Return to Video

Эрх мэдэл гэж юу вэ - Эрик Лиу

  • 0:11 - 0:13
    Өдөр бүр бид
    бусдын бүтээсэн
  • 0:13 - 0:15
    эрх мэдлийн системийн хүрээнд
    ажиллаж амьдардаг.
  • 0:15 - 0:17
    Чи үүнийг мэдэрч байна уу?
  • 0:17 - 0:19
    Чи эрх мэдлийг ойлгодог уу?
  • 0:19 - 0:21
    Яагаад энэ чухал болохыг мэдэх үү?
  • 0:21 - 0:24
    Эрх мэдлийн тухай ярихад
    бидэнд ихэвчлэн таагүй санагддаг.
  • 0:24 - 0:29
    Ялангуяа бидний амьдарч буй орчин буюу
    иргэний нийгэмд хамгийн их хамаатай.
  • 0:29 - 0:34
    Ардчилалд хүмүүст эрх мэдэл нь байх ёстой.
  • 0:34 - 0:38
    Эрх мэдлийн тухай илүү дэлгэрэнгүй,
    хэнд байдаг гэдгийг ярих нь
  • 0:38 - 0:41
    бохир, магадгүй бага зэрэг
    нүгэлтэй санагдаж магадгүй.
  • 0:41 - 0:45
    Гэхдээ эрх мэдэл гэдэг гал эсвэл
    физиk шиг л сайн муу талтай.
  • 0:45 - 0:47
    Зүгээр л байгалиасаа тийм.
  • 0:47 - 0:50
    Энэ нь засаглалын аль ч
    хэлбэрийг удирдаж байдаг.
  • 0:50 - 0:53
    Тоглоомын дүрмийг
    хэн тогтоохыг шийддэг.
  • 0:53 - 0:57
    Иймээс эрх мэдлийг хэрхэн ажилладгийг
    ойлгох нь хүч нөлөөтэй болох,
  • 0:57 - 1:01
    чухал сэтгэгдэл төрүүлэх бас
    ашиглуулахгүй байх гол түлхүүр юм.
  • 1:01 - 1:05
    Энэхүү хичээлээр бид эрх мэдэл
    юунаас эхэлдэг, хэрхэн хэрэгжүүлдэг,
  • 1:05 - 1:10
    нийгэмд илүү нөлөөтэй болохын тулд
    юу хийх хэрэгтэйг судална.
  • 1:10 - 1:12
    Эхлээд нийтлэг тодорхойлолтыг авч үзье.
  • 1:12 - 1:16
    Эрх мэдэл бол бусдаар хүссэнээ
    хийлгүүлэх чадвар юм.
  • 1:16 - 1:18
    Мэдээж энэ нь амьдралын
    аль ч хэсэгт тохиолддог:
  • 1:18 - 1:24
    гэр бүл, ажлын байрнаас эхлээд
    харилцаанд хүртэл.
  • 1:24 - 1:27
    Бидний анхаарах гол зүйл бол
  • 1:27 - 1:29
    чиний хүссэн арга хэмжээг авахуулах,
  • 1:29 - 1:33
    хамт олноор сонголт хийлгэх
    иргэний талбар юм.
  • 1:33 - 1:35
    Иргэний эрх мэдлийн
    үндсэн 6 эх сурвалж бий.
  • 1:35 - 1:39
    Нэгт, бие махбодийн хүч болон
    хүчирхийлэл үйлдэх эрх.
  • 1:39 - 1:42
    Цагдаа цэргийн хүрээнд хүч
    хэрэглэн хянах нь
  • 1:42 - 1:45
    эрх мэдлийн хамгийн үндсэн хэлбэр.
  • 1:45 - 1:48
    Эрх мэдлийн 2 дахь үндсэн
    эх үүсвэр бол хөрөнгө баялаг.
  • 1:48 - 1:54
    Мөнгө нь үр дүн ба эрх мэдлийн аль ч
    төрлийг гартаа авах чадлыг өгдөг.
  • 1:54 - 1:58
    Эрх мэдлийн 3 дахь хувилбар бол
    төр, засгийн газар.
  • 1:58 - 2:01
    Энэ бол хүмүүсээр аливаа зүйлийг
