Return to Video

Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?

  • 0:01 - 0:04
    Би та нарт нэг охины тухай түүх ярьж өгье.
  • 0:05 - 0:07
    Гэхдээ түүний жинхэнэ нэрийг
    хэлж чадахгүй тул
  • 0:07 - 0:09
    түүнийг Хадиза гэе л дээ.
  • 0:10 - 0:11
    Хадиза 20 настай,
  • 0:12 - 0:13
    ичимхий,
  • 0:13 - 0:16
    гэхдээ тэр үнэхээр
    үзэсгэлэнтэй инээмсэглэдэг.
  • 0:17 - 0:20
    Гэвч тэр хүнд өвчинтэй
    тэмцэн амьдардаг.
  • 0:20 - 0:24
    Бас тэр насан туршдаа үүндээ эм уух байх.
  • 0:25 - 0:27
    Та хэд яагаад гэдгийг мэдмээр байна уу?
  • 0:28 - 0:31
    Хадиза бол Чибок тосгоны охин
    бөгөөд
  • 0:31 - 0:34
    2014 оны 4 сарын 14-нд тэрээр
  • 0:34 - 0:36
    Боко Харам бүлэглэлийн
    хүмүүст хулгайлагдсан.
  • 0:36 - 0:41
    Гэсэн хэдий ч тэр охидыг авч явж байсан
    ачааны машинаас
  • 0:41 - 0:42
    үсэрч зугтаж чадсан.
  • 0:42 - 0:46
    Гэвч тэр унахдаа хоёр хөлөө
    хоёуланг нь хугалж,
  • 0:46 - 0:49
    гэдсээрээ мөлхсөөр
    бургасанд нуугдсан.
  • 0:49 - 0:53
    Боко Харамын бүлэглэлийнхэн араас нь
    ирнэ гэж үнэхээр их айсан гэж тэр хэлсэн.
  • 0:54 - 0:58
    Тэр нэг өдөр ачааны машинаас үсэрч
    зугтсан 57 охины нэг байсан.
  • 0:58 - 1:01
    Энэ түүх зүй ёсоор дэлхий дахинд
  • 1:01 - 1:02
    анхаарлын давалгаа үүсгэсэн.
  • 1:02 - 1:06
    Мишель Обама, Малала болон
    бусад хүмүүс
  • 1:06 - 1:08
    эсэргүүцэл илэрхийлж
    дуу хоолойгоо хүргэсэн.
  • 1:08 - 1:10
    Мөн энэ үед Лондонд
    амьдарч байсан намайг
  • 1:10 - 1:13
    анх удаа Нигери улсын
    зохион байгуулсан
  • 1:13 - 1:18
    Дэлхийн эдийн засгийн форумд
    Лондонгоос Абуджа руу явуулсан.
  • 1:19 - 1:23
    Гэвч биднийг тэнд очиход
    хот даяараа нэг л түүхийг ярьцгааж байсан.
  • 1:24 - 1:26
    Бид засгийн газарт ихээхэн
    шахалт үзүүлсэн.
  • 1:26 - 1:28
    Тэднээс охидыг буцааж авчрахаар
  • 1:28 - 1:31
    ямар арга хэмжээ авч байгаа талаар
    шаардан асуусан.
  • 1:31 - 1:33
    Мэдээж тэд бидний асуултуудыг
  • 1:33 - 1:35
    тийм ч их баяртай хүлээж аваагүй.
  • 1:35 - 1:39
    Бид “хоёрдагч мэдээлэл”
    авсан гээд гэх үү дээ.
  • 1:39 - 1:40
    (Инээд)
  • 1:41 - 1:45
    Тэр үед нөлөө бүхий Нигеричүүд
  • 1:45 - 1:47
    биднийг цайлган байна,
  • 1:47 - 1:50
    Нигерийн улс төрийн нөхцөл байдлыг
    ойлгохгүй байна гэсэн.
  • 1:51 - 1:53
    Мөн тэд бидэнд
  • 1:53 - 1:56
    Чибок тосгоны охидын түүхийг
  • 1:56 - 1:57
    хуурамч гэж хэлсэн.
  • 1:58 - 2:02
    Харамсалтай нь, хэргийг хуурамч
    гэдэг мэдээлэл газар авч,
  • 2:02 - 2:04
    өнөөдөр ч Нигерит
    Чибок тосгоны охидыг хэзээ ч
  • 2:04 - 2:07
    хулгайлагдаагүй гэдэгт
    итгэдэг хүмүүс бий.
