Return to Video

Дистопиг хэрхэн таних вэ? Алекс Жэндлэр

  • 0:07 - 0:10
    Та өмнө нь төгс ертөнцийн талаар
    төсөөлж байсан уу?
  • 0:10 - 0:13
    Ямар ч дайн, ядуурал эсвэл
    гэмт хэрэггүй тийм нэгэн ертөнц?
  • 0:13 - 0:15
    Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм.
  • 0:15 - 0:19
    Жишээ нь: философич хаантай,
    соён гэгээрсэн засаглалыг Платон мөрөөдөж,
  • 0:19 - 0:22
    олон шашин хойд амьдралд
    мөнхийн жаргал байдгийг амлаж,
  • 0:22 - 0:23
    түүхийн туршид
  • 0:23 - 0:27
    хэд хэдэн бүлэг хүмүүс дэлхийн дээр
    диваажинг бүтээх гэж оролдсон билээ.
  • 0:27 - 0:33
    Томас Мор 1516 онд бичсэн "Утопи"
    номоороо уг ойлголтыг нэрлэсэн юм.
  • 0:33 - 0:35
    Утопи нь Грекээр "огт байхгүй" гэсэн
    утгатай ба
  • 0:35 - 0:38
    хэдийгээр биелэх боломжгүй
    мөрөөдлийг илтгэж байгаа ч
  • 0:38 - 0:40
    өнөө цагийн улс төр,
    шинжлэх ухааны дэвшил нь
  • 0:40 - 0:44
    тэдгээр мөрөөдлүүдийг бодит
    болгоход тусласан билээ.
  • 0:44 - 0:47
    Гэвч тэрхүү мөрөөдлүүд
    он цагийн туршид
  • 0:47 - 0:51
    дайн дажин, өлсгөлөн, дарлал мөлжлөгийн
    хар дарсан зүүд болж хувирсан юм.
  • 0:51 - 0:54
    Тиймээс ч уран бүтээлчид утопид эргэлзэж
    эхэлмэгц
  • 0:54 - 0:59
    "сайн бус газар" гэсэн утгатай дистопи
    урсгал төрөн гарчээ.
  • 0:59 - 1:03
    Хамгийн эртний дистопи бүтээлийн нэг нь
    Жонатан Свифтийн "Гулливерийн аялал" юм.
  • 1:03 - 1:07
    Гулливер аяллынхаа туршид бодит бус,
    зохиомол нийгэмтэй тааралдах ба
  • 1:07 - 1:10
    тэдгээрийн зарим нь эхэндээ гайхалтай мэт
    санагдавч сүүлдээ
  • 1:10 - 1:12
    олон муу талтай
    гэдгийг ойлгоно.
  • 1:12 - 1:14
    Уг зохиолд
    Лапута хэмээх нисдэг арлын
  • 1:14 - 1:18
    эрдэмтэд болон нийгмийн шийдвэр гаргагчид
    хүмүүсийн бодит хэрэгцээг хангахаас илүү
  • 1:18 - 1:22
    хэт туйлширсан, ямар ч ашиггүй
    системийн араас хөөцөлдөж байна.
  • 1:22 - 1:25
    Учир зүйн төгс зохицолдоонд
    амьдрах Хүэнэм нь
  • 1:25 - 1:30
    жинхэнэ хүний төгс бус байдлыг тэвчиж
    чаддахгүй байгаагаар гардаг.
  • 1:30 - 1:33
    Свифт энэхүү бүтээлээрээ
    хэт их туйлширсан нийгмийн хандлагууд нь
  • 1:33 - 1:37
    тухайн нийгмийнхээ дутагдлуудыг
    ил болгон харуулдаг талаар дурьдаж,
  • 1:37 - 1:40
    тэрхүү "дистопи" хэмээх
    хийсвэр ертөнцийн
  • 1:40 - 1:42
    өөр өөр төсөөллийг толилуулсан юм.
  • 1:42 - 1:47
    Дараагийн хэдэн зуунд ч бас үүн шиг
    олон бүтээл төрсөн.
  • 1:47 - 1:51
    Хэдийгээр аж үйлдвэрлэлийн эрин
    ажил хөнгөвчлөхийг оролдсон ч
  • 1:51 - 1:55
    эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг
    хаанаас ч илүү баян болгож,
  • 1:55 - 1:58
    жирийн ажилчдыг ядуурал,
    үйлдвэрүүдэд хорьсон юм.
  • 1:58 - 2:03
    1800 оны сүүлээр олон хүмүүс ирээдүй
