Return to Video

Аз жаргалтай байх нь амжилтад хүрэхийн нууц

  • 0:00 - 0:04
    Намайг 7 настай, охин дүү маань
    5 настай байхад
  • 0:04 - 0:06
    бид хоёр давхар орон дээр
    тоглож байлаа.
  • 0:06 - 0:09
    Тэр үед би дүүгээсээ
    2 насаар ах байсан юм.
  • 0:09 - 0:11
    Одоо ч гэсэн би 2 насаар ах л даа.
  • 0:11 - 0:15
    Гэхдээ тэр үед би түүгээр хүссэн зүйлээ
    хийлгэж чаддаг байсан тул
  • 0:15 - 0:16
    бид байлдаж тоглодог байв.
  • 0:16 - 0:18
    Бид 2 давхар орон дээрээ гараад
  • 0:18 - 0:20
    орны нэг талд би өөрийнхөө бүх
  • 0:20 - 0:23
    баатар цэрэг,
    зэвсгээ эгнүүлэн өрөхөд,
  • 0:23 - 0:26
    эсрэг талд дүүгийн маань
    "Бяцхан одой морьд" дайралтад орох
  • 0:26 - 0:27
    тушаал хүлээн зогсоно.
  • 0:27 - 0:31
    Тэр өдөр юу болсныг бид
    өөр өөрөөр санадаг.
  • 0:31 - 0:33
    Гэхдээ дүү маань энд байхгүйгээс хойш
  • 0:33 - 0:35
    юу болсныг үнэн мөнөөр нь ярьж өгье.
  • 0:35 - 0:36
    (Инээд)
  • 0:36 - 0:38
    Дүү маань жаахан эв дүй муутай болохоор
  • 0:38 - 0:41
    том ах нь хуруугаа ч хүргээгүй,
    ер нь яагаа ч үгүй байтал
  • 0:42 - 0:44
    орон дээгүүр даваад
  • 0:44 - 0:46
    дуу чимээтэйгээр газар ойчоод өгөв.
  • 0:46 - 0:48
    Тулаанд ялагдаж орноосоо
    унасан дүүдээ
  • 0:48 - 0:50
    санаа зовон доош өнгийтөл
  • 0:50 - 0:53
    дүү маань гар, өвдөгөө цохиж
    их хүчтэй унасан бололтой
  • 0:53 - 0:54
    зовиурлаж байгаа харагдав.
  • 0:54 - 0:57
    Эцэг эх маань дүүтэйгээ
    аль болох болгоомжтой,
  • 0:57 - 0:59
    чимээгүйхэн тоглох үүргийг
    надад өгсөн болохоор
  • 0:59 - 1:01
    би ч их сандарсан байлаа.
  • 1:01 - 1:05
    Ядаж байхад би долоохон хоногийн өмнө
    Эмигийн гарыг санамсаргүй
  • 1:05 - 1:06
    хугалчихсан байдаг.
  • 1:06 - 1:08
    (Инээд)
  • 1:10 - 1:11
    (Инээд дуусав)
  • 1:11 - 1:16
    Дүүгээ дайсны сумнаас баатарлагаар аварч
    тоглож байгаад болсон хэрэг л дээ.
  • 1:16 - 1:18
    (Инээд)
  • 1:18 - 1:22
    Одоо болтол баярлалаа ч байхгүй шүү.
    Би уг нь хамаг чадлаараа хичээсэн.
  • 1:22 - 1:24
    Дүү маань үүнийг анзаараа ч үгүй.
  • 1:24 - 1:26
    Би хамгаалах гэж чадлаараа л
    хичээсэн юм шүү дээ.
  • 1:26 - 1:27
    Дүүгээ хартал
  • 1:27 - 1:30
    гайхаж цочсон төрх царайд нь тодроод,
  • 1:30 - 1:32
    өвчиндөө шаналан хашгирч,
    дулаан хөнжилдөө дугжирч буй
  • 1:32 - 1:35
    эцэг эхийг маань сэрээхэд
    тун ойрхон байлаа.