  • 2:07 - 2:10
    Би энэ хүмүүстэй ярилцаж явсан.
  • 2:10 - 2:12
    Уй гашууд автсан эцэг эхчүүд
  • 2:12 - 2:16
    Боко Харам бүлэглэлийнхэн охидыг нь
    хулгайлах тэр өдөр
  • 2:16 - 2:18
    Самбисагийн ой руу охидыг авч явж буй
  • 2:18 - 2:21
    ачааны машины хойноос гүйсэн
    тухайгаа надад ярьсан.
  • 2:21 - 2:25
    Тэд мачет илдээр зэвсэглэсэн байсан боловч
    Боко Харам бүлэглэлийхэн
  • 2:25 - 2:27
    буугаар зэвсэглэсэн учир
    буцахаас өөр аргагүйд хүрсэн.
  • 2:27 - 2:30
    Хоёр жилийн дотор
    хэвлэлийн анхаарал
  • 2:30 - 2:31
    өөр тийш чиглэж,
  • 2:31 - 2:36
    бид Чибок тосгоны охидын
    талаар бараг сонсоогүй.
  • 2:36 - 2:38
    Бүгд тэднийг үхсэн гэж бодсон.
  • 2:38 - 2:40
    Гэвч өнгөрсөн жилийн 4 сард
  • 2:40 - 2:42
    надад энэ бичлэгийг олох завшаан олдсон.
  • 2:43 - 2:45
    Энэ бол амьд байгаа охидын
  • 2:45 - 2:48
    нотолгоо болгож Боко Харамын хийсэн,
  • 2:48 - 2:51
    миний олж авсан бичлэгийн дүрс.
  • 2:51 - 2:54
    Гэвч бичлэгийг ил болгохоос өмнө
  • 2:54 - 2:57
    би Нигерийн зүүн хойд руу аялж,
    бичлэгийг бодит эсэхийг шалган,
  • 2:57 - 2:59
    эцэг эхүүдтэй уулзах хэрэгтэй байлаа.
  • 2:59 - 3:03
    Надад удаан хүлээх шаардлага гарсангүй.
  • 3:04 - 3:07
    Бичлэг үзсэн ээжүүдийн нэг нь
  • 3:07 - 3:10
    компьютерийн дэлгэц рүү орж
  • 3:10 - 3:13
    охиноо дэлгэцэн дотроос гаргаж авч
  • 3:13 - 3:15
    болдогсон бол гэж хэлсэн.
  • 3:16 - 3:19
    Та бүхний дунд суугаа над шиг
    эцэг эх болсон хүмүүст
  • 3:19 - 3:22
    тэр эхийн мэдэрсэн шаналлыг
  • 3:22 - 3:24
    төсөөлөхөд бэрх биз ээ.
  • 3:26 - 3:32
    Энэ бичлэг Боко Харам бүлэглэлтэй хийх
    хэлэлцээрийг эхлүүлсэн билээ.
  • 3:32 - 3:36
    Нигери улсын сенатын гишүүн
    надад энэ бичлэгийн улмаас
  • 3:36 - 3:38
    улс төрчид энэ хэлэлцээрийг эхлүүлсэн,
  • 3:38 - 3:42
    учир нь Чибок тосгоны охидыг
    аль дээр нас барсан гэж бодсон гэв.
  • 3:43 - 3:47
    Өнгөрсөн жилийн 10 сард хорин нэгэн
    охиныг сулласан.
  • 3:47 - 3:51
    Харамсалтай нь, 200 гаруй охид
    өнөөг хүртэл ор сураггүй байна.
  • 3:52 - 3:53
    Энэ бүх хугацаанд би
  • 3:53 - 3:56
    хөндлөнгөөс ажиглагч хийгээгүй.
  • 3:56 - 4:00
    Би охидыг олж болох
    алдагдсан тэр боломжуудыг
  • 4:00 - 4:03
    бодохоор уур хүрэх шиг болдог.
  • 4:03 - 4:07
    Эцэг эхүүдийн хэлснийг
    бодохоор уур минь хүрдэг.
  • 4:07 - 4:10
    Хэрэв тэд баян, эрх мэдэлтэй хүмүүсийн
    охид байсан бол
  • 4:10 - 4:12
    аль эрт олдчих байсан.
  • 4:14 - 4:16
    Би энэхүү мэдээлэл
    хуурамч хэмээх
  • 4:16 - 4:18
    худал гүтгэлэг үүссэнээр
  • 4:18 - 4:22
    асуудлыг даамжруулсан гэж
    гүн итгэж байна.
  • 4:22 - 4:25
