1 00:00:00,610 --> 00:00:03,190 Хэрвээ та 11.5 сая бичиг баримтны цаана буй 2 00:00:03,190 --> 00:00:05,605 мэдээллийн учрыг олж, баталгаажуулж, 3 00:00:05,605 --> 00:00:07,711 мөн утга учиртай болгох хэрэгтэй бол яах вэ? 4 00:00:08,150 --> 00:00:10,182 Энэ сорилттой хэсэг сэтгүүлчид 5 00:00:10,182 --> 00:00:12,183 өнгөрсөн жилийн сүүлээр нүүр тулсан юм. 6 00:00:12,662 --> 00:00:16,098 Жон Доу хэмээн нэрээ нууцалсан хүн 7 00:00:16,122 --> 00:00:19,174 ямар нэгэн аргаар Моссак Фонсека гэх Панамын хуулийн фирмийн 8 00:00:19,198 --> 00:00:22,698 бараг 40 жилийн баримтыг хуулж дөнгөсөн байлаа. 9 00:00:23,317 --> 00:00:26,007 Энэ нь дэлхий дээрх Британийн Виржини арлууд шиг 10 00:00:26,031 --> 00:00:29,562 оффшор дахь татвараас зайлсхийдэг бүсэд 11 00:00:29,586 --> 00:00:31,946 нууцтай, баян, эрх мэдэлтэй хүмүүст 12 00:00:31,946 --> 00:00:35,282 данс нээж өгөхөд мэргэшсэн олон фирмийн нэг юм. 13 00:00:36,195 --> 00:00:40,023 Жон Доу нь энэ фирмийн бүхий л санхүүгийн хүснэгт, 14 00:00:40,023 --> 00:00:41,541 бүх харилцагчийн файл, 15 00:00:41,541 --> 00:00:43,364 бүх и-мэйлийг 16 00:00:43,364 --> 00:00:45,877 1977 оноос одоог хүртэлх мэдээллийг хуулж чаджээ. 17 00:00:46,912 --> 00:00:49,227 Энэ бол хэний ч өмнө нь харж байгаагүй 18 00:00:49,251 --> 00:00:52,037 татвараас зайлсхийх системийн нууцлалтай мэдээллийн 19 00:00:52,061 --> 00:00:54,009 хамгийн том сан байлаа. 20 00:00:54,092 --> 00:00:58,940 Гэхдээ энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд асар том сорилт болсон юм. 21 00:00:59,870 --> 00:01:03,802 Бодоод үздээ. 11.5 сая бичиг баримт 22 00:01:04,335 --> 00:01:08,425 дотроо 200-аас дээш орны хүмүүсийн нууцыг агуулж байна гээд бодоод үз дээ. 23 00:01:08,449 --> 00:01:10,926 Та асар их мэдээллийн сангийн хаанаас нь эхлэх вэ? 24 00:01:10,950 --> 00:01:13,029 Бөмбөрцгийн өнцөг булан бүрт тархах, 25 00:01:13,053 --> 00:01:15,644 төрөл бүрийн хэлээр ярьдаг хүмүүст, 26 00:01:16,367 --> 00:01:19,412 бүр заримдаа тэдэнд яаж нөлөөлөх нь ч тодорхойгүй 27 00:01:19,436 --> 00:01:21,863 ийм мэдээг та хаанаас нь эхэлж ярих вэ? 28 00:01:22,513 --> 00:01:25,335 Жон Доу тэр мэдээллийг Германы "Зюддойчэ Цайтунг" сонингийн 29 00:01:25,335 --> 00:01:27,654 хоёр сэтгүүлчид өгсөн байна. 30 00:01:28,562 --> 00:01:31,796 Үүнийг хийх болсон шалтгааныг тэрээр: 31 00:01:31,820 --> 00:01:35,400 "эдгээр баримтууд илчлэх шударга бус байдлын цар хүрээ байсан" гэжээ. 