WEBVTT 00:00:10.923 --> 00:00:14.983 Эхлээд би та бүхэнд ямар сургууль төгссөн, 00:00:14.983 --> 00:00:17.653 өнөөдрийг хүртэл ямар замналаар явж ирснээ 00:00:17.653 --> 00:00:20.323 та бүхэнд зурагтай, тайлбартайгаар ярьж өгье. 00:00:20.323 --> 00:00:25.573 1990-94 онд социализмаас ардчилалд шилжих 00:00:25.573 --> 00:00:27.273 хүнд хэцүү үе байсан. 00:00:27.273 --> 00:00:30.023 Тэр үед би өсвөр насны хүүхэд байсан. 00:00:30.023 --> 00:00:32.293 Тэр үед хувцас олддоггүй, 00:00:32.293 --> 00:00:36.303 өлсөхгүй л байвал юу ч өмсөж байсан хамаагүй цаг үе байсан. 00:00:36.303 --> 00:00:40.373 Надад өлсөж байх бол сонин биш байсан. 00:00:40.373 --> 00:00:43.983 Эхний зураг дээр би форм, 00:00:43.983 --> 00:00:47.343 дүрэмт хувцсаа тайраад өмсчихсөн байгаа. 00:00:47.343 --> 00:00:50.023 Ерөөсөө би бүх хувцсаа дандаа өөрчилж өмсдөг байсан. 00:00:50.023 --> 00:00:52.833 Яагаад гэхээр бүгд адилхан хувцасладаг учраас. 00:00:52.833 --> 00:00:55.133 Удахгүй ардчилал гарсан. 00:00:55.133 --> 00:00:58.843 Ардчилал гараад мэдээж бүх юм нээлттэй, эрх чөлөөтэй, 00:00:58.843 --> 00:01:01.993 ер нь сонголт ихтэй болж ирсэн. 00:01:01.993 --> 00:01:04.653 Хувийн дээд сургуулиуд бий болж эхэлсэн. 00:01:04.653 --> 00:01:07.153 Би Урлах Эрдмийн Дээд Сургуулийг олж, 00:01:07.153 --> 00:01:10.013 хувцасны дизайнерийн мэргэжлээрээ төгссөн. 00:01:10.013 --> 00:01:15.423 Оюутан байхдаа би их хичээнгүй, хөдөлмөрч оюутан байсан. 00:01:15.423 --> 00:01:19.423 Хоёрдугаар курсээсээ эхлэн төгсөтлөө Гоёл тэмцээнд 00:01:19.423 --> 00:01:22.363 мэргэжлийн дизайнеруудтай өрсөлдөж ирсэн. 00:01:22.363 --> 00:01:25.913 Ингээд 2001 онд сургуулиа төгслөө. 00:01:25.913 --> 00:01:28.663 Сургуулиа төгсөхөд бидэнд ажлын байр байгаагүй. 00:01:28.663 --> 00:01:33.083 Хувцас загварын хөгжил ерөнхийдөө маш муу байсан. 00:01:33.083 --> 00:01:39.623 Анх намайг тоссон ажлын газар үүрэн телефоны компани байсан. 00:01:39.623 --> 00:01:42.523 Би дизайнер хүн ч үүрэн телефоны компанид 00:01:42.523 --> 00:01:45.873 формны хувцас өмсчихсөн зогсож байсан. 00:01:45.873 --> 00:01:52.553 2 жил би байж боломгүй ч юм шиг ийм ажил хийсэн юм аа. 00:01:52.553 --> 00:01:56.113 Тэгээд 2 жилийн дараа буюу 2003 онд 00:01:56.113 --> 00:01:58.913 би дээд сургууль хамт төгссөн нэг найзтайгаа нийлээд 00:01:58.913 --> 00:02:01.583 бид хоёр хувийн салон нээж ажиллуулахаар 00:02:01.583 --> 00:02:03.623 хотын төвд байр түрээсэлсэн. 