WEBVTT 00:00:06.728 --> 00:00:10.121 Египетэд 3500-аад жилийн өмнө 00:00:10.121 --> 00:00:14.426 нэгэн язгуурт фараон хэрцгий халдлагын хохирогч болжээ. 00:00:14.426 --> 00:00:16.453 Гэвч уг халдлага бие махбодынх биш байв. 00:00:16.453 --> 00:00:19.729 Энэхүү язгууртан нас бараад 20 жил болсон байж. 00:00:19.729 --> 00:00:21.884 Халдлага түүхийн шинжтэй, 00:00:21.884 --> 00:00:26.834 damnatio memoriae буюу дурсамжаас устгах үйлдэл байв. 00:00:26.834 --> 00:00:29.559 Хэн нэгэн фараоны хөшөөг эвдэж, 00:00:29.559 --> 00:00:35.501 хасуур барин түүний нэр, дүр төрхийг түүхээс устгахыг оролджээ. 00:00:35.501 --> 00:00:39.420 Энэхүү фараон хэн байв? Халдлагын ард юу байв? 00:00:39.420 --> 00:00:40.831 Энд л түлхүүр нь байна. 00:00:40.831 --> 00:00:44.482 Хатшепсут фараон эмэгтэй хүн байжээ. 00:00:44.482 --> 00:00:48.213 Уг нь бүх зүйл ном ёсоороо бол тэр хэзээ ч фараон болох боломжгүй байжээ. 00:00:48.213 --> 00:00:50.783 Эмэгтэй хүн эзэн хаан болох нь хууль ёсны дагуу хэдий ч 00:00:50.783 --> 00:00:54.249 Египетийн зарим чухал итгэл үнэмшилд нийцэхгүй байв. 00:00:54.249 --> 00:00:57.525 1-рт, фараон нь эрэгтэй бурхан Хорусын 00:00:57.525 --> 00:01:00.412 амьд биелэл хэмээгдэж байв. 00:01:00.412 --> 00:01:04.208 2-рт, эрэгтэй хүнээр удирдуулсаар ирсэн уламжлалд харшлах нь 00:01:04.208 --> 00:01:07.323 Египетчүүдийн хувьд маш чухал "Маат"-д хүнд сорилт болж байлаа. 00:01:07.323 --> 00:01:08.698 "Үнэн" гэсэн утгатай 00:01:08.698 --> 00:01:13.410 дэг журам, шударга ёсны итгэл үнэмшлийн илэрхийлэл. 00:01:13.410 --> 00:01:15.280 Хатшепсут өөрийн нэр төрөөр дамжуулан 00:01:15.280 --> 00:01:17.606 дэг журам, эцгийн эрхт ёсны хоорондын холбооны 00:01:17.606 --> 00:01:20.679 энэхүү итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролджээ. 00:01:20.679 --> 00:01:22.526 Тэрээр Мааткаре хэмээх нэрийг авч, 00:01:22.526 --> 00:01:28.119 заримдаа өөрийгөө эр үгийн төгсгөл бүхий Хатшепсу хэмээх нэрээр нэрлэдэг байв. 00:01:28.132 --> 00:01:31.746 Гэвч магадгүй энэхүү хүчин чармайлт нь хүн бүрийг итгүүлж чадсангүй бололтой. 00:01:31.746 --> 00:01:34.329 Хэн нэгэн түүний дүр төрхийг устган, 00:01:34.329 --> 00:01:37.665 ингэснээр Маат-д харшилсан энэхүү явдлыг дэлхий дахинаа мартан 00:01:37.665 --> 00:01:40.788 улмаар Египет улс дахин тэнцвэрээ олно гэж боджээ. 00:01:40.788 --> 00:01:44.573 Үүнээс гадна Хатшепсут нь хаан ширээний хууль ёсны өв залгамжлагч биш, 00:01:44.573 --> 00:01:48.229 харин нэг төрлийн хаант засгийг хамтран орлох засаг баригч байжээ. 00:01:48.229 --> 00:01:51.989 Уламжлалаараа бол Египетийн хаанчлал нь эцгээс хүүд шилждэг. 00:01:51.989 --> 00:01:56.002 Хаанчлал нь Тутмос I-ээс түүний хүү, Хатшепсутын нөхөр 00:01:56.002 --> 00:01:57.831 Тутмос II-т шилжжээ. 00:01:57.831 --> 00:02:02.709 Тэгээд Тутмос II-оос түүний хүү Тутмос III-т шууд шилжих байсан ч 00:02:02.709 --> 00:02:06.663 аавыгаа өнгөрөхөд Тутмос III бяцхан хүү байв. 00:02:06.663 --> 00:02:10.061 Нас барсан фараоны тэргүүн хатагтай, бэлэвсэн эхнэр Хатшепсут 00:02:10.061 --> 00:02:13.374 дагавар хүүгээ засаг барихад туслах болсон хэдий ч 00:02:13.374 --> 00:02:16.787 түүний дэргэд бүрэн эрхт фараон болон удирдсаар 00:02:16.787 --> 00:02:18.027 насыг эцэслэжээ. 