32 00:01:36,401 --> 00:01:38,384 Гэвч ганц хүн хэзээ ч ийм их хэмжээний 33 00:01:38,408 --> 00:01:40,338 мэдээллийн учрыг тайлж чадахгүй шүү дээ. 34 00:01:40,362 --> 00:01:42,224 Тэгээд Зюддойчэ Цайтунг сонин 35 00:01:42,248 --> 00:01:44,992 Вашингтон хотод байрлах манай байгууллага болох 36 00:01:45,016 --> 00:01:48,387 "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо"-нд хандсан. 37 00:01:49,926 --> 00:01:53,630 Бидний хийхээр шийдсэн зүйл нь сэтгүүлчдийн хувьд заалгасан 38 00:01:53,630 --> 00:01:55,265 бүх зүйлсийн яг эсрэг нь байсан. 39 00:01:55,289 --> 00:01:56,674 Энэ бол хуваалцах. 40 00:01:56,674 --> 00:01:57,849 (Инээд) 41 00:01:58,324 --> 00:02:01,978 Эрэн сурвалжлагч нар байгалиасаа ганцаараа ажилаж дассан байдаг. 42 00:02:02,002 --> 00:02:03,991 Бид өөрсдийн нууцыг бүх чадлаараа, 43 00:02:03,991 --> 00:02:06,119 заримдаа бүр эрхлэгчээсээ хүртэл манадаг. 44 00:02:06,119 --> 00:02:08,273 Учир нь бид байгаа зүйлээ тэдэнд хэлсэн мөчид 45 00:02:08,297 --> 00:02:10,177 тэр мэдээг тэд шууд хүсэх болно. 46 00:02:10,691 --> 00:02:11,989 Ний нуугүй хэлэхэд, 47 00:02:12,607 --> 00:02:14,029 сонирхолтой мэдээ олсон үед 48 00:02:14,053 --> 00:02:16,457 алдар сууг нь өөрөө хүртмээр байдаг шүү дээ. 49 00:02:17,733 --> 00:02:20,342 Гэхдээ бид агшиж буй ертөнцөд амьдарч байгаа ба 50 00:02:20,366 --> 00:02:23,535 хэвлэл мэдээлэл үүнд хариу үзүүлэхдээ удаан байна. 51 00:02:23,559 --> 00:02:27,085 Бидний сурвалжилдаг асуудлууд улам л үндэстэн дамнасан шинжтэй болж байна. 52 00:02:27,135 --> 00:02:30,173 Асар том корпорациуд дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж байна. 53 00:02:30,441 --> 00:02:33,734 Байгаль орчин ба эрүүл мэндийн хямралууд дэлхий нийтийг хамарч байна. 54 00:02:33,758 --> 00:02:36,727 Санхүүгийн урсгал ба санхүүгийн хямралууд мөн адил. 55 00:02:37,488 --> 00:02:40,492 Тэгэхээр сэтгүүл зүй мэдээг дэлхийн хэмжээнд мэдээллэхдээ 56 00:02:40,516 --> 00:02:43,068 ингэж оройтсон нь гайхмаар байгаа юм л даа. 57 00:02:43,783 --> 00:02:46,787 Түүгээр зогсохгүй сэтгүүл зүй 58 00:02:46,811 --> 00:02:50,220 технологийн бий болгох боломжуудаас айж, тэдгээрийг ашиглалгүй 59 00:02:50,244 --> 00:02:52,248 хойрго хандаж байгаа нь гайхмаар юм. 60 00:02:53,666 --> 00:02:56,615 Сэтгүүлчдийн технологиос айдаг шалтгаан нь 61 00:02:57,477 --> 00:03:01,037 хүмүүсийн мэдээ хүлээж авах байдал өөрчлөгдснөөс болж 62 00:03:01,061 --> 00:03:04,469 мэргэжлийн хамгийн том байгууллагууд хүндхэн нөхцөлд байгаад юм. 63 00:03:04,958 --> 00:03:09,450 Сурвалжлагыг дэмждэг сурталчилгааны бизнесийн загварууд хоцрогдсон. 64 00:03:09,890 --> 00:03:12,548 Энэ нь сэтгүүл зүйг хямралд оруулж, 65 00:03:12,572 --> 00:03:17,917 эдгээр байгууллагуудыг үйл ажиллагаагаа дахин цэгнэхэд хүргэж байна. 