Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч
-
0:01 - 0:04"Хараахан" гэдэг үгний хүч.
-
0:04 - 0:06Би Чикагод нэгэн ахлах сургуульд
сурагчдыг -
0:06 - 0:11хэд хэдэн шалгалтыг давахыг шаарддаг
гэдгийг сонссон юм. -
0:11 - 0:16Хэрвээ тэд амжилттай давr чадаагүй бол
"Хараахан болоогүй" гэсэн дүн авдаг. -
0:16 - 0:18Би энэ аргыг үнэхээр гайхалтай гэж
бодсон л доо. -
0:18 - 0:22Учир нь хэрвээ чи шалгалтандаа унавал
чи өөрийгөө хэн ч биш, юу ч биш гэж бодно. -
0:22 - 0:25Харин "Хараахан болоогүй"
гэсэн дүн авбал, -
0:25 - 0:29чи сурах шатаа ахиж л яваа
гэдгээ мэднэ. -
0:29 - 0:32Энэ нь чамд ирээдүй рүү тэмүүлэх
замыг зааж өгдөг. -
0:32 - 0:40"Хараахан болоогүй" гэдэг үг миний
ажлын гараанд ихээхэн нөлөөлсөн л дөө. -
0:40 - 0:42Томоохон эргэлт авчирсан.
-
0:42 - 0:44Би хүүхдүүд хэрхэн хүнд байдал, сорилтыг
-
0:44 - 0:49давж гардаг вэ гэдгийг мэдэхийг хүссэн.
-
0:49 - 0:52Тэгээд 10 настай хүүхдүүдэд
-
0:52 - 0:57өөрсдөд нь ахадсан бодлогууд өгсөн.
-
0:57 - 1:02Тэдний зарим нь үнэхээр итгэмээргүй
эерэг хандлагатай байсан гээч. -
1:02 - 1:06Тэд "Би өөрийгөө сорих дуртай",
-
1:06 - 1:11"Шинэ зүйл мэдэж авах байх гэж бодоод л"
гэхчилэн хариулж байсан. -
1:11 - 1:17Тэд өөрсдийн чадвараа хөгжүүлж чадна
гэдгээ мэдэж байсан. -
1:17 - 1:21Миний нэрлэдэгээр тэд "Хөгжлийн
сэтгэлгээ''-тэй байсан. -
1:21 - 1:27Зарим сурагчид харин сүйрэл нүүрлэж буй
мэт л хүлээж авсан. -
1:27 - 1:31Тэдний сэтгэлгээний нэгэнт тогтсон өнцгөөс
хараад үзвэл, -
1:31 - 1:38оюун ухаан нь шүүмжлэлд өртөж байсан
болохоор тэд шалталтанд унасан мэт. -
1:38 - 1:43"Хараахан" гэдэг үгээр урамшихын оронд,
-
1:43 - 1:47тэд "Яг одоо" гэсэн харгислалд атгагдсан
байж. -
1:47 - 1:50Тэгэхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
-
1:50 - 1:52Би та бүхэнд юу хийхийг хэлж өгье.
-
1:52 - 1:58Нэгэн судалгаанд, тэд дараагийн удаа
хуулж магадгүй гэдгээ хэлсэн юм. -
1:58 - 2:02Илүү чармайж бэлдэхийн оронд шүү дээ.
-
2:02 - 2:05Унасны дараахан нэгэн судалгаанд
-
2:05 - 2:08тэд өөрсдөөс нь муу өгсөн хүүхдүүдийг
хайж байсан. -
2:08 - 2:13Тэгснээр өөрсдөдөө илүү дээр гэсэн
мэдрэмжийг авдаг ажээ. -
2:13 - 2:20Судалж судалсаны эцэст, бид хүнд
байдлаас гарч чадсан. -
2:20 - 2:22Шинжлэх ухаанчид
-
2:22 - 2:25хүүхдүүдийг алдаа гаргах тоолонд нь
-
2:25 - 2:28тархины гүйдлийн ажиллагааг хэмжсэн.
