1 00:00:06,953 --> 00:00:09,856 Та өмнө нь төгс ертөнцийн талаар төсөөлж байсан уу? 2 00:00:09,856 --> 00:00:12,676 Ямар ч дайн, ядуурал эсвэл гэмт хэрэггүй тийм нэгэн ертөнц? 3 00:00:12,676 --> 00:00:14,636 Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм. 4 00:00:14,636 --> 00:00:19,206 Жишээ нь: философич хаантай, соён гэгээрсэн засаглалыг Платон мөрөөдөж, 5 00:00:19,206 --> 00:00:22,077 олон шашин хойд амьдралд мөнхийн жаргал байдгийг амлаж, 6 00:00:22,077 --> 00:00:23,382 түүхийн туршид 7 00:00:23,382 --> 00:00:27,447 хэд хэдэн бүлэг хүмүүс дэлхийн дээр диваажинг бүтээх гэж оролдсон билээ. 8 00:00:27,447 --> 00:00:32,926 Томас Мор 1516 онд бичсэн "Утопи" номоороо уг ойлголтыг нэрлэсэн юм. 9 00:00:32,926 --> 00:00:35,237 Утопи нь Грекээр "огт байхгүй" гэсэн утгатай ба 10 00:00:35,237 --> 00:00:37,887 хэдийгээр биелэх боломжгүй мөрөөдлийг илтгэж байгаа ч 11 00:00:37,887 --> 00:00:40,077 өнөө цагийн улс төр, шинжлэх ухааны дэвшил нь 12 00:00:40,077 --> 00:00:44,068 тэдгээр мөрөөдлүүдийг бодит болгоход тусласан билээ. 13 00:00:44,068 --> 00:00:46,687 Гэвч тэрхүү мөрөөдлүүд он цагийн туршид 14 00:00:46,687 --> 00:00:50,837 дайн дажин, өлсгөлөн, дарлал мөлжлөгийн хар дарсан зүүд болж хувирсан юм. 15 00:00:50,837 --> 00:00:53,988 Тиймээс ч уран бүтээлчид утопид эргэлзэж эхэлмэгц 16 00:00:53,988 --> 00:00:58,768 "сайн бус газар" гэсэн утгатай дистопи урсгал төрөн гарчээ. 17 00:00:58,768 --> 00:01:03,418 Хамгийн эртний дистопи бүтээлийн нэг нь Жонатан Свифтийн "Гулливерийн аялал" юм. 18 00:01:03,418 --> 00:01:06,848 Гулливер аяллынхаа туршид бодит бус, зохиомол нийгэмтэй тааралдах ба 19 00:01:06,848 --> 00:01:10,138 тэдгээрийн зарим нь эхэндээ гайхалтай мэт санагдавч сүүлдээ 20 00:01:10,138 --> 00:01:11,728 олон муу талтай гэдгийг ойлгоно. 21 00:01:11,728 --> 00:01:13,628 Уг зохиолд Лапута хэмээх нисдэг арлын 22 00:01:13,628 --> 00:01:18,287 эрдэмтэд болон нийгмийн шийдвэр гаргагчид хүмүүсийн бодит хэрэгцээг хангахаас илүү 23 00:01:18,287 --> 00:01:22,147 хэт туйлширсан, ямар ч ашиггүй системийн араас хөөцөлдөж байна. 24 00:01:22,147 --> 00:01:25,168 Учир зүйн төгс зохицолдоонд амьдрах Хүэнэм нь 25 00:01:25,168 --> 00:01:30,128 жинхэнэ хүний төгс бус байдлыг тэвчиж чаддахгүй байгаагаар гардаг. 26 00:01:30,128 --> 00:01:33,488 Свифт энэхүү бүтээлээрээ хэт их туйлширсан нийгмийн хандлагууд нь 27 00:01:33,488 --> 00:01:37,179 тухайн нийгмийнхээ дутагдлуудыг ил болгон харуулдаг талаар дурьдаж, 28 00:01:37,179 --> 00:01:40,138 тэрхүү "дистопи" хэмээх хийсвэр ертөнцийн 29 00:01:40,138 --> 00:01:42,258 өөр өөр төсөөллийг толилуулсан юм. 30 00:01:42,258 --> 00:01:46,952 Дараагийн хэдэн зуунд ч бас үүн шиг олон бүтээл төрсөн. 