  • 1:35 - 1:36
    Тэгэхэд би 7 настай
  • 1:36 - 1:40
    хүүгийн сэтгэж чадах хэмжээнд золгүй
    явдлаас гарах арга бодож олсон юм.
  • 1:40 - 1:42
    Хүүхдүүд ийм арга хэрэглэж байхыг
    та олонтаа харсан байх.
  • 1:42 - 1:45
    Би "Эми, битгий уйлаарай!
    Чи яаж бууснаа харав уу?
  • 1:45 - 1:47
    Ямар ч хүн ингэж
    4 мөчөөрөө бууж чадахгүй.
  • 1:49 - 1:51
    Эми, чи ганц эвэрт
    юм биш үү?" гэж хэллээ.
  • 1:51 - 1:54
    (Инээд)
  • 1:54 - 1:56
    Бэртэж гэмтсэн
    бяцхан охин байснаас
  • 1:56 - 1:58
    онцгой нэгэн ганц эвэрт болохыг
  • 1:58 - 2:00
    дүү минь илүүд үзнэ
    гэдгийг мэдэж байсан
  • 2:00 - 2:02
    учир ийм заль хэрэглэсэн дээ.
  • 2:02 - 2:04
    Мэдээж ийм сонголт урьд өмнө нь түүнд
  • 2:04 - 2:05
    хэн ч өгч байсангүй.
  • 2:05 - 2:08
    Миний мэхэнд орсон
    хөөрхий дүүгийн минь өмнө
  • 2:08 - 2:11
    өвчиндөө шаналан уйлж хашгирах
  • 2:11 - 2:13
    эсвэл "ганц эвэрт" хэмээх
  • 2:13 - 2:17
    гайхалтай дүрд хувирах
    сонголт тулгарсан юм.
  • 2:17 - 2:18
    Тэр 2 дахийг нь сонгосон.
  • 2:18 - 2:20
    Уйлж унжиж, тоглоомоос гарч
  • 2:20 - 2:21
    эцэг эхийг сэрээж,
  • 2:21 - 2:23
    намайг асуудалд оруулахын оронд
  • 2:23 - 2:25
    түүний царайд инээмсэглэл тодроод
  • 2:25 - 2:27
    бяцхан ганц эвэртийн дүрээр
  • 2:27 - 2:29
    ор руугаа авиран гарч ирж билээ.
  • 2:29 - 2:32
    (Инээд)
  • 2:32 - 2:33
    Хөл нь хугарсан мөртлөө шүү.
  • 2:33 - 2:35
    5, 7-хон гэнэн хонгор насанд
  • 2:35 - 2:37
    бидэн тохиолдсон энэ явдал
  • 2:37 - 2:38
    20 жилийн дараа шинжлэх ухааны
  • 2:38 - 2:42
    нээлт болж, хүмүүний тархийг судлахад
    хувьсгал хийнэ гэдгийг
  • 2:42 - 2:45
    тэгэхэд би яахан мэдэх билээ.
  • 2:45 - 2:48
    Бидэнд тохиолдсон тэр зүйлийг
    "эерэг сэтгэл зүй" гэдэг.
  • 2:48 - 2:50
    Энэ л намайг энд хөтлөн авчирч,
  • 2:50 - 2:52
    энэ л надад өдөр бүр эрч хүч өгдөг.
  • 2:52 - 2:54
    Судалгааныхаа талаар танилцуулж байхад
  • 2:54 - 2:56
    илтгэлээ графикаар л
    битгий эхлээрэй
  • 2:56 - 2:59
    гэдгийг хүмүүс надад
    хичээнгүйлэн захидаг юм.
  • 2:59 - 3:02
    Гэвч би яриагаа графикаар
    эхлүүлэхийг хүсч байна.
  • 3:02 - 3:03
    Уйтгартай харагдаж байна уу?
  • 3:03 - 3:06
    Гэвч энэ нь миний сэтгэлийг
    өдөр бүр догдлуулдаг.
  • 3:06 - 3:09
    Шал утгагүй график л даа.
    Тоонууд нь ч худлаа.
  • 3:09 - 3:10
    Бидний олсон зүйл бол...
