Return to Video

Жаал хүү уран бүтээлч болсон нь

  • 0:01 - 0:03
    Сайн уу? Намайг Жарретт Крозоска гэдэг.
  • 0:03 - 0:08
    Би хүүхдийн ном зурж мөн бичдэг.
  • 0:08 - 0:12
    Уран сэтгэмжээрээ амь зуудаг гэсэн үг.
  • 0:12 - 0:15
    Гэхдээ уг чадвар миний
    мэргэжил болохоос өмнө
  • 0:15 - 0:18
    амийг минь анх аварсан.
  • 0:18 - 0:20
    Би багадаа зурах дуртай байлаа.
  • 0:20 - 0:23
    Миний мэддэг хамгийн мундаг зураач
  • 0:23 - 0:25
    миний ээж байсан.
  • 0:25 - 0:28
    Гэвч ээж маань герионд
    донтчихсон байсан юм.
  • 0:28 - 0:32
    Эцэг эх чинь хар тамхинд донтсон бол
  • 0:32 - 0:35
    Чарли Браун хөл бөмбөг өшиглөх гэж
    оролдохтой адил.
  • 0:35 - 0:38
    Учир нь чи тэр хүнийг хайрлахыг,
  • 0:38 - 0:40
    тэр хүнээр хайрлуулахыг
    хэчнээн их хүсэвч,
  • 0:40 - 0:43
    зүрх сэтгэлээ нээх бүрт
    нуруугаараа харуулдан унана.
  • 0:43 - 0:47
    Намайг багад ээж шоронд хоригдож байв.
  • 0:47 - 0:49
    Дээр нь би аавгүй өссөн.
  • 0:49 - 0:53
    6-р ангид орох хүртлээ нэрийг нь ч
    мэддэггүй байлаа.
  • 0:53 - 0:55
    Гэвч эмээ, өвөө маань дэргэд байсан.
  • 0:55 - 0:57
    Ээжийн талын эмээ, өвөө болох
    Жосеф, Ширли хоёр
  • 0:57 - 1:01
    намайг гурван нас хүрэхийн
    өмнөхөн өргөж авсан.
  • 1:01 - 1:02
    Таван хүүхэд өсгөсөн ч
  • 1:02 - 1:04
    тэд намайг өөрсөд дээрээ авсан.
  • 1:04 - 1:07
    Их хямралын үед өсч өндийсөн хоёр хүн
  • 1:07 - 1:12
    нас сүүдэр 80 гарчхаад
    дахин хүүхэд өсгөх болсон нь энэ.
  • 1:12 - 1:14
    Би Корозоскагийн гэр бүлийн
    инээдмийн киноны
  • 1:14 - 1:17
    үеэл Оливер шиг
  • 1:17 - 1:19
    хаанаас ч юм гараад ирсэн хүүхэд байв.
  • 1:19 - 1:23
    Тэдэнтэй амьдрах ёстой зовлонгүй байлаа.
  • 1:23 - 1:26
    Тэд өдөрт тус бүр хоёр
    хайрцаг тамхи татна.
  • 1:26 - 1:29
    Зургаан настайдаа би
  • 1:29 - 1:31
    Манхаттен виски коктейлийг
  • 1:31 - 1:33
    хуурай, холимог, мөс нь тусдаа,
  • 1:33 - 1:37
    ликьёр ахиу нэмж болохоор
    захиалж чаддаг болсон.
  • 1:37 - 1:40
    Гэхдээ тэд надад амь шигээ хайртай байсан.
  • 1:40 - 1:42
    Бүтээлч эрмэлзлийг маань дэмждэг байлаа.
  • 1:42 - 1:45
    Миний өвөө өөрийн хүчээр
    амьдралаа босгосон.
  • 1:45 - 1:47
    Тэрээр үйлдвэр ажиллуулдаг,
  • 1:47 - 1:49
    эмээ маань гэрийн ажлаа зохицуулдаг байв.
  • 1:49 - 1:52
    Харин би гэж хүн Трансформерс,
  • 1:52 - 1:56
    Снүпи, Мэлхий нинжад нугасгүй.
  • 1:56 - 2:01
    Уншсан үлгэрийн баатруудаа биширч,
  • 2:01 - 2:04
    тэд миний найзууд болсон.
  • 2:04 - 2:06
    Хамгийн сайн найзууд маань
  • 2:06 - 2:08
    номоос уншсан дүрүүд байсан.
  • 2:08 - 2:12
    Би Массачусетсын Воркэстэр дэх
    Гейтс Лейн дунд сургуульд сурсан.
  • 2:12 - 2:14
    Мундаг багш нартай байлаа.
  • 2:14 - 2:18
    Тэр дундаа нэгдүгээр ангийн багш
    хатагтай Алиш.
  • 2:18 - 2:21
    Түүнийг сурагч бидэнд хэчнээн их хайртай
  • 2:21 - 2:24
    байсныг санаж байна.
  • 2:24 - 2:27
    Намайг гуравдугаар ангид байхад
  • 2:27 - 2:29
    нэг онцгой явдал болсон юм.
