Return to Video

Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь

  • 0:01 - 0:03
    Хэрвээ та 11.5 сая бичиг баримтны
    цаана буй
  • 0:03 - 0:06
    мэдээллийн учрыг олж, баталгаажуулж,
  • 0:06 - 0:08
    мөн утга учиртай
    болгох хэрэгтэй бол яах вэ?
  • 0:08 - 0:10
    Энэ сорилттой
    хэсэг сэтгүүлчид
  • 0:10 - 0:12
    өнгөрсөн жилийн сүүлээр нүүр тулсан юм.
  • 0:13 - 0:16
    Жон Доу хэмээн нэрээ нууцалсан хүн
  • 0:16 - 0:19
    ямар нэгэн аргаар Моссак Фонсека гэх
    Панамын хуулийн фирмийн
  • 0:19 - 0:23
    бараг 40 жилийн баримтыг хуулж
    дөнгөсөн байлаа.
  • 0:23 - 0:26
    Энэ нь дэлхий дээрх
    Британийн Виржини арлууд шиг
  • 0:26 - 0:30
    оффшор дахь татвараас зайлсхийдэг бүсэд
  • 0:30 - 0:32
    нууцтай, баян, эрх мэдэлтэй хүмүүст
  • 0:32 - 0:35
    данс нээж өгөхөд мэргэшсэн
    олон фирмийн нэг юм.
  • 0:36 - 0:40
    Жон Доу нь энэ фирмийн
    бүхий л санхүүгийн хүснэгт,
  • 0:40 - 0:42
    бүх харилцагчийн файл,
  • 0:42 - 0:43
    бүх и-мэйлийг
  • 0:43 - 0:46
    1977 оноос одоог хүртэлх
    мэдээллийг хуулж чаджээ.
  • 0:47 - 0:49
    Энэ бол хэний ч өмнө нь харж байгаагүй
  • 0:49 - 0:52
    татвараас зайлсхийх системийн
    нууцлалтай мэдээллийн
  • 0:52 - 0:54
    хамгийн том сан байлаа.
  • 0:54 - 0:59
    Гэхдээ энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд
    асар том сорилт болсон юм.
  • 1:00 - 1:04
    Бодоод үздээ.
    11.5 сая бичиг баримт
  • 1:04 - 1:08
    дотроо 200-аас дээш орны хүмүүсийн нууцыг
    агуулж байна гээд бодоод үз дээ.
  • 1:08 - 1:11
    Та асар их мэдээллийн сангийн
    хаанаас нь эхлэх вэ?
  • 1:11 - 1:13
    Бөмбөрцгийн өнцөг булан бүрт тархах,
  • 1:13 - 1:16
    төрөл бүрийн хэлээр ярьдаг хүмүүст,
  • 1:16 - 1:19
    бүр заримдаа тэдэнд
    яаж нөлөөлөх нь ч тодорхойгүй
  • 1:19 - 1:22
    ийм мэдээг та хаанаас нь эхэлж ярих вэ?
  • 1:23 - 1:25
    Жон Доу тэр мэдээллийг Германы
    "Зюддойчэ Цайтунг" сонингийн
  • 1:25 - 1:28
    хоёр сэтгүүлчид өгсөн байна.
  • 1:29 - 1:32
    Үүнийг хийх болсон шалтгааныг
    тэрээр:
  • 1:32 - 1:35
    "эдгээр баримтууд илчлэх шударга бус
    байдлын цар хүрээ байсан" гэжээ.
  • 1:36 - 1:38
    Гэвч ганц хүн хэзээ ч ийм их хэмжээний
  • 1:38 - 1:40
    мэдээллийн учрыг тайлж чадахгүй шүү дээ.
  • 1:40 - 1:42
    Тэгээд Зюддойчэ Цайтунг сонин
  • 1:42 - 1:45
    Вашингтон хотод байрлах
    манай байгууллага болох
  • 1:45 - 1:48
    "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн
    холбоо"-нд хандсан.
  • 1:50 - 1:54
    Бидний хийхээр шийдсэн зүйл нь
    сэтгүүлчдийн хувьд заалгасан
  • 1:54 - 1:55
    бүх зүйлсийн
    яг эсрэг нь байсан.
