Return to Video

Таны тархи ѳѳрѳѳ нөхөн төлжих боломжтой юу?- Ралица Петрова

  • 0:06 - 0:09
    Таны тархи гэмтсэн эсүүдээ шинэ,
    илүү сайжруулсан эсээр сольж
  • 0:09 - 0:14
    дахин сэргээгдэж байна гээд тѳсѳѳл дѳѳ.
  • 0:14 - 0:18
    Энэ нь шинжлэх ухааны зѳгнѳл
    мэт сонсогдож болох ч
  • 0:18 - 0:21
    судлаачид үүнийг бодит болгохоор
    ажилласаар байна.
  • 0:21 - 0:25
    Бидний уураг тархи нэг л ѳдѳр ѳѳрийгѳѳ
    сэргээж чаддаг болох болов уу?
  • 0:25 - 0:28
    Үр тогтож эхлэх үeд энэхүү залуу тархинд
  • 0:28 - 0:30
    гол бүтэц нь болох бичил эсүүд буюу
  • 0:30 - 0:34
    мэдрэлийн эсүүд бий болдог гэдгийг
    бид сайн мэднэ.
  • 0:34 - 0:39
    Эдгээр шинээр тѳрсѳн эсүүд бүрэлдэж буй
    тархины олон хэсэг рүү тархан
  • 0:39 - 0:43
    ѳѳр ѳѳр бүтцэд орон зохицуулагддаг.
  • 0:43 - 0:44
    Гэвч саяхныг хүртэл
  • 0:44 - 0:50
    судлаачид энэхүү бойжилтын дараа
    эсийн боловсруулалт огцом зогсдог гэж үзэн
  • 0:50 - 0:53
    Паркинсон, Альцхеймерийн өвчин гэх мэт
    мэдрэлийн өвчнүүд,
  • 0:53 - 0:55
    мѳн гэнэтийн буюу цус харвах өвчнийг
  • 0:55 - 1:00
    эмчлэх боломжгүй гэж үздэг байсан.
  • 1:00 - 1:02
    Харин цуврал нээлтийн үндсэн дээр
  • 1:02 - 1:07
    насанд хүрсэн хүний уураг тархи
    хамгийн багадаа 3 тусгай хэсэгт
  • 1:07 - 1:09
    шинэ эсийг бүтээсээр байдаг гэдгийг
    олж мэдсэн.
  • 1:09 - 1:12
    Энэ нь шинэ эсийн тѳрѳлт буюу
    үүдэл эс, проженитор эс гэх
  • 1:12 - 1:16
    тархины тодорхой эсүүдийн оролцоотой
  • 1:16 - 1:18
    шинэ эс "үйлдвэрлэх" болон
  • 1:18 - 1:22
    хуучныг шинээр солих үйл явцаас бүрдэнэ.
  • 1:22 - 1:25
    Эс үүсдэг 3 хэсэг нь
  • 1:25 - 1:29
    сурах болон ой санамжтай холбоотой
    тархины хуниас,
  • 1:29 - 1:33
    тархи болон хамрыг холбохын тулд
    үнэрлэх булцууг эсээр хангадаг
  • 1:33 - 1:37
    тал ховдлын бүс болон
  • 1:37 - 1:40
    хѳдѳлгѳѳнийг удирддаг
    тархины саарал хуниас юм.
  • 1:40 - 1:44
    Судлаачид хараахан эс үүсгэгч нь эдгээр
    хэсэгт ямар үүрэгтэйг,
  • 1:44 - 1:48
    мөн яагаад тархины
    бусад хэсэгт байдаггүйг
  • 1:48 - 1:52
    олж тогтоогоогүй байгаа ч,
  • 1:52 - 1:57
    насанд хүрсэн хүмүүсийн тархинд шинэ эс
    үүсэх энэ механизм
  • 1:57 - 2:00
    гайхалтай боломжийг нээж байна.
  • 2:00 - 2:05
    Тархи гэмтсэн хэсгээ эдгээх аргыг
    олох болов уу?
  • 2:05 - 2:08
    Яг л арьс шархалсан хэсэгтээ
    нөхөн төлжих эсвэл
  • 2:08 - 2:12
    хугарсан яс эргээд бороолдог шиг.
  • 2:12 - 2:14
