Return to Video

Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло

  • 0:01 - 0:02
    Би бол ахлах тогооч
  • 0:02 - 0:04
    бас хоолны бодлого боловсруулагч,
  • 0:05 - 0:08
    гэхдээ миний гэр бүлийнхэн тэр чигээрээ
    багш мэргэжилтэй.
  • 0:08 - 0:11
    Миний эгч Чикагод тусгай боловсролын багш.
  • 0:11 - 0:16
    Миний аав 25 жил 5-р ангийн хүүхдүүдэд
    хичээл заасны эцэст тэтгэвэртээ гарсан.
  • 0:16 - 0:18
    Миний авга ах, эгч хоёр профессор.
  • 0:18 - 0:20
    Миний үеэлүүд бүгд л багшилдаг.
  • 0:20 - 0:24
    Ерөнхийдөө манай гэр бүлд,
    надаас бусад бүх л хүн багшилдаг.
  • 0:25 - 0:30
    Тэд надад зөв хариулт авах
    цорын ганц арга бол
  • 0:30 - 0:32
    зөв асуулт тавих гэж зааж өгсөн.
  • 0:33 - 0:37
    Тэгэхээр хүүхдүүдийн сурлагын
    үр дүнг нэмэгдүүлье гэвэл
  • 0:37 - 0:39
    зөв асуулт нь юу байх юм бол оо?
  • 0:41 - 0:44
    Мэдээж, маш олон чухал асуултууд бий,
  • 0:44 - 0:46
    гэхдээ дараах асуултаар эхэлбэл дээр байх:
  • 0:47 - 0:52
    Хүүхдүүдийн өсөж буй оюун ухаан
    болон өсөж буй бие хоёрын хооронд
  • 0:52 - 0:54
    ямар холбоос бий гэж боддог вэ?
  • 0:55 - 0:58
    Тэдний хооллолт ямар ч шим тэжээлгүй,
  • 0:58 - 1:02
    чихрээр дүүрэн байхад бид тэдний сурлагын
    амжилтад ямар хүлээлттэй байх вэ?
  • 1:03 - 1:09
    Тэдний бие маш их өлсөж байхад
    тэд юу сурч чадах вэ?
  • 1:10 - 1:13
    Мөн сургуулиудад зориулдаг
    бүх нөөц бололцоогоо харгалзан
  • 1:13 - 1:16
    өөрсөддөө дараах
    асуултыг тавиад үзээрэй:
  • 1:16 - 1:19
    "Бид үнэхээр хүүхдүүдээ амжилт руу
    хөтөлж байна уу?"
  • 1:20 - 1:22
    Тэгэхээр хэдэн жилийн өмнө
  • 1:22 - 1:26
    би "Чоппд" гэдэг нэртэй хоолны тэмцээнд
    шүүгчээр ажиллаж байсан юм.
  • 1:27 - 1:30
    Тэнд 4 ахлах тогооч үл мэдэгдэх орцоор
  • 1:30 - 1:32
    хэн хамгийн гоё хоол хийхээ шалгаруулдаг.
  • 1:33 - 1:37
    Маш онцгой нэг дугаар гарсан.
  • 1:37 - 1:40
    Нэр алдрын оргилд хүрэхээр хэт хичээх
    4 оролцогч биш байсан.
  • 1:40 - 1:42
    Гэхдээ би энэ талаар
    ямар ч ойлголтгүй л дээ.
  • 1:42 - 1:44
    (Инээд)
  • 1:44 - 1:46
    Тэд сургуулийн ахлах тогооч нар байсан юм.
  • 1:47 - 1:49
    Та нарын "өдрийн хоол бэлтгэгч" хэмээн
    дууддаг байсан
  • 1:50 - 1:52
    "сургуулийн ахлах тогооч" нар.
  • 1:53 - 1:56
    Тэдгээр эмэгтэйчүүдийг
    бурхан ивээг.
  • 1:56 - 1:59
    Тэд өдөр бүр, мянга мянган хүүхдийн
  • 1:59 - 2:01
    цай, хоолыг бэлтгэж өнгөрүүлдэг.
