1 00:00:00,915 --> 00:00:02,880 Өнөөдөр энд ирсэндээ би их баяртай байна. 2 00:00:02,880 --> 00:00:06,596 Би сүүлийн 15 жилийн турш орлого болон 3 00:00:06,596 --> 00:00:09,915 баялгийн хуваарилалтын түүхийг судалж байна. 4 00:00:09,915 --> 00:00:13,016 Түүхийн баримтыг авч үзэхэд 5 00:00:13,016 --> 00:00:15,517 хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь 6 00:00:15,517 --> 00:00:17,530 урт хугацаанд 7 00:00:17,530 --> 00:00:20,390 капиталын өгөөжийн хэмжээ 8 00:00:20,390 --> 00:00:23,920 эдийн засгийн өсөлтөөс өндөр байх хандлагатай байдаг. 9 00:00:23,920 --> 00:00:26,665 Энэ нь их хэмжээний баялгийн хуримтлал бий болгодог. 10 00:00:26,665 --> 00:00:28,498 Хязгааргүй баялгийн хуримтлал биш, 11 00:00:28,498 --> 00:00:31,289 харин r болон g хоёрын ялгаа их байх тусам 12 00:00:31,289 --> 00:00:34,224 баялгийн тэгш бус байдал нэмэгдэнэ. 13 00:00:34,224 --> 00:00:37,431 Энэ нь нийгмийн хөгжлийн чиг болж байна. 14 00:00:37,431 --> 00:00:40,985 Би энэхүү гол хүчин зүйлийн тухай өнөөдөр ярих болно. 15 00:00:40,985 --> 00:00:43,324 Гэхдээ энэ бол орлого ба баялгийн хуваарилалтын 16 00:00:43,324 --> 00:00:45,824 өөрчлөлтөд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл биш 17 00:00:45,824 --> 00:00:47,757 гэдгийг анхааруулъя. 18 00:00:47,757 --> 00:00:49,782 Үүнээс гадна маш олон хүчин зүйл 19 00:00:49,782 --> 00:00:52,763 орлого ба баялгийн хуваарилалтын урт хугацааны өөрчлөлтөд 20 00:00:52,763 --> 00:00:54,338 чухал үүрэг гүйцэтгэж байдаг. 21 00:00:54,338 --> 00:00:56,307 Мөн цуглуулах шаардлагатай 22 00:00:56,307 --> 00:00:57,863 олон мэдээ, баримт байгаа. 23 00:00:57,863 --> 00:01:00,795 Өмнөхтэйгээ харьцуулахад бага зэрэг илүү мэддэг болсон ч, 24 00:01:00,795 --> 00:01:03,316 бид одоог хүртэл маш бага мэдэж байна. 25 00:01:03,316 --> 00:01:05,992 Мэдээж хэрэг судлах хэрэгтэй, 26 00:01:05,992 --> 00:01:08,230 эдийн засгийн, нийгмийн, улс төрийн гэх мэт 27 00:01:08,230 --> 00:01:09,717 олон процессууд байна. 28 00:01:09,717 --> 00:01:12,697 Би өнөөдөр энэхүү энгийн хүчин зүйлийн тухай ярих боловч, 29 00:01:12,697 --> 00:01:14,958 үүнээс гадна өөр чухал хүчин зүйл 30 00:01:14,958 --> 00:01:16,162 байхгүй гэсэн үг биш. 31 00:01:16,162 --> 00:01:18,434 Миний үзүүлэх ихэнх мэдээ баримт 32 00:01:18,434 --> 00:01:20,469 интернетээс хандах боломжтой 33 00:01:20,469 --> 00:01:23,319 Дэлхийн Хамгийн Өндөр Орлогын мэдээллийн санд байгаа. 34 00:01:23,319 --> 00:01:25,487 Энэ бол одоо байгаа хамгийн том 35 00:01:25,487 --> 00:01:27,940 тэгш бус байдлын түүхэн тоо баримт. 36 00:01:27,940 --> 00:01:30,370 Үүнийг арав гаруй орны 37 00:01:30,370 --> 00:01:33,182 30 гаран эрдэмтэд цуглуулсан. 