Return to Video

Нарнаас хамгаалахдаа ямар тос сонгох хэрэгтэй вэ? - Мэри Пофенрод

  • 0:07 - 0:10
    Нарны хамгаалалттай тос бүхэн
  • 0:10 - 0:13
    таны биeд төдийгүй байгаль орчинд
    өөр өөр нөлөө үзүүлдэг.
  • 0:13 - 0:15
    Маш олон сонголтоос
  • 0:15 - 0:18
    аль нь танд хамгийн сайн
    гэдгийг яаж сонгох вэ?
  • 0:18 - 0:20
    Энэ асуултад
    хариулахын тулд
  • 0:20 - 0:22
    эхлээд нарны тос
    хэрхэн үйлчилдгийг ойлгох хэрэгтэй.
  • 0:22 - 0:26
    Нарны гэрэл нь цахилгаан соронзон
    долгионоос бүрддэг ба
  • 0:26 - 0:29
    энэ нь хэт ягаан буюу
    UV туяаны эх үүсвэр юм.
  • 0:29 - 0:34
    Энэ нь харагдах гэрлээс илүү богино
    долгионы урттай ба илүү энeрги тээдэг.
  • 0:34 - 0:35
    UVA туяа,
  • 0:35 - 0:36
    UVB туяа,
  • 0:36 - 0:40
    болон UVC туяа нь долгионы
    уртын дагуу ангилагддаг.
  • 0:40 - 0:45
    Богино долгионы урттай
    UVC дэлхийн гадаргад
  • 0:45 - 0:48
    хэзээ ч тусахгүй, харин UVB ба UVA тусна.
  • 0:48 - 0:51
    Дундаж долгионы урттай UVB туяа
  • 0:51 - 0:57
    арьсанд ѳнгѳц хүрч,
    UVA туяа арьсанд гүн нэвтэрнэ.
  • 0:57 - 1:01
    UVB бага хэмжээгээр витамин Д
    үүсгэхэд тусалдаг учир
  • 1:01 - 1:05
    биeийн ясыг бат бэх болгоход тустай.
  • 1:05 - 1:09
    Гэвч UVA, UVB туяа ихтэй наранд
    удаан байвал ДНХ-г гэмтээж
  • 1:09 - 1:11
    арьсыг хѳгшрүүлэх,
  • 1:11 - 1:14
    арьсны хавдар үүсгэх болно.
  • 1:14 - 1:19
    Нарны тос арьсыг хамгаалахдаа
    нэг бол зинк оксид, титан диоксид гэх мэт
  • 1:19 - 1:23
    органик бус хаалтаар
    гэрлийн хугарлыг сааруулан хамгаална,
  • 1:23 - 1:28
    эсвэл химийн аргаар
    нүүрс суурьтай хольцоор
  • 1:28 - 1:31
    UV фотоныг уусган дараагаар нь
    үүнийг дулаан болгон сарниулна.
  • 1:31 - 1:34
    Тэгвэл нэг нарны тос нѳгѳѳхѳѳсѳѳ
    юугаараа ѳѳр юм бэ?
  • 1:34 - 1:36
    Бид нарны хамгаалалт сонгохдоо
  • 1:36 - 1:39
    хэрэглээний арга, SPF болон
  • 1:39 - 1:40
    идэвхтэй орцыг нь
  • 1:40 - 1:41
    харьцуулж болно.
  • 1:41 - 1:44
    Ялангуяа чийгтэй арьсанд
    шүршдэг тос түрхэх нь амар ч
  • 1:44 - 1:48
    сүүлийн судалгаагаар ихэнх
    хүмүүс бүрэн хамгаалахын тулд
  • 1:48 - 1:49
    хангалттай түрхдэггүйг тогтоосон.
  • 1:49 - 1:53
    Түршдэг тосны бодис амьсгалах нь
  • 1:53 - 1:57
    эрүүл мэндэд эрсдэлтэй тул оронд нь
    шингэн тос хэрэглээд үз.
  • 1:57 - 2:02
    SPF 30 бүр илүү ч ядаж
    SPF 15 тос сонгоод үз.
  • 2:02 - 2:07
    SPF нь нарны туяанаас хамгаалсан арьсыг
    наранд түлэгдэхэд
  • 2:07 - 2:09
    хэр их UVB цацраг хэрэгтэй болохыг
    хэмжинэ.
  • 2:09 - 2:14
    SPF 15 нь нарны UVB туяаны
    93% ийг хааж чадна.
  • 2:14 - 2:17
    SPF хэмжээ нэмэгдсэнээр хамгаалалт
    бага багаар сайжирна.
  • 2:17 - 2:19
    SPF 30 нь 97%-ийг хаана,
  • 2:19 - 2:22
    бас SPF 50 нь 98%-ийг гэх мэт.
  • 2:22 - 2:25
    SPF нь нарны туяаны хэмжээнд үндэслэдэг.
  • 2:25 - 2:27
    Наранд түлэгдэж эхлэхэд
    хэр их хугацаа орох нь
  • 2:27 - 2:30
    олон зүйлээс хамаарна.
  • 2:30 - 2:31
    Гeнeтикээс гадна
  • 2:31 - 2:35
    хаана, хэзээ, гадаа наранд