  • 2:01 - 2:04
    Эдгээр нь тус бүр
    2.68 доллараар зарагддаг ч,
  • 2:04 - 2:07
    үнэндээ 1 орчим доллараар бүтдэг хоол юм.
  • 2:08 - 2:10
    Тэгэхээр тэр дугаарт
  • 2:10 - 2:13
    үндсэн хоолны нууц орц нь
    киноа хэмээх өвслөг ургамал байв.
  • 2:13 - 2:15
    Мэдээж та нарын ихэнх нь
  • 2:15 - 2:17
    сургуулийн хоол идээгүй удсан байх.
  • 2:17 - 2:20
    Бид хоолны шим тэжээлийн хувьд
    их дэвшил гаргасан ч,
  • 2:20 - 2:23
    ихэнх сургуулиуд киноаг хэрэглэдэггүй.
  • 2:23 - 2:25
    (Инээд)
  • 2:25 - 2:26
    Тэгэхээр их өрсөлдөөнтэй байлаа.
  • 2:27 - 2:30
    Гэхдээ миний хэзээ ч мартахгүй хоолыг
  • 2:30 - 2:32
    Шерил Барбара гэдэг эмэгтэй хийсэн.
  • 2:32 - 2:34
    Шерил Коннектикут мужид
    нэгэн ахлах сургуулийн
  • 2:34 - 2:36
    хоол хүнс хариуцсан захирал байлаа.
  • 2:36 - 2:38
    Тэр маш амттай паста гоймон хийсэн.
  • 2:38 - 2:39
    Үнэхээр гайхалтай байсан.
  • 2:39 - 2:42
    Тэр итали зайдас, өргөн гоймон,
    буржгар байцаа,
  • 2:42 - 2:44
    пармезан бяслагаар хийсэн байсан.
  • 2:44 - 2:47
    Хоол нь маш амттай,
    бараг л рестораных шиг байсан ч
  • 2:47 - 2:52
    тэр ганцхан киноаг бараг түүхийгээр нь
    хоолондоо хийсэн байв.
  • 2:53 - 2:54
    Энэ нь их хачин сонголт байсан,
  • 2:54 - 2:57
    мөн идэхэд их шаржигнасан.
  • 2:57 - 2:59
    (Инээд)
  • 2:59 - 3:04
    Тэгээд би зэмлэнгүй шүүгчийн ажлаа хийж,
  • 3:04 - 3:06
    яагаад тэгж хийснийг нь асуусан юм.
  • 3:07 - 3:10
    Шерил хариулахдаа: "Нэгдүгээрт,
    би киноа гэж юу болохыг мэдэхгүй."
  • 3:10 - 3:11
    (Инээд)
  • 3:11 - 3:15
    "Гэхдээ би өнөөдөр даваа гараг
    гэдгийг мэднэ,
  • 3:15 - 3:21
    би сургуульдаа даваа гараг бүр
    паста гоймон хийдэг" гэв.
  • 3:21 - 3:24
    Тэгээд Шерил ихэнх сурагчид нь
    амралтын өдрөөр
  • 3:25 - 3:27
    хоолгүй байдгийг тайлбарлав.
  • 3:29 - 3:30
    Хагас сайнд хоолгүй.
  • 3:32 - 3:34
    Бүтэн сайнд ч бас хоолгүй.
  • 3:35 - 3:39
    Тийм учраас тэр паста гоймон хийдэг,
  • 3:39 - 3:41
    яагаад гэвэл хүүхдүүд нь иднэ гэдгийг
  • 3:41 - 3:43
    эргэлзээгүйгээр мэддэг хоол нь
    паста гоймон.
  • 3:45 - 3:47
    Хүүхдүүдийг цатгаж чадах,
  • 3:49 - 3:51
    тэдний гэдсийг дүүргэж чадах хоол.
  • 3:53 - 3:57
    Шерил хэлэхдээ: "Даваа гараг болоход
  • 3:58 - 4:01
    хүүхдүүд сурна гэж бодох сөхөөгүй болтлоо
  • 4:01 - 4:03
    асар ихээр өлссөн байдаг."
