Return to Video

XXI зууны капиталын шинэ төлөв

  • 0:01 - 0:03
    Өнөөдөр энд ирсэндээ би их баяртай байна.
  • 0:03 - 0:07
    Би сүүлийн 15 жилийн турш
    орлого болон
  • 0:07 - 0:10
    баялгийн хуваарилалтын түүхийг
    судалж байна.
  • 0:10 - 0:13
    Түүхийн баримтыг авч үзэхэд
  • 0:13 - 0:16
    хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь
  • 0:16 - 0:18
    урт хугацаанд
  • 0:18 - 0:20
    капиталын өгөөжийн хэмжээ
  • 0:20 - 0:24
    эдийн засгийн өсөлтөөс
    өндөр байх хандлагатай байдаг.
  • 0:24 - 0:27
    Энэ нь их хэмжээний
    баялгийн хуримтлал бий болгодог.
  • 0:27 - 0:28
    Хязгааргүй баялгийн хуримтлал биш,
  • 0:28 - 0:31
    харин r болон g хоёрын ялгаа их байх тусам
  • 0:31 - 0:34
    баялгийн тэгш бус байдал нэмэгдэнэ.
  • 0:34 - 0:37
    Энэ нь нийгмийн хөгжлийн чиг болж байна.
  • 0:37 - 0:41
    Би энэхүү гол хүчин зүйлийн тухай
    өнөөдөр ярих болно.
  • 0:41 - 0:43
    Гэхдээ энэ бол орлого ба баялгийн
    хуваарилалтын
  • 0:43 - 0:46
    өөрчлөлтөд нөлөөлөх цорын ганц
    хүчин зүйл биш
  • 0:46 - 0:48
    гэдгийг анхааруулъя.
  • 0:48 - 0:50
    Үүнээс гадна маш олон хүчин зүйл
  • 0:50 - 0:53
    орлого ба баялгийн хуваарилалтын
    урт хугацааны өөрчлөлтөд
  • 0:53 - 0:54
    чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
  • 0:54 - 0:56
    Мөн цуглуулах шаардлагатай
  • 0:56 - 0:58
    олон мэдээ, баримт байгаа.
  • 0:58 - 1:01
    Өмнөхтэйгээ харьцуулахад
    бага зэрэг илүү мэддэг болсон ч,
  • 1:01 - 1:03
    бид одоог хүртэл маш бага мэдэж байна.
  • 1:03 - 1:06
    Мэдээж хэрэг судлах хэрэгтэй,
  • 1:06 - 1:08
    эдийн засгийн, нийгмийн,
    улс төрийн гэх мэт
  • 1:08 - 1:10
    олон процессууд байна.
  • 1:10 - 1:13
    Би өнөөдөр энэхүү энгийн
    хүчин зүйлийн тухай ярих боловч,
  • 1:13 - 1:15
    үүнээс гадна өөр чухал хүчин зүйл
  • 1:15 - 1:16
    байхгүй гэсэн үг биш.
  • 1:16 - 1:18
    Миний үзүүлэх ихэнх мэдээ баримт
  • 1:18 - 1:20
    интернетээс хандах боломжтой
  • 1:20 - 1:23
    Дэлхийн Хамгийн Өндөр Орлогын
    мэдээллийн санд байгаа.
  • 1:23 - 1:25
    Энэ бол одоо байгаа
    хамгийн том
  • 1:25 - 1:28
    тэгш бус байдлын түүхэн тоо баримт.
  • 1:28 - 1:30
    Үүнийг арав гаруй орны
  • 1:30 - 1:33
    30 гаран эрдэмтэд цуглуулсан.
  • 1:33 - 1:35
    Энэ мэдээллийн сангаас авсан
  • 1:35 - 1:37
    зарим баримтыг үзүүлье.
  • 1:37 - 1:40
    Дараа нь r нь g-ээс их гэдэг
    ойлголт руу буцаж ирье.
  • 1:40 - 1:41
    Нэг дэх баримт:
  • 1:41 - 1:45
    Өнгөрсөн зууны хугацаанд АНУ болон Европт
  • 1:45 - 1:47
    орлогын тэгш бус байдлын
  • 1:47 - 1:48
    огцом эргэлт гарсан.
  • 1:48 - 1:52
    1900, 1910 онуудад орлогын
    тэгш бус байдал
  • 1:52 - 1:54
    АНУ-ыг бодвол Европт хамаагүй илүү байсан.
  • 1:54 - 1:57
    Харин одоогийн байдлаар
    АНУ-д илүү их болсон.
  • 1:57 - 1:59
    Энд нэг зүйлийг тодруулж хэлье.
  • 1:59 - 2:02
    Гол тайлбар маань
    r нь g-ээс илүү гэдэгт биш.
  • 2:02 - 2:05
    Үүнээс илүүтэйгээр ур чадварын
    эрэлт, нийлүүлэлт,
  • 2:05 - 2:09
    боловсрол болон технологийн
    хоорондох өрсөлдөөн,
  • 2:09 - 2:12
    даяарчлал, магадгүй АНУ-д
    ур чадвар эзэмших
  • 2:12 - 2:14
    тэгш бус боломжоос шалтгаалдаг.
  • 2:14 - 2:16
    Учир нь дээгүүр жагсдаг их сургуулиуд
    маш сайн мөртлөө
  • 2:16 - 2:18
    жагсаалтанд доогуур жагсдаг нь
  • 2:18 - 2:20
    тийм ч сайн биш.
  • 2:20 - 2:22
    Тиймээс ур чадварын хүрэлцээ
    маш тэгш бус.
  • 2:22 - 2:24
    Мөн АНУ-ын удирдах ажилтны цалин
  • 2:24 - 2:27
    урд өмнө байгаагүйгээр хурдан өссөн.
  • 2:27 - 2:30
    Үүнийг зөвхөн боловсролтой холбож
    тайлбарлах боломжгүй.
  • 2:30 - 2:32
    Тэгэхээр үүнээс гадна өөр шалтгаан бий.
  • 2:32 - 2:34
    Гэхдээ өнөөдөр энийг ярихгүй,
  • 2:34 - 2:37
    учир нь өнөөдөр орлогын тэгш бус
    байдал дээр төвлөрнө.
