Return to Video

Зүүн тархи ба баруун тархины домог - Элизабет Уатэрс

  • 0:07 - 0:09
    Хүний тархи
  • 0:09 - 0:14
    товгор гадаргуу нь харваас зүүн ба баруун
    2 хэсэгт хуваагдсан байна.
  • 0:14 - 0:18
    Энэ бүтэц нь тархины талаархи хамгийн
    нийтлэг онолийг төрүүлсэн.
  • 0:18 - 0:20
    Зүүн нь логик сэтгэхүйг удирддаг бол
  • 0:20 - 0:23
    баруун нь уран сэтгэмжийг захирдаг.
  • 0:23 - 0:28
    Гэвч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй
    цуу яриа юм.
  • 0:28 - 0:31
    Тэгэхээр ийм буруу ойлголт хэрхэн
    үүссэн бэ?
  • 0:31 - 0:33
    Бас яг юун дээр алдсан юм бол?
  • 0:33 - 0:36
    Тархи баруун бас зүүн талтай нь үнэн.
  • 0:36 - 0:40
    Үүнийг тархины бор гадаргаас
    амархан анзаарч болно.
  • 0:40 - 0:42
    Дотоод хэсэг болох харааны төвгөр,
  • 0:42 - 0:44
    хиппоталамус,
  • 0:44 - 0:44
    таламус,
  • 0:44 - 0:46
    мөн тархины судал нь
  • 0:46 - 0:49
    бүгд үргэлжилсэн эдээс бүтсэн мэт
    харагддаг.
  • 0:49 - 0:53
    Гэвч үнэндээ эдгээр нь ч мөн адил баруун
    зүүнд хуваагдсан байдаг.
  • 0:53 - 0:57
    Тархины зүүн, баруун тал
    хөдөлгөөн болон хараа зэрэг
  • 0:57 - 1:00
    биеийн өөр өөр үйл ажиллагааг
    удирддаг юм.
  • 1:00 - 1:05
    Баруун нь зүүн гар, хөлийн хөдөлгөөнийг
    зохицуулж нөгөө тал нь эсрэгээрээ байна.
  • 1:05 - 1:09
    Харааны систем илүү ярвигтай.
  • 1:09 - 1:13
    Нүд тус бүр зүүн ба баруун
    харах талбайтай.
  • 1:13 - 1:16
    Хоёр нүдний зүүн харах талбай
    баруун тархинд очдог ба
  • 1:16 - 1:20
    баруун харах талбай
    зүүн тархинд хүрдэг.
  • 1:20 - 1:24
    Тархи хоёр талыг зэрэг хүлээж аваад
    эргэн тойрныг бүрэн харагдуулдаг.
  • 1:24 - 1:30
    Эрдэмтэд яагаад бидэнд энэ давхцал
    байдгийг баттай мэддэггүй.
  • 1:30 - 1:35
    Нэг онол нь амьтад илүү нарийн мэдрэлийн
    системтэй болсноор илүү хурдан
  • 1:35 - 1:40
    рефлекстэй болсон учир амь гарах давуу
    талтай болсон.
  • 1:40 - 1:43
    Хэрвээ амьтан зүүн талаас нь
    араатан ирж буйг харвал
  • 1:43 - 1:46
    баруун зүгт зугтах хэрэгтэй болно.
  • 1:46 - 1:50
    Тиймээс бид хараа болон хөдөлгөөн нь
    зүүн ба баруун тархинаас хамаардаг
  • 1:50 - 1:53
    хоёр систем гэж ойлгож болно.
  • 1:53 - 1:59
    Гэхдээ энэ онол нь логик болон уран
    сэтгэмжид хамаарахгүй.
  • 1:59 - 2:02
    Уг буруу ойлголт нь 1800-аад оны
    дунд үед дэлгэрсэн юм.
  • 2:02 - 2:05
    Мэдрэлийн эмч нар болох Брока болон
    Уэрник нар
  • 2:05 - 2:11
    гэмтлээс үүдэлтэй хэл ярианы асуудалтай
    өвчтөнүүдийг судалж эхэлсэн.
  • 2:11 - 2:15
    Судлаачид өвчтөнүүд зүүн сонсголын
    бүсдээ гэмтэлтэйг олж мэдээд
  • 2:15 - 2:20
    зүүн тархи хэл яриаг удирддаг
