Return to Video

Хэрхэн дэлхий ертөнцийн талаар илүү мэдээлэлтэй болох вэ?

  • 0:02 - 0:04
    Би та бүхнээс зөв хариулт сонгох
  • 0:04 - 0:05
    3 асуулт асуух болно.
  • 0:05 - 0:08
    Энэ төхөөрөмжийг ашиглан хариулаарай.
  • 0:08 - 0:11
    Эхний асуулт: Байгалийн гамшгаас үүдэлтэй
  • 0:11 - 0:13
    нас баралтын түвшин
  • 0:13 - 0:14
    өнгөрсөн зуунд
  • 0:14 - 0:17
    хэрхэн өөрчлөгдсөн бэ?
  • 0:17 - 0:18
    Дэлхийн хэмжээнд
  • 0:18 - 0:19
    2 дахин өссөн
  • 0:19 - 0:21
    ерөнхийдөө хэвээр байсан уу,
  • 0:21 - 0:23
    эсвэл хоёр дахин багассан уу?
  • 0:23 - 0:26
    А, B, C хариултуудын нэгийг дараарай.
  • 0:26 - 0:28
    Хариултууд ирж байна. Их сургуулиас
  • 0:28 - 0:30
    харьцангуй хурдан байна шүү.
  • 0:30 - 0:32
    Оюутнууд маш удаан хариулдаг.
  • 0:32 - 0:33
    Бодоод л байна, бодоод л байна.
  • 0:33 - 0:35
    Сайн байна, сайн байна.
  • 0:35 - 0:37
    Дараагийн асуултандаа оръё.
  • 0:37 - 0:38
    Дэлхийн хэмжээнд 30 настай
  • 0:38 - 0:40
    эмэгтэй хүн дунджаар хэдэн жил
  • 0:40 - 0:42
    сургуульд сурдаг вэ?
  • 0:42 - 0:44
    7 жил, 5 жил, 3 жил.
  • 0:44 - 0:45
    A, B, C аль нь вэ?
  • 0:50 - 0:52
    Дараагийн асуултанд хариулъя.
  • 0:52 - 0:55
    Сүүлийн 20 жилд дэлхий даяарх
  • 0:55 - 0:58
    нэн ядуу хүн амын эзлэх хувь
  • 0:58 - 1:00
    хэрхэн өөрчлөгдсөн бэ?
  • 1:00 - 1:01
    Нэн ядуу: өдрийн хоолоо
  • 1:01 - 1:02
    авах чадамжгүй
  • 1:02 - 1:03
    иргэдийг хамруулж ойлгоно.
  • 1:03 - 1:05
    Энэ хэмжээ 2 дахин ихэссэн үү,
  • 1:05 - 1:06
    бараг хэвэндээ байгаа юу,
  • 1:06 - 1:08
    эсвэл хоёр дахин багассан уу?
  • 1:08 - 1:09
    A, B, C?
  • 1:12 - 1:14
    Одоо хариултуудаа харъя.
  • 1:15 - 1:16
    Энэ зурагт
  • 1:16 - 1:18
    байгалийн гамшгаас үүдэн учирсан
  • 1:18 - 1:20
    нас баралтын графикийг харж байна
  • 1:20 - 1:22
    1900-2000 онуудын хооронд
  • 1:24 - 1:26
    1900-аад онд байгалийн гашгуудаас үүдэн
  • 1:26 - 1:28
    жилд дунджаар хагас сая хүн өнгөрдөг байж
  • 1:28 - 1:33
    Үер, газар хөдлөлт, галт уул, ган зэргээс
  • 1:33 - 1:35
    Энэ байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
  • 1:35 - 1:37
    Гэпмайндер байгууллага энэ асуултыг
  • 1:37 - 1:39
    Швед хүмүүсээс асууж,
  • 1:39 - 1:41
    Шведүүд ийнхүү хариулсан юм.
  • 1:41 - 1:43
    Швед хүмүүсийн:
  • 1:43 - 1:44
    50% нь энэ тоо 2 дахин өссөн,
  • 1:44 - 1:47
    38% нь хэвэндээ байгаа,
  • 1:47 - 1:49
    12% нь хоёр дахин багассан гэжээ.
  • 1:49 - 1:51
    Судлаачдын гаргасан хамгийн бодит энэ
  • 1:51 - 1:54
    судалгааны дагуу нас баралт ихсээд,
  • 1:54 - 1:57
    багасч, дэлхийн 2-р дайныг өнгөрч,
  • 1:57 - 1:59
    багассаар, багассаар,
  • 1:59 - 2:01
    хагасаас бага хувь болтол бууржээ.
  • 2:02 - 2:04
    Жил, жил өнгөрөх тусам
  • 2:04 - 2:06
    дэлхий даяар байгалийн гамшгаас
  • 2:06 - 2:09
    хүмүүсийг хамгаалах нь сайжирсан байна.
  • 2:09 - 2:12
    Тэгэхээр Шведүүдийн 12% л мэддэг юм байна.
  • 2:12 - 2:15
    Ингээд би амьтны хүрээлэн явж,
  • 2:15 - 2:17
    мичнүүдээс асуусан юм.
  • 2:25 - 2:27
    Мичнүүд оройн мэдээ үздэггүй тул
  • 2:27 - 2:30
    санамсаргүй түүвэр
  • 2:30 - 2:33
    авсан мэт хариулсан.
  • 2:33 - 2:35
    Санамсаргүй хариулт ч Шведүүдийн
  • 2:35 - 2:37
    хариултаас илүү байна.
