WEBVTT 00:00:07.544 --> 00:00:10.872 Ѳѳрийнх нь гэж бодож байсан зүйлийг 00:00:10.872 --> 00:00:14.943 хүүхдээс салгаж авахад уурлаж, улангасан дайрахыг харсны дараа 00:00:14.943 --> 00:00:18.624 хүүхдийн сэтгэл судлалыг үндэслэгч Жан Пиаже 00:00:18.624 --> 00:00:22.465 байгалиас заяадаг хүний нэгэн араншинг нээж илрүүлжээ. 00:00:22.465 --> 00:00:26.654 Бидний өмчлѳх зан итгэмээргүй эрт бий болдог. 00:00:26.654 --> 00:00:28.903 Яагаад бид аливааг өмчлөх дуртай бэ? 00:00:28.903 --> 00:00:31.483 Бид эд зүйлсийг ѳмчилж эхлэнгүүт илүү ѳндрөөр үнэлдэг 00:00:31.483 --> 00:00:34.104 миний ѳмч үнэ цэнэтэй гэх 00:00:34.104 --> 00:00:38.854 сэтгэл судлалд байдаг баттай нэг үзэгдэл юм. 00:00:38.854 --> 00:00:41.474 Судалгаанд тусалсны урамшуулалд 00:00:41.474 --> 00:00:45.785 оюутнууд кофены аяга, Швейцар шоколад хоёрын аль нэгийг сонгодог 00:00:45.785 --> 00:00:48.605 нэгэн алдартай туршилт байдаг. 00:00:48.605 --> 00:00:51.615 Оюутнуудын хагас нь аяга, бусад нь шоколад сонгов. 00:00:51.615 --> 00:00:55.755 Оюутнууд хоёр шагналыг ижилхэн үнэлсэн. 00:00:55.755 --> 00:00:58.044 Харин бусад оюутнуудад эхлээд аяга ѳгч, 00:00:58.044 --> 00:01:02.307 дараа нь шагналаа шоколадаар солих боломж олгов. 00:01:02.387 --> 00:01:05.405 Харин 11 хувь нь л солихыг хүссэн. 00:01:05.405 --> 00:01:07.757 Харин нѳгѳѳ хэсэг сурагчдад эхлээд шоколад ѳгѳхѳд 00:01:07.757 --> 00:01:10.886 ихэнх нь солихыг хүссэнгүй. 00:01:10.886 --> 00:01:14.646 Ѳѳрѳѳр хэлбэл оюутнууд эхэлж авсан шагналаа 00:01:14.646 --> 00:01:18.126 үргэлж илүү үнэлж байсан. 00:01:18.126 --> 00:01:21.785 Энэ үзэгдэл бидний өөрсдийгөө мэдрэх мэдрэмж ба 00:01:21.785 --> 00:01:25.616 өөрийн өмчтэй хэр хурдан холбоо тогтоож байгаагаас үүдэлтэй. 00:01:25.616 --> 00:01:28.707 Бүр мэдрэлийн түвшинд ч харагдана. 00:01:28.707 --> 00:01:32.527 Нэгэн судалгаанд мэдрэлийн эмч нар 00:01:32.527 --> 00:01:37.297 "минийх", "Алексийнх" гэж ялгасан сагсыг байрлуулж 00:01:37.297 --> 00:01:40.216 оролцогчдын тархийг компьютер зургаар ажиглажээ. 00:01:40.216 --> 00:01:44.611 Судалгаанд оролцогчид өөрсдийн шинэ зүйлсийг дараалан харахад 00:01:44.611 --> 00:01:47.986 бид өөрсдийнхөө тухай бодоход идэвхэждэг тархины хэсэг 00:01:47.986 --> 00:01:50.345 илүү их ажиллаж эхэлж байгааг харуулжээ. 00:01:50.838 --> 00:01:53.247 Бид эд зүйлсдээ дуртай байдаг бас нэг жишээ нь 00:01:53.247 --> 00:01:57.388 балчир наснаасаа бидний эд зүйлс онцгой мөн чанартайд итгэх юм. 00:01:57.589 --> 00:02:01.449 Үүнийг сэтгэл зүйчид нэгэн судалгаанд 00:02:01.449 --> 00:02:04.617 гурваас зургаан настай хүүхдүүдэд 00:02:04.617 --> 00:02:09.188 юуг ч төгс хуулбарладаг машин зохион бүтээсэн хэмээн итгүүлжээ. 