    хэмээн бодсон.
  • 2:20 - 2:23
    Энэ нь хамгийн түгээмэл төсөөллийг
    үүсгэсэн юм.
  • 2:23 - 2:24
    Зохиолч Роберт Люс Стевенсон
  • 2:24 - 2:28
    логикийн зүүн тархи,
    сэтгэл хөдлөлийн баруун тархитай
  • 2:28 - 2:32
    өрсөлддөг гэсэн санаагаа Др. Жекилл,
    ноён Хайд гэх дүрүүдээр
  • 2:32 - 2:35
    төсөөлөн гаргасан юм.
  • 2:35 - 2:38
    Гэхдээ эмч болон шинжээч нар
    тархины нэг талаа авахуулсан
  • 2:38 - 2:41
    эсвэл хоёр тал нь
    салсан өвчтөнүүдийг судалж,
  • 2:41 - 2:45
    уг санааг няцаасан юм.
  • 2:45 - 2:48
    Оролцсон өвчтнүүдэд логик
    болон уран сэтгэмжийн чанарууд
  • 2:48 - 2:51
    аль, аль нь ажиглагдсан байна.
  • 2:51 - 2:55
    Дараа нь судалгаагаар зарим үйлдлүүдэд
    тархины нэг тал нь
  • 2:55 - 2:58
    арай илүү идэвхитэй
    ажилладаг гэдгийг олж нээсэн.
  • 2:58 - 3:00
    Хэл яриа ихэвчлэн зүүн тархинд байрлаж
  • 3:00 - 3:03
    анхаарал баруун талд байрладаг.
  • 3:03 - 3:06
    Тархины нэг тал нь нөгөөгөөсөө илүү
    ачаалалтай байж болох ч
  • 3:06 - 3:10
    хүнээс биш тогтолцооноос хамаардаг байна.
  • 3:10 - 3:11
    Хүмүүсийн тархины нэг тал нь
  • 3:11 - 3:14
    арай илүү хөгжсөн эсвэл
  • 3:14 - 3:18
    зүүн, баруун гэх логик болон
    уран сэтгэмжийн хуваагдмал байдгийг
  • 3:18 - 3:20
    дэмжих хангалттай нотолгоо байдаггүй.
  • 3:20 - 3:24
    Зарим хүмүүс үнэхээр логиктой
    эсвэл бүтээлч байж болох ч
  • 3:24 - 3:27
    энэ нь тархины аль нэг талтай хамааралгүй.
  • 3:27 - 3:32
    Логик болон бүтээлч сэтгэлгээ
    дангаараа байдаг гэх нь ч
  • 3:32 - 3:34
    зөв санаа биш.
  • 3:34 - 3:38
    Хүнд математикийн бодлого бодох нь
    бүтээлч сэтгэлгээ шаардаж,
  • 3:38 - 3:42
    гайхалтай урлагийн бүтээлүүд ээдрээтэй
    логикийн үндэстэй байдаг.
  • 3:42 - 3:46
    Бараг бүхий л бүтээлч болон
    логик сэтгэлгээний хоршоолол нь
  • 3:46 - 3:50
    тархийг бүтнээр нь ажиллуулж байдаг.
Title:
Зүүн тархи ба баруун тархины домог - Элизабет Уатэрс
Speaker:
Elizabeth Waters
Description:

Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/the-left-brain-vs-right-brain-myth-elizabeth-waters

Хүний тархи харваас зүүн ба баруун 2 талтай. Энэ бүтэц нь тархины талаарх хамгийн нийтлэг онолыг төрүүлсэн нь зүүн тал нь логик сэтгэхүйг удирддаг бол баруун нь уран сэтгэмжийг захирдаг. Гэсэн ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй цуу яриа юм. Тэгвэл ийм буруу ойлголт хэрхэн үүсэн юм бол? Хаана алдаа гаргав? Элизабет Уатэрс энэхүү урт удаан оршин тогтносон буруу ойлголтыг залрууллаа.

Хичээлийг Элизабет Уатэрс, анимейшнийг Даниел Грей

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:12

Mongolian subtitles

Revisions