Тэмдэглэгдсэн хамгийн том бөөрний чулуу нэг килограммаас илүү жинтэй, диаметр нь 17 см байсан. Өвчтөн нь яг кокосын хэмжээтэй чулууг залгичихаагүй л дээ. Бөөрний чулуу нь бие дотор үүсдэг, харин харамсалтай нь биеэс гаргахад үнэхээр бэрх байдаг. Бөөрний чулуу нь хатуу биет талстууд бөгөөд бөөр, шээсний суваг, давсаг, эсвэл шээсний сүвэнд үүсч болно. Шээсний нийлмэл бүтцүүд нь кальци, натри, кали, оксалат, шээсний хүчил болон фосфат агуулдаг. Хэрвээ эдгээр найрлагуудын хэмжээ нь хэтрэх, шээс нь хэт хүчиллэг эсвэл хүчил багатай болвол бүтцүүд нь бөөгнөрч талст үүсгэдэг. Асуудалд анхаарлаа хандуулахгүй бол талстууд аажмаар ургасаар хэдэн долоо хоног, сар эсвэл жил болж, мэдрэгдэхээр чулуу болон хувирдаг. Кальцийн оксалат нь энэ замаар үүсдэг түгээмэл талст юм. Мөн энэ талст бөөрний чулуу үүсэх шалтгааны 80%-ийг эзэлдэг. Түгээмэл биш бөөрний чулуу нь кальцийн фосфат эсвэл шээсний хүчлээс үүсдэг. Арай өөр төрлийн чулуу болох магнит аммоний фосфат эсвэл струвитаас бүрдсэн нь бактерийн халдвараас үүссэн байж болно. Мөн их ховор тохиолддог чулуу нь генийн өвчин эсвэл ямар нэг эмчилгээний үр дүн ч байж болно. Бөөрний чулуу нь хөдөлж эхлэх хүртлээ мэдрэгдэхгүй байж болно. Чулуу бөөр лүү болон шээсний суваг руу хөдөлж эхлэхэд, хурц өнцөгүүд нь шээсний сувгийн ханыг шалбалдаг. Эдгээр эд эсүүдэд байдаг мэдрэлийн төвүүд их хэмжээний өвчинг мэдрэлийн системээр илгээдэг. Мөн шалбаралтууд нь шээсэнд цус үлдээх боломжтой. Дагалдах шинж тэмдэгүүд нь дотор муухайрах, бөөлжих, мөн шээх явцад түлэгдэж буй мэдрэмж юм. Хэрвээ чулуу нь шээсний замыг хаахаар хэмжээний том болвол, халдвар эсвэл буруу эргэлтийг үүсгэн эргээд бөөрийг гэмтээх магадалтай. Гэхдээ ихэнхи бөөрний чулуунууд ийм ноцтой хэмжээнд хүрдэггүй, эсвэл хүнд хэмжээний эмчилгээ шаарддаггүй. Таваас доош миллиметрийн диаметртэй бол ихэнхидээ өөрөө л биеэс гадагшилчихна. Эмч нар харин явцыг хурдасгахын тулд их хэмжээний ус уухыг зөвлөдөг. Заримдаа өвчин намдаах эм уухыг зөвлөнө. Хэрвээ чулуу харьцангүй том байвал алфа бөглөгч зэрэг эм бэлдмэл шээсний сувгийн булчингуудыг суллахад нөлөөлж, чулуу гадагшлахад илүү амархан болгодог. Өөр нэгэн эмчилгээ болох калийн цитрат нь чулуунуудыг задалж, шээсний хүчлийг багасгадаг. Дунд хэмжээтэй буюу 10 миллиметрээс томгүй чулуунуудыг эмчлэх нэг арга бол дууны долгионоор үйрүүлэх юм. Биеийн гаднах литотрипс эмчилгээ нь эрчимжүүлэлттэй хэмнэлийн хэт авианаас илүү төвлөрсөн чулуунд шууд нөлөөтэй энергийг ашигладаг. Хэмнэл нь чулуун дотор чичиргээ үүсгэн, жижиг хөөсүүд чулууг дотроос нь түлхдэг. Эдгээр нийлмэл хүчүүд чулууг жижиг хэсгүүд болгон бутласаар чулууны хэсгүүд биеэс гарахад амархан болдог. Хэт авиагаар чулууг бутлах арга нь чулуу хэт том байвал сайн үр дүнгүй. Тиймээс заримдаа илүү эрчимтэй эмчилгээ хэрэг болдог. Стэнт гэгдэх хатуу гуурс нь шээсний сувгыг сунгахын тулд хэрэглэгддэг. Дурангийн мяндасууд чулууг бутлахын тулд лазер хэмнэл явуулж болно. Мөн мэс заслын аргаар өвчтөний нуруу, цавийг нээж чулууг авч болно. Анхнаасаа л бөөрний чулуунаас сэргийлвэл яах вэ? Энэ өвчинд илүү өртөмтгий хүмүүст эмч нар маш их ус уухыг зөвлөж магад. Ингэснээр кальцийн оксалат болон чулуу болох магадлалтай бусад нийлмэлүүдийг сулруулдаг. Төмсний чипс, бууцай, ревень, манжин г.м. хүнс оксалат ихээр агуулдаг тул эмч нар эдгээр хүнсийг хязгаарлахыг зөвлөдөг. Ихэнх чулуунд кальцийн нэгдэл олддог ч хоол ундад агуулагддаг кальци нь хоол шингэх явцад оксалат шингэж, бөөрөнд хүрэхээс өмнө оксалаттай нийлж, биенд тустай байж болно. Хэрвээ та бөөрний чулуутай болвол та ганцаараа биш ээ. Судалгаанаас харахад бөөрний чулуутай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа, гэхдээ дэлхийн рекорд ойрын үед бол эвдэгдэхгүй байх.