Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?
-
0:01 - 0:03Би өөрийн намтар номоо бичихэд
-
0:03 - 0:07хэвлэлийн газрынхан их гайхсан.
-
0:07 - 0:11Энэ миний дайнаас дүрвэсэн
хүүхэд насны тухай юу, -
0:11 - 0:16эсвэл 1960-аад онд програм хангамжийн
компани байгуулан, -
0:16 - 0:18компани нь хувьцаагаа худалдан
-
0:18 - 0:23яваандаа 8500 ажилтантай болсон тухай юу?
-
0:23 - 0:27Эсвэл аутизмтай хүүхэдтэй ээжийн тухай юу?
-
0:27 - 0:32Үгүй бол маш их мөнгө хандивласан
сайн үйлстэний тухай юу? -
0:32 - 0:35Харин би энэ бүгд юм байна.
-
0:35 - 0:37Та нарт би түүхээ ярьж өгье.
-
0:40 - 0:46Энэ бүхэн намайг 10000 еврей хүүхдүүдийг
Нацист Европоос аварсан -
0:46 - 0:51хүүхэд тээврийн нэг хэсэг болон
-
0:51 - 0:54Виенээс галт тэргэнд сууснаар эхэлсэн.
-
0:54 - 0:58Тавхан настай байсан би 9 настай
эгчийнхээ гараас барин, -
0:58 - 1:02юу болоод байгааг сайн ойлгохгүй байлаа.
-
1:02 - 1:07"Англи гэж юу вэ?
Яагаад би тийшээ явж байгаа юм бэ?" -
1:07 - 1:10Өнөөдөр амьд байгаа минь олон жилийн өмнө
-
1:10 - 1:14сайхан сэтгэлтэй хүмүүс надад
тусласны ач юм. -
1:14 - 1:18Би азтай байсан, бүр ч илүү азтай
-
1:18 - 1:21учир нь би эцэг эхтэйгээ дахин уулзсан.
-
1:21 - 1:28Харамсалтай нь би тэдэнтэй
дотносож чадаагүй юм. -
1:28 - 1:31Гэхдээ ээж минь намайг галт тэргэнд
суулгасан тэр муухай өдрөөс хойш -
1:31 - 1:3370 гарам жилийн туршид би
-
1:33 - 1:36хэзээ ч төсөөлөөгүй их зүйлсийг хийсэн юм.
-
1:36 - 1:39Намайг өргөж авсан Англи оронд би хайртай.
-
1:39 - 1:44Зөвхөн хүний эрхээ алдсан хүн л
ойлгохоор их хайртай. -
1:46 - 1:52Би авдрагдсан амьдралаа
үнэ цэнэтэй байлгахыг хүссэн. -
1:52 - 1:54Тэгээд л би үргэлжлүүлсэндээ.
-
1:56 - 1:59(Инээд)
-
1:59 - 2:031960 онд буцаад очъё.
-
2:03 - 2:08Тэр үеийн хүйсийн тэнцвэргүй
байдлыг даван гарахын тулд -
2:08 - 2:12би Британий анхны гарааны
бизнесүүдийн нэг болох -
2:12 - 2:16програм хангамжийн
компаниа байгуулсан. -
2:16 - 2:20Энэ нь эмэгтэйчүүдийн байгуулсан,
эмэгтэйчүүдэд зориулсан компани байлаа, -
2:20 - 2:23анхны нийгэм чиглэсэн
бизнесүүдийн нэг байлаа. -
2:23 - 2:25Хүмүүс санааг минь
шоолж байсан. -
2:25 - 2:27Учир нь тэр үед програмыг техник
хангамжтай -
2:27 - 2:29үнэгүй дагалдуулан
өгдөг байлаа. -
2:29 - 2:34Хэн ч програм авахгүй.