  • 2:37 - 2:40
    Би одоо орлогын тэгш бус байдлын
  • 2:40 - 2:42
    маш энгийн үзүүлэлтийг харуулъя.
  • 2:42 - 2:44
    Энэ бол орлогоор хамгийн өндөр
    10%-ийн дүн
  • 2:44 - 2:47
    нийт орлогын хэмжээнд
    эзлэх хувийг харуулсан дүрс.
  • 2:47 - 2:49
    Та бүхний харж байгаачлан,
    нэг зууны тэртээ
  • 2:49 - 2:52
    Европт 45-50 хувь,
  • 2:52 - 2:55
    АНУ-д 40 гаруйхан хувь байжээ.
  • 2:55 - 2:57
    Үүнээс харахад, Европт
    илүү тэгш бус байсан.
  • 2:57 - 2:59
    ХХ зууны эхний хагаст
  • 2:59 - 3:02
    огцом унаж,
  • 3:02 - 3:04
    сүүлийн арван жилийн хугацаанд
  • 3:04 - 3:08
    АНУ Европтой харьцуулахад
    илүү тэгш бус болсон байна.
  • 3:08 - 3:10
    Энэ бол эхний баримт.
  • 3:10 - 3:14
    Дараагийн баримт нь баялгийн
    тэгш бус байдлын тухай.
  • 3:14 - 3:17
    Хамгийн гол нь баялгийн
    тэгш бус байдал
  • 3:17 - 3:20
    орлогынхоос хамаагүй их байдаг.
  • 3:20 - 3:22
    Хэдийгээр баялгийн тэгш бус байдал нь
  • 3:22 - 3:25
    сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ч,
  • 3:25 - 3:27
    нэг зууны өмнөх үеийг бодвол
  • 3:27 - 3:29
    одоо тийм ч хурцадмал биш.
  • 3:29 - 3:31
    Гэвч баялгийн нийт хэмжээ нь
  • 3:31 - 3:33
    Дэлхийн I дайн, Их хямрал,
  • 3:33 - 3:35
    Дэлхийн II дайнаас үүдэлтэй цочролоос
  • 3:35 - 3:38
    орлогын хувьд сэргэж чадсан.
  • 3:38 - 3:40
    Одоо үзүүлэх хоёр график дээр
  • 3:40 - 3:43
    баримт хоёр, гурав байгаа.
  • 3:43 - 3:47
    Баялгийн тэгш бус байдлын
    түвшнийг авч үзье.
  • 3:47 - 3:51
    Энэ бол хамгийн их
    баялаг эзэмшигч 10 хувийн
  • 3:51 - 3:53
    нийт баялагт эзлэх хэмжээ.
  • 3:53 - 3:56
    Тэгэхээр АНУ, Европ хоёрын хувьд
  • 3:56 - 3:58
    орлогын тэгш бус байдалтай
  • 3:58 - 4:00
    яг адил эргэлт явагдсаныг харж болно.
  • 4:00 - 4:02
    Өөрөөр хэлбэл, нэг зууны өмнө
  • 4:02 - 4:05
    Европт баялгийн төвлөрөл
    АНУ-аас илүү байсан.
  • 4:05 - 4:08
    Харин одоо эсрэгээрээ болсон.
  • 4:08 - 4:10
    Бас өөр хоёр зүйл харж болно.
  • 4:10 - 4:13
    Нэгт, баялгийн тэгш бус
    байдлын ерөнхий түвшин
  • 4:13 - 4:16
    орлогынхоос үргэлж өндөр байсаар ирсэн.
  • 4:16 - 4:18
    Тэгэхээр, орлогын тэгш бус
    байдлын хувьд
  • 4:18 - 4:21
    хамгийн өндөр орлоготой 10 хувийн
  • 4:21 - 4:25
    эзлэх хэмжээ нийт орлогын
    30-50 хувь байсан.
  • 4:25 - 4:28
    Баялгийн хувьд энэ хэмжээ
  • 4:28 - 4:30
    үргэлж 60-90 хувь байдаг.
  • 4:30 - 4:31
    Энэ бол нэг дэх баримт.
  • 4:31 - 4:34
    Энэ ойлголт дараагийн хэсэгт
    маш чухал үүрэгтэй.
  • 4:34 - 4:35
    Баялгийн төвлөрөл
  • 4:35 - 4:37
    орлогын төвлөрлөөс үргэлж илүү байдаг.
  • 4:37 - 4:40
    Хоёр дах баримт болох баялгийн тэгш бус
    байдлын өсөлтийн хувьд
  • 4:40 - 4:44
    энэ нь биднийг 1910 он руу
  • 4:44 - 4:47
    эргээд аваачих хэмжээний
    өндөр хараахан биш байна.
  • 4:47 - 4:49
    Өнөөдрийн гол ялгаа гэвэл
  • 4:49 - 4:51
    баялгийн тэгш бус
    байдал их хэвээрээ буюу
  • 4:51 - 4:54
    эхний 10 хувийн эзэмшигч нь баялгийн
    60-70 хувийг эзэмшсээр байгаа ч,
  • 4:54 - 4:56
    сайн мэдээ гэвэл нөхцөл байдал
  • 4:56 - 4:58
    нэг зууны өмнөх үеэс арай дээр байна.
  • 4:58 - 5:01
    Тэр үед энэ үзүүлэлт Европт
    90 хувьд хүрч байсан.
  • 5:01 - 5:03
    Өнөөдрийн байдлаар,
  • 5:03 - 5:05
    дундаж 40 хувь гэж нэрлэсэн,
  • 5:05 - 5:07
    эхний 10 болон
  • 5:07 - 5:09
    доод 50-д багтаагүй
  • 5:09 - 5:11
    дундаж давхарга нь
  • 5:11 - 5:15
    үндэсний нийт баялгийн
  • 5:15 - 5:16
    20-30 хувийг эзэмшдэг.
  • 5:16 - 5:20
    Тэд нэг зууны тэртээ ядуу байсан ба
  • 5:20 - 5:22
    тэр үед дундаж давхарга гэж
    бараг байдаггүй байсан.