  • 2:29 - 2:31
    Жэк Гантос хэмээх зохиолч
    сургууль дээр ирэв.
  • 2:31 - 2:35
    Номоо хэвлүүлчихсэн догь зохиолч
  • 2:35 - 2:37
    бидэнтэй уулзаж, юу хийдгээ ярьсан.
  • 2:37 - 2:40
    Уулзалтын дараа бид ангидаа ороод
  • 2:40 - 2:43
    түүний зохиолын гол дүр Роттэн Ральфийг
  • 2:43 - 2:45
    өөрсдийнхөөрөө зурцгаасан.
  • 2:45 - 2:47
    Гэтэл өнөө зохиолч гэнэт ангид ороод ирэв.
  • 2:47 - 2:50
    Тэр үг дуугүй эгнээ дундуур,
    хүүхдүүдийн ширээ хооронд
  • 2:50 - 2:54
    нэг ч үг хэлэлгүй алхсаныг санаж байна.
  • 2:54 - 2:57
    Тэгснээ миний ширээний дэргэд зогтусаж,
  • 2:57 - 3:00
    ширээн дээр товшоод,
  • 3:00 - 3:02
    "Догь муур" байна гээд...
    (Инээд)
  • 3:02 - 3:05
    цааш одов.
  • 3:05 - 3:10
    Хоёрхон үг амьдралыг минь
    орвонгоор нь өөрчилсөн юм.
  • 3:10 - 3:13
    Гуравдугаар ангидаа би анхны номоо бичив.
  • 3:13 - 3:17
    Нэр нь "Өөрийгөө хамгийн шилдэг нисэгч
    гэж боддог ууль." (Инээд)
  • 3:17 - 3:19
    Бид нар өөрсдөө грек домог зохиох болж,
  • 3:19 - 3:22
    би шар шувууны талаар бичсэн нь тэр.
  • 3:22 - 3:26
    Өнөөх шар шувуу
    Хермесийг уралдаанд дуудаж,
  • 3:26 - 3:28
    дараа нь мэхэлсэн тул
  • 3:28 - 3:31
    Грекийн бурхан Хермес уурлан хилэгнэж,
  • 3:31 - 3:33
    өнөөх шувууг сар болгоод хувиргачихдаг.
  • 3:33 - 3:36
    Ингээд шар шувуу насан туршдаа
    сар хэвээр үлдэж
  • 3:36 - 3:38
    гэр бүл, анд нөхдөө шөнө л хардаг болдог.
  • 3:38 - 3:42
    Ийм л юм болсон. (Инээд)
  • 3:42 - 3:44
    Ном маань бүр дотор хавтастай байсан.
  • 3:44 - 3:48
    Найман настайдаа л зохиогчийн эрхэд
    санаа зовдог байсан байх нь.
  • 3:48 - 3:51
    (Инээд)
  • 3:51 - 3:55
    Уг үлгэрийг үг болон зургаар өгүүлсэн.
  • 3:55 - 3:57
    Яг одоогийн ажил минь шүү дээ.
  • 3:57 - 4:00
    Заримдаа үг тайзыг дангаар эзэгнэж
  • 4:00 - 4:04
    заримдаа зураг давамгайлж
  • 4:04 - 4:06
    түүх өгүүлдэг.
  • 4:06 - 4:09
    "Зохиогчийн тухай" хэсэг
    миний хамгийн дуртай хуудас.
  • 4:09 - 4:11
    (Инээд)
  • 4:11 - 4:14
    Би багаасаа өөрийнхөө тухай
    гуравдугаар бие дээр
  • 4:14 - 4:17
    бичиж сурсан гэсэн үг.
  • 4:17 - 4:21
    "Уг номыг тэр дуртайяа бүтээв" гэх
    сүүлийн өгүүлбэрт би их дуртай.
  • 4:21 - 4:25
    Би ургуулан бодох дуртай тул тухайн номыг
    бүтээхдээ баяртай байсан нь аргагүй.
  • 4:25 - 4:26
    Энэ чинь л бичих шүү дээ.
  • 4:26 - 4:28
    Бичнэ гэдэг төсөөлснөө
    цаасан дээр буулгана гэсэн үг
  • 4:28 - 4:31
    Олон сургуулиар орж явахад
    нэг зүйл сэтгэл эмзэглүүлдэг.
  • 4:31 - 4:34
    Хичээлийн цагаар
    бичихийг зөвшөөрлөө гэхэд
  • 4:34 - 4:38
    төсөөлснөө цаасан дээр буулгаж
    бичих ёстойг
  • 4:38 - 4:42
    хүүхдүүд ер мэдэхгүй байх шиг санагддаг.
  • 4:42 - 4:45
    Би бичих ухаангүй дуртай байсан.
  • 4:45 - 4:47
    Сургуулиас харьж ирээд л
  • 4:47 - 4:49
    цаас авч, хооронд нь үдээд
  • 4:49 - 4:52
    өнөөхөө үг, зургаар дүүргэчихдэг байлаа.