  • 4:04 - 4:08
    Тэдний толгойд эргэлдэх
    ганц зүйл бол хоол.
  • 4:11 - 4:12
    Цорын ганцхан зүйл нь.
  • 4:12 - 4:15
    Харамсалтай нь, статистик ч бас
    адил зүйлийг хэлдэг.
  • 4:16 - 4:19
    Тэгэхээр үүнийг хүүхдийн өнцгөөс харъя.
  • 4:21 - 4:24
    Тэгээд, хамгийн чухал хоол буюу
    өглөөний цайн дээр анхааръя.
  • 4:24 - 4:26
    Алисонтой танилцана уу.
  • 4:26 - 4:27
    Тэр 12 настай,
  • 4:27 - 4:29
    тэр их ухаантай ба
  • 4:29 - 4:32
    том болоод физикч болохыг хүсдэг.
  • 4:32 - 4:36
    Хэрэв шим тэжээллэг
    өглөөний цайтай сургуульд
  • 4:36 - 4:38
    Алисон сурдаг байсан бол,
    ийм үр дүн гарна.
  • 4:39 - 4:42
    Жимс, сүү ихтэй, чихэр, давс багатай,
  • 4:42 - 4:45
    шим тэжээллэг хоол идэх магадлал
  • 4:45 - 4:48
    Алисоны хувьд эрс нэмэгдэхэд
  • 4:48 - 4:51
    дундаж хүүхэдтэй харьцуулахад
    тэр таргалалт багатай болно.
  • 4:51 - 4:53
    Тэр эмнэлэгт бага очно.
  • 4:53 - 4:56
    Түүний айдас, бухимдал багасна.
  • 4:56 - 4:58
    Түүний зан авир илүү сайжирна.
  • 4:58 - 5:01
    Тэр цагаа илүү сайн баримталж,
    хичээлийн ирц нь сайжирна.
  • 5:01 - 5:02
    Яагаад?
  • 5:02 - 5:05
    Яагаад гэвэл түүний сургууль дээр
    сайхан хоол хүлээж байдаг.
  • 5:06 - 5:09
    Ерөнхийдөө Алисон сургуулийн
    дундаж хүүхдээс
  • 5:09 - 5:11
    хамаагүй эрүүл саруул байх болно.
  • 5:12 - 5:14
    Тэгвэл шим тэжээлгүй өглөөний цай
    өгдөг сургуульд
  • 5:14 - 5:17
    сурдаг хүүхэд яах вэ?
  • 5:17 - 5:18
    Тэгвэл Томмитой танилцана уу.
  • 5:19 - 5:20
    Тэр ч бас 12 настай.
  • 5:20 - 5:21
    Тэр гайхалтай хүүхэд.
  • 5:21 - 5:22
    Тэр эмч болохыг хүсдэг.
  • 5:23 - 5:25
    Гэвч Томми цэцэрлэгт байх үедээ
  • 5:25 - 5:27
    аль хэдийн тооны хичээлдээ муу байна.
  • 5:28 - 5:30
    Тэр гуравдугаар ангид орох үедээ
  • 5:30 - 5:33
    тооны болон уншлагын хичээлдээ
    маш муу дүнтэй байх болно.
  • 5:34 - 5:36
    Тэр 11 нас хүрэхдээ
  • 5:36 - 5:40
    анги улирах магадлал өндөртэй болно.
  • 5:41 - 5:44
    Судалгаагаар шим тэжээл хангалттай
    авдаггүй хүүхдүүд,
  • 5:44 - 5:46
    ялангуяа өглөөний цай нь
    тэжээллэг бус бол
  • 5:46 - 5:50
    сэтгэн бодох чадвар нь муу байдаг.
  • 5:51 - 5:53
    Тэгэхээр энэ асуудал
    хэр түгээмэл байдаг вэ?
  • 5:54 - 5:56
    Харамсалтай нь, маш түгээмэл.