  • 5:22 - 5:24
    Энэ бол маш чухал өөрчлөлт.
  • 5:24 - 5:29
    Сонирхолтой нь, баялгийн нийт
    дүн хэмжээ
  • 5:29 - 5:32
    Дэлхийн I дайны өмнөх
    үеийнх шиг сэргэсэн ч
  • 5:32 - 5:35
    тэгш бус байдал тэр үеийн хэмжээнд
    хүрээгүй байгаа.
  • 5:35 - 5:37
    Энэ бол орлогын хувьд
  • 5:37 - 5:40
    нийт баялгийн хэмжээ.
  • 5:40 - 5:42
    Энэ ялангуяа Европт ажиглагдана.
  • 5:42 - 5:45
    Мөн бид Дэлхийн I дайны өмнөх үеийн
    хэмжээнд бараг буцаж хүрээд байна.
  • 5:45 - 5:47
    Энэ онол
  • 5:47 - 5:50
    хоёр хэсгээс бүрддэг.
  • 5:50 - 5:51
    Нэг нь бидний хураадаг
  • 5:51 - 5:53
    баялгийн нийт
    хэмжээтэй холбоотой.
  • 5:53 - 5:55
    Мэдээж хэрэг их баялаг цуглуулах нь
  • 5:55 - 5:57
    муу гэсэн үг биш.
  • 5:57 - 5:59
    Ялангуяа илүү тархсан,
  • 5:59 - 6:01
    хэт төвлөрөөгүй бол бүр сайн.
  • 6:01 - 6:04
    Бидний анхаарлаа хандуулах зүйл бол
  • 6:04 - 6:06
    баялгийн тэгш бус байдлын
    урт хугацааны
  • 6:06 - 6:09
    хувьсал болон бидний ирээдүй.
  • 6:09 - 6:11
    Дэлхийн I дайн хүртэл
  • 6:11 - 6:14
    баялгийн тэгш бус байдал асар их
    байсныг хэрхэн тайлбарлах вэ?
  • 6:14 - 6:17
    Одоо үүнээс ч илүү нэмэгдэж байгаа нь
  • 6:17 - 6:21
    ирээдүйд яаж нөлөөлөх вэ?
  • 6:21 - 6:25
    Ирээдүйн тухай зарим
  • 6:25 - 6:27
    тайлбар болон таамаглалыг сонирхуулъя.
  • 6:27 - 6:28
    Хамгийн түрүүнд
    баялгийн төвлөрөл
  • 6:28 - 6:31
    орлогын төвлөрлөөс илүү их
    байдгийг тайлбарлах
  • 6:31 - 6:33
    хамгийн сайн загварчлал бол
  • 6:33 - 6:36
    динамик, династик загвар
  • 6:36 - 6:38
    гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • 6:38 - 6:40
    Хувь хүн урт хугацаагаар
  • 6:40 - 6:43
    янз бүрийн зорилгоор баялаг цуглуулдаг.
  • 6:43 - 6:46
    Хэрвээ хүмүүс хөрөнгийг
  • 6:46 - 6:48
    амьдралын мөчлөг буюу
  • 6:48 - 6:50
    хөгшрөөд ашиглах гэж
  • 6:50 - 6:51
    хуримтлуулдаг байсан бол
  • 6:51 - 6:54
    баялгийн тэгш бус байдлын түвшин
  • 6:54 - 6:56
    их, бага хэмжээгээр
    орлогын тэгш бус байдалтай
  • 6:56 - 6:58
    ойролцоо байх байсан.
  • 6:58 - 7:00
    Харин дан амьдралын мөчлөгийг ашиглан
  • 7:00 - 7:02
    яагаад баялгийн тэгш бус байдал
  • 7:02 - 7:03
    орлогынхоос ийм их байгааг
  • 7:03 - 7:05
    тайлбарлахад маш хэцүү.
  • 7:05 - 7:07
    Иймээс хүмүүс өөр ямар шалтгаанаар
  • 7:07 - 7:09
    баялаг цуглуулдгийг тайлбарласан
  • 7:09 - 7:11
    тайлбарууд хэрэгтэй.
  • 7:11 - 7:13
    Ерөнхийдөө тэд хойч үе,
  • 7:13 - 7:16
    үр хүүхдүүддээ шилжүүлэх эсвэл
  • 7:16 - 7:18
    заримдаа баялгийг дагадаг
  • 7:18 - 7:21
    нэр хүнд, эрх мэдлээс болоод
    баялаг хуримтлуулахыг хүсдэг.
  • 7:21 - 7:22
    Тоон мэдээг тайлбарлахын тулд
  • 7:22 - 7:24
    амьдралын мөчлөгөөс гадна
  • 7:24 - 7:27
    баялаг хуримтлуулах өөр шалтгаан
    байж таарах нь.
  • 7:27 - 7:30
    Баялгийн хуримтлалын
  • 7:30 - 7:32
    олон төрлийн динамик загварууд дотор
  • 7:32 - 7:36
    ийм династик сэдэлтэйгээр төрөл бүрийн,
  • 7:36 - 7:39
    дахин давтагдах
    шок бий болно.
  • 7:39 - 7:42
    Жишээ нь, зарим айл өрх
  • 7:42 - 7:43
    олон хүүхэдтэй бол
  • 7:43 - 7:45
    баялгаа хуваах болно.
  • 7:45 - 7:47
    Зарим нь цөөн хүүхэдтэй.
  • 7:47 - 7:49
    Мөн өгөөжийн хэмжээний шок гэж байдаг.
  • 7:49 - 7:51
    Зарим өрх асар их
    капиталын орлого олдог.
  • 7:51 - 7:53
    Зарим нь оновчгүй хөрөнгө оруулалт хийдэг.
  • 7:53 - 7:55
    Тэгэхээр баялаг үргэлж ямар нэг
  • 7:55 - 7:57
    хөдөлгөөнтэй байдаг.
  • 7:57 - 8:00
    Зарим хүмүүсийн амьдрал дээшилнэ,
    зарим нь эсрэгээрээ.