00:02:03.623 --> 00:02:06.863 Ингээд байр түрээслээд, ажлаа явуулж байхад 00:02:06.863 --> 00:02:09.203 бас л загварын чиг хандлага 00:02:09.203 --> 00:02:12.583 ерөөсөө Монголд тийм ч сайн хөгжсөн байгаагүй. 00:02:12.583 --> 00:02:14.513 Хүмүүс ч тэр болгон хүлээж авахгүй. 00:02:14.513 --> 00:02:15.953 Тэгээд ажиллаж байгаад ер нь 00:02:15.953 --> 00:02:17.493 үүд хаалгаа хаахад хүрсэн. 00:02:17.493 --> 00:02:20.013 Маш олон шалтгааны улмаас хаасан л даа. 00:02:20.013 --> 00:02:24.363 За тэгээд 2005 онд би бас л хийх ажилгүй, 00:02:24.363 --> 00:02:26.553 гэртээ сууж байлаа. 00:02:26.553 --> 00:02:28.533 Мэргэжлийнхээ ажлыг хийх гэхээр болдоггүй. 00:02:28.533 --> 00:02:29.863 Юу хийх вэ? 00:02:29.863 --> 00:02:33.893 2005 онд би гэртээ сууж байтал нэг найз маань утасдаад 00:02:33.893 --> 00:02:36.173 "Чи одоо орос хэлтэй юм чинь, 00:02:36.173 --> 00:02:39.033 Оросын манай банкны салбарт орон тоо байна. Орооч" гэсэн. 00:02:39.033 --> 00:02:42.043 Тэгээд түүнээс хойш таван жил тасралтгүй 00:02:42.043 --> 00:02:44.483 банк санхүүгийн чиглэлээр ажиллажээ. 00:02:44.483 --> 00:02:49.173 Тэгээд би ерөөсөө л энэ мэргэжлээрээ явахад, 00:02:49.173 --> 00:02:52.873 Монголын нийгэмд ажиллахад хэцүү юм байна гэж бодсоны үндсэн дээр 00:02:52.873 --> 00:02:57.263 Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орж, давхар мэргэжил эзэмшье гэж шийдсэн. 00:02:57.263 --> 00:03:00.503 Нэг өдөр маркетингийн хичээл орсон юм. 00:03:00.503 --> 00:03:02.763 Манай багш их гоё лекц орсон. 00:03:02.763 --> 00:03:05.113 Тэр лекцэн дээр сууж байсан чинь 00:03:05.113 --> 00:03:07.093 миний ой тоонд нэг юм орчихсон. 00:03:07.093 --> 00:03:09.933 "Ерөөсөө бүх мөрөөдлүүдээ биелүүлж эхэлье, 00:03:09.933 --> 00:03:12.043 хийж болохгүй юм гэж байдаггүй юм байна. 00:03:12.043 --> 00:03:15.303 Бид нар бэлэн ажлын байр хүлээгээд байх ёсгүй юм байна." 00:03:15.313 --> 00:03:19.123 Ингээд 2008 онд би анх миний мөрөөдөл болсон 00:03:19.123 --> 00:03:23.523 анхны загварынхаа шоуг маш амжилттай зохион байгуулсан. 00:03:23.523 --> 00:03:28.023 2009 онд би энэ ажлаа тэр чигт нь хийе гээд 00:03:28.023 --> 00:03:31.493 эргэлт буцалтгүй загварынхаа ажлыг хийхээр шийдсэн. 00:03:31.493 --> 00:03:37.643 Надад 2009 онд АНУ-д загварын шоунд оролцох боломж олдсон. 00:03:37.643 --> 00:03:40.514 Тэгээд би тэнд оролцож байхдаа ингэж бодсон: 00:03:40.514 --> 00:03:45.424 "Ерөөсөө надад өөрийгөө дахиж боловсруулах, 00:03:45.424 --> 00:03:49.574 АНУ-д ажиллаж, сурах, туршлага судлах хэрэгтэй юм байна" гэж бодсны үндсэн дээр 00:03:49.574 --> 00:03:52.904 би Америкт ажиллахаар шийдсэн. 