-
2:28 - 2:32Зүүн талд, та бүхэн тогтсон сэтгэлгээтэй
сурагчдыг харж байна. -
2:32 - 2:34Энд ямар нэг өөрчлөлт бараг байхгүй байна.
-
2:34 - 2:37Тэд алдаанаас зайлсхийж байна.
-
2:37 - 2:40Тэд оролдож үзэхийг ч хүсэхгүй байна.
-
2:40 - 2:43Харин баруун талд, хөгжлийн сэтгэлгээтэй
сурагчдынх байна. -
2:43 - 2:47Ур чадвар гэдэг хөгжиж болдог гэдэгт
итгэдэгүүд нь. -
2:47 - 2:49Тэд маш идэвхтэй оролцож байна.
-
2:49 - 2:52Тархи нь ''Хараахан" гэдэг үгтэй дүрэлзэж
байна. -
2:52 - 2:54Маш идэвхтэй ажиллаж байна.
-
2:54 - 2:57Тэд алдааг шийдвэрлэхийг оролдож байна.
-
2:57 - 3:01Тэд алдаанаасаа суралцаж, засаж байна.
-
3:02 - 3:05Бид хүүхдүүдээ хэрхэн өсгөж байна вэ?
-
3:05 - 3:09Бид "Хараахан"-аар бус "Одоо"-гоор өсгөөд
байгаа юм биш биз? -
3:09 - 3:14Бид "А'' авахын л төлөө сурдаг хүүхдүүд
өсгөж байна уу? -
3:14 - 3:20Бид хэрхэн хүсэл мөрөөдлөө мөрөөдөхийг
мэддэггүй хүүхдүүд өсгөж байна уу? -
3:20 - 3:27Тэдний гол зорилго нь дараагийн "А" авах
эсвэл шалгалтын хариугаа авах юм гэж үү? -
3:27 - 3:33Тэдэнд эдгээрийг ирээдүйд өөрсдийгөө
үнэлэх үнэлэмж болгон үргэлж -
3:33 - 3:36ашиглаж байгаа юм биш биз?
-
3:36 - 3:40Магадгүй, яагаад гэвэл ажил олгогчид
над дээр ирээд, -
3:40 - 3:43"Бид шагналуулахгүйгээр нэг өдрийг ч
-
3:43 - 3:47тэсч чадахгүй залуу ажилчдын
-
3:47 - 3:50бүхэл бүтэн нэгэн үеийг
өсгөчихөөд байна'' гэдэг. -
3:50 - 3:53Тэгэхээр бид юу хийж чадах вэ?
-
3:53 - 3:57"Хараахан" гэж урам өгдөг тогтолцоо рүү
хэрхэн шилжих вэ? -
3:57 - 4:00Бидний хийж чадах хэдэн зүйл бий.
-
4:00 - 4:04Хамгийн эхлээд, зөвөөр магтах хэрэгтэй.
-
4:04 - 4:08Оюун ухаан, авъяасыг нь биш.
Энэ нь амжилт олоогүй. -
4:08 - 4:10Битгий тэгэж магт.
-
4:10 - 4:15Хүүхдийн хэрхэн оролцож байгааг магт.
-
4:15 - 4:19Тэдний хичээл зүтгэл, арга барил, анхаарал
төвлөрөлт, тууштай байдлыг, -
4:19 - 4:21тэд хэрхэн ахиж байгааг магт.
-
4:21 - 4:23Ингэж магтсанаар бид хүүхдийг
-
4:23 - 4:27тэсвэр хатуужилтай, хүчтэй болгоно.
-
4:27 - 4:30Өөр давуу талууд ч бас байгаа шүү.
