WEBVTT 00:00:08.139 --> 00:00:11.122 Таны гараг ертөнцөд юу болж байгааг яаж мэдэх вэ? 00:00:11.122 --> 00:00:13.391 Ганцхан товчлуураар л гаргаад ирэх 00:00:13.391 --> 00:00:15.631 мэдээллийн хэмжээ хязгааргүй мэт боловч 00:00:15.631 --> 00:00:17.408 үүнийг тунгаан бодож 00:00:17.408 --> 00:00:20.233 үнэлэх цаг хугацаа хязгаартай. 00:00:20.233 --> 00:00:22.898 Мэдээг хэрхэн уншихаа мэдэхгүй бол 00:00:22.898 --> 00:00:25.988 дэлхий дээрх бүх мэдээлэл тийм ч хэрэгтэй биш. 00:00:25.988 --> 00:00:27.538 Чиний өвөө эмээ, эцэг эх, 00:00:27.538 --> 00:00:29.319 бүр ах эгчид чинь 00:00:29.319 --> 00:00:31.601 энэ хачин сонсогдож магадгүй. 00:00:31.601 --> 00:00:34.867 Хэдхэн арван жилийн өмнө л мэдээ өргөн хүрээний байсан. 00:00:34.867 --> 00:00:38.393 Олон нийтэд зориулсан хэдхэн сонин сэтгүүл, 00:00:38.393 --> 00:00:39.968 орой болгон тогтмол нэг цагт 00:00:39.968 --> 00:00:42.825 итгэмжит сэтгүүлчид мэдээ уншдаг 00:00:42.825 --> 00:00:45.697 зурагтын гурав дөрөвхөн сувгаар 00:00:45.697 --> 00:00:48.521 сонголт чинь хязгаарлагдаж байсан. 00:00:48.521 --> 00:00:50.878 Олон нийтийн хэвлэл мэдээлэл өргөжих тусам 00:00:50.878 --> 00:00:53.213 энэхүү системийн доголдол нь илт болж ирсэн. 00:00:53.213 --> 00:00:54.991 Авторитар орнууд л мэдээллийг 00:00:54.991 --> 00:00:57.256 хянан шүүдэг гэсэн ойлголттой байсан бол 00:00:57.256 --> 00:01:00.865 ардчилсан засаглалууд ч хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч 00:01:00.865 --> 00:01:03.211 олныг хуурч байсан гэдгийг 00:01:03.211 --> 00:01:06.058 хэд хэдэн үйл явдлаас харж болно. 00:01:06.058 --> 00:01:09.127 Нуугдмал дайн зөрчил, улс төрийн нууц аллага, 00:01:09.127 --> 00:01:11.068 улс төрийн авилгын тухай дэлгэсэн нь 00:01:11.068 --> 00:01:14.174 зонхилогч эх сурвалжуудаар цацагддаг албан ёсны мэдээ 00:01:14.174 --> 00:01:16.713 олон нийтийн итгэлийг алдахад хүргэсэн. 00:01:16.713 --> 00:01:19.421 Ийнхүү мэдээний сахиулуудад итгэх итгэл үгүй болсноор 00:01:19.421 --> 00:01:23.304 бусад сонин, радио нэвтрүүлэг болон кабелийн сувгийн мэдээ 00:01:23.304 --> 00:01:25.896 томоохон эх сурвалжуудтай өрсөлдөж 00:01:25.896 --> 00:01:28.541 үйл явдлыг өөр өнцгөөс хүргэх болжээ. 00:01:28.541 --> 00:01:31.226 Саяхнаас интернет дахь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, 00:01:31.226 --> 00:01:32.953 блог, онлайн дүрс бичлэг нь 00:01:32.953 --> 00:01:35.957 мэдээлэл болон үзэл бодлын цар хүрээг нэмэгдүүлж 00:01:35.957 --> 00:01:39.471 иргэн бүрийг ирээдүйн сэтгүүлч болгосон. 