  • 3:10 - 3:13
    (Инээд)
  • 3:13 - 3:16
    Та нарыг судлаад үр дүн нь үүнтэй адил
    гарвал би баярлана.
  • 3:16 - 3:18
    Ерөнхий хандлага нь батлагдаж,
  • 3:18 - 3:20
    энэ нь судалгаагаа хэвлүүлэх боломж
  • 3:20 - 3:22
    олдох болохоор надад их чухал л даа.
  • 3:22 - 3:24
    Харин энэ муруй дээрх
    ганц улаан цэг бол
  • 3:24 - 3:27
    энэ танхимд сууж байгаа
    нэгэн этгээд нөхөр юм.
  • 3:27 - 3:30
    Хэн болохыг нь ч мэдэж байна.
  • 3:30 - 3:31
    Түрүүхэн түүнийг харсан.
  • 3:31 - 3:35
    Гэхдээ би энэ улаан цэгийг зүгээр аваад
    хаячхаж чадах учраас энэ асуудал биш.
  • 3:35 - 3:38
    Энэ цэг нь хэмжүүрийн алдаа
    учраас устгаж болно.
  • 3:38 - 3:41
    Тоон өгөгдлийг гажуудуулаад байгаа
    болохоор энэ хэмжүүрийн алдаа мөн.
  • 3:42 - 3:43
    (Инээд)
  • 3:43 - 3:45
    Эдийн засаг, статистик,
    бизнес, сэтгэл зүйн
  • 3:45 - 3:48
    ангиудад хачин, гаж
    нөхдүүдийг тооцоо судалгаанаас
  • 3:48 - 3:51
    статистикийн аргаар хэрхэн авч хаях
    аргыг хамгийн түрүүнд заадаг.
  • 3:51 - 3:54
    Алтан дунджийг олохын тулд гаж
    өгөгдлийг тооцооллоос хэрхэн хасах вэ?
  • 3:54 - 3:56
    Энэ арга хүн дунджаар
    хэдэн ширхэг өвчин
  • 3:56 - 3:59
    намдаагч хэрэглэх нь зохистой
    болохыг тооцоход хэрэгтэй.
  • 3:59 - 4:02
    Харин би таны потенциал,
    эсвэл аз жаргалын түвшин,
  • 4:02 - 4:05
    ажлын бүтээмж, бүтээлч чанарыг
    хэмжье гэвэл энэ арга хэрэггүй.
  • 4:05 - 4:08
    Бид дундаж үзүүлэлтийг тахин
    шүтэх үзлийг бий болгосон.
  • 4:08 - 4:09
    Хэрэв би
  • 4:09 - 4:12
    "Ангид хүүхэд хэр хурдан
    уншиж сурах вэ?" гэж асуувал
  • 4:12 - 4:13
    эрдэмтэд асуултыг маань
  • 4:13 - 4:17
    "Ангид хүүхэд дунджаар хэр хурдан
    уншиж сурах вэ?" гээд өөрчилчихнө.
  • 4:17 - 4:19
    Тэгээд энэ дунджаа
    гол хэмжүүр болгодог.
  • 4:19 - 4:20
    Хэрэв чи дунджаас доор байвал
  • 4:20 - 4:22
    сэтгэл зүйчдийн нүд сэргээд ирнэ.
  • 4:22 - 4:25
    Энэ нь сэтгэл хямрал
    эсвэл сэтгэцийн эмгэгийн
  • 4:25 - 4:26
    илрэл гэж бид баярладаг.
  • 4:26 - 4:28
    Сэтгэцийн өвчин бидний орлогын
    эх үүсвэр юм шүү дээ.
  • 4:28 - 4:31
    Хэрэв сэтгэл зүйч дээр нэг оноштой очвол
  • 4:31 - 4:33
    дахиад 10 онош нэмж тавиад
    тогтмол ирүүлээд байхаа
  • 4:34 - 4:35
    бид сайн мэднэ.
  • 4:35 - 4:37
    Хэрэгтэй гэвэл хүүхэд нас руу
    чинь өнгийнө.
  • 4:37 - 4:39
    Яваандаа таныг буцаад энгийн
    болгож хувиргана.