31 00:01:46,952 --> 00:01:50,669 Хэдийгээр аж үйлдвэрлэлийн эрин ажил хөнгөвчлөхийг оролдсон ч 32 00:01:50,669 --> 00:01:54,530 эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг хаанаас ч илүү баян болгож, 33 00:01:54,530 --> 00:01:57,858 жирийн ажилчдыг ядуурал, үйлдвэрүүдэд хорьсон юм. 34 00:01:57,858 --> 00:02:02,699 1800 оны сүүлээр олон хүмүүс ирээдүй цаашид ямар байх бол хэмээн айдаг байлаа. 35 00:02:02,699 --> 00:02:06,489 "Цаг хугацааны машин" зохиолоороо Вэлс нийгмийн дээд болон ажилчин анги 36 00:02:06,489 --> 00:02:09,209 хоёр өөр төрөл зүйл болон хувирч байгаагаар, 37 00:02:09,209 --> 00:02:13,840 "Төмөр өсгий" зохиолоороо Жэк Лондон ядуу ардыг удирдах 38 00:02:13,840 --> 00:02:17,399 харгис олигархуудыг тус тус дүрсэлсэн байдаг. 39 00:02:17,399 --> 00:02:22,609 Харин шинэ зуун илүү сэтгэл хөдөлгөм бас аймшигтай өөрчлөлтүүдийг авчирсан юм. 40 00:02:22,609 --> 00:02:26,680 Анагаах ухааны дэвшил нь биологийн нөөц чадавхийг хол давах боломж олгож, 41 00:02:26,680 --> 00:02:29,350 сошиал медиагийн тусламжтайгаар энгийн ард түмэн болон 42 00:02:29,350 --> 00:02:31,980 эрх мэдэлтнүүд эгшин зуур холбогдох боломжтой болсон юм. 43 00:02:31,980 --> 00:02:36,159 Олдус Хагслигийн "Зоригт шинэ ертөнц"-д хотын иргэдийн генийг хүн тус бүр 44 00:02:36,159 --> 00:02:39,910 нийгмийн үүргээ зохистой биелүүлэх зорилгоор өөрчилсөн байдаг. 45 00:02:39,910 --> 00:02:43,390 Хэдийгээр элдэв суртал болон эм тариа нь нийгмийг жаргалтай байлгах ч 46 00:02:43,390 --> 00:02:46,490 хүн төрөлхтний нэгэн амин чанар үгүй болсон нь тодхон мэдрэгддэг. 47 00:02:46,490 --> 00:02:52,020 Гэвч хамгийн их алдаршсан дистопи нь огтхон ч төсөөллийн зүйл байгаагүй юм. 48 00:02:52,020 --> 00:02:55,101 Европчууд урьд хожид байгаагүй агуу дайнтай нүүр тулах үед 49 00:02:55,101 --> 00:02:57,673 шинэ улс төрийн хөдөлгөөнүүд хүчээ авч эхэлжээ. 50 00:02:57,673 --> 00:03:00,610 Тэдгээрийн зарим нь нийгмийн бүх ялгааг устгахыг амлаж байхад 51 00:03:00,610 --> 00:03:04,331 зарим нь домог болсон үндэс язгуураар хүмүүсийг нэгтгэхийг оролдож байв. 52 00:03:04,331 --> 00:03:07,621 Үр дүнд нь бодит ертөнцийн дистопи бий болсон юм. 53 00:03:07,621 --> 00:03:11,131 Жирийн амьдрал төр засгийн хараан дор өрнөж, 54 00:03:11,151 --> 00:03:14,812 тэрхүү амьдралын хэв маягт багтаагүй хүн бүрийг 55 00:03:14,812 --> 00:03:16,902 үхэл хайр найргүй дайран авч байв. 56 00:03:16,902 --> 00:03:19,812 Тэр үеийн зохиолчид тэр аймшигийг зүгээр ажиглаад зогсохгүй 57 00:03:19,812 --> 00:03:22,231 дунд нь амьдарч байсан юм. 58 00:03:22,231 --> 00:03:26,782 ЗХУ-ын зохиолч Евгений Замятин "Бид" бүтээлдээ эрх чөлөө болон 59 00:03:26,782 --> 00:03:30,652 хувь хүний онцлог устан алга болсон ертөнцийг дүрсэлжээ. 60 00:03:30,652 --> 00:03:34,832 Энэхүү зохиол нь ЗХУ-д хориглогдсон ч, фашизм, коммунизмын эсрэг тууштай тэмцсэн 61 00:03:34,832 --> 00:03:39,533 Жорж Орвэл зэрэг олон зохиолчдын онгод урам болсон юм. 62 00:03:39,533 --> 00:03:43,362 Түүний "Амьтаны ферм" зохиол нь зөвлөлтийн дэглэмийг шууд шүүмжилж, 63 00:03:43,362 --> 00:03:50,442 "1984" зохиол нь тоталитаризм, медиа болон хэл шинжлэлийг өргөн утгаар шүүмжилжээ. 