Return to Video

Бид яагаад эд зүйлсдээ их ач холбогдол өгдөг вэ? - Кристиан Жаррет

  • 0:08 - 0:11
    Ѳѳрийнх нь гэж бодож байсан зүйлийг
  • 0:11 - 0:15
    хүүхдээс салгаж авахад уурлаж,
    улангасан дайрахыг харсны дараа
  • 0:15 - 0:19
    хүүхдийн сэтгэл судлалыг
    үндэслэгч Жан Пиаже
  • 0:19 - 0:22
    байгалиас заяадаг хүний
    нэгэн араншинг нээж илрүүлжээ.
  • 0:22 - 0:27
    Бидний өмчлѳх зан итгэмээргүй эрт бий
    болдог.
  • 0:27 - 0:29
    Яагаад бид аливааг өмчлөх дуртай бэ?
  • 0:29 - 0:31
    Бид эд зүйлсийг ѳмчилж эхлэнгүүт
    илүү ѳндрөөр үнэлдэг
  • 0:31 - 0:34
    миний ѳмч үнэ цэнэтэй гэх
  • 0:34 - 0:39
    сэтгэл судлалд байдаг баттай нэг
    үзэгдэл юм.
  • 0:39 - 0:41
    Судалгаанд тусалсны урамшуулалд
  • 0:41 - 0:46
    оюутнууд кофены аяга, Швейцар шоколад
    хоёрын аль нэгийг сонгодог
  • 0:46 - 0:49
    нэгэн алдартай туршилт байдаг.
  • 0:49 - 0:52
    Оюутнуудын хагас нь аяга,
    бусад нь шоколад сонгов.
  • 0:52 - 0:56
    Оюутнууд хоёр шагналыг ижилхэн үнэлсэн.
  • 0:56 - 0:58
    Харин бусад оюутнуудад
    эхлээд аяга ѳгч,
  • 0:58 - 1:02
    дараа нь шагналаа шоколадаар солих
    боломж олгов.
  • 1:02 - 1:05
    Харин 11 хувь нь л солихыг хүссэн.
  • 1:05 - 1:08
    Харин нѳгѳѳ хэсэг сурагчдад эхлээд
    шоколад ѳгѳхѳд
  • 1:08 - 1:11
    ихэнх нь солихыг хүссэнгүй.
  • 1:11 - 1:15
    Ѳѳрѳѳр хэлбэл оюутнууд
    эхэлж авсан шагналаа
  • 1:15 - 1:18
    үргэлж илүү үнэлж байсан.
  • 1:18 - 1:22
    Энэ үзэгдэл бидний
    өөрсдийгөө мэдрэх мэдрэмж ба
  • 1:22 - 1:26
    өөрийн өмчтэй хэр хурдан
    холбоо тогтоож байгаагаас үүдэлтэй.
  • 1:26 - 1:29
    Бүр мэдрэлийн түвшинд ч харагдана.
  • 1:29 - 1:33
    Нэгэн судалгаанд мэдрэлийн эмч нар
  • 1:33 - 1:37
    "минийх", "Алексийнх" гэж ялгасан
    сагсыг байрлуулж
  • 1:37 - 1:40
    оролцогчдын тархийг компьютер
    зургаар ажиглажээ.
  • 1:40 - 1:45
    Судалгаанд оролцогчид өөрсдийн
    шинэ зүйлсийг дараалан харахад
  • 1:45 - 1:48
    бид өөрсдийнхөө тухай бодоход
    идэвхэждэг тархины хэсэг
  • 1:48 - 1:50
    илүү их ажиллаж эхэлж байгааг
    харуулжээ.
  • 1:51 - 1:53
    Бид эд зүйлсдээ дуртай байдаг бас нэг
    жишээ нь
  • 1:53 - 1:57
    балчир наснаасаа бидний эд зүйлс
    онцгой мөн чанартайд итгэх юм.
  • 1:58 - 2:01
    Үүнийг сэтгэл зүйчид нэгэн судалгаанд
  • 2:01 - 2:05
    гурваас зургаан настай хүүхдүүдэд
  • 2:05 - 2:09
    юуг ч төгс хуулбарладаг машин
    зохион бүтээсэн хэмээн итгүүлжээ.
  • 2:09 - 2:12
    Дуртай тоглоом ба
    яг адил хуулбарын
  • 2:12 - 2:15
    аль нэгийг сонгохыг санал
    болгоход ихэнх хүүхдүүд
  • 2:15 - 2:17
    өөрийн тоглоомыг сонгосон.
  • 2:17 - 2:23
    Үнэндээ тэд тоглоомын хуулбарласан
    хувилбарыг гэр лүүгээ авч явахаас айсан.
  • 2:23 - 2:27
    Бидний эд зүйлсээ гэх энэ мэдрэмж
    хэзээ ч алга болдоггүй.
  • 2:27 - 2:32