  • 8:00 - 8:01
    Хамгийн гол нь
  • 8:01 - 8:02
    ийм загварын хувьд
  • 8:02 - 8:05
    шокийн өгөгдсөн хэлбэлзлийн хэмжээнд
  • 8:05 - 8:07
    баялгийн тэгш бус байдлын
    тэнцвэрт түвшин нь
  • 8:07 - 8:11
    "r-g"-гийн огцом өсөлттэй функц байна.
  • 8:11 - 8:14
    Баялгийн өгөөж болон
  • 8:14 - 8:16
    өсөлтийн хоорондох ялгаа нь
  • 8:16 - 8:18
    яагаад тийм чухал вэ гэвэл
  • 8:18 - 8:20
    анхны тэгш бус байдал
  • 8:20 - 8:23
    илүү өндөр "r-g"-тэй үед
  • 8:23 - 8:25
    илүү хурдан нэмэгдэнэ.
  • 8:25 - 8:26
    Энгийн жишээ авч үзвэл
  • 8:26 - 8:29
    r=5%, g=1% гэвэл
  • 8:29 - 8:32
    хөрөнгөө эдийн засгийн өсөлттэй
  • 8:32 - 8:34
    ижил хурдтай өсгөхийн тулд
    баялаг эзэмшигчид
  • 8:34 - 8:37
    хөрөнгийнхөө тавны нэгээр л
  • 8:37 - 8:39
    дахин хөрөнгө оруулалт
    хийхэд хангалттай.
  • 8:39 - 8:41
    Энэ тохиолдолд,
  • 8:41 - 8:42
    татвар төлөхгүй гэж үзвэл
  • 8:42 - 8:44
    хөрөнгийнхөө тавны дөрвийг зарцуулах
  • 8:44 - 8:46
    их хөрөнгө босгож цуглуулах,
  • 8:46 - 8:48
    үлдсэн тавны нэгээр
    хөрөнгө оруулах боломжтой.
  • 8:48 - 8:50
    Мэдээж хэрэг зарим өрх үүнээс
  • 8:50 - 8:52
    их эсвэл багыг зарцуулах болохоор
  • 8:52 - 8:54
    хуваарилалт хөдөлгөөнтэй байна.
  • 8:54 - 8:57
    Гэхдээ дунджаар тавны нэгийг дахин
    эргэлтэнд оруулахад хангалттай.
  • 8:57 - 9:00
    Энэ нь баялгийн тэгш бус байдлыг
    өндөр хэвээр байлгадаг.
  • 9:00 - 9:03
    r үргэлж g-ээс их байх болно гэхэд
  • 9:03 - 9:05
    та гайхах хэрэггүй,
  • 9:05 - 9:08
    учир нь яг үнэндээ хүн төрөлхтний
  • 9:08 - 9:10
    түүхийн ихэнх хугацаанд ийм л байсан.
  • 9:10 - 9:14
    Хүн бүрт зарим талаараа
  • 9:14 - 9:15
    ойлгомжтой байсан нь
  • 9:15 - 9:18
    өсөлт бараг тэг байсан гэдэг
  • 9:18 - 9:19
    маш энгийн тайлбартай.
  • 9:19 - 9:23
    Өсөлт магадгүй 0.1, 0.2, 0.3 байсан ба
  • 9:23 - 9:25
    хүн амын болон нэг хүнд ногдох
  • 9:25 - 9:27
    үйлдвэрлэлийн өсөлт маш удаан,
  • 9:27 - 9:29
    харин капиталын өгөөж мэдээж
  • 9:29 - 9:30
    0 хувь байгаагүй.
  • 9:30 - 9:32
    Газрын өмч буюу
  • 9:32 - 9:34
    үйлдвэржилтийн өмнөх нийгмийн
  • 9:34 - 9:37
    уламжлалт өмчийн хэлбэрийн хувьд
  • 9:37 - 9:38
    өсөлт нь ерөнхийдөө 5 хувь байсан.
  • 9:38 - 9:42
    Жэйн Остиныг уншсан хүн бүр үүнийг мэднэ.
  • 9:42 - 9:45
    Хэрвээ та жилийн 1000 фунт стерлингийн
    орлоготой байхыг хүсвэл
  • 9:45 - 9:47
    20 000 фунтын үнэ бүхий
  • 9:47 - 9:49
    капиталтай байх хэрэгтэй.
  • 9:49 - 9:51
    Ингэж байж 20000-ын 5 хувь нь 1000 болно.
  • 9:51 - 9:53
    Зарим талаараа энэ нь
  • 9:53 - 9:55
    нийгмийн гол суурь нь болсон.
  • 9:55 - 9:58
    Яагаад гэвэл r нь g-ээс их байснаараа
  • 9:58 - 10:02
    хөрөнгө, баялаг эзэмшигчдэд
  • 10:02 - 10:05
    капиталын орлогоороо амьдарч,
  • 10:05 - 10:07
    зөвхөн амь зуухдаа санаа зовохоос гадна
  • 10:07 - 10:11
    өөр зүйл хийх боломж олгосон.
  • 10:11 - 10:13
    Түүхэн судалгааны маань
  • 10:13 - 10:15
    нэг маш чухал дүгнэлт бол
  • 10:15 - 10:18
    өнөөгийн үйлдвэрлэлийн өсөлт
    хүмүүсийн хүлээж байсан шиг
  • 10:18 - 10:20
    энэ үндсэн нөхцлийг өөрчилж чадаагүй.
  • 10:20 - 10:22
    Өсөлтийн хэмжээ мэдээж
  • 10:22 - 10:24
    Аж үйлдвэрийн хувьсгалын дараа
  • 10:24 - 10:28
    0 хувиас 1-2 болсон.
  • 10:28 - 10:30
    Үүний зэрэгцээ капиталын
  • 10:30 - 10:33
    өгөөжийн хэмжээ мөн өссөн бөгөөд
  • 10:33 - 10:34
    энэ хоёрын ялгаа
  • 10:34 - 10:36
    тийм ч их өөрчлөгдөөгүй.
  • 10:36 - 10:38
    Ингээд XX зуунд
  • 10:38 - 10:41
    үйл явдал маш өвөрмөцөөр өрнөсөн.
