1 00:00:06,949 --> 00:00:11,531 Таны нүдэн дээр нэгэн галт тэрэг хар хурдаараа 2 00:00:11,531 --> 00:00:15,961 төмөр замын 5 ажилтанг яг чиглэн довтолгож байна гэж төсөөл. 3 00:00:15,961 --> 00:00:18,181 Харин та галт тэргийг салаа зам руу 4 00:00:18,181 --> 00:00:21,680 шилжүүлэх боломжтой бариулын дэргэд зогсож байна гэж бодъё. 5 00:00:21,680 --> 00:00:22,980 Гэхдээ энэ бас асуудалтай. 6 00:00:22,980 --> 00:00:28,079 Тэр зам дээр өөр нэг ажилчин ажиллаж байгаа. 7 00:00:28,079 --> 00:00:29,390 Та яах вэ? 8 00:00:29,390 --> 00:00:32,685 Нэг хүний амийг золиосолж таван хүнийхийг аврах уу? 9 00:00:32,685 --> 00:00:35,414 Энэхүү "Галт тэрэгний асуудал" нэртэй дасгалыг 10 00:00:35,414 --> 00:00:42,103 ёс суртахууны мухардлыг судлах зорилгоор 1967 онд гүн ухаанч Филиппа Фүүт зохиожээ. 11 00:00:42,103 --> 00:00:45,371 Энэ нь хүмүүсээс хоёр хэцүү сонголтоос аль нэгийг нь 12 00:00:45,371 --> 00:00:48,060 заавал хийхийг шаарддагаараа алдартай. 13 00:00:48,060 --> 00:00:50,200 Бид хамгийн сайн үр дүнтэй шийдвэрийг сонгох 14 00:00:50,200 --> 00:00:55,400 эсвэл хэн нэгний амийг алдуулахгүй гэсэн ухамсартаа захирагдах уу? 15 00:00:55,400 --> 00:01:00,837 Нэг асуулгад, оролцогчдын 90% нь бариулыг хөдөлгөх нь зөв гэж хэлэн 16 00:01:00,837 --> 00:01:04,250 нэг хүний амиар тавах хүнийг аврахыг сонгожээ. 17 00:01:04,250 --> 00:01:08,600 Виртуал загварчлал ашигласан өөр судалгаануудад 18 00:01:08,600 --> 00:01:11,040 төстэй үр дүн гарсан байна. 19 00:01:11,040 --> 00:01:16,061 Эдгээр үнэлэмжүүд нь гүн ухааны Утилитаризм гэх зарчимтай нийцдэг. 20 00:01:16,061 --> 00:01:18,521 Энэ нь ухамсарын зөв шийдвэрүүд нь 21 00:01:18,521 --> 00:01:23,351 хамгийн олон тооны хүний сайн сайхны төлөө байдаг гэсэн зарчим юм. 22 00:01:23,351 --> 00:01:26,091 Таван амь нь нэгээс илүү гэдэг нь 23 00:01:26,091 --> 00:01:30,562 үр дүндээ нэг хүнийг үхэлд хүргэж байна. 24 00:01:30,562 --> 00:01:33,471 Гэхдээ хүмүүс үргэлж утилитар өнцгөөс хардаггүйг 25 00:01:33,471 --> 00:01:37,062 галт тэрэгний дасгалыг бага зэрэг өөрчлөхөд л харж болно. 26 00:01:37,062 --> 00:01:40,303 Энэ удаад та галт тэрэг ойртон ирж буй төмөр зам дээрх 27 00:01:40,303 --> 00:01:43,192 гүүрэн дээр зогсож байна гэж бодьё. 28 00:01:43,192 --> 00:01:44,873 Энэ удаад салаа зам гэж байхгүй. 29 00:01:44,873 --> 00:01:48,794 Гэхдээ гүүрэн дээр таны хажууд маш том биетэй хүн зогсож байна гэж төсөөл. 30 00:01:48,794 --> 00:01:52,492 Хэрвээ та түүнийг гүүрнээс түлхвэл, түүний бие гал тэргийг зогсоож, 31 00:01:52,492 --> 00:01:54,243 таван хүний амийг аврах ч, 32 00:01:54,243 --> 00:01:56,033 тэр өөрөө үхнэ. 33 00:01:56,033 --> 00:01:59,432 Утилитар үзэлтнүүдийн хувьд сонголт урьдынхтайгаа адил. 34 00:01:59,432 --> 00:02:01,982 Таван амийг нэг амиар аварна. 35 00:02:01,982 --> 00:02:04,584 Гэхдээ энэ удаад оролцогчдын зөвхөн 10% нь 36 00:02:04,584 --> 00:02:08,453 хүнийг зам руу түлхэх нь зөв гэж хэлэв. 37 00:02:08,453 --> 00:02:11,914 Бид хүний аминд санаатайгаар хүрэх нь 38 00:02:11,914 --> 00:02:16,303 золгүй байдлаар амь алдахаас өөр гэдгийг зөн совингоороо мэдэрдэг. 39 00:02:16,303 --> 00:02:20,953 Үүнийг бид буруу гэдгийг нь мэдэрдэг ч яагаад гэдгийг нь тайлбарлаж чаддаггүй. 40 00:02:20,953 --> 00:02:23,473 Сэтгэл судлал болон ёс зүйн огтлолцлолыг хөнддөгөөрөө 41 00:02:23,473 --> 00:02:26,604 галт тэрэгний асуудал сонирхол татдаг. 