00:03:52.904 --> 00:03:58.694 Мэдээж мэргэжлээрээ хүний нутагт ажил олж хийх тийм амар биш. 00:03:58.744 --> 00:04:04.131 Тэгээд ямар ч байсан би оёдолчноос ч хамаагүй эхлээд ажиллаж үзье, 00:04:04.131 --> 00:04:06.431 дотор нь орж үзье гэж шийдсэн. 00:04:06.431 --> 00:04:08.351 Тэгээд ажил хайж эхэлсэн. 00:04:08.351 --> 00:04:13.961 Ажил хайгаад явж байхад нэг газраас намайг ярилцлаганд дуудсан. 00:04:13.961 --> 00:04:16.391 Би байдгаараа бэлдэж очсон. 00:04:16.391 --> 00:04:19.661 Өөрийнхөө хийсэн Монгол стилийн хувцаснууд, 00:04:19.661 --> 00:04:23.011 загварын шоунд оролцсон хувцаснуудаасаа авч очсон. 00:04:23.011 --> 00:04:25.611 Гэтэл тэнд надаас ярилцлага авч байсан хүмүүс 00:04:25.611 --> 00:04:27.991 миний хувцаснуудыг эргүүлж тойруулж үзээд, 00:04:27.991 --> 00:04:30.111 "Ямар гоё уран, нарийн хийцтэй юм бэ, 00:04:30.111 --> 00:04:32.011 энэ Монгол стилийн хувцас чинь. 00:04:32.011 --> 00:04:33.981 Чи энийг өөрөө оёсон уу?" гэхэд би: 00:04:33.991 --> 00:04:35.551 "Тийм ээ, би өөрөө оёсон" гэсэн. 00:04:35.551 --> 00:04:37.451 Тэгээд анх намайг ажилд авч байсан. 00:04:37.451 --> 00:04:40.821 Би оёдолчноос нь эхлээд эсгүүрчин, 00:04:40.821 --> 00:04:43.851 загвар гаргах хүртэл ажилласан. 00:04:43.851 --> 00:04:45.861 Оройгоор би өөрийгөө их хөгжүүлж, 00:04:45.861 --> 00:04:48.001 номын санд их суудаг байсан. 00:04:48.001 --> 00:04:49.681 Номын санд сууж байх явцдаа 00:04:49.681 --> 00:04:51.571 бас нэг бодол орж ирсэн. 00:04:51.571 --> 00:04:53.091 Бид нарыг оюутан байхад ерөөсөө 00:04:53.091 --> 00:04:54.961 ном, сурах бичиг хомс байсан юм байна. 00:04:54.961 --> 00:04:57.251 Ерөөсөө интернэт ч нэвтрээгүй байсан үе. 00:04:57.251 --> 00:04:59.521 Бид нарт ямар ч мэдээлэл олдохгүй, 00:04:59.521 --> 00:05:02.441 ерөөсөө багш нарын лекцээр явдаг цаг байсан. 00:05:02.441 --> 00:05:06.081 Тэгээд би зорилго тавиад, ирээдүйн дизайнерууддаа зориулаад 00:05:06.081 --> 00:05:09.541 "Хувцасны дизайн" гэж ном бичье гэж бодоод 00:05:09.541 --> 00:05:12.481 бүтэн жилийн турш цаг зав гаргаж 00:05:12.481 --> 00:05:15.121 ажлынхаа хажуугаар бичиж гаргасан. 00:05:15.141 --> 00:05:18.561 2010 онд Монголд ирж хэвлүүлээд буцаад явсан. 00:05:18.561 --> 00:05:21.931 Би анх Сиэттл хотод ажиллаж байсан. 