Return to Video

Таван хүний амийг аврах гэж нэгийг золиослох уу? - Элинор Нелсэн

  • 0:07 - 0:12
    Таны нүдэн дээр нэгэн галт тэрэг
    хар хурдаараа
  • 0:12 - 0:16
    төмөр замын 5 ажилтанг яг чиглэн
    довтолгож байна гэж төсөөл.
  • 0:16 - 0:18
    Харин та галт тэргийг салаа зам руу
  • 0:18 - 0:22
    шилжүүлэх боломжтой бариулын дэргэд
    зогсож байна гэж бодъё.
  • 0:22 - 0:23
    Гэхдээ энэ бас асуудалтай.
  • 0:23 - 0:28
    Тэр зам дээр өөр нэг ажилчин
    ажиллаж байгаа.
  • 0:28 - 0:29
    Та яах вэ?
  • 0:29 - 0:33
    Нэг хүний амийг золиосолж
    таван хүнийхийг аврах уу?
  • 0:33 - 0:35
    Энэхүү "Галт тэрэгний асуудал"
    нэртэй дасгалыг
  • 0:35 - 0:42
    ёс суртахууны мухардлыг судлах зорилгоор
    1967 онд гүн ухаанч Филиппа Фүүт зохиожээ.
  • 0:42 - 0:45
    Энэ нь хүмүүсээс хоёр хэцүү
    сонголтоос аль нэгийг нь
  • 0:45 - 0:48
    заавал хийхийг шаарддагаараа алдартай.
  • 0:48 - 0:50
    Бид хамгийн сайн үр дүнтэй
    шийдвэрийг сонгох
  • 0:50 - 0:55
    эсвэл хэн нэгний амийг алдуулахгүй
    гэсэн ухамсартаа захирагдах уу?
  • 0:55 - 1:01
    Нэг асуулгад, оролцогчдын 90% нь бариулыг
    хөдөлгөх нь зөв гэж хэлэн
  • 1:01 - 1:04
    нэг хүний амиар тавах
    хүнийг аврахыг сонгожээ.
  • 1:04 - 1:09
    Виртуал загварчлал ашигласан
    өөр судалгаануудад
  • 1:09 - 1:11
    төстэй үр дүн гарсан байна.
  • 1:11 - 1:16
    Эдгээр үнэлэмжүүд нь гүн ухааны
    Утилитаризм гэх зарчимтай нийцдэг.
  • 1:16 - 1:19
    Энэ нь ухамсарын зөв шийдвэрүүд нь
  • 1:19 - 1:23
    хамгийн олон тооны хүний сайн сайхны
    төлөө байдаг гэсэн зарчим юм.
  • 1:23 - 1:26
    Таван амь нь нэгээс илүү гэдэг нь
  • 1:26 - 1:31
    үр дүндээ нэг хүнийг үхэлд хүргэж байна.
  • 1:31 - 1:33
    Гэхдээ хүмүүс үргэлж утилитар
    өнцгөөс хардаггүйг
  • 1:33 - 1:37
    галт тэрэгний дасгалыг бага зэрэг
    өөрчлөхөд л харж болно.
  • 1:37 - 1:40
    Энэ удаад та галт тэрэг ойртон
    ирж буй төмөр зам дээрх
  • 1:40 - 1:43
    гүүрэн дээр зогсож байна гэж бодьё.
  • 1:43 - 1:45
    Энэ удаад салаа зам гэж байхгүй.
  • 1:45 - 1:49
    Гэхдээ гүүрэн дээр таны хажууд маш
    том биетэй хүн зогсож байна гэж төсөөл.
  • 1:49 - 1:52
    Хэрвээ та түүнийг гүүрнээс түлхвэл,
    түүний бие гал тэргийг зогсоож,
  • 1:52 - 1:54
    таван хүний амийг аврах ч,
  • 1:54 - 1:56
    тэр өөрөө үхнэ.
  • 1:56 - 1:59
    Утилитар үзэлтнүүдийн хувьд
    сонголт урьдынхтайгаа адил.
  • 1:59 - 2:02
    Таван амийг нэг амиар аварна.
  • 2:02 - 2:05
    Гэхдээ энэ удаад оролцогчдын зөвхөн 10% нь
  • 2:05 - 2:08
    хүнийг зам руу түлхэх нь зөв гэж хэлэв.
  • 2:08 - 2:12
    Бид хүний аминд
    санаатайгаар хүрэх нь
  • 2:12 - 2:16
    золгүй байдлаар амь алдахаас өөр
    гэдгийг зөн совингоороо мэдэрдэг.
  • 2:16 - 2:21
    Үүнийг бид буруу гэдгийг нь мэдэрдэг ч
    яагаад гэдгийг нь тайлбарлаж чаддаггүй.
  • 2:21 - 2:23
    Сэтгэл судлал болон
    ёс зүйн огтлолцлолыг хөнддөгөөрөө
  • 2:23 - 2:27
    галт тэрэгний асуудал сонирхол татдаг.
  • 2:27 - 2:31
    Энэхүү дасгал хийгээд үүний олон төрлийн
    хувилбарууд нь бид зөв, бурууг дэнслэхдээ
  • 2:31 - 2:36
    зөвхөн сайн, муу талыг нь жинлэж үзэхээр
    хязгаарлагддаггүй гэдгийг харуулдаг.
  • 2:36 - 2:39
    Жишээ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү
  • 2:39 - 2:43
    хүнийг гүүрнээс түлхэх нь