  • 1:55 - 1:57
    Энэ бол хуваалцах.
  • 1:57 - 1:58
    (Инээд)
  • 1:58 - 2:02
    Эрэн сурвалжлагч нар байгалиасаа
    ганцаараа ажилаж дассан байдаг.
  • 2:02 - 2:04
    Бид өөрсдийн нууцыг
    бүх чадлаараа,
  • 2:04 - 2:06
    заримдаа бүр эрхлэгчээсээ хүртэл
    манадаг.
  • 2:06 - 2:08
    Учир нь бид байгаа зүйлээ тэдэнд
    хэлсэн мөчид
  • 2:08 - 2:10
    тэр мэдээг тэд шууд хүсэх болно.
  • 2:11 - 2:12
    Ний нуугүй хэлэхэд,
  • 2:13 - 2:14
    сонирхолтой мэдээ олсон үед
  • 2:14 - 2:16
    алдар сууг нь өөрөө хүртмээр
    байдаг шүү дээ.
  • 2:18 - 2:20
    Гэхдээ бид агшиж буй ертөнцөд
    амьдарч байгаа ба
  • 2:20 - 2:24
    хэвлэл мэдээлэл үүнд хариу үзүүлэхдээ
    удаан байна.
  • 2:24 - 2:27
    Бидний сурвалжилдаг асуудлууд улам л
    үндэстэн дамнасан шинжтэй болж байна.
  • 2:27 - 2:30
    Асар том корпорациуд дэлхий даяар
    үйл ажиллагаагаа явуулж байна.
  • 2:30 - 2:34
    Байгаль орчин ба эрүүл мэндийн хямралууд
    дэлхий нийтийг хамарч байна.
  • 2:34 - 2:37
    Санхүүгийн урсгал ба санхүүгийн хямралууд
    мөн адил.
  • 2:37 - 2:40
    Тэгэхээр сэтгүүл зүй мэдээг
    дэлхийн хэмжээнд мэдээллэхдээ
  • 2:41 - 2:43
    ингэж оройтсон нь гайхмаар
    байгаа юм л даа.
  • 2:44 - 2:47
    Түүгээр зогсохгүй сэтгүүл зүй
  • 2:47 - 2:50
    технологийн бий болгох боломжуудаас айж,
    тэдгээрийг ашиглалгүй
  • 2:50 - 2:52
    хойрго хандаж байгаа нь гайхмаар юм.
  • 2:54 - 2:57
    Сэтгүүлчдийн технологиос айдаг шалтгаан нь
  • 2:57 - 3:01
    хүмүүсийн мэдээ хүлээж авах
    байдал өөрчлөгдснөөс болж
  • 3:01 - 3:04
    мэргэжлийн хамгийн том байгууллагууд
    хүндхэн нөхцөлд байгаад юм.
  • 3:05 - 3:09
    Сурвалжлагыг дэмждэг сурталчилгааны
    бизнесийн загварууд хоцрогдсон.
  • 3:10 - 3:13
    Энэ нь сэтгүүл зүйг хямралд оруулж,
  • 3:13 - 3:18
    эдгээр байгууллагуудыг үйл ажиллагаагаа
    дахин цэгнэхэд хүргэж байна.
  • 3:18 - 3:20
    Гэсэн ч хямрал байгаа газар
  • 3:20 - 3:21
    боломж бас байдаг.
  • 3:22 - 3:23
    Панамын баримтууд нэрээр
  • 3:23 - 3:27
    танигдсан баримтуудаас бидэнд
    тулгарсан хамгийн эхний сорилт бол
  • 3:27 - 3:29
    хайлт хийж уншихад дөхөм болгох байсан.
  • 3:29 - 3:32
    Тэнд бараг таван сая имэйл,
  • 3:32 - 3:35
    сканнердаж, дугаарлах шаардлагатай
    хоёр сая PDF баримт,
  • 3:35 - 3:38
    мөн сая сая файл болон
    баримтууд байлаа.
  • 3:38 - 3:40
    Тэр бүхнийг интернэтэд
  • 3:40 - 3:43
    аюулгүй, баталгаатай газар
    байлгах хэрэгтэй байсан.