00:05:21.931 --> 00:05:25.281 Тэнд ажиллаж байхдаа ажлаа сайн хийсэн учраас 00:05:25.281 --> 00:05:29.521 намайг Нью-Йорк хотод ажилд захирал маань зуучилж өгсөн. 00:05:29.521 --> 00:05:32.411 "Чиний мөрөөдлийн хот юм чинь, чи тийшээ явж ажилла" гэсэн. 00:05:32.411 --> 00:05:34.211 Би Нью-Йоркд анх ирээд 00:05:34.211 --> 00:05:36.811 ерөөсөө л Америк гэдэг орон надад шал өөр санагдсан. 00:05:36.811 --> 00:05:41.771 Тэр олон сая хүн дотор би яг нэг хорхой шиг, шоргоолж мэт, 00:05:41.771 --> 00:05:43.711 бүр хэн ч биш санагдаад 00:05:43.711 --> 00:05:47.441 "Би одоо энд ажиллаж чадах болов уу, яах бол?" гэж их айдастай байсан. 00:05:47.441 --> 00:05:50.111 Ямар ч байсан энд сайн ажиллаж байгаад 00:05:50.111 --> 00:05:52.411 Монгол руугаа буцна гэсэн бодолтой байсан. 00:05:52.411 --> 00:05:56.521 Нэг удаа би амралтынхаа өдөр 00:05:56.521 --> 00:06:00.351 өөрийнхөө Монгол стилийн хүрмийг жинсэн дээр өмсөөд гараад явсан. 00:06:00.351 --> 00:06:03.001 Метронд суухаас эхлүүлээд л, 00:06:03.001 --> 00:06:07.281 замд янз бүрийн хүмүүс, хүн болгон над руу харж инээгээд 00:06:07.281 --> 00:06:09.741 чи яасан гоё юм өмссөн юм, хаанаас авсан юм гээд л. 00:06:09.741 --> 00:06:12.201 Тэнд ер нь хүмүүс шууд магтаал хэлдэг. 00:06:12.201 --> 00:06:15.221 Тэр орой нь би эргэж ирээд бодлоо: 00:06:15.221 --> 00:06:17.691 "Өнөөдөр би ямар их гоё үгнүүд сонсов оо. 00:06:17.691 --> 00:06:20.871 Яагаад ингэж миний хүрмийг ийм олон хүн сонирхов?" гээд 00:06:20.871 --> 00:06:24.101 өөрөө бараг эргүүлж тойруулж үзээд шөнө нойргүй хоносон. 00:06:24.101 --> 00:06:26.371 Маш их юм бодож хоносны дараа би: 00:06:26.371 --> 00:06:30.321 "За ерөөсөө би Монгол стилийн хувцасны брэнд гаргаж 00:06:30.321 --> 00:06:33.751 ирээдүйд Монгол стилийг Монголдоо төдийгүй 00:06:33.751 --> 00:06:37.391 дэлхий дахинд таниулан сурталчилъя" гэсэн том зорилготой болсон. 00:06:37.391 --> 00:06:41.641 Ажиллаж байгаад би Монголдоо 2012 онд эргэж ирээд 00:06:41.641 --> 00:06:44.921 тэр санаагаа хэрэгжүүлэхийн тулд 00:06:44.921 --> 00:06:47.581 эхнийхээ цоморлигуудыг гаргаж эхэлсэн. 00:06:47.581 --> 00:06:49.501 Ийнхүү би нийгмийн сүлжээг ашиглан 00:06:49.501 --> 00:06:53.001 өөрийнхөө түгээн дэлгэрүүлэх ажлыг маш сайн хийж байгаа гэж бодож байгаа. 00:06:53.001 --> 00:06:57.251 Би гурван блог хөтөлдөг: Монгол, Англи, Орос хэл дээр. 00:06:57.251 --> 00:07:00.371 Тэгээд хүмүүс ямар их хүлээж авч байгааг хэлэхэд их таатай байна. 