  • 4:39 - 4:41
    Гэвч энгийн гэдэг нь дундаж гэсэн үг.
  • 4:41 - 4:44
    Эерэг сэтгэл зүй нь хэрэв бид
    дундаж үзүүлэлтийг судлах юм бол
  • 4:44 - 4:46
    дундаж хэвээрээ үлдэнэ гэдгийг баталдаг.
  • 4:46 - 4:49
    Харин би дунджаас гажсан өгөгдлүүдийг
  • 4:49 - 4:52
    тооцооллоос хасахын оронд нарийвчлан
    судалж, "Яагаад?" гэсэн
  • 4:52 - 4:53
    асуултыг тавьдаг.
  • 4:53 - 4:55
    Яагаад бидний зарим нь оюун ухаан,
  • 4:55 - 4:57
    биеийн хөгжил, хөгжмийн авьяас,
    бүтээлч чанар,
  • 4:57 - 4:59
    эрч хүч, тэсвэр хатуужил,
  • 4:59 - 5:01
    хошин шогийн мэдрэмжээрээ
    бусдаас илүү байдаг юм бол?
  • 5:01 - 5:05
    Эдгээр хүмүүсийг тооцооллоос хасахын
    оронд би нарийвчлан судлахыг хүсдэг.
  • 5:05 - 5:07
    Ингэж дунджаас доогуур хүмүүсийг хэрхэн
  • 5:07 - 5:09
    дундаж түвшинд
    хүргэх аргыг мэдэхээс гадна
  • 5:09 - 5:12
    дундаж үзүүлэлтийг бүхэлд нь хэрхэн
    нэмэгдүүлэх аргыг олох боломжтой.
  • 5:12 - 5:14
    Энэ график надад тун чухал.
  • 5:14 - 5:17
    Учир нь орчин үеийн дийлэнх
    мэдээ, мэдээлэл нь эерэг биш.
  • 5:17 - 5:18
    Дандаа л сөрөг байдаг.
  • 5:18 - 5:22
    Ихэнх нь аллага, авилга, өвчин,
    гамшгийн тухай байдаг шүү дээ.
  • 5:22 - 5:24
    Тийм болохоор эерэг
    болон сөрөг зүйлүүдийн
  • 5:24 - 5:27
    харьцаа ямар байдаг талаар бодсон юм.
  • 5:27 - 5:29
    Энэ нь "эмчийн сургуулийн
    синдромтой" төстэй.
  • 5:29 - 5:32
    Анагаах ухааны сургуулийн
    1-р курсийн оюутан
  • 5:32 - 5:35
    тэдгээр олон төрлийн өвчний онош,
    хамж шинжийг уншиж үзээд
  • 5:35 - 5:37
    бүх шинж тэмдэг өөрт нь
    байгааг анзаардаг.
  • 5:37 - 5:38
    (Инээд)
  • 5:38 - 5:41
    Манай хүргэн Бобогийн хувьд
    нөхцөл байдал нь арай өөр л дөө.
  • 5:41 - 5:43
    Бобо ганц эвэрт Эмитэй гэрлэсэн.
  • 5:43 - 5:45
    Бобо нэг өдөр над руу
  • 5:45 - 5:47
    (Инээд)
  • 5:47 - 5:49
    Йелийн анагаах ухааны
    сургуулиас ярьж байна.
  • 5:49 - 5:51
    Бобо "Шон, би уяман
    өвчтэй юм байна" гэдэг байгаа.
  • 5:51 - 5:53
    (Инээд)
  • 5:53 - 5:56
    Йелээр зогсохгүй хаана ч
    ховор тохиолддог өвчин л дөө.
  • 5:56 - 5:58
    Гэвч би Бобог яаж
    тайвшруулахаа мэдэхгүй л байлаа.
  • 5:58 - 6:01
    Учир нь тэр саяхан цэвэршилтийн
    7 хоногийг даван туулсан.
  • 6:01 - 6:02
    (Инээд)
  • 6:02 - 6:05
    Бидний ямар хүн болж төлөвшихөд
    хүрээлэн буй орчин нөлөөлөхөөс
  • 6:05 - 6:09
    илүүтэй бидний ертөнцийг харах үзэл
    нөлөөлдөг гэдгийг бид мэддэг болсон.
