0:00:00.772,0:00:02.312 Би бол ахлах тогооч 0:00:02.336,0:00:03.908 бас хоолны бодлого боловсруулагч, 0:00:04.779,0:00:08.072 гэхдээ миний гэр бүлийнхэн тэр чигээрээ[br]багш мэргэжилтэй. 0:00:08.096,0:00:11.391 Миний эгч Чикагод тусгай боловсролын багш. 0:00:11.415,0:00:15.662 Миний аав 25 жил 5-р ангийн хүүхдүүдэд[br]хичээл заасны эцэст тэтгэвэртээ гарсан. 0:00:16.177,0:00:18.322 Миний авга ах, эгч хоёр профессор. 0:00:18.346,0:00:19.998 Миний үеэлүүд бүгд л багшилдаг. 0:00:20.022,0:00:23.604 Ерөнхийдөө манай гэр бүлд,[br]надаас бусад бүх л хүн багшилдаг. 0:00:24.778,0:00:29.622 Тэд надад зөв хариулт авах [br]цорын ганц арга бол 0:00:29.646,0:00:32.191 зөв асуулт тавих гэж зааж өгсөн. 0:00:33.041,0:00:36.514 Тэгэхээр хүүхдүүдийн сурлагын [br]үр дүнг нэмэгдүүлье гэвэл 0:00:36.514,0:00:38.728 зөв асуулт нь юу байх юм бол оо? 0:00:41.105,0:00:43.731 Мэдээж, маш олон чухал асуултууд бий, 0:00:43.731,0:00:46.025 гэхдээ дараах асуултаар эхэлбэл дээр байх: 0:00:46.979,0:00:51.806 Хүүхдүүдийн өсөж буй оюун ухаан[br]болон өсөж буй бие хоёрын хооронд 0:00:51.807,0:00:54.474 ямар холбоос бий гэж боддог вэ? 0:00:55.083,0:00:58.354 Тэдний хооллолт ямар ч шим тэжээлгүй, 0:00:58.354,0:01:02.224 чихрээр дүүрэн байхад бид тэдний сурлагын[br]амжилтад ямар хүлээлттэй байх вэ? 0:01:02.554,0:01:09.284 Тэдний бие маш их өлсөж байхад[br]тэд юу сурч чадах вэ? 0:01:10.157,0:01:13.398 Мөн сургуулиудад зориулдаг[br]бүх нөөц бололцоогоо харгалзан 0:01:13.418,0:01:16.417 өөрсөддөө дараах [br]асуултыг тавиад үзээрэй: 0:01:16.441,0:01:19.387 "Бид үнэхээр хүүхдүүдээ амжилт руу[br]хөтөлж байна уу?" 0:01:20.119,0:01:21.824 Тэгэхээр хэдэн жилийн өмнө 0:01:21.848,0:01:26.002 би "Чоппд" гэдэг нэртэй хоолны тэмцээнд[br]шүүгчээр ажиллаж байсан юм. 0:01:26.598,0:01:29.578 Тэнд 4 ахлах тогооч үл мэдэгдэх орцоор 0:01:29.602,0:01:32.246 хэн хамгийн гоё хоол хийхээ шалгаруулдаг. 0:01:33.008,0:01:36.648 Маш онцгой нэг дугаар гарсан. 0:01:37.132,0:01:39.984 Нэр алдрын оргилд хүрэхээр хэт хичээх[br]4 оролцогч биш байсан. 0:01:39.984,0:01:42.234 Гэхдээ би энэ талаар[br]ямар ч ойлголтгүй л дээ. 0:01:42.294,0:01:43.645 (Инээд) 0:01:43.735,0:01:45.870 Тэд сургуулийн ахлах тогооч нар байсан юм. 0:01:46.530,0:01:49.153 Та нарын "өдрийн хоол бэлтгэгч" хэмээн [br]дууддаг байсан 0:01:50.053,0:01:52.456 "сургуулийн ахлах тогооч" нар. 0:01:53.186,0:01:56.034 Тэдгээр эмэгтэйчүүдийг[br]бурхан ивээг. 0:01:56.464,0:01:58.523 Тэд өдөр бүр, мянга мянган хүүхдийн 0:01:58.523,0:02:00.790 цай, хоолыг бэлтгэж өнгөрүүлдэг. 