    цаашид ямар байх бол хэмээн айдаг байлаа.
  • 2:03 - 2:06
    "Цаг хугацааны машин" зохиолоороо
    Вэлс нийгмийн дээд болон ажилчин анги
  • 2:06 - 2:09
    хоёр өөр төрөл зүйл болон хувирч
    байгаагаар,
  • 2:09 - 2:14
    "Төмөр өсгий" зохиолоороо Жэк Лондон
    ядуу ардыг удирдах
  • 2:14 - 2:17
    харгис олигархуудыг
    тус тус дүрсэлсэн байдаг.
  • 2:17 - 2:23
    Харин шинэ зуун илүү сэтгэл хөдөлгөм бас
    аймшигтай өөрчлөлтүүдийг авчирсан юм.
  • 2:23 - 2:27
    Анагаах ухааны дэвшил нь биологийн нөөц
    чадавхийг хол давах боломж олгож,
  • 2:27 - 2:29
    сошиал медиагийн тусламжтайгаар
    энгийн ард түмэн болон
  • 2:29 - 2:32
    эрх мэдэлтнүүд эгшин зуур
    холбогдох боломжтой болсон юм.
  • 2:32 - 2:36
    Олдус Хагслигийн "Зоригт шинэ ертөнц"-д
    хотын иргэдийн генийг хүн тус бүр
  • 2:36 - 2:40
    нийгмийн үүргээ зохистой биелүүлэх
    зорилгоор өөрчилсөн байдаг.
  • 2:40 - 2:43
    Хэдийгээр элдэв суртал болон эм тариа нь
    нийгмийг жаргалтай байлгах ч
  • 2:43 - 2:46
    хүн төрөлхтний нэгэн амин чанар
    үгүй болсон нь тодхон мэдрэгддэг.
  • 2:46 - 2:52
    Гэвч хамгийн их алдаршсан дистопи нь
    огтхон ч төсөөллийн зүйл байгаагүй юм.
  • 2:52 - 2:55
    Европчууд урьд хожид байгаагүй
    агуу дайнтай нүүр тулах үед
  • 2:55 - 2:58
    шинэ улс төрийн хөдөлгөөнүүд
    хүчээ авч эхэлжээ.
  • 2:58 - 3:01
    Тэдгээрийн зарим нь нийгмийн бүх
    ялгааг устгахыг амлаж байхад
  • 3:01 - 3:04
    зарим нь домог болсон үндэс язгуураар
    хүмүүсийг нэгтгэхийг оролдож байв.
  • 3:04 - 3:08
    Үр дүнд нь бодит ертөнцийн
    дистопи бий болсон юм.
  • 3:08 - 3:11
    Жирийн амьдрал төр засгийн хараан дор
    өрнөж,
  • 3:11 - 3:15
    тэрхүү амьдралын хэв маягт
    багтаагүй хүн бүрийг
  • 3:15 - 3:17
    үхэл хайр найргүй дайран авч байв.
  • 3:17 - 3:20
    Тэр үеийн зохиолчид тэр аймшигийг
    зүгээр ажиглаад зогсохгүй
  • 3:20 - 3:22
    дунд нь амьдарч байсан юм.
  • 3:22 - 3:27
    ЗХУ-ын зохиолч Евгений Замятин "Бид"
    бүтээлдээ эрх чөлөө болон
  • 3:27 - 3:31
    хувь хүний онцлог устан алга болсон
    ертөнцийг дүрсэлжээ.
  • 3:31 - 3:35
    Энэхүү зохиол нь ЗХУ-д хориглогдсон ч,
    фашизм, коммунизмын эсрэг тууштай тэмцсэн
  • 3:35 - 3:40
    Жорж Орвэл зэрэг олон зохиолчдын
    онгод урам болсон юм.
  • 3:40 - 3:43
    Түүний "Амьтаны ферм" зохиол нь зөвлөлтийн
    дэглэмийг шууд шүүмжилж,
  • 3:43 - 3:50
    "1984" зохиол нь тоталитаризм, медиа болон
    хэл шинжлэлийг өргөн утгаар шүүмжилжээ.
  • 3:50 - 3:54
    Харин АНУ-ийн зохиолч Синклэр Люис
    "Энд болох боломжгүй" зохиолдоо
  • 3:54 - 3:59
    ардчилал өөрөө фашизм үүсэх нөхцлийг
    хичнээн амар тавьдгийг харуулжээ.
  • 3:59 - 4:02
    Дэлхийн хоёр дугаар дайны
    дараах арван жилд
  • 4:02 - 4:05
    цөмийн энерги, хиймэл оюу ухаан,
    сансрын аялал гэх мэт