66 00:03:18,258 --> 00:03:19,911 Гэсэн ч хямрал байгаа газар 67 00:03:19,935 --> 00:03:21,458 боломж бас байдаг. 68 00:03:22,013 --> 00:03:23,487 Панамын баримтууд нэрээр 69 00:03:23,491 --> 00:03:26,939 танигдсан баримтуудаас бидэнд тулгарсан хамгийн эхний сорилт бол 70 00:03:26,939 --> 00:03:28,912 хайлт хийж уншихад дөхөм болгох байсан. 71 00:03:28,936 --> 00:03:31,563 Тэнд бараг таван сая имэйл, 72 00:03:31,587 --> 00:03:34,900 сканнердаж, дугаарлах шаардлагатай хоёр сая PDF баримт, 73 00:03:34,924 --> 00:03:37,736 мөн сая сая файл болон баримтууд байлаа. 74 00:03:38,162 --> 00:03:39,829 Тэр бүхнийг интернэтэд 75 00:03:39,829 --> 00:03:42,830 аюулгүй, баталгаатай газар байлгах хэрэгтэй байсан. 76 00:03:42,961 --> 00:03:46,432 Дараа нь баримтуудыг харуулахаар сэтгүүлчдийг урьсан юм. 77 00:03:46,456 --> 00:03:49,320 Нийт 76 орны 100 гаруй 78 00:03:49,320 --> 00:03:52,203 хэвлэл мэдээллийн хэрэгслийг цуглуулав. 79 00:03:52,433 --> 00:03:54,478 Британий БиБиСи-гээс эхлээд 80 00:03:54,502 --> 00:03:56,718 Францын Ле Монд сонин, 81 00:03:56,742 --> 00:03:59,130 Японы Асахи Шимбун хүртэл. 82 00:04:00,473 --> 00:04:04,223 "Нутгийн хүмүүст нутгийнх нь нэрийг" гэж уг санаагаа нэрлэсэн юм. 83 00:04:04,247 --> 00:04:06,130 Нигерийн сэтгүүлчээс илүү хэн танд 84 00:04:06,130 --> 00:04:09,200 Нигерид ямар хүн чухал гэдгийг хэлэх вэ? 85 00:04:09,623 --> 00:04:11,748 Канадад хэн гэдгийг Канад хүнээс илүү хэн бэ? 86 00:04:12,247 --> 00:04:15,303 Уригдсан хүн бүр хоёр л дүрмийг дагах ёстой байлаа: 87 00:04:15,327 --> 00:04:19,509 бид бүгд олсон зүйлээ бусадтайгаа хуваалцах ба 88 00:04:20,335 --> 00:04:23,519 бид бүгд нэг өдөр мэдээгээ нийтэлнэ гэж тохирсон юм. 89 00:04:23,769 --> 00:04:25,804 Бид хэвлэлийн хамтрагчдаа 90 00:04:25,828 --> 00:04:29,046 өмнөх багахан хамтын ажиллагаагаар бий болсон итгэл болон 91 00:04:29,070 --> 00:04:32,077 бичиг баримтуудаас гарж ирсэн мэдээнээс үндэслэн сонгосон. 92 00:04:32,625 --> 00:04:35,110 Түүнээс хойших хэдэн сард 93 00:04:35,110 --> 00:04:37,752 миний 20 хүрэхгүй хүнтэй жижиг ашгийн бус байгууллагад 94 00:04:37,752 --> 00:04:40,999 25 хэлний 350 гаруй сэтгүүлч нэгдсэн юм. 95 00:04:42,035 --> 00:04:43,957 Түүхэн дэх хамгийн том алдагдсан мэдээлэл 96 00:04:43,981 --> 00:04:47,377 түүхэн дэх хамгийн том сэтгүүл зүйн хамтын ажиллагааг бий болгосон юм. 97 00:04:48,091 --> 00:04:54,179 376 орон орны сэтгүүлчид тэр бүр хийгээд байдаггүй зүйлээ хийж байв. 98 00:04:54,203 --> 00:04:55,814 Мөр зэрэгцэн ажиллаж, 99 00:04:55,838 --> 00:04:57,464 мэдээлэл хуваалцаж байлаа. 