  • 6:09 - 6:12
    Хэрэв бид харах өнцгөө өөрчилбөл
    аз жаргалд хүрэхээс гадна
  • 6:12 - 6:15
    сурлага, хөдөлмөртөө илүү
    их амжилтыг олж чадна.
  • 6:15 - 6:17
    Би Харвардад тэнцэнэ гэж бодоогүй.
  • 6:17 - 6:20
    Тэгээд ч надад сургалтын
    төлбөр хийх мөнгө байгаагүй.
  • 6:20 - 6:23
    Гэвч 2 долоо хоногийн дараа тэтгэлэг авч,
    элсэн орж чадсан юм.
  • 6:23 - 6:26
    Боломжгүй мэт санагдаж байсан
    зүйл бодит болж хувирсан.
  • 6:26 - 6:29
    Ямар ч хүний хувьд тэнд сурах нь
    нэр төрийн хэрэг болов уу
  • 6:29 - 6:31
    гэж боддог байлаа.
  • 6:31 - 6:33
    Ангид надаас илүү ухаантай
    олон залуус байх боловч
  • 6:33 - 6:36
    би зөвхөн тэнд байх завшаан олдсонд
    баяртай байв.
  • 6:36 - 6:39
    Гэвч зарим нэг хүмүүс л үүнд
    баяртай байгааг анзаарсан.
  • 6:39 - 6:40
    4 жилийн дараа сургуулиа төгсөөд
  • 6:40 - 6:43
    дараагийн 8 жилд нь сургуулийн дотуур
    байранд амьдарсан.
  • 6:43 - 6:46
    Харвард надаас гуйсан юм аа.
  • 6:46 - 6:48
    (Инээд)
  • 6:48 - 6:51
    Би оюутнуудад сургуулийн 4 жилийн
    амьдралд нь зөвлөгөө өгдөг байлаа.
  • 6:51 - 6:53
    Судалгааны ажлаа хийж байхдаа
  • 6:53 - 6:56
    оюутнууд эхэндээ сургуульд
    тэнцсэн амжилтандаа бахдан
  • 6:56 - 6:59
    аз жаргалтай байдаг хэдий ч
  • 6:59 - 7:02
    2 долоо хоног өнгөрөхөд л тэдний бодол
    санаа тэнд байх аз завшаан, философи,
  • 7:02 - 7:04
    физикийн хичээлдээ төвлөрөхөөс илүү
  • 7:04 - 7:06
    өрсөлдөөн, ачаалал, бэрхшээл, стресс
  • 7:06 - 7:08
    сэтгэл хямралдаа анхаарч эхэлдэг.
  • 7:08 - 7:11
    Анх очоод сургуулийнхаа
    цайны газарт орсон юм.
  • 7:11 - 7:14
    Тэнд төрөлх Техасын Вакогоос
    ирсэн найзууд минь хүлээж байлаа.
  • 7:14 - 7:15
    Зарим нь энэ нэрийг сонссон байх.
  • 7:15 - 7:18
    Тэд цайны газрыг үзээд
  • 7:18 - 7:21
    "Энэ цайны газар Хогвартстай
    адилхан юм" гэж хэлж билээ.
  • 7:21 - 7:23
    Энэ үнэний ортой.
    Энэ Хогвартс, харин энэ бол Харвард.
  • 7:24 - 7:25
    Тэд үүнийг харчхаад
  • 7:25 - 7:28
    "Чи энд аз жаргалыг судлаад цагаа
    хий дэмий үрж байгаа юм биш үү?
  • 7:28 - 7:31
    Харвардын оюутнууд юунд
    сэтгэл дундуур байх билээ?" гэж асуусан.
  • 7:31 - 7:32
    Энэ асуултын үндсэнд
  • 7:32 - 7:34
    аз жаргалын нууцыг тайлах
    түлхүүр нуугдаж байгаа.
  • 7:34 - 7:37
    Учир нь энэ асуулт нь хүмүүс
  • 7:37 - 7:40
    аз жаргал гадаад орчноос хамаардаг
    гэж боддогийг хэлээд байна.