38 00:01:33,182 --> 00:01:35,440 Энэ мэдээллийн сангаас авсан 39 00:01:35,440 --> 00:01:37,105 зарим баримтыг үзүүлье. 40 00:01:37,105 --> 00:01:39,599 Дараа нь r нь g-ээс их гэдэг ойлголт руу буцаж ирье. 41 00:01:39,599 --> 00:01:40,849 Нэг дэх баримт: 42 00:01:40,849 --> 00:01:44,740 Өнгөрсөн зууны хугацаанд АНУ болон Европт 43 00:01:44,740 --> 00:01:46,645 орлогын тэгш бус байдлын 44 00:01:46,645 --> 00:01:48,400 огцом эргэлт гарсан. 45 00:01:48,400 --> 00:01:51,905 1900, 1910 онуудад орлогын тэгш бус байдал 46 00:01:51,905 --> 00:01:54,170 АНУ-ыг бодвол Европт хамаагүй илүү байсан. 47 00:01:54,170 --> 00:01:57,280 Харин одоогийн байдлаар АНУ-д илүү их болсон. 48 00:01:57,280 --> 00:01:58,946 Энд нэг зүйлийг тодруулж хэлье. 49 00:01:58,946 --> 00:02:01,770 Гол тайлбар маань r нь g-ээс илүү гэдэгт биш. 50 00:02:01,770 --> 00:02:05,267 Үүнээс илүүтэйгээр ур чадварын эрэлт, нийлүүлэлт, 51 00:02:05,267 --> 00:02:08,720 боловсрол болон технологийн хоорондох өрсөлдөөн, 52 00:02:08,720 --> 00:02:12,300 даяарчлал, магадгүй АНУ-д ур чадвар эзэмших 53 00:02:12,300 --> 00:02:13,906 тэгш бус боломжоос шалтгаалдаг. 54 00:02:13,906 --> 00:02:16,493 Учир нь дээгүүр жагсдаг их сургуулиуд маш сайн мөртлөө 55 00:02:16,493 --> 00:02:18,225 жагсаалтанд доогуур жагсдаг нь 56 00:02:18,225 --> 00:02:19,500 тийм ч сайн биш. 57 00:02:19,500 --> 00:02:21,861 Тиймээс ур чадварын хүрэлцээ маш тэгш бус. 58 00:02:21,861 --> 00:02:24,140 Мөн АНУ-ын удирдах ажилтны цалин 59 00:02:24,140 --> 00:02:26,800 урд өмнө байгаагүйгээр хурдан өссөн. 60 00:02:26,800 --> 00:02:29,650 Үүнийг зөвхөн боловсролтой холбож тайлбарлах боломжгүй. 61 00:02:29,650 --> 00:02:31,604 Тэгэхээр үүнээс гадна өөр шалтгаан бий. 62 00:02:31,604 --> 00:02:34,083 Гэхдээ өнөөдөр энийг ярихгүй, 63 00:02:34,083 --> 00:02:36,879 учир нь өнөөдөр орлогын тэгш бус байдал дээр төвлөрнө. 64 00:02:36,879 --> 00:02:39,860 Би одоо орлогын тэгш бус байдлын 65 00:02:39,860 --> 00:02:42,210 маш энгийн үзүүлэлтийг харуулъя. 66 00:02:42,210 --> 00:02:44,284 Энэ бол орлогоор хамгийн өндөр 10%-ийн дүн 67 00:02:44,284 --> 00:02:46,732 нийт орлогын хэмжээнд эзлэх хувийг харуулсан дүрс. 68 00:02:46,732 --> 00:02:49,074 Та бүхний харж байгаачлан, нэг зууны тэртээ 69 00:02:49,074 --> 00:02:51,891 Европт 45-50 хувь, 70 00:02:51,891 --> 00:02:54,939 АНУ-д 40 гаруйхан хувь байжээ. 71 00:02:54,939 --> 00:02:57,210 Үүнээс харахад, Европт илүү тэгш бус байсан. 72 00:02:57,210 --> 00:02:59,234 ХХ зууны эхний хагаст 73 00:02:59,234 --> 00:03:01,765 огцом унаж, 74 00:03:01,765 --> 00:03:04,128 сүүлийн арван жилийн хугацаанд 75 00:03:04,128 --> 00:03:07,630 АНУ Европтой харьцуулахад илүү тэгш бус болсон байна. 