  • 10:41 - 10:43
    Эхлээд 1914 болон 1945 оны
  • 10:43 - 10:46
    дайны цохилтоос үүдэлтэй маш бага өгөөж,
  • 10:46 - 10:48
    баялгийн эвдрэл сүйдэл, инфляц,
  • 10:48 - 10:50
    Их хямралын үеийн дампуурал гээд
  • 10:50 - 10:52
    энэ бүх үйл явдал
  • 10:52 - 10:53
    хувийн баялгийн өгөөжийг
  • 10:53 - 10:55
    1914-1945 оны хооронд
  • 10:55 - 10:57
    маш их бууруулсан.
  • 10:57 - 10:59
    Дайны дараах үед
  • 10:59 - 11:03
    маш өндөр өсөлттэй байсан.
  • 11:03 - 11:05
    Энэ сэргээн байгуулалттай ч холбоотой.
  • 11:05 - 11:07
    Герман, Франц, Японд
  • 11:07 - 11:09
    1950-1980 онуудад
  • 11:09 - 11:12
    5 хувийн өсөлттэй байсан.
  • 11:12 - 11:13
    Энэ нь сэргээн байгуулалт,
  • 11:13 - 11:16
    хүн амын өсөлт буюу
  • 11:16 - 11:18
    төрөлтийн огцом өсөлттэй холбоотой.
  • 11:18 - 11:20
    Энэ тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой.
  • 11:20 - 11:22
    Ялангуяа хүн амын өсөлт
  • 11:22 - 11:25
    ирээдүйд буурах төлөвтэй байна.
  • 11:25 - 11:28
    Хамгийн тохиромжтой үзүүлэлт бол
  • 11:28 - 11:30
    урт хугацааны өсөлт
  • 11:30 - 11:31
    4-5 хувь гэхээс илүү
  • 11:31 - 11:33
    1-2 хувьтай байна.
  • 11:33 - 11:36
    Үүнийг авч үзвэл
  • 11:36 - 11:38
    дэлхийн ДНБ-ний өсөлт болон
  • 11:38 - 11:40
    капиталын өгөөж,
  • 11:40 - 11:42
    дундаж капиталын өгөөжийн
  • 11:42 - 11:44
    хамгийн зөв үзүүлэлтүүд.
  • 11:44 - 11:45
    Та бүхний харж байгаагаар,
  • 11:45 - 11:47
    хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд
  • 11:47 - 11:49
    өсөлтийн хэмжээ маш бага бөгөөд
  • 11:49 - 11:50
    өгөөжөөс хамаагүй
    доогуур байсан.
  • 11:50 - 11:53
    Харин дараа нь ХХ зуунд
  • 11:53 - 11:55
    ялангуяа дайны дараа
  • 11:55 - 11:57
    маш өндөр хүн амын өсөлт болон
  • 11:57 - 11:59
    сэргээн босголтын үйл явц
  • 11:59 - 12:01
    өсөлт, өгөөж хоёрыг
  • 12:01 - 12:03
    ойртуулж өгсөн.
  • 12:03 - 12:07
    Энд би НҮБ-ын хүн амын
    үзүүлэлтүүдийг ашигласан болохоор
  • 12:07 - 12:09
    мэдээж эргэлзээтэй.
  • 12:09 - 12:11
    Бид одооноос эхлээд
  • 12:11 - 12:13
    олон хүүхэдтэй болоод эхэлбэл
  • 12:13 - 12:16
    хүн амын өсөлтийн хувь
    илүү өндөр гарч болно.
  • 12:16 - 12:18
    Гэвч одоо байгаа үзүүлэлтүүдээс
  • 12:18 - 12:20
    энэ хамгийн сайн нь бөгөөд
  • 12:20 - 12:22
    дэлхийн өсөлт удаашрах учраас
  • 12:22 - 12:24
    өгөөжийн ялгаа нь
  • 12:24 - 12:26
    ихэснэ гэсэн үг.
  • 12:26 - 12:29
    Миний өмнө хэлсэнчлэн,
  • 12:29 - 12:31
    бас нэг сонирхолтой үйл явдал нь
  • 12:31 - 12:32
    эвдрэл сүйрэл,
  • 12:32 - 12:35
    капиталын татвар.
  • 12:35 - 12:37
    Энэ бол татварын өмнөх өгөөж.
  • 12:37 - 12:40
    Энэ татварын дараах өгөөж,
  • 12:40 - 12:42
    мөн эвдрэл сүйрлийн дараах байдал.
  • 12:42 - 12:44
    Татвар болон эвдрэл нь
  • 12:44 - 12:45
    дундаж өгөөжийн хэмжээг
  • 12:45 - 12:47
    урт хугацааны турш
  • 12:47 - 12:50
    өсөлтөөс доогуур байлгасан юм.
  • 12:50 - 12:52
    Гэхдээ эвдрэл, татвар байгаагүй бол
  • 12:52 - 12:54
    энэ болохгүй байсан.
  • 12:54 - 12:57
    Капиталын өгөөж, өсөлт хоёрын
  • 12:57 - 12:59
    тэнцвэр нь таамаглахад маш хэцүү,
  • 12:59 - 13:01
    олон зүйлээс хамааралтай
  • 13:01 - 13:03
    гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • 13:03 - 13:05
    Үүнд техник технологи болон
  • 13:05 - 13:08
    капитал их шаардах арга техник орно.
  • 13:08 - 13:11
    Яг одоо капитал хамгийн их шаарддаг
  • 13:11 - 13:14
    эдийн засгийн салбарт
    үл хөдлөх хөрөнгө, орон сууц,
  • 13:14 - 13:17
    эрчим хүчний салбарууд орно.
  • 13:17 - 13:21
    Гэхдээ ирээдүйд олон салбарт
    роботууд нэвтэрч
  • 13:21 - 13:23
    өнөөдөртэй харьцуулахад
  • 13:23 - 13:25
    хөрөнгөд эзлэх хувь ихсэх магадлалтай.
  • 13:25 - 13:27
    Гэвч бид үүнд хүрэх хараахан болоогүй.