100 00:04:57,488 --> 00:04:58,905 Гэхдээ хэнд ч хэлэлгүйгээр. 101 00:05:00,102 --> 00:05:01,701 Энэ үед тодорхой болсон юм бол 102 00:05:01,725 --> 00:05:04,082 хамгийн их чимээ гаргахын тулд 103 00:05:04,106 --> 00:05:07,291 эхлээд бидэнд хамгийн их нам гүм байдал хэрэгтэй байсан. 104 00:05:08,490 --> 00:05:11,220 Олон сарын турш үргэлжлэх уг төслийг удирдахын тулд бид 105 00:05:11,244 --> 00:05:13,061 найдвартай виртуал редакцийг бүтээсэн. 106 00:05:13,085 --> 00:05:15,560 Бид нууцлагдсан харилцаа холбооны систем ашиглаж, 107 00:05:16,157 --> 00:05:18,847 тусгайлан зохиосон хайлтын систем бүтээсэн. 108 00:05:18,871 --> 00:05:20,498 Сэтгүүлчид уг виртуал редакцид 109 00:05:20,522 --> 00:05:22,609 бичиг баримтаас гарч ирсэн сэдвүүдийг 110 00:05:22,633 --> 00:05:24,614 тойрон хэлэлцэх боломжтой болсон. 111 00:05:24,638 --> 00:05:29,944 Жишээ нь цусан алмаз эсвэл содон урлагийн бүтээл сонирхогчид 112 00:05:29,968 --> 00:05:33,158 оффшор ертөнцөд хэрхэн нууц наймаа хийдэг талаарх 113 00:05:33,182 --> 00:05:35,389 мэдээллийг хуваалцаж болох юм. 114 00:05:35,413 --> 00:05:37,853 Спортод сонирхолтой бол 115 00:05:37,877 --> 00:05:41,142 алдартай спортын одууд өөрсдийн дүрсийг ашиглах эрхийг 116 00:05:41,166 --> 00:05:42,690 оффшор компаниудад байрлуулснаар 117 00:05:42,714 --> 00:05:44,977 үйл ажиллагаа явуулдаг улсынхаа татвараас 118 00:05:45,001 --> 00:05:47,477 хэрхэн зайлсхийдэг тухай мэдээллийг хуваалцаж болно. 119 00:05:48,097 --> 00:05:49,885 Гэхдээ хамгийн сонирхолтой нь 120 00:05:49,909 --> 00:05:53,386 уг бичиг баримтуудаас илэрсэн дэлхийн удирдагчид 121 00:05:53,410 --> 00:05:56,058 мөн сонгогдсон улс төрчид байлаа. 122 00:05:56,540 --> 00:05:59,549 Жишээлбэл: Украины ерөнхийлөгч Петро Порошенко, 123 00:06:00,824 --> 00:06:04,350 Оросын ерөнхийлөгч Владимир Путины дотно зөвлөхүүд, 124 00:06:05,852 --> 00:06:09,009 мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өөрийн нас барсан аав 125 00:06:09,033 --> 00:06:11,350 Иан Камероноор дамжуулан холбогдсон байв. 126 00:06:12,529 --> 00:06:15,760 Уг бичиг баримтууд дотор нууц оффшор аж ахуйн нэгжүүд нуугдаж байв. 127 00:06:15,784 --> 00:06:17,572 Жишнээ нь Винтрис Инк. 128 00:06:18,427 --> 00:06:20,303 Британий Виржиний арлуудад байрладаг 129 00:06:20,327 --> 00:06:23,969 Исландын ерөнхий сайдын эзэмшдэг компани байлаа. 130 00:06:24,435 --> 00:06:26,846 Бидний төсөлд уригдсан Исландын сэтгүүлч 131 00:06:26,870 --> 00:06:29,987 Йоханнес Кристьянссонг би дэлхийн хамгийн ганцаардмал хүн 132 00:06:29,987 --> 00:06:31,683 гэж нэрлэх дуртай. 