  • 4:52 - 4:56
    Ургуулан бодох дуртай болоод л тэр шүү дээ
  • 4:56 - 4:58
    Тэгээд өнөөх дүрүүдтэйгээ найз болно.
  • 4:58 - 5:01
    Өндөг, улаан лооль, байцаа, хулуу бүгд
  • 5:01 - 5:03
    хөргөгч хотод амьдардаг байжээ.
  • 5:03 - 5:06
    Нэг удаа тэд сүнстэй байшинд очдог.
  • 5:06 - 5:07
    Өнөөх нь аюул заналаар дүүрэн
  • 5:07 - 5:12
    Холигч машин тэднийг
    жижиглээд хаячих дөхнө.
  • 5:12 - 5:18
    Хорон санаат шарагч
    талхан хосыг хулгайлах гэнэ.
  • 5:18 - 5:20
    Бас нэг найзыг нь санаа муут зуух
    хайлуулах гэнэ.
  • 5:20 - 5:24
    Тэр нь цөцгийн тос байхгүй юу. (Инээд)
  • 5:24 - 5:26
    Би бас комик ном хийдэг болов.
  • 5:26 - 5:28
    Үг болон зургаар түүх өгүүлэх
  • 5:28 - 5:31
    өөр нэг арга байлаа.
  • 5:31 - 5:33
    Зургадугаар ангид ортол
  • 5:33 - 5:36
    Воркэстэрийн улсын сургуулиудын
  • 5:36 - 5:38
    урлагийн төсвийг таначхав.
  • 5:38 - 5:41
    Зургийн хичээл долоо хоногт нэг байснаа
  • 5:41 - 5:43
    сард хоёр, дараа нь нэг,
  • 5:43 - 5:46
    удалгүй огт орохоо больсон.
  • 5:46 - 5:48
    Өвөө маань ухаантай хүн байсан.
  • 5:48 - 5:50
    Асуудлыг олж харсан учир нь
  • 5:50 - 5:53
    тэр намайг үүнээс өөр юм чадахгүйг мэдэж
    байж. Би спортод гавьдаггүй байв.
  • 5:53 - 5:56
    Би урлагт л дүйтэй байлаа.
  • 5:56 - 5:58
    Тэр нэг орой өрөөнд орж ирээд,
  • 5:58 - 6:00
    орны буланд сууж,
  • 6:00 - 6:02
    "Жаррет, чи өөрөө л мэд. Хүсвэл
  • 6:02 - 6:05
    Воркэстэрийн урлагийн музейн
    хичээлд явуулъя" гэв.
  • 6:05 - 6:06
    Хөл минь газар хүрэхгүй баярласан
  • 6:06 - 6:08
    Ингээд 6-12 дугаар анги хүртлээ
  • 6:08 - 6:10
    долоо хоногтоо нэгээс гурван удаа
  • 6:10 - 6:12
    урлагийн музейн хичээлд явж,
  • 6:12 - 6:15
    зурах дуртай, ижил сонирхолтой
  • 6:15 - 6:18
    хүүхдүүдтэй нөхөрлөх болов.
  • 6:18 - 6:21
    Наймдугаар ангийн дурсамжийн номын
    хавтасны загварыг гаргаж
  • 6:21 - 6:24
    хэвлэлийн ажлын гараагаа эхэлсэн.
  • 6:24 - 6:27
    Сургуулийнхаа маскотод юу өмсүүлчихэв
    гэж гайхаж байгаа бол
  • 6:27 - 6:30
    BBD, MC Хаммер, Ванилла Айс хамтлагуудад
  • 6:30 - 6:33
    дуртай байсныг минь харж болно. (Инээд)
  • 6:33 - 6:37
    Одоо ч би "Ice, Ice Baby"-г
    дэлгэц харалгүй
  • 6:37 - 6:40
    цээжээр дуулж чадна.
  • 6:40 - 6:43
    Битгий хөөргөөрэй,
    дуулаад эхэлчихэж мэднэ шүү.
  • 6:43 - 6:45
    Намайг хувийн сургууль руу цөлчхөв.
  • 6:45 - 6:47
    8 дугаар ангид ортлоо улсын
    сургуульд сурсан ч
  • 6:47 - 6:50
    тэр хавийн нэг сурагч хутгалуулж
    амиа алдсаныг
  • 6:50 - 6:52
    өвөө маань сонсчхоод
  • 6:52 - 6:55
    намайг тийш нь явуулаагүй.
  • 6:55 - 6:58
    Хувийн сургуульд сургахаар болж,
    нэгийг нь сонгуулав.
  • 6:58 - 6:59
    Охид хөвгүүд хамт сурдаг Холи Нэйм
  • 6:59 - 7:02
    эсвэл Сент-Жонс хөвгүүдийн сургууль.
  • 7:02 - 7:04
    Ухаантай хүн шүү, мэдсээр байж,
  • 7:04 - 7:07
    Би өөрөө шийдвэр гаргаж байгаа мэт байсан,
  • 7:07 - 7:09
    Сент-Жонсыг сонгохгүйг мэдэж л байсан
  • 7:09 - 7:10
    Тэгээд би Холи Нэйм ахлах сургуульд
  • 7:10 - 7:13
    ороход хэцүүхэн л байсан. Өмнө хэлсэнчлэн
  • 7:13 - 7:15
    би чинь спорт тоглодоггүй,
  • 7:15 - 7:17
    гэтэл спортод их анхаардаг сургууль байв.