00:01:39.471 --> 00:01:41.983 Гэхдээ хүн бүр сэтгүүлч болчихвол хэн ч сэтгүүлч биш. 00:01:41.983 --> 00:01:44.130 Өөр өөр эх сурвалжууд үзэл бодол гэлтгүй 00:01:44.130 --> 00:01:46.813 аливаа баримтан дээр ч санаа нийлэхгүй байж болно. 00:01:46.813 --> 00:01:50.204 Тэгвэл үнэнг, эсвэл үнэнд ойрхоныг нь яаж олох вэ? 00:01:50.204 --> 00:01:52.929 Хамгийн сайн аргуудын нэг бол анхдагч мэдээг 00:01:52.929 --> 00:01:55.140 дундын оролцоогүйгээр олж авах. 00:01:55.140 --> 00:01:58.012 Шинжлэх ухааны судалгаа, улс төрийн илтгэлийг 00:01:58.012 --> 00:02:00.077 тайлбарласан нийтлэлийг уншихын оронд 00:02:00.077 --> 00:02:03.423 уг анхдагч материалыг нь олж өөрөө дүгнэх хэрэгтэй. 00:02:03.423 --> 00:02:06.983 Болж буй үйл явдлын хувьд сэтгүүлчдийг олон нийтийн цахим хуудсаар нь дага. 00:02:06.983 --> 00:02:09.289 Томоохон үйл явдлын үеэр, жишээ нь Арабын Хавар, 00:02:09.289 --> 00:02:10.841 эсвэл Украйн дахь бослогын үеэр 00:02:10.841 --> 00:02:13.941 сэтгүүлчид болон блогчид үймээн самууны дундаас 00:02:13.941 --> 00:02:16.434 сүүлийн үеийн мэдээ, бичлэг хүргэж байсан. 00:02:16.434 --> 00:02:19.416 Дараа нь эдгээр нь нийтлэл, мэдээнд дурдагддаг ч 00:02:19.416 --> 00:02:21.890 танд зассан хувилбар нь хүрдэг гэдгийг мартуузай. 00:02:21.890 --> 00:02:24.634 Ихэнх тохиолдолд газар дээр нь байсан хүний дуу хоолойг 00:02:24.634 --> 00:02:27.311 тэнд байгаагүй сэтгүүлчийнхтэй хамтад нь хүргэдэг. 00:02:27.311 --> 00:02:29.552 Мөн тухайн мэдээ адармаатай байх тусам, 00:02:29.552 --> 00:02:32.369 үйл явдлыг цаг алдалгүй дагах гэсний хэрэггүй. 00:02:32.369 --> 00:02:35.721 Террорист халдлага эсвэл байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 00:02:35.721 --> 00:02:39.517 өнөөгийн мэдээний хэрэгслүүд найдвартай, шинэ мэдээлэл байхгүй ч 00:02:39.517 --> 00:02:41.578 тасралтгүй сурвалжлах гэж хичээдэг нь 00:02:41.578 --> 00:02:43.501 заримдаа буруу мэдээлэл 00:02:43.501 --> 00:02:47.150 эсвэл гэм буруугүй хүний тухай худал мэдүүлэгт хүргэдэг. 00:02:47.150 --> 00:02:49.842 Ийм үйл явдлын үеэр санаа зовох нь ойлгомжтой ч 00:02:49.842 --> 00:02:52.822 сүүлийн үеийн мэдээллийг минут тутамд биш, 00:02:52.822 --> 00:02:55.901 өдрийн тодорхой хэдэн цагт шалгах гээд үзээрэй. 