133 00:06:32,231 --> 00:06:34,520 Тэр 9 сарын турш цалинтай ажлаас татгалзан 134 00:06:34,544 --> 00:06:36,627 эхнэрийнхээ орлогоор амьдарсан. 135 00:06:37,308 --> 00:06:40,501 Исландын урт өвлийн турш хэрэгт дурлах нүднүүдээс сэргийлж 136 00:06:40,501 --> 00:06:42,945 гэрийнхээ цонхыг халхалсан. 137 00:06:43,505 --> 00:06:47,303 Удалгүй тэр ажилдаа очоогүй шалтгаанаа тайлбарлах хэрэггүй болсон ч 138 00:06:47,327 --> 00:06:48,893 тэр нүдээ улайлган 139 00:06:48,917 --> 00:06:50,123 орой бүр 140 00:06:50,147 --> 00:06:51,384 сар бүр ажилсаар байлаа. 141 00:06:51,972 --> 00:06:53,820 Энэ бүх хугацаанд тэр 142 00:06:53,820 --> 00:06:57,587 улсынхаа удирдагчийг огцруулах мэдээлэл дээр ажиллаж байсан. 143 00:06:58,100 --> 00:07:01,789 Та эрэн сурвалжлах сэтгүүлч байгаад гайхалтай зүйл олж илрүүлвэл, 144 00:07:01,813 --> 00:07:05,694 жишээ нь танай ерөнхий сайд нууц оффшор компанитай холбоотой 145 00:07:05,718 --> 00:07:09,844 ба тэр компани нь Исландын банкуудад санхүүгийн ашиг сонирхолтой бол 146 00:07:09,868 --> 00:07:12,218 өөрийнх нь сонгуульд ялсан гол асуудал 147 00:07:12,242 --> 00:07:14,892 хамгийн түрүүнд танд чангаар орилмоор санагдана. 148 00:07:16,044 --> 00:07:18,938 Үүний оронд өөрийнхөө ярьж болох цөөхөн хэдэн хүнтэй 149 00:07:18,962 --> 00:07:21,913 Йоханнес бид хоёр нэг төрлийн хошигнолыг хуваалцдаг байлаа. 150 00:07:22,391 --> 00:07:24,112 Тэр "Винтрис ирж байна" гэдэг байв. 151 00:07:24,136 --> 00:07:25,665 (Инээд) 152 00:07:25,689 --> 00:07:27,686 (Алга ташилт) 153 00:07:29,314 --> 00:07:32,284 Бид "Хаан ширээний тоглоомын" шүтэн бишрэгчид. 154 00:07:32,759 --> 00:07:35,895 Жоханнес шиг сэтгүүлчид хашгирмаар болохдоо 155 00:07:35,919 --> 00:07:38,594 виртуал редакц дотор хашгирсан бөгөөд 156 00:07:38,618 --> 00:07:40,837 тэрхүү хашгирааныг мэдээ болгохдоо 157 00:07:40,861 --> 00:07:43,979 өөрт байсан баримтуудаас гадна шүүхийн протокол, 158 00:07:44,479 --> 00:07:46,139 албан ёсны компаний бүртгэл, 159 00:07:46,163 --> 00:07:50,208 тэгээд нэрлэх гэж байгаа хүмүүсээс асуусан асуултыг ашигласан. 160 00:07:51,178 --> 00:07:55,210 Панамын баримтууд сэтгүүлчдэд бусдаас өөр өнцгөөс 161 00:07:55,234 --> 00:07:57,850 ертөнцийг харах боломж олгосон юм. 162 00:07:57,874 --> 00:07:59,794 Бид мэдээгээ судлах явцад 163 00:07:59,818 --> 00:08:01,236 бидэнтэй холбоогүйгээр 164 00:08:01,260 --> 00:08:04,391 томоохон улс төрийн авилгын хэрэг Бразилд болсон. 165 00:08:05,339 --> 00:08:07,954 Аргентинд шинэ удирдагч сонгогдсон. 