  • 3:43 - 3:46
    Дараа нь баримтуудыг
    харуулахаар сэтгүүлчдийг урьсан юм.
  • 3:46 - 3:49
    Нийт 76 орны 100 гаруй
  • 3:49 - 3:52
    хэвлэл мэдээллийн
    хэрэгслийг цуглуулав.
  • 3:52 - 3:54
    Британий БиБиСи-гээс эхлээд
  • 3:55 - 3:57
    Францын Ле Монд сонин,
  • 3:57 - 3:59
    Японы Асахи Шимбун хүртэл.
  • 4:00 - 4:04
    "Нутгийн хүмүүст нутгийнх нь нэрийг" гэж
    уг санаагаа нэрлэсэн юм.
  • 4:04 - 4:06
    Нигерийн сэтгүүлчээс илүү хэн танд
  • 4:06 - 4:09
    Нигерид ямар хүн чухал
    гэдгийг хэлэх вэ?
  • 4:10 - 4:12
    Канадад хэн гэдгийг Канад хүнээс
    илүү хэн бэ?
  • 4:12 - 4:15
    Уригдсан хүн бүр хоёр л
    дүрмийг дагах ёстой байлаа:
  • 4:15 - 4:20
    бид бүгд олсон зүйлээ бусадтайгаа
    хуваалцах ба
  • 4:20 - 4:24
    бид бүгд нэг өдөр мэдээгээ нийтэлнэ гэж
    тохирсон юм.
  • 4:24 - 4:26
    Бид хэвлэлийн хамтрагчдаа
  • 4:26 - 4:29
    өмнөх багахан хамтын ажиллагаагаар
    бий болсон итгэл болон
  • 4:29 - 4:32
    бичиг баримтуудаас гарж ирсэн мэдээнээс
    үндэслэн сонгосон.
  • 4:33 - 4:35
    Түүнээс хойших хэдэн сард
  • 4:35 - 4:38
    миний 20 хүрэхгүй хүнтэй жижиг
    ашгийн бус байгууллагад
  • 4:38 - 4:41
    25 хэлний 350 гаруй сэтгүүлч нэгдсэн юм.
  • 4:42 - 4:44
    Түүхэн дэх хамгийн том
    алдагдсан мэдээлэл
  • 4:44 - 4:47
    түүхэн дэх хамгийн том сэтгүүл зүйн
    хамтын ажиллагааг бий болгосон юм.
  • 4:48 - 4:54
    376 орон орны сэтгүүлчид тэр бүр
    хийгээд байдаггүй зүйлээ хийж байв.
  • 4:54 - 4:56
    Мөр зэрэгцэн ажиллаж,
  • 4:56 - 4:57
    мэдээлэл хуваалцаж байлаа.
  • 4:57 - 4:59
    Гэхдээ хэнд ч хэлэлгүйгээр.
  • 5:00 - 5:02
    Энэ үед тодорхой болсон юм бол
  • 5:02 - 5:04
    хамгийн их чимээ гаргахын тулд
  • 5:04 - 5:07
    эхлээд бидэнд хамгийн их нам гүм байдал
    хэрэгтэй байсан.
  • 5:08 - 5:11
    Олон сарын турш үргэлжлэх уг төслийг
    удирдахын тулд бид
  • 5:11 - 5:13
    найдвартай виртуал редакцийг бүтээсэн.
  • 5:13 - 5:16
    Бид нууцлагдсан харилцаа холбооны
    систем ашиглаж,
  • 5:16 - 5:19
    тусгайлан зохиосон хайлтын систем
    бүтээсэн.
  • 5:19 - 5:20
    Сэтгүүлчид уг виртуал редакцид
  • 5:21 - 5:23
    бичиг баримтаас гарч ирсэн
    сэдвүүдийг
  • 5:23 - 5:25
    тойрон хэлэлцэх боломжтой болсон.
  • 5:25 - 5:30
    Жишээ нь цусан алмаз эсвэл содон урлагийн
    бүтээл сонирхогчид
  • 5:30 - 5:33
    оффшор ертөнцөд
    хэрхэн нууц наймаа хийдэг талаарх
  • 5:33 - 5:35
    мэдээллийг хуваалцаж болох юм.
