Return to Video

Монгол стиль | Үржинээгийн Юмжир | TEDxUlaanbaatar

  • 0:11 - 0:15
    Эхлээд би та бүхэнд ямар сургууль төгссөн,
  • 0:15 - 0:18
    өнөөдрийг хүртэл ямар замналаар
    явж ирснээ
  • 0:18 - 0:20
    та бүхэнд зурагтай,
    тайлбартайгаар ярьж өгье.
  • 0:20 - 0:26
    1990-94 онд социализмаас ардчилалд шилжих
  • 0:26 - 0:27
    хүнд хэцүү үе байсан.
  • 0:27 - 0:30
    Тэр үед би өсвөр насны хүүхэд байсан.
  • 0:30 - 0:32
    Тэр үед хувцас олддоггүй,
  • 0:32 - 0:36
    өлсөхгүй л байвал юу ч өмсөж байсан
    хамаагүй цаг үе байсан.
  • 0:36 - 0:40
    Надад өлсөж байх бол сонин биш байсан.
  • 0:40 - 0:44
    Эхний зураг дээр би форм,
  • 0:44 - 0:47
    дүрэмт хувцсаа тайраад өмсчихсөн байгаа.
  • 0:47 - 0:50
    Ерөөсөө би бүх хувцсаа дандаа өөрчилж
    өмсдөг байсан.
  • 0:50 - 0:53
    Яагаад гэхээр бүгд адилхан
    хувцасладаг учраас.
  • 0:53 - 0:55
    Удахгүй ардчилал гарсан.
  • 0:55 - 0:59
    Ардчилал гараад мэдээж бүх юм нээлттэй,
    эрх чөлөөтэй,
  • 0:59 - 1:02
    ер нь сонголт ихтэй болж ирсэн.
  • 1:02 - 1:05
    Хувийн дээд сургуулиуд бий болж эхэлсэн.
  • 1:05 - 1:07
    Би Урлах Эрдмийн Дээд Сургуулийг олж,
  • 1:07 - 1:10
    хувцасны дизайнерийн мэргэжлээрээ
    төгссөн.
  • 1:10 - 1:15
    Оюутан байхдаа би их хичээнгүй,
    хөдөлмөрч оюутан байсан.
  • 1:15 - 1:19
    Хоёрдугаар курсээсээ эхлэн
    төгсөтлөө Гоёл тэмцээнд
  • 1:19 - 1:22
    мэргэжлийн дизайнеруудтай өрсөлдөж ирсэн.
  • 1:22 - 1:26
    Ингээд 2001 онд сургуулиа төгслөө.
  • 1:26 - 1:29
    Сургуулиа төгсөхөд бидэнд
    ажлын байр байгаагүй.
  • 1:29 - 1:33
    Хувцас загварын хөгжил ерөнхийдөө
    маш муу байсан.
  • 1:33 - 1:40
    Анх намайг тоссон ажлын газар
    үүрэн телефоны компани байсан.
  • 1:40 - 1:43
    Би дизайнер хүн ч үүрэн телефоны компанид
  • 1:43 - 1:46
    формны хувцас өмсчихсөн зогсож байсан.
  • 1:46 - 1:53
    2 жил би байж боломгүй ч юм шиг
    ийм ажил хийсэн юм аа.
  • 1:53 - 1:56
    Тэгээд 2 жилийн дараа буюу 2003 онд
  • 1:56 - 1:59
    би дээд сургууль хамт төгссөн
    нэг найзтайгаа нийлээд
  • 1:59 - 2:02
    бид хоёр хувийн салон нээж ажиллуулахаар
  • 2:02 - 2:04
    хотын төвд байр түрээсэлсэн.
  • 2:04 - 2:07
    Ингээд байр түрээслээд,
    ажлаа явуулж байхад
  • 2:07 - 2:09
    бас л загварын чиг хандлага
  • 2:09 - 2:13
    ерөөсөө Монголд тийм ч сайн
    хөгжсөн байгаагүй.
  • 2:13 - 2:15
    Хүмүүс ч тэр болгон хүлээж авахгүй.
  • 2:15 - 2:16
    Тэгээд ажиллаж байгаад ер нь
  • 2:16 - 2:17
    үүд хаалгаа хаахад хүрсэн.