    хийлгэх, эс хийлгэхийн тулд
  • 2:01 - 2:04
    хууль болон захиргаадалтыг
    ашиглахыг хэлнэ.
  • 2:04 - 2:08
    Жишээлбэл ардчилалд
    онолын хувьд хүмүүс
  • 2:08 - 2:11
    засгийн газарт эрх мэдлийг
    сонгуулиар өгдөг.
  • 2:11 - 2:15
    Дарангуйлалд эрх мэдэл нь
    удирдуулж буйгийн зөвшөөрлөөс бус
  • 2:15 - 2:17
    хүч хэрэглэх заналхийллээс үүддэг.
  • 2:17 - 2:22
    4 дэх хувилбар бол нийгмийн хэм хэмжээ
    буюу бусдын бодлоор хийж болох зүйлс.
  • 2:22 - 2:25
    Хэм хэмжээ нь төрийн төвлөрсөн
    механизм байх албагүй.
  • 2:25 - 2:28
    Энэ нь илүү зөөлөн аргаар
    хүн бүрт тэгш үйлчилдэг.
  • 2:28 - 2:32
    Мөн хүний үйлдэл болон хуулийг
    өөрчлөхөд ч хүргэх чадалтай.
  • 2:32 - 2:36
    Өнөөдөр гэрлэлтийн тэгш эрх
    хэрхэн өөрчлөгдөж байгааг сана даа.
  • 2:36 - 2:39
    Эрх мэдлийн 5 дахь хувилбар бол
    үзэл санаа.
  • 2:39 - 2:42
    Үзэл санаа, хувь хүний эрх чөлөө
    арьс өнгөний тэгш байдал нь
  • 2:42 - 2:46
    олон хүнд нөлөөлөн зан үйл, үзэл бодлыг
    өөрчлөхөд хүргэж чадах юм бол
  • 2:46 - 2:50
    хязгааргүй эрх мэдлийг дагуулж чадна.
  • 2:50 - 2:54
    Эрх мэдлийн 6 дахь эх сурвалж бол
    тоо буюу "олны хүч оломжгүй далай".
  • 2:54 - 2:57
    Олон түмэн нэгдсэн үзэл бодлоо илэрхийлж
  • 2:57 - 2:59
    хууль ёсны эрхтэй гэдгээ тунхаглан
  • 2:59 - 3:01
    эрх мэдлийг бий болгодог.
  • 3:01 - 3:04
    Арабын хавар эсвэл бусад улс төрийн
    хөдөлгөөнийг сана даа.
  • 3:04 - 3:06
    Бүлэг хүмүүс бол нэн чухал.
  • 3:06 - 3:10
    Эдгээр нь эрх мэдлийн 6
    эх сурвалж буюу төрөл юм.
  • 3:10 - 3:14
    Одоо эрх мэдэл хэрхэн
    ажилладгийг харцгаая.
  • 3:14 - 3:18
    Эрх мэдлийн мэдвэл зохих 3 хууль байдаг.
  • 3:18 - 3:21
    1-р хууль: эрх мэдэл
    хэзээ ч зогсонги байдаггүй.
  • 3:21 - 3:25
    Энэ нь иргэний нийгэмд үргэлж
    нэмэгдэж эсвэл багасч байдаг.
  • 3:25 - 3:30
    Хэрэв чи өөрөө оролдохгүй бол
    чамаар оролдоно.
  • 3:30 - 3:34
    2-р хууль: хууль яг л ус шиг.
  • 3:34 - 3:37
    Өдөр тутмын амьдрал дундуур
    ус шиг л урсаж байна.
  • 3:37 - 3:41
    Улс төр бол энэхүү урсгалыг өөрийн
    хүссэнээр чиглүүлэх явдал юм.
  • 3:41 - 3:46
    Улс төрийн бодлого нь эрх мэдлийн аль нэг
    урсгалыг зогсоон хадгалахыг хэлдэг.
  • 3:46 - 3:49
    Бодлого бол зогсонги эрх мэдэл.
  • 3:49 - 3:52
    3-р хууль:
    эрх мэдэл нь нийлмэл шинжтэй.
  • 3:52 - 3:56
    Эрх мэдэл илүү ихийг дагуулдаг бол