76 00:03:07,630 --> 00:03:10,300 Энэ бол эхний баримт. 77 00:03:10,300 --> 00:03:14,211 Дараагийн баримт нь баялгийн тэгш бус байдлын тухай. 78 00:03:14,211 --> 00:03:17,301 Хамгийн гол нь баялгийн тэгш бус байдал 79 00:03:17,301 --> 00:03:19,907 орлогынхоос хамаагүй их байдаг. 80 00:03:19,907 --> 00:03:22,292 Хэдийгээр баялгийн тэгш бус байдал нь 81 00:03:22,292 --> 00:03:24,945 сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ч, 82 00:03:24,945 --> 00:03:26,801 нэг зууны өмнөх үеийг бодвол 83 00:03:26,801 --> 00:03:28,680 одоо тийм ч хурцадмал биш. 84 00:03:28,680 --> 00:03:31,199 Гэвч баялгийн нийт хэмжээ нь 85 00:03:31,199 --> 00:03:33,224 Дэлхийн I дайн, Их хямрал, 86 00:03:33,224 --> 00:03:35,045 Дэлхийн II дайнаас үүдэлтэй цочролоос 87 00:03:35,045 --> 00:03:37,990 орлогын хувьд сэргэж чадсан. 88 00:03:37,990 --> 00:03:40,143 Одоо үзүүлэх хоёр график дээр 89 00:03:40,143 --> 00:03:43,000 баримт хоёр, гурав байгаа. 90 00:03:43,000 --> 00:03:47,390 Баялгийн тэгш бус байдлын түвшнийг авч үзье. 91 00:03:47,390 --> 00:03:50,548 Энэ бол хамгийн их баялаг эзэмшигч 10 хувийн 92 00:03:50,548 --> 00:03:53,070 нийт баялагт эзлэх хэмжээ. 93 00:03:53,070 --> 00:03:55,779 Тэгэхээр АНУ, Европ хоёрын хувьд 94 00:03:55,779 --> 00:03:57,994 орлогын тэгш бус байдалтай 95 00:03:57,994 --> 00:04:00,020 яг адил эргэлт явагдсаныг харж болно. 96 00:04:00,020 --> 00:04:02,220 Өөрөөр хэлбэл, нэг зууны өмнө 97 00:04:02,220 --> 00:04:05,473 Европт баялгийн төвлөрөл АНУ-аас илүү байсан. 98 00:04:05,473 --> 00:04:07,647 Харин одоо эсрэгээрээ болсон. 99 00:04:07,647 --> 00:04:09,638 Бас өөр хоёр зүйл харж болно. 100 00:04:09,638 --> 00:04:13,339 Нэгт, баялгийн тэгш бус байдлын ерөнхий түвшин 101 00:04:13,339 --> 00:04:15,994 орлогынхоос үргэлж өндөр байсаар ирсэн. 102 00:04:15,994 --> 00:04:18,334 Тэгэхээр, орлогын тэгш бус байдлын хувьд 103 00:04:18,334 --> 00:04:20,662 хамгийн өндөр орлоготой 10 хувийн 104 00:04:20,662 --> 00:04:24,960 эзлэх хэмжээ нийт орлогын 30-50 хувь байсан. 105 00:04:24,960 --> 00:04:27,772 Баялгийн хувьд энэ хэмжээ 106 00:04:27,772 --> 00:04:29,831 үргэлж 60-90 хувь байдаг. 107 00:04:29,831 --> 00:04:31,257 Энэ бол нэг дэх баримт. 108 00:04:31,257 --> 00:04:33,543 Энэ ойлголт дараагийн хэсэгт маш чухал үүрэгтэй. 109 00:04:33,543 --> 00:04:34,994 Баялгийн төвлөрөл 110 00:04:34,994 --> 00:04:36,873 орлогын төвлөрлөөс үргэлж илүү байдаг. 111 00:04:36,873 --> 00:04:40,259 Хоёр дах баримт болох баялгийн тэгш бус байдлын өсөлтийн хувьд 112 00:04:40,259 --> 00:04:43,636 энэ нь биднийг 1910 он руу 113 00:04:43,636 --> 00:04:47,492 эргээд аваачих хэмжээний өндөр хараахан биш байна. 114 00:04:47,492 --> 00:04:49,269 Өнөөдрийн гол ялгаа