0:02:00.994,0:02:04.032 Эдгээр нь тус бүр[br]2.68 доллараар зарагддаг ч, 0:02:04.056,0:02:07.194 үнэндээ 1 орчим доллараар бүтдэг хоол юм. 0:02:08.226,0:02:10.083 Тэгэхээр тэр дугаарт 0:02:10.130,0:02:12.956 үндсэн хоолны нууц орц нь[br]киноа хэмээх өвслөг ургамал байв. 0:02:13.400,0:02:15.061 Мэдээж та нарын ихэнх нь 0:02:15.085,0:02:17.281 сургуулийн хоол идээгүй удсан байх. 0:02:17.305,0:02:19.917 Бид хоолны шим тэжээлийн хувьд[br]их дэвшил гаргасан ч, 0:02:19.941,0:02:23.075 ихэнх сургуулиуд киноаг хэрэглэдэггүй. 0:02:23.099,0:02:24.942 (Инээд) 0:02:24.966,0:02:26.490 Тэгэхээр их өрсөлдөөнтэй байлаа. 0:02:26.957,0:02:30.174 Гэхдээ миний хэзээ ч мартахгүй хоолыг 0:02:30.198,0:02:31.960 Шерил Барбара гэдэг эмэгтэй хийсэн. 0:02:31.984,0:02:34.164 Шерил Коннектикут мужид[br]нэгэн ахлах сургуулийн 0:02:34.164,0:02:36.001 хоол хүнс хариуцсан захирал байлаа. 0:02:36.025,0:02:38.182 Тэр маш амттай паста гоймон хийсэн. 0:02:38.206,0:02:39.432 Үнэхээр гайхалтай байсан. 0:02:39.456,0:02:42.099 Тэр итали зайдас, өргөн гоймон, [br]буржгар байцаа, 0:02:42.123,0:02:43.895 пармезан бяслагаар хийсэн байсан. 0:02:43.919,0:02:47.178 Хоол нь маш амттай, [br]бараг л рестораных шиг байсан ч 0:02:47.202,0:02:52.164 тэр ганцхан киноаг бараг түүхийгээр нь[br]хоолондоо хийсэн байв. 0:02:52.553,0:02:54.273 Энэ нь их хачин сонголт байсан, 0:02:54.297,0:02:56.770 мөн идэхэд их шаржигнасан. 0:02:56.794,0:02:59.436 (Инээд) 0:02:59.460,0:03:04.378 Тэгээд би зэмлэнгүй шүүгчийн ажлаа хийж, 0:03:04.402,0:03:06.240 яагаад тэгж хийснийг нь асуусан юм. 0:03:06.794,0:03:10.113 Шерил хариулахдаа: "Нэгдүгээрт, [br]би киноа гэж юу болохыг мэдэхгүй." 0:03:10.137,0:03:11.197 (Инээд) 0:03:11.221,0:03:15.237 "Гэхдээ би өнөөдөр даваа гараг [br]гэдгийг мэднэ, 0:03:15.261,0:03:20.534 би сургуульдаа даваа гараг бүр[br]паста гоймон хийдэг" гэв. 0:03:21.116,0:03:23.758 Тэгээд Шерил ихэнх сурагчид нь [br]амралтын өдрөөр 0:03:24.574,0:03:26.812 хоолгүй байдгийг тайлбарлав. 0:03:28.728,0:03:30.438 Хагас сайнд хоолгүй. 0:03:32.343,0:03:33.993 Бүтэн сайнд ч бас хоолгүй. 0:03:35.047,0:03:38.513 Тийм учраас тэр паста гоймон хийдэг, 0:03:38.537,0:03:40.537 яагаад гэвэл хүүхдүүд нь иднэ гэдгийг 0:03:40.562,0:03:43.299 эргэлзээгүйгээр мэддэг хоол нь[br]паста гоймон. 