Return to Video

Мартагдах учиргүй фараон - Кэйт Нарев

  • 0:07 - 0:10
    Египетэд 3500-аад жилийн өмнө
  • 0:10 - 0:14
    нэгэн язгуурт фараон
    хэрцгий халдлагын хохирогч болжээ.
  • 0:14 - 0:16
    Гэвч уг халдлага
    бие махбодынх биш байв.
  • 0:16 - 0:20
    Энэхүү язгууртан нас бараад
    20 жил болсон байж.
  • 0:20 - 0:22
    Халдлага түүхийн шинжтэй,
  • 0:22 - 0:27
    damnatio memoriae буюу
    дурсамжаас устгах үйлдэл байв.
  • 0:27 - 0:30
    Хэн нэгэн фараоны хөшөөг эвдэж,
  • 0:30 - 0:36
    хасуур барин түүний нэр, дүр төрхийг
    түүхээс устгахыг оролджээ.
  • 0:36 - 0:39
    Энэхүү фараон хэн байв?
    Халдлагын ард юу байв?
  • 0:39 - 0:41
    Энд л түлхүүр нь байна.
  • 0:41 - 0:44
    Хатшепсут фараон эмэгтэй хүн байжээ.
  • 0:44 - 0:48
    Уг нь бүх зүйл ном ёсоороо бол
    тэр хэзээ ч фараон болох боломжгүй байжээ.
  • 0:48 - 0:51
    Эмэгтэй хүн эзэн хаан болох нь
    хууль ёсны дагуу хэдий ч
  • 0:51 - 0:54
    Египетийн зарим чухал итгэл үнэмшилд
    нийцэхгүй байв.
  • 0:54 - 0:58
    1-рт, фараон нь эрэгтэй бурхан Хорусын
  • 0:58 - 1:00
    амьд биелэл хэмээгдэж байв.
  • 1:00 - 1:04
    2-рт, эрэгтэй хүнээр удирдуулсаар ирсэн
    уламжлалд харшлах нь
  • 1:04 - 1:07
    Египетчүүдийн хувьд маш чухал
    "Маат"-д хүнд сорилт болж байлаа.
  • 1:07 - 1:09
    "Үнэн" гэсэн утгатай
  • 1:09 - 1:13
    дэг журам, шударга ёсны
    итгэл үнэмшлийн илэрхийлэл.
  • 1:13 - 1:15
    Хатшепсут өөрийн нэр төрөөр дамжуулан
  • 1:15 - 1:18
    дэг журам, эцгийн эрхт ёсны
    хоорондын холбооны
  • 1:18 - 1:21
    энэхүү итгэл үнэмшлийг
    өөрчлөхийг оролджээ.
  • 1:21 - 1:23
    Тэрээр Мааткаре хэмээх
    нэрийг авч,
  • 1:23 - 1:28
    заримдаа өөрийгөө эр үгийн төгсгөл бүхий
    Хатшепсу хэмээх нэрээр нэрлэдэг байв.
  • 1:28 - 1:32
    Гэвч магадгүй энэхүү хүчин чармайлт нь
    хүн бүрийг итгүүлж чадсангүй бололтой.
  • 1:32 - 1:34
    Хэн нэгэн түүний дүр төрхийг устган,
  • 1:34 - 1:38
    ингэснээр Маат-д харшилсан энэхүү явдлыг
    дэлхий дахинаа мартан
  • 1:38 - 1:41
    улмаар Египет улс
    дахин тэнцвэрээ олно гэж боджээ.
  • 1:41 - 1:45
    Үүнээс гадна Хатшепсут нь хаан ширээний
    хууль ёсны өв залгамжлагч биш,
  • 1:45 - 1:48
    харин нэг төрлийн хаант засгийг
    хамтран орлох засаг баригч байжээ.
  • 1:48 - 1:52
    Уламжлалаараа бол Египетийн хаанчлал нь
    эцгээс хүүд шилждэг.
  • 1:52 - 1:56
    Хаанчлал нь Тутмос I-ээс түүний хүү,
    Хатшепсутын нөхөр
  • 1:56 - 1:58
    Тутмос II-т шилжжээ.
  • 1:58 - 2:03
    Тэгээд Тутмос II-оос түүний хүү
    Тутмос III-т шууд шилжих байсан ч
  • 2:03 - 2:07
    аавыгаа өнгөрөхөд Тутмос III
    бяцхан хүү байв.
  • 2:07 - 2:10
    Нас барсан фараоны тэргүүн хатагтай,
    бэлэвсэн эхнэр Хатшепсут
  • 2:10 - 2:13
    дагавар хүүгээ засаг барихад
    туслах болсон хэдий ч
  • 2:13 - 2:17
    түүний дэргэд
    бүрэн эрхт фараон болон удирдсаар
  • 2:17 - 2:18
    насыг эцэслэжээ.
  • 2:18 - 2:21
    Магадгүй Тутмос III хилэгнэж байсан байх.
  • 2:21 - 2:24
    Тэр түүний дүр төрхийг устгасан хүн
    байж магадгүй юм.
  • 2:24 - 2:27
    Мөн Хатшепсутыг муу фараон байсны улмаас
  • 2:27 - 2:29
    гутаахыг хүссэн хэн нэгэн ч байж болох юм.
  • 2:29 - 2:32