    Насанд хүрсэн ч улам
    боловсронгуй болж хөгждөг.
  • 2:32 - 2:35
    Жишээ нь алдартай хүний хэрэглэж байсан
  • 2:35 - 2:37
    ѳндѳр үнэтэй зүйлсийг аваад үз.
  • 2:37 - 2:41
    Алдартай хүний хэрэглэсэн зүйлд
    хүч шингэсэн гэж бодон
  • 2:41 - 2:45
    худалдан авсан зүйлдээ тэр
    хүн итгэдэг.
  • 2:45 - 2:49
    Үүний адил ѳѳд болсон, гэр бүлийн
    хайртай хүнийг санагдуулдаг
  • 2:49 - 2:53
    үe дамжсан үнэт эдлэлээс салахдаа
    дурамжхан байдаг.
  • 2:53 - 2:57
    Ийнхүү итгэл үнэмшил
    бидний бодит eртѳнцийг
  • 2:57 - 2:59
    харах чадварыг ѳѳрчилж болно.
  • 2:59 - 3:03
    Саяхны нэг судалгаанд зарим оролцогчдод
    гольфын аварга Бен Күртисийн
  • 3:03 - 3:06
    хэрэглэж байсан цохиур ашиглаж
    байгааг хэлжээ.
  • 3:06 - 3:10
    Туршилтын явцад оролцогчид
    нүхийг 1 см өргөн гэж бодож
  • 3:10 - 3:14
    энгийн цохиур ашигласан
    оролцогчдоос илүү олон
  • 3:14 - 3:17
    бөмбөг оруулсан байв.
  • 3:17 - 3:22
    Өмчлѳх мэдрэмж бага насанд
    бий болдог ч, соёл бас нѳлѳѳлдѳг.
  • 3:22 - 3:27
    Жишээ нь Танзани улсын хойд зүгийн
    Хадза хүмүүс орчин үeийн соёлоос хол тул
  • 3:27 - 3:32
    ѳмчѳѳ илүү үнэлэх үзэгдэл байдаггүй аж.
  • 3:32 - 3:35
    Тэгш нийгэмд амьдардаг,
    бүх зүйлс нийтийнх учраас
  • 3:35 - 3:37
    ийм байх магадлалтай.
  • 3:37 - 3:42
    Эсрэгээрээ эд зүйлс хураах тусам
    асуудал үүсэж мэднэ.
  • 3:42 - 3:47
    Өөрийн эд зүйлсийг хамгаалах,
    хариуцлагатай байх
  • 3:47 - 3:50
    мэдрэмж хэтэрвэл эд хэт хуримтлуулах
    эмгэгийн шалтгаан болдог.
  • 3:50 - 3:55
    Ийм байдалд орсон хүнд ямар ч зүйлийг
    хаяхад маш хэцүү санагдана.
  • 3:55 - 3:57
    Харин өнөөгийн нийгэмд
  • 3:57 - 4:00
    дижитал технологийн ѳндѳр хэрэглээ
    ѳмчтэй харилцах харилцааг
  • 4:00 - 4:03
    хэрхэн ѳѳрчилж байгааг харах үлджээ.
  • 4:03 - 4:07
    Ирээдүйд ном, хѳгжим зэргийг
    түрээслэн хэрэглэнэ гэж таамаглаж
  • 4:07 - 4:09
    байгаа ч арай болоогүй байж мэднэ.
  • 4:09 - 4:13
    Магадгүй гартаа барьсан зүйлээ
    минийх хэмээн өмчлөх нь үргэлж
  • 4:13 - 4:17
    онцгой сэтгэл ханамж төрүүлдэг
    хэвээр байж ч магад.
Title:
Бид яагаад эд зүйлсдээ их ач холбогдол өгдөг вэ? - Кристиан Жаррет
Speaker:
Christian Jarrett
Description:

Бүтэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/why-are-we-so-attached-to-our-things-christian-jarrett

Ѳѳрийнх нь гэж бодож байсан зүйлийг хүүхдээс салгаж авахад тэд уурлаж эхэлснийг харсан хүүхдийн сэтгэл зүйч Жан Пиаже хүний байгалийн араншинтай холбоотой нэгэн чухал зүйлийг мэдэж авсан юм: Бид бага наснаас эд зүйлсээ хайрлаж эхэлдэг. Харин бид яагаад эд зүйлсэд тэгж их ач холбогдол өгдөг вэ? Кристиан Жаррэт ѳмчлѳлийн сэтгэл зүйг нарийвчлан тайлбарлаж байна.

Хичээлийг Christian Jarrett, дуут дүрсийг Avi Ofer.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:35

Mongolian subtitles

Revisions