Return to Video

Гудамж болон тэнгэрт төгөлдөр хуураа эгшиглүүлдгийн минь учир...

  • 0:05 - 0:08
    Саяхан би Бразилд
  • 0:08 - 0:10
    хэдэн мянган хүний дээгүүр нисч
  • 0:10 - 0:14
    Фридерик Хандэлийн хөгжмийг тоглосон.
  • 0:14 - 0:17
    Мөн би Амстердамын гудамжуудаар давхиж
  • 0:17 - 0:20
    энэ л хөгжмийн зохиолчийн
    хөгжмийг тоглосон.
  • 0:20 - 0:23
    Ийшээ бүгдээрээ харцгаая.
  • 0:23 - 0:41
    (Хөгжим: Жорж Фридерик
    Хандэлийн "Аллегро")
  • 0:42 - 0:44
    (Видео) Дариа ван ден Беркэн:
  • 0:44 - 0:46
    Би тэр 3 давхарт амьдардаг.
  • 0:46 - 0:47
    Манайх энэ булан тойроод бий
  • 0:47 - 0:49
    Та нар манайд зочлоорой
  • 0:49 - 0:50
    Эрэгтэй: Хөгжилтэй
    сонсогдож байна уу?
  • 0:50 - 0:52
    Хүүхэд: Тиймээ
  • 0:52 - 0:56
    (Хандэлийн концерт гэрт болж байна)
  • 1:17 - 1:23
    (Алга ташилт)
  • 1:28 - 1:30
    Энэ бүхэн ид шидийн мэт байсан нь
  • 1:30 - 1:34
    олон зуун шалтгаантай.
  • 1:34 - 1:36
    Одоо та нар надаас яагаад ингэснийг
    асууж болно.
  • 1:36 - 1:39
    Энэ бол хөгжимчин хүний энгийн
  • 1:39 - 1:41
    өдөр тутмын амьдрал биш юм.
  • 1:41 - 1:44
    Би хөгжимд дурласан учир үүнийг хийдэг.
  • 1:44 - 1:48
    Тэгээд үүнийгээ аль болох олон хүнтэй
  • 1:48 - 1:50
    хуваалцахыг хүссэн юм.
  • 1:50 - 1:52
    Хоёр, гурван жилийн өмнө
  • 1:52 - 1:55
    би ханиадтай гэртээ сууж байхдаа
  • 1:55 - 1:57
    интернэтээр хэсч яваад
  • 1:57 - 2:00
    Хандел жижиг төгөлдөр хуурын аяс зохиосон
  • 2:00 - 2:02
    гэдгийг олж мэдсэн юм.
  • 2:02 - 2:05
    Өмнө нь мэддэггүй байсан тул гайхсан.
  • 2:05 - 2:09
    Тэгээд нотыг нь татаж аваад тоглож
    эхэлсэн.
  • 2:09 - 2:12
    Нэг л мэдэхэд би тунгалаг,
  • 2:12 - 2:16
    бахдам гайхшралд автлаа.
  • 2:17 - 2:20
    Энэ нь хөгжмийг үнэхээр
  • 2:20 - 2:23
    гайхан мэдэрсэн, давтагдашгүй
    сэтгэгдэл байсан.
  • 2:23 - 2:25
    Ийм мэдрэмжийг би удаан хугацаанд
  • 2:25 - 2:27
    мэдрээгүй байсан юм.
  • 2:27 - 2:31
    Энийг сонсоод үзвэл та илүү ойлгох байх.
  • 2:31 - 2:35
    Анх тоглосон ая минь ингэж эхэлсэн юм.
  • 2:38 - 3:03
    (Хөгжим)
  • 3:03 - 3:07
    Жаахан гунигласан өнгө аястай
    байгаа биз?
  • 3:07 - 3:10
    Ингээд дараагийн хуудсаа эргүүлтэл,
  • 3:10 - 3:12
    ийм байлаа.
  • 3:12 - 3:39
    (Хөгжим)
  • 3:39 - 3:43
    Маш цоглог, эрч хүчтэй ая байгаа биз?
  • 3:43 - 3:45
    Тэгэхээр хэдхэн минутын дотор,
  • 3:45 - 3:48
    ая дуусах болоогүй байхад
  • 3:48 - 3:52
    би тэс өөр 2 өнгө аясыг мэдэрсэн.
  • 3:52 - 3:55