  • 7:17 - 7:21
    Би ноён Шилалэгийн ангид
    нэг юм амсхийж билээ.
  • 7:21 - 7:24
    Тэнд би ёстой хөгжиж дэвшсэн.
  • 7:24 - 7:27
    Тэр ангид очих гэж өдөр бүр
    яардаг байлаа.
  • 7:27 - 7:29
    Яаж яваад найзуудтай болсон бэ гэвэл
  • 7:29 - 7:33
    багш нараа элэглэж зураад... (Инээд)
  • 7:33 - 7:36
    ангидаа тараачихсан юм.
  • 7:36 - 7:40
    Есдүгээр ангид, англи хэлний хичээл дээр
  • 7:40 - 7:42
    хажууд сууж байсан найз Жон маань
  • 7:42 - 7:45
    арай л чанга хөхөрчихгүй юу.
  • 7:45 - 7:47
    Ноён Грийнвүүд үүнийг яахан таашаах билээ.
  • 7:47 - 7:51
    (Инээд)
  • 7:51 - 7:54
    Хэргийн эзэн намайг гэдгийг мэдэнгүүт
  • 7:54 - 7:58
    анх удаагаа ангиас хөөгдөж гарах нь тэр.
  • 7:58 - 8:00
    "Би ч баларчээ. Өвөө толгой хяргана даа"
  • 8:00 - 8:04
    гэж бодож байлаа.
  • 8:04 - 8:05
    Гэтэл багш коридорт гарч ирээд
  • 8:05 - 8:06
    "Алив цаасаа үзүүл дээ"
  • 8:06 - 8:11
    гэсэнд "Яана даа. Тэмдэглэл гэж бодож."
  • 8:11 - 8:14
    гэж бодоод өнөөх зургаа түүнд өгөв.
  • 8:14 - 8:17
    Бид хоёр хэсэг дуугүй суусны дараа
  • 8:17 - 8:20
    тэр ингэж хэлэв:
  • 8:20 - 8:23
    "Чи тун авьяастай юм байна." (Инээд)
  • 8:23 - 8:25
    "Чи сайн зурдаг юм байна.
  • 8:25 - 8:28
    Сургуулийн сонин зураач хайж байгааг
    мэдэж байгаа биз дээ, тэнд оч.
  • 8:28 - 8:32
    Миний хичээл дээр л зурахаа больчих" гэв.
  • 8:32 - 8:34
    Гэрийнхэн маань ч энэ талаар
    дуулалгүй өнгөрсөн.
  • 8:34 - 8:37
    Хэрэг төвөгт холбогдсонгүй. Намайг
    сургуулийн сонины эрхлэгч
  • 8:37 - 8:39
    хатагтай Кэйсид танилцуулав.
  • 8:39 - 8:43
    Сургуулийнхаа сонинд би гурван жил хагас
  • 8:43 - 8:46
    зураач хийсэн.
  • 8:46 - 8:48
    Олон ч ноцтой сэдэв хөндсөн.
  • 8:48 - 8:51
    Ахлах ангийнхан санаа муутай
  • 8:51 - 8:54
    Бага ангийнхан хичээлээс өөр юм мэддэггүй.
  • 8:54 - 8:59
    Төгсөлтийн үдэшлэг өртөг өндөртэй. Ямар
    их мөнгө үрдгийг мэдээд мэл гайхсан.
  • 8:59 - 9:03
    Би мөн удирдах ажил эрхэлж,
  • 9:03 - 9:07
    Вэсли хэмээх хүүгийн талаар цуврал
    өгүүллэг бичих боллоо.
  • 9:07 - 9:10
    Мань хүн хайр дурлалд бүтэлгүй. Энэ
    миний тухай түүх биш гэж
  • 9:10 - 9:12
    ам тангараг тавьдаг байсан ч,
  • 9:12 - 9:16
    энэ олон жилийн дараа эргээд харах нь ээ
    тэр хүү би өөрөө л байж.
  • 9:16 - 9:18
    Гэхдээ л тиймэрхүү түүх бичиж,
  • 9:18 - 9:19
    тийм санаа гаргаж
  • 9:19 - 9:22
    сургуулийнхаа сонинд хэвлүүлж үүнийг нь
  • 9:22 - 9:24
    хүмүүс уншдаг байсан гэхээр янзтай.
  • 9:24 - 9:27
    Өөрийн санаагаа цаасан дээр хэвлэж,
    хүмүүстэй хуваалцах
  • 9:27 - 9:30
    сайхан санагддаг байсан.
  • 9:30 - 9:33
    14 насны төрсөн өдрөөр өвөө эмээ хоёр
  • 9:33 - 9:35
    хамгийн гоё бэлэг өгч билээ.
  • 9:35 - 9:40
    Тэр зургийн ширээг авснаас хойш
    байнга хэрэглэх болсон.