00:02:18.027 --> 00:02:20.722 Магадгүй Тутмос III хилэгнэж байсан байх. 00:02:20.722 --> 00:02:23.836 Тэр түүний дүр төрхийг устгасан хүн байж магадгүй юм. 00:02:23.836 --> 00:02:26.887 Мөн Хатшепсутыг муу фараон байсны улмаас 00:02:26.887 --> 00:02:28.980 гутаахыг хүссэн хэн нэгэн ч байж болох юм. 00:02:28.980 --> 00:02:32.413 Гэхдээ баримтуудад өгүүлснээр тэр үнэхээр сайн байжээ. 00:02:32.413 --> 00:02:35.591 Тэр уламжлалт албан үүргийг чадварлаг биелүүлсэн. 00:02:35.591 --> 00:02:37.100 Тэр маш сайн гүйцэтгэгч байсан. 00:02:37.100 --> 00:02:39.959 Түүний оршуулгын сүм болох Джесер Джесеру нь 00:02:39.959 --> 00:02:42.600 тухайн үедээ архитектурын гоц үзэгдэл байсан төдийгүй 00:02:42.600 --> 00:02:44.583 өдгөө ч шагшин гайхагдсаар байгаа юм. 00:02:44.583 --> 00:02:46.772 Тэр Египетийн эдийн засгийг өсгөж, 00:02:46.772 --> 00:02:51.555 алс холын Пунт нутагтай маш амжилттай худалдаа хийж байжээ. 00:02:51.555 --> 00:02:53.765 Тэрээр шашны бат итгэл үнэмшилтэй байсан. 00:02:53.765 --> 00:02:57.657 Мөн тэрээр өөрийгөө төрийн бурхан Амуны охин гэж мэдэгджээ. 00:02:57.657 --> 00:03:02.055 Мөн Нубийн аянд нэгдэж цэргийн карьер нь амжилттай байсан ба 00:03:02.055 --> 00:03:06.136 дайнд өөрийн цэргүүдтэй хамт тулалдаж байсан гэж нотолж байв. 00:03:06.136 --> 00:03:09.794 Гэхдээ бид Хатшепсутын карьерын амжилтыг тодорхойлохдоо 00:03:09.794 --> 00:03:11.210 болгоомжтой байх хэрэгтэй юм. 00:03:11.210 --> 00:03:15.161 Учир нь ихэнх баримтуудыг Хатшепсут өөрөө бичиж үлдээсэн. 00:03:15.161 --> 00:03:18.083 Тэр өөрийн түүхийг зураг болон бичээсийн хамт 00:03:18.083 --> 00:03:20.325 өөрийн оршуулгын сүм болон 00:03:20.325 --> 00:03:23.439 Амунд зориулж барьсан улаан бунхны ханан дээр өгүүлсэн байдаг. 00:03:23.439 --> 00:03:27.228 Гэвч Хатшепсутын талаарх дурсамжийн эсрэг гэмт хэргийг хэн үйлдэв? 00:03:27.228 --> 00:03:29.498 Хамгийн түгээмэл яригддаг сэжигтэн бол 00:03:29.498 --> 00:03:32.528 түүний дагавар хүү, үеэл, хамтран удирдагч Тутмос III юм. 00:03:32.528 --> 00:03:35.961 Хатшепсут түүний хаан ширээг булаасан учир тэр дургүйцэн үйлдэв үү? 00:03:35.961 --> 00:03:37.547 Гэвч үүнд үнэмшихэд бэрх юм. 00:03:37.547 --> 00:03:41.735 Учир нь Хатшепсутыг нас барснаас хойших 20 жилд хохирол учирч байгаагүй юм. 00:03:41.735 --> 00:03:45.564 Энэ бол уур хилэнгээ тэвчиж бариад, түүнийгээ гаргахад тун урт хугацаа. 00:03:45.564 --> 00:03:48.384 Магадгүй Тутмос III хаанчлал илүү хүчирхэг харагдах тул 00:03:48.384 --> 00:03:49.471 үүнийг хийсэн байх. 00:03:49.471 --> 00:03:53.041 Гэхдээ тэр эсвэл хэн нэгэн дүр төрхийг устгаснаар 00:03:53.041 --> 00:03:55.141 хүмүүс Египетийн хаан ширээнд 00:03:55.141 --> 00:03:58.591 эмэгтэй хүн сууж байсныг мартана гэдэг таамаглал хамгийн үнэмшилтэй нь. 00:03:58.591 --> 00:04:02.703 Энэхүү хүйсийн хэвийн бус байдал нь Маат-д их аюултай байсан бөгөөд 00:04:02.703 --> 00:04:05.786 түүхээс арчигдах ёстой байсан байх. 00:04:05.786 --> 00:04:09.730 Азаар эртний хяналт нь хангалттай нарийн нягт байсангүй. 00:04:09.730 --> 00:04:13.155 Хэсэг хэсгээр холбогдон, юу болсныг хэлэх хангалттай баримт бидэнд үлдэж, 00:04:13.155 --> 00:04:17.545 улмаар онцгой, хүчирхэг эмэгтэйн түүхийг одоо ярьж болохоор болжээ.