    Гэхдээ баримтуудад өгүүлснээр
    тэр үнэхээр сайн байжээ.
  • 2:32 - 2:36
    Тэр уламжлалт албан үүргийг
    чадварлаг биелүүлсэн.
  • 2:36 - 2:37
    Тэр маш сайн гүйцэтгэгч байсан.
  • 2:37 - 2:40
    Түүний оршуулгын сүм болох
    Джесер Джесеру нь
  • 2:40 - 2:43
    тухайн үедээ архитектурын гоц үзэгдэл
    байсан төдийгүй
  • 2:43 - 2:45
    өдгөө ч шагшин гайхагдсаар байгаа юм.
  • 2:45 - 2:47
    Тэр Египетийн эдийн засгийг өсгөж,
  • 2:47 - 2:52
    алс холын Пунт нутагтай
    маш амжилттай худалдаа хийж байжээ.
  • 2:52 - 2:54
    Тэрээр шашны бат итгэл үнэмшилтэй байсан.
  • 2:54 - 2:58
    Мөн тэрээр өөрийгөө
    төрийн бурхан Амуны охин гэж мэдэгджээ.
  • 2:58 - 3:02
    Мөн Нубийн аянд нэгдэж
    цэргийн карьер нь амжилттай байсан ба
  • 3:02 - 3:06
    дайнд өөрийн цэргүүдтэй хамт
    тулалдаж байсан гэж нотолж байв.
  • 3:06 - 3:10
    Гэхдээ бид Хатшепсутын
    карьерын амжилтыг тодорхойлохдоо
  • 3:10 - 3:11
    болгоомжтой байх хэрэгтэй юм.
  • 3:11 - 3:15
    Учир нь ихэнх баримтуудыг
    Хатшепсут өөрөө бичиж үлдээсэн.
  • 3:15 - 3:18
    Тэр өөрийн түүхийг
    зураг болон бичээсийн хамт
  • 3:18 - 3:20
    өөрийн оршуулгын сүм болон
  • 3:20 - 3:23
    Амунд зориулж барьсан
    улаан бунхны ханан дээр өгүүлсэн байдаг.
  • 3:23 - 3:27
    Гэвч Хатшепсутын талаарх дурсамжийн эсрэг
    гэмт хэргийг хэн үйлдэв?
  • 3:27 - 3:29
    Хамгийн түгээмэл яригддаг сэжигтэн бол
  • 3:29 - 3:33
    түүний дагавар хүү, үеэл, хамтран удирдагч
    Тутмос III юм.
  • 3:33 - 3:36
    Хатшепсут түүний хаан ширээг булаасан учир
    тэр дургүйцэн үйлдэв үү?
  • 3:36 - 3:38
    Гэвч үүнд үнэмшихэд бэрх юм.
  • 3:38 - 3:42
    Учир нь Хатшепсутыг нас барснаас хойших
    20 жилд хохирол учирч байгаагүй юм.
  • 3:42 - 3:46
    Энэ бол уур хилэнгээ тэвчиж бариад,
    түүнийгээ гаргахад тун урт хугацаа.
  • 3:46 - 3:48
    Магадгүй Тутмос III хаанчлал
    илүү хүчирхэг харагдах тул
  • 3:48 - 3:49
    үүнийг хийсэн байх.
  • 3:49 - 3:53
    Гэхдээ тэр эсвэл хэн нэгэн
    дүр төрхийг устгаснаар
  • 3:53 - 3:55
    хүмүүс Египетийн хаан ширээнд
  • 3:55 - 3:59
    эмэгтэй хүн сууж байсныг мартана
    гэдэг таамаглал хамгийн үнэмшилтэй нь.
  • 3:59 - 4:03
    Энэхүү хүйсийн хэвийн бус байдал нь
    Маат-д их аюултай байсан бөгөөд
  • 4:03 - 4:06
    түүхээс арчигдах ёстой байсан байх.
  • 4:06 - 4:10
    Азаар эртний хяналт нь
    хангалттай нарийн нягт байсангүй.
  • 4:10 - 4:13
    Хэсэг хэсгээр холбогдон, юу болсныг хэлэх
    хангалттай баримт бидэнд үлдэж,
  • 4:13 - 4:18
    улмаар онцгой, хүчирхэг эмэгтэйн түүхийг
    одоо ярьж болохоор болжээ.
Title:
Мартагдах учиргүй фараон - Кэйт Нарев
Description:

Хичээлийг бүтнээр нь: http://ed.ted.com/lessons/the-pharaoh-that-wouldn-t-be-forgotten-kate-narev

Хатшепсут нь Египетийн Шинэ Хаанчлалын үеийн фараон байсан юм. Түүнийг нас барснаас 20 жилийн дараа хэн нэгэн түүний хөшөөг нурааж, хасуур барин уг фараоны нэр, дүр төрхийг түүхээс устгахыг оролджээ. Гэхдээ хэн үүнийг хийв? Яагаад? Кэйт Нарев энэхүү эртний асуултын хариуг олохоор Хатшепсутын түүхийг судалжээ.

Хичээлийг Кэйт Нарев, хөдөлгөөнт дүрсийг Стэфф Ли.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:34

Mongolian subtitles

Revisions