42 00:02:26,604 --> 00:02:30,984 Энэхүү дасгал хийгээд үүний олон төрлийн хувилбарууд нь бид зөв, бурууг дэнслэхдээ 43 00:02:30,984 --> 00:02:36,345 зөвхөн сайн, муу талыг нь жинлэж үзэхээр хязгаарлагддаггүй гэдгийг харуулдаг. 44 00:02:36,345 --> 00:02:38,835 Жишээ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү 45 00:02:38,835 --> 00:02:42,504 хүнийг гүүрнээс түлхэх нь зөв шийдвэр гэж үзсэн байна. 46 00:02:42,504 --> 00:02:47,004 Энэ туршилтыг хийхээс өмнө хошин шогийн бичлэг үзсэн хүмүүс мөн адил. 47 00:02:47,004 --> 00:02:49,165 Виртуал загварчлал бүхий туршилтад оролцогчид 48 00:02:49,165 --> 00:02:52,944 эмэгтэй хүнээс илүүтэй эрэгтэй хүнийг золиослох нь илүү байв. 49 00:02:52,944 --> 00:02:55,214 Судлаачид тархины үйл явцыг 50 00:02:55,214 --> 00:02:59,535 дасгалын анхны хувилбар болон гүүртэй хувилбарын үеэр судалсан байна. 51 00:02:59,535 --> 00:03:04,054 Аль аль тохиолдолд нь ухамсартай шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл хариуцсан 52 00:03:04,054 --> 00:03:06,514 тархины хэсгүүд идэвхижсэн байна. 53 00:03:06,514 --> 00:03:10,975 Гэхдээ гүүртэй хувилбарт сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл илүү хүчтэй байжээ. 54 00:03:10,975 --> 00:03:13,194 Дотоод зөрчилдөөнийг зохицуулдаг 55 00:03:13,194 --> 00:03:16,884 тархины хэсэг ч мөн идэвхитэй байлаа. 56 00:03:16,884 --> 00:03:18,145 Яагаад ийм ялгаатай гэж? 57 00:03:18,145 --> 00:03:22,912 Нэг тайлбар нь хүнийг үхэл рүү түлхэх нь хувь хүний сэтгэл санаанд илүү хүчтэй тусч 58 00:03:22,912 --> 00:03:26,925 хүний аминд хүрэхийг тэвчих мэдрэмжийг идэвхижүүлдэг. 59 00:03:26,925 --> 00:03:31,424 Гэвч энэ нь логикийн хувьд зөв байх шийдвэртэй зөрчилддөг. 60 00:03:31,424 --> 00:03:36,405 Галт тэрэгний онолыг зарим гүн ухаанч, сэтгэл судлаачид шүүмжилдэг байна. 61 00:03:36,405 --> 00:03:41,266 Дасгалын нөхцөл нь бодит байдалтай огт нийцэхгүйгээс оролцогчид асуудалд 62 00:03:41,266 --> 00:03:45,425 нухацтай ханддаггүй тул судалгааны үр дүн юу ч хэлж чадахгүй гэж тэд үздэг. 63 00:03:45,425 --> 00:03:48,556 Гэхдээ шинэ технологи энэхүү ёс зүйн судлалуудыг 64 00:03:48,556 --> 00:03:50,698 өмнөхөөсөө илүү чухал болгож байна. 65 00:03:50,698 --> 00:03:54,036 Жишээлбэл, жолоочгүй машинд 66 00:03:54,036 --> 00:03:58,007 том ослоос сэргийлэхийн тулд жижиг осол хийх сонголт тулгарч болно. 67 00:03:58,007 --> 00:04:02,076 Мөн засгийн газрууд цэргийн хүчиндээ дрон ашиглахаар судалж байгаа нь 68 00:04:02,076 --> 00:04:05,976 энгийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах, эсвэл 69 00:04:05,976 --> 00:04:09,276 стратегийн чухал бай руу довтлох гэсэн сонголттой тулгарч магадгүй. 70 00:04:09,276 --> 00:04:12,107 Бид эдгээр шийдвэрийг ёс зүйтэй 71 00:04:12,107 --> 00:04:15,397 байлгахыг хүсвэл эхлээд хүний амийг хэрхэн үнэлэх, 72 00:04:15,397 --> 00:04:17,667 үнэт зүйлс юу болохыг тодорхойлох хэрэг гарна. 73 00:04:17,667 --> 00:04:20,107 Автомат системийн судлаач нар 74 00:04:20,107 --> 00:04:22,207 гүн ухаанч нартай хамтран 75 00:04:22,207 --> 00:04:27,628 машинд ёс зүйг програмчлалах ярвигтай асуудал дээр ажиллаж байгаа нь 76 00:04:27,628 --> 00:04:30,957 зөвхөн онолын хувьд тохиож болох асуудал ч 77 00:04:30,957 --> 00:04:35,058 бодит амьдрал дээр тулгарч болохыг харуулж байна.