  • 13:27 - 13:28
    Одоогийн байдлаар, үл хөдлөх хөрөнгө,
  • 13:28 - 13:30
    эрчим хүчний салбарт
    юу болж байгаа нь
  • 13:30 - 13:32
    нийт капитал хөрөнгө болон хувьцаанд
  • 13:32 - 13:34
    илүү чухал юм.
  • 13:34 - 13:36
    Бас нэг чухал асуудал нь
  • 13:36 - 13:38
    Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын
  • 13:38 - 13:40
    цар хүрээний нөлөө, санхүүгийн зах зээлийн
  • 13:40 - 13:42
    нарийн төвөгтэй байдал,
  • 13:42 - 13:44
    төрийн зохицуулалт байхгүй зэрэг нь
  • 13:44 - 13:46
    өндөр ашиг олоход хялбар болгодог.
  • 13:46 - 13:49
    Ялангуяа тэрбумтнууд,
    хөрөнгө оруулалтын том сангуудад
  • 13:49 - 13:51
    илүү хүчтэй нөлөөлнө.
  • 13:51 - 13:53
    Нэг л жишээ дурдахад,
  • 13:53 - 13:56
    энэ мэдээг Forbes сэтгүүлийн
  • 13:56 - 14:00
    1987-2013 оны тэрбумтнуудын
    жагсаалтаас авсан.
  • 14:00 - 14:02
    Хамгийн их баялаг эзэмшигчдийн хөрөнгө
  • 14:02 - 14:05
    бодит үзүүлэлтээр буюу инфляцыг хасаад
  • 14:05 - 14:08
    жилийн 6, 7, 8 хувийн өсөлттэй байсан.
  • 14:08 - 14:10
    Харин дэлхийн дундаж орлого,
  • 14:10 - 14:12
    дундаж баялаг
  • 14:12 - 14:15
    дөнгөж жилд 2 хувиар нэмэгдэж байжээ.
  • 14:15 - 14:17
    Том их сургуулиудын сангуудад ч
  • 14:17 - 14:18
    ижил үзэгдэл ажиглагдана:
  • 14:18 - 14:20
    анхны сан том байх тусам,
  • 14:20 - 14:22
    ашиг нь өндөр байна.
  • 14:22 - 14:24
    Тэгвэл яах ёстой вэ?
  • 14:24 - 14:26
    Хамгийн түрүүнд бидэнд хэрэгтэй зүйл бол
  • 14:26 - 14:28
    санхүүгийн ил тод байдал.
  • 14:28 - 14:32
    Бид дэлхийн баялгийн хөдөлгөөний талаар
    хэтэрхий бага мэдлэгтэй.
  • 14:32 - 14:34
    Иймд банкны мэдээллийг
    олон улсын хэмжээнд
  • 14:34 - 14:35
    цацах хэрэгтэй.
  • 14:35 - 14:38
    Санхүүгийн хөрөнгийн
    дэлхий нийтийн бүртгэл,
  • 14:38 - 14:41
    баялгийн татварын илүү
    дэлгэрэнгүй зааварчилгаа,
  • 14:41 - 14:44
    бүр баялагт бага ч гэсэн
    татвар ногдуулах нь
  • 14:44 - 14:46
    мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл болно.
  • 14:46 - 14:49
    Ингэж ажиглалтан дээрээ тулгуурлан
  • 14:49 - 14:51
    бид бодлогоо тохируулах болно.
  • 14:51 - 14:52
    Бага татвартай газруудын эсрэг тэмцэл,
  • 14:52 - 14:54
    мэдээллийн шууд дамжуулалт
  • 14:54 - 14:56
    тодорхой хэмжээнд биднийг
  • 14:56 - 14:57
    энэ зүгт түлхэж байна.
  • 14:57 - 15:00
    Баялгийг дахин хуваарилах
    өөр арга замууд бий.
  • 15:00 - 15:03
    Тэдгээрийг ашиглахыг яаруулж байна.
  • 15:03 - 15:04
    Инфляц:
  • 15:04 - 15:06
    Мөнгийг хэвлэх нь татварын хууль
  • 15:06 - 15:08
    гаргахаас илүү хялбар, "хорхой хүргэм".
  • 15:08 - 15:10
    Гэвч заримдаа мөнгөөрөө юу хийж
    байгаагаа хүн мэддэггүй.
  • 15:10 - 15:12
    Энэ бол асуудал шүү.
  • 15:12 - 15:13
    Хөрөнгийг нь хураан авах амархан.
  • 15:13 - 15:15
    Хэн нэгнийг хэт баяжиж
    байна гэж үзвэл
  • 15:15 - 15:17
    зүгээр л хөрөнгий нь
    хураагаад авчихаж болно.
  • 15:17 - 15:19
    Гэхдээ энэ баялгийн шилжилтийг
  • 15:19 - 15:22
    удирдах тийм ч үр дүнтэй арга биш.
  • 15:22 - 15:24
    Дайн бол бүр үр дүн багатай.
  • 15:24 - 15:27
    Тиймээс би орлого өсөх бүр
    нэмэгддэг татварыг илүүд үздэг.
  • 15:27 - 15:29
    Гэвч энэ түүх л юм даа.
    (Инээд)
  • 15:29 - 15:31
    Түүх өөрөө хамгийн сайн аргыг
    бий болгодог.
  • 15:31 - 15:33
    Магадгүй эдгээрийн
  • 15:33 - 15:34
    холимогийг ч бүтээж болох юм.
  • 15:34 - 15:36
    Баярлалаа.
  • 15:36 - 15:38
    (Алга ташилт)
  • 15:38 - 15:44
    Бруно Жиуссани: Томас Пикетти. Баярлалаа.
  • 15:44 - 15:46
    Томас, би хэдхэн асуулт асуух гэсэн юм.
  • 15:46 - 15:50
    Учир нь чи тоо баримтаа үнэхээр
    гайхалтай цуглуулсан байна.
  • 15:50 - 15:53
    Гэхдээ чиний хэлснээр
  • 15:53 - 15:55
    баялгийн төвлөрөл нэмэгдэх нь
  • 15:55 - 15:57
    капитализмын өөрийнх нь чиг хандлага,
  • 15:57 - 16:00
    хэрвээ тэр чигээр нь орхивол
  • 16:00 - 16:03
    энэ системдээ аюул учруулна гэсэн үг үү?