  • 2:37 - 2:39
    Харин та бүхэн хэр хариулсан бол?
  • 2:39 - 2:42
    Энэ бол та нарын хариулт.
  • 2:42 - 2:44
    Та нар мичнүүдэд хожигдчихсон байна.
  • 2:46 - 2:49
    Гэхдээ ойрхон байна.
  • 2:49 - 2:51
    Та бүхэн
  • 2:51 - 2:53
    Шведүүдээс 3 дахин илүү дүнд хүрч,
  • 2:53 - 2:54
    гэхдээ энэ бол хангалтгүй үзүүлэлт.
  • 2:54 - 2:56
    Өөрсдийгөө Шведүүдтэй харьцуулж
  • 2:56 - 2:58
    бодож болохгүй шүү.
  • 2:58 - 3:00
    Илүү сайн үр дүн гаргахаар зорих хэрэгтэй.
  • 3:00 - 3:02
    Дараагийн асуултын хариултыг харцгаая:
  • 3:02 - 3:03
    Боловсрол. 30 настай
  • 3:03 - 3:06
    эрэгтэй хүн дунджаар 8 жил сурсан байдаг.
  • 3:06 - 3:08
    Эмэгтэйчүүд дунджаар хэдэн жил сурдаг вэ?
  • 3:08 - 3:10
    Шведүүдийн хариулсан байдлаас харахад
  • 3:10 - 3:13
    хариултыг таахаад амар байх, тийм үү?
  • 3:13 - 3:14
    Зөв хариулт нь Шведүүдийн
  • 3:14 - 3:17
    хамгийн бага сонгосон хариулт байна байх.
  • 3:20 - 3:21
    Харцгаая.
  • 3:21 - 3:24
    Тийм байна. Эмэгтэйчүүдийн сурах хугацаа
  • 3:24 - 3:26
    эрэгтэйчүүдийнхийг бараг гүйцсэн байна.
  • 3:26 - 3:28
    Энэ бол Америкчуудын хариулт.
  • 3:28 - 3:30
    Харин энэ бол та нар.
  • 3:33 - 3:35
    Өөөө
  • 3:38 - 3:40
    Баяр хүргэе, та бүхэн Шведүүдээс
  • 3:40 - 3:41
    2 дахин илүү үзүүлэлттэй байна.
  • 3:42 - 3:45
    Тэгэхээр яагаад ийм зүйл болов?
  • 3:45 - 3:48
    Миний бодлоор хүн болгон хаа нэгтээ
  • 3:48 - 3:50
    охид сургуульд явахын тулд олон хүндрэлтэй
  • 3:50 - 3:52
    тулгардгийг мэднэ.
  • 3:52 - 3:54
    Охидыг сургуульд явахыг хориглодог.
  • 3:54 - 3:56
    үнэхээр дургүй хүрэм.
  • 3:56 - 3:58
    Гэхдээ дэлхийн хүн амын дийлэнх,
  • 3:58 - 4:00
    хамгийн их хүнтэй хэсгүүдэд
  • 4:00 - 4:02
    охид хөвгүүдтэй тэнцүү шахам жилийг
  • 4:02 - 4:05
    сургуульд сурч өнгөрөөж байна.
  • 4:05 - 4:07
    Энэ бол бид хүйсийн тэгш байдалд
  • 4:07 - 4:10
    хүрсэн гэсэн үг биш, огт биш.
  • 4:10 - 4:12
    Охид одоог хүртэл аймшигтай
  • 4:12 - 4:14
    нөхцлүүдэд хязгаарлагдаж байгаа,
  • 4:14 - 4:17
    гэхдээ боловсролыг дэлхийн хэмжээнд
  • 4:17 - 4:18
    хүртээмжтэй олгож байна.
  • 4:18 - 4:20
    Та бүхэн хариулахдаа байдал хамгийн
  • 4:20 - 4:22
    асуудалтай газруудыг бодон хариулах нь
  • 4:22 - 4:24
    тухайн газруудын хувьд үнэн ч,
  • 4:24 - 4:26
    дийлэнх хэсгийг орхигдуулж байгаа юм.
  • 4:26 - 4:28
    Ядуурлын түвшин ямар байгаа бол?
  • 4:28 - 4:31
    Ядуурал сүүлийн 20 жилд бараг 2 дахин
  • 4:31 - 4:32
    багассан нь харагдаж байна.
  • 4:33 - 4:35
    Харин Америкчуудаас асуухад
  • 4:35 - 4:37
    5% нь л зөв хариулсан байна.
  • 4:38 - 4:40
    Харин та бүхэн?
  • 4:41 - 4:45
    Та бүхэн мичнүүдийг бараг гүйцсэн байна.
  • 4:48 - 4:51
    Маш ойрхон зөрүүтэй хариулж.
  • 4:54 - 4:57
    Нийгэмд тогтсон ойлголтууд байдаг байх нь
  • 4:57 - 4:59
    Олон олон чинээлэг орнууд өөрсдийгөө
  • 4:59 - 5:01
    хэзээ ч ядуурлыг бүрэн арилгаж
  • 5:01 - 5:02
    чадахгүй гэж боддог.
  • 5:02 - 5:04
    Тэгэж бодохгүй гээд яахав,
  • 5:04 - 5:06
    тэд өнгөрсөн хугацаанд юу болж
  • 5:06 - 5:07
    өнгөрснийг мэдэхгүй байна шүү дээ.