00:02:55.901 --> 00:02:58.244 Ингэснээрээ худал мэдээллийг няцаах, 00:02:58.244 --> 00:03:01.511 мэдээг илүү гүйцэд болгоход цаг гаргаж өгч байгаа юм. 00:03:01.511 --> 00:03:04.208 Хэдий сайн сэтгүүл зүй обьектив байхыг хичээдэг ч 00:03:04.208 --> 00:03:06.799 нэг талыг барьсан хандлагаас зугтах аргагүй юм. 00:03:06.799 --> 00:03:09.040 Үндсэн эх сурвалжийг олж чадахгүй бол 00:03:09.040 --> 00:03:11.784 өөр сэтгүүлч болон мэргэжилтний үзэл бодлыг тусгасан 00:03:11.784 --> 00:03:14.386 хэд хэдэн мэдээний эх сурвалжийг уншаарай. 00:03:14.392 --> 00:03:17.329 Олон эх сурвалжийг ажиглаж харьцуулах нь 00:03:17.329 --> 00:03:19.065 хэсэг хэсгээр нь нийлүүлж 00:03:19.065 --> 00:03:21.464 үйл явдлын дүр зургийг томоор нь харахад тусална. 00:03:21.464 --> 00:03:24.216 Мөн бодит баримтыг үзэл бодлоос салгаж авч үзэх нь чухал. 00:03:24.216 --> 00:03:27.564 "Бодож байна, таамаглаж байна, магадгүй" гэх мэт үг тааралдвал 00:03:27.564 --> 00:03:29.591 тухайн эх сурвалж болгоомжилж, 00:03:29.591 --> 00:03:31.915 эсвэл бүр дор, зүгээр л тааж байна гэсэн үг. 00:03:31.915 --> 00:03:35.653 Бас нэр усгүй эх сурвалж ашигладаг сэтгүүлчдээс болгоомжил. 00:03:35.653 --> 00:03:38.677 Эдгээр нь тухайн мэдээнд бараг холбоогүй эсвэл 00:03:38.677 --> 00:03:41.409 дамжуулалтанд нөлөөлөхийн тулд нэрээ нууцалж 00:03:41.409 --> 00:03:44.164 дараа нь өгсөн мэдээллээс гарах үүрэг хариуцлагаас 00:03:44.164 --> 00:03:45.745 зугтаасан хүмүүс байх вий. 00:03:45.745 --> 00:03:47.545 Эцэст нь хамгийн чухал зөвлөгөө: 00:03:47.545 --> 00:03:50.652 мэдээг бусдад хүргэхээсээ өмнө шалгаж үз. 00:03:50.652 --> 00:03:54.033 Олон нийтийн цахим хэрэгсэл нь үнэнг илүү хурдан хүргэдэг болсон ч 00:03:54.033 --> 00:03:55.805 энэ нь цуурхал, худал мэдээг 00:03:55.805 --> 00:03:57.588 шалгаж амжихаас нь өмнө тарааж, 00:03:57.588 --> 00:03:59.568 худал гэдгийг нь баталчихаад байхад ч 00:03:59.568 --> 00:04:01.185 цааш түгээсээр байдаг. 00:04:01.185 --> 00:04:03.470 Тэгэхээр та тэр нэг үнэмшилгүй эсвэл 00:04:03.470 --> 00:04:05.498 арай дэндүү мэдээг хуваалцахаасаа өмнө 00:04:05.498 --> 00:04:10.696 таны мэдэхгүй нэмэлт мэдээлэл байгаа эсэхийг хайж үзэн 00:04:10.696 --> 00:04:13.540 бусад энэ талаар юу гэж байгааг судалж үзээрэй. 00:04:13.540 --> 00:04:17.217 Өнөөдөр бид мэдээний урсгалыг хянадаг байсан сахиулуудаас ангижирч 00:04:17.226 --> 00:04:20.052 өмнө нь байгаагүйгээрээ эрх чөлөөтэй болсон. 00:04:20.052 --> 00:04:22.478 Гэвч эрх чөлөөг дагаж хариуцлага нэмэгддэг. 00:04:22.478 --> 00:04:25.441 Өөрийн туршлагыг өөрөө бий болгож, 00:04:25.441 --> 00:04:27.162 энэхүү мэдээний урсгалыг 00:04:27.162 --> 00:04:29.947 биднийг бүр огт мэдээлэлгүй болгох аюултай 00:04:29.947 --> 00:04:31.984 үер болгочихгүй байх нь бидний үүрэг.