  • 5:35 - 5:38
    Спортод сонирхолтой бол
  • 5:38 - 5:41
    алдартай спортын одууд өөрсдийн дүрсийг
    ашиглах эрхийг
  • 5:41 - 5:43
    оффшор компаниудад байрлуулснаар
  • 5:43 - 5:45
    үйл ажиллагаа явуулдаг
    улсынхаа татвараас
  • 5:45 - 5:47
    хэрхэн зайлсхийдэг тухай мэдээллийг
    хуваалцаж болно.
  • 5:48 - 5:50
    Гэхдээ хамгийн сонирхолтой нь
  • 5:50 - 5:53
    уг бичиг баримтуудаас илэрсэн
    дэлхийн удирдагчид
  • 5:53 - 5:56
    мөн сонгогдсон улс төрчид байлаа.
  • 5:57 - 6:00
    Жишээлбэл: Украины ерөнхийлөгч
    Петро Порошенко,
  • 6:01 - 6:04
    Оросын ерөнхийлөгч Владимир Путины
    дотно зөвлөхүүд,
  • 6:06 - 6:09
    мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон
    өөрийн нас барсан аав
  • 6:09 - 6:11
    Иан Камероноор дамжуулан холбогдсон байв.
  • 6:13 - 6:16
    Уг бичиг баримтууд дотор нууц оффшор
    аж ахуйн нэгжүүд нуугдаж байв.
  • 6:16 - 6:18
    Жишнээ нь Винтрис Инк.
  • 6:18 - 6:20
    Британий Виржиний арлуудад байрладаг
  • 6:20 - 6:24
    Исландын ерөнхий сайдын эзэмшдэг
    компани байлаа.
  • 6:24 - 6:27
    Бидний төсөлд уригдсан Исландын сэтгүүлч
  • 6:27 - 6:30
    Йоханнес Кристьянссонг би
    дэлхийн хамгийн ганцаардмал хүн
  • 6:30 - 6:32
    гэж нэрлэх дуртай.
  • 6:32 - 6:35
    Тэр 9 сарын турш цалинтай ажлаас
    татгалзан
  • 6:35 - 6:37
    эхнэрийнхээ орлогоор амьдарсан.
  • 6:37 - 6:41
    Исландын урт өвлийн турш хэрэгт дурлах
    нүднүүдээс сэргийлж
  • 6:41 - 6:43
    гэрийнхээ цонхыг халхалсан.
  • 6:44 - 6:47
    Удалгүй тэр ажилдаа очоогүй
    шалтгаанаа тайлбарлах хэрэггүй болсон ч
  • 6:47 - 6:49
    тэр нүдээ улайлган
  • 6:49 - 6:50
    орой бүр
  • 6:50 - 6:51
    сар бүр ажилсаар байлаа.
  • 6:52 - 6:54
    Энэ бүх хугацаанд тэр
  • 6:54 - 6:58
    улсынхаа удирдагчийг огцруулах
    мэдээлэл дээр ажиллаж байсан.
  • 6:58 - 7:02
    Та эрэн сурвалжлах сэтгүүлч байгаад
    гайхалтай зүйл олж илрүүлвэл,
  • 7:02 - 7:06
    жишээ нь танай ерөнхий сайд
    нууц оффшор компанитай холбоотой
  • 7:06 - 7:10
    ба тэр компани нь Исландын банкуудад
    санхүүгийн ашиг сонирхолтой бол
  • 7:10 - 7:12
    өөрийнх нь сонгуульд ялсан гол асуудал
  • 7:12 - 7:15
    хамгийн түрүүнд танд
    чангаар орилмоор санагдана.
  • 7:16 - 7:19
    Үүний оронд өөрийнхөө ярьж болох
    цөөхөн хэдэн хүнтэй
  • 7:19 - 7:22
    Йоханнес бид хоёр нэг төрлийн
    хошигнолыг хуваалцдаг байлаа.
  • 7:22 - 7:24
    Тэр "Винтрис ирж байна" гэдэг байв.
  • 7:24 - 7:26
    (Инээд)
  • 7:26 - 7:28
    (Алга ташилт)
  • 7:29 - 7:32
    Бид "Хаан ширээний тоглоомын"
    шүтэн бишрэгчид.
