Return to Video

Мари Кюригийн суу билэг - Шохини Гөүс

  • 0:07 - 0:11
    Хэрвээ та Мари Кюригийн гар бичмэлийг
    харахыг хүсвэл
  • 0:11 - 0:13
    өргөдөл гаргаж, цацраг идэвхит туяанаас
    хамгаалахын тулд
  • 0:13 - 0:17
    хамгаалалтын хувцас өмсөх ёстой.
  • 0:17 - 0:21
    Хатагтай Кюригийн цогцос ч хүртэл
    зэсээр бүрсэн авсанд
  • 0:21 - 0:24
    түүний судалгааны үндэс, магадгүй үхлийн
    шалтгаан нь болсон
  • 0:24 - 0:28
    цацраг идэвхийг нь хадгалдаг.
  • 0:28 - 0:31
    Оросын эзэмшил дэх Польш улсын
    Варшав хотод өссөн
  • 0:31 - 0:35
    анх Мари Склодовска гэх
    нэртэй байсан тэрээр
  • 0:35 - 0:39
    гайхалтай сайн сурагч байсан ч
    хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулжээ.
  • 0:39 - 0:42
    Эмэгтэй хүн болохоор
    дээд боловсрол эзэмшихийг нь
  • 0:42 - 0:45
    хориглосныг эсэргүүцэн
  • 0:45 - 0:47
    Польш хүүхдүүдэд нууцаар
    боловсрол олгодог
  • 0:47 - 0:53
    Флоутинг их сургуульд орсон юм.
  • 0:53 - 0:56
    Багш, хүмүүжүүлэгчээр ажиллан мөнгө
    хуримтлуулснаар
  • 0:56 - 1:01
    Парис руу нүүж алдартай
    Сорбонн Их Сургуульд сурах болов.
  • 1:01 - 1:04
    Тэнд Мари физик болон математикийн
    зэрэг хамгаалсан бөгөөд
  • 1:04 - 1:06
    ихэнхдээ талх цайгаар амьдарч,
  • 1:06 - 1:09
    заримдаа хэт өлссөнөөсөө болж
    ухаан алддаг байжээ.
  • 1:09 - 1:12
    Парист байхдаа
    физикч Пиер Кюритэй танилцан
  • 1:12 - 1:15
    лаборатори болон сэтгэл зүрхээ
    хуваалцах болжээ.
  • 1:15 - 1:18
    Гэхдээ Мари Польш руу
    буцахыг хүссээр байв.
  • 1:18 - 1:19
    Варшавт эргэн ирээд
  • 1:19 - 1:22
    эмэгтэй хүнд судалгааны ажил олох нь
  • 1:22 - 1:24
    хэцүү хэвээр байгааг ойлгожээ.
  • 1:24 - 1:25
    Бүх зүйл ингэж дууссангүй.
  • 1:25 - 1:27
    Парист түүнийг хүлээн суусан
    Пиер дээр эргэн ирж
  • 1:27 - 1:31
    удалгүй гэрлэн, гайхалтай
    шинжлэх ухааны баг боллоо.
  • 1:31 - 1:35
    Өөр нэгэн физикчийн ажил Мари Кюригийн
    сонирхлыг татсан нь
  • 1:35 - 1:41
    1896 онд Анри Беккерель, уран гэх элемент
    гэрэл зургийн хальстай урвалд орж
  • 1:41 - 1:47
    рентген туяа мэт цацраг
    ялгаруулдгийг нээсэн байв.
  • 1:47 - 1:52
    Кюри удалгүй тори элемент ч
    мөн төстэй цацраг ялгаруулдгийг олжээ.
  • 1:52 - 1:55
    Хамгийн гол нь цацрагийн хэмжээ нь зөвхөн
  • 1:55 - 1:57
    элементийн хэмжээнээс хамаарч байсан ба
  • 1:57 - 2:01
    үүнд нь физик эсвэл химийн
    өөрчлөлт нөлөөлсөнгүй.
  • 2:01 - 2:04
    Энэ нь цацраг туяа элементийн атомаас
  • 2:04 - 2:07
    ялгарч байна гэсэн дүгнэлтэнд хүргэв.
  • 2:07 - 2:09
    Энэхүү санаа нь атомуудыг
  • 2:09 - 2:14
    хуваагдашгүй биет гэх онолыг
    няцаахад тусалсан юм.
  • 2:14 - 2:18
    Дараагаар нь, маш их цацраг идэвхит
    төмөрлөг болох ураны давирхайг судалж
  • 2:18 - 2:24
    уран нь дангаараа бүх цацраг туяаг
    ялгаруулахгүй байгааг анзаарчээ.
  • 2:24 - 2:29
    Тэгэхээр өөр цацраг идэвхит бодисууд
    нөлөөлж байв уу?
  • 2:29 - 2:32
    1898 онд тэд хоёр шинэ элемент нээсэн нь
  • 2:32 - 2:35
    Маригийн төрсөн нутаг
    Польшийг илэрхийлсэн поли,
  • 2:35 - 2:38
    Латинаар цацраг гэсэн
    утгатай ради байв.
  • 2:38 - 2:42
    Тэд мөн радио идэвхит чанар гэх
    нэр томъёог санаачилсан.
  • 2:42 - 2:46
    1902 он гэхэд тэд нэлээд хэдэн тонн ураны
  • 2:46 - 2:51
    давирхайнаас 0.1 грамм цэвэр
    ради хлорид давс гаргаж авсан ба
  • 2:51 - 2:54
    энэ нь тухайн үедээ