0:03:44.760,0:03:47.454 Хүүхдүүдийг цатгаж чадах, 0:03:48.882,0:03:51.138 тэдний гэдсийг дүүргэж чадах хоол. 0:03:52.972,0:03:56.797 Шерил хэлэхдээ: "Даваа гараг болоход 0:03:57.967,0:04:00.568 хүүхдүүд сурна гэж бодох сөхөөгүй болтлоо 0:04:00.592,0:04:03.345 асар ихээр өлссөн байдаг." 0:04:04.356,0:04:07.977 Тэдний толгойд эргэлдэх[br]ганц зүйл бол хоол. 0:04:10.714,0:04:11.884 Цорын ганцхан зүйл нь. 0:04:12.296,0:04:15.463 Харамсалтай нь, статистик ч бас[br]адил зүйлийг хэлдэг. 0:04:16.071,0:04:18.752 Тэгэхээр үүнийг хүүхдийн өнцгөөс харъя. 0:04:20.633,0:04:24.207 Тэгээд, хамгийн чухал хоол буюу[br]өглөөний цайн дээр анхааръя. 0:04:24.231,0:04:25.542 Алисонтой танилцана уу. 0:04:25.566,0:04:27.070 Тэр 12 настай, 0:04:27.094,0:04:28.750 тэр их ухаантай ба 0:04:28.774,0:04:31.537 том болоод физикч болохыг хүсдэг. 0:04:31.561,0:04:35.570 Хэрэв шим тэжээллэг [br]өглөөний цайтай сургуульд 0:04:35.594,0:04:38.414 Алисон сурдаг байсан бол,[br]ийм үр дүн гарна. 0:04:38.946,0:04:42.211 Жимс, сүү ихтэй, чихэр, давс багатай, 0:04:42.235,0:04:45.385 шим тэжээллэг хоол идэх магадлал 0:04:45.385,0:04:47.521 Алисоны хувьд эрс нэмэгдэхэд 0:04:47.637,0:04:51.320 дундаж хүүхэдтэй харьцуулахад[br]тэр таргалалт багатай болно. 0:04:51.344,0:04:53.129 Тэр эмнэлэгт бага очно. 0:04:53.153,0:04:56.172 Түүний айдас, бухимдал багасна. 0:04:56.196,0:04:57.712 Түүний зан авир илүү сайжирна. 0:04:57.736,0:05:00.991 Тэр цагаа илүү сайн баримталж, [br]хичээлийн ирц нь сайжирна. 0:05:01.015,0:05:02.387 Яагаад? 0:05:02.411,0:05:05.411 Яагаад гэвэл түүний сургууль дээр [br]сайхан хоол хүлээж байдаг. 0:05:06.007,0:05:08.834 Ерөнхийдөө Алисон сургуулийн[br]дундаж хүүхдээс 0:05:09.371,0:05:11.002 хамаагүй эрүүл саруул байх болно. 0:05:11.887,0:05:14.320 Тэгвэл шим тэжээлгүй өглөөний цай [br]өгдөг сургуульд 0:05:14.355,0:05:16.531 сурдаг хүүхэд яах вэ? 0:05:16.555,0:05:18.063 Тэгвэл Томмитой танилцана уу. 0:05:18.532,0:05:19.682 Тэр ч бас 12 настай. 0:05:19.706,0:05:20.974 Тэр гайхалтай хүүхэд. 0:05:20.998,0:05:22.478 Тэр эмч болохыг хүсдэг. 0:05:22.785,0:05:24.549 Гэвч Томми цэцэрлэгт байх үедээ 0:05:24.573,0:05:27.402 аль хэдийн тооны хичээлдээ муу байна. 0:05:28.174,0:05:30.354 Тэр гуравдугаар ангид орох үедээ 0:05:30.378,0:05:33.093 тооны болон уншлагын хичээлдээ [br]маш муу дүнтэй байх болно. 0:05:34.158,0:05:35.951 Тэр 11 нас хүрэхдээ 0:05:35.975,0:05:39.806 анги улирах магадлал өндөртэй болно. 0:05:41.092,0:05:44.189 Судалгаагаар шим тэжээл хангалттай[br]авдаггүй хүүхдүүд, 0:05:44.213,0:05:46.261 ялангуяа өглөөний цай нь [br]тэжээллэг бус бол 0:05:46.285,0:05:49.566 сэтгэн бодох чадвар нь муу байдаг. 