-
[Францис пап лам
Ватикан хотод дүрсжүүлэн
-
TED2017 анхлан толилуулав.]
-
Оройн эсвэл өглөөний мэнд, наана чинь
цаг хэд болж байгааг мэдэхгүй юм.
-
Энэ үйл ажиллагааны нэг хэсэг
болж байгаадаа маш их баяртай байна.
-
Надад үүний сэдэв маш таалагдаж байна:
"Ирээдүйн Та".
-
Учир нь маргаашаа бодож,
өнөөдөр харилцан яриаг эхлүүлэн
-
ирээдүйг "өөрөөрөө" тольдон
төсөөлөхийг уриалж байна.
-
"Ирээдүйн Та:"
-
ирээдүй өөрөө та бүхний
олон мянган учралаас бүрддэг тул
-
амьдрал хүмүүний харилцаан дээр тогтдог.
-
Өнгөрсөн он жилүүдэд би
-
хүн бүрийн амьдрал, оршихуй
-
бусдынхтай бат холбоотой байдгийг
илүү ихээр ухаарах болсон.
-
Амьдрал бол урсан өнгөрөх цаг хугацаа биш,
харилцан үйлдлийн тухай юм.
-
Би өвчтэй хүмүүс,
-
гэгээлэг ирээдүйн төлөө
-
аймшигтай хүнд хүчрийг
туулж буй цагаачид,
-
маш их зовлонг зүрхэндээ
тээж явдаг хоригдлууд,
-
ажил олж чадахгүй, ялангуяа
залуу хүмүүсийн зовлонг сонсоод
-
"Яагаад би биш, тэд гэж?"
-
хэмээн өөрийн эрхгүй санааширдаг.
-
Би өөрөө цагаачдын гэрт төрж өссөн.
-
Аав, эмээ өвөө маань олон
Италичуудын адилаар
-
Аргентин руу нүүж,
-
юу ч үгүй үлдсэн хүмүүсийн
хувь тавиланг туулж байсан.
-
Би өнөөгийн "орхигдсон" хүмүүсийн
нэг болох бүрэн боломжтой байлаа.
-
Иймдээ ч би чин сэтгэлээсээ
өөрөөсөө ингэж асуудаг:
-
"Яагаад би биш, тэд гэж?"
-
Юун түрүүнд энэхүү уулзалтаар
-
бид бүгд бие биендээ хэрэгтэй,
-
бидний хэн нь ч бусдаасаа ялгаран
-
"Би" гэж эрх дархтайгаар тунхаглагдсан
тусгаар арал биш,
-
гагцхүү хамтдаа ирээдүйг цогцлооно
гэдгийг өөрсдөдөө сануулахыг хүсч байна.
-
Бид тэр бүр эргэцүүлээд байдаггүй ч
бүх зүйлс хоорондоо холбоотой ба
-
тэрхүү холбоосыг эргэн
хэвийн хэмжээнд нь оруулах хэрэгтэй.
-
Сэтгэл дотроо ахан дүүстээ гаргах
хамгийн ширүүн шүүмжлэл,
-
-
хэзээ ч эдгээгүй сэтгэлийн шарх,
хэзээ ч уучлаагүй үлдсэн шаналал,
-
ганц намайг зовоох уур хилэн бол
-
миний дотроо тээж явдаг тэмцлүүд.
-
Зүрхэнд байгаа энэ уурын очийг би гал авч,
-
эргэн тойрноо үнсэн товрог
болгохоос өмнө унтраах ёстой.
-
Олон хүмүүс одоо үед
-
аз жаргалтай ирээдүйг бүтээх
боломжгүй гэж итгэх болж.
-
Эдгээр сэтгэлийн зовнилыг
үгүйсгэхийн аргагүй ч
-
энэ нь дийлдэшгүй зүйл биш.
-
Гаднах ертөнцөд үүд хаалгаа нээвэл
эдгээрийг даван туулж болно.
-
Аз жаргалыг зөвхөн аливаа
бүхэл зүйлийн
-
түүнийг бүрдүүлж буй эд эс бүртэйгээ
харилцан
-
Та бүхний надаас сайн мэдэх
шинжлэх ухаан хүртэл
-
бодит амьдрал бол элемэнт хэсэг бүр
бусадтайгаа хэрхэн
-
харилцан тогтнож байгаагаар
тодорхойлогддог.