ялангуяа эмэгтэй хүнээс. -
2:34 - 2:40Эмэгтэйчүүд сайн боловсрол
эзэмшиж байсан боловч -
2:40 - 2:43бидний өмнө хүрч боломгүй саад байсан.
-
2:44 - 2:49Би тэр саадыг олон мөргөсөн болохоор,
-
2:49 - 2:53бусад эмэгтэйчүүдэд боломж өгөхийг хүссэн.
-
2:53 - 2:57Гэрлэлтээс болж ажлаа орхисон,
эсвэл анхны үрээ хүлээж буй -
2:57 - 2:59мэргэшсэн эмэгтэйчүүдийг олж,
-
2:59 - 3:04тэдэнд зориулсан гэрээсээ ажиллах загвар
боловсруулсан. -
3:04 - 3:09Бид эмэгтэйчүүд урт хугацааны
дараа ажилдаа эргэн орох -
3:09 - 3:12гэдэг ойлголтыг анх удаа
нэвтрүүлсэн. -
3:12 - 3:15Бид мөн ажлаа хуваах, ашиг ноогдуулах,
яваандаа хамтран эзэмших зэрэг -
3:15 - 3:21өөр уян хатан, шинэлэг ажлын тогтолцоог
анхлан санаачлан, -
3:21 - 3:24компаний дөрөвний нэгийг
ажилтнуудад шилжүүлэхэд -
3:24 - 3:28ганц надаас л зардал гарсан.
-
3:30 - 3:33Олон жилийн турш би анхны тийм ч эмэгтэй,
-
3:33 - 3:36цорын ганц ийм ч эмэгтэй байсан.
-
3:36 - 3:40Тэр үед би үнэт цаасны арилжаанд
ажиллаж, -
3:40 - 3:43автобус, онгоц нисгэж болохгүй байлаа.
-
3:43 - 3:49Нөхрийнхөө зөвшөөрөлгүй банкинд
данс ч нээлгэж болохгүй байсан. -
3:49 - 3:54Миний үеийн эмэгтэйчүүд ажиллах
эрхийн төлөө мөн -
3:54 - 3:58ижил цалин авахын төлөө тэмцсэн.
-
3:58 - 4:02Хэн ч эмэгтэйчүүдээс ажил эсвэл
нийгмийн оролцоог хүлээгээгүй. -
4:02 - 4:05Учир нь тэр үеийн хүлээлт зөвхөн
-
4:05 - 4:08орон гэр болон
гэр бүлийнхэнтэй хамаатай байсан. -
4:08 - 4:12Би энэ байдлыг хүлээн зөвшөөрч
чадаагүй тул -
4:12 - 4:17тухайн үеийн нийгмийн хэв хэмжээг
сорьж эхэлсэн. -
4:17 - 4:19Бүр боломжоо алдахгүйн тулд
-
4:19 - 4:24бизнесийн захиандаа нэрээ Стефанигаас
Стив болгон өөрчилж, -
4:24 - 4:27хаалгаар орохоос өмнө
өөрийгөө эрэгтэй биш -
4:27 - 4:29эмэгтэй гэдгийг мэдэгдүүлдэггүй байлаа.
-
4:29 - 4:32(Инээд)
-
4:32 - 4:35Манай компанийг "Бие даасан програмчид"
гэдэг ба -
4:35 - 4:39бид яг л ийм компани байсан.
-
4:39 - 4:44Маш жижигхэн эхэлсэн:
хоолны өрөөний ширээн дээр төлөвлөж, -
4:44 - 4:48цалин болон байшингийн зээлээр
-
4:48 - 4:57өнөөдрийн 100 доллартай тэнцэх
санхүүжилтээ хийж байлаа. -
4:57 - 5:03Миний сонирхол шинжлэх ухаанч,
зах зээл харин арилжааных байлаа. -
5:03 - 5:07цалингийн тооцоо зэрэг нь
надад уйтгартай санагддаг байсан. -
5:07 - 5:11Иймд би үйл ажиллагааны
судалгааг сонгосон ба -
5:11 - 5:15энэ нь миний сонирхдог оюун
ухааны сорилт, -
5:15 - 5:23хэрэглэгчдийн үнэлдэг худалдааны
үнэ цэнийн цогц байлаа. -
5:23 - 5:28Бид ачааны вагоны цаг тооцоолох,
автобусны хуваарь боловсруулах, -
5:28 - 5:34мөн маш их хувьцааны удирдлагын ажил
хийдэг байлаа. -
5:34 - 5:39Яваандаа ажил орж ирсэн.