    эрх мэдэлгүй байх нь үүнтэй ижил.
  • 3:56 - 3:59
    Гуравдугаар хууль дангаар үйлчилж
  • 3:59 - 4:02
    нэг хүнд бүх эрх мэдэл шилжих эсэх нь
  • 4:02 - 4:09
    1, 2-р хуулийг хэрхэн
    хэрэгжүүлж байгаагаас шалтгаална.
  • 4:09 - 4:14
    Цөөнх хэтэрхий их эрх мэдэлтэй болж
    давуу эрхтэйгээр
  • 4:14 - 4:18
    бодлогод нөлөөлөхгүйн тулд
    бид ямар дүрэм бий болгох вэ?
  • 4:18 - 4:20
    Энэ бол ардчиллын үүрэг.
  • 4:20 - 4:25
    Эдгээр хуулиуд хэрхэн үйлчилж байгааг
    аль ч мэдээнээс харж болно.
  • 4:25 - 4:28
    Бага цалинтай ажилчид
    цалингаа нэмэгдүүлэхээр нэгддэг.
  • 4:28 - 4:31
    Тосны компаниуд илүү том
    дамжуулах хоолойг батлуулах гэж хичээдэг.
  • 4:31 - 4:34
    Гэй лесби хүмүүс гэрлэлтийн
    тэгш эрхийн төлөө тэмцдэг.
  • 4:34 - 4:37
    Эцэг эхчүүд сургуулийн
    хөнгөлөлтийн картыг шаарддаг.
  • 4:37 - 4:39
    Чи эдгээрийг дэмжиж эсвэл
    дэмжихгүй ч байж болно.
  • 4:39 - 4:44
    Хүссэнээ авах чинь эрх мэдлийн тухай
    хэр их мэдлэгтэйгээс хамаарна.
  • 4:44 - 4:49
    Тэгвэл нийгмийн амьдралд эрх мэдэлтэй
    болохын тулд юу хийх ёстой вэ?
  • 4:49 - 4:52
    Эхлээд бичиг үзэг тайлагдсан байдлын
    үүднээс бодох хэрэгтэй.
  • 4:52 - 4:56
    Эрх мэдлийг уншиж бас бичиж
    сурах нь хамгийн том шалгуур.
  • 4:56 - 5:01
    Унших гэдэг нь эрх мэдлийн тухай бичвэрийг
    аль болох ихээр анхаарахыг хэлнэ.
  • 5:01 - 5:03
    Зөвхөн ном биш.
  • 5:03 - 5:06
    Нийгмийг бүхэлд нь бичвэр мэт
    харахыг хэлж байгаа юм.
  • 5:06 - 5:09
    Эх орон, хот, эсвэл сургууль дээрх
    байдал чинь таалагдахгүй байна уу?
  • 5:09 - 5:14
    Аль системд, хэнд, ямар эрх мэдэл
    байгааг дүрсэлж тэмдэглэ.
  • 5:14 - 5:16
    Яагаад ийм болсныг нь бодож үз.
  • 5:16 - 5:19
    Хэн ийм болгосон, яагаад хэвээр нь
    байлгахыг хүсч байна вэ?
  • 5:19 - 5:24
    Иймэрхүү нөхцөлд бусад хүмүүс
    ямар стратеги ашигласныг нь судал:
  • 5:24 - 5:28
    шууд дайрах, тойруулах,
  • 5:28 - 5:32
    эвсэх эсвэл өөртөө татах.
  • 5:32 - 5:35
    Бичихийн тулд уншиж сур.
  • 5:35 - 5:38
    Эрх мэдлийг бичихийн тулд
    бичих эрхтэй, өөрчлөлтийн
  • 5:38 - 5:41
    зохиогч болж чадна
    гэдэгт итгэх хэрэгтэй.
  • 5:41 - 5:42
    Энэ бол үнэн.
  • 5:42 - 5:45
    Бичлэгийн аль ч хэлбэр шиг
    өөрийгөө илэрхийлэх,
  • 5:45 - 5:47
    үнэн сэтгэлээсээ ярьж сурах болно.
  • 5:47 - 5:51
    Санаа бодлоо цэгцлээд,
    бусдыг зохион байгуул.