00:07:00.371 --> 00:07:03.051 Эхлээд юунаас эхэлсэн бэ гэвэл би Монголоосоо эхлье гээд 00:07:03.051 --> 00:07:05.831 Facebook хуудсандаа өөрөө хувцаснуудаа өмсөөд 00:07:05.831 --> 00:07:07.951 энгийн байдлаар хүмүүст хүргэхийг хүссэн. 00:07:07.951 --> 00:07:09.781 Яагаад гэвэл би өөрөө бас хэрэглэгч. 00:07:09.781 --> 00:07:14.061 Монголд өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл байдаггүй болохоор 00:07:14.061 --> 00:07:16.431 ийнхүү сурталчилгаагаа хийхэд хүмүүс 00:07:16.431 --> 00:07:18.231 маш сайнаар хүлээж авсан. 00:07:18.231 --> 00:07:22.281 Манай Монголчууд яг тэр өдөр тутмын, Монгол стилийн хувцсыг хүлээж байсан мэт. 00:07:22.281 --> 00:07:25.451 Энэ ажлаа цаашдаа явуулахад надад маш их урам зориг өгсөн. 00:07:25.451 --> 00:07:30.501 2001 он хүртэл Монголд үйлдвэрлэл маш сайн байсан. 00:07:30.501 --> 00:07:34.301 1990 оноос өмнө Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь 00:07:34.301 --> 00:07:37.011 үндэсний нийт орлогын 1/3-ийг бүрдүүлэхийн зэрэгцээ 00:07:37.011 --> 00:07:40.981 ажлын байр олгогч томоохон салбаруудын нэг байсан. 00:07:41.011 --> 00:07:44.721 2001 он хүртэл нийт ажлын байрны 55 хувийг 00:07:44.721 --> 00:07:47.501 бүрдүүлж байсан гэсэн тооцоо байдаг юм байна. 00:07:47.501 --> 00:07:50.781 2005 онд бэлэн хувцасны томоохон зах зээл болох 00:07:50.781 --> 00:07:55.161 АНУ нь Монгол улсад олгож байсан экспортын квотыг дуусгавар болгосноор 00:07:55.161 --> 00:07:59.391 Монгол улсын оёдлын үйлдвэрт ихээхэн хүндрэл учруулсан байна. 00:07:59.391 --> 00:08:02.481 За харин төрийн өмчит үйлдвэрийн газруудыг 00:08:02.481 --> 00:08:04.131 алдаатай хувьчилсны улмаас 00:08:04.131 --> 00:08:07.231 дийлэнх нь үүд хаалгаа хааж дампуурсан. 00:08:07.231 --> 00:08:11.101 Харин өнөөдрийн байдлаар 10 гаруй үйлдвэрүүд 00:08:11.101 --> 00:08:14.651 ажлын хувцас, уул уурхайн хувцас, 00:08:14.651 --> 00:08:16.701 дүрэмт хувцас голцуу хийж байна. 00:08:16.701 --> 00:08:20.211 Харин жижиг дунд үйлдвэрүүд, салонууд олноороо ажиллаж байгаа. 00:08:20.211 --> 00:08:22.571 Миний олж харсан юм юу вэ гэхээр 00:08:22.571 --> 00:08:26.321 бид нарт Монголчуудыгаа өдөр тутмын хувцсаар хангах үйлдвэрүүд 00:08:26.321 --> 00:08:28.901 ерөөсөө байхгүй. 00:08:28.901 --> 00:08:30.931 Миний хамгийн том зорилго бол 00:08:30.931 --> 00:08:34.151 Монгол стилийг дэлхий дахинд таниулах. [Монгол загварын хүрэм] 00:08:34.151 --> 00:08:38.291 Тэгээд өөрийнхөө хийсэн загваруудыг та бүхэнд тайлбарлая. 