-
5:39 - 5:42Бид гэрээр болон хагас цагаар
ажилладаг системээ нуун, -
5:42 - 5:47тогтсон үнэ гаргасан нь
анхдагчдын нэг байлаа. -
5:47 - 5:51Хэн ер нь Суперсоник Конкордын нислэгийн
-
5:51 - 5:55хар хайрцагын програмыг
-
5:55 - 6:00гэрээсээ ажиллаж буй хэдэн эмэгтэй
хийнэ гэж санах вэ дээ. -
6:00 - 6:07(Алга ташилт)
-
6:07 - 6:11Бидний зүгээр л
"ажилчиддаа итгэх" зарчим -
6:11 - 6:15болон энгийн утсыг ашигласан.
-
6:15 - 6:20Бид бүр ажил горилогчдоос
"Та утастай юу?" гэж асуудаг байсан. -
6:22 - 6:25Анхны төслүүдийн нэг маань удирдлагын
протоколын -
6:25 - 6:27програм хангамжийн стандартыг
боловсруулах байлаа. -
6:27 - 6:33Програм өмнө ч, одоо ч хянахад маш
төвөгтэй байдаг учир -
6:33 - 6:36асар үнэ цэнэтэй байдаг.
-
6:36 - 6:38Бид өөрсөддөө стандарт тогтоон,
-
6:38 - 6:42үүнийгээ улам сайжруулахын
төлөө мөнгө авч, -
6:42 - 6:45улмаар үүнийг НАТО-д ашиглагдах болсон.
-
6:46 - 6:50Манай хөгжүүлэгчид зөвхөн эмэгтэйчүүд,
-
6:50 - 6:54гей болон трансжендэр хүмүүс байсан ба
-
6:54 - 6:58харандаа, цаас ашиглан
хийх алхам бүрийг тодорхойлсон -
6:58 - 7:03алгоритм зохиодог байв.
-
7:03 - 7:07Ингээд тэд код бичнэ.
Ихэвчлэн машины код, -
7:07 - 7:09заримдаа хоёртын код бичин,
-
7:09 - 7:14цаашаа дата төв рүү шуудангаар илгээнэ.
-
7:14 - 7:18Код цаасан тууз эсвэл
картан дээр шивэгдэж, -
7:18 - 7:22баталгаажуулахын тулд
дахин шивэгддэг байсан. -
7:22 - 7:25Энэ бүгдийг компьютер түгээмэл
болохоос өмнө хийж байлаа. -
7:25 - 7:30Энэ 1960-аад оны програмчлал байсан юм.
-
7:32 - 7:371975 онд, компани байгуулагдснаас
13 жилийн дараа, -
7:37 - 7:40ижил боломжийн тухай хууль
Британид гарч -
7:40 - 7:47манай зөвхөн эмэгтэйчүүд авах дүрмийг
хууль бус болгосон. -
7:47 - 7:50Үүний санаандгүй үр дагаврын
жишээ болж, -
7:50 - 7:54манай компани эрчүүдэд хаалгаа нээсэн.