    юу хийсэн гэх мэт.
  • 2:35 - 2:39
    Хэдий АНУ-д зарагддаг тоснуудыг
    нийгмийн эрүүл мэндийн газраас
  • 2:39 - 2:42
    аюулгүй хэмээн үздэг ч
    эрдэмтэд тосны гол найрлага
  • 2:42 - 2:44
    хүний биeд хэрхэн нѳлѳѳлдгийг
    судалж байна.
  • 2:44 - 2:46
    Хэрвээ та болзошгүй цочруулаас
    эмээж байгаа бол
  • 2:46 - 2:51
    эрдсэнд суурилсан зинк оксид,
    титан диоксидтойг нь олоорой.
  • 2:51 - 2:54
    Эхэндээ ѳтгѳн мэт санагдах боловч
  • 2:54 - 2:58
    нүүрсний тѳрлийн химийн тосноос
    бага үрэвсэл үзүүлнэ.
  • 2:58 - 3:02
    Эдгээр эрдэстэй тос нь
    байгаль орчинд илүү эeрэг.
  • 3:02 - 3:05
    Хэрвээ гол, далайн эрэгт усаар наадахдаа
  • 3:05 - 3:07
    наранд биеэ шарахыг хүсвэл
    нүүрс суурьтай тос
  • 3:07 - 3:10
    далайн амьдралд хортой гэдгийг санаарай.
  • 3:10 - 3:12
    Жишээ нь далайн шүрийг аваад үзьe.
  • 3:12 - 3:16
    Эдгээр нь дэлхийн усан доорх газрын
    нэг ч хүрэхгүй хувийг эзэлдэг ч
  • 3:16 - 3:20
    загасны тѳрлийн 25%-ийнх нь
    амьдрах орчин төдийгүй
  • 3:20 - 3:24
    далайн экосистемийн
    хамгийн үр нѳлѳѳтэй нь.
  • 3:24 - 3:27
    Судалгаагаар нүүрс суурьтай
    тосны найрлага болох
  • 3:27 - 3:33
    оксибензон, битилпарабен,
    октиноксат, 4MBC нь
  • 3:33 - 3:37
    амьтай бие организм болох
    далайн шүрэнд сөргөөр нөлөөлөн
  • 3:37 - 3:39
    цагаан ѳнгѳтэй болгодог.
  • 3:39 - 3:42
    Ийнхүү нарны тосны органик нийлмэл нь
    далайн шүрэнд нөлөөлөхөд
  • 3:42 - 3:45
    түүний симбиоз замгийн үхэлд хүргэнэ.
  • 3:45 - 3:48
    Мөн эдгээр замаг нь тасралтгүй
    хоол хүнсээр хангахаас гадна
  • 3:48 - 3:51
    шүрэнд хурц солонгон
    ѳнгийг бий болгодог ач тустай.
  • 3:51 - 3:54
    Замаггүйгээр шүр цагаан ѳнгѳтэй болж
  • 3:54 - 3:57
    ѳвчинд нэрвэгдэн үхэлд ч хүрэх боломжтой.
  • 3:57 - 3:58
    Далайн шүр гэмтвэл
  • 3:58 - 4:02
    усан доорх хадны экосистем
    бүхэлдээ алдагдана.
  • 4:02 - 4:06
    Та дараа нарны тосоо авахдаа
    учиртай сонголт хийхэд бэлэн боллоо.
  • 4:06 - 4:09
    SPF үзүүлэлт урд талд нь
    ил бичигдсэн байдаг.
  • 4:09 - 4:11
    Ар талд нь гол найрлагын доор
  • 4:11 - 4:14
    зинк оксид, титан диоксид
    байна уу үгүй юу гэдгийг,
  • 4:14 - 4:18
    мѳн далайн шүрэнд хортой
    найрлага байгаа эсэхийг хараарай.
  • 4:18 - 4:21
    Ингэж шалгахад илүү цаг зарцуулах нь
  • 4:21 - 4:23
    танд болон хүрээлэн буй орчинд ашигтай.
Title:
Нарнаас хамгаалахдаа ямар тос сонгох хэрэгтэй вэ? - Мэри Пофенрод
Description:

Бүрэн хичээлийг эндээс харна уу: http://ed.ted.com/lessons/which-sunscreen-should-you-choose-mary-poffenroth

Нарны хамгаалалттай тос бүхэн нь таны биeд төдийгүй байгаль орчинд өөр өөр нөлөө үзүүлдэг. Маш олон сонголтоос аль нь танд хамгийн сайн тохирох вэ? Энэ асуултад хариулахаар Мэри Пофенрод нарны тос хэрхэн хамгаалдаг тухай, хэрэглээний аргуудыг нь харьцуулж, SPF, идэвхтэй найрлага болон хамгийн сайн сонголт хийхэд туслахaaр тайлбар ѳглѳѳ.

Хичээлийг Mary Poffenroth, дуут дүрсийг Rob Kohr, Travis Spangler.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:40

Mongolian subtitles

Revisions