0:05:50.750,0:05:52.884 Тэгэхээр энэ асуудал [br]хэр түгээмэл байдаг вэ? 0:05:53.676,0:05:55.871 Харамсалтай нь, маш түгээмэл. 0:05:57.228,0:05:58.453 Хоёр статистикийн тоо баримт хэлье. 0:05:58.477,0:06:01.441 Энэ нь эсрэг тэсрэг мэт харагддаг ч, 0:06:01.465,0:06:03.613 үнэндээ нэг зоосны хоёр тал. 0:06:04.140,0:06:06.154 Нэг талаас, 0:06:06.178,0:06:09.386 6 америк хүн тутмын 1 нь[br]хоолны хомсдолтой. 0:06:09.410,0:06:12.651 16 сая хүүхэд буюу бараг 20 хувь нь 0:06:13.394,0:06:14.784 хоолны хомсдолтой. 0:06:14.808,0:06:16.895 Зөвхөн Нью Йорк хотод л гэхэд 0:06:18.173,0:06:23.477 18 нас хүрээгүй 474 мянган хүүхэд [br]жил бүр өлсгөлөнд нэрвэгддэг. 0:06:24.884,0:06:26.059 Аймшигтай. 0:06:26.480,0:06:27.630 Нөгөө талаас, 0:06:28.503,0:06:32.612 аливаа өвчин ба үхлээс сэргийлж болох[br]гол арга нь 0:06:32.636,0:06:34.636 хоол хүнс, шим тэжээл байдаг. 0:06:35.393,0:06:38.463 Мөн өнөөдөр яригдаж буй[br]хүүхдүүдийн 1/3 нь 0:06:38.516,0:06:41.290 чихрийн шижинтэй болох замдаа явж байгаа. 0:06:42.807,0:06:45.189 Хэлэхэд хэцүү ч, бодит үнэн гэвэл 0:06:45.213,0:06:47.756 эдгээр нь нөгөө л хүүхдүүд байдаг. 0:06:48.855,0:06:51.754 Тэд гэр бүлийнхээ боломжоос болоод 0:06:51.778,0:06:55.968 эрүүл бус, хямд калориор [br]өөрсдийгөө дүүргэдэг. 0:06:56.752,0:06:58.709 Тэгээд сарын сүүл гэхэд 0:06:59.757,0:07:03.322 хоолны талон дуусаж эсвэл [br]ажлын цаг нь хасагдаад, 0:07:03.346,0:07:06.423 наад захын хоолны хэрэгцээгээ ч хангах[br]мөнгөгүй болдог. 0:07:08.089,0:07:11.415 Гэхдээ бид энэ асуудлыг [br]шийдэж чаддаг байх хэрэгтэй, тийм үү? 0:07:11.439,0:07:13.107 Бид хариулт нь юу болохыг мэднэ. 0:07:13.837,0:07:15.472 Цагаан Ордон дахь[br]ажлынхаа хүрээнд 0:07:15.472,0:07:18.072 бид нэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. 0:07:18.072,0:07:21.746 Хэрвээ сурагчдын 40 болон түүнээс дээш [br]хувь нь бага орлоготой тохиолдолд, 0:07:21.746,0:07:26.144 тухайн сургуулийн бүх хүүхдэд [br]өглөө болон өдрийн хоолыг 0:07:26.272,0:07:27.561 үнэгүй олгох хөтөлбөр байв. 0:07:28.305,0:07:30.356 Энэ хөтөлбөр маш амжилттай байсан. 0:07:30.380,0:07:34.432 Яагаад гэвэл хүүхдүүдэд шим тэжээллэг [br]өглөөний цай хүргэхэд саад болж байсан 0:07:34.456,0:07:37.601 маш хэцүү бэрхшээлийг давахад тусалсан. 0:07:37.825,0:07:40.342 Энэ нь маш ичгүүртэй бэрхшээл байлаа. 0:07:41.769,0:07:46.026 Сургуулиуд өглөөний цайгаа[br]хичээлийн өмнө өгдөг ба 0:07:47.778,0:07:51.826 энэ нь зөвхөн амьдралын боломжгүй[br]хүүхдүүдэд л хамаатай. 