  • 2:17 - 2:20
    Маш олон шалтгааны улмаас хаасан л даа.
  • 2:20 - 2:24
    За тэгээд 2005 онд би бас л хийх ажилгүй,
  • 2:24 - 2:27
    гэртээ сууж байлаа.
  • 2:27 - 2:29
    Мэргэжлийнхээ ажлыг
    хийх гэхээр болдоггүй.
  • 2:29 - 2:30
    Юу хийх вэ?
  • 2:30 - 2:34
    2005 онд би гэртээ сууж байтал
    нэг найз маань утасдаад
  • 2:34 - 2:36
    "Чи одоо орос хэлтэй юм чинь,
  • 2:36 - 2:39
    Оросын манай банкны салбарт
    орон тоо байна. Орооч" гэсэн.
  • 2:39 - 2:42
    Тэгээд түүнээс хойш
    таван жил тасралтгүй
  • 2:42 - 2:44
    банк санхүүгийн чиглэлээр ажиллажээ.
  • 2:44 - 2:49
    Тэгээд би ерөөсөө л энэ мэргэжлээрээ
    явахад,
  • 2:49 - 2:53
    Монголын нийгэмд ажиллахад
    хэцүү юм байна гэж бодсоны үндсэн дээр
  • 2:53 - 2:57
    Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орж,
    давхар мэргэжил эзэмшье гэж шийдсэн.
  • 2:57 - 3:01
    Нэг өдөр маркетингийн
    хичээл орсон юм.
  • 3:01 - 3:03
    Манай багш их гоё лекц орсон.
  • 3:03 - 3:05
    Тэр лекцэн дээр сууж байсан чинь
  • 3:05 - 3:07
    миний ой тоонд нэг юм орчихсон.
  • 3:07 - 3:10
    "Ерөөсөө бүх мөрөөдлүүдээ
    биелүүлж эхэлье,
  • 3:10 - 3:12
    хийж болохгүй юм гэж
    байдаггүй юм байна.
  • 3:12 - 3:15
    Бид нар бэлэн ажлын байр хүлээгээд
    байх ёсгүй юм байна."
  • 3:15 - 3:19
    Ингээд 2008 онд би анх
    миний мөрөөдөл болсон
  • 3:19 - 3:24
    анхны загварынхаа шоуг маш амжилттай
    зохион байгуулсан.
  • 3:24 - 3:28
    2009 онд би энэ ажлаа
    тэр чигт нь хийе гээд
  • 3:28 - 3:31
    эргэлт буцалтгүй загварынхаа ажлыг
    хийхээр шийдсэн.
  • 3:31 - 3:38
    Надад 2009 онд АНУ-д загварын шоунд
    оролцох боломж олдсон.
  • 3:38 - 3:41
    Тэгээд би тэнд оролцож байхдаа
    ингэж бодсон:
  • 3:41 - 3:45
    "Ерөөсөө надад өөрийгөө
    дахиж боловсруулах,
  • 3:45 - 3:50
    АНУ-д ажиллаж, сурах, туршлага судлах
    хэрэгтэй юм байна" гэж бодсны үндсэн дээр
  • 3:50 - 3:53
    би Америкт ажиллахаар шийдсэн.
  • 3:53 - 3:59
    Мэдээж мэргэжлээрээ хүний нутагт
    ажил олж хийх тийм амар биш.
  • 3:59 - 4:04
    Тэгээд ямар ч байсан би
    оёдолчноос ч хамаагүй эхлээд ажиллаж үзье,
  • 4:04 - 4:06
    дотор нь орж үзье гэж шийдсэн.
  • 4:06 - 4:08
    Тэгээд ажил хайж эхэлсэн.
  • 4:08 - 4:14
    Ажил хайгаад явж байхад нэг газраас
    намайг ярилцлаганд дуудсан.
  • 4:14 - 4:16
    Би байдгаараа бэлдэж очсон.
  • 4:16 - 4:20
    Өөрийнхөө хийсэн Монгол стилийн
    хувцаснууд,
  • 4:20 - 4:23
    загварын шоунд оролцсон хувцаснуудаасаа
    авч очсон.