  • 5:57 - 5:58
    Хоёр статистикийн тоо баримт хэлье.
  • 5:58 - 6:01
    Энэ нь эсрэг тэсрэг мэт харагддаг ч,
  • 6:01 - 6:04
    үнэндээ нэг зоосны хоёр тал.
  • 6:04 - 6:06
    Нэг талаас,
  • 6:06 - 6:09
    6 америк хүн тутмын 1 нь
    хоолны хомсдолтой.
  • 6:09 - 6:13
    16 сая хүүхэд буюу бараг 20 хувь нь
  • 6:13 - 6:15
    хоолны хомсдолтой.
  • 6:15 - 6:17
    Зөвхөн Нью Йорк хотод л гэхэд
  • 6:18 - 6:23
    18 нас хүрээгүй 474 мянган хүүхэд
    жил бүр өлсгөлөнд нэрвэгддэг.
  • 6:25 - 6:26
    Аймшигтай.
  • 6:26 - 6:28
    Нөгөө талаас,
  • 6:29 - 6:33
    аливаа өвчин ба үхлээс сэргийлж болох
    гол арга нь
  • 6:33 - 6:35
    хоол хүнс, шим тэжээл байдаг.
  • 6:35 - 6:38
    Мөн өнөөдөр яригдаж буй
    хүүхдүүдийн 1/3 нь
  • 6:39 - 6:41
    чихрийн шижинтэй болох замдаа явж байгаа.
  • 6:43 - 6:45
    Хэлэхэд хэцүү ч, бодит үнэн гэвэл
  • 6:45 - 6:48
    эдгээр нь нөгөө л хүүхдүүд байдаг.
  • 6:49 - 6:52
    Тэд гэр бүлийнхээ боломжоос болоод
  • 6:52 - 6:56
    эрүүл бус, хямд калориор
    өөрсдийгөө дүүргэдэг.
  • 6:57 - 6:59
    Тэгээд сарын сүүл гэхэд
  • 7:00 - 7:03
    хоолны талон дуусаж эсвэл
    ажлын цаг нь хасагдаад,
  • 7:03 - 7:06
    наад захын хоолны хэрэгцээгээ ч хангах
    мөнгөгүй болдог.
  • 7:08 - 7:11
    Гэхдээ бид энэ асуудлыг
    шийдэж чаддаг байх хэрэгтэй, тийм үү?
  • 7:11 - 7:13
    Бид хариулт нь юу болохыг мэднэ.
  • 7:14 - 7:15
    Цагаан Ордон дахь
    ажлынхаа хүрээнд
  • 7:15 - 7:18
    бид нэг хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • 7:18 - 7:22
    Хэрвээ сурагчдын 40 болон түүнээс дээш
    хувь нь бага орлоготой тохиолдолд,
  • 7:22 - 7:26
    тухайн сургуулийн бүх хүүхдэд
    өглөө болон өдрийн хоолыг
  • 7:26 - 7:28
    үнэгүй олгох хөтөлбөр байв.
  • 7:28 - 7:30
    Энэ хөтөлбөр маш амжилттай байсан.
  • 7:30 - 7:34
    Яагаад гэвэл хүүхдүүдэд шим тэжээллэг
    өглөөний цай хүргэхэд саад болж байсан
  • 7:34 - 7:38
    маш хэцүү бэрхшээлийг давахад тусалсан.
  • 7:38 - 7:40
    Энэ нь маш ичгүүртэй бэрхшээл байлаа.
  • 7:42 - 7:46
    Сургуулиуд өглөөний цайгаа
    хичээлийн өмнө өгдөг ба
  • 7:48 - 7:52
    энэ нь зөвхөн амьдралын боломжгүй
    хүүхдүүдэд л хамаатай.
  • 7:53 - 7:57
    Хэн ядуу, хэнд төрийн
    тусламж хэрэгтэйг хүн бүр мэддэг байлаа.
  • 7:58 - 8:02
    Харин одоо эцэг эхийн орлогын
    их багаас үл хамааран
  • 8:02 - 8:04
    бүх хүүхэд сэтгэл хангалуун байдаг.