0:07:53.371,0:07:56.700 Хэн ядуу, хэнд төрийн [br]тусламж хэрэгтэйг хүн бүр мэддэг байлаа. 0:07:57.597,0:08:02.151 Харин одоо эцэг эхийн орлогын [br]их багаас үл хамааран 0:08:02.211,0:08:04.071 бүх хүүхэд сэтгэл хангалуун байдаг. 0:08:05.107,0:08:06.384 Тэгэхээр юу болсон бэ? 0:08:06.977,0:08:09.445 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиудын 0:08:09.469,0:08:14.168 тоо болон уншлагын хичээлийн дүнд[br]17.5 хувийн ахиц ажиглагдсан. 0:08:14.657,0:08:16.572 17.5 хувь. 0:08:17.490,0:08:21.929 Судалгаагаар хэрвээ хүүхэд тогтмол[br]шим тэжээллэг өглөөний цай уудаг бол 0:08:23.882,0:08:27.544 тэдний сургуулиа төгсөх магадлал[br]20 хувиар нэмэгддэг гэдгийг харуулсан. 0:08:28.313,0:08:29.904 20 хувь. 0:08:31.012,0:08:34.771 Бид хүүхдүүддээ хэрэгтэй[br]шим тэжээлийг нь өгөхдөө, 0:08:34.795,0:08:36.881 тэдэнд сургууль болон түүнээс гадуур 0:08:37.955,0:08:40.036 өсөн дэвжих боломж олгож байдаг. 0:08:40.900,0:08:43.866 Надад итгэхгүй байж болох ч 0:08:44.644,0:08:46.599 Донна Мартинтай ярьж үзэх хэрэгтэй. 0:08:47.249,0:08:48.996 Би Донна Мартинд хайртай. 0:08:49.020,0:08:52.121 Донна Мартин бол Жиоржиа мужийн [br]Вэйнбород хотын 0:08:52.121,0:08:54.823 Бёрк дүүргийн сургуулийн [br]хоол хүнс хариуцсан захирал. 0:08:54.983,0:08:57.766 Бёрк бол улсын хэмжээнд ядуурлаараа [br]5 дугаарт ордог мужийн 0:08:57.790,0:09:00.493 хамгийн ядуу дүүргүүдийн нэг ба 0:09:00.607,0:09:06.646 Доннагийн сурагчдын бараг 100 хувь нь[br]амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай. 0:09:07.672,0:09:08.883 Хэдэн жилийн өмнө 0:09:08.907,0:09:12.861 Донна шим тэжээлийн[br]шинэ стандартаас урьтаж, 0:09:12.885,0:09:15.171 хуучин стандартаа сайжруулсан юм. 0:09:16.200,0:09:19.785 Тэр жимс, ногоо, бүтэн үр зэргийг нэмж 0:09:19.785,0:09:23.820 бүх хүүхдүүдэд ангид нь [br]өглөөний цайгаар үйлчилсэн. 0:09:24.324,0:09:26.269 Мөн оройн хоолны хөтөлбөр хэрэгжүүлсэн. 0:09:26.299,0:09:27.176 Яагаад гээч? 0:09:27.826,0:09:31.430 Яагаад гэвэл түүний ихэнх сурагчид[br]гэртээ хариад идэх хоолгүй байдаг. 0:09:31.975,0:09:34.184 Сурагчид ямар хариу үйлдэл үзүүлсэн гээч? 0:09:34.208,0:09:36.829 Хүүхдүүдэд хоол маш их таалагдсан. 0:09:37.577,0:09:39.265 Тэдэнд шим тэжээл болон 0:09:39.289,0:09:41.262 өлсөхгүй байгаа нь маш их таалагдсан. 0:09:42.759,0:09:46.416 Доннагийн хамгийн том дэмжигч нь[br]төсөөлөөгүй газраас гарч ирсэн. 0:09:47.055,0:09:49.139 Түүний нэрийг Эрик Паркер гэдэг ба 0:09:49.163,0:09:52.797 "Бёркийн Баавгайнууд" багийн[br]хөл бөмбөгийн ерөнхий дасгалжуулагч. 