  • 16:03 - 16:04
    Тэгэхээр бид арга хэмжээ авч
  • 16:04 - 16:07
    баялгийг дахин хуваарилах
    бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • 16:07 - 16:09
    Жишээ нь, сая бидний харсан шиг
  • 16:09 - 16:11
    орлого өсөхөд нэмэгдэх татвар.
  • 16:11 - 16:13
    Өнөөгийн улс төрд
  • 16:13 - 16:15
    энэ хэр боломжтой вэ?
  • 16:15 - 16:17
    Хэрэгжинэ гэсэн магадлал нь
  • 16:17 - 16:18
    хэр өндөр вэ?
  • 16:18 - 16:20
    Томас Пикетти: Миний бодлоор
  • 16:20 - 16:21
    цаг хугацааг ухраан харвал
  • 16:21 - 16:24
    орлого, баялаг болон татварын түүх нь
  • 16:24 - 16:26
    гэнэтийн явдлаар дүүрэн.
  • 16:26 - 16:28
    Тиймээс би юу болохыг урьдчилж
  • 16:28 - 16:30
    мэддэг хүмүүсийг тэгтлээ их
  • 16:30 - 16:31
    гайхан биширдэггүй.
  • 16:31 - 16:33
    Нэг зууны өмнө
  • 16:33 - 16:35
    олон хүн нэмэгдэх татварыг
  • 16:35 - 16:37
    боломжгүй зүйл гэх байсан ч
  • 16:37 - 16:38
    бодит болсон.
  • 16:38 - 16:40
    Бүр тавхан жилийн өмнө
  • 16:40 - 16:43
    олон хүн банкны нууцлал
  • 16:43 - 16:45
    Швейцарьт үүрд хэвээрээ байна,
  • 16:45 - 16:46
    мөн Швейцарь дэлхийн бусад орноос
  • 16:46 - 16:48
    хамаагүй эрх мэдэлтэй гэх байсан.
  • 16:48 - 16:51
    Гэтэл гэнэт Швейцарийн банкны эсрэг
  • 16:51 - 16:53
    АНУ-ын хэдхэн хоригоос болж
    том өөрчлөлт гарсан.
  • 16:53 - 16:57
    Бид санхүүгийн илүү нээлттэй
    байдал руу явж байна.
  • 16:57 - 17:01
    Тэгэхээр улс төрийн өнцгөөс
    илүү сайн удирдахад
  • 17:01 - 17:04
    тийм ч хэцүү биш байх.
  • 17:04 - 17:06
    АНУ, Европын Холбооны улс тэргүүтэй
  • 17:06 - 17:09
    дэлхийн ДНБ-ний тал нь ширээ тойрч суугаад
  • 17:09 - 17:11
    баталсан тогтоол бий болно.
  • 17:11 - 17:13
    Санхүүгийн ил тод байдал бий болоход
  • 17:13 - 17:16
    дэлхийн ДНБ-ний тал хувь,
    үндэстэн дамнасан корпорациудын
  • 17:16 - 17:20
    ашгаас авах хамгийн бага татвар
    хангалтгүй бол
  • 17:20 - 17:21
    өөр юу хангалттай гэж?
  • 17:21 - 17:25
    Эдгээр нь техникийн бэрхшээл биш.
  • 17:25 - 17:27
    Хэрвээ эдгээр асуудалд
  • 17:27 - 17:29
    бүтээлчээр хандаж чадвал
    ахиц гарна гэж би бодож байна.
  • 17:29 - 17:31
    Санхүүгийн тодорхой бус байдал
  • 17:31 - 17:34
    ашигтай санагддаг хүмүүст
    тохирсон хориг бидэнд байна.
  • 17:34 - 17:36
    БЖ: Таны үзэл бодлын эсрэг
  • 17:36 - 17:37
    нэг тайлбар бол
  • 17:37 - 17:39
    эдийн засгийн тэгш бус байдал
  • 17:39 - 17:42
    капитализмын зүгээр нэг хэсэг биш,
    харин нэг хөдөлгүүр нь мөн гэдэг.
  • 17:42 - 17:45
    Тэгш бус байдлыг бууруулснаар
  • 17:45 - 17:48
    цаанаа өсөлтийг бууруулж байна гэсэн үг.
  • 17:48 - 17:49
    Үүнд та юу гэж хариулах вэ?
  • 17:49 - 17:51
    ТП: Тийм ээ, би тэгш бус байдлыг
  • 17:51 - 17:53
    дангаараа асуудал гэж бодохгүй байна.
  • 17:53 - 17:55
    Тодорхой хэмжээ хүртлээ тэгш бус байдал
  • 17:55 - 17:58
    шинэчлэлт, өсөлтөд хэрэгтэй байж болно.
  • 17:58 - 18:00
    Гол асуудал түвшиндээ байгаа.
  • 18:00 - 18:02
    Тэгш бус байдал хэт их болоход
  • 18:02 - 18:05
    өсөлтөд ямар ч ашиггүй,
  • 18:05 - 18:07
    бүр муу нөлөө үзүүлнэ.
  • 18:07 - 18:10
    Учир нь цаг хугацаа өнгөрөхөд
  • 18:10 - 18:11
    тэгш бус байдал хэт нэмэгдэж
  • 18:11 - 18:13
    шилжилт багасна.
  • 18:13 - 18:16
    Жишээ нь, XIX зууных шиг эсвэл
  • 18:16 - 18:19
    Дэлхийн I дайн хүртэлх
  • 18:19 - 18:21
    Европын бүх улс шиг
  • 18:21 - 18:23
    баялгийн төвлөрөл
  • 18:23 - 18:25
    өсөлтөд ашиггүй.
  • 18:25 - 18:27
    Энэ байдал нь эмгэнэлт явдлууд болон
  • 18:27 - 18:30
    бодлогын өөрчлөлтийн
    нийлбэрээр устгагдсан.
  • 18:30 - 18:32
    Энэ өсөлтийг зогсоогоогүй.
  • 18:32 - 18:35
    Мөн хэт тэгш бус байх нь
  • 18:35 - 18:37
    ардчилсан нийгэмд хортой.