00:08:38.291 --> 00:08:40.591 Энэ загварыг би өмсчихсөн зогсож байна. 00:08:40.591 --> 00:08:43.441 Энэ хүрэм бол энгийн, онцлох юм байхгүй. 00:08:43.441 --> 00:08:46.691 Монгол товч хадчихсан байгаа. Тэгээд зах, энгэр. 00:08:46.691 --> 00:08:50.631 Үүнийг хүмүүс маш ихээр захиалж, маш ихээр авсан. 00:08:50.631 --> 00:08:53.221 Энэ жинсэн хүрэм. 00:08:53.221 --> 00:08:55.551 Монгол товчоо сүүлийн үед маш их ашиглаж байгаа. 00:08:55.551 --> 00:08:58.791 Яагаад гэхээр бид жижигхэн товчийг хүртэл гаднаас авахгүй байж болно. 00:08:58.791 --> 00:09:02.661 Монгол товчийг бид өөрсдийн хувцсандаа, өдөр тутмын хувцсандаа ашиглаж болно. 00:09:02.661 --> 00:09:06.391 Энийг хаана ч өмсөөд явах боломжтой. 00:09:06.391 --> 00:09:11.711 Монгол хувцас өөрөө маш баялаг, өнгөлөг хувцас. 00:09:11.711 --> 00:09:15.251 Тэр хувцаснуудынхаа өнгөнөөс би сэдэвлэж 00:09:15.251 --> 00:09:20.827 энэ зах, деталийг оруулж өгсөн байгаа. 00:09:20.827 --> 00:09:23.013 [Монгол загварын пальто] 00:09:23.013 --> 00:09:25.061 Монгол стилийн "куртка". 00:09:25.061 --> 00:09:28.031 Энийг харахаар та бүхэнд Монгол стиль харагдаж байна уу? 00:09:28.031 --> 00:09:30.111 Энэ энгэр. 00:09:30.111 --> 00:09:35.551 (Алга ташилт) 00:09:35.551 --> 00:09:36.721 Баярлалаа. 00:09:36.721 --> 00:09:38.891 Хамгийн гол нь энэ бүх хувцаснуудыг бид 00:09:38.891 --> 00:09:41.421 Монголд байгаа түүхий эдээ ашиглаж хийж болох юм. 00:09:41.421 --> 00:09:43.421 Бид нар дандаа гадаадаас хувцсаа авч байна. 00:09:43.421 --> 00:09:45.411 Дотуур хувцсаа хүртэл гаднаас авч байна. 00:09:45.411 --> 00:09:47.851 Гэтэл манайд маш их бололцоо байгаад байдаг. 00:09:47.851 --> 00:09:49.971 Түүнийг бид нар олж харахгүй байна. 00:09:49.971 --> 00:09:53.291 Би туршилтын журмаар эхний загваруудаа хийгээд гаргасан. 00:09:53.291 --> 00:09:55.451 Энийг гэхэд нэхийгээр хийж болно. 00:09:55.451 --> 00:09:57.951 Нэхийгээ сайн боловсруулаад, наймаанд гаргаад. 00:09:57.951 --> 00:10:03.851 Монгол стиль харагдаж байгаа биз дээ? Өнгө, эмжээр оруулсан. 00:10:03.851 --> 00:10:07.111 Өдөр тутам өмсөөд явахад маш эвтэйхэн. 00:10:07.111 --> 00:10:09.031 Энэ бас үргэлжлэл нь явж байна. 00:10:09.031 --> 00:10:11.271 Би өөрөө өмсөөд л Facebook-тээ оруулаад байгаа. 00:10:11.271 --> 00:10:13.651 Хүмүүст жаахан сурталчлах гээд. 00:10:13.651 --> 00:10:17.128 Маш энгийн байдлаар хүргэж байгаа л даа. 00:10:17.128 --> 00:10:18.968 Энийг ноолуураар хийж болж байна, 00:10:18.968 --> 00:10:21.108 зүгээр хувцасны материалаар хийж болж байна. 