  • 4:23 - 4:26
    Гэтэл тэнд надаас ярилцлага
    авч байсан хүмүүс
  • 4:26 - 4:28
    миний хувцаснуудыг
    эргүүлж тойруулж үзээд,
  • 4:28 - 4:30
    "Ямар гоё уран, нарийн хийцтэй юм бэ,
  • 4:30 - 4:32
    энэ Монгол стилийн хувцас чинь.
  • 4:32 - 4:34
    Чи энийг өөрөө оёсон уу?"
    гэхэд би:
  • 4:34 - 4:36
    "Тийм ээ, би өөрөө оёсон" гэсэн.
  • 4:36 - 4:37
    Тэгээд анх намайг ажилд авч байсан.
  • 4:37 - 4:41
    Би оёдолчноос нь эхлээд эсгүүрчин,
  • 4:41 - 4:44
    загвар гаргах хүртэл ажилласан.
  • 4:44 - 4:46
    Оройгоор би өөрийгөө их хөгжүүлж,
  • 4:46 - 4:48
    номын санд их суудаг байсан.
  • 4:48 - 4:50
    Номын санд сууж байх явцдаа
  • 4:50 - 4:52
    бас нэг бодол орж ирсэн.
  • 4:52 - 4:53
    Бид нарыг оюутан байхад ерөөсөө
  • 4:53 - 4:55
    ном, сурах бичиг хомс байсан юм байна.
  • 4:55 - 4:57
    Ерөөсөө интернэт ч
    нэвтрээгүй байсан үе.
  • 4:57 - 5:00
    Бид нарт ямар ч мэдээлэл олдохгүй,
  • 5:00 - 5:02
    ерөөсөө багш нарын лекцээр явдаг
    цаг байсан.
  • 5:02 - 5:06
    Тэгээд би зорилго тавиад,
    ирээдүйн дизайнерууддаа зориулаад
  • 5:06 - 5:10
    "Хувцасны дизайн" гэж ном бичье
    гэж бодоод
  • 5:10 - 5:12
    бүтэн жилийн турш цаг зав гаргаж
  • 5:12 - 5:15
    ажлынхаа хажуугаар бичиж гаргасан.
  • 5:15 - 5:19
    2010 онд Монголд ирж хэвлүүлээд
    буцаад явсан.
  • 5:19 - 5:22
    Би анх Сиэттл хотод ажиллаж байсан.
  • 5:22 - 5:25
    Тэнд ажиллаж байхдаа ажлаа сайн
    хийсэн учраас
  • 5:25 - 5:30
    намайг Нью-Йорк хотод ажилд
    захирал маань зуучилж өгсөн.
  • 5:30 - 5:32
    "Чиний мөрөөдлийн хот юм чинь,
    чи тийшээ явж ажилла" гэсэн.
  • 5:32 - 5:34
    Би Нью-Йоркд анх ирээд
  • 5:34 - 5:37
    ерөөсөө л Америк гэдэг орон
    надад шал өөр санагдсан.
  • 5:37 - 5:42
    Тэр олон сая хүн дотор би
    яг нэг хорхой шиг, шоргоолж мэт,
  • 5:42 - 5:44
    бүр хэн ч биш санагдаад
  • 5:44 - 5:47
    "Би одоо энд ажиллаж чадах болов уу,
    яах бол?" гэж их айдастай байсан.
  • 5:47 - 5:50
    Ямар ч байсан энд сайн ажиллаж байгаад
  • 5:50 - 5:52
    Монгол руугаа буцна гэсэн бодолтой байсан.
  • 5:52 - 5:57
    Нэг удаа би амралтынхаа өдөр
  • 5:57 - 6:00
    өөрийнхөө Монгол стилийн хүрмийг
    жинсэн дээр өмсөөд гараад явсан.
  • 6:00 - 6:03
    Метронд суухаас эхлүүлээд л,
  • 6:03 - 6:07
    замд янз бүрийн хүмүүс, хүн болгон над руу
    харж инээгээд
  • 6:07 - 6:10
    чи яасан гоё юм өмссөн юм,
    хаанаас авсан юм гээд л.
  • 6:10 - 6:12
    Тэнд ер нь хүмүүс шууд магтаал хэлдэг.