-
4:30 - 4:34Саяхан бид "Хараахан" үгээр хүүхдүүдийг
урамшуулж чадах -
4:34 - 4:37нэг шинэ цахим тооны тоглоомыг бүтээхээр
-
4:37 - 4:42Вашингтоны их сургуулийн шинжлэх
ухаанчдын баг бүрдүүлсэн. -
4:42 - 4:48Энэ тоглоом нь сурагчдыг хичээл зүтгэл,
арга, дэвшилээр нь урамшуулдаг. -
4:48 - 4:51Энгийн тооны тоглоом нь
-
4:51 - 4:55хариултыг яг одоо өгснөөр нь шагнадаг бол
-
4:55 - 4:58энэхүү тоглоом үйл явцаар нь урамшуулдаг.
-
4:58 - 5:01Тэгснээр бид илүү их чармайлт,
-
5:01 - 5:03олон арга барилыг,
-
5:03 - 5:07илүү урт хугацааны оролцоо,
-
5:07 - 5:13маш хүнд бодлоготой тулгарах үед,
илүү тууштай болж байгааг ажигласан. -
5:13 - 5:16Зүгээр л "Хараахан", "Хараахан болоогүй"
гэх эдгээр үгс -
5:16 - 5:20хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл,
-
5:20 - 5:27ирээдүйд илүү тууштай байх
замыг нь зааж өгдөг. -
5:28 - 5:32Мөн бид сурагчдын сэтгэлгээг өөрчилж
чадна. -
5:32 - 5:35Нэг судалгаанд, бид тэдэнд
-
5:35 - 5:39аливаа шинэ, бэрхшээлтэй зүйлтэй
тулгарахад -
5:39 - 5:43хүн өөрсдийгөө ялан дийлж гарах бүрт
-
5:43 - 5:49тархины нейрон шинэ, хүчтэй холболт үүсгэн
-
5:49 - 5:52илүү ухаантай болдог гэдгийг зааж өгсөн.
-
5:52 - 5:55Юу болсныг хар даа. Энэ судалгаанд,
-
5:55 - 5:59"хөгжлийн сэтгэлгээ"-г заалгаагүй
сурагчид -
5:59 - 6:04энэхүү сургуулийн шилжилтээс үүдэн дүн нь
буурсаар байсан. -
6:04 - 6:11Харин заалгасан сурагчид дүнгийн хувьд
огцом ахиц гаргасан. -
6:11 - 6:17Бид үр дүнг нь харж байна. Энэ мэтийн
сайжралтыг -
6:17 - 6:24мянга мянган хүүхдүүдээс, ялангуяа
тааруухан байсан сурагчдаас харж байна. -
6:24 - 6:28Одоо эрх тэгш байдлын талаар ярилцацгаая.
-
6:28 - 6:33Энэ улсад, хэсэг бүлэг сурагчид
-
6:33 - 6:35байнгын тааруухан суралцдаг.
-
6:35 - 6:38Жишээ нь, ядуу хотууд болон
-
6:38 - 6:42Индианчуудын тусгай газар нутагт амьдардаг
хүүхдүүд. -
6:42 - 6:46Урт хугацаагаар тааруухан
сурлагатай байгаа учир, -
6:46 - 6:49олон хүмүүс ч үүнийг
засах боломжгүй гэж боддог. -
6:49 - 6:53Гэхдээ сурган хүмүүжүүлэгчид,
"хараахан" дээр тулгуурласан -
6:53 - 6:57хөгжлийн сэтгэлгээг
анги танхимд төлөвшүүлэхэд -
6:57 - 7:00эрх тэгш байдал бий болно.
-
7:00 - 7:05Хэдэн жишээнүүд дурдъя.
-
7:05 - 7:11Жилийн дотор, Нью-Йоркын Харлемийн
цэцэрлэгийн анги Үндэсний Амжилтын -
7:11 - 7:19шалгалтанд 95% авч чадсан.
-
7:19 - 7:26Хүүхдүүдийн олонх нь анх ирэхдээ харандаа
барьж чаддаггүй байсан. -
7:26 - 7:28Жилийн дотор,
-
7:28 - 7:33Өмнөд Бронксийн 4-р ангийн сурагчид
-
7:33 - 7:39тооны шалгалтанд Нью-Йорк мужийн шилдэг
-
7:39 - 7:43дөрөвдүгээр ангиар шалгарч чадсан.