  • 7:40 - 7:43
    Гэвч бодит байдал дээр гадаад орчноос
  • 7:43 - 7:46
    хүний аз жаргалын зөвхөн
    10% нь л хамаатай.
  • 7:46 - 7:49
    Урт удаан аз жаргалын 90% нь
    гадаад орчноос биш
  • 7:49 - 7:52
    харин бидний ертөнцийг
    харах үзлээс хамаарна.
  • 7:52 - 7:53
    Хэрэв бид
  • 7:53 - 7:55
    аз жаргал, амжилтын томьёоллыг өөрчилж,
  • 7:55 - 7:58
    харах өнцгөө өөрчилж чадвал
    бодит амьдралаа өөрчилж чадна.
  • 7:58 - 8:02
    Бидний олж мэдсэнээр IQ түвшин ажлын
    амжилтын 25%-ийг тодорхойлдог.
  • 8:02 - 8:04
    Харин үлдсэн 75% нь
  • 8:04 - 8:07
    өөдрөг хандлага, бусдын дэмжлэг,
    өмнө тулгарах асуудлыг
  • 8:07 - 8:10
    бэрхшээл гэхээс илүү сорил шалгуур
    гэж үзэх хандлагаас хамаардаг аж.
  • 8:10 - 8:14
    Нэр хүндтэйд тооцогддог Шинэ Английн
    удирдлагын сургуульд илтгэл тавьж байхад
  • 8:14 - 8:16
    оролцогч нар "Бид үүнийг сайн мэднэ.
  • 8:16 - 8:19
    Хичээлийн жил бүр эрүүл амьдрах
    долоо хоног болдог юм.
  • 8:20 - 8:23
    Бид бүгд л догдлон хүлээдэг.
    Даваа гарагт нь насанд хүрээгүйчүүдийн
  • 8:23 - 8:25
    сэтгэлийн хямралын тухай лекц болж,
  • 8:25 - 8:27
    мягмар гарагт сургууль дээрх хүчирхийлэл,
  • 8:27 - 8:29
    лхагва гарагт буруу хооллолт,
  • 8:29 - 8:31
    пүрэв гарагт хар тамхины үр дагавар,
  • 8:31 - 8:34
    баасан гарагт эрсдэлтэй секс,
    аз жаргал гэсэн сэдвээс сонгодог" гэлээ.
  • 8:34 - 8:35
    (Инээд)
  • 8:35 - 8:39
    Хариуд нь "Наадах чинь ихэнх хүмүүсийн
    Баасан гарагмйн орой байна" гээд хэлчихсэн.
  • 8:39 - 8:40
    (Инээд)
  • 8:40 - 8:43
    (Алга ташилт)
  • 8:43 - 8:46
    Та нарт таалагдсанд баяртай байна.
    Харин тэд гомдчихсон.
  • 8:46 - 8:47
    Утасны цаана чимээгүй болчихлоо.
  • 8:47 - 8:50
    Би нам гүмийг эвдэж
    "Би танай дээр дуртайяа очиж илтгэл тавья.
  • 8:50 - 8:53
    Гэвч эрүүл амьдрах аян гэдэг
    чинь өвчний аян бололтой.
  • 8:53 - 8:56
    Та нар учирч болзошгүй
    сөрөг зүйл дээр төвлөрөөд
  • 8:56 - 8:57
    эерэг зүйлийг нь орхигдуулжээ."
  • 8:57 - 8:59
    Өвчингүй гэдэг нь
    эрүүл гэсэн үг биш.
  • 8:59 - 9:01
    Эрүүл байхын тулд бид
  • 9:01 - 9:03
    аз жаргал, амжилтын томьёоллоо
    эргэж харах хэрэгтэй.
  • 9:03 - 9:06
    Сүүлийн 3 жилд би 45 улс орноор аялж
  • 9:06 - 9:10
    эдийн засгийн уналтад орсон компани,
    сургуулиуд дээр очиж ажилласан.