  • 6:12 - 6:15
    Тэр орой нь би эргэж ирээд бодлоо:
  • 6:15 - 6:18
    "Өнөөдөр би ямар их гоё үгнүүд сонсов оо.
  • 6:18 - 6:21
    Яагаад ингэж миний хүрмийг
    ийм олон хүн сонирхов?" гээд
  • 6:21 - 6:24
    өөрөө бараг эргүүлж тойруулж үзээд
    шөнө нойргүй хоносон.
  • 6:24 - 6:26
    Маш их юм бодож хоносны дараа би:
  • 6:26 - 6:30
    "За ерөөсөө би Монгол стилийн
    хувцасны брэнд гаргаж
  • 6:30 - 6:34
    ирээдүйд Монгол стилийг
    Монголдоо төдийгүй
  • 6:34 - 6:37
    дэлхий дахинд таниулан сурталчилъя"
    гэсэн том зорилготой болсон.
  • 6:37 - 6:42
    Ажиллаж байгаад би Монголдоо
    2012 онд эргэж ирээд
  • 6:42 - 6:45
    тэр санаагаа хэрэгжүүлэхийн тулд
  • 6:45 - 6:48
    эхнийхээ цоморлигуудыг гаргаж эхэлсэн.
  • 6:48 - 6:50
    Ийнхүү би нийгмийн сүлжээг ашиглан
  • 6:50 - 6:53
    өөрийнхөө түгээн дэлгэрүүлэх ажлыг
    маш сайн хийж байгаа гэж бодож байгаа.
  • 6:53 - 6:57
    Би гурван блог хөтөлдөг: Монгол, Англи,
    Орос хэл дээр.
  • 6:57 - 7:00
    Тэгээд хүмүүс ямар их хүлээж авч байгааг
    хэлэхэд их таатай байна.
  • 7:00 - 7:03
    Эхлээд юунаас эхэлсэн бэ гэвэл
    би Монголоосоо эхлье гээд
  • 7:03 - 7:06
    Facebook хуудсандаа өөрөө
    хувцаснуудаа өмсөөд
  • 7:06 - 7:08
    энгийн байдлаар хүмүүст хүргэхийг хүссэн.
  • 7:08 - 7:10
    Яагаад гэвэл би өөрөө бас
    хэрэглэгч.
  • 7:10 - 7:14
    Монголд өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл
    байдаггүй болохоор
  • 7:14 - 7:16
    ийнхүү сурталчилгаагаа хийхэд хүмүүс
  • 7:16 - 7:18
    маш сайнаар хүлээж авсан.
  • 7:18 - 7:22
    Манай Монголчууд яг тэр өдөр тутмын,
    Монгол стилийн хувцсыг хүлээж байсан мэт.
  • 7:22 - 7:25
    Энэ ажлаа цаашдаа явуулахад
    надад маш их урам зориг өгсөн.
  • 7:25 - 7:31
    2001 он хүртэл Монголд үйлдвэрлэл
    маш сайн байсан.
  • 7:31 - 7:34
    1990 оноос өмнө Монгол улсын
    аж үйлдвэрийн салбар нь
  • 7:34 - 7:37
    үндэсний нийт орлогын 1/3-ийг
    бүрдүүлэхийн зэрэгцээ
  • 7:37 - 7:41
    ажлын байр олгогч томоохон
    салбаруудын нэг байсан.
  • 7:41 - 7:45
    2001 он хүртэл нийт ажлын байрны 55 хувийг
  • 7:45 - 7:48
    бүрдүүлж байсан гэсэн
    тооцоо байдаг юм байна.
  • 7:48 - 7:51
    2005 онд бэлэн хувцасны
    томоохон зах зээл болох
  • 7:51 - 7:55
    АНУ нь Монгол улсад олгож байсан экспортын
    квотыг дуусгавар болгосноор
  • 7:55 - 7:59
    Монгол улсын оёдлын үйлдвэрт
    ихээхэн хүндрэл учруулсан байна.
  • 7:59 - 8:02
    За харин төрийн өмчит
    үйлдвэрийн газруудыг
  • 8:02 - 8:04
    алдаатай хувьчилсны улмаас
  • 8:04 - 8:07
    дийлэнх нь үүд хаалгаа хааж
    дампуурсан.