00:10:21.108 --> 00:10:23.588 Гол нь манайд даавуу үйлдвэрлэл байхгүй нь 00:10:23.588 --> 00:10:26.088 үнэхээр хүнд асуудлуудын нэг. 00:10:26.088 --> 00:10:28.088 Гэхдээ бид нар хэл залгаа орнуудаас 00:10:28.088 --> 00:10:30.538 хэрэгцээтэй материалуудаа аваад хольж ашиглаж болно. 00:10:30.538 --> 00:10:33.158 Энэ бол ноолуураар хийсэн пальто байгаа. 00:10:33.158 --> 00:10:36.558 Энийг харахаар та бүхэнд дээл харагдаж байна уу? 00:10:36.558 --> 00:10:39.328 Зүгээр л энгийн дээл мөртлөө энгэр нь ийм, 00:10:39.328 --> 00:10:42.308 гэхдээ өдөр тутам өмсөөд явж байхад маш боломжийн. 00:10:42.308 --> 00:10:44.608 Ноолууран пальто байгаа. 00:10:44.608 --> 00:10:46.248 [Монгол загварын хантааз] 00:10:46.248 --> 00:10:47.988 Монгол стилийн хантаазнууд. 00:10:47.988 --> 00:10:49.758 Энийг гадныхан маш их сонирхож байна. 00:10:49.758 --> 00:10:52.118 Бид нар хурганы арьс ашиглаад 00:10:52.118 --> 00:10:57.638 өдөр тутамд өнгөлөг, янз бүрийн загвараар хийж, бүтээж, үйлдвэрлэж болж байна. 00:10:57.638 --> 00:11:00.178 За цааш нь. 00:11:03.022 --> 00:11:04.402 Монгол стилийн даашинз. 00:11:01.218 --> 00:11:03.022 [Moнгол загварын даашинз] 00:11:04.402 --> 00:11:06.602 Шинэ жил болохоор хүүхнүүд маань 00:11:06.602 --> 00:11:09.192 бүгдээрээ л даашинзны эрэлд гардаг, тийм ээ? 00:11:09.192 --> 00:11:12.652 Тэр үед би Монгол уламжлалаа хадгалсан хувцаснууд хийхийг 00:11:12.652 --> 00:11:14.222 илүүд үзэж байгаа. 00:11:14.222 --> 00:11:18.692 Энэ бол хээ угалзаа ашиглаад ийм даашинз хийсэн байгаа. 00:11:18.692 --> 00:11:21.372 Энэ бол бас их захиалагдаж хийгдсэн. 00:11:21.372 --> 00:11:25.082 Энэхүү Монгол хээнүүдээ түлхүү ашиглаж байгаа. 00:11:25.082 --> 00:11:30.542 Гол нь би Монгол стиль гэдгийг бүх хувцсандаа шингээж өгч байгаа. 00:11:33.861 --> 00:11:36.200 Энэ бол манай Монголын босоо бичиг. 00:11:36.200 --> 00:11:38.170 Энийг би гар урлалаар, 00:11:38.170 --> 00:11:42.170 шигтгээгээр үг, үсэг, өгүүлбэр шигтгэж оёсон байгаа. 00:11:43.121 --> 00:11:47.191 Ерөнхийдөө л Монгол бүх юмаа шингээж, харуулахыг хүсч байгаа. 00:11:47.191 --> 00:11:48.821 [Moнгол загварын цамц] 00:11:48.821 --> 00:11:51.681 Монгол стилийн цамцнууд өдөр тутамд. 00:11:51.681 --> 00:11:53.311 Би өнөөдөр өөрөө ч өмсчихсөн байна. 