-
Ийнхүү би хүргэх хоёрдахь
санаагаа танилцуулъя.
-
Шинжлэх ухаан болон технологийн
хөгжил дэвшил
-
илүү эрх тэгш, хүрэлцээтэй нийгмийг
бий болгоход нэмэрлэвэл
-
хичнээн сайхан гээч.
-
Бид алс холын гариг ертөнцийг судлангаа
хажууд байгаа ах дүүгийнхээ
-
хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэрч чадвал
хичнээн сайхан бэ.
-
Эв нэгдэл гэх энэ гайхалтай
-
зарим талаараа хөндий үг
зөвхөн нийгмийн ажлаар
-
тодорхойлогдоод зогсохгүй,
-
улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан
болоод
-
хүн ард, улс гүрний харилцааны
-
суурь чиг хандлагыг тодорхойлох
хүчин болж чадвал хичнээн сайхан гээч.
-
"Үргүй хаягдлын соёл"-ыг бид
зөвхөн
-
хүмүүсийг жинхэнэ эв нэгдэлд
-
сургасны дүнд л үгүй хийж чадна.
-
Үргүй хаягдал гэдэг хоол хүнснээс илүүтэй
-
технологи-эдийн засгийн системийн
үр дүнд
-
бараа материалаар орлуулагдан,
-
хаягдан орхигддог хүмүүс юм.
-
Олон хүн эв нэгдэл гэдэг үгийг
толь бичгээс арилгахыг хүсдэг.
-
Гэхдээ эв нэгдэл програмчилж,
удирдаж болдог
-
автомат үйлдлийн систем биш билээ.
-
Энэ бол хүн бүрийн зүрхнээс гардаг
чөлөөтэй хариу үйлдлийн дүн.
-
Тийм ээ, чөлөөтэй хариу үйлдэл!
-
Маш олон сөргөлдөөний дунд
хүн
-
амьдрал өөрөө бэлэг бөгөөд
хайр гэдэг
-
амьдралын эх үүсвэр,
утга учир гэдгийг ойлгож чадвал
-
хэрхэн тэр хүн бусдын төлөө
-
сайн сайхан үйл хийхээс
татгалзаж чадна гэж?
-
Сайн үйл хийхийн тулд бидэнд
-
дурсамж, зориг самбаа, бүтээлч сэтгэлгээ
хэрэгтэй.
-
TED олон олон бүтээлч, туурвилчдыг
цугларуулдгийг би мэднэ.
-
Хайр үнэхээр бүтээлч, бодит,
-
үнэн мөн хандлагыг шаарддаг.
-
Эерэг сэтгэлгээ, тогтсон
томъёо гаргалгаа
-
бидний ухамсрыг тайвшруулдаг ч
хангалттай хүчин зүйлс биш.
-
Өөр нэг хүн бол статистикийн
тоо биш гэдгийг санан
-
бүгдээрээ биендээ тусалцгаая.
-
Өөр тэр хүн ч гэсэн өөрийн
нүүр царатай.
-
"Та" гэдэг үргэлж тойлж халамжлах
-
бодит хүнийг заадаг.
-
Есүс бидэнд бусдыг гэх сэтгэлгүй нэгэн,
-
ба бие биенээ гэдэг
-
хоёр төрлийн хүмүүсийн
-
ялгааг ойлгуулах түүхийг
ярьж өгсөн билээ.
-
Сайн Самаричуудын түүх гэх энэ түүхийг
та мэдэх нь мадаггүй.
-
Есүсээс "Хэн миний хөрш юм бэ?"
өөрөөр хэлвэл
-
"Би хэнийг харж хамгаалах ёстой вэ?"
гэж асуухад
-
Есүс зодуулж, дэрэмдүүлж,
шороотой зам дээр хаягдсан
-
нэгэн эрийн түүхийг ярьдаг.
-
Тухайн үед хүндтэйд
тооцогддог байсан лам,
-
ламын туслах хоёр тэр эрийг хараад
-
огт туслалгүй өнгөрч гарч гэнэ.