  • 8:07 - 8:11
    Харин өнөөдрийн байдлаар
    10 гаруй үйлдвэрүүд
  • 8:11 - 8:15
    ажлын хувцас, уул уурхайн хувцас,
  • 8:15 - 8:17
    дүрэмт хувцас голцуу хийж байна.
  • 8:17 - 8:20
    Харин жижиг дунд үйлдвэрүүд,
    салонууд олноороо ажиллаж байгаа.
  • 8:20 - 8:23
    Миний олж харсан юм юу вэ гэхээр
  • 8:23 - 8:26
    бид нарт Монголчуудыгаа өдөр тутмын
    хувцсаар хангах үйлдвэрүүд
  • 8:26 - 8:29
    ерөөсөө байхгүй.
  • 8:29 - 8:31
    Миний хамгийн том зорилго бол
  • 8:31 - 8:34
    Монгол стилийг дэлхий дахинд таниулах.
    [Монгол загварын хүрэм]
  • 8:34 - 8:38
    Тэгээд өөрийнхөө хийсэн загваруудыг
    та бүхэнд тайлбарлая.
  • 8:38 - 8:41
    Энэ загварыг би өмсчихсөн зогсож байна.
  • 8:41 - 8:43
    Энэ хүрэм бол энгийн, онцлох юм байхгүй.
  • 8:43 - 8:47
    Монгол товч хадчихсан байгаа.
    Тэгээд зах, энгэр.
  • 8:47 - 8:51
    Үүнийг хүмүүс маш ихээр захиалж,
    маш ихээр авсан.
  • 8:51 - 8:53
    Энэ жинсэн хүрэм.
  • 8:53 - 8:56
    Монгол товчоо сүүлийн үед
    маш их ашиглаж байгаа.
  • 8:56 - 8:59
    Яагаад гэхээр бид жижигхэн товчийг хүртэл
    гаднаас авахгүй байж болно.
  • 8:59 - 9:03
    Монгол товчийг бид өөрсдийн хувцсандаа,
    өдөр тутмын хувцсандаа ашиглаж болно.
  • 9:03 - 9:06
    Энийг хаана ч өмсөөд явах боломжтой.
  • 9:06 - 9:12
    Монгол хувцас өөрөө маш баялаг,
    өнгөлөг хувцас.
  • 9:12 - 9:15
    Тэр хувцаснуудынхаа
    өнгөнөөс би сэдэвлэж
  • 9:15 - 9:21
    энэ зах, деталийг оруулж өгсөн байгаа.
  • 9:21 - 9:23
    [Монгол загварын пальто]
  • 9:23 - 9:25
    Монгол стилийн "куртка".
  • 9:25 - 9:28
    Энийг харахаар та бүхэнд
    Монгол стиль харагдаж байна уу?
  • 9:28 - 9:30
    Энэ энгэр.
  • 9:30 - 9:36
    (Алга ташилт)
  • 9:36 - 9:37
    Баярлалаа.
  • 9:37 - 9:39
    Хамгийн гол нь энэ бүх хувцаснуудыг бид
  • 9:39 - 9:41
    Монголд байгаа түүхий эдээ ашиглаж
    хийж болох юм.
  • 9:41 - 9:43
    Бид нар дандаа гадаадаас
    хувцсаа авч байна.
  • 9:43 - 9:45
    Дотуур хувцсаа хүртэл
    гаднаас авч байна.
  • 9:45 - 9:48
    Гэтэл манайд маш их бололцоо
    байгаад байдаг.
  • 9:48 - 9:50
    Түүнийг бид нар олж харахгүй байна.
  • 9:50 - 9:53
    Би туршилтын журмаар эхний загваруудаа
    хийгээд гаргасан.
  • 9:53 - 9:55
    Энийг гэхэд нэхийгээр хийж болно.
  • 9:55 - 9:58
    Нэхийгээ сайн боловсруулаад,
    наймаанд гаргаад.
  • 9:58 - 10:04
    Монгол стиль харагдаж байгаа биз дээ?
    Өнгө, эмжээр оруулсан.