0:09:53.668,0:09:56.733 Тэр сулхан багуудыг олон жилийн[br]турш дасгалжуулсан. 0:09:56.757,0:09:59.680 Багийнхан нь ихэнхдээ тоглоомын[br]дундаас гарчихдаг байлаа. 0:09:59.704,0:10:02.866 Улсдаа хөл бөмбөгөөр [br]сайндаа тооцогддог мужийн хувьд 0:10:02.890,0:10:04.058 үнэхээр урам хугармаар. 0:10:04.542,0:10:09.150 Гэхдээ Донна хоолны цэсийг[br]өөрчилсөн тэр жил 0:10:09.174,0:10:12.595 багийнхан зөвхөн өөрсдийн хэсэгтээ [br]ялагч болоод зогсохгүй, 0:10:12.645,0:10:16.098 мужийн аваргын тоглолтонд[br]"Пийчийн Трожанууд" багийг 0:10:16.118,0:10:19.084 28-14 харьцаатайгаар ялж[br]аварга болсон юм. 0:10:19.110,0:10:21.259 (Инээд) 0:10:21.283,0:10:22.797 Тэгээд дасгалжуулагч Паркер 0:10:23.507,0:10:26.788 ялалтын шалтгаан бол[br]Донна Мартин гэж мэдэгдсэн юм. 0:10:29.274,0:10:32.035 Бид хүүхдүүддээ гол[br]шим тэжээлийг нь өгөхөд 0:10:32.059,0:10:33.464 тэд сайн өсч торних болно. 0:10:34.310,0:10:37.350 Энэ нь дэлхий дээр зөвхөн Шерил Барбара, 0:10:37.374,0:10:39.229 Донна Мартин шиг хүмүүст хамаатай биш. 0:10:40.039,0:10:41.395 Энэ бид бүгдээс хамаарна. 0:10:42.218,0:10:46.704 Хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол[br]өгөх нь зөвхөн анхны алхам. 0:10:47.517,0:10:49.482 Миний ярьсан зүйл бол 0:10:49.506,0:10:52.581 бидний нүүр тулдаг[br]маш олон асуудлын шийдэл. 0:10:54.183,0:10:59.403 Бид зөв зохистой шим тэжээл авахыг [br]энгийн зорилгоо болгож чадвал 0:11:00.514,0:11:03.675 илүү тогтвортой, аюулгүй [br]хорвоо дэлхийг харж, 0:11:04.929,0:11:08.097 эдийн засгийн бүтээмжээ ихэд [br]сайжруулж, 0:11:09.023,0:11:11.574 эрүүл мэндийн халамжийг өөрчилж, 0:11:12.736,0:11:15.132 цаашид олон үеийн хүмүүст хүртээмжтэй 0:11:15.152,0:11:17.482 олон зүйлд хүрч чадна. 0:11:17.506,0:11:21.508 Бидний хамтын хичээл зүтгэл 0:11:21.538,0:11:24.551 хамгийн их нөлөө үзүүлэх салбар бол хоол. 0:11:25.755,0:11:28.910 Тэгэхээр бид өөрсдөөсөө [br]"Зөв асуулт нь юу вэ?" гэж асуух хэрэгтэй. 0:11:28.934,0:11:32.642 Хэрвээ бид илүү эрүүл, 0:11:32.662,0:11:36.011 тэжээллэг хоолловол яах вэ? 0:11:36.702,0:11:38.066 Ямар нөлөө үзүүлж болох вэ? 0:11:39.184,0:11:40.599 Шерил Барбара, 0:11:41.909,0:11:43.531 Донна Мартин, 0:11:43.555,0:11:45.984 дасгалжуулагч Паркер болон[br]"Бёркийн Байвгайнууд" баг 0:11:46.079,0:11:48.183 хариултыг нь мэдэж байгаа гэж[br]бодож байна. 0:11:48.207,0:11:49.818 Та бүгдэд маш их баярлалаа. 0:11:49.842,0:11:54.314 (Алга ташилт)