо байсан номнууд байсан. 00:06:44.520 --> 00:06:49.218 Энэ нь гайхалтай төсөөллийн ертөнцийг таньж мэдэх боломжийг надад олгосон. 00:06:50.008 --> 00:06:51.159 Жишээ нь би 19-р зуунд 00:06:51.183 --> 00:06:54.667 Португалчуудын эсрэг хөдөлгөөнийг удирдсан 00:06:54.667 --> 00:06:58.459 Өмнөд Африкийн Гүнгүнанэ хааны тухай, 00:06:59.113 --> 00:07:01.884 Туркменистаны Каспийн далайн эргийн тосгон дах 00:07:01.908 --> 00:07:04.906 гэрлэлтийн дэг ёсны тухай уншиж, 00:07:06.524 --> 00:07:10.133 Бриджет Жонсын Кувайт хувилбартай танилцсан. 00:07:10.450 --> 00:07:12.450 (Инээд) 00:07:13.301 --> 00:07:16.867 Бас Анголын модон дээрх секс үдэшлэгийн тухай уншсан. 00:07:20.870 --> 00:07:23.022 Гэхдээ надад дэлхийг уншуулахын тулд 00:07:23.046 --> 00:07:25.450 хүмүүсийн хэр их сэтгэл гаргаж байгаагийн 00:07:25.474 --> 00:07:27.101 хамгийн гайхалтай жишээ нь 00:07:27.125 --> 00:07:29.574 аяллын минь төгсгөлд гарч ирсэн. 00:07:29.598 --> 00:07:34.112 Тухайн үед португал хэлээр ярьдаг Африкын арлын Сан-Томе Присипи орноос 00:07:34.112 --> 00:07:36.723 нэгэн ном авах гэж би хичээж байлаа. 00:07:37.364 --> 00:07:40.437 Хэдэн сарын турш тэрхүү орноос 00:07:40.437 --> 00:07:44.376 англи хэл дээр орчуулагдсан ном олох гэж бүхий л аргыг хэрэглэсний дараа 00:07:44.400 --> 00:07:46.642 надад үлдсэн сүүлийн арга нь 00:07:46.666 --> 00:07:49.873 хэн нэгнээр орчуулуулах байлаа. 00:07:50.404 --> 00:07:51.905 Би ч үүнд нээх их найдсангүй, 00:07:51.929 --> 00:07:54.325 хэн нэгэн үүнд цаг заваа зарцуулж 00:07:54.349 --> 00:07:56.848 надад туслах болов уу даа гэж эргэлзэж байсан. 00:07:57.525 --> 00:08:00.142 Гэтэл португал хэлтэй хүмүүст зориулан 00:08:00.142 --> 00:08:03.530 Twitter, Facebook-т зарлал байршуулаад 7 хоногийн дотор л 00:08:03.530 --> 00:08:07.295 бүгдийг нь оролцуулж боломгүй олон хүн надад хандсан. 00:08:07.295 --> 00:08:12.067 Тэдний дунд Нобелийн шагналтан Жозе Сарамагогийн бүтээлийг орчуулсан, 00:08:12.067 --> 00:08:17.068 салбартаа тэргүүлэгч Маргарет Жулл Коста хүртэл байсан. 00:08:18.443 --> 00:08:20.378 9 сайн дурын орчуулагчтай болсны дараа 00:08:20.402 --> 00:08:22.990 нэгэн Сан-Томе арлын зохиолчийн бүтээлээс 00:08:23.014 --> 00:08:25.524 онлайнаар аль болох олон хувь авч болох номыг олсон. 00:08:25.548 --> 00:08:26.702 Энд нэг хувь нь байна. 00:08:27.268 --> 00:08:30.832 Ингээд би орчуулагч нартаа нэг нэг хувийг явуулсан. 00:08:30.856 --> 00:08:34.030 Тэд энэхүү түүвэр зохиолоос хэд хэдэн богино өгүүллэг аваад 00:08:34.054 --> 00:08:37.681 хэлсэн амандаа хүрч надад орчуулгаа эргээд явуулсан. 00:08:37.705 --> 00:08:41.494 6 долоо хоногийн дараа гэхэд л тэр номыг бүхлээр унших боломжтой болсон. 00:08:42.422 --> 00:08:46.884 Дэлхийг унших нэг жилийн явцад надад байнга тохиолдож байсан шиг яг энэ үед 00:08:46.908 --> 00:08:50.993 мэдэхгүй байх бас өөрийн сул талаа бүрэн хүлээн зөвшөөрөх нь 00:08:51.017 --> 00:08:53.158 миний хамгийн том боломж болж хувирсан. 00:08:53.935 --> 00:08:56.122 Сан-Томе Присипигийн хувьд 00:08:56.146 --> 00:08:59.492 энэ бол шинэ зүйл сурах эсвэл 00:08:59.516 --> 00:09:02.191 зохиолын түүврийг шинээр олж нээхээс гадна 00:09:02.215 --> 00:09:05.161 бүлэг хүмүүсийг нэгтгэж 00:09:05.185 --> 00:09:08.414 хамтарсан бүтээлч үйлсийг эхлүүлэх боломж байлаа. 00:09:08.901 --> 00:09:12.801 Миний сул тал төслийн маань давуу тал болсон. 00:09:13.929 --> 00:09:17.485 Тэр жил уншсан номнууд миний нүдийг нээж өгсөн. 