    Үзэсгэлэнтэй гуниг ба огцом эрч хүч.
  • 3:55 - 3:58
    Би энэ 2 элэментийг хүний зан төлөв,
  • 3:58 - 4:00
    илэрхийллийн чухал хэсэг гэж боддог.
  • 4:00 - 4:02
    Хөгжмийн цэвэр ариун байдал нь
  • 4:02 - 4:06
    үүнийг маш сайн сонсоход тусалдаг.
  • 4:07 - 4:10
    Би 7, 8 настай хүүхдүүдэд зориулж
  • 4:10 - 4:13
    маш олон хүүхдийн концерт тоглосон.
  • 4:13 - 4:17
    Бах, Бетховен гээд хэний ч ая бай,
  • 4:17 - 4:19
    бүр Штокхаусенийх,
  • 4:19 - 4:22
    эсвэл нэг жааз хөгжим ч бай
  • 4:22 - 4:24
    тэд сонсоход бэлэн байдаг.
  • 4:24 - 4:27
    Хүүхдүүд ойлгож сонсох чин
    эрмэлзэлтэй ба
  • 4:27 - 4:29
    ингэхдээ ч дуртай байдаг.
  • 4:29 - 4:31
    Харин ангиар хичээл ороход
  • 4:31 - 4:33
    хэдэн насаар ахмад,
  • 4:33 - 4:37
    11, 12 настай хүүхдүүдэд заримдаа
  • 4:37 - 4:41
    хөгжмөөр хүрэхэд илүү хэцүү болдог
  • 4:41 - 4:44
    Хөгжмийн төвөгтэй байдал нь асуудал болж,
  • 4:44 - 4:48
    мөн бусдын үзэл бодол:
  • 4:48 - 4:53
    эцэг эх, найзууд, медиа чухал
    болж эхэлдэг.
  • 4:53 - 4:56
    Гэхдээ бага насны хүүхдүүд өөрсдийн
  • 4:56 - 4:59
    бодлоосоо няцдаггүй.
  • 4:59 - 5:02
    Тэд үргэлж сониучирхан,
    гайхширч байдаг ба
  • 5:02 - 5:04
    бид хэдий өсч, том болсон ч,
  • 5:04 - 5:06
    яг л тэр 7 настай хүүхдүүд шиг
  • 5:06 - 5:10
    хөгжмийг шимтэн сонсож чадна гэдэг
    баттай итгэж байна.
  • 5:10 - 5:13
    Тийм ч учраас би тоглолтын
    заалаар зогсолтгүй
  • 5:13 - 5:15
    гудамж, интернэт,
  • 5:15 - 5:19
    агаарт хөгжмөө тоглодог.
  • 5:19 - 5:21
    Тэр гайхшралд автаж,
  • 5:21 - 5:24
    үнэн сэтгэлээсээ бөгөөд ямар нэг
  • 5:24 - 5:27
    ялгаварлалгүй мэдэрч, сонсохын
    тулд.
  • 5:27 - 5:29
    Тиймээс та бүхнийг ч гэсэн
  • 5:29 - 5:32
    ингэж сонсохыг одоо урьж байна.
  • 5:34 - 6:48
    (Хөгжим: Жорж Хандэл - "Чаконе Жи Мэйжор."
    Дариа ван дэн Бэркен)
  • 9:06 - 9:12
    (Алга ташилт)
  • 9:12 - 9:14
    Баярлалаа
  • 9:14 - 9:17
    (Алга ташилт)
Title:
Гудамж болон тэнгэрт төгөлдөр хуураа эгшиглүүлдгийн минь учир...
Speaker:
Дариа ван дэн Бэркен
Description:

Төгөлдөр хуурч Дариа ван дэн Бэркен хөгжмийн зохиолч Жорж Фридерик Хандэлийн барок, даралтат хөгжимд хайртай нэгэн. Хөгжмөөс олж авсан гайхалтай мэдрэмжүүдээ бусадтайгаа хуваалцах нь түүний мөрөөдөл. Энэхүү илтгэлд Бэркен төгөлдөр хууртайгаа агаараар аялж, гудамжаар жороолж, тайзан дээр үзүүлбэр үзүүлж, Хандэлийн эрс тэс, огцом аясыг тоглоно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:30

Mongolian subtitles

Revisions