    Бидний ололт одоохондоо энэ.
  • 2:14 - 2:18
    Зарим уураг болон бусад уурагтай төстэй
    жижиг молекулуудыг
  • 2:18 - 2:20
    тархинд хийснээр тархины нөгөө 3 хэсэгт
  • 2:20 - 2:23
    үүдэл эс ба проженитор эсүүд
  • 2:23 - 2:27
    шинэ залуу эсийг бий болгоход
    нөлөөлөх боломжтой.
  • 2:27 - 2:29
    Эсүүдийг илүү үр дүнтэйгээр
    нөхөн төлжүүлж,
  • 2:29 - 2:31
    илүү олон эсийг амьд үлдээхийн тулд
  • 2:31 - 2:33
    энэ аргыг сайжруулах хэрэгтэй.
  • 2:33 - 2:36
    Гэхдээ судалгаанаас үзэхэд,
    проженитор эсүүд нь
  • 2:36 - 2:40
    гэмтсэн хэсгүүд рүү шилжин
  • 2:40 - 2:43
    тэндээ шинэ эс бий болгох чадвартай нь
    тогтоогдсон.
  • 2:43 - 2:45
    Өөр нэг найдвар төрүүлсэн арга бол
  • 2:45 - 2:48
    арьс шилжүүлэн суулгахтай адил
  • 2:48 - 2:52
    эрүүл хүний тархины эсийг лабораторит
    нөхөн үржүүлэх замаар
  • 2:52 - 2:54
    гэмтсэн эсийг нөхөх арга юм.
  • 2:54 - 2:56
    Судлаачид энэ шилжүүлсэн донор эсүүд нь
  • 2:56 - 3:01
    дараа нь хуваагдах, ялгагдах,
    мөн гэмтсэн тархинд
  • 3:01 - 3:06
    шинэ эсийг бий болгож чадах эсэхийг
    туршиж байна.
  • 3:06 - 3:08
    Тэд бас астросайт эсвэл
    олигодэндросайт зэрэг
  • 3:08 - 3:10
    өөр төрлийн эсүүдэд мэдрэлийн үүдэл эс шиг
  • 3:10 - 3:14
    шинэ эс боловсруулахыг заах
  • 3:14 - 3:19
    боломж байгааг олж нээжээ.
  • 3:19 - 3:23
    Тэгвэл одоогоос арав, хорин жилийн дараа
    бидний тархи нѳхѳн сэргэдэг болох уу?
  • 3:23 - 3:25
    Бид баттай хэлж чадахгүй ч,
  • 3:25 - 3:29
    гэхдээ энэ нь нөхөн сэргээх анагаах ухааны
    гол зорилго болоод байна.
  • 3:29 - 3:32
    Хүний тархи 100 тэрбум эстэй ба
  • 3:32 - 3:38
    бид одоо болтол биологийн энэ том
    эх хавтангийн холбоосыг судалсаар байна.
  • 3:38 - 3:44
    Ямартай ч бид дахин ачааллах товчлууртай
    болоход өдөр өдрөөр ойртсоор байна.
Title:
Таны тархи ѳѳрѳѳ нөхөн төлжих боломжтой юу?- Ралица Петрова
Speaker:
Ralitsa Petrova
Description:

Бүрэн хичээлийг http://ed.ted.com/lessons/could-your-brain-repair-itself-ralitsa-petrova хаягаар үзнэ үү.

Таны тархи ѳѳрѳѳ шинэчлэгдэж, гэмтсэн эсээ сэргээнэ гээд тѳсѳѳл дѳѳ. Энэ нь шинжлэх ухааны зөгнөл мэт сонсогдож магадгүй ч энэ боломжийг эрдэмтэд судалж байна. Ралица Петрова эсийн бий болох үйл явцыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлан, хэрхэн үүнийг Альцхеймер, Паркинсон зэрэг ѳвчинтэй тэмцэж болох талаар тайлбарлаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:00

Mongolian subtitles

Revisions