  • 5:51 - 5:53
    Зөвшилцлийг бий болгоход суралц.
  • 5:53 - 5:55
    Зөрчилдөөнд суралц.
  • 5:55 - 5:57
    Бичих ур чадвартай л ижил
    үүнд дасгал сургуулилт чухал.
  • 5:57 - 6:01
    Оршин суудаг газартаа өдөр бүр
    дадлага хийх боломж байдаг.
  • 6:01 - 6:03
    Жижиг алхмуудаас эхлэн
    дараа нь томоор сэтгэ.
  • 6:03 - 6:06
    Бүтцийг нь судалж мэд.
  • 6:06 - 6:08
    Дасан зохиц, дахин давт.
  • 6:08 - 6:12
    Энэ бол иргэний эрх үүрэг.
  • 6:12 - 6:15
    Энэхүү богино хичээлд бид иргэний
    эрх мэдэл хаанаас эхэлдэг,
  • 6:15 - 6:19
    хэрхэн ажилладаг, хэрэгжүүлэхэд
    юу хэрэгтэйг судаллаа.
  • 6:19 - 6:23
    Хамгийн том асуулт бол
    "яагаад" эрх мэдэл гэж.
  • 6:23 - 6:28
    Эрх мэдлийг бүгдэд эсвэл зөвхөн чамд
    ашигтай байгаасай гэж хүсч байна уу?
  • 6:28 - 6:31
    Зорилго чинь нийгмийн төлөө юу эсрэг үү?
  • 6:31 - 6:33
    Энэ асуулт бол стратегийн тухай биш,
  • 6:33 - 6:37
    зан чанарын тухай ба үүнийг тусгай
    хичээлээр авч үзэх хэрэгтэй болно.
  • 6:37 - 6:39
    Гэхдээ үүнийг санаж яваарай:
  • 6:39 - 6:42
    Сайн иргэн гэдэг зан чанар
    болон эрх мэдлийн нэгдэл юм.
  • 6:42 - 6:45
    Сайн иргэн байх эрх нь чамд байна.
Title:
Эрх мэдэл гэж юу вэ - Эрик Лиу
Speaker:
Eric Liu
Description:

Бүрэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/how-to-understand-power-eric-liu

Өдөр бүр бид бусдын бүтээсэн эрх мэдлийн системийн хүрээнд ажиллаж амьдардаг. Гэвч эрх мэдлийн тухай ярьж эхлэхэд бидэнд таагүй санагддаг. Яагаад? Эрик Лиу эрх мэдлийн 6 үндсийг танилцуулан, эдгээрийг ойлгосноор хэрхэн хүчтэй, нөлөөтэй иргэн байх тухай тайлбарлаж байна.

Хичээлийг Эрик Лиу, анимейшныг KAPWA Studioworks.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
07:02
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for How to understand power
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How to understand power
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How to understand power
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How to understand power
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for How to understand power
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to understand power
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to understand power
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How to understand power
Show all

Mongolian subtitles

Revisions