    зөв шийдвэр гэж үзсэн байна.
  • 2:43 - 2:47
    Энэ туршилтыг хийхээс өмнө хошин
    шогийн бичлэг үзсэн хүмүүс мөн адил.
  • 2:47 - 2:49
    Виртуал загварчлал бүхий
    туршилтад оролцогчид
  • 2:49 - 2:53
    эмэгтэй хүнээс илүүтэй эрэгтэй
    хүнийг золиослох нь илүү байв.
  • 2:53 - 2:55
    Судлаачид тархины үйл явцыг
  • 2:55 - 3:00
    дасгалын анхны хувилбар болон
    гүүртэй хувилбарын үеэр судалсан байна.
  • 3:00 - 3:04
    Аль аль тохиолдолд нь ухамсартай
    шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл хариуцсан
  • 3:04 - 3:07
    тархины хэсгүүд идэвхижсэн байна.
  • 3:07 - 3:11
    Гэхдээ гүүртэй хувилбарт сэтгэл хөдлөлийн
    хариу үйлдэл илүү хүчтэй байжээ.
  • 3:11 - 3:13
    Дотоод зөрчилдөөнийг зохицуулдаг
  • 3:13 - 3:17
    тархины хэсэг ч мөн
    идэвхитэй байлаа.
  • 3:17 - 3:18
    Яагаад ийм ялгаатай гэж?
  • 3:18 - 3:23
    Нэг тайлбар нь хүнийг үхэл рүү түлхэх нь
    хувь хүний сэтгэл санаанд илүү хүчтэй тусч
  • 3:23 - 3:27
    хүний аминд хүрэхийг тэвчих
    мэдрэмжийг идэвхижүүлдэг.
  • 3:27 - 3:31
    Гэвч энэ нь логикийн хувьд зөв байх
    шийдвэртэй зөрчилддөг.
  • 3:31 - 3:36
    Галт тэрэгний онолыг зарим гүн ухаанч,
    сэтгэл судлаачид шүүмжилдэг байна.
  • 3:36 - 3:41
    Дасгалын нөхцөл нь бодит байдалтай
    огт нийцэхгүйгээс оролцогчид асуудалд
  • 3:41 - 3:45
    нухацтай ханддаггүй тул судалгааны
    үр дүн юу ч хэлж чадахгүй гэж тэд үздэг.
  • 3:45 - 3:49
    Гэхдээ шинэ технологи
    энэхүү ёс зүйн судлалуудыг
  • 3:49 - 3:51
    өмнөхөөсөө илүү чухал болгож байна.
  • 3:51 - 3:54
    Жишээлбэл, жолоочгүй машинд
  • 3:54 - 3:58
    том ослоос сэргийлэхийн тулд
    жижиг осол хийх сонголт тулгарч болно.
  • 3:58 - 4:02
    Мөн засгийн газрууд цэргийн хүчиндээ
    дрон ашиглахаар судалж байгаа нь
  • 4:02 - 4:06
    энгийн иргэдийн амь насыг
    эрсдэлд оруулах, эсвэл
  • 4:06 - 4:09
    стратегийн чухал бай руу довтлох гэсэн
    сонголттой тулгарч магадгүй.
  • 4:09 - 4:12
    Бид эдгээр шийдвэрийг ёс зүйтэй
  • 4:12 - 4:15
    байлгахыг хүсвэл эхлээд
    хүний амийг хэрхэн үнэлэх,
  • 4:15 - 4:18
    үнэт зүйлс юу болохыг
    тодорхойлох хэрэг гарна.
  • 4:18 - 4:20
    Автомат системийн судлаач нар
  • 4:20 - 4:22
    гүн ухаанч нартай хамтран
  • 4:22 - 4:28
    машинд ёс зүйг програмчлалах
    ярвигтай асуудал дээр ажиллаж байгаа нь
  • 4:28 - 4:31
    зөвхөн онолын хувьд тохиож болох асуудал ч
  • 4:31 - 4:35
    бодит амьдрал дээр тулгарч
    болохыг харуулж байна.
Title:
Таван хүний амийг аврах гэж нэгийг золиослох уу? - Элинор Нелсэн
Speaker:
Элинор Нелсэн
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/would-you-sacrifice-one-person-to-save-five-eleanor-nelsen

Таны нүдэн дээр хурдаараа довтолгох галт тэрэг төмөр зам дээр ажиллаж буй 5 ажилтанг яг чиглэн явж байна гэж төсөөл. Таны хажууд нэгэн бариул байгаа нь галт тэргийг салаа зам руу шилжүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь асуудалтай. Учир нь салаа зам дээр нэг ажилчин зогсож байгаа. Та юу хийх вэ? Нэг хүний амийг золиосолж таван хүнийхийг аврах уу? Элинор Нелсэн "Галт тэрэгний асуудал" нэртэй ёс суртахууны мухардал бүхий дасгалыг судалжээ.

Хичээлийг Элинор Нелсэн, зураглалыг Эон Даффи.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:56

Mongolian subtitles

Revisions Compare revisions