-
Удалгүй ихэд жигшигддэг Самари хүн
тэр замаар алхаж гэнэ.
-
Зам дээр гэмтэж, хаягдсан эрийг
Самари хүн хараад
-
байхгүй юм шиг зөрөөд өнгөрсөнгүй.
-
Харин тэр эрийг энэрэн
хайралж,
-
дорвитой нэгэн алхмыг хийхэд
хүрсэн юм.
-
Тэрээр хөөрхий эрийн шархыг
тос, дарсаар арчиж,
-
буурчийн газар хүргээд
-
өөрийн бүх мөнгөөрөө түүнд
хэрэгтэй тусламжийг гаргасан юм.
-
Сайн Самариийн тухай түүх бол
өнөөдрийн хүн төрөлхтний түүх.
-
Бүх зүйлс хүний оронд мөнгө,
эд зүйлсэд зориулагдснаар
-
хүний амьдрал шаналал
зовлонгоор дүүрсэн.
-
Мөн өөрсдийгөө "сайн сайхны төлөө"
зүгтгэдэг гэж өргөмжлөн
-
бусдад туслахаас татгалздаг хүмүүс
-
мянга мянган хүн, бүхэл улс үндэстэнг
замын хажууд
-
хаяад хажуугаар нь өнгөрч байна.
-
Харин өөрсдийн мөнгөөр ч хамаагүй
бусдыгаа тэтгэн
-
шинэ хорвоог цогцлоож буй
хүмүүс ч энэ дэлхийд байна.
-
Тереза эх:
-
"Хүн өөрийн хүчээр л
хайрлахаас өөр гарцгүй." гэж байсан.
-
Бидэнд хийх зүйлс маш их байна.
Бид хамтдаа энэ бүхнийг бүтээх ёстой.
-
Харин өдөр бүр энэ их муу муухайгаар
амьсгалж байж яаж энэ бүхнийг бүтээнэ гэж?
-
Бурхны авралаар
-
ямар ч систем бидний сайн сайханг
бүтээх,
-
хайрлан энэрэх, муу муухайтай тэмцэх
хүсэл гээд чин зүрхнээс ундрах
-
тэмүүлийг үгүй хийж чадахгүй.
-
Та надад
-
"Таны хэлж байгаа сайхан үгс ч,
-
би Сайн Самари, Тереза эхийн
аль нь ч биш." гэж хэлж магадгүй.
-
Харин ч эсрэгээрээ бид бүгд,
хүн бүр үнэ цэнэтэй.
-
Бурхны нүдэнд бид бүгд дахин давтагдашгүй.
-
Одоо үеийн зөрчил тэмцэл дунд
-
хүн бүр тод лаа болон гэрэлтэж,
-
харанхуйг гэрэлтүүлдэг гэдгийг
-
сануулах боломжтой.
-
Христийн шашинтнууд
-
ирээдүйг "Найдвар" хэмээн нэрэлдэг.
-
Найдвар өвөртлөнө гэдэг гэнэнээр
ирээдүйг төсөөлж,
-
хүн төрөлхтний туулж буй
уй гашууг үл тооно гэсэн үг биш.
-
Итгэл найдвар бол харанхуйд уусч,
-
өнгөрсөнд түгжигдэж,
өнөөдөр өнгөрч оддог бус
-
маргаашийг харж чадах хүний
сэтгэлийн хат юм.
-
Итгэл найдвар бол
ирээдүй рүү онгойх хаалга.
-
Итгэл найдвар бол
цаг хугацааны эрхээр
-
саглагар мод болон ургах
амьдралын үр.
-
Гурилны зуурмагийг хөөлгөдөг
хөрөнгө шиг
-
амьдралыг бүхий л талаар
баяжуулдаг.
-
Итгэл найдвараас үүдсэн
бяцхан гэрэл
-
харанхуйн бутлах
их хүчтэй.
-
Итгэл найдварыг бий болгоход
нэг хүн ч хангалттай ба
-
тэр хүн нь та ч байж болно.
-
Ингээд өөр нэг "та", бас нэгэн "та"
гарч ирсээр
-
"бид" болон өргөжнө.
-
Тэгэхээр итгэл найдваар
"бид"-нээс эхэлдэг үү?
-
Үгүй.