  • 9:10 - 9:12
    Миний анзаарсан нэг зүйл бол тэд бүгд
  • 9:12 - 9:14
    амжилтын дүрмээ тодорхойлохдоо
  • 9:14 - 9:16
    "Би шаргуу ажиллаж байж амжилтад хүрнэ.
  • 9:16 - 9:18
    Амжилтад хүрвэл аз жаргалд хүрнэ"
    гэсэн байдаг.
  • 9:18 - 9:21
    Энэ бидний хүмүүжил, удирдах арга барил,
  • 9:21 - 9:23
    боловсролын суурь болоод ирчихсэн.
  • 9:23 - 9:27
    Гэвч энэ ойлголт буруу гэдэг нь
    2 ч шалтгаанаар ногтлогдсон.
  • 9:27 - 9:28
    Амжилтад хүрэх тухай бүр
  • 9:28 - 9:30
    бидний тархи дахиад шинэ зорилго тавьдаг.
  • 9:30 - 9:33
    Сайн дүн авчихвал дүнгээ
    ахиулах зорилго тавина.
  • 9:33 - 9:35
    Сайн сургуульд элсвэл
    илүү сайнд нь орохыг бодно.
  • 9:35 - 9:37
    Ажилд орчхоод
    илүү сайн ажил хайна.
  • 9:37 - 9:39
    Борлуулалтаа байнга ахиулж байхыг хичээнэ.
  • 9:39 - 9:42
    Аз жаргалаас илүү амжилтыг чухалчлах нь
    биднийг хэзээ ч аз жаргалд хүрэхгүй.
  • 9:42 - 9:46
    Бид аз жаргалыг ирээдүйд
    болох холын зүйл мэт сэтгэдэг.
  • 9:46 - 9:49
    Тийм ч болохоор амжилтад хүрч байж
    аз жаргалтай болно
  • 9:49 - 9:50
    гэж нийтээрээ боддог.
  • 9:50 - 9:53
    Гэтэл бидний тархи эсрэгээрээ ажилладаг.
  • 9:53 - 9:55
    Сэтгэл өөдрөг болоход хүний тархинд
  • 9:55 - 9:59
    "аз жаргалын давуу тал" гэж
    нэрлэгддэг зүйл бий болдог байна.
  • 9:59 - 10:02
    Үр дүнд тархи нь сэтгэл хөдлөлгүй,
    эсвэл гутрангуй байх төлөвөөс
  • 10:02 - 10:04
    хавьгүй өндөр түвшинд ажилладаг байна.
  • 10:04 - 10:08
    Оюун ухаан, бүтээлч чанар, эрч хүчний
    түвшин бүгд нэмэгддэг аж.
  • 10:08 - 10:12
    Ерөнхийдөө ажлын бүтээмж бүх
    үзүүлэлтээрээ сайжирдаг гэсэн үг юм.
  • 10:12 - 10:14
    Өөдрөг байх үед тархи
    сэтгэл хөдлөлгүй эсвэл
  • 10:14 - 10:16
    сэтгэлээр унасан үеэс 31% илүү
    бүтээмжтэй байдаг.
  • 10:16 - 10:18
    Борлуулалт 37% нэмэгддэг аж.
  • 10:18 - 10:21
    Сэтгэлээр өөдрөг байгаа эмч нарын
  • 10:21 - 10:22
    ажлын хурд 19%-иар нэмэгдэж,
  • 10:22 - 10:25
    өвчтөнд зөв онош тогтоож байлаа.
  • 10:25 - 10:27
    Бид тогтсон ойлголтоо өөрчилж чадна.
  • 10:27 - 10:30
    Хэрэв бид өөдрөг байж чадвал
  • 10:30 - 10:32
    бидний тархи илүү амжилттай ажиллаж
  • 10:32 - 10:35
    бид илүү шаргуу, хурдтай, ухаалгаар
    ажиллах боломжтой болно.
  • 10:35 - 10:37
    Бид аз жаргал, амжилтын томьёоллоо өөрчилж
  • 10:37 - 10:40
    тархиныхаа жинхэнэ чадварыг
    нээх бүрэн боломжтой.