  • 5:07 - 5:09
    Ирээдүйн тухай ярихын тулд мэдэх ёстой
  • 5:09 - 5:11
    хамгийн эхний зүйл бол одоо үе.
  • 5:11 - 5:14
    Эдгээр асуултууд бидний Гэпмайндэр Сангийн
  • 5:14 - 5:18
    "Бодит Мэдээллийн Хомсдол Төслийн"
  • 5:18 - 5:21
    туршилтанд байсан асуултууд.
  • 5:21 - 5:24
    Энэ төслийг манай захирал болон миний хүү
  • 5:24 - 5:27
    Ола Рослинг түрүү жил эхлүүлсэн.
  • 5:27 - 5:30
    Ола сангийн хамтран байгуулагч, захирал ба
  • 5:30 - 5:31
    ба надад бид хүмүүсийн харанхуй,
  • 5:31 - 5:34
    мэдээлэлгүй байдлыг илүү системтэйгээр
  • 5:34 - 5:35
    засах хэрэгтэй гэсэн юм.
  • 5:35 - 5:38
    Туршилтууд хүмүүс санамсаргүй түүврээс
  • 5:38 - 5:41
    муу дүн гаргаж байгааг харуулж байна.
  • 5:41 - 5:43
    Иймд бид нийгэмд тогтсон ойлголтуудыг
  • 5:43 - 5:45
    авч үзэх хэрэгтэй ба эдний нэг бол
  • 5:45 - 5:47
    дэлхий даяарх орлогын хуваарилалт.
  • 5:47 - 5:49
    Энэ бол 1975 оны байдал
  • 5:51 - 5:53
    Энэ бол тухайн орлоготой нийт иргэд,
  • 5:54 - 5:57
    Өдөрт 1 доллар авдаг байсан хүмүүс:
  • 5:59 - 6:01
    Өдөрт $1-н цалинтай хүмүүсийн
  • 6:01 - 6:03
    нэг том дов байж,
  • 6:03 - 6:05
    мөн цалин нь $10-100 байсан
  • 6:05 - 6:07
    хүмүүсийн бас нэг дов байна
  • 6:07 - 6:08
    Дэлхий 2 хэсгээс тогтож байж.
  • 6:08 - 6:11
    Дэлхий баян ядуу гэдэг 2 бөгтөртэй
  • 6:11 - 6:13
    тэмээтэй төстэй ба эдгээрийн хоорондох
  • 6:13 - 6:15
    завсарт харьцангуй цөөн хүмүүс байна.
  • 6:16 - 6:18
    Гэхдээ байдал хэрхэн өөрчлөгдснийг харвал
  • 6:18 - 6:20
    Цаг хугацаа өнгөрөх тусам
  • 6:20 - 6:21
    дэлхийн хүн ам өсч,
  • 6:21 - 6:23
    2 бөгтөр нийлж эхэлсэн.
  • 6:24 - 6:27
    Жижиг дов, том дов нийлснээр
  • 6:27 - 6:29
    тэмээ үгүй болж, бидний дэлхий
  • 6:29 - 6:30
    нэг бөхт тэмээ шиг болсон байна.
  • 6:32 - 6:34
    Ядуурлын түвшин буурсан байна.
  • 6:34 - 6:36
    Одоо хүртэл нян ядуу түвшний
  • 6:36 - 6:38
    ийм их хүн байгаа нь аймшигтай.
  • 6:39 - 6:42
    Бараг 1 тэрбум хүмүүс нэн ядуу түвшинд
  • 6:42 - 6:44
    амьдарсаар байгаа ч үүнийг бид ялж чадна.
  • 6:44 - 6:46
    Харин бидэнд тулгарсан сорил бол энэ
  • 6:46 - 6:50
    ойлголтуудаас салж, асуудлын дийлэнх хэсэг
  • 6:50 - 6:53
    ямар түвшинд байгааг ойлгох юм.
  • 6:53 - 6:56
    Бид дэлхий дээрх 1 настай хүүхдүүдийн
  • 6:56 - 6:57
    хэдэн хувь бидний хэрэглэдэг
  • 6:57 - 6:59
    улаанууд зэрэг түгээмэл вакцинуудад
  • 6:59 - 7:01
    хамрагдсан байдаг вэ гэж асуусан.
  • 7:01 - 7:03
    20%, 50%, эсвэл 80%?
  • 7:03 - 7:05
    Америк ба Шведүүдийн хариулт.
  • 7:07 - 7:08
    Шведүүдийн хариултаас
  • 7:08 - 7:10
    та зөв хариулт аль вэ гэдгийг мэднэ.
  • 7:14 - 7:16
    Шведийн Дэлхийн Эрүүл Мэндийн мэргэжилтэн
  • 7:16 - 7:18
    ямар нөхөр байдаг юм бэ?
  • 7:18 - 7:19
    Би шүү дээ
  • 7:21 - 7:25
    Их хицүү, их хицүү байдаг шүү.
