1 00:00:08,313 --> 00:00:12,673 Тэмдэглэгдсэн хамгийн том бөөрний чулуу нэг килограммаас илүү жинтэй, 2 00:00:12,673 --> 00:00:16,765 диаметр нь 17 см байсан. 3 00:00:16,765 --> 00:00:20,643 Өвчтөн нь яг кокосын хэмжээтэй чулууг залгичихаагүй л дээ. 4 00:00:20,643 --> 00:00:23,464 Бөөрний чулуу нь бие дотор үүсдэг, 5 00:00:23,464 --> 00:00:28,704 харин харамсалтай нь биеэс гаргахад үнэхээр бэрх байдаг. 6 00:00:28,704 --> 00:00:33,065 Бөөрний чулуу нь хатуу биет талстууд бөгөөд бөөр, 7 00:00:33,065 --> 00:00:34,345 шээсний суваг, 8 00:00:34,345 --> 00:00:35,064 давсаг, 9 00:00:35,064 --> 00:00:36,936 эсвэл шээсний сүвэнд үүсч болно. 10 00:00:36,936 --> 00:00:39,595 Шээсний нийлмэл бүтцүүд нь кальци, 11 00:00:39,595 --> 00:00:40,485 натри, 12 00:00:40,485 --> 00:00:41,387 кали, 13 00:00:41,387 --> 00:00:42,406 оксалат, 14 00:00:42,406 --> 00:00:43,476 шээсний хүчил болон 15 00:00:43,476 --> 00:00:45,487 фосфат агуулдаг. 16 00:00:45,487 --> 00:00:48,327 Хэрвээ эдгээр найрлагуудын хэмжээ нь хэтрэх, 17 00:00:48,327 --> 00:00:51,275 шээс нь хэт хүчиллэг эсвэл хүчил багатай болвол 18 00:00:51,275 --> 00:00:56,495 бүтцүүд нь бөөгнөрч талст үүсгэдэг. 19 00:00:56,495 --> 00:00:58,316 Асуудалд анхаарлаа хандуулахгүй бол 20 00:00:58,316 --> 00:01:03,907 талстууд аажмаар ургасаар хэдэн долоо хоног, сар эсвэл жил болж, 21 00:01:03,907 --> 00:01:08,116 мэдрэгдэхээр чулуу болон хувирдаг. 22 00:01:08,116 --> 00:01:12,214 Кальцийн оксалат нь энэ замаар үүсдэг түгээмэл талст юм. 23 00:01:12,214 --> 00:01:16,657 Мөн энэ талст бөөрний чулуу үүсэх шалтгааны 80%-ийг эзэлдэг. 24 00:01:16,657 --> 00:01:21,938 Түгээмэл биш бөөрний чулуу нь кальцийн фосфат эсвэл шээсний хүчлээс үүсдэг. 25 00:01:21,938 --> 00:01:23,777 Арай өөр төрлийн чулуу болох 26 00:01:23,777 --> 00:01:27,528 магнит аммоний фосфат эсвэл струвитаас бүрдсэн нь 27 00:01:27,528 --> 00:01:31,258 бактерийн халдвараас үүссэн байж болно. 28 00:01:31,258 --> 00:01:35,169 Мөн их ховор тохиолддог чулуу нь генийн өвчин 29 00:01:35,169 --> 00:01:38,489 эсвэл ямар нэг эмчилгээний үр дүн ч байж болно. 30 00:01:38,489 --> 00:01:44,099 Бөөрний чулуу нь хөдөлж эхлэх хүртлээ мэдрэгдэхгүй байж болно. 31 00:01:44,099 --> 00:01:47,428 Чулуу бөөр лүү болон шээсний суваг руу хөдөлж эхлэхэд, 32 00:01:47,428 --> 00:01:52,469 хурц өнцөгүүд нь шээсний сувгийн ханыг шалбалдаг. 33 00:01:52,469 --> 00:01:57,481 Эдгээр эд эсүүдэд байдаг мэдрэлийн төвүүд их хэмжээний өвчинг 34 00:01:57,481 --> 00:01:59,802 мэдрэлийн системээр илгээдэг. 35 00:01:59,802 --> 00:02:04,142 Мөн шалбаралтууд нь шээсэнд цус үлдээх боломжтой. 36 00:02:04,142 --> 00:02:06,892 Дагалдах шинж тэмдэгүүд нь дотор муухайрах, 37 00:02:06,892 --> 00:02:07,734 бөөлжих, 38 00:02:07,734 --> 00:02:11,144 мөн шээх явцад түлэгдэж буй мэдрэмж юм. 39 00:02:11,144 --> 00:02:14,594 Хэрвээ чулуу нь шээсний замыг хаахаар хэмжээний том болвол, 40 00:02:14,594 --> 00:02:17,472 халдвар эсвэл буруу эргэлтийг үүсгэн 41 00:02:17,472 --> 00:02:21,253 эргээд бөөрийг гэмтээх магадалтай. 42 00:02:21,253 --> 00:02:24,264 Гэхдээ ихэнхи бөөрний чулуунууд ийм ноцтой хэмжээнд хүрдэггүй, 43 00:02:24,264 --> 00:02:27,353 эсвэл хүнд хэмжээний эмчилгээ шаарддаггүй. 