  • 7:33 - 7:36
    Жоханнес шиг сэтгүүлчид
    хашгирмаар болохдоо
  • 7:36 - 7:39
    виртуал редакц дотор хашгирсан
    бөгөөд
  • 7:39 - 7:41
    тэрхүү хашгирааныг
    мэдээ болгохдоо
  • 7:41 - 7:44
    өөрт байсан баримтуудаас гадна
    шүүхийн протокол,
  • 7:44 - 7:46
    албан ёсны компаний бүртгэл,
  • 7:46 - 7:50
    тэгээд нэрлэх гэж байгаа хүмүүсээс
    асуусан асуултыг ашигласан.
  • 7:51 - 7:55
    Панамын баримтууд сэтгүүлчдэд
    бусдаас өөр өнцгөөс
  • 7:55 - 7:58
    ертөнцийг харах боломж
    олгосон юм.
  • 7:58 - 8:00
    Бид мэдээгээ судлах явцад
  • 8:00 - 8:01
    бидэнтэй холбоогүйгээр
  • 8:01 - 8:04
    томоохон улс төрийн авилгын хэрэг
    Бразилд болсон.
  • 8:05 - 8:08
    Аргентинд шинэ удирдагч сонгогдсон.
  • 8:09 - 8:12
    Холбооны Мөрдөх Товчоо мэргэжлийн
    хөлбөмбөгийн ертөнцийг удирддаг
  • 8:13 - 8:16
    ФИФА-ийн томоохон албан тушаалтнуудад
    ял тулгаж эхэлсэн.
  • 8:17 - 8:19
    Панамын баримтууд эдгээр
    үйл явдал бүрийн тухай
  • 8:19 - 8:22
    өвөрмөц санаа дэвшүүлж байсан юм.
  • 8:22 - 8:25
    Тэгэхээр бидний ажлыг нурааж
    болох байсан дарамт,
  • 8:25 - 8:28
    эрх ашгийн тэмцлийг төсөөлж
    байгаа байх.
  • 8:28 - 8:29
    Эдгээр сэтгүүлчдийн хэн нь ч
  • 8:29 - 8:31
    уг гэрээг цуцалж болох байлаа.
  • 8:31 - 8:32
    Гэхдээ тэгээгүй.
  • 8:32 - 8:34
    Тэгээд энэ оны 4 сарын 3-нд,
  • 8:34 - 8:36
    Германы цагаар 20:00 цагт
  • 8:36 - 8:40
    бид нэгэн зэрэг 76 оронд
    мэдээгээ нийтэлсан юм.
  • 8:40 - 8:47
    (Алга ташилт)
  • 8:52 - 8:55
    Панамын баримтууд тэр дороо оны онцлох
    мэдээний нэг болсон юм.
  • 8:55 - 8:58
    Энэ бид мэдээг нийтэлсний маргааш
    Исландад болсон үйл явдал.
  • 8:59 - 9:01
    Олон эсэргүүцлийн эхнийх нь энэ байлаа.
  • 9:01 - 9:03
    Исландын ерөнхий сайд огцрох хэрэгтэй
    болсон.
  • 9:03 - 9:06
    Олон хүн огцорсны эхнийх нь энэ байлаа.
  • 9:06 - 9:10
    Бид олон алдартнуудыг онцолсны дотор
    дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин
  • 9:10 - 9:12
    Лионел Мэсси багтаж байлаа.
  • 9:13 - 9:15
    Урьдчилан тооцоолоогүй үр дагаврууд
    бас байсан.
  • 9:15 - 9:19
    Мексикийн хар тамхины сүлжээний эдгээр
    сэжиг бүхий гишүүдийн
  • 9:19 - 9:22
    орогнох газрыг бид нийтэлсний
    дараагаар баривчилсан.
  • 9:23 - 9:25
    Тэд нар оффшор компаниа бүртгүүлэхдээ
  • 9:25 - 9:27
    өөрсдийн хаягаа ашигласан байлаа.
  • 9:27 - 9:29
    (Инээд)
  • 9:31 - 9:34
    Бидний хийж чадсан юманд
    нэг ёжтой зүйл байв.
  • 9:34 - 9:37
    Бизнесийн загварыг эвдсэн
    технологи болох интернет
  • 9:37 - 9:40
    бидэнд сэтгүүл зүйг шинэчлэх
    боломж өгч байна.
