Return to Video

Бөөрний чулууг юу үүсгэдэг вэ? - Аераш Шадман

  • 0:08 - 0:13
    Тэмдэглэгдсэн хамгийн том бөөрний чулуу
    нэг килограммаас илүү жинтэй,
  • 0:13 - 0:17
    диаметр нь 17 см байсан.
  • 0:17 - 0:21
    Өвчтөн нь яг кокосын хэмжээтэй чулууг
    залгичихаагүй л дээ.
  • 0:21 - 0:23
    Бөөрний чулуу нь бие дотор үүсдэг,
  • 0:23 - 0:29
    харин харамсалтай нь биеэс гаргахад
    үнэхээр бэрх байдаг.
  • 0:29 - 0:33
    Бөөрний чулуу нь хатуу биет талстууд
    бөгөөд бөөр,
  • 0:33 - 0:34
    шээсний суваг,
  • 0:34 - 0:35
    давсаг,
  • 0:35 - 0:37
    эсвэл шээсний сүвэнд үүсч болно.
  • 0:37 - 0:40
    Шээсний нийлмэл бүтцүүд нь кальци,
  • 0:40 - 0:40
    натри,
  • 0:40 - 0:41
    кали,
  • 0:41 - 0:42
    оксалат,
  • 0:42 - 0:43
    шээсний хүчил болон
  • 0:43 - 0:45
    фосфат агуулдаг.
  • 0:45 - 0:48
    Хэрвээ эдгээр найрлагуудын хэмжээ нь
    хэтрэх,
  • 0:48 - 0:51
    шээс нь хэт хүчиллэг эсвэл хүчил багатай
    болвол
  • 0:51 - 0:56
    бүтцүүд нь бөөгнөрч талст үүсгэдэг.
  • 0:56 - 0:58
    Асуудалд анхаарлаа хандуулахгүй бол
  • 0:58 - 1:04
    талстууд аажмаар ургасаар хэдэн долоо
    хоног, сар эсвэл жил болж,
  • 1:04 - 1:08
    мэдрэгдэхээр чулуу болон хувирдаг.
  • 1:08 - 1:12
    Кальцийн оксалат нь энэ замаар үүсдэг
    түгээмэл талст юм.
  • 1:12 - 1:17
    Мөн энэ талст бөөрний чулуу үүсэх
    шалтгааны 80%-ийг эзэлдэг.
  • 1:17 - 1:22
    Түгээмэл биш бөөрний чулуу нь кальцийн
    фосфат эсвэл шээсний хүчлээс үүсдэг.
  • 1:22 - 1:24
    Арай өөр төрлийн чулуу болох
  • 1:24 - 1:28
    магнит аммоний фосфат эсвэл струвитаас
    бүрдсэн нь
  • 1:28 - 1:31
    бактерийн халдвараас үүссэн байж болно.
  • 1:31 - 1:35
    Мөн их ховор тохиолддог чулуу нь
    генийн өвчин
  • 1:35 - 1:38
    эсвэл ямар нэг эмчилгээний үр дүн ч байж
    болно.
  • 1:38 - 1:44
    Бөөрний чулуу нь хөдөлж эхлэх хүртлээ
    мэдрэгдэхгүй байж болно.
  • 1:44 - 1:47
    Чулуу бөөр лүү болон шээсний суваг руу
    хөдөлж эхлэхэд,
  • 1:47 - 1:52
    хурц өнцөгүүд нь шээсний сувгийн ханыг
    шалбалдаг.
  • 1:52 - 1:57
    Эдгээр эд эсүүдэд байдаг мэдрэлийн төвүүд
    их хэмжээний өвчинг
  • 1:57 - 2:00
    мэдрэлийн системээр илгээдэг.
  • 2:00 - 2:04
    Мөн шалбаралтууд нь шээсэнд цус үлдээх
    боломжтой.
  • 2:04 - 2:07
    Дагалдах шинж тэмдэгүүд нь
    дотор муухайрах,
  • 2:07 - 2:08
    бөөлжих,
  • 2:08 - 2:11
    мөн шээх явцад түлэгдэж буй мэдрэмж юм.
  • 2:11 - 2:15
    Хэрвээ чулуу нь шээсний замыг хаахаар
    хэмжээний том болвол,
  • 2:15 - 2:17
    халдвар эсвэл буруу эргэлтийг үүсгэн
  • 2:17 - 2:21
    эргээд бөөрийг гэмтээх магадалтай.
  • 2:21 - 2:24
    Гэхдээ ихэнхи бөөрний чулуунууд
    ийм ноцтой хэмжээнд хүрдэггүй,
  • 2:24 - 2:27
    эсвэл хүнд хэмжээний эмчилгээ шаарддаггүй.
  • 2:27 - 2:30
    Таваас доош миллиметрийн диаметртэй бол
  • 2:30 - 2:34
    ихэнхидээ өөрөө л биеэс гадагшилчихна.
  • 2:34 - 2:37