44 00:02:27,353 --> 00:02:30,157 Таваас доош миллиметрийн диаметртэй бол 45 00:02:30,157 --> 00:02:33,685 ихэнхидээ өөрөө л биеэс гадагшилчихна. 46 00:02:33,685 --> 00:02:37,415 Эмч нар харин явцыг хурдасгахын тулд 47 00:02:37,415 --> 00:02:39,895 их хэмжээний ус уухыг зөвлөдөг. 48 00:02:39,895 --> 00:02:43,385 Заримдаа өвчин намдаах эм уухыг зөвлөнө. 49 00:02:43,385 --> 00:02:47,165 Хэрвээ чулуу харьцангүй том байвал алфа бөглөгч зэрэг эм бэлдмэл 50 00:02:47,165 --> 00:02:50,326 шээсний сувгийн булчингуудыг суллахад нөлөөлж, 51 00:02:50,326 --> 00:02:54,126 чулуу гадагшлахад илүү амархан болгодог. 52 00:02:54,126 --> 00:02:57,506 Өөр нэгэн эмчилгээ болох калийн цитрат нь 53 00:02:57,506 --> 00:03:02,987 чулуунуудыг задалж, шээсний хүчлийг багасгадаг. 54 00:03:02,987 --> 00:03:06,197 Дунд хэмжээтэй буюу 10 миллиметрээс томгүй чулуунуудыг 55 00:03:06,197 --> 00:03:10,577 эмчлэх нэг арга бол дууны долгионоор үйрүүлэх юм. 56 00:03:10,577 --> 00:03:16,066 Биеийн гаднах литотрипс эмчилгээ нь эрчимжүүлэлттэй хэмнэлийн 57 00:03:16,066 --> 00:03:21,938 хэт авианаас илүү төвлөрсөн чулуунд шууд нөлөөтэй энергийг ашигладаг. 58 00:03:21,938 --> 00:03:25,369 Хэмнэл нь чулуун дотор чичиргээ үүсгэн, 59 00:03:25,369 --> 00:03:29,149 жижиг хөөсүүд чулууг дотроос нь түлхдэг. 60 00:03:29,149 --> 00:03:33,127 Эдгээр нийлмэл хүчүүд чулууг жижиг хэсгүүд болгон бутласаар 61 00:03:33,127 --> 00:03:37,389 чулууны хэсгүүд биеэс гарахад амархан болдог. 62 00:03:37,389 --> 00:03:40,108 Хэт авиагаар чулууг бутлах арга нь 63 00:03:40,108 --> 00:03:42,565 чулуу хэт том байвал сайн үр дүнгүй. 64 00:03:42,565 --> 00:03:47,050 Тиймээс заримдаа илүү эрчимтэй эмчилгээ хэрэг болдог. 65 00:03:47,050 --> 00:03:53,071 Стэнт гэгдэх хатуу гуурс нь шээсний сувгыг сунгахын тулд хэрэглэгддэг. 66 00:03:53,071 --> 00:03:57,550 Дурангийн мяндасууд чулууг бутлахын тулд лазер хэмнэл явуулж болно. 67 00:03:57,550 --> 00:04:00,980 Мөн мэс заслын аргаар өвчтөний нуруу, 68 00:04:00,980 --> 00:04:04,489 цавийг нээж чулууг авч болно. 69 00:04:04,489 --> 00:04:07,901 Анхнаасаа л бөөрний чулуунаас сэргийлвэл яах вэ? 70 00:04:07,901 --> 00:04:09,821 Энэ өвчинд илүү өртөмтгий хүмүүст 71 00:04:09,821 --> 00:04:12,470 эмч нар маш их ус уухыг зөвлөж магад. 72 00:04:12,470 --> 00:04:17,271 Ингэснээр кальцийн оксалат болон чулуу болох магадлалтай 73 00:04:17,271 --> 00:04:20,615 бусад нийлмэлүүдийг сулруулдаг. 74 00:04:20,615 --> 00:04:21,878 Төмсний чипс, 75 00:04:21,878 --> 00:04:22,932 бууцай, 76 00:04:22,932 --> 00:04:23,744 ревень, 77 00:04:23,744 --> 00:04:26,280 манжин г.м. хүнс оксалат ихээр агуулдаг тул 78 00:04:26,280 --> 00:04:29,847 эмч нар эдгээр хүнсийг хязгаарлахыг зөвлөдөг. 79 00:04:29,847 --> 00:04:32,432 Ихэнх чулуунд кальцийн нэгдэл олддог ч 80 00:04:32,432 --> 00:04:36,521 хоол ундад агуулагддаг кальци нь хоол шингэх явцад 81 00:04:36,521 --> 00:04:40,061 оксалат шингэж, бөөрөнд хүрэхээс өмнө оксалаттай нийлж, 82 00:04:40,061 --> 00:04:43,013 биенд тустай байж болно. 83 00:04:43,013 --> 00:04:46,222 Хэрвээ та бөөрний чулуутай болвол та ганцаараа биш ээ. 84 00:04:46,222 --> 00:04:49,783 Судалгаанаас харахад бөөрний чулуутай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа, 85 00:04:49,783 --> 00:04:52,852 гэхдээ дэлхийн рекорд ойрын үед бол эвдэгдэхгүй байх.