-
7:43 - 7:47Жилээс, жил хагас хүрэхгүй хугацаанд,
-
7:47 - 7:53Индианчуудын нэгэн сургуулийн сурагчид
-
7:53 - 7:59дүүргийнхээ хамгийн муу байснаа, хамгийн
шилдэг нь болж чадсан. -
7:59 - 8:05Энэ дүүрэг нь Сиатлийн баячуудын хэсгийг
мөн багтаасан байсан юм шүү. -
8:05 - 8:12Унаган хүүхдүүд ухаантуудын хүүхдүүдээс
илүү байж чадсан. -
8:12 - 8:18Хүнд бэрхшээлийг хичээл зүтгэлээр өөрчилж
-
8:18 - 8:21чадсанаар тэр шүү дээ.
-
8:21 - 8:25Өмнө нь, бэрхшээл оролдлого нь
-
8:25 - 8:30тэднийг тэнэг болгож, амархан бууж
өгдөг болгодог байсан бол, -
8:30 - 8:33одоо тэдгээр нь,
-
8:33 - 8:37нейрон шинэ холболтыг илүү
-
8:37 - 8:39бат бэх бий болгож байна.
-
8:39 - 8:43Тэдний ухаантай болж байгаа учир
үүнд л байна. -
8:43 - 8:48Би саяхан 13-тай нэг хүүгээс захидал
хүлээж авсан юм. -
8:48 - 8:52Тэрээр хэлэхдээ, "Профессор Двэк,
-
8:52 - 8:58бүтээл тань шинжлэх ухааны судалгаан дээр
суурилсанд их талархаж байна" гэсэн. -
8:58 - 9:04Тиймээс би судалгаагаа бодит амьдралд
хэрэгжүүлэхээр шийдсэн. -
9:04 - 9:08Сурган хүмүүжлийн ажилдаа,
-
9:08 - 9:11мөн гэр бүлийн харилцаандаа,
-
9:11 - 9:15сургууль дээр хүүхдүүдтэй харилцах
харилцаандаа илүү хичээл зүтгэл гаргасан. -
9:15 - 9:22Гайхалтай үр дүнг ч харсан.
-
9:22 - 9:27Одоо би амьдралынхаа ихэнхийг дэмий
өнгөрөөсөн гэдгээ ухаарч байна. -
9:29 - 9:35Дахиж л олон амьдралыг бүү үрцгээе!
-
9:35 - 9:39Учир нь бид хөгжлийг бий болгох тэр
-
9:39 - 9:44чадваруудыг мэддэг болсоноор
-
9:44 - 9:50үүнийг хүн төрөлхтөний үндсэн эрх болж,
бүх хүүхдүүд -
9:50 - 9:57тэрхүү хөгжлийг бий болгох орчинд амьдарч
-
9:57 - 10:03"Хараахан"-аар дүүрэн газарт торниж
чадна. -
10:03 - 10:05Баярлалаа.
-
10:05 - 10:07(Алга ташив)
- Title:
- Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч
- Speaker:
- Карол Двэк
- Description:
-
Карол Двэк нь "Хөгжлийн сэтгэлгээ" буюу бид аливааг сурч, асуулдыг шийдвэрлэсэнээр тархиныхаа багтаамжыг сайжруулдаг гэсэн санааг судалдаг. Энэхүү ярианд тэрээр өөртөө ахадсан асуудлыг шийдэх хоёр аргын талаар ярьдаг. Та үүнийг шийдвэрлэж чадахуйц ухаантай биш үү эсвэл та хараахан шийдвэрлэж чадаагүй байна уу? Чухал нөлөөтэй энэхүү салбарын талаар таньд гайхалтай анхны ойлголт өгөх болно.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:20
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of believing that you can improve | ||
Nomin Byambatsogt edited Mongolian subtitles for The power of believing that you can improve |