-
7:54 - 7:59(Инээд)
-
7:59 - 8:01Би эмэгтэйчүүдийн компаниа байгуулахад,
-
8:01 - 8:08эрчүүд "Сонирхолтой л юм, жижиг
учраас л болж байгаа юм" гэсэн. -
8:08 - 8:13Дараа нь нилээд томроход тэд
хүлээн зөвшөөрч, -
8:13 - 8:17"Яахав том юм, гэхдээ стратегийн
ач холбогдол байхгүй" гэсэн. -
8:18 - 8:24Дараа нь компани 3 тэрбум долларын
үнэ хүрч, -
8:24 - 8:3070 гарам ажилчид маань саятангууд
болоход тэд, -
8:30 - 8:33"Сайн ажиллаа, Стив!" гэсэн.
-
8:33 - 8:35(Инээд)
-
8:35 - 8:42(Алга ташилт)
-
8:42 - 8:46Та нар зорилготой эмэгтэйчүүдийг
толгойны хэлбэрээр нь таньж болно. -
8:46 - 8:51Зөөлөн цохиулсаар байгаад тэдний толгой
хавтгай болчихсон байдаг юм. -
8:51 - 8:56(Инээд) (Алга ташилт)
-
8:56 - 9:00Бид мөн том хөлтэй байдаг нь гал
тогооны угаалтуураас хол зогсох гэж тэр. -
9:00 - 9:02(Инээд)
-
9:02 - 9:06Та бүхэнд амжилтын 2 нууцаас хуваалцъя.
-
9:06 - 9:12Өөрийгөө хамгийн мундаг мөн өөрийн
дуртай хүмүүсээр хүрээлүүл, -
9:12 - 9:18ман. ханиа маш болгоомжтой сонго.
-
9:18 - 9:21Учир нь нэг удаа би "Миний нөхөр
сахиусан тэнгэр" гэхэд -
9:21 - 9:23нэг эмэгтэй "Чи азтай" юм,
-
9:23 - 9:26"минийх одоо болтол амьд" гэсэн.
-
9:26 - 9:29(Инээд)
-
9:33 - 9:38Амжилт гаргах амархан байсан бол
бид бүгд саятан байх байсан. -
9:39 - 9:46Гэхдээ миний хувьд амжилт
гэр бүлийн хямрал дунд ирсэн. -
9:49 - 9:58Миний талийгч хүү Жайлс айлын ганц,
хөөрхөн, аз жаргалтай хүүхэд байсан. -
9:58 - 10:01Жайлс хоёр ой хагастайдаа
-
10:01 - 10:05яг л үлгэрт хүүхэд солигддог шиг
-
10:05 - 10:08дөнгөж ярьж эхэлснээ, ярихаа больж,
-
10:08 - 10:13хэцүү, дуулгаваргүй хүүхэд болсон.
-
10:13 - 10:16Жирийн 2 настай хүүхдийн ааш биш,
-
10:16 - 10:21хүнд аутизмтай байсан ба
дахиж хэзээ ч яриагүй. -
10:24 - 10:30Жайлс миний байгуулсан анхны халамжийн
газрын анхны хүүхэд байсан ба -
10:30 - 10:33энэ миний аутизмын эсрэг тэмцлийн
эхлэл болсон. -
10:33 - 10:36Мөн анх удаа аутизмтай сурагчдад
зориулагдсан -
10:36 - 10:39Прайрын Корт сургууль байгуулагдаж,
-
10:39 - 10:43аутизмийг судлах эрүүл мэндийн
судалгаануудад хандивлаж байлаа. -
10:43 - 10:46Учир нь би нийгмийн үйлчилгээнд
дутуу зүйл харах бүрдээ -
10:46 - 10:49өөрчлөхийг хичээдэг байлаа.
-
10:49 - 10:55Би шинэ зүйлс хийх болон бүтээх дуртай.
-
10:55 - 11:01Би саяхан аутизмд зориулсан 3 жилийн
судалгааны ажил эхлүүлсэн. -
11:01 - 11:04Тэгэхээр миний хөрөнгөний зарим хэсэг
-
11:04 - 11:07анх эхэлсэн газар руу минь буцаж орох юм.