  • 4:05 - 4:07
    шинэ үеийн технологи
    хүн төрөлхтний ирээдүйд
  • 4:07 - 4:10
    хэрхэн нөлөөлж болохыг
    эргэцүүлж эхэлжээ.
  • 4:10 - 4:12
    Олонхи хүмүүс их амжилтыг төсөөлж
    байсан ч, эсрэгээрээ
  • 4:12 - 4:18
    дистопи шинжлэх ухааны уран зөгнөлүүд
    кино, ном, тоглоом болон хүрээгээ тэлжээ.
  • 4:18 - 4:21
    Роботууд зохион бүтээгчийнхээ
    эсрэг босч,
  • 4:21 - 4:25
    зурагт дэлгэцээр маш их хэмжээний цэнгээнт
    нэвтрүүлгүүд удаа дарааллан гарна.
  • 4:25 - 4:30
    Шавхагдсан нөөцтэй, хүн ам ихэдсэн,
    гэмт хэрэгт ялзарсан хотуудаар дүүрсэн
  • 4:30 - 4:34
    дэлхийгээс хүмүүс дайжиж, өөр
    гариг дээр цөхрөнгүй ажиллана.
  • 4:34 - 4:37
    Гэхдээ улс төр үүнээс огтхон ч
    ангид байгаагүй.
  • 4:37 - 4:42
    "Манаач", "Ноён Стрэнжлөүв" зэрэг кинонууд
    цөмийн дайны бодит аюулыг дэлгэж,
  • 4:42 - 4:45
    Харин "Зарц эмэгтэйн тууж",
    "V for Vendetta" зэрэг бүтээлүүд
  • 4:45 - 4:50
    хямралын үед хүний эрх ямар хурдан
    үгүй болж болохыг анхааруулна.
  • 4:50 - 4:53
    Өнөөгийн дистопи зөгнөлт зохиолууд
    энэ цаг үеийн айдас болох
  • 4:53 - 4:55
    тэгш бус байдал,
  • 4:55 - 4:56
    цаг агаарын өөрчлөлт,
  • 4:56 - 4:57
    төр засгийн эрх мэдэл,
  • 4:57 - 4:59
    халдварт өвчин
    зэргийг тусгасаар байна.
  • 4:59 - 5:02
    Тэгвэл яагаад заавал энэ
    муу бүхэнтэй зууралдах ёстой гэж?
  • 5:02 - 5:04
    Яагаад гэвэл дистопигийн цаад утга нь
  • 5:04 - 5:08
    зүгээр нэг улс төр эсвэл техник
    технологийн тухай бус
  • 5:08 - 5:14
    хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд
    орж болдгийг анхааруулсан учраас юм.
  • 5:14 - 5:18
    Одоо бүгдээрээ анх төсөөлсөн төгс
    ертөнцийнхөө талаар дахин бодоцгооё.
  • 5:18 - 5:22
    Та ингэх явцдаа тэрхүү ертөнцийг
    бүтээхийн тулд юу шаардагдах,
  • 5:22 - 5:24
    хүмүүсийг хэрхэн нэгдүүлэх,
  • 5:24 - 5:28
    бас хэрхэн удаан хугацаанд тогтвортой
    байлгах талаар бодож үзсэн үү?
  • 5:28 - 5:30
    Та дахин нэг бодоод үзнэ үү.
  • 5:30 - 5:33
    Таны төсөөлсөн тэр төгс ертөнц
    үнэхээр төгс гэж үү?
Title:
Дистопиг хэрхэн таних вэ? Алекс Жэндлэр
Description:

Хичээлийг бүтнээр үзэх: http://ed.ted.com/lessons/how-to-recognize-a-dystopia-alex-gendler

Уран зохиолын нэгэн төрөл зүйл болох Дистопи (төгс ертөнц болох Утопиагийн эсрэг ертөнц) нь уран бүтээлчид болон үзэгчдийн сонирхлыг зуун зууны турш татсаар ирсэн билээ. Гэхдээ яагаад заавал энэ бүх муу муухайтай бид зууралдах ёстой гэж? Үүний хариу болгон Алекс Жэндлэр дистопигийн цаад утга нь зүгээр нэг улс төр эсвэл техник технологийг харуулах бус, хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд орж болдогийг анхааруулж болгоомжлуулсан сургааль гэдгийг тайлбарлажээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:56

Mongolian subtitles

Revisions