  • 10:04 - 10:07
    Өдөр тутам өмсөөд явахад
    маш эвтэйхэн.
  • 10:07 - 10:09
    Энэ бас үргэлжлэл нь явж байна.
  • 10:09 - 10:11
    Би өөрөө өмсөөд л Facebook-тээ
    оруулаад байгаа.
  • 10:11 - 10:14
    Хүмүүст жаахан сурталчлах гээд.
  • 10:14 - 10:17
    Маш энгийн байдлаар
    хүргэж байгаа л даа.
  • 10:17 - 10:19
    Энийг ноолуураар хийж болж байна,
  • 10:19 - 10:21
    зүгээр хувцасны материалаар
    хийж болж байна.
  • 10:21 - 10:24
    Гол нь манайд даавуу үйлдвэрлэл байхгүй нь
  • 10:24 - 10:26
    үнэхээр хүнд асуудлуудын нэг.
  • 10:26 - 10:28
    Гэхдээ бид нар хэл залгаа орнуудаас
  • 10:28 - 10:31
    хэрэгцээтэй материалуудаа аваад
    хольж ашиглаж болно.
  • 10:31 - 10:33
    Энэ бол ноолуураар хийсэн
    пальто байгаа.
  • 10:33 - 10:37
    Энийг харахаар та бүхэнд
    дээл харагдаж байна уу?
  • 10:37 - 10:39
    Зүгээр л энгийн дээл мөртлөө
    энгэр нь ийм,
  • 10:39 - 10:42
    гэхдээ өдөр тутам өмсөөд явж байхад
    маш боломжийн.
  • 10:42 - 10:45
    Ноолууран пальто байгаа.
  • 10:45 - 10:46
    [Монгол загварын хантааз]
  • 10:46 - 10:48
    Монгол стилийн хантаазнууд.
  • 10:48 - 10:50
    Энийг гадныхан маш их сонирхож байна.
  • 10:50 - 10:52
    Бид нар хурганы арьс ашиглаад
  • 10:52 - 10:58
    өдөр тутамд өнгөлөг, янз бүрийн загвараар
    хийж, бүтээж, үйлдвэрлэж болж байна.
  • 10:58 - 11:00
    За цааш нь.
  • 11:01 - 11:03
    [Moнгол загварын даашинз]
  • 11:03 - 11:04
    Монгол стилийн даашинз.
  • 11:04 - 11:07
    Шинэ жил болохоор
    хүүхнүүд маань
  • 11:07 - 11:09
    бүгдээрээ л даашинзны эрэлд гардаг,
    тийм ээ?
  • 11:09 - 11:13
    Тэр үед би Монгол уламжлалаа хадгалсан
    хувцаснууд хийхийг
  • 11:13 - 11:14
    илүүд үзэж байгаа.
  • 11:14 - 11:19
    Энэ бол хээ угалзаа ашиглаад ийм даашинз
    хийсэн байгаа.
  • 11:19 - 11:21
    Энэ бол бас их захиалагдаж хийгдсэн.
  • 11:21 - 11:25
    Энэхүү Монгол хээнүүдээ
    түлхүү ашиглаж байгаа.
  • 11:25 - 11:31
    Гол нь би Монгол стиль гэдгийг
    бүх хувцсандаа шингээж өгч байгаа.
  • 11:34 - 11:36
    Энэ бол манай Монголын
    босоо бичиг.
  • 11:36 - 11:38
    Энийг би гар урлалаар,
  • 11:38 - 11:42
    шигтгээгээр үг, үсэг, өгүүлбэр
    шигтгэж оёсон байгаа.
  • 11:43 - 11:47
    Ерөнхийдөө л Монгол бүх юмаа шингээж,
    харуулахыг хүсч байгаа.
  • 11:47 - 11:49
    [Moнгол загварын цамц]
  • 11:49 - 11:52
    Монгол стилийн цамцнууд
    өдөр тутамд.
  • 11:52 - 11:53
    Би өнөөдөр өөрөө ч
    өмсчихсөн байна.
  • 11:53 - 11:55
    Энэ чинь л Монгол
    юм шүү дээ.
  • 11:55 - 11:58
    Бид нарын эртнээс уламжлагдаж
    ирсэн зүйлс, тийм ээ?