00:11:53.311 --> 00:11:55.061 Энэ чинь л Монгол юм шүү дээ. 00:11:55.061 --> 00:11:58.101 Бид нарын эртнээс уламжлагдаж ирсэн зүйлс, тийм ээ? 00:11:58.101 --> 00:11:59.991 Манай ихэнх хүмүүс гэртээ 00:11:59.991 --> 00:12:02.491 бүх гэрийн эзэгтэй нар Монгол дээлээ оёод, 00:12:02.491 --> 00:12:04.081 товчоо хадчихдаг байсан. 00:12:04.081 --> 00:12:05.881 Одоо үед харин ховорджээ. 00:12:05.881 --> 00:12:09.081 Би ерөнхийдөө бол Монгол деталийг 00:12:09.081 --> 00:12:12.361 энгийн, өдөр тутмын хувцсанд оруулахыг их хүсч байгаа. 00:12:12.361 --> 00:12:16.531 Энэ үйлдвэрлэлийг явуулах боломжтой. 00:12:18.111 --> 00:12:22.571 Монгол стилийн гар урлал. 00:12:22.571 --> 00:12:25.691 Бас л манайд ерөнхийдөө орхигдчихсон байна. 00:12:25.691 --> 00:12:28.481 Манайхан чинь маш их уран гартай, 00:12:28.481 --> 00:12:30.402 эртнээс уламжлагдаж ирсэн, 00:12:30.402 --> 00:12:32.942 маш баялаг урчуудтай байсан шүү дээ. 00:12:32.942 --> 00:12:37.422 Цүнх, гутал, гоёл чимэглэл, 00:12:37.702 --> 00:12:41.282 бүгдийг нь Монголд үйлдвэрлэх бололцоо нь байна. 00:12:41.282 --> 00:12:42.882 Бид нарт мал аж ахуй байна, 00:12:42.882 --> 00:12:45.312 бид нарт түүхий эд нь бүгд байна. 00:12:45.312 --> 00:12:47.982 Гол нь тэрийг бид нар хийх л хэрэгтэй байна. 00:12:47.982 --> 00:12:49.582 Ажлын байр олдохгүй байна, 00:12:49.582 --> 00:12:51.232 хийх юм олдохгүй байна гэх биш, 00:12:51.232 --> 00:12:55.242 багаас нь ч хамаагүй хийгээд, бид бүгдийг нь бүтээх хэрэгтэй байна. 00:12:56.775 --> 00:13:00.005 За тэгээд төгсгөлд нь хэлэхэд 00:13:00.005 --> 00:13:02.315 бид бол маш их баялаг түүхтэй орон. 00:13:02.315 --> 00:13:04.595 Бидэнд дуусашгүй их сэдэв бий. 00:13:04.595 --> 00:13:07.365 Бид бусдыг даган дуурайх биш, 00:13:07.365 --> 00:13:11.835 өөрсдийнхөө байгаа нөөц бололцоо, сайхан үнэт зүйлсээ ашиглаад 00:13:11.835 --> 00:13:15.925 дэлхий дахинд энэ Монгол стиль шүү гэдгийг 00:13:15.925 --> 00:13:18.385 танигдтал нь цөмөөрөө Монгол үндэсний хувцсаа, 00:13:18.385 --> 00:13:23.035 Монгол үндэсний хувцас биш өдөр тутмынхаа хувцсаар гоёцгооё гэж 00:13:23.035 --> 00:13:25.445 би та бүхнийг уриалмаар байна. 00:13:25.445 --> 00:13:27.325 Ер нь нилээд сүүл хүртэл 00:13:27.325 --> 00:13:30.085 "Моод Монголоор дуусдаг" гэдэг муухай үг байдаг байсан. 00:13:30.085 --> 00:13:32.255 Миний хамгийн дургүй үг. 00:13:32.255 --> 00:13:33.855 Моод Монголоор дуусдаг биш, 00:13:33.855 --> 00:13:37.125 Моод Монголоор эхлэх цаг тун ойрхон байгаа шүү гэж би хэлмээр байна. 00:13:37.125 --> 00:13:41.375 Анхаарал тавьсан явдалд баярлалаа. (Алга ташилт)