1 00:00:06,728 --> 00:00:10,121 Египетэд 3500-аад жилийн өмнө 2 00:00:10,121 --> 00:00:14,426 нэгэн язгуурт фараон хэрцгий халдлагын хохирогч болжээ. 3 00:00:14,426 --> 00:00:16,453 Гэвч уг халдлага бие махбодынх биш байв. 4 00:00:16,453 --> 00:00:19,729 Энэхүү язгууртан нас бараад 20 жил болсон байж. 5 00:00:19,729 --> 00:00:21,884 Халдлага түүхийн шинжтэй, 6 00:00:21,884 --> 00:00:26,834 damnatio memoriae буюу дурсамжаас устгах үйлдэл байв. 7 00:00:26,834 --> 00:00:29,559 Хэн нэгэн фараоны хөшөөг эвдэж, 8 00:00:29,559 --> 00:00:35,501 хасуур барин түүний нэр, дүр төрхийг түүхээс устгахыг оролджээ. 9 00:00:35,501 --> 00:00:39,420 Энэхүү фараон хэн байв? Халдлагын ард юу байв? 10 00:00:39,420 --> 00:00:40,831 Энд л түлхүүр нь байна. 11 00:00:40,831 --> 00:00:44,482 Хатшепсут фараон эмэгтэй хүн байжээ. 12 00:00:44,482 --> 00:00:48,213 Уг нь бүх зүйл ном ёсоороо бол тэр хэзээ ч фараон болох боломжгүй байжээ. 13 00:00:48,213 --> 00:00:50,783 Эмэгтэй хүн эзэн хаан болох нь хууль ёсны дагуу хэдий ч 14 00:00:50,783 --> 00:00:54,249 Египетийн зарим чухал итгэл үнэмшилд нийцэхгүй байв. 15 00:00:54,249 --> 00:00:57,525 1-рт, фараон нь эрэгтэй бурхан Хорусын 16 00:00:57,525 --> 00:01:00,412 амьд биелэл хэмээгдэж байв. 17 00:01:00,412 --> 00:01:04,208 2-рт, эрэгтэй хүнээр удирдуулсаар ирсэн уламжлалд харшлах нь 18 00:01:04,208 --> 00:01:07,323 Египетчүүдийн хувьд маш чухал "Маат"-д хүнд сорилт болж байлаа. 19 00:01:07,323 --> 00:01:08,698 "Үнэн" гэсэн утгатай 20 00:01:08,698 --> 00:01:13,410 дэг журам, шударга ёсны итгэл үнэмшлийн илэрхийлэл. 21 00:01:13,410 --> 00:01:15,280 Хатшепсут өөрийн нэр төрөөр дамжуулан 22 00:01:15,280 --> 00:01:17,606 дэг журам, эцгийн эрхт ёсны хоорондын холбооны 23 00:01:17,606 --> 00:01:20,679 энэхүү итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролджээ. 24 00:01:20,679 --> 00:01:22,526 Тэрээр Мааткаре хэмээх нэрийг авч, 25 00:01:22,526 --> 00:01:28,119 заримдаа өөрийгөө эр үгийн төгсгөл бүхий Хатшепсу хэмээх нэрээр нэрлэдэг байв. 26 00:01:28,132 --> 00:01:31,746 Гэвч магадгүй энэхүү хүчин чармайлт нь хүн бүрийг итгүүлж чадсангүй бололтой. 27 00:01:31,746 --> 00:01:34,329 Хэн нэгэн түүний дүр төрхийг устган, 28 00:01:34,329 --> 00:01:37,665 ингэснээр Маат-д харшилсан энэхүү явдлыг дэлхий дахинаа мартан 29 00:01:37,665 --> 00:01:40,788 улмаар Египет улс дахин тэнцвэрээ олно гэж боджээ. 30 00:01:40,788 --> 00:01:44,573 Үүнээс гадна Хатшепсут нь хаан ширээний хууль ёсны өв залгамжлагч биш, 31 00:01:44,573 --> 00:01:48,229 харин нэг төрлийн хаант засгийг хамтран орлох засаг баригч байжээ. 32 00:01:48,229 --> 00:01:51,989 Уламжлалаараа бол Египетийн хаанчлал нь эцгээс хүүд шилждэг. 33 00:01:51,989 --> 00:01:56,002 Хаанчлал нь Тутмос I-ээс түүний хүү, Хатшепсутын нөхөр 34 00:01:56,002 --> 00:01:57,831 Тутмос II-т шилжжээ. 35 00:01:57,831 --> 00:02:02,709 Тэгээд Тутмос II-оос түүний хүү Тутмос III-т шууд шилжих байсан ч 36 00:02:02,709 --> 00:02:06,663 аавыгаа өнгөрөхөд Тутмос III бяцхан хүү байв. 37 00:02:06,663 --> 00:02:10,061 Нас барсан фараоны тэргүүн хатагтай, бэлэвсэн эхнэр Хатшепсут 38 00:02:10,061 --> 00:02:13,374 дагавар хүүгээ засаг барихад туслах болсон хэдий ч 39 00:02:13,374 --> 00:02:16,787 түүний дэргэд бүрэн эрхт фараон болон удирдсаар 40 00:02:16,787 --> 00:02:18,027 насыг эцэслэжээ. 