    Тэднийг олоход саад болсон
    шалтгааны нэг энэ байсан.
  • 4:27 - 4:31
    Худал хуурмаг мэдээллийн аюулыг
    энэ явдал харуулж байна.
  • 4:31 - 4:33
    Бид тэгвэл юу хийж чадах вэ?
  • 4:34 - 4:36
    Ухаантай хүмүүс олон бий.
  • 4:36 - 4:39
    Google болон Facebook-ийн
    мундаг инженерүүд
  • 4:39 - 4:43
    технологийн тусламжтай хуурамч мэдээг
    тархахаас сэргийлж байна.
  • 4:43 - 4:48
    Гэвч үүний цаана бид бүгд,
    та болон би,
  • 4:48 - 4:50
    бид бүгд өөрсдийн гэсэн
    үүргийг гүйцэтгэж чадна.
  • 4:50 - 4:53
    Бид бол мэдээг тараадаг хүмүүс.
  • 4:53 - 4:55
    Бид үйл явдлыг цахимаар
    дэлгэрүүлдэг хүмүүс.
  • 4:55 - 4:57
    Өнөө цагт бид бүгд нийтлэлчид,
  • 4:59 - 5:01
    бидэнд бас хариуцлага гэж бий.
  • 5:01 - 5:03
    Сэтгүүлчийн хувьд би ажлаа хийхдээ
  • 5:03 - 5:05
    мэдээллээ шалгана,
    дахин шалгана.
  • 5:05 - 5:09
    Би зөн совиндоо итгэдэг боловч
    би өөрөөсөө асуудаг.
  • 5:10 - 5:12
    Энэ хүн надаа яагаад
    энэ явдлыг ярьж байна?
  • 5:13 - 5:16
    Энэ мэдээллийг өгснөөр
    тэдэнд ямар ашигтай вэ?
  • 5:16 - 5:18
    Тэдэнд далд санаа байна уу?
  • 5:19 - 5:22
    Бид цахим орчинд олж авдаг
    мэдээлэлдээ
  • 5:22 - 5:25
    маш өндөр босго тогтоож,
    дахин нягтлах шаардлагатай
  • 5:25 - 5:27
    гэж би боддог.
  • 5:30 - 5:33
    Бидний зарим нь
    мэдээ хуваалцахаасаа өмнө
  • 5:33 - 5:38
    ядаж гарчигийг нь бүрэн уншдаггүй
    гэсэн судалгаа гарчээ.
  • 5:38 - 5:39
    Энд тэгж байсан хүн байна уу?
  • 5:40 - 5:41
    Би тэгж байснаа санаж байна.
  • 5:42 - 5:45
    Хэрэв бид олсон мэдээллээ
  • 5:45 - 5:50
    өнгөцхөн харахаа боливол яах бол?
  • 5:50 - 5:54
    Бид түгээж буй мэдээллийнхээ
    үр дагавар,
  • 5:54 - 5:56
    хүчийрхийлэл, харгислал
    тархах боломжийг
  • 5:56 - 6:00
    чухалд тооцохоо боливол яах бол?
  • 6:01 - 6:04
    Бид ер нь хуваалцаж буй мэдээнийхээ
  • 6:04 - 6:08
    бодит амьдрал дээрх үр дагаварыг
    мартвал яах вэ?
  • 6:08 - 6:10
    Анхаарал тавьсанд баярлалаа.
  • 6:10 - 6:13
    (Алга ташилт)
Title:
Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?
Speaker:
Стефани Бусари
Description:

2014 оны 4 сарын 14-нд Боко Харам алан хядагчдын бүлэглэл Нигерийн Чибок тосгоноос 200 гаруй охидыг хулгайлсан. Дэлхий даяар уг гэмт хэрэгтэй #BringBackOurGirls уриалгаар тэмцсэн боловч Нигери улсад засгийн газрын гишүүд гэмт хэргийг хуурмаг гэж зарлан, охидыг олох үйл явцад саад учруулсан. Сэтгүүлч Стефани Бусари илтгэлдээ хуурмаг мэдээний хор уршиг болон бидний юу хийж болох талаар Чибок тосгоны үйл явдлаас жишээ болгож ярьсан байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:26

Mongolian subtitles

Revisions