  • 10:40 - 10:43
    Учир нь сэтгэл өөдрөг байхад ялгардаг
    допамин бодис нь
  • 10:43 - 10:44
    2 үүрэг гүйцэтгэдэг.
  • 10:44 - 10:46
    Энэ хүнийг аз жаргалтай болгоод зогсохгүй
  • 10:46 - 10:49
    суралцах чадварыг хариуцдаг
    тархины төвийг идэвхжүүлж
  • 10:49 - 10:52
    асуудлыг өөр өнцгөөс харах
    боломжийг нэмэгдүүлдэг аж.
  • 10:52 - 10:54
    Бид тархиа хэрхэн дасгалжуулж,
    илүү өөдрөг болох
  • 10:54 - 10:56
    аргыг олж мэдсэн.
  • 10:56 - 10:59
    21 өдрийн турш өдөрт 2-хон минут л хийхэд
  • 10:59 - 11:01
    тархины ажиллагаа өөрчлөгдөж,
  • 11:01 - 11:05
    илүү өөдрөгөөр, илүү амжилт гарган
    ажиллах боломжтой болно.
  • 11:05 - 11:06
    Бид энэ дасгалыг судалгаанд орж буй
  • 11:06 - 11:08
    байгууллага болгон дээр туршиж байгаа.
  • 11:08 - 11:12
    Оролцогчдод өөрт тохиолдсон талархмаар
    3 шинэ зүйлээ 21 өдрийн
  • 11:12 - 11:14
    турш өдөр бүр бичиж байх даалгавар өгсөн.
  • 11:14 - 11:15
    Үүний үр дүнд
  • 11:15 - 11:17
    тэдний тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж
  • 11:17 - 11:20
    сөрөг мэдээллээс илүүтэй эерэг зүйлд
    анхаарах дадал сууж эхэлсэн байна.
  • 11:20 - 11:23
    Сүүлийн 24 цагт өөрт тохиолдсон
    сайхан зүйлээ бичиж тэмдэглэх нь
  • 11:23 - 11:24
    ой санаанд хадгалагддаг.
  • 11:24 - 11:27
    Дасгал нь үйлдэл хэрхэн тархинд
    нөлөөлдгийг харуулдаг.
  • 11:27 - 11:30
    Бясалгал хийх нь олон ажил зэрэг хийхийг
  • 11:30 - 11:32
    оролдсоноор үүсдэг
    анхаарал хомсдлын эмгэг
  • 11:32 - 11:33
    өвчнөөс салгаж, хийж буй
  • 11:33 - 11:35
    өмнөх ажилдаа анхаарлаа
    төвлөрүүлэхэд тусалдаг.
  • 11:35 - 11:38
    Хариу нэхэлгүй бусдад туслах,
    сайн үйл хийх нь маш чухал.
  • 11:38 - 11:40
    Бид оролцогчдод өдөр бүр дотны хүмүүстээ
  • 11:40 - 11:41
    магтаал, талархлын үгтэй
  • 11:41 - 11:44
    нэг захидал илгээж байх даалгавар өгсөн.
  • 11:44 - 11:46
    Энэ дасгалыг өдөр тутмын биеийн
  • 11:46 - 11:48
    тамирын дасгал хөдөлгөөн
    мэт хийж дадсанаар
  • 11:48 - 11:51
    аз жаргал, амжилтад хүрэх
    томьёоллыг өөрчилж чадна.
  • 11:51 - 11:53
    Хэрэв бид ингэж чадвал
    аз жаргалд хүрэх арга ухаанд
  • 11:53 - 11:56
    жинхэнэ хувьсгал хийх юм.
  • 11:56 - 11:57
    Маш их баярлалаа.
  • 11:57 - 12:01
    (Алга ташилт)
Title:
Аз жаргалтай байх нь амжилтад хүрэхийн нууц
Speaker:
Шон Эйкор
Description:

Бид аз жаргалд хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ бол яах вэ? Сэтгэл зүйч Шон Эйкор TEDxBloomington-д тавьсан сонирхол татам илтгэлдээ аз жаргалтай байх нь амжилт дагуулдаг гэдгийг онцолж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:00

Mongolian subtitles

Revisions