  • 9:40 - 9:41
    Одоо би 20 жилийн дараа ч
  • 9:41 - 9:46
    өнөөх ширээндээ сууж зурдаг.
  • 9:46 - 9:48
    14 насны төрсөн өдрийн орой ширээгээ
  • 9:48 - 9:52
    бэлгэнд авчхаад, бид хятад хоол идсэн.
  • 9:52 - 9:56
    Хувь заяаны жигнэмэг
  • 9:56 - 9:58
    "Ажилдаа та амжилт гаргана" гэсэн байсан.
  • 9:58 - 10:01
    Уг бичгийг ширээнийхээ
    зүүн дээд талд наасан.
  • 10:01 - 10:03
    Одоо ч тэндээ байгаа.
  • 10:03 - 10:07
    Би ер нь эмээ өвөөгөөсөө юм нэхэж үзээгүй.
  • 10:07 - 10:09
    Хоёрхон л юм гуйж байсан.
    Дөрөвдүгээр ангидаа
  • 10:09 - 10:13
    үхэр зусаг. Расти маань урт удаан,
    жаргалтай амьдрал туулсан.
  • 10:13 - 10:16
    (Инээд)
  • 10:16 - 10:19
    Тэгээд видео камер.
  • 10:19 - 10:22
    Видео камертай болохыг
    тэсгэлгүй хүсэж байсан.
  • 10:22 - 10:24
    Зул сараар гуйж гувшсаны эцэст
  • 10:24 - 10:27
    хуучин видео камертай болсон.
  • 10:27 - 10:30
    Би тэр даруй өөрөө хүүхэлдэйн кино
  • 10:30 - 10:33
    хийж эхэлсэн.
  • 10:33 - 10:35
    Ахлах ангиа ч хүүхэлдэйн кино
    хийж өнгөрөөсөн.
  • 10:35 - 10:38
    10-р ангийн англи хэлний багшаа ятган байж
  • 10:38 - 10:41
    Стивен Кингийн "Мизери" номын тэмдэглэлээ
  • 10:41 - 10:46
    хүүхэлдэйн кино хэлбэрээр хийхийг
    зөвшөөрүүлж билээ.
  • 10:46 - 10:48
    Би комикоо ч зурсаар байсан.
  • 10:48 - 10:52
    Тэгж байхдаа Воркэстэрийн урлагийн музейд
  • 10:52 - 10:57
    урьд өмнө сонсоогүй маш чухал
    зөвлөгөө авсан.
  • 10:57 - 10:59
    Марк Линч гэгч мундаг багш маань хэлсэн.
  • 10:59 - 11:02
    Одоо ч тэр миний дотны анд.
  • 11:02 - 11:04
    Би 14, 15-тай л байсан байх.
  • 11:04 - 11:07
    Түүний комик номын хичээлд
    суугаад талдаа орж байв.
  • 11:07 - 11:09
    Баяртай ч гэж жигтэйхэн.
  • 11:09 - 11:12
    Надад Марвелын аргаар комик
    зурах тухай ном байсан юм.
  • 11:12 - 11:15
    Супер баатрууд, эмэгтэй хүн, булчинг
  • 11:15 - 11:17
    хэрхэн зурахыг тэндээс сурч авсан.
  • 11:17 - 11:19
    Икс-Хүмүүс, Хүн аалз зуръя гэвэл
  • 11:19 - 11:22
    яаж тэдэн шиг зурах ёстойг сурав.
  • 11:22 - 11:25
    Багшийн царай цас шиг цайж,
  • 11:25 - 11:26
    нүд рүү харж байгаад
  • 11:26 - 11:29
    "Юу сурснаа бүгдийг март" гэв.
  • 11:29 - 11:33
    Би юу ч ойлгосонгүй. Гэтэл тэр
    "Өөрийн чинь хэв маяг янзтай.
  • 11:33 - 11:37
    Өөрийнхөөрөө бай л даа.
    Хүний хэлснээр зураад хэрэггүй.
  • 11:37 - 11:39
    Яаж зурдаг түүгээрээ л зураад бай.
  • 11:39 - 11:42
    Чи мундаг шүү дээ" гэв.
  • 11:42 - 11:45
    Өсвөр насандаа бусад хүүхдийн л
    адил ааш зан тогтворгүй байсан.
  • 11:45 - 11:49
    Амьдралд нэг орж, нэг гарах
    ёо-ёо шиг эхтэй,
  • 11:49 - 11:51
    нэр нь мэдэгдэхгүй эцэгтэй
  • 11:51 - 11:55
    17 жилийг өнгөрүүлсэн би ууртай байлаа.
  • 11:55 - 11:57
    17-тойдоо анх би аавтайгаа уулзсан.
  • 11:57 - 12:01
    Өмнө нь огт дуулаагүй эгч,
    дүүтэйгээ ч мэдсэн.
  • 12:01 - 12:03
    Аавтайгаа анх уулздаг тэр өдөр
  • 12:03 - 12:06
    Род-Айлэндийн дизайны сургуульд
    тэнцээгүйгээ сонссон.