  • 11:58 - 12:00
    Манай ихэнх хүмүүс гэртээ
  • 12:00 - 12:02
    бүх гэрийн эзэгтэй нар
    Монгол дээлээ оёод,
  • 12:02 - 12:04
    товчоо хадчихдаг байсан.
  • 12:04 - 12:06
    Одоо үед харин ховорджээ.
  • 12:06 - 12:09
    Би ерөнхийдөө бол
    Монгол деталийг
  • 12:09 - 12:12
    энгийн, өдөр тутмын хувцсанд
    оруулахыг их хүсч байгаа.
  • 12:12 - 12:17
    Энэ үйлдвэрлэлийг явуулах боломжтой.
  • 12:18 - 12:23
    Монгол стилийн гар урлал.
  • 12:23 - 12:26
    Бас л манайд ерөнхийдөө
    орхигдчихсон байна.
  • 12:26 - 12:28
    Манайхан чинь маш их уран гартай,
  • 12:28 - 12:30
    эртнээс уламжлагдаж ирсэн,
  • 12:30 - 12:33
    маш баялаг урчуудтай байсан шүү дээ.
  • 12:33 - 12:37
    Цүнх, гутал, гоёл чимэглэл,
  • 12:38 - 12:41
    бүгдийг нь Монголд үйлдвэрлэх
    бололцоо нь байна.
  • 12:41 - 12:43
    Бид нарт мал аж ахуй байна,
  • 12:43 - 12:45
    бид нарт түүхий эд нь бүгд байна.
  • 12:45 - 12:48
    Гол нь тэрийг бид нар хийх л
    хэрэгтэй байна.
  • 12:48 - 12:50
    Ажлын байр олдохгүй байна,
  • 12:50 - 12:51
    хийх юм олдохгүй байна гэх биш,
  • 12:51 - 12:55
    багаас нь ч хамаагүй хийгээд,
    бид бүгдийг нь бүтээх хэрэгтэй байна.
  • 12:57 - 13:00
    За тэгээд төгсгөлд нь хэлэхэд
  • 13:00 - 13:02
    бид бол маш их баялаг түүхтэй орон.
  • 13:02 - 13:05
    Бидэнд дуусашгүй их сэдэв бий.
  • 13:05 - 13:07
    Бид бусдыг даган дуурайх биш,
  • 13:07 - 13:12
    өөрсдийнхөө байгаа нөөц бололцоо,
    сайхан үнэт зүйлсээ ашиглаад
  • 13:12 - 13:16
    дэлхий дахинд энэ
    Монгол стиль шүү гэдгийг
  • 13:16 - 13:18
    танигдтал нь цөмөөрөө
    Монгол үндэсний хувцсаа,
  • 13:18 - 13:23
    Монгол үндэсний хувцас биш
    өдөр тутмынхаа хувцсаар гоёцгооё гэж
  • 13:23 - 13:25
    би та бүхнийг уриалмаар байна.
  • 13:25 - 13:27
    Ер нь нилээд сүүл хүртэл
  • 13:27 - 13:30
    "Моод Монголоор дуусдаг"
    гэдэг муухай үг байдаг байсан.
  • 13:30 - 13:32
    Миний хамгийн дургүй үг.
  • 13:32 - 13:34
    Моод Монголоор дуусдаг биш,
  • 13:34 - 13:37
    Моод Монголоор эхлэх цаг тун
    ойрхон байгаа шүү гэж би хэлмээр байна.
  • 13:37 - 13:41
    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
    (Алга ташилт)
Title:
Монгол стиль | Үржинээгийн Юмжир | TEDxUlaanbaatar
Description:

Энэхүү илтгэл нь TED чуулга уулзалтаас тусдаа, бүс нутгийн TEDx арга хэмжээний үеэр тавигдсан болно.
Үржинээгийн Юмжир нь Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн ба оюутан байх хугацаандаа Гоёл тэмцээнд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад эх орондоо эргэж ирээд өөрийн "Yumjir Fashion" нэрийн брэндийг гаргахаар ажиллаж байна.

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
13:52

Mongolian subtitles

Revisions Compare revisions