Return to Video

Шүд яагаад цоордог вэ? - Мел Росэнберг

  • 0:07 - 0:09
    Археологичдын багийнхан
  • 0:09 - 0:13
    15000 жилийн өмнөх
    хүний үлдэгдэл яс олоод
  • 0:13 - 0:15
    нэгэн хачирхалтай зүйлийг олж мэджээ.
  • 0:15 - 0:19
    Эдгээр эртний хүмүүсийн шүд нь
    ихэнх нь цоорсон байжээ.
  • 0:19 - 0:24
    Цоорлын шалтгаан нь
    өнөөг хүртэл биднийг шаналгасаар буй
  • 0:24 - 0:28
    амны хөндийн бичил нянгууд ажээ.
  • 0:28 - 0:30
    Эдгээр нянгууд төрсөн
    цагаас бидэнтэй хамт байдаг ба
  • 0:30 - 0:34
    хүүхэд байхад ээжийн амаар
    дамжуулан авдаг.
  • 0:34 - 0:36
    Түүнчлэн бидний шүд
    цухуйх явцдаа
  • 0:36 - 0:40
    аяндаа олон тооны бактеруудыг
    цуглуулж эхэлдэг.
  • 0:40 - 0:41
    Бидний юу иддэгээс
  • 0:41 - 0:44
    ялангуяа хэр хэмжээний
    чихэр хэрэглэхээс хамааран
  • 0:44 - 0:48
    тодорхой нянгууд олноор үржиж
    шүдний цоорлыг үүсгэдэг.
  • 0:48 - 0:52
    Чихэр ихтэй хүнс хэрэглэх нь
    бактери үржих гол шалтгаан болдог ба
  • 0:52 - 0:56
    эдгээр бактерийг
    стрептококк мутанс гэнэ.
  • 0:56 - 0:59
    Энэхүү жижиг биетүүд яг л хүнтэй адил
    чихрэнд дуртай ба
  • 0:59 - 1:03
    чихрийг үүрээ барихад болон
    эрчим хүч үүсгэхэд ашигладаг.
  • 1:03 - 1:05
    Чихэр хэрэглэх явцдаа
  • 1:05 - 1:08
    тухайн бактерууд сүүний хүчил гэх мэт
    хүчиллэг хэлбэрийн
  • 1:08 - 1:10
    дайвар бүтээгдэхүүн үүсгэнэ.
  • 1:10 - 1:13
    Стрептококк мутанс нь
    энэхүү хүчилд тэсвэртэй боловч
  • 1:13 - 1:16
    харамсалтай нь бидний шүд
    тэсвэртэй биш.
  • 1:16 - 1:20
    Хэдийгээр бидний шүд хатуу, паалан
    гадаргаар хучигдсан байдаг ч
  • 1:20 - 1:23
    энэ нь хүчилд тэсвэртэй биш байдаг юм.
  • 1:23 - 1:28
    Хүчил нь шүдний гадаргууг нимгэлж,
    шүдэн дэх кальцийг өөртөө уусгадаг.
  • 1:28 - 1:32
    Улмаар тэрхүү хүчил нь шүдний
    хоёр дахь давхарга болох дентин рүү
  • 1:32 - 1:36
    нэвчиж бактериудад зам
    тавьж өгдөг.
  • 1:36 - 1:40
    Шүдний судас болон мэдрэлүүд нь
    шүдний гүнд оршдог учраас
  • 1:40 - 1:44
    бид цоорлын энэ үед
    ямар ч өвдөлт мэдэрдэггүй байна.
  • 1:44 - 1:46
    Гэвч хэрвээ энэхүү
    бактерийн хүчил
  • 1:46 - 1:48
    дентиний давхаргаас цааш тархвал
  • 1:48 - 1:53
    шүдний мэдрэлүүдэд хүрч
    хүчтэй өвдөлтийг бий болгоно.
  • 1:53 - 1:55
    Хэрвээ эмчлэхгүй бол шүд
    бүхэлдээ хорхойтож
  • 1:55 - 1:57
    тэр чигээр нь авахад хүрч болно.
  • 1:57 - 2:01
    Энэ бүгд чихрэнд
    дуртай өнөөх бактериудаас болдог.
  • 2:01 - 2:03
    Хоолон дахь чихрийн хэмжээ
    их байх тусам
  • 2:03 - 2:05
    бид шүдээ өндөр эрсдэлд
    оруулж байдаг.
  • 2:05 - 2:10
    Гэхдээ агуйн хүмүүс харьцангуй бага
    чихэр иддэг байсан байх.
  • 2:10 - 2:12
    Тэгвэл тэдний шүдний цоорлын
    шалтгаан юу байв?
  • 2:12 - 2:16
    Хар маханд маш бага хэмжээний
    чихэр агуулагддаг учир
  • 2:16 - 2:19
    мах их иддэг хүмүүст шүд цоорох
    эрсдэл бага байдаг.
  • 2:19 - 2:22
    Гэвч эртний хүмүүс ганцхан
    махаар хооллож байгаагүй юм.
  • 2:22 - 2:27
    Агуйн хүмүүс үндэстэй ногоо,
    самар, үр тариа гэх мэт
  • 2:27 - 2:30
    нүүрс ус агуулсан зүйлсээр
    хооллодог байж.
  • 2:30 - 2:32
    Нүүрс ус нь шүлсэн дэх энзимтэй
    холилдмогц
  • 2:32 - 2:36
    энгийн чихэр болон задарч
  • 2:36 - 2:40
    тэдгээр нь амны бактериудын
    тэжээл болдог байна.
  • 2:40 - 2:44
    Тэгэхээр эртний хүмүүс биднээс харьцангуй
    бага хэмжээний чихэр иддэг байсан ч
  • 2:44 - 2:47
    шүд нь сахараас болж
    цоорсоор байсан байна.
  • 2:47 - 2:51
    Гэвч энэ нь тэднийг цоорлоо
    эмчилдэггүй байсан гэсэн үг биш юм.