  • 7:27 - 7:30
    Ямартай ч байсан Олагийн
  • 7:30 - 7:34
    ямар мэдээ хамгийн их анхаарал татдагийг
  • 7:34 - 7:37
    дүгнэх аргыг ашиглаж, CNN асуулга явуулж,
  • 7:37 - 7:39
    сая сая хүн хариулж, дүнг нь гаргасан ба
  • 7:39 - 7:42
    2000 гаруй сэтгэгдэл ирсний дотор
  • 7:42 - 7:44
    нэг ийм сэтгэгдэл байлаа:
  • 7:44 - 7:46
    "Хэвлэл мэдээллийн нэг ч хүн
  • 7:46 - 7:49
    энэ асуулгыг даваагүй гэж мөрийцье"
  • 7:49 - 7:51
    Ингээд Ола надад, "Та хэвлэл мэдээллийн
  • 7:51 - 7:53
    хуралд явна, энэ төхөөрөмжөөр асуулга авч,
  • 7:53 - 7:55
    мэдээллийг нь хэмж." гэв
  • 7:55 - 7:57
    Хатагтай, ноёд оо,
  • 7:57 - 8:00
    ингээд АНУ-н хэвлэл мэдээллийн хуралд
  • 8:00 - 8:02
    хийсэн анхны албан бус асуулгын үр дүн.
  • 8:05 - 8:08
    Мөн Европын Холбооны хэвлэл мэдээллийнхэнд
  • 8:08 - 8:09
    хийсэн асуулгын дүн.
  • 8:09 - 8:12
    Асуудлын учир хүмүүс хэвлэл мэдээллээр
  • 8:12 - 8:15
    мэдээлэл авдаггүйд биш, харин хэвлэлийнхэн
  • 8:15 - 8:17
    өөрсдөө мэддэггүйд байгаа байна.
  • 8:18 - 8:19
    Ола, бид энэ яах хэрэгтэй вэ?
  • 8:19 - 8:21
    Ямар нэг санаа байна уу?
  • 8:21 - 8:23
    Ола Рослинг:
  • 8:32 - 8:35
    Тийм ээ, надад нэг санаа байна.
  • 8:35 - 8:37
    Гэхдээ юун түрүүнд та бүхэн
  • 8:37 - 8:40
    мичнүүдэд ялагдсанд маш их харамсаж байна.
  • 8:40 - 8:42
    Гэхдээ би одоо энэ таны буруу
  • 8:42 - 8:44
    биш гэдгийг харуулан
  • 8:44 - 8:47
    та бүхний сэтгэлийг засах болно.
  • 8:47 - 8:49
    Дараа нь би та бүхэнд ирээдүйд мичнүүдээс
  • 8:49 - 8:51
    илүү гарахад туслах аргыг зааж өгнө.
  • 8:51 - 8:53
    Гэхдээ эхлээд бүгдээрээ яагаад
  • 8:53 - 8:56
    бид ийнхүү төөрөгдөлтэй байгааг судлая
  • 8:56 - 8:58
    Бүх асуудал эндээс эхэлсэн.
  • 8:58 - 9:00
    Энэ бол Шведийн хойд хэсэгт байдаг
  • 9:00 - 9:03
    Худиксвалл хот-миний өссөн газар,
  • 9:03 - 9:05
    Эндхийн системд
  • 9:05 - 9:09
    маш том асуудал байдаг.
  • 9:09 - 9:11
    Үнэндээ энэ газрын асуудал бол
  • 9:11 - 9:13
    та бүхний бүгдэнгийнх нь өссөн
  • 9:13 - 9:15
    хотуудад байдаг асуудал.
  • 9:15 - 9:17
    Энэ хот бусад газрын ерөнхий төлөөлөл
  • 9:17 - 9:18
    болж чадаагүй газар юм.
  • 9:18 - 9:20
    Надад энэ дэлхий дээрх амьдралын талаар
  • 9:20 - 9:22
    харьцангуй дутмаг ойлголт олгодог байсан.
  • 9:22 - 9:25
    Энэ бол манай асуудлын эхний шалтгаан.
  • 9:25 - 9:27
    Мөн бидний өөрсдийн өрөөсгөл ойлголтууд.
  • 9:27 - 9:29
    Бидний амьдрал бидний хүрээлэн буй нийгэм,
  • 9:29 - 9:30
    хүмүүсээс хамаарч өөр өөр байдаг.
  • 9:30 - 9:33
    Мөн бид сургуульд орсноор
  • 9:33 - 9:35
    дараагийн асуудал нэмэгддэг.
  • 9:35 - 9:38
    Би сургуулиудад дуртай ч багш нар өөрсдөө
  • 9:38 - 9:42
    сурч байх үеийн мэдлэгийг одоо үе мэт
  • 9:42 - 9:44
    сурагчдад зааж сургаж байгаа нь
  • 9:44 - 9:47
    хоцрогдсон мэдээ, мэдээлэл байдаг.
  • 9:47 - 9:49
    Тэд ямар нэг буруу санаа агуулаагүй л дээ.
  • 9:49 - 9:51
    Мөн дэлхий өөрчлөгдөж байдаг тул
  • 9:51 - 9:53
    эдгээр номнууд дээрх мэдээллийг
  • 9:53 - 9:54
    шинэчилж байх шаардлагатай.
  • 9:54 - 9:56
    Багш нарын хичээлд ашигладаг
  • 9:56 - 9:57
    мэдээллийн нөөцийг шинэчилдэг
  • 9:57 - 9:59
    ямар нэг аргачлал байдаггүй.
  • 9:59 - 10:01
    Үүнд бид анхаарч ажиллаж байгаа.
  • 10:01 - 10:03
    Ингээд бидний хувийн үзэл бодол дээр
  • 10:03 - 10:05
    хоцрогдсон мэдээлэл нэмэгдлээ.
  • 10:05 - 10:08
    Дараагийн асуудал бол хэвлэл мэдээлэл.
  • 10:08 - 10:10
    Сайн сэтгүүлч мэдээ сонгохдооо
  • 10:10 - 10:12
    олон хүмүүс сонирхож унших,
  • 10:12 - 10:15
    "сенсацитай" мэдээг сонгодог.