  • 12:06 - 12:10
    Ганц сонгосон сургууль маань байсан.
  • 12:10 - 12:12
    Гэхдээ тэр үеэр "Нарлаг өдөр"
    гэдэг газар 7 хоног
  • 12:12 - 12:15
    сайн дурын ажил хийж,
    цусны хавдартай хүүхдүүдтэй
  • 12:15 - 12:18
    ажиллах болсон. Эрик гэдэг жаал
    миний амьдралыг өөрчилсөн.
  • 12:18 - 12:20
    Эрик 6 насны төрсөн өдрөө үзэж чадаагүй.
  • 12:20 - 12:23
    Эрик одоо ч сэтгэл зүрхэнд минь хамт явдаг
  • 12:23 - 12:27
    Үүний дараа зургийн багш ноён Шилалэ
  • 12:27 - 12:28
    зурагтай ном авчирч өгсөн.
  • 12:28 - 12:30
    Ингэж би "Хүүхдийн зурагтай ном хийе!"
  • 12:30 - 12:35
    гэж санаад бяцхан уншигч нартаа
    зориулж ном бичиж эхэлсэн.
  • 12:35 - 12:36
    Би ахлах сургуулийн төгсөх анги байв
  • 12:36 - 12:39
    Би эцэст нь нэг юм
    Род-Айлэндийн дизайны сургуульд
  • 12:39 - 12:41
    хоёрдугаар дамжаанаасаа шилжиж орсон.
  • 12:41 - 12:45
    Тэнд би бичих чадварын хамаг л
    хичээлийг судалсан.
  • 12:45 - 12:49
    Тэнд би шаргал өнгөт аварга нялцгай биет
    нэг жаалтай найзлах гэж хичээж буй
  • 12:49 - 12:50
    тухай үлгэр бичсэн.
  • 12:50 - 12:52
    Жаал хүү мань эрийг ер тоодоггүй.
  • 12:52 - 12:55
    Би уг номоо олон арван хэвлэлийн
    газар руу явуулсан боловч
  • 12:55 - 12:58
    удаа дараа буцаагддаг байв.
  • 12:58 - 13:01
    Гэхдээ би "Ханан дах нүх бүлэг" хэмээх
  • 13:01 - 13:04
    хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан
    гайхалтай зусланд ажиллахдаа
  • 13:04 - 13:07
    зохиосон үлгэрээ хүүхдүүдэд уншиж өгч,
  • 13:07 - 13:11
    тэдэнд үлгэр маань таалагдаж буйг харсан.
  • 13:11 - 13:14
    Би сургуулиа төгслөө.
    Өвөө эмээ ч бөөн баяр.
  • 13:14 - 13:17
    Бостон руу нүүж өөрийн гэсэн газар,
  • 13:17 - 13:19
    студи нээж, номоо хэвлүүлэх
    гэж үзэж тарсан.
  • 13:19 - 13:22
    Ном хэвлэгч нарт номуудаа илгээнэ.
  • 13:22 - 13:25
    Зуу зуугаар нь ил захидал явуулна.
  • 13:25 - 13:26
    Гэвч ямар ч хариу алгаа.
  • 13:26 - 13:28
    Долоо хоног тутам өвөө залгаж,
  • 13:28 - 13:32
    "Жаррет, амьдрал хэр байна? Ажилд
    оров уу?" гэж шалгаана.
  • 13:32 - 13:35
    Намайг сургах гэж өч төчнөөн мөнгө зарсан
  • 13:35 - 13:37
    болохоор арга ч үгүй биз.
  • 13:37 - 13:41
    Би ч "Тэгэлгүй яахав. Ажилтай болсон.
    Хүүхдийн ном бичиж, зурдаг болсон" гэнэ.
  • 13:41 - 13:44
    "Тийм байж. Хэн тэгээд мөнгө төлж байна?"
    гэж асуухаар нь
  • 13:44 - 13:46
    "Хэн ч биш. Одоохондоо хүн алга.
  • 13:46 - 13:47
    Гэхдээ олдож л таараа" гэнэ.
  • 13:47 - 13:51
    Тэгээд "Hole in the Wall"-т амралтын
    өдрөөр ажиллах боллоо.
  • 13:51 - 13:54
    Хөл дээрээ зогсохын тулд илүү мөнгө
    олох хэрэгтэй байлаа.
  • 13:54 - 13:58
    Тэнд нэг их хөдөлгөөнтэй жаал байсан юм.
  • 13:58 - 14:00
    Би түүнийг "Сармагчин жаал"
    гэж дуудах болов.
  • 14:00 - 14:04
    Гэртээ хариад би "Сармагчин жаал минь
    сайхан амраарай" гэдэг ном бичсэн.
  • 14:04 - 14:07
    Тэгээд үлдсэн хэдэн ил захидлаа явуулав.
  • 14:07 - 14:11
    Тэгтэл Рэндом Хаусын эрхлэгчээс
    хариу ирдэг байгаа.
  • 14:11 - 14:15
    "Догь ажил байна!" гэсэн
    гарчигтай и-мэйл ирсэн байв.
