Return to Video

Унших мэдээгээ зөв сонгох арга - Дэймон Браун

  • 0:08 - 0:11
    Таны гараг ертөнцөд
    юу болж байгааг яаж мэдэх вэ?
  • 0:11 - 0:13
    Ганцхан товчлуураар л гаргаад ирэх
  • 0:13 - 0:16
    мэдээллийн хэмжээ хязгааргүй мэт боловч
  • 0:16 - 0:17
    үүнийг тунгаан бодож
  • 0:17 - 0:20
    үнэлэх цаг хугацаа хязгаартай.
  • 0:20 - 0:23
    Мэдээг хэрхэн уншихаа мэдэхгүй бол
  • 0:23 - 0:26
    дэлхий дээрх бүх мэдээлэл
    тийм ч хэрэгтэй биш.
  • 0:26 - 0:28
    Чиний өвөө эмээ, эцэг эх,
  • 0:28 - 0:29
    бүр ах эгчид чинь
  • 0:29 - 0:32
    энэ хачин сонсогдож магадгүй.
  • 0:32 - 0:35
    Хэдхэн арван жилийн өмнө л
    мэдээ өргөн хүрээний байсан.
  • 0:35 - 0:38
    Олон нийтэд зориулсан
    хэдхэн сонин сэтгүүл,
  • 0:38 - 0:40
    орой болгон тогтмол нэг цагт
  • 0:40 - 0:43
    итгэмжит сэтгүүлчид мэдээ уншдаг
  • 0:43 - 0:46
    зурагтын гурав дөрөвхөн сувгаар
  • 0:46 - 0:49
    сонголт чинь хязгаарлагдаж байсан.
  • 0:49 - 0:51
    Олон нийтийн хэвлэл мэдээлэл
    өргөжих тусам
  • 0:51 - 0:53
    энэхүү системийн доголдол нь
    илт болж ирсэн.
  • 0:53 - 0:55
    Авторитар орнууд л мэдээллийг
  • 0:55 - 0:57
    хянан шүүдэг гэсэн
    ойлголттой байсан бол
  • 0:57 - 1:01
    ардчилсан засаглалууд ч
    хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч
  • 1:01 - 1:03
    олныг хуурч байсан гэдгийг
  • 1:03 - 1:06
    хэд хэдэн үйл явдлаас харж болно.
  • 1:06 - 1:09
    Нуугдмал дайн зөрчил,
    улс төрийн нууц аллага,
  • 1:09 - 1:11
    улс төрийн авилгын тухай дэлгэсэн нь
  • 1:11 - 1:14
    зонхилогч эх сурвалжуудаар цацагддаг
    албан ёсны мэдээ
  • 1:14 - 1:17
    олон нийтийн итгэлийг алдахад хүргэсэн.
  • 1:17 - 1:19
    Ийнхүү мэдээний сахиулуудад
    итгэх итгэл үгүй болсноор
  • 1:19 - 1:23
    бусад сонин, радио нэвтрүүлэг
    болон кабелийн сувгийн мэдээ
  • 1:23 - 1:26
    томоохон эх сурвалжуудтай өрсөлдөж
  • 1:26 - 1:29
    үйл явдлыг өөр өнцгөөс хүргэх болжээ.
  • 1:29 - 1:31
    Саяхнаас интернет дахь олон нийтийн
    мэдээллийн хэрэгсэл,
  • 1:31 - 1:33
    блог, онлайн дүрс бичлэг нь
  • 1:33 - 1:36
    мэдээлэл болон үзэл бодлын
    цар хүрээг нэмэгдүүлж
  • 1:36 - 1:39
    иргэн бүрийг ирээдүйн сэтгүүлч болгосон.
  • 1:39 - 1:42
    Гэхдээ хүн бүр сэтгүүлч болчихвол
    хэн ч сэтгүүлч биш.
  • 1:42 - 1:44
    Өөр өөр эх сурвалжууд
    үзэл бодол гэлтгүй
  • 1:44 - 1:47
    аливаа баримтан дээр ч
    санаа нийлэхгүй байж болно.
  • 1:47 - 1:50
    Тэгвэл үнэнг, эсвэл үнэнд ойрхоныг нь
    яаж олох вэ?
  • 1:50 - 1:53
    Хамгийн сайн аргуудын нэг бол
    анхдагч мэдээг
  • 1:53 - 1:55
    дундын оролцоогүйгээр олж авах.
  • 1:55 - 1:58