  • 10:15 - 10:17
    Ердийн бус үйл явдал илүү
  • 10:17 - 10:19
    сонирхолтой байдаггүй гэж үү?
  • 10:19 - 10:21
    Мөн энэ мэдээг нэмж "давсалдаг"
  • 10:21 - 10:23
    Ялангуяа бидний айдаг зүйлсийг
  • 10:23 - 10:25
    илүү онцолдог
  • 10:25 - 10:27
    Махчин загас Швед хүн рүү дайрсан мэдээ
  • 10:27 - 10:28
    Шведэд олон хоног
  • 10:28 - 10:30
    онцлох мэдээ болж цацагдана.
  • 10:30 - 10:33
    Тэгэхээр ташуу мэдээллийн эх болдог энэ
  • 10:33 - 10:35
    гурван хүчин зүйлээс хол байх их хэцүү.
  • 10:36 - 10:39
    Тэд биднийг бараг л мэдээллээр бөмбөгдөж
  • 10:39 - 10:42
    бидэнд хачин, сонин бодол төрүүлдэг.
  • 10:42 - 10:45
    Үүн дээр нэмэгдээд биднийг хүн
  • 10:45 - 10:48
    болгож байдаг "хүний байгалийн зөн совин"
  • 10:51 - 10:53
    Хувьслын үед зөн совин бидэнд
  • 10:53 - 10:54
    байдлыг ерөнхийд нь авч үзэж,
  • 10:54 - 10:56
    дүгнэлт хийхэд их хэрэг болж байсан.
  • 10:56 - 10:59
    Бидэнд бидний айж байдаг зүйлс улам
  • 10:59 - 11:01
    ихсэх мэт мэдрэмж төрж, бид ямар ч
  • 11:01 - 11:04
    байхгүй холбоо, шалтгаан хайж эхлэнэ.
  • 11:04 - 11:05
    Дараа нь бидэнд өөртөө итгэх
  • 11:05 - 11:08
    хуурмаг итгэл, төөрөгдөл үүснэ.
  • 11:08 - 11:10
    Өөрийгөө дунждаас дээгүүр чадвартай, эсвэл
  • 11:10 - 11:12
    хамгийн сайн жолооч гэж тооцох гээд л.
  • 11:12 - 11:14
    "Чи сайн жолооч уу" гэвэл хүн бүр
  • 11:14 - 11:16
    "Тийм ээ, би сайн жолоо барьдаг"гэнэ.
  • 11:16 - 11:17
    Хувьсал, хөгжлийн үед энэ чанар
  • 11:17 - 11:19
    хэрэг болж байсан ч үүнээс болон
  • 11:19 - 11:21
    бидний дэлхийг харах өнцөг
  • 11:21 - 11:23
    орвонгоороо эргээд байгаа юм.
  • 11:23 - 11:25
    Ихсэж байсан хандлагыг буурч байгаа гэх,
  • 11:25 - 11:27
    эсвэл яг эсрэгээс нь бодох гээд л.
  • 11:27 - 11:30
    Харин энэ нөхцөлд мичнүүд бидний
  • 11:30 - 11:32
    зөнг бидний эсрэг ашиглаж,
  • 11:32 - 11:35
    бидний мэдрэмж бидний сул тал болж байдаг.
  • 11:35 - 11:37
    Мэдрэмж давуу тал байх ёстой биш гэж үү?
  • 11:37 - 11:40
    Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
  • 11:40 - 11:41
    Эхлээд бид асуудлыг хэмжих,
  • 11:41 - 11:43
    дараа нь анагаах хэрэгтэй.
  • 11:43 - 11:45
    Хэмжсэнээр бид мэдээлэлгүй байдал
  • 11:45 - 11:48
    ямар загвар, бүтэцтэйг мэдэж болно.
  • 11:48 - 11:50
    Түрүү жил бидний эхлүүлсэн асуулга
  • 11:50 - 11:52
    бидэнд ташуу мэдээлэл, мэдлэг
  • 11:52 - 11:56
    дэлхий даяар хичнээн их байгааг харуулсан
  • 11:56 - 11:58
    ба бидний гол санаа бол
  • 11:58 - 12:01
    глобал хөгжлийн бүхий л хэмжээс,
  • 12:01 - 12:03
    талбарыг хамруулах, үүнд:
  • 12:03 - 12:08
    цаг уур, ховордсон төрөл зүйлс, хүний эрх,
  • 12:08 - 12:11
    хүйсийн тэгш эрх, эрчим хүч, санхүү гээд л
  • 12:11 - 12:13
    Бүхий л салбарын тухай баримт, мэдээ,
  • 12:13 - 12:15
    энэ мэдээллийг олонд хүргэхээр
  • 12:15 - 12:17
    ажилладаг байгууллагууд ч байдаг.
  • 12:17 - 12:21
    Би WWF, UNICEF, Амнести Интернэйшнл зэрэг
  • 12:21 - 12:24
    хэд хэдэн байгууллагуудтай холбогдон,
  • 12:24 - 12:27
    тэднээс өөрсдийнх нь хамгийн их үнэлдэг ч,
  • 12:27 - 12:28
    хүмүүс сайн мэддэггүй
  • 12:28 - 12:29
    мэдээллүүдийг цуглууллаа.
  • 12:30 - 12:33
    250 тоо баримтаас тогтох урт жагсаалт
  • 12:33 - 12:35
    Ингээд бид иргэдээс асуулга авч,
  • 12:35 - 12:36
    юун дээр хамгийн муу үзүүлэлт
  • 12:36 - 12:37
    байгааг харлаа.