  • 18:37 - 18:40
    Улс төрд дуу хоолойгоо хүргэх
    боломж нь тэгш бус болно.
  • 18:40 - 18:42
    АНУ-ын улс төрд хувь хүмүүсийн мөнгө
  • 18:42 - 18:44
    одоо их асуудал болоод байгаа гэж
  • 18:44 - 18:46
    надад санагддаг.
  • 18:46 - 18:49
    Бид Дэлхийн I дайны өмнөх үе шиг
  • 18:49 - 18:51
    хэт их тэгш бус байдалд
    буцаж очихыг хүсэхгүй.
  • 18:51 - 18:55
    Нэлээд хэмжээний үндэсний баялгийг
    дунд давхаргат хуваарилах нь
  • 18:55 - 18:58
    өсөлтөд тийм ч муу биш.
  • 18:58 - 19:01
    Харин ч өмч, үр ашиг гээд
  • 19:01 - 19:03
    хоёуланд нь хэрэгтэй.
  • 19:03 - 19:05
    БЖ: Таны номыг шүүмжилсэн гэж
  • 19:05 - 19:07
    би түрүүн хэлсэн.
  • 19:07 - 19:08
    Зарим тоо баримтыг чинь шүүмжилсэн.
  • 19:08 - 19:10
    Зарим тоо баримтын багцыг шүүмжилсэн.
  • 19:10 - 19:12
    Таныг зөвхөн өөрт ашигтай тоо мэдээг
  • 19:12 - 19:15
    түүсэн гэсэн. Үүнд та юу гэж хариулах вэ?
  • 19:15 - 19:17
    ТП: Миний ном мэтгэлцээн үүсгэж байгаад
  • 19:17 - 19:19
    би хувьдаа маш их баяртай байна.
  • 19:19 - 19:22
    Энэ миний бас нэг зорилго байсан.
  • 19:22 - 19:24
    Би бүх мэдээллээ тооцоололтой нь хамт
  • 19:24 - 19:27
    интернетэд нээлттэй
    байршуулсан шалтгаан нь
  • 19:27 - 19:29
    үүний тухай нээлттэй,
  • 19:29 - 19:31
    ил тод мэтгэлцээн
    өрнүүлэх зорилготой.
  • 19:31 - 19:33
    Тиймээс би тус бүрд нь
  • 19:33 - 19:35
    асуулт болгонд хариулт өгсөн.
  • 19:35 - 19:38
    Номоо дахин бичих байсан бол
  • 19:38 - 19:41
    би яг үнэндээ баялгийн тэгш бус байдал
  • 19:41 - 19:43
    тэр дундаа АНУ-д
  • 19:43 - 19:46
    өмнө бичсэнээс минь илүү өндөр
    байна гэж би дүгнэнэ.
  • 19:46 - 19:49
    Саез, Цукман нар сүүлд хийсэн судалгаандаа
  • 19:49 - 19:51
    намайг номоо бичих үед байгаагүй
  • 19:51 - 19:52
    шинэ тоо баримт ашигласан.
  • 19:52 - 19:57
    АНУ-ын баялгийн төвлөрөл
    миний мэдээллэснээс ч илүү нэмэгдсэн.
  • 19:57 - 19:59
    Өөр тоо баримт ирээдүйд ч гарч ирнэ.
  • 19:59 - 20:01
    Зарим нь өөр зүгт явах болно.
  • 20:01 - 20:05
    Бид бараг долоо хоног бүр
    Дэлхийн Хамгийн Өндөр Орлогын
  • 20:05 - 20:08
    мэдээллийн сангийн шинэчлэгдсэн
    баримтуудыг нээлттэй оруулдаг.
  • 20:08 - 20:10
    Ирээдүйд ч оруулсаар байх болно,
  • 20:10 - 20:12
    ялангуяа хөгжиж буй орнуудынхыг.
  • 20:12 - 20:15
    Эдгээр мэдээллийг цуглуулах ажилд
  • 20:15 - 20:17
    хүссэн хүн бүрийг хувь нэмрээ
    оруулахыг урья.
  • 20:17 - 20:20
    Мэдээж баялгийн шилжилтийн
  • 20:20 - 20:24
    ил тод байдал хангалтгүй байгаа
    гэдэгтэй би санал нийлнэ.
  • 20:24 - 20:26
    Илүү сайн мэдээлэлтэй болохын тулд
  • 20:26 - 20:29
    багахан хэмжээний хөрөнгийн татвар
    ногдуулахаас эхэлбэл
  • 20:29 - 20:31
    бид бүгд энэ чухал чиг хандлагын тал дээр
  • 20:31 - 20:33
    нэг ижил ойлголттой болж
  • 20:33 - 20:36
    бодлогоо тухайн ажигласан үзэгдэл бүртээ
    тохируулж чадна.
  • 20:36 - 20:38
    Тэгэхээр татвар бол
    мэдлэгийн эх үүсвэр бөгөөд
  • 20:38 - 20:41
    бидэнд яг одоогийн байдлаар
    хамгийн их хэрэгтэй зүйл мөн.
  • 20:41 - 20:44
    БЖ: Маш их баярлалаа, Томас Пикетти.
    Баярлалаа.
  • 20:44 - 20:47
    ТП: Баярлалаа.
    (Алга ташилт)
Title:
XXI зууны капиталын шинэ төлөв
Speaker:
Томас Пикетти
Description:

Францын эдийн засагч Томас Пикетти 2014 оны эхээр хэвлүүлсэн номондоо эдийн засгийн тэгш бус байдлыг нэгэн энгийн боловч гашуун томъёогоор илэрхийлсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ бол "r > g" буюу капиталын өгөөж нь эдийн засгийн өсөлтөөс ямагт их байдаг.
Энэхүү илтгэлдээ тэрээр хэрхэн асар их тоо баримтан дээр үндэслэн "Эдийн засгийн тэгш бус байдал нь шинэ зүйл биш, гэхдээ байдал улам дордсоор байгаа нь ирээдүйд нөлөөлж эхэлнэ" гэсэн дүгнэлтэд хүрсэн тухайгаа ярих болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:00

Mongolian subtitles

Revisions