41 00:02:18,027 --> 00:02:20,722 Магадгүй Тутмос III хилэгнэж байсан байх. 42 00:02:20,722 --> 00:02:23,836 Тэр түүний дүр төрхийг устгасан хүн байж магадгүй юм. 43 00:02:23,836 --> 00:02:26,887 Мөн Хатшепсутыг муу фараон байсны улмаас 44 00:02:26,887 --> 00:02:28,980 гутаахыг хүссэн хэн нэгэн ч байж болох юм. 45 00:02:28,980 --> 00:02:32,413 Гэхдээ баримтуудад өгүүлснээр тэр үнэхээр сайн байжээ. 46 00:02:32,413 --> 00:02:35,591 Тэр уламжлалт албан үүргийг чадварлаг биелүүлсэн. 47 00:02:35,591 --> 00:02:37,100 Тэр маш сайн гүйцэтгэгч байсан. 48 00:02:37,100 --> 00:02:39,959 Түүний оршуулгын сүм болох Джесер Джесеру нь 49 00:02:39,959 --> 00:02:42,600 тухайн үедээ архитектурын гоц үзэгдэл байсан төдийгүй 50 00:02:42,600 --> 00:02:44,583 өдгөө ч шагшин гайхагдсаар байгаа юм. 51 00:02:44,583 --> 00:02:46,772 Тэр Египетийн эдийн засгийг өсгөж, 52 00:02:46,772 --> 00:02:51,555 алс холын Пунт нутагтай маш амжилттай худалдаа хийж байжээ. 53 00:02:51,555 --> 00:02:53,765 Тэрээр шашны бат итгэл үнэмшилтэй байсан. 54 00:02:53,765 --> 00:02:57,657 Мөн тэрээр өөрийгөө төрийн бурхан Амуны охин гэж мэдэгджээ. 55 00:02:57,657 --> 00:03:02,055 Мөн Нубийн аянд нэгдэж цэргийн карьер нь амжилттай байсан ба 56 00:03:02,055 --> 00:03:06,136 дайнд өөрийн цэргүүдтэй хамт тулалдаж байсан гэж нотолж байв. 57 00:03:06,136 --> 00:03:09,794 Гэхдээ бид Хатшепсутын карьерын амжилтыг тодорхойлохдоо 58 00:03:09,794 --> 00:03:11,210 болгоомжтой байх хэрэгтэй юм. 59 00:03:11,210 --> 00:03:15,161 Учир нь ихэнх баримтуудыг Хатшепсут өөрөө бичиж үлдээсэн. 60 00:03:15,161 --> 00:03:18,083 Тэр өөрийн түүхийг зураг болон бичээсийн хамт 61 00:03:18,083 --> 00:03:20,325 өөрийн оршуулгын сүм болон 62 00:03:20,325 --> 00:03:23,439 Амунд зориулж барьсан улаан бунхны ханан дээр өгүүлсэн байдаг. 63 00:03:23,439 --> 00:03:27,228 Гэвч Хатшепсутын талаарх дурсамжийн эсрэг гэмт хэргийг хэн үйлдэв? 64 00:03:27,228 --> 00:03:29,498 Хамгийн түгээмэл яригддаг сэжигтэн бол 65 00:03:29,498 --> 00:03:32,528 түүний дагавар хүү, үеэл, хамтран удирдагч Тутмос III юм. 66 00:03:32,528 --> 00:03:35,961 Хатшепсут түүний хаан ширээг булаасан учир тэр дургүйцэн үйлдэв үү? 67 00:03:35,961 --> 00:03:37,547 Гэвч үүнд үнэмшихэд бэрх юм. 68 00:03:37,547 --> 00:03:41,735 Учир нь Хатшепсутыг нас барснаас хойших 20 жилд хохирол учирч байгаагүй юм. 69 00:03:41,735 --> 00:03:45,564 Энэ бол уур хилэнгээ тэвчиж бариад, түүнийгээ гаргахад тун урт хугацаа. 70 00:03:45,564 --> 00:03:48,384 Магадгүй Тутмос III хаанчлал илүү хүчирхэг харагдах тул 71 00:03:48,384 --> 00:03:49,471 үүнийг хийсэн байх. 72 00:03:49,471 --> 00:03:53,041 Гэхдээ тэр эсвэл хэн нэгэн дүр төрхийг устгаснаар 73 00:03:53,041 --> 00:03:55,141 хүмүүс Египетийн хаан ширээнд 74 00:03:55,141 --> 00:03:58,591 эмэгтэй хүн сууж байсныг мартана гэдэг таамаглал хамгийн үнэмшилтэй нь. 75 00:03:58,591 --> 00:04:02,703 Энэхүү хүйсийн хэвийн бус байдал нь Маат-д их аюултай байсан бөгөөд 76 00:04:02,703 --> 00:04:05,786 түүхээс арчигдах ёстой байсан байх. 77 00:04:05,786 --> 00:04:09,730 Азаар эртний хяналт нь хангалттай нарийн нягт байсангүй. 78 00:04:09,730 --> 00:04:13,155 Хэсэг хэсгээр холбогдон, юу болсныг хэлэх хангалттай баримт бидэнд үлдэж, 79 00:04:13,155 --> 00:04:17,545 улмаар онцгой, хүчирхэг эмэгтэйн түүхийг одоо ярьж болохоор болжээ.