00:02:09.188 --> 00:02:11.538 Дуртай тоглоом ба яг адил хуулбарын 00:02:11.538 --> 00:02:14.888 аль нэгийг сонгохыг санал болгоход ихэнх хүүхдүүд 00:02:14.888 --> 00:02:17.319 өөрийн тоглоомыг сонгосон. 00:02:17.319 --> 00:02:22.589 Үнэндээ тэд тоглоомын хуулбарласан хувилбарыг гэр лүүгээ авч явахаас айсан. 00:02:22.589 --> 00:02:26.588 Бидний эд зүйлсээ гэх энэ мэдрэмж хэзээ ч алга болдоггүй. 00:02:26.588 --> 00:02:31.541 Насанд хүрсэн ч улам боловсронгуй болж хөгждөг. 00:02:31.541 --> 00:02:34.810 Жишээ нь алдартай хүний хэрэглэж байсан 00:02:34.810 --> 00:02:37.279 ѳндѳр үнэтэй зүйлсийг аваад үз. 00:02:37.279 --> 00:02:41.010 Алдартай хүний хэрэглэсэн зүйлд хүч шингэсэн гэж бодон 00:02:41.010 --> 00:02:45.143 худалдан авсан зүйлдээ тэр хүн итгэдэг. 00:02:45.143 --> 00:02:49.290 Үүний адил ѳѳд болсон, гэр бүлийн хайртай хүнийг санагдуулдаг 00:02:49.290 --> 00:02:52.921 үe дамжсан үнэт эдлэлээс салахдаа дурамжхан байдаг. 00:02:52.921 --> 00:02:56.551 Ийнхүү итгэл үнэмшил бидний бодит eртѳнцийг 00:02:56.551 --> 00:02:59.409 харах чадварыг ѳѳрчилж болно. 00:02:59.409 --> 00:03:02.930 Саяхны нэг судалгаанд зарим оролцогчдод гольфын аварга Бен Күртисийн 00:03:02.930 --> 00:03:06.150 хэрэглэж байсан цохиур ашиглаж байгааг хэлжээ. 00:03:06.150 --> 00:03:10.470 Туршилтын явцад оролцогчид нүхийг 1 см өргөн гэж бодож 00:03:10.470 --> 00:03:14.201 энгийн цохиур ашигласан оролцогчдоос илүү олон 00:03:14.201 --> 00:03:17.412 бөмбөг оруулсан байв. 00:03:17.412 --> 00:03:22.381 Өмчлѳх мэдрэмж бага насанд бий болдог ч, соёл бас нѳлѳѳлдѳг. 00:03:22.381 --> 00:03:26.883 Жишээ нь Танзани улсын хойд зүгийн Хадза хүмүүс орчин үeийн соёлоос хол тул 00:03:26.883 --> 00:03:31.541 ѳмчѳѳ илүү үнэлэх үзэгдэл байдаггүй аж. 00:03:31.582 --> 00:03:35.012 Тэгш нийгэмд амьдардаг, бүх зүйлс нийтийнх учраас 00:03:35.012 --> 00:03:37.362 ийм байх магадлалтай. 00:03:37.362 --> 00:03:42.022 Эсрэгээрээ эд зүйлс хураах тусам асуудал үүсэж мэднэ. 00:03:42.022 --> 00:03:46.573 Өөрийн эд зүйлсийг хамгаалах, хариуцлагатай байх 00:03:46.573 --> 00:03:49.622 мэдрэмж хэтэрвэл эд хэт хуримтлуулах эмгэгийн шалтгаан болдог. 00:03:49.622 --> 00:03:54.882 Ийм байдалд орсон хүнд ямар ч зүйлийг хаяхад маш хэцүү санагдана. 00:03:54.882 --> 00:03:56.673 Харин өнөөгийн нийгэмд 00:03:56.673 --> 00:03:59.583 дижитал технологийн ѳндѳр хэрэглээ ѳмчтэй харилцах харилцааг 00:03:59.583 --> 00:04:02.901 хэрхэн ѳѳрчилж байгааг харах үлджээ. 00:04:02.901 --> 00:04:06.633 Ирээдүйд ном, хѳгжим зэргийг түрээслэн хэрэглэнэ гэж таамаглаж 00:04:06.633 --> 00:04:09.431 байгаа ч арай болоогүй байж мэднэ. 00:04:09.431 --> 00:04:12.641 Магадгүй гартаа барьсан зүйлээ минийх хэмээн өмчлөх нь үргэлж 00:04:12.641 --> 00:04:17.253 онцгой сэтгэл ханамж төрүүлдэг хэвээр байж ч магад.