166 00:08:08,608 --> 00:08:12,499 Холбооны Мөрдөх Товчоо мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцийг удирддаг 167 00:08:12,523 --> 00:08:16,326 ФИФА-ийн томоохон албан тушаалтнуудад ял тулгаж эхэлсэн. 168 00:08:17,089 --> 00:08:19,366 Панамын баримтууд эдгээр үйл явдал бүрийн тухай 169 00:08:19,390 --> 00:08:21,636 өвөрмөц санаа дэвшүүлж байсан юм. 170 00:08:21,660 --> 00:08:25,100 Тэгэхээр бидний ажлыг нурааж болох байсан дарамт, 171 00:08:25,124 --> 00:08:27,613 эрх ашгийн тэмцлийг төсөөлж байгаа байх. 172 00:08:27,637 --> 00:08:29,175 Эдгээр сэтгүүлчдийн хэн нь ч 173 00:08:29,199 --> 00:08:30,920 уг гэрээг цуцалж болох байлаа. 174 00:08:30,944 --> 00:08:32,094 Гэхдээ тэгээгүй. 175 00:08:32,464 --> 00:08:34,032 Тэгээд энэ оны 4 сарын 3-нд, 176 00:08:34,056 --> 00:08:36,237 Германы цагаар 20:00 цагт 177 00:08:36,261 --> 00:08:39,738 бид нэгэн зэрэг 76 оронд мэдээгээ нийтэлсан юм. 178 00:08:40,220 --> 00:08:47,203 (Алга ташилт) 179 00:08:51,640 --> 00:08:55,252 Панамын баримтууд тэр дороо оны онцлох мэдээний нэг болсон юм. 180 00:08:55,276 --> 00:08:58,480 Энэ бид мэдээг нийтэлсний маргааш Исландад болсон үйл явдал. 181 00:08:58,504 --> 00:09:00,648 Олон эсэргүүцлийн эхнийх нь энэ байлаа. 182 00:09:01,047 --> 00:09:03,407 Исландын ерөнхий сайд огцрох хэрэгтэй болсон. 183 00:09:03,431 --> 00:09:05,779 Олон хүн огцорсны эхнийх нь энэ байлаа. 184 00:09:06,275 --> 00:09:09,838 Бид олон алдартнуудыг онцолсны дотор дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин 185 00:09:09,862 --> 00:09:12,190 Лионел Мэсси багтаж байлаа. 186 00:09:12,726 --> 00:09:15,016 Урьдчилан тооцоолоогүй үр дагаврууд бас байсан. 187 00:09:15,454 --> 00:09:19,131 Мексикийн хар тамхины сүлжээний эдгээр сэжиг бүхий гишүүдийн 188 00:09:19,155 --> 00:09:22,006 орогнох газрыг бид нийтэлсний дараагаар баривчилсан. 189 00:09:22,615 --> 00:09:24,555 Тэд нар оффшор компаниа бүртгүүлэхдээ 190 00:09:24,579 --> 00:09:26,549 өөрсдийн хаягаа ашигласан байлаа. 191 00:09:26,573 --> 00:09:29,368 (Инээд) 192 00:09:31,091 --> 00:09:33,652 Бидний хийж чадсан юманд нэг ёжтой зүйл байв. 193 00:09:33,676 --> 00:09:37,382 Бизнесийн загварыг эвдсэн технологи болох интернет 194 00:09:37,406 --> 00:09:39,960 бидэнд сэтгүүл зүйг шинэчлэх боломж өгч байна. 195 00:09:40,516 --> 00:09:43,324 Энэ динамик урьд өмнө байгаагүй их хэмжээний 196 00:09:43,324 --> 00:09:45,418 ил тод байдал, өөрчлөлтийг бий болгож байна. 197 00:09:45,772 --> 00:09:49,258 Бүлэг сэтгүүлчид хэрхэн дэлхий даяар өөрчлөлт бий болгож болдгийг 198 00:09:49,282 --> 00:09:52,136 асар их хэмжээний алдагдсан мэдээлэлд сэтгүүл зүйн 199 00:09:52,136 --> 00:09:55,690 шинэлэг болон хуучинсаг аргуудыг ашиглаж харуулсан. 