  • 8:05 - 8:06
    Тэгэхээр юу болсон бэ?
  • 8:07 - 8:09
    Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиудын
  • 8:09 - 8:14
    тоо болон уншлагын хичээлийн дүнд
    17.5 хувийн ахиц ажиглагдсан.
  • 8:15 - 8:17
    17.5 хувь.
  • 8:17 - 8:22
    Судалгаагаар хэрвээ хүүхэд тогтмол
    шим тэжээллэг өглөөний цай уудаг бол
  • 8:24 - 8:28
    тэдний сургуулиа төгсөх магадлал
    20 хувиар нэмэгддэг гэдгийг харуулсан.
  • 8:28 - 8:30
    20 хувь.
  • 8:31 - 8:35
    Бид хүүхдүүддээ хэрэгтэй
    шим тэжээлийг нь өгөхдөө,
  • 8:35 - 8:37
    тэдэнд сургууль болон түүнээс гадуур
  • 8:38 - 8:40
    өсөн дэвжих боломж олгож байдаг.
  • 8:41 - 8:44
    Надад итгэхгүй байж болох ч
  • 8:45 - 8:47
    Донна Мартинтай ярьж үзэх хэрэгтэй.
  • 8:47 - 8:49
    Би Донна Мартинд хайртай.
  • 8:49 - 8:52
    Донна Мартин бол Жиоржиа мужийн
    Вэйнбород хотын
  • 8:52 - 8:55
    Бёрк дүүргийн сургуулийн
    хоол хүнс хариуцсан захирал.
  • 8:55 - 8:58
    Бёрк бол улсын хэмжээнд ядуурлаараа
    5 дугаарт ордог мужийн
  • 8:58 - 9:00
    хамгийн ядуу дүүргүүдийн нэг ба
  • 9:01 - 9:07
    Доннагийн сурагчдын бараг 100 хувь нь
    амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай.
  • 9:08 - 9:09
    Хэдэн жилийн өмнө
  • 9:09 - 9:13
    Донна шим тэжээлийн
    шинэ стандартаас урьтаж,
  • 9:13 - 9:15
    хуучин стандартаа сайжруулсан юм.
  • 9:16 - 9:20
    Тэр жимс, ногоо, бүтэн үр зэргийг нэмж
  • 9:20 - 9:24
    бүх хүүхдүүдэд ангид нь
    өглөөний цайгаар үйлчилсэн.
  • 9:24 - 9:26
    Мөн оройн хоолны хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • 9:26 - 9:27
    Яагаад гээч?
  • 9:28 - 9:31
    Яагаад гэвэл түүний ихэнх сурагчид
    гэртээ хариад идэх хоолгүй байдаг.
  • 9:32 - 9:34
    Сурагчид ямар хариу үйлдэл үзүүлсэн гээч?
  • 9:34 - 9:37
    Хүүхдүүдэд хоол маш их таалагдсан.
  • 9:38 - 9:39
    Тэдэнд шим тэжээл болон
  • 9:39 - 9:41
    өлсөхгүй байгаа нь маш их таалагдсан.
  • 9:43 - 9:46
    Доннагийн хамгийн том дэмжигч нь
    төсөөлөөгүй газраас гарч ирсэн.
  • 9:47 - 9:49
    Түүний нэрийг Эрик Паркер гэдэг ба
  • 9:49 - 9:53
    "Бёркийн Баавгайнууд" багийн
    хөл бөмбөгийн ерөнхий дасгалжуулагч.
  • 9:54 - 9:57
    Тэр сулхан багуудыг олон жилийн
    турш дасгалжуулсан.
  • 9:57 - 10:00
    Багийнхан нь ихэнхдээ тоглоомын
    дундаас гарчихдаг байлаа.
  • 10:00 - 10:03
    Улсдаа хөл бөмбөгөөр
    сайндаа тооцогддог мужийн хувьд
  • 10:03 - 10:04
    үнэхээр урам хугармаар.