    гайхалтай явдал байлаа.
  • 2:54 - 2:56
    Тухайн оны сүүлээр Пиер Кюри
    болон Анри Беккерель нар
  • 2:56 - 2:59
    физикийн салбарын Нобелийн
    шагналд нэр дэвшсэн ч
  • 2:59 - 3:01
    Мариг орхисон байлаа.
  • 3:01 - 3:05
    Пиер эхнэрийнхээ зүй ёсны
    эрхийн талаар саналаа илэрхийлэн
  • 3:05 - 3:11
    1903 оны Нобелийн шагналыг эхнэр, нөхөр
    Кюри болон Беккерель нар хамтдаа хүртэж,
  • 3:11 - 3:16
    ингэснээр Мари анхны Нобелийн шагнал
    хүртсэн эмэгтэй болсон байна.
  • 3:16 - 3:20
    Сайн санхүүжилт болон өндөр нэр хүндийг
    олсон Кюригийнхэн шаргуу ажиллаж байв.
  • 3:20 - 3:25
    Гэвч уй гашуу тохиож 1906 онд
    Пиер хөл үймээнтэй замаар гарч явахдаа
  • 3:25 - 3:27
    морин тэрэгт дайруулж нас баржээ.
  • 3:27 - 3:30
    Гутралд орсон Мари бүх анхаарлаа
    судалгаандаа төвлөрүүлж,
  • 3:30 - 3:33
    Пиерийн оронд Сорбоннд багшилснаар
  • 3:33 - 3:36
    сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.
  • 3:36 - 3:38
    Түүний бие даасан ажил үр өгөөжтэй байлаа.
  • 3:38 - 3:41
    1911 онд тэр дахин
    Нобелийн шагнал хүртсэн ба
  • 3:41 - 3:45
    энэ удаад өмнөх ради, поли элементүүдийг
    олж нээн цэвэр ради
  • 3:45 - 3:49
    гарган авсанд нь химийн салбарт өгчээ.
  • 3:49 - 3:52
    Энэ нь түүнийг анхны бөгөөд одоог хүртэлх
  • 3:52 - 3:56
    Нобелийн шагналыг хоёр өөр салбарт
    авсан цорын ганц хүн болгожээ.
  • 3:56 - 3:59
    Профессор Кюри нээлтүүдээ ашиглан
  • 3:59 - 4:02
    анагаахын салбарын шинжилгээ,
    эмчилгээг өөрчилсөн.
  • 4:02 - 4:06
    Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр
    хөдөлгөөнт рентген аппаратууд бүтээж,
  • 4:06 - 4:09
    цацраг идэвхийн хорт хавдарт
    үзүүлэх нөлөөг нь судалсан.
  • 4:09 - 4:13
    Гэвч эдгээр ач тус нь том
    золиостойгоор ирсэн юм.
  • 4:13 - 4:16
    Кюри 1934 онд ясны чөмөгний
    өвчнөөс болж нас барсан ба
  • 4:16 - 4:20
    үүнийг цацраг идэвхит бодистой ажиллаж
    байсантай нь одоо ч холбож үздэг.
  • 4:20 - 4:23
    Мари Кюригийн судалгаа нь
  • 4:23 - 4:26
    бидний хими, физикийн
    ойлголтын суурь болж,
  • 4:26 - 4:31
    хавдар судлал, технологи,
    анагаах ухаан, цөмийн физик
  • 4:31 - 4:33
    гэх мэт салбаруудын эхлэлийг тавьж өгчээ.
  • 4:33 - 4:37
    Үр дүн нь сайн, муу аль нь ч байсан,
    түүний цацраг идэвхийн нээлтүүд
  • 4:37 - 4:41
    шинэ эринг эхлүүлж, шинжлэх ухааны
    зарим гайхалтай нууцуудыг нээсэн юм.
Title:
Мари Кюригийн суу билэг - Шохини Гөүс
Speaker:
Shohini Ghose
Description:

Бүрэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/the-genius-of-marie-curie-shohini-ghose
Мари Кюригийн судалгаа нь бидний хими, физикийн шинжлэх ухааны суурь ойлголтыг өгч, хавдар судлал, технологи, анагаах ухаан, цөмийн физик гэх мэт олон салбарын эхлэлийг тавьж өгчээ. Түүний энэ зам хэрхэн өонөсөн бэ? Мари Склодовска Кюригийн хамгийн чухал нээлтүүдээс Шохини Гөүс тайлбарлаж байна.

Хичээлийг Шохини Гөүс, зураглалыг Анна Новаковска

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:04
Tuya Bat edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Tuya Bat approved Mongolian subtitles for The genius of Marie Curie
Tuya Bat edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for The genius of Marie Curie
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Энх-Анар edited Mongolian subtitles for The genius of Marie Curie
Show all

Mongolian subtitles

Revisions Compare revisions