    Шинжлэх ухааны судалгаа,
    улс төрийн илтгэлийг
  • 1:58 - 2:00
    тайлбарласан нийтлэлийг
    уншихын оронд
  • 2:00 - 2:03
    уг анхдагч материалыг нь олж
    өөрөө дүгнэх хэрэгтэй.
  • 2:03 - 2:07
    Болж буй үйл явдлын хувьд сэтгүүлчдийг
    олон нийтийн цахим хуудсаар нь дага.
  • 2:07 - 2:09
    Томоохон үйл явдлын үеэр,
    жишээ нь Арабын Хавар,
  • 2:09 - 2:11
    эсвэл Украйн дахь бослогын үеэр
  • 2:11 - 2:14
    сэтгүүлчид болон блогчид
    үймээн самууны дундаас
  • 2:14 - 2:16
    сүүлийн үеийн мэдээ,
    бичлэг хүргэж байсан.
  • 2:16 - 2:19
    Дараа нь эдгээр нь нийтлэл,
    мэдээнд дурдагддаг ч
  • 2:19 - 2:22
    танд зассан хувилбар нь
    хүрдэг гэдгийг мартуузай.
  • 2:22 - 2:25
    Ихэнх тохиолдолд газар дээр нь байсан
    хүний дуу хоолойг
  • 2:25 - 2:27
    тэнд байгаагүй сэтгүүлчийнхтэй
    хамтад нь хүргэдэг.
  • 2:27 - 2:30
    Мөн тухайн мэдээ
    адармаатай байх тусам,
  • 2:30 - 2:32
    үйл явдлыг цаг алдалгүй
    дагах гэсний хэрэггүй.
  • 2:32 - 2:36
    Террорист халдлага эсвэл байгалийн
    гамшигт үзэгдлийн үеэр
  • 2:36 - 2:40
    өнөөгийн мэдээний хэрэгслүүд
    найдвартай, шинэ мэдээлэл байхгүй ч
  • 2:40 - 2:42
    тасралтгүй сурвалжлах гэж хичээдэг нь
  • 2:42 - 2:44
    заримдаа буруу мэдээлэл
  • 2:44 - 2:47
    эсвэл гэм буруугүй хүний тухай
    худал мэдүүлэгт хүргэдэг.
  • 2:47 - 2:50
    Ийм үйл явдлын үеэр
    санаа зовох нь ойлгомжтой ч
  • 2:50 - 2:53
    сүүлийн үеийн мэдээллийг минут тутамд биш,
  • 2:53 - 2:56
    өдрийн тодорхой хэдэн цагт
    шалгах гээд үзээрэй.
  • 2:56 - 2:58
    Ингэснээрээ худал мэдээллийг няцаах,
  • 2:58 - 3:02
    мэдээг илүү гүйцэд болгоход
    цаг гаргаж өгч байгаа юм.
  • 3:02 - 3:04
    Хэдий сайн сэтгүүл зүй
    обьектив байхыг хичээдэг ч
  • 3:04 - 3:07
    нэг талыг барьсан хандлагаас
    зугтах аргагүй юм.
  • 3:07 - 3:09
    Үндсэн эх сурвалжийг олж чадахгүй бол
  • 3:09 - 3:12
    өөр сэтгүүлч болон мэргэжилтний
    үзэл бодлыг тусгасан
  • 3:12 - 3:14
    хэд хэдэн мэдээний эх сурвалжийг уншаарай.
  • 3:14 - 3:17
    Олон эх сурвалжийг
    ажиглаж харьцуулах нь
  • 3:17 - 3:19
    хэсэг хэсгээр нь нийлүүлж
  • 3:19 - 3:21
    үйл явдлын дүр зургийг
    томоор нь харахад тусална.
  • 3:21 - 3:24
    Мөн бодит баримтыг үзэл бодлоос
    салгаж авч үзэх нь чухал.
  • 3:24 - 3:28
    "Бодож байна, таамаглаж байна,
    магадгүй" гэх мэт үг тааралдвал
  • 3:28 - 3:30
    тухайн эх сурвалж болгоомжилж,
  • 3:30 - 3:32
    эсвэл бүр дор, зүгээр л
    тааж байна гэсэн үг.
  • 3:32 - 3:36
    Бас нэр усгүй эх сурвалж ашигладаг
    сэтгүүлчдээс болгоомжил.
  • 3:36 - 3:39
    Эдгээр нь тухайн мэдээнд