  • 14:15 - 14:16
    "Хүндэт Жаррет, Таны захидлыг авлаа.
  • 14:16 - 14:19
    Бүтээл тань таалагдсан тул таны
    вэб хуудас руу орж үзсэн.
  • 14:19 - 14:23
    Таныг өөрөө үлгэр зохиодог
    болов уу гэж саналаа.
  • 14:23 - 14:26
    Зургууд тань ихэд таалагдсан.
    Түүх өгүүлж буй санагдсан.
  • 14:26 - 14:30
    Нью-Йорк хотод ирвэл заавал мэдэгдээрэй."
  • 14:30 - 14:33
    Рэндом Хаус Хүүхдийн Номын эрхлэгчээс
    ийм захиа ирсэн юм даа.
  • 14:33 - 14:35
    Дараа долоо хоногт нь Нью-Йоркт
    байлгүй хаачхав.
  • 14:35 - 14:38
    (Инээд)
  • 14:38 - 14:40
    Өнөөх эрхлэгчтэй уулзаад,
  • 14:40 - 14:44
    "Сармагчин жаал минь сайхан амраарай"
    анхны номоо хэвлүүлэх гэрээтэй
  • 14:44 - 14:45
    Нью-Йоркоос гарсан.
  • 14:45 - 14:48
    Ном маань 2001 оны 6 сарын
    12-нд хэвлэгдсэн.
  • 14:48 - 14:54
    Орон нутгийн сонин маань
    эл мэдээг нийтлэв.
  • 14:54 - 14:58
    Тэндхийн номын дэлгүүр ч
    хөл хөөрцөг болсон.
  • 14:58 - 15:00
    Тэнд байсан бүх ном маань зарагдсан.
  • 15:00 - 15:04
    Манай нэг найз аз жаргалтай "оршуулах
    ёслол" шиг юм болж байна гэж билээ.
  • 15:04 - 15:07
    Учир нь намайг таньдаг бүх хүн
    тэнд цуваад зогсож байсан
  • 15:07 - 15:10
    Мэдээж би нас бараагүй. Номонд гарын
    үсгээ л зурж байсан.
  • 15:10 - 15:12
    Олны дунд өвөө эмээ ч ирсэн.
    Тэд их баяртай байв.
  • 15:12 - 15:14
    Надаар тэгж их бахархаж байгаагүй байх.
  • 15:14 - 15:18
    Хатагтай Элиш, ноён Шилалэ,
    хатагтай Кэйси бүгд байсан.
  • 15:18 - 15:19
    Хатагтай Элиш олны өмнө гараад
  • 15:19 - 15:22
    "Би түүнд уншихыг заасан" гэв. (Инээд)
  • 15:22 - 15:25
    Амьдралыг минь өөрчилсөн
    бас нэг зүйл тохиов.
  • 15:25 - 15:27
    Шүтэн бишрэгчээсээ авсан анхны шуудан.
  • 15:27 - 15:30
    Сармагчин жаалд үнэнхүү дуртай нэг хүүхэд
  • 15:30 - 15:34
    Сармагчин жаалтай бялуу хийлгэхийг хүсжээ.
  • 15:34 - 15:38
    Хоёр настай хүүхдийн хувьд шивээс
    хийлгэхтэй л адил зүйл шүү дээ. (Инээд)
  • 15:38 - 15:41
    Жилд ганц л удаа бялуу иддэг шүү дээ.
  • 15:41 - 15:44
    Түүнд бол дөнгөж хоёр дахь нь.
  • 15:44 - 15:45
    Энэ зургийг хараад би
  • 15:45 - 15:47
    "Тэр жаал энэ зургийг хэзээ ч мартахгүй.
  • 15:47 - 15:51
    Гэрэл зургийн цомогт нь үүрд хадгалагдана"
  • 15:51 - 15:54
    гэж бодогдсон.
  • 15:54 - 15:57
    Үүнээс хойш эл зураг
  • 15:57 - 16:00
    шинэ ном бичих болгонд
    нүдний өмнө байх болсон.
  • 16:00 - 16:02
    Би 10 ном бүтээсэн.
  • 16:02 - 16:06
    "Панк ферм", "Уутан толгойт",
    "Оли гэгч ягаан заан" гэх мэт.
  • 16:06 - 16:08
    Би "Тогооч хатагтай" хэмээх
    цуврал график романы
  • 16:08 - 16:10
    ес дэх номоо саяхан дууссан.
  • 16:10 - 16:13
    Гэмт хэрэгтэй тэмцдэг тогооч
    эмэгтэйн тухай ном.
  • 16:13 - 16:16
    Мөн "Нугасан хошуут цагдаагийн хэлтэс:
    Мэлхий гуагалсан нь"
  • 16:16 - 16:19
    гэдэг номоо гаргахаар бэлдэж байна.
  • 16:19 - 16:23
    Би мөн олон сургуулиар орж
  • 16:23 - 16:27
    хүүхдүүдэд ямар догь муур зурж
    байгааг нь хэлдэг.
  • 16:27 - 16:30
    Би мөн Уутан толгойтуудтай уулздаг.