-
11:07 - 11:09Би мөн Оксфордын Интернэт Институт болон
-
11:09 - 11:13бусад мэдээллийн технологитой холбоотой
газруудыг хамтран байгуулсан. -
11:13 - 11:17Оксфордын Интернэт Институт нь зөвхөн
технологи төдийгүй, интернэтийн -
11:17 - 11:22нийгмийн, эдийн засаг, хуулийн болон
ёс суртахууны асуудалд анхаардаг. -
11:24 - 11:31Жайлс 17 жилийн өмнө санаандгүй өнгөрсөн.
-
11:31 - 11:35Би түүнгүйгээр амьдарч сурсан,
-
11:35 - 11:39түүний намайг гэх хэрэгцээгүйгээр
амьдарч сурсан. -
11:39 - 11:43Одоо би гагц сайн үйлсийн ажил л хийдэг.
-
11:43 - 11:45Одоо би хэзээ ч төөрөхөөс санаа зовдоггүй
-
11:45 - 11:49учир нь буяны байгууллагууд
гялс намайг олчихно шүү дээ. -
11:49 - 11:53(Инээд)
-
12:01 - 12:05Үйлдвэрлэлийн санаа байх
нэг хэрэг, -
12:05 - 12:08гэвч энд байгаа хүмүүсийн
мэдэж байгаагаар -
12:08 - 12:10санаагаа ажил болгох нь тун хэцүү ба
-
12:10 - 12:18маш их эрч хүч, өөртөө
итгэх итгэл, зүтгэл, -
12:18 - 12:22мөн гэр бүлээ золиослох зориг шаарддаг ба
-
12:22 - 12:2724/7 зогсолтгүй ажиллах ёстой нь бараг л
солиотой гэмээр. -
12:27 - 12:31Тиймээс би ажлын донтой
гэдэг нь сайн хэрэг. -
12:31 - 12:37Би ажлын сайн сайхан нь ажлыг зөв
бөгөөд даруу хийхэд оршдог гэдэг итгэдэг. -
12:38 - 12:44Ажил бол би оронд нь өөр зүйл
хийж байх юм гэсэн зүйл огт биш. -
12:46 - 12:48Бид урагшаа тэмүүлж амьдардаг.
-
12:48 - 12:51Энэ нь надад юуг заасан бэ?
-
12:53 - 12:55Би маргааш хэзээ ч өнөөдөр
шиг байхгүй гэдгийг сурсан, -
12:55 - 12:58мөн өчигдөр шиг ч байхгүй.
-
12:59 - 13:02Энэ намайг өөрчлөлтөнд
дасан зохицоход тусалж, -
13:02 - 13:06яваандаа би өөрчлөлтийг дуртайяа
хүлээн авдаг болгосон, -
13:06 - 13:11Гэхдээ намайг одоо ч хэцүүхэн хүн
гэдэг юм. -
13:11 - 13:13Маш их баярлалаа.
-
13:13 - 13:24(Алга ташилт)
- Title:
- Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?
- Speaker:
- Дэйм Стефани Ширли
- Description:
-
Дэйм Стефани Ширли бол та бүхний сонсоогүй хамгийн амжилттай технологийн салбарт бизнес эрхлэгч юм. 1960-аад онд тэрээр зөвхөн эмэгтэй ажилтнууд бүхий софтверийн компаниа байгуулсан нь 3 тэрбум доллараар үнэлэгдэх болж, 70 ажилтан нь саятан болсон түүхтэй. Энэ шуудхан бөгөөд хошин илтгэлдээ тэрээр яагаад Стив гэдэг нэртэй болсон мөн тухайн цаг үеийн хүлээлтийг хэрхэн өөрчилсөн, хэрхэн зорилготой эмэгтэйг таних зэрэг сонирхолтой зүйлсийг хуваалцсан байгаа...
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:39
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Why do ambitious women have flat heads? |