    бараг холбоогүй эсвэл
  • 3:39 - 3:41
    дамжуулалтанд нөлөөлөхийн тулд
    нэрээ нууцалж
  • 3:41 - 3:44
    дараа нь өгсөн мэдээллээс
    гарах үүрэг хариуцлагаас
  • 3:44 - 3:46
    зугтаасан хүмүүс байх вий.
  • 3:46 - 3:48
    Эцэст нь хамгийн чухал зөвлөгөө:
  • 3:48 - 3:51
    мэдээг бусдад хүргэхээсээ өмнө шалгаж үз.
  • 3:51 - 3:54
    Олон нийтийн цахим хэрэгсэл нь
    үнэнг илүү хурдан хүргэдэг болсон ч
  • 3:54 - 3:56
    энэ нь цуурхал, худал мэдээг
  • 3:56 - 3:58
    шалгаж амжихаас нь өмнө тарааж,
  • 3:58 - 4:00
    худал гэдгийг нь баталчихаад байхад ч
  • 4:00 - 4:01
    цааш түгээсээр байдаг.
  • 4:01 - 4:03
    Тэгэхээр та тэр нэг үнэмшилгүй эсвэл
  • 4:03 - 4:05
    арай дэндүү мэдээг хуваалцахаасаа өмнө
  • 4:05 - 4:11
    таны мэдэхгүй нэмэлт мэдээлэл
    байгаа эсэхийг хайж үзэн
  • 4:11 - 4:14
    бусад энэ талаар юу гэж байгааг
    судалж үзээрэй.
  • 4:14 - 4:17
    Өнөөдөр бид мэдээний урсгалыг
    хянадаг байсан сахиулуудаас ангижирч
  • 4:17 - 4:20
    өмнө нь байгаагүйгээрээ
    эрх чөлөөтэй болсон.
  • 4:20 - 4:22
    Гэвч эрх чөлөөг дагаж
    хариуцлага нэмэгддэг.
  • 4:22 - 4:25
    Өөрийн туршлагыг өөрөө бий болгож,
  • 4:25 - 4:27
    энэхүү мэдээний урсгалыг
  • 4:27 - 4:30
    биднийг бүр огт мэдээлэлгүй болгох аюултай
  • 4:30 - 4:32
    үер болгочихгүй байх нь бидний үүрэг.
Title:
Унших мэдээгээ зөв сонгох арга - Дэймон Браун
Speaker:
Damon Brown
Description:

Хичээлийг бүтнээр нь үзэх: http://ed.ted.com/lessons/how-to-choose-your-news-damon-brown

Интернет болон олон нийтийн цахим сүлжээний эрин зуун эхэлснээр олон төрлийн мэдээллийн хэрэгслээр мэдээ маш хурдацтайгаар тархах болсон. Тэгвэл бид тэдгээрээс мэдээгээ хэрхэн сонгож хэрэглэх вэ? Үзэл бодол болон баримт (эсвэл ор үндэсгүй мэдээлэл) хэрхэн мэдээнд шингэдэг, түүнийг нь ухаалаг уншигчид хэрхэн ялган ангилдаг тухай мэдлэгээсээ Дэймон Браун хуваалцаж байна.

Хичээлийг Дэймон Браун, анимейшныг Augenblick Studios.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:49
Indra Ganzorig approved Mongolian subtitles for How to choose your news
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to choose your news
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to choose your news
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to choose your news
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for How to choose your news
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How to choose your news
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How to choose your news
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to choose your news
Show all

Mongolian subtitles

Revisions