  • 16:30 - 16:35
    Сургуулийн тогооч надад сайн ханддаг.
  • 16:35 - 16:39
    Нэр маань гэрэлт самбарт байгааг хардаг.
  • 16:39 - 16:41
    Энэ чинь хүүхдүүдийн л ач шүү дээ.
  • 16:41 - 16:43
    "Тогооч хатагтай" цуврал гурав дөрөвдүгээр
  • 16:43 - 16:46
    ангийн хүүхдийн номын төрөлд
    Оны шилдгээр хоёр удаа тодорсон.
  • 16:46 - 16:48
    Ялагч нар нь Таймс талбайн гэрэлт
  • 16:48 - 16:52
    самбарт залардаг юм л даа.
  • 16:52 - 16:55
    "Панк ферм", "Тогооч хатагтай"
    хоёроор удахгүй кино хийнэ.
  • 16:55 - 16:58
    Би киноны продюсер болчихсон.
  • 16:58 - 17:00
    Есдүгээр ангид авсан видео камерын
  • 17:00 - 17:03
    үр дүн одоо жинхэнэ гарч байна.
  • 17:03 - 17:06
    Хүмүүс "Панк ферм"
    төрсөн өдрийн бялуу хийж,
  • 17:06 - 17:08
    Сүнсний баяраар "Панк ферм" шиг хувцаслаж,
  • 17:08 - 17:10
    яваандаа хүүхдэд жаахан тиймхэн
  • 17:10 - 17:15
    байж мэдэх "Панк ферм"
    хүүхдийн өрөө хийснийг ч харсан.
  • 17:15 - 17:17
    Шүтэн бишрэгч нараас янзтай захиа авдаг,
  • 17:17 - 17:20
    гайхалтай бүтээл ч олныг хүлээж авсан.
  • 17:20 - 17:23
    Өнгөрсөн Сүнсний баяраар бүр ч
    янзын юм болсон.
  • 17:23 - 17:25
    Хаалганы хонх дуугарч, үүдээ нээтэл
  • 17:25 - 17:29
    миний бүтээсэн дүр шиг хувцасласан хүүхэд
    зогсож байсан. Үнэхээр янзтай.
  • 17:29 - 17:33
    Өвөө эмээ маань тэнгэрт хальсан.
  • 17:33 - 17:36
    Тэднийхээ дурсгалд зориулж
    Воркэстэрийн урлагийн музейд
  • 17:36 - 17:39
    хүнд нөхцөлд амьдардаг, эцэг эх нь
    хичээлийн төлбөр төлөх боломжгүй
  • 17:39 - 17:42
    хүүхдүүдэд тэтгэлэг олгох болсон.
  • 17:42 - 17:44
    Тэнд миний эхний 10 жилд
    хэвлүүлсэн бүтээлийг дэлгэсэн.
  • 17:44 - 17:47
    Тэнд хэн ирсэн гэж санана? Хатагтай Элиш.
  • 17:47 - 17:49
    " Хатагтай Элиш, та сайн уу" гэхэд
  • 17:49 - 17:52
    "Би энд ирчхээд байна" гэж билээ.
  • 17:52 - 17:59
    Тэгэлгүй яахав. Та эрүүл саруул,
    амьд мэнд байна шүү дээ.
  • 17:59 - 18:00
    Гэхдээ хамгийн үнэтэй мөч гэвэл
  • 18:00 - 18:02
    хамгийн чухал ажил гэвэл би аав болсон.
  • 18:02 - 18:05
    Хоёр хөөрхөн охинтой болсон.
  • 18:05 - 18:08
    Тэднийгээ урам зоригоор
    тэтгэх нь миний зорилго.
  • 18:08 - 18:11
    Гэрийнхээ өрөө болгод ном байлгаж,
  • 18:11 - 18:13
    өрөөнийх нь ханан дээр зураг зурж,
  • 18:13 - 18:17
    бүтээлч чадварыг нь хөгжүүлэх
    нам гүм орчныг бүрдүүлж,
  • 18:17 - 18:20
    зам дээр инээмсэглэсэн царай зурж,
  • 18:20 - 18:23
    өнгөрсөн 20 жил суусан ширээн дээрээ
  • 18:23 - 18:25
    охиноо суулгаж байна даа.
  • 18:25 - 18:28
    Та бүхэнд баярлалаа. (Алга ташилт)
Title:
Жаал хүү уран бүтээлч болсон нь
Speaker:
Жарретт Ж. Крозоска
Description:

Жарретт Ж.Крозоска бага байхдаа спортоор хичээллэдэггүй ч урлагт дуртай хүүхэд байжээ. Зурж, бичих хүсэлдээ хөтлөгдсөн бяцхан жаалын хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм түүх. Тусалж дэмждэг гэр бүл, багш нарынхаа ачаар өнөө жаал хүүхдийн номын өхөөрдөм дүрүүдийг бүтээгч, мундаг зохиолч, урлагийн боловсролыг дэмжигч болон өсжээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:48
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How a boy became an artist
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How a boy became an artist
Show all

Mongolian subtitles

Revisions