  • 9:41 - 9:43
    Энэ динамик урьд өмнө
    байгаагүй их хэмжээний
  • 9:43 - 9:45
    ил тод байдал, өөрчлөлтийг
    бий болгож байна.
  • 9:46 - 9:49
    Бүлэг сэтгүүлчид хэрхэн дэлхий даяар
    өөрчлөлт бий болгож болдгийг
  • 9:49 - 9:52
    асар их хэмжээний алдагдсан мэдээлэлд
    сэтгүүл зүйн
  • 9:52 - 9:56
    шинэлэг болон хуучинсаг
    аргуудыг ашиглаж харуулсан.
  • 9:56 - 10:01
    Жон Доугын өгсөн зүйлийг бид
    маш чухал болгосон.
  • 10:01 - 10:03
    Мөн нөөц баялагаа хуваалцсанаар
  • 10:03 - 10:07
    ихэнх хэвлэлийн байгууллагуудын өнөө үед
    санхүүгийн асуудлаас болж зөвшөөрдгөөс
  • 10:07 - 10:09
    илүү ухах боломж олгосон.
  • 10:09 - 10:11
    Илүү гүнзгий бас урт хугацаагаар.
  • 10:12 - 10:13
    Энэ нь их эрсдэлтэй алхам байсан.
  • 10:13 - 10:15
    Уг арга мэдээ болгонд тохирохгүй.
  • 10:15 - 10:17
    Гэвч бид Панамын баримтуудаар
  • 10:17 - 10:20
    ямар ч улсын тухай хаанаас ч хамаагүй
    бичиж болдог ба
  • 10:20 - 10:24
    дурын дайны талбарыг сонгож ажлаа
    хамгаалж болдог гэдгийг харуулсан.
  • 10:24 - 10:26
    76 өөр оронд
  • 10:26 - 10:30
    мэдээ нийтлэхийг зогсоох шүүхийн хориг
    олж авах гээд үз л дээ.
  • 10:30 - 10:32
    Гарцаагүй болох юмыг зогсоох гээд үз дээ.
  • 10:33 - 10:37
    Бид мэдээгээ нийтэлсний дараахан Йоханнес
    надад 3 үгтэй мессеж илгээсэн:
  • 10:38 - 10:40
    "Винтрис ирсэн байна."
  • 10:40 - 10:41
    (Инээд)
  • 10:41 - 10:45
    Тэр ирсэн бөгөөд тэрэнтэй сэтгүүл зүйн
    шинэ эрин ирсэн байж магадгүй.
  • 10:46 - 10:47
    Баярлалаа.
  • 10:47 - 10:54
    (Алга ташилт)
  • 10:58 - 10:59
    Бруно Жуссани: Жерард, баярлалаа.
  • 10:59 - 11:02
    Тантай ажилсан 350 сэтгүүлчдэд энэхүү
    алга ташилтыг
  • 11:02 - 11:04
    та явуулах байх, тиймээ?
  • 11:04 - 11:06
    Би одоо танаас хэдэн асуулт
    асуумаар байна.
  • 11:06 - 11:07
    Эхний асуулт нь:
  • 11:07 - 11:10
    та нууцаар бүтэн жилийн турш
  • 11:10 - 11:14
    дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн
    350 гаруй хүнтэй ажиллаа.
  • 11:14 - 11:17
    Танд уг задарсан мэдээ нийтэд задарна гэж,
  • 11:17 - 11:19
    хэн нэгэн мэдээ нийтэлснээс болж
  • 11:19 - 11:22
    энэ хамтын ажил нурж магадгүй
  • 11:22 - 11:24
    гэж санагдах үе байсан уу?
  • 11:24 - 11:26
    Эсвэл танай бүлгээс гадуур,
    хэн нэгэн олж мэдсэн зарим
  • 11:26 - 11:28
    мэдээллээ нийтлэх ч юм уу?
  • 11:28 - 11:31
    Жерард Райл: Явцдаа бид хэд хэдэн
    хямралтай тулгарсан.