  • 12:37 - 12:39
    Сая Хансын харуулсан шиг
  • 12:39 - 12:40
    маш муу хариунууд бүхий
  • 12:40 - 12:42
    арай богино жагсаалттай боллоо.
  • 12:42 - 12:44
    Ийм муу үзүүлэлт бүхий үр дүнг олоход
  • 12:44 - 12:45
    огтхон ч хэцүү биш.
  • 12:45 - 12:47
    За тэгвэл энэ богино жагсаалтаа
  • 12:47 - 12:49
    хэрхэн ашиглах вэ?
  • 12:49 - 12:52
    Бид үүгээрээ глобал мэдээллийн батламж
  • 12:52 - 12:54
    гардуулах ба энэ батламжийг
  • 12:54 - 12:56
    сургууль, их сургууль, эсвэл
  • 12:56 - 12:58
    мэдээллийн агентлаг зэрэг
  • 12:58 - 13:00
    томоохон байгууллагууд хүмүүсийг
  • 13:00 - 13:03
    "глобал мэдээлэлтэй"-г
  • 13:03 - 13:05
    батлахад хэрэглэж болно.
  • 13:05 - 13:06
    Товчоор,
  • 13:06 - 13:08
    "бид мичнээс муу дүн гаргадаг
  • 13:08 - 13:09
    хүмүүсийг ажилд авахгүй" гэсэн үг.
  • 13:09 - 13:12
    Мэдээж болохгүй шүү дээ.
  • 13:12 - 13:14
    Ингээд магад энэ төсөл амжилт олж,
  • 13:14 - 13:16
    10 жилийн та ажлын ярилцлага өгөхдөө
  • 13:16 - 13:20
    энэ мэтийн солиотой глобал мэдээллийн тест
  • 13:20 - 13:22
    бөглөөд сууж байж ч болно.
  • 13:22 - 13:24
    Ингээд асуулганд сайн хариулах
  • 13:24 - 13:26
    аргуудыг танилцуулъя.
  • 13:26 - 13:28
    Хэрхэн бид шалгалтыг давж гарах вэ?
  • 13:28 - 13:31
    Мэдээж нэг арга бий:
  • 13:31 - 13:33
    орой болтол сууж,
  • 13:33 - 13:35
    энэ бүх баримт, мэдээг уншиж,
  • 13:35 - 13:37
    бүгдийг нь цээжлэх.
  • 13:37 - 13:39
    Үнэндээ хэзээ ч ийм зүйл болохгүй.
  • 13:39 - 13:42
    Ханс ч ийм зүйл болно гэж бодохгүй байгаа.
  • 13:42 - 13:43
    Хүмүүст тийм цаг байхгүй.
  • 13:43 - 13:45
    Хүмүүс товч замуудад дуртай,
  • 13:45 - 13:46
    харин тэр нь энд байна.
  • 13:46 - 13:48
    Бид зөн, мэдрэмжээ эргүүлэн
  • 13:48 - 13:49
    давуу тал болгох хэрэгтэй.
  • 13:49 - 13:51
    Аливааг ерөнхийд нь дүгнэх хэрэгтэй.
  • 13:51 - 13:53
    Ингээд би та бүхэнд буруу ойлголтыг
  • 13:53 - 13:54
    залруулахад, ерөнхий
  • 13:54 - 13:56
    тохиолдлуудад ашиглаж болох
  • 13:56 - 13:58
    хэд хэдэн арга зааж өгнө.
  • 13:58 - 14:00
    Хэдүүлээ энэ ташуу ойлголтоос эхэлье.
  • 14:00 - 14:02
    Маш өргөн тархсан ойлголт байгаа.
  • 14:02 - 14:04
    Бүх зүйл дордож байгаа.
  • 14:04 - 14:07
    Та үүнийг сонсож, ингэж ч бодож байсан.
  • 14:07 - 14:09
    Өөрөөр бодох арга нь:
  • 14:09 - 14:11
    Ихэнх зүйлс сайжирч байдаг.
  • 14:11 - 14:12
    Хэрэв энэ асуулт урд чинь, харин та
  • 14:12 - 14:14
    яахаа мэдэхгүй бол "сайжрах"
  • 14:14 - 14:17
    гэж таах хэрэгтэй.
  • 14:17 - 14:19
    Муудаж байна гэдгийг сонгох хэрэггүй.
  • 14:19 - 14:22
    Ингэвэл манай асуулгууд дээр
  • 14:22 - 14:24
    илүү оноо авна.
  • 14:24 - 14:26
    Энэ бол нэгдүгээр дүрэм.
  • 14:26 - 14:28
    Баян, ядуугийн хоорондох зай
  • 14:28 - 14:30
    улам бүх ихсэж байгаа.
  • 14:30 - 14:31
    Аймшигтай тэгш бус байдал
  • 14:31 - 14:33
    Тийм ээ, энэ бол тэгш бус хорвоо.
  • 14:33 - 14:35
    Гэхдээ баримтаас харахад,
  • 14:35 - 14:36
    ганцхан дов байна.
  • 14:36 - 14:38
    Дараа удаа эргэлзвэл "ихэнх
  • 14:38 - 14:40
    хүмүүс орлогын дундаж түвшинд багтдаг"
  • 14:40 - 14:42
    гэж хариулах нь зөв хариулт байх нь.
