WEBVTT 00:00:07.069 --> 00:00:10.558 Хэрвээ та Мари Кюригийн гар бичмэлийг харахыг хүсвэл 00:00:10.558 --> 00:00:13.409 өргөдөл гаргаж, цацраг идэвхит туяанаас хамгаалахын тулд 00:00:13.409 --> 00:00:16.718 хамгаалалтын хувцас өмсөх ёстой. 00:00:16.718 --> 00:00:21.187 Хатагтай Кюригийн цогцос ч хүртэл зэсээр бүрсэн авсанд 00:00:21.187 --> 00:00:24.052 түүний судалгааны үндэс, магадгүй үхлийн шалтгаан нь болсон 00:00:24.052 --> 00:00:27.858 цацраг идэвхийг нь хадгалдаг. 00:00:27.858 --> 00:00:31.078 Оросын эзэмшил дэх Польш улсын Варшав хотод өссөн 00:00:31.078 --> 00:00:34.671 анх Мари Склодовска гэх нэртэй байсан тэрээр 00:00:34.671 --> 00:00:38.868 гайхалтай сайн сурагч байсан ч хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулжээ. 00:00:38.868 --> 00:00:42.498 Эмэгтэй хүн болохоор дээд боловсрол эзэмшихийг нь 00:00:42.498 --> 00:00:44.519 хориглосныг эсэргүүцэн 00:00:44.519 --> 00:00:47.479 Польш хүүхдүүдэд нууцаар боловсрол олгодог 00:00:47.479 --> 00:00:52.859 Флоутинг их сургуульд орсон юм. 00:00:52.859 --> 00:00:55.679 Багш, хүмүүжүүлэгчээр ажиллан мөнгө хуримтлуулснаар 00:00:55.679 --> 00:01:00.549 Парис руу нүүж алдартай Сорбонн Их Сургуульд сурах болов. 00:01:00.549 --> 00:01:03.660 Тэнд Мари физик болон математикийн зэрэг хамгаалсан бөгөөд 00:01:03.660 --> 00:01:05.940 ихэнхдээ талх цайгаар амьдарч, 00:01:05.940 --> 00:01:09.010 заримдаа хэт өлссөнөөсөө болж ухаан алддаг байжээ. 00:01:09.010 --> 00:01:11.840 Парист байхдаа физикч Пиер Кюритэй танилцан 00:01:11.840 --> 00:01:15.099 лаборатори болон сэтгэл зүрхээ хуваалцах болжээ. 00:01:15.099 --> 00:01:17.620 Гэхдээ Мари Польш руу буцахыг хүссээр байв. 00:01:17.620 --> 00:01:19.239 Варшавт эргэн ирээд 00:01:19.239 --> 00:01:21.879 эмэгтэй хүнд судалгааны ажил олох нь 00:01:21.879 --> 00:01:23.620 хэцүү хэвээр байгааг ойлгожээ. 00:01:23.620 --> 00:01:25.020 Бүх зүйл ингэж дууссангүй. 00:01:25.020 --> 00:01:27.401 Парист түүнийг хүлээн суусан Пиер дээр эргэн ирж 00:01:27.401 --> 00:01:31.141 удалгүй гэрлэн, гайхалтай шинжлэх ухааны баг боллоо. 00:01:31.141 --> 00:01:35.119 Өөр нэгэн физикчийн ажил Мари Кюригийн сонирхлыг татсан нь 00:01:35.119 --> 00:01:41.181 1896 онд Анри Беккерель, уран гэх элемент гэрэл зургийн хальстай урвалд орж 00:01:41.181 --> 00:01:47.070 рентген туяа мэт цацраг ялгаруулдгийг нээсэн байв. 00:01:47.070 --> 00:01:51.551 Кюри удалгүй тори элемент ч мөн төстэй цацраг ялгаруулдгийг олжээ. 00:01:51.551 --> 00:01:55.001 Хамгийн гол нь цацрагийн хэмжээ нь зөвхөн 00:01:55.001 --> 00:01:57.262 элементийн хэмжээнээс хамаарч байсан ба 00:01:57.262 --> 00:02:00.781 үүнд нь физик эсвэл химийн өөрчлөлт нөлөөлсөнгүй. 00:02:00.781 --> 00:02:04.492 Энэ нь цацраг туяа элементийн атомаас 00:02:04.492 --> 00:02:07.371 ялгарч байна гэсэн дүгнэлтэнд хүргэв. 00:02:07.371 --> 00:02:08.663 Энэхүү санаа нь атомуудыг 00:02:08.663 --> 00:02:14.041 хуваагдашгүй биет гэх онолыг няцаахад тусалсан юм. 00:02:14.041 --> 00:02:18.442 Дараагаар нь, маш их цацраг идэвхит төмөрлөг болох ураны давирхайг судалж 00:02:18.442 --> 00:02:23.914 уран нь дангаараа бүх цацраг туяаг ялгаруулахгүй байгааг анзаарчээ. 