64 00:03:50,442 --> 00:03:54,013 Харин АНУ-ийн зохиолч Синклэр Люис "Энд болох боломжгүй" зохиолдоо 65 00:03:54,013 --> 00:03:59,412 ардчилал өөрөө фашизм үүсэх нөхцлийг хичнээн амар тавьдгийг харуулжээ. 66 00:03:59,412 --> 00:04:01,693 Дэлхийн хоёр дугаар дайны дараах арван жилд 67 00:04:01,693 --> 00:04:04,904 цөмийн энерги, хиймэл оюу ухаан, сансрын аялал гэх мэт 68 00:04:04,904 --> 00:04:06,963 шинэ үеийн технологи хүн төрөлхтний ирээдүйд 69 00:04:06,963 --> 00:04:09,553 хэрхэн нөлөөлж болохыг эргэцүүлж эхэлжээ. 70 00:04:09,553 --> 00:04:12,422 Олонхи хүмүүс их амжилтыг төсөөлж байсан ч, эсрэгээрээ 71 00:04:12,422 --> 00:04:18,044 дистопи шинжлэх ухааны уран зөгнөлүүд кино, ном, тоглоом болон хүрээгээ тэлжээ. 72 00:04:18,044 --> 00:04:21,403 Роботууд зохион бүтээгчийнхээ эсрэг босч, 73 00:04:21,403 --> 00:04:25,494 зурагт дэлгэцээр маш их хэмжээний цэнгээнт нэвтрүүлгүүд удаа дарааллан гарна. 74 00:04:25,494 --> 00:04:30,153 Шавхагдсан нөөцтэй, хүн ам ихэдсэн, гэмт хэрэгт ялзарсан хотуудаар дүүрсэн 75 00:04:30,153 --> 00:04:34,003 дэлхийгээс хүмүүс дайжиж, өөр гариг дээр цөхрөнгүй ажиллана. 76 00:04:34,003 --> 00:04:36,644 Гэхдээ улс төр үүнээс огтхон ч ангид байгаагүй. 77 00:04:36,644 --> 00:04:41,514 "Манаач", "Ноён Стрэнжлөүв" зэрэг кинонууд цөмийн дайны бодит аюулыг дэлгэж, 78 00:04:41,514 --> 00:04:44,645 Харин "Зарц эмэгтэйн тууж", "V for Vendetta" зэрэг бүтээлүүд 79 00:04:44,645 --> 00:04:49,634 хямралын үед хүний эрх ямар хурдан үгүй болж болохыг анхааруулна. 80 00:04:49,634 --> 00:04:53,294 Өнөөгийн дистопи зөгнөлт зохиолууд энэ цаг үеийн айдас болох 81 00:04:53,294 --> 00:04:54,644 тэгш бус байдал, 82 00:04:54,644 --> 00:04:55,804 цаг агаарын өөрчлөлт, 83 00:04:55,804 --> 00:04:57,005 төр засгийн эрх мэдэл, 84 00:04:57,005 --> 00:04:58,914 халдварт өвчин зэргийг тусгасаар байна. 85 00:04:58,914 --> 00:05:01,855 Тэгвэл яагаад заавал энэ муу бүхэнтэй зууралдах ёстой гэж? 86 00:05:01,855 --> 00:05:04,284 Яагаад гэвэл дистопигийн цаад утга нь 87 00:05:04,284 --> 00:05:08,095 зүгээр нэг улс төр эсвэл техник технологийн тухай бус 88 00:05:08,095 --> 00:05:14,344 хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд орж болдгийг анхааруулсан учраас юм. 89 00:05:14,344 --> 00:05:17,665 Одоо бүгдээрээ анх төсөөлсөн төгс ертөнцийнхөө талаар дахин бодоцгооё. 90 00:05:17,665 --> 00:05:21,886 Та ингэх явцдаа тэрхүү ертөнцийг бүтээхийн тулд юу шаардагдах, 91 00:05:21,886 --> 00:05:24,355 хүмүүсийг хэрхэн нэгдүүлэх, 92 00:05:24,355 --> 00:05:28,065 бас хэрхэн удаан хугацаанд тогтвортой байлгах талаар бодож үзсэн үү? 93 00:05:28,065 --> 00:05:30,055 Та дахин нэг бодоод үзнэ үү. 94 00:05:30,055 --> 00:05:32,507 Таны төсөөлсөн тэр төгс ертөнц үнэхээр төгс гэж үү?