  • 14:44 - 14:46
    Дараагийн нийгэмд тогтсон ойлголт бол
  • 14:46 - 14:48
    анхдагч орнууд болон хүмүүс
  • 14:48 - 14:50
    нийгмийн хөгжлийг бүтээхийн тулд
  • 14:50 - 14:53
    маш их хөрөнгөтэй, чинээлэг байх ёстой гэх
  • 14:53 - 14:55
    Охидод боловсрол олгох, байгалийн гамшигт
  • 14:55 - 14:56
    бэлтгэх гэх мэт
  • 14:56 - 14:57
    Үгүй, үгүй. Энэ бол буруу.
  • 14:57 - 14:58
    Голд байгаа тэр том хотгорын
  • 14:58 - 15:00
    хүн амд багтах охид
  • 15:00 - 15:02
    хэдийн боловсрол эзэмшдэг болсон.
  • 15:02 - 15:04
    Хэрвээ та эргэлзвэл "дийлэнх хэсэг
  • 15:04 - 15:06
    энэ түвшинд хүрсэн" гэж хариулаарай
  • 15:06 - 15:07
    Эрчим хүч, эмэгтэйчүүдийн
  • 15:07 - 15:09
    боловсрол гэх зэрэг
  • 15:09 - 15:10
    Эдгээр дүрмүүдийг нь олон
  • 15:10 - 15:12
    тохиолдолд хэрэглэж болох ч
  • 15:12 - 15:13
    мэдээж бүх тохиолдолд үнэн байхгүй.
  • 15:13 - 15:15
    Гэхдээ ингэж л ерөнхий байдлыг мэдэж авна.
  • 15:15 - 15:18
    Сүүлийн дүрмийг харцгаая.
  • 15:18 - 15:20
    Тийм ээ, энэ жишээгээр харуулая.
  • 15:20 - 15:22
    Махчин загаснууд аюултай.
  • 15:22 - 15:25
    Үгүй - мэдээж тэд аюултай,
  • 15:25 - 15:27
    гэхдээ тэр нь миний ярих дэлхийн
  • 15:27 - 15:29
    статистик, мэдээлэлд тийм ч чухал биш
  • 15:29 - 15:32
    Үнэндээ би махчин загаснаас маш их айдаг.
  • 15:32 - 15:35
    Миний айдаг зүйлсийн тухай асуулт хармагц,
  • 15:35 - 15:37
    жишээ нь газар хөдлөлт, бусад шашинууд,
  • 15:37 - 15:39
    магад терроризм, махчин загаснаас
  • 15:39 - 15:41
    бас айдаг байж болно
  • 15:41 - 15:42
    Ямар нэг мэдрэмж төрүүлэхэд
  • 15:42 - 15:44
    хүн тэр асуудлыг дэвэргэж бодох
  • 15:44 - 15:45
    магадлалтай гэж бодоорой.
  • 15:45 - 15:46
    Энэ бол дараагийн дүрэм.
  • 15:46 - 15:48
    Аюултай боловч гайхамшигтай
  • 15:48 - 15:50
    зүйлс байх нь ойлгомжтой.
  • 15:50 - 15:52
    Гэхдээ махчин загас маш цөөн хүн алдаг
  • 15:52 - 15:53
    Ингэж сэтгэх хэрэгтэй.
  • 15:53 - 15:55
    Энэ дөрвөн ерөнхий дүрмүүдийн
  • 15:55 - 15:57
    тусламжтайгаар та мичнүүдээс
  • 15:57 - 15:59
    илүү үзүүлэлт гаргах боломжтой.
  • 15:59 - 16:01
    Учир нь мичнүүд ингэж сэтгэж чадахгүй.
  • 16:01 - 16:04
    Тэд иймэрхүү дүрэм зохиож чадахгүй.
  • 16:04 - 16:07
    Ийнхүү бид таны ертөнцийг эргүүлж,
  • 16:07 - 16:10
    бид мичнүүдээс давж гарна.
  • 16:10 - 16:12
    Болж байна уу?
  • 16:19 - 16:20
    Энэ бол асуудалд
  • 16:20 - 16:22
    системтэйгээр хандаж байгаа явдал.
  • 16:22 - 16:24
    Асуулт: Энэ бүхэн чухал уу?
  • 16:24 - 16:26
    Тийм ээ, ядуурал, нэн ядуу байдал,
  • 16:26 - 16:27
    түүнтэй тэмцэх, охидод
  • 16:27 - 16:29
    хэрхэн боловсрол олгох талаар
  • 16:29 - 16:32
    ойлголттой байх нь маш их ач холбогдолтой.
  • 16:32 - 16:34
    Бид амжилттай ажиллаж байгааг харсны дараа
  • 16:34 - 16:37
    асуудлын учрыг ойлгодог болно.
  • 16:37 - 16:38
    Гэхдээ энэ графикийн
  • 16:38 - 16:39
    зөвхөн чинээлэг хэсгийг
  • 16:39 - 16:41
    сонирхсон хүмүүст хамаатай юу?
  • 16:41 - 16:42
    Би саяны шалтгааны улмаас,
  • 16:42 - 16:44
    Тийм, маш хамаатай гэх байна.
  • 16:44 - 16:47
    Дэлхий дахины тухай баримт дээр суурилсан
  • 16:47 - 16:48
    мэдээллийн тусламжтайгаар
  • 16:48 - 16:49
    ирээдүй ямар байхыг
  • 16:49 - 16:51
    төсөөлөх боломжтой болж болно.
  • 16:51 - 16:53
    Эргээд 1975 оны хоёр дов руу очицгооё.