00:02:23.914 --> 00:02:28.524 Тэгэхээр өөр цацраг идэвхит бодисууд нөлөөлж байв уу? 00:02:28.524 --> 00:02:32.455 1898 онд тэд хоёр шинэ элемент нээсэн нь 00:02:32.455 --> 00:02:35.407 Маригийн төрсөн нутаг Польшийг илэрхийлсэн поли, 00:02:35.407 --> 00:02:38.433 Латинаар цацраг гэсэн утгатай ради байв. 00:02:38.433 --> 00:02:42.384 Тэд мөн радио идэвхит чанар гэх нэр томъёог санаачилсан. 00:02:42.384 --> 00:02:46.455 1902 он гэхэд тэд нэлээд хэдэн тонн ураны 00:02:46.455 --> 00:02:50.627 давирхайнаас 0.1 грамм цэвэр ради хлорид давс гаргаж авсан ба 00:02:50.637 --> 00:02:53.536 энэ нь тухайн үедээ гайхалтай явдал байлаа. 00:02:53.536 --> 00:02:56.476 Тухайн оны сүүлээр Пиер Кюри болон Анри Беккерель нар 00:02:56.476 --> 00:02:59.336 физикийн салбарын Нобелийн шагналд нэр дэвшсэн ч 00:02:59.336 --> 00:03:01.105 Мариг орхисон байлаа. 00:03:01.105 --> 00:03:04.767 Пиер эхнэрийнхээ зүй ёсны эрхийн талаар саналаа илэрхийлэн 00:03:04.767 --> 00:03:11.226 1903 оны Нобелийн шагналыг эхнэр, нөхөр Кюри болон Беккерель нар хамтдаа хүртэж, 00:03:11.226 --> 00:03:16.116 ингэснээр Мари анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй болсон байна. 00:03:16.116 --> 00:03:20.047 Сайн санхүүжилт болон өндөр нэр хүндийг олсон Кюригийнхэн шаргуу ажиллаж байв. 00:03:20.047 --> 00:03:24.686 Гэвч уй гашуу тохиож 1906 онд Пиер хөл үймээнтэй замаар гарч явахдаа 00:03:24.686 --> 00:03:27.037 морин тэрэгт дайруулж нас баржээ. 00:03:27.037 --> 00:03:29.887 Гутралд орсон Мари бүх анхаарлаа судалгаандаа төвлөрүүлж, 00:03:29.887 --> 00:03:32.816 Пиерийн оронд Сорбоннд багшилснаар 00:03:32.816 --> 00:03:36.057 сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ. 00:03:36.057 --> 00:03:38.356 Түүний бие даасан ажил үр өгөөжтэй байлаа. 00:03:38.356 --> 00:03:40.728 1911 онд тэр дахин Нобелийн шагнал хүртсэн ба 00:03:40.728 --> 00:03:44.867 энэ удаад өмнөх ради, поли элементүүдийг олж нээн цэвэр ради 00:03:44.867 --> 00:03:49.348 гарган авсанд нь химийн салбарт өгчээ. 00:03:49.348 --> 00:03:51.527 Энэ нь түүнийг анхны бөгөөд одоог хүртэлх 00:03:51.527 --> 00:03:56.368 Нобелийн шагналыг хоёр өөр салбарт авсан цорын ганц хүн болгожээ. 00:03:56.368 --> 00:03:58.959 Профессор Кюри нээлтүүдээ ашиглан 00:03:58.959 --> 00:04:02.218 анагаахын салбарын шинжилгээ, эмчилгээг өөрчилсөн. 00:04:02.218 --> 00:04:05.567 Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр хөдөлгөөнт рентген аппаратууд бүтээж, 00:04:05.567 --> 00:04:08.779 цацраг идэвхийн хорт хавдарт үзүүлэх нөлөөг нь судалсан. 00:04:08.779 --> 00:04:12.768 Гэвч эдгээр ач тус нь том золиостойгоор ирсэн юм. 00:04:12.768 --> 00:04:15.979 Кюри 1934 онд ясны чөмөгний өвчнөөс болж нас барсан ба 00:04:15.979 --> 00:04:19.679 үүнийг цацраг идэвхит бодистой ажиллаж байсантай нь одоо ч холбож үздэг. 00:04:19.679 --> 00:04:22.764 Мари Кюригийн судалгаа нь 00:04:22.764 --> 00:04:26.016 бидний хими, физикийн ойлголтын суурь болж, 00:04:26.016 --> 00:04:31.319 хавдар судлал, технологи, анагаах ухаан, цөмийн физик 00:04:31.319 --> 00:04:33.423 гэх мэт салбаруудын эхлэлийг тавьж өгчээ. 00:04:33.423 --> 00:04:37.334 Үр дүн нь сайн, муу аль нь ч байсан, түүний цацраг идэвхийн нээлтүүд 00:04:37.339 --> 00:04:41.339 шинэ эринг эхлүүлж, шинжлэх ухааны зарим гайхалтай нууцуудыг нээсэн юм.