200 00:09:56,319 --> 00:10:00,571 Жон Доугын өгсөн зүйлийг бид маш чухал болгосон. 201 00:10:01,205 --> 00:10:02,790 Мөн нөөц баялагаа хуваалцсанаар 202 00:10:02,814 --> 00:10:06,603 ихэнх хэвлэлийн байгууллагуудын өнөө үед санхүүгийн асуудлаас болж зөвшөөрдгөөс 203 00:10:06,603 --> 00:10:08,902 илүү ухах боломж олгосон. 204 00:10:08,926 --> 00:10:11,159 Илүү гүнзгий бас урт хугацаагаар. 205 00:10:11,500 --> 00:10:13,083 Энэ нь их эрсдэлтэй алхам байсан. 206 00:10:13,107 --> 00:10:15,095 Уг арга мэдээ болгонд тохирохгүй. 207 00:10:15,119 --> 00:10:17,123 Гэвч бид Панамын баримтуудаар 208 00:10:17,147 --> 00:10:20,085 ямар ч улсын тухай хаанаас ч хамаагүй бичиж болдог ба 209 00:10:20,109 --> 00:10:23,623 дурын дайны талбарыг сонгож ажлаа хамгаалж болдог гэдгийг харуулсан. 210 00:10:24,195 --> 00:10:25,770 76 өөр оронд 211 00:10:25,794 --> 00:10:29,714 мэдээ нийтлэхийг зогсоох шүүхийн хориг олж авах гээд үз л дээ. 212 00:10:30,157 --> 00:10:32,284 Гарцаагүй болох юмыг зогсоох гээд үз дээ. 213 00:10:33,353 --> 00:10:37,083 Бид мэдээгээ нийтэлсний дараахан Йоханнес надад 3 үгтэй мессеж илгээсэн: 214 00:10:37,804 --> 00:10:40,022 "Винтрис ирсэн байна." 215 00:10:40,046 --> 00:10:41,444 (Инээд) 216 00:10:41,468 --> 00:10:45,200 Тэр ирсэн бөгөөд тэрэнтэй сэтгүүл зүйн шинэ эрин ирсэн байж магадгүй. 217 00:10:45,673 --> 00:10:46,829 Баярлалаа. 218 00:10:46,853 --> 00:10:53,807 (Алга ташилт) 219 00:10:57,612 --> 00:10:59,272 Бруно Жуссани: Жерард, баярлалаа. 220 00:10:59,296 --> 00:11:02,371 Тантай ажилсан 350 сэтгүүлчдэд энэхүү алга ташилтыг 221 00:11:02,395 --> 00:11:03,973 та явуулах байх, тиймээ? 222 00:11:03,997 --> 00:11:06,208 Би одоо танаас хэдэн асуулт асуумаар байна. 223 00:11:06,232 --> 00:11:07,399 Эхний асуулт нь: 224 00:11:07,423 --> 00:11:10,091 та нууцаар бүтэн жилийн турш 225 00:11:10,115 --> 00:11:13,741 дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 350 гаруй хүнтэй ажиллаа. 226 00:11:13,765 --> 00:11:17,096 Танд уг задарсан мэдээ нийтэд задарна гэж, 227 00:11:17,120 --> 00:11:19,248 хэн нэгэн мэдээ нийтэлснээс болж 228 00:11:19,272 --> 00:11:21,975 энэ хамтын ажил нурж магадгүй 229 00:11:21,999 --> 00:11:23,578 гэж санагдах үе байсан уу? 230 00:11:23,602 --> 00:11:26,420 Эсвэл танай бүлгээс гадуур, хэн нэгэн олж мэдсэн зарим 231 00:11:26,444 --> 00:11:27,765 мэдээллээ нийтлэх ч юм уу? 232 00:11:28,228 --> 00:11:30,764 Жерард Райл: Явцдаа бид хэд хэдэн хямралтай тулгарсан. 