  • 16:53 - 16:54
    Миний төрсөн он байгаа,
  • 16:54 - 16:56
    Баруун хэсгийг авч үзье.
  • 16:59 - 17:01
    Энэ бол одоогийн Европын Холбоо,
  • 17:01 - 17:03
    Хойд Америкийн орнууд байгаа.
  • 17:03 - 17:05
    Одоо Барууны орнууд, бусад орнууд
  • 17:05 - 17:06
    хөрөнгөөрөө хэрхэн
  • 17:06 - 17:07
    харьцуулагдаж байгааг харцгаая.
  • 17:07 - 17:10
    Энэ бол амралтаараа онгоцоор аялах
  • 17:10 - 17:13
    санхүүгийн чадамжтай хүмүүс байгаа.
  • 17:13 - 17:15
    1975 онд эдгээр хүмүүсийн ердөө
  • 17:15 - 17:17
    30% нь Европын Холбоо, Хойд Америкаас
  • 17:17 - 17:19
    гадна орших орнуудын иргэд байсан.
  • 17:19 - 17:21
    Гэхдээ энэ байдал өөрчлөгдсөн.
  • 17:21 - 17:24
    2014 он хүртэлх өөрчлөлтийг харцгаая
  • 17:26 - 17:28
    2014 он. Өнөөдөр энэ тоо 50/50 болсон.
  • 17:28 - 17:29
    Өнөөдрийн байдлаар
  • 17:29 - 17:32
    барууны ноёрхол дууссан байна.
  • 17:32 - 17:33
    Энэ бол сайн зүйл. Цаашид яах бол?
  • 17:33 - 17:37
    Энэ том дов хэрхэн нүүхийг харсан уу?
  • 17:37 - 17:39
    Би Олон Улсын Валютын Сангийн
  • 17:39 - 17:43
    вэбсайт руу орж, жижиг туршилт хийж үзлээ.
  • 17:43 - 17:45
    Тэд ирэх 5 жилийн нэг хүнд ноогдох
  • 17:45 - 17:48
    ДНБ-ний урьдчилсан таамаглал гаргасан
  • 17:48 - 17:50
    Иймд орон бүрийн орлогийн тэгш бус
  • 17:50 - 17:52
    байдлыг ижил байна гэж үзээд,
  • 17:52 - 17:53
    дараагийн 5 жилийн байдлыг харж болно.
  • 17:53 - 17:56
    Гэхдээ би үүнээс цааш туршилтаа явууллаа.
  • 17:56 - 17:58
    Туршилтын журмаар дараагийн
  • 17:58 - 18:00
    20 жилийн төлвийг ирэх 5 жилтэй
  • 18:00 - 18:02
    ижил хурдтай байхаар тооцвол
  • 18:02 - 18:04
    юу болохыг харсан юм.
  • 18:04 - 18:05
    Ирээдүй рүү явцгаая.
  • 18:05 - 18:08
    2020 онд, Бусад орнуудын иргэд чинээлэг
  • 18:08 - 18:12
    давхаргын 57%-ийг эзэлж байна.
  • 18:12 - 18:15
    2025 онд 63%-ийг, 2030 онд 68%.
  • 18:15 - 18:19
    Харин 2035 он чинээлэг давхаргын зах зээлд
  • 18:19 - 18:22
    Барууныхан дийлэнх байхаа больж байна.
  • 18:22 - 18:25
    Энэ бол зөвхөн нэг хүнд ноогдох ДНБ-ний
  • 18:25 - 18:27
    ирээдүйн туршилт буулгалт юм.
  • 18:27 - 18:29
    Чинээлэг давхаргын 73%-г Хойд Америк,
  • 18:29 - 18:31
    Европын Холбооны бус орнууд
  • 18:31 - 18:33
    бүрдүүлэх байна.
  • 18:33 - 18:35
    Компаниуд ирээдүйд баримт, мэдээлэлд
  • 18:35 - 18:37
    тулгуурласан шийдвэр гаргахын тулд
  • 18:37 - 18:38
    энэхүү батламжийг ашиглах нь
  • 18:38 - 18:40
    сайхан санаа гэж бодож байна.
  • 18:40 - 18:42
    Маш их баярлалаа.
  • 18:48 - 18:50
    Бруно Жуссани: Ханс Рослинг, Ола Рослинг!
  • 18:50 - 18:52
    Баярлалаа.
Title:
Хэрхэн дэлхий ертөнцийн талаар илүү мэдээлэлтэй болох вэ?
Speaker:
Ханс Рослинг, Ола Рослинг
Description:

Та дэлхий нийтийн тухай хэр их мэдэх вэ? Ханс Рослинг өөрийн гаргасан дэлхийн хүн ам, эрүүл мэнд, орлогын тоон үзүүлэлтүүд, мөн экстра-экстра-урт заагчныхаа тусламжтайгаар хэрхэн та мэддэг гэж боддог зүйлийнхээ тухай тийм ч сайн мэдэггүй байх өндөртэй магадлалтайг батлан харуулах болно. Түүний үзэгчдээс асуусан асуулганд зэрэгцэн хариулж, Хансийн хүү Олагаас богино хугацаанд, илүү төсөөлөл, мэдлэгтэй болох 4 аргыг сураарай.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
20:31
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Amaranta Heredia Jaén edited Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Amaranta Heredia Jaén edited Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Amaranta Heredia Jaén edited Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Chinzorig Enkhtaivan accepted Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for How not to be ignorant about the world
Show all

Mongolian subtitles

Revisions