-
"Та"-наас эхэлдэг:
-
"Та" "Бид" болоход харин
хувьсгал өрнөдөг.
-
Ийнхүү миний өнөөдрийн хүргэх
гуравдахь санаа бол
-
хувьсгалийн тухай,
хувьсгаль дах хүнлэг сэтгэлийн тухай.
-
Хүнлэг сэтгэл, хүндлэл гэж юу юм бэ?
-
Энэ бол ойр дотно болсон сэтгэл,
жинхэнэ хайр.
-
Бидний зүрхнээс ундран нүд,
чих, гарт маань хүрдэг хайр.
-
Хайр хүндлэлээр бид биенээ харж,
-
хүүхэд хөгшчүүл, ирээдүйгээс айсан хүн
гээд бусдыг сонсож буй.
-
Хайр хүндлэлээр бид бохирдож,
хордсон
-
бидний гэр дэлхийн гаргаж буй
чимээгүй чимээг сонсоно.
-
Хайр хүндлэлээр бидэнд гар, зүрхээрээ
бусдыг тэтгэж,
-
тусламж хэрэгтэй нэгэнд тусладаг.
-
Хайр хүндлэл бол хүүхдийн хэл,
биенээ үгүйлдэг хүмүүсийн хэл.
-
Хүүхэд аав ээжийнхээ тэврэлт,
харц, энхрүүллээс
-
тэднийг хайрлах сэтгэлийг сурдаг.
-
Би аав ээжүүд хүүхэдтэй ярихдаа
тэдэн шиг шулагнаж,
-
адил загнахыг харах маш дуртай.
-
Энхрийлэл, хүндлэл бол бие биентэйгээ
ижил түвшинд очиж харилцах явдал.
-
Бурхан бидэнтэй ижил болох гэж
Есүс болон бууж ирсэн.
-
Сайн Самари хүн ч адил
энэ замналаар амьдарсан.
-
Энэ бол Есүсийн
алхсан мөр.
-
Тэр өөрөө доош бууж,
-
жинхэнэ бодит хайрыг мэдэрч
-
хүний амьдралаар амьдарсан.
-
Хайр энэрэл бол хамгийн хүчтэй,
зоригтой хүмүүсийн
-
сонгох замнал.
-
Энэрэл, хүндлэл бол сул дорой чанар бус,
сэтгэлийн хат.
-
Энэ бол эв нэгдэлтэй,
хүнлэг байх замналыг эхлэл.
-
Хүн хэдий чадалтай,
хүчтэй байна
-
хэдий чинээ хүний үйлдэл
олон хүний амьдралд нөлөөлнө,
-
төдий чинээ тэр хүн даруу байх
-
хариуцлага үүрдэг гэдгийг
тодоор хэлмээр байна.
-
Үгүй бол таны хүч, та хоёр
биенээ сүйтгэнэ.
-
"Хүч чадал бол хоосон гэдсэн дээр
архи уухтай адил"
-
гэдэг үг Аргентинд байдаг.
-
Эхлээд таны толгой эргэнэ, согтоно,
тэнцвэрээ алдаж эхлэнэ,
-
эцэст нь эргэн тойрны хүмүүстээ
балаг тарьна.
-
Хүч чадлаа хүнлэг энэрэнгүй сэтгэлээр
эрчлэхгүй бол ийм л болно.
-
Харин хүч чадлаа
хүндлэл хайртай хамтатгавал
-
сайн сайхны хүч, элч болдог.
-
Ирээдүйг улс төрчид, агуу удирдагчид,
том компаниуд
-
дангаараа атгадаггүй.
-
Тэднээс маш их зүйл хамаардаг нь үнэн.
-
Гэхдээ ирээдүй өөр нэгнийг
өөртэйгээ ижил гэдгийг,
-
"бид" гэх хамт олны нэг гэдгийг
ойлгох хүмүүсийн гарт байдаг.
-
Хүн хүнээр дутдаг.
-
Иймд намайг мөн адил энэрэн хайралж,
-
бид бүгдийн сайн сайхны төлөө
-
надад заяагдсан үүргээ биелүүлэхэд минь
туслана уу гэж гуйж байна.
-
Бид бүхний төлөө.
-
Баярлалаа.