00:09:17.509 --> 00:09:19.696 Ном унших дуртай хүмүүсийн мэддэгээр 00:09:19.720 --> 00:09:23.500 ном гэдэг өөр хүний оронд байж үзэх 00:09:23.524 --> 00:09:25.668 тэрхүү боломжийг олгодог гайхалтай хүчтэй. 00:09:25.692 --> 00:09:27.534 Ингэснээрээ түрхэн зуур ч гэсэн 00:09:27.558 --> 00:09:29.783 хорвоо ертөнцийг өөр нүдээр хардаг. 00:09:30.390 --> 00:09:32.853 Энэ нь тааламжгүй мэдрэмж төрүүлж магадгүй. 00:09:32.877 --> 00:09:35.329 Ялангуяа таны үнэт зүйлээс өөрийг эрхэмлэдэг 00:09:35.329 --> 00:09:38.313 соёлтой орны ном уншиж байгаа бол. 00:09:38.601 --> 00:09:40.750 Бас ном унших нь их зүйлийг ойлгуулж өгдөг. 00:09:41.402 --> 00:09:45.316 Танил биш үзэл санааг ойлгохыг хичээх нь өөрийн бодол санаагаа цэгцлэхэд тус болно. 00:09:45.742 --> 00:09:47.793 Мөн дэлхий ертөнцийг харах хүрээний 00:09:47.793 --> 00:09:50.575 харагдахгүй байгаа хэсгийг тодотгож өгдөг. 00:09:51.072 --> 00:09:55.694 Жишээлбэл багаасаа уншсан англи хэл дээрх ном зохиолуудаа эргэн харахад 00:09:55.694 --> 00:09:58.339 дэлхийд үзэж харах зөндөө зүйл байхад 00:09:58.339 --> 00:10:01.561 тэдгээрийн ихэнх нь ямар явцуу болохыг олж харсан. 00:10:02.886 --> 00:10:05.048 Хуудас эргүүлэх бүрт 00:10:05.072 --> 00:10:07.538 өөр бас нэгэн зүйл эхэлсэн. 00:10:08.150 --> 00:10:09.301 Бага багаар 00:10:09.325 --> 00:10:13.610 тэр жилийг эхлүүлсэн улс орнуудын урт жагсаалт 00:10:13.634 --> 00:10:17.993 зүгээр нэг газар усны нэр байхаа больж 00:10:18.017 --> 00:10:20.698 илүү амьтай, биетэй болж ирсэн. 00:10:21.475 --> 00:10:24.198 Аливаа нэг орноос ганц ном уншаад л 00:10:24.222 --> 00:10:28.428 тухай орны тухай бүрэн мэдлэгтэй болчихно гэж байгаа юм биш. 00:10:29.010 --> 00:10:32.599 Гэхдээ тэр жил уншсан зохиолууд нийтдээ 00:10:32.623 --> 00:10:36.933 манай гараг дэлхийн маш баялаг, олон төрлийн бас 00:10:36.933 --> 00:10:41.781 нарийн түвэгтэй байдлыг амьдаар мэдрүүлэх шиг болсон. 00:10:42.654 --> 00:10:44.647 Энэ яг л дэлхийн түүх зохиол, 00:10:44.671 --> 00:10:48.571 тэдгээрийг надад уншуулах гэж сэтгэл гаргасан хүмүүс бүгд 00:10:48.595 --> 00:10:50.500 үүнийг илүү бодит болгох шиг. 00:10:52.086 --> 00:10:54.656 Одоо би номын тавиураа хараад, 00:10:54.656 --> 00:10:57.770 эсвэл цахим ном уншуураа асаахад 00:10:57.794 --> 00:10:59.909 тэд арай л өөр түүх өгүүлдэг. 00:11:00.649 --> 00:11:04.495 Энэ бол улс төр, газарзүй, соёл, нийгэм, шашинг үл харгалзан 00:11:04.495 --> 00:11:08.764 ном биднийг холбох хүч чадлыг харуулах түүх. 00:11:09.422 --> 00:11:13.564 Энэ бол хүмүүсийн хамтарч чадах боломж бололцоог харуулсан тууж. 00:11:14.320 --> 00:11:16.052 Бас энэ бол интернетийн ачаар 00:11:16.052 --> 00:11:20.309 танихгүй хүн дэлхийн нөгөө захад байгаа, хэзээ ч уулзахгүй байж магадгүй нэгэндээ 00:11:20.333 --> 00:11:22.850 түүх, санаа бодол, ном хуваалцахад 00:11:22.850 --> 00:11:26.537 урьд өмнө нь байгаагүй амархан болсон 00:11:26.537 --> 00:11:30.520 бидний амьдарч буй гайхалтай цаг үеийн гэрчилгээ. 00:11:31.595 --> 00:11:34.693 Үүнийг би ирэх он жилүүдэд унших түүх болно гэдэгт найдаж байна. 00:11:35.074 --> 00:11:38.023 Бас олон хүн надтай нэгдэнэ гэж найдаж байна. 00:11:38.023 --> 00:11:40.861 Хэрэв бид илүү олуулаа уншдаг болвол ном хэвлэлийнхэнд 00:11:40.861 --> 00:11:43.106 илүү олон ном орчуулах сэдлийг нь төрүүлж, 00:11:43.106 --> 00:11:45.095 бид бүгдээрээ үр шимийг нь хүртэнэ. 00:11:45.713 --> 00:11:46.870 Баярлалаа. 00:11:46.894 --> 00:11:50.628 (Алга ташилт)