  • 10:05 - 10:09
    Гэхдээ Донна хоолны цэсийг
    өөрчилсөн тэр жил
  • 10:09 - 10:13
    багийнхан зөвхөн өөрсдийн хэсэгтээ
    ялагч болоод зогсохгүй,
  • 10:13 - 10:16
    мужийн аваргын тоглолтонд
    "Пийчийн Трожанууд" багийг
  • 10:16 - 10:19
    28-14 харьцаатайгаар ялж
    аварга болсон юм.
  • 10:19 - 10:21
    (Инээд)
  • 10:21 - 10:23
    Тэгээд дасгалжуулагч Паркер
  • 10:24 - 10:27
    ялалтын шалтгаан бол
    Донна Мартин гэж мэдэгдсэн юм.
  • 10:29 - 10:32
    Бид хүүхдүүддээ гол
    шим тэжээлийг нь өгөхөд
  • 10:32 - 10:33
    тэд сайн өсч торних болно.
  • 10:34 - 10:37
    Энэ нь дэлхий дээр зөвхөн Шерил Барбара,
  • 10:37 - 10:39
    Донна Мартин шиг хүмүүст хамаатай биш.
  • 10:40 - 10:41
    Энэ бид бүгдээс хамаарна.
  • 10:42 - 10:47
    Хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол
    өгөх нь зөвхөн анхны алхам.
  • 10:48 - 10:49
    Миний ярьсан зүйл бол
  • 10:50 - 10:53
    бидний нүүр тулдаг
    маш олон асуудлын шийдэл.
  • 10:54 - 10:59
    Бид зөв зохистой шим тэжээл авахыг
    энгийн зорилгоо болгож чадвал
  • 11:01 - 11:04
    илүү тогтвортой, аюулгүй
    хорвоо дэлхийг харж,
  • 11:05 - 11:08
    эдийн засгийн бүтээмжээ ихэд
    сайжруулж,
  • 11:09 - 11:12
    эрүүл мэндийн халамжийг өөрчилж,
  • 11:13 - 11:15
    цаашид олон үеийн хүмүүст хүртээмжтэй
  • 11:15 - 11:17
    олон зүйлд хүрч чадна.
  • 11:18 - 11:22
    Бидний хамтын хичээл зүтгэл
  • 11:22 - 11:25
    хамгийн их нөлөө үзүүлэх салбар бол хоол.
  • 11:26 - 11:29
    Тэгэхээр бид өөрсдөөсөө
    "Зөв асуулт нь юу вэ?" гэж асуух хэрэгтэй.
  • 11:29 - 11:33
    Хэрвээ бид илүү эрүүл,
  • 11:33 - 11:36
    тэжээллэг хоолловол яах вэ?
  • 11:37 - 11:38
    Ямар нөлөө үзүүлж болох вэ?
  • 11:39 - 11:41
    Шерил Барбара,
  • 11:42 - 11:44
    Донна Мартин,
  • 11:44 - 11:46
    дасгалжуулагч Паркер болон
    "Бёркийн Байвгайнууд" баг
  • 11:46 - 11:48
    хариултыг нь мэдэж байгаа гэж
    бодож байна.
  • 11:48 - 11:50
    Та бүгдэд маш их баярлалаа.
  • 11:50 - 11:54
    (Алга ташилт)
Title:
Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло
Speaker:
Сэм Касс
Description:

Бидний хүүхдүүд өлссөн үедээ эсвэл ямар ч шим тэжээлгүй, чихрээр дүүрэн хоол идэж байхад бид тэднийг юу сурна гэж хүлээх вэ? Цагаан Ордны Ахлах тогоочоор ажиллаж байсан Хоолны бодлого боловсруулагч Сэм Касс нь хүүхдүүдийн оюун ухааныг төдийгүй бие бялдрыг тэжээн хөгжүүлэхэд сургуулийн зүгээс оруулж чадах нөлөөллийн талаар ярьж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:02
  • Сайн уу? Бичлэгийн орчуулгыг шалгасны дараа зөвшөөрөх буюу нийтлэхээ мартав аа!

Mongolian subtitles

Revisions