  • 11:31 - 11:34
    Дэлхий даяара ямар нэг шуугиан дэгдэхэд
  • 11:34 - 11:36
    тухайн орны сэтгүүлчид мэдээг
    тэр дор нь нийтлэхийг хүссэн.
  • 11:36 - 11:38
    Тэднийг тайвшруулах хэрэг гарсан.
  • 11:38 - 11:41
    Бидний хамгийн том хямрал мэдээ нийтлэхээс
    7 хоногийн өмнө болсон.
  • 11:41 - 11:45
    Бид Владимир Путиний туслахууд руу
    хэдэн асуулт явуулсан боловч
  • 11:45 - 11:47
    хариулахын оронд
  • 11:47 - 11:50
    Кремль хэвлэлийн бага хурал зарлан
    биднийг буруутган,
  • 11:50 - 11:53
    энэ бүхнийг Барууныхны хийж байгаа
    хуйвалдаан гэж мэдэгдсэн.
  • 11:53 - 11:56
    Тэр үед Путин энийг зөвхөн өөрийнх нь
    тухай гэж бодож байсан юм.
  • 11:56 - 11:59
    Мэдээж, үүнээс болж дэлхий даяарх
    олон эрхлэгчийн
  • 11:59 - 12:00
    санаа маш их зовж байлаа.
  • 12:00 - 12:02
    Энэ мэдээ задарна гэж тэд бодож байсан.
  • 12:02 - 12:05
    Тэдний үүнд зарцуулсан цаг хугацаа, нөөц,
  • 12:05 - 12:07
    мөнгийг та бүхэн төсөөлж байгаа байх.
  • 12:07 - 12:10
    Сүүлийн долоо хоногийг би бүх
    хүмүүсээ тайвшруулж л өнгөрөөсөн.
  • 12:10 - 12:13
    Цэргийн жанжин цэргүүдээ хойш нь
    барьж буй мэтээр
  • 12:13 - 12:14
    "Тайван, тайван байгаарай."
  • 12:14 - 12:16
    Тэгээд яваандаа бүгд мэдээж тайвширсан.
  • 12:17 - 12:20
    БЖ: Тэгээд хэдэн долоо хоногийн өмнө
  • 12:20 - 12:24
    та олон бичиг баримтыг нээлттэй
    мэдээллийн сан болгон дэлгэсэн нь
  • 12:24 - 12:27
    түлхүүр үгээр хайх боломжийг хүмүүст
    олгосон байсан.
  • 12:27 - 12:28
    ЖР: Оффшор ертөнцийн
  • 12:28 - 12:31
    суурь мэдээлэл олон нийтэд нээлттэй
    байх хэрэгтэй
  • 12:31 - 12:32
    гэдэгт бид бат итгэдэг.
  • 12:32 - 12:35
    Бид хамтран ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ
  • 12:35 - 12:37
    үндсэн бичиг баримтуудыг нийтлээгүй.
  • 12:37 - 12:39
    Гэсэн ч хүний нэр, ямар төрлийн
    оффшор компани болох
  • 12:39 - 12:42
    мөн компаний нэр мэтийн энгийн мэдээлллийг
    бүгдийг нь
  • 12:42 - 12:44
    онлайн ертөнцөд тавьсан.
  • 12:44 - 12:48
    Үнэндээ энэ төрлийн хамгийн том нөөц
    тэнд байгаа юм.
  • 12:48 - 12:50
    БЖ: Жерард, таны хийдэг ажилд баярлалаа
  • 12:50 - 12:51
    ЖР: Баярлалаа.
  • 12:51 - 12:55
    (Алга ташилт)
Title:
Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь
Speaker:
Жерард Райл
Description:

Жерард Райл нь Панамын баримтууд гэгдэх Моссак Фонсека гэх Панамын хуулийн фирмийн 40 жилийн үйл ажиллагааны нийт 11.5 сая алдагдсан бичиг баримтыг задруулсан олон улсын багийг ахалсан юм. Энэ нь оффшор санхүүгийн нууцлаг ертөнцийн цар хүрээ болон аргачлал руу урьд хожид байгаагүйгээр өнгийх боломж олгосон юм. Түүхэн дэх хамгийн том, сэтгүүл зүйн хамтарсан төслийн цаад түүхийг сонсоно уу.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:08

Mongolian subtitles

Revisions