233 00:11:30,764 --> 00:11:33,519 Дэлхий даяара ямар нэг шуугиан дэгдэхэд 234 00:11:33,519 --> 00:11:36,376 тухайн орны сэтгүүлчид мэдээг тэр дор нь нийтлэхийг хүссэн. 235 00:11:36,376 --> 00:11:37,955 Тэднийг тайвшруулах хэрэг гарсан. 236 00:11:37,955 --> 00:11:41,083 Бидний хамгийн том хямрал мэдээ нийтлэхээс 7 хоногийн өмнө болсон. 237 00:11:41,107 --> 00:11:45,118 Бид Владимир Путиний туслахууд руу хэдэн асуулт явуулсан боловч 238 00:11:45,142 --> 00:11:46,635 хариулахын оронд 239 00:11:46,659 --> 00:11:49,622 Кремль хэвлэлийн бага хурал зарлан биднийг буруутган, 240 00:11:49,646 --> 00:11:53,063 энэ бүхнийг Барууныхны хийж байгаа хуйвалдаан гэж мэдэгдсэн. 241 00:11:53,087 --> 00:11:56,103 Тэр үед Путин энийг зөвхөн өөрийнх нь тухай гэж бодож байсан юм. 242 00:11:56,127 --> 00:11:58,631 Мэдээж, үүнээс болж дэлхий даяарх олон эрхлэгчийн 243 00:11:58,655 --> 00:12:00,356 санаа маш их зовж байлаа. 244 00:12:00,380 --> 00:12:02,443 Энэ мэдээ задарна гэж тэд бодож байсан. 245 00:12:02,467 --> 00:12:04,720 Тэдний үүнд зарцуулсан цаг хугацаа, нөөц, 246 00:12:04,744 --> 00:12:06,903 мөнгийг та бүхэн төсөөлж байгаа байх. 247 00:12:06,927 --> 00:12:09,964 Сүүлийн долоо хоногийг би бүх хүмүүсээ тайвшруулж л өнгөрөөсөн. 248 00:12:09,988 --> 00:12:12,870 Цэргийн жанжин цэргүүдээ хойш нь барьж буй мэтээр 249 00:12:12,894 --> 00:12:14,194 "Тайван, тайван байгаарай." 250 00:12:14,218 --> 00:12:16,370 Тэгээд яваандаа бүгд мэдээж тайвширсан. 251 00:12:17,323 --> 00:12:19,791 БЖ: Тэгээд хэдэн долоо хоногийн өмнө 252 00:12:19,815 --> 00:12:23,784 та олон бичиг баримтыг нээлттэй мэдээллийн сан болгон дэлгэсэн нь 253 00:12:23,808 --> 00:12:26,544 түлхүүр үгээр хайх боломжийг хүмүүст олгосон байсан. 254 00:12:27,029 --> 00:12:28,194 ЖР: Оффшор ертөнцийн 255 00:12:28,218 --> 00:12:30,620 суурь мэдээлэл олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй 256 00:12:30,644 --> 00:12:31,797 гэдэгт бид бат итгэдэг. 257 00:12:31,821 --> 00:12:34,698 Бид хамтран ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ 258 00:12:34,722 --> 00:12:36,587 үндсэн бичиг баримтуудыг нийтлээгүй. 259 00:12:36,611 --> 00:12:39,193 Гэсэн ч хүний нэр, ямар төрлийн оффшор компани болох 260 00:12:39,217 --> 00:12:42,141 мөн компаний нэр мэтийн энгийн мэдээлллийг бүгдийг нь 261 00:12:42,165 --> 00:12:43,521 онлайн ертөнцөд тавьсан. 262 00:12:43,545 --> 00:12:47,505 Үнэндээ энэ төрлийн хамгийн том нөөц тэнд байгаа юм. 263 00:12:48,374 --> 00:12:50,247 БЖ: Жерард, таны хийдэг ажилд баярлалаа 264 00:12:50,271 --> 00:12:51,429 ЖР: Баярлалаа. 265 00:12:51,453 --> 00:12:54,966 (Алга ташилт)