    Эмч нар харин явцыг хурдасгахын тулд
  • 2:37 - 2:40
    их хэмжээний ус уухыг зөвлөдөг.
  • 2:40 - 2:43
    Заримдаа өвчин намдаах эм уухыг
    зөвлөнө.
  • 2:43 - 2:47
    Хэрвээ чулуу харьцангүй том байвал
    алфа бөглөгч зэрэг эм бэлдмэл
  • 2:47 - 2:50
    шээсний сувгийн булчингуудыг суллахад
    нөлөөлж,
  • 2:50 - 2:54
    чулуу гадагшлахад илүү амархан болгодог.
  • 2:54 - 2:58
    Өөр нэгэн эмчилгээ болох
    калийн цитрат нь
  • 2:58 - 3:03
    чулуунуудыг задалж,
    шээсний хүчлийг багасгадаг.
  • 3:03 - 3:06
    Дунд хэмжээтэй буюу 10 миллиметрээс
    томгүй чулуунуудыг
  • 3:06 - 3:11
    эмчлэх нэг арга бол дууны долгионоор
    үйрүүлэх юм.
  • 3:11 - 3:16
    Биеийн гаднах литотрипс эмчилгээ нь
    эрчимжүүлэлттэй хэмнэлийн
  • 3:16 - 3:22
    хэт авианаас илүү төвлөрсөн чулуунд
    шууд нөлөөтэй энергийг ашигладаг.
  • 3:22 - 3:25
    Хэмнэл нь чулуун дотор чичиргээ үүсгэн,
  • 3:25 - 3:29
    жижиг хөөсүүд чулууг дотроос нь түлхдэг.
  • 3:29 - 3:33
    Эдгээр нийлмэл хүчүүд чулууг жижиг хэсгүүд
    болгон бутласаар
  • 3:33 - 3:37
    чулууны хэсгүүд биеэс гарахад
    амархан болдог.
  • 3:37 - 3:40
    Хэт авиагаар чулууг бутлах арга нь
  • 3:40 - 3:43
    чулуу хэт том байвал сайн үр дүнгүй.
  • 3:43 - 3:47
    Тиймээс заримдаа илүү эрчимтэй эмчилгээ
    хэрэг болдог.
  • 3:47 - 3:53
    Стэнт гэгдэх хатуу гуурс нь шээсний сувгыг
    сунгахын тулд хэрэглэгддэг.
  • 3:53 - 3:58
    Дурангийн мяндасууд чулууг бутлахын тулд
    лазер хэмнэл явуулж болно.
  • 3:58 - 4:01
    Мөн мэс заслын аргаар
    өвчтөний нуруу,
  • 4:01 - 4:04
    цавийг нээж чулууг авч болно.
  • 4:04 - 4:08
    Анхнаасаа л бөөрний чулуунаас сэргийлвэл
    яах вэ?
  • 4:08 - 4:10
    Энэ өвчинд илүү өртөмтгий хүмүүст
  • 4:10 - 4:12
    эмч нар маш их ус уухыг зөвлөж магад.
  • 4:12 - 4:17
    Ингэснээр кальцийн оксалат
    болон чулуу болох магадлалтай
  • 4:17 - 4:21
    бусад нийлмэлүүдийг
    сулруулдаг.
  • 4:21 - 4:22
    Төмсний чипс,
  • 4:22 - 4:23
    бууцай,
  • 4:23 - 4:24
    ревень,
  • 4:24 - 4:26
    манжин г.м. хүнс оксалат
    ихээр агуулдаг тул
  • 4:26 - 4:30
    эмч нар эдгээр хүнсийг
    хязгаарлахыг зөвлөдөг.
  • 4:30 - 4:32
    Ихэнх чулуунд кальцийн нэгдэл
    олддог ч
  • 4:32 - 4:37
    хоол ундад агуулагддаг кальци нь
    хоол шингэх явцад
  • 4:37 - 4:40
    оксалат шингэж, бөөрөнд хүрэхээс өмнө
    оксалаттай нийлж,
  • 4:40 - 4:43
    биенд тустай байж болно.
  • 4:43 - 4:46
    Хэрвээ та бөөрний чулуутай болвол
    та ганцаараа биш ээ.
  • 4:46 - 4:50
    Судалгаанаас харахад бөөрний чулуутай
    хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа,
  • 4:50 - 4:53
    гэхдээ дэлхийн рекорд ойрын үед бол
    эвдэгдэхгүй байх.
Title:
Бөөрний чулууг юу үүсгэдэг вэ? - Аераш Шадман
Description:

Хичээлийг заасан: Аераш Шадман
Дүрс оруулсан: TED-Ed

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:15

Mongolian subtitles

Revisions