  • 2:51 - 2:55
    Археологийн олдвороос үзэхэд
    14000 жилийн өмнө,
  • 2:55 - 3:01
    хүмүүс хорхойтсон шүдийг авахын тулд
    үзүүрлэсэн цахиур чулууг ашиглаж байжээ.
  • 3:01 - 3:03
    Эртний хүмүүс тэр бүү хэл
    шүд авсны дараа үлдэх
  • 3:03 - 3:06
    зайг өрмөөр тэгшилж,
    яг орчин үеийнх шиг
  • 3:06 - 3:10
    зөгийн лав ашиглан шүдийг
    ломбоддог байсан байна.
  • 3:10 - 3:13
    Орчин үед бид хавьгүй дэвшилтэт
    техник, хэрэгслийг ашигладаг.
  • 3:13 - 3:18
    Энэ нь азтай хэрэг юм. Яагаад гэвэл
    бид аюултай, чихрийн хэт хэрэглээний
  • 3:18 - 3:20
    хэв маягтайгаа тэмцэх хэрэгтэй билээ.
  • 3:20 - 3:24
    Аж үйлдвэрийн хувьсгалын дараа
    шүдний цооролтой хүмүүс эрс нэмэгдсэн ба
  • 3:24 - 3:27
    гол шалтгаан нь технологийн дэвшил
    нь чихэр илүү хямд бөгөөд
  • 3:27 - 3:31
    хүртээмжтэй болсонтой холбоотой.
  • 3:31 - 3:36
    Өнөөдөр нийт Америкчуудын 92% нь
    шүдний цооролттой.
  • 3:36 - 3:39
    Зарим хүмүүс генээс шалтгаалсан
    зөөлөн энамел зэргээс болж
  • 3:39 - 3:43
    шүд нь илүү амархан цоордог байна.
  • 3:43 - 3:47
    Гэвч ихэнхдээ чихрийг хэт их
    хэрэглэснээс болох нь бий.
  • 3:47 - 3:50
    Түүнчлэн бид чихэр, цардуулын хэрэглээг
    багасгахаас өөр
  • 3:50 - 3:54
    шүд цоорлыг багасгах
    аргуудыг нээж илрүүлсэн юм.
  • 3:54 - 3:57
    Ихэнх шүдний оо болон усны танкууд
  • 3:57 - 3:59
    маш бага хэмжээний фотор агуулдаг.
  • 3:59 - 4:03
    Энэ нь шүдийг бат бэх болгож
    бактерийн хүчлийн эсрэг тэмцдэг
  • 4:03 - 4:06
    шүдний паалангийн өсөлтийг
    дэмждэг.
  • 4:06 - 4:08
    Шүд цоормогц
  • 4:08 - 4:12
    бид тухайн шүдээ ломбодож,
    халдвар авсан хэсгийг хаан,
  • 4:12 - 4:14
    муудахаас нь өмнө
    урьдчилан сэргийлдэг.
  • 4:14 - 4:18
    Шүд цоорлоос сэргийлэх хамгийн сайн
    арга нь чихрийн хэрэглээг багасгаж,
  • 4:18 - 4:20
    хоолны үлдэгдэл, бактерийг
    устгахын тулд
  • 4:20 - 4:23
    амны хөндийн эрүүл ахуйг
    сайн сахих явдал юм.
  • 4:23 - 4:25
    Үүнд тогтмол шүдээ угаах
  • 4:25 - 4:26
    утсаар цэвэрлэх,
  • 4:26 - 4:27
    чихэр,
  • 4:27 - 4:28
    цардуул ихтэй
  • 4:28 - 4:32
    болон шүдэнд наалдамтгай хоол хүнсээс
    татгалзах зэрэг орно.
  • 4:32 - 4:36
    Яваандаа аман доторх чихрээр
    хооллогч нянгууд устах болно.
  • 4:36 - 4:38
    Эртний агуйн хүнээс ялгаатай нь
  • 4:38 - 4:42
    бидэнд шүд цооролтоос сэргийлэх
    мэдлэг хангалттай байгаа.
  • 4:42 - 4:44
    Бид харин үүнийг ашиглах хэрэгтэй.
Title:
Шүд яагаад цоордог вэ? - Мел Росэнберг
Speaker:
Mel Rosenberg
Description:

Хичээлийг бүтнээр нь: http://ed.ted.com/lessons/what-causes-cavities-mel-rosenberg
Археологичдын багийнхан 15,000 жилийн өмнөх хүний үлдэгдэл ясыг олсноор нэгэн сонирхолтой зүйлийг олж мэджээ. Эдгээр эртний хүмүүсийн бүгдийнх нь шүд цоорсон байсан юм. Тэгвэл шүд яагаад цоордог юм бол? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Мел Росэнберг энэхүү асуултад хариулт өгөхөөр бидний шүдэн дотор орж үзлээ.

Видео хичээлийг Мел Росэнбэрг, зураглалыг Андрю Фоерстэр

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:01
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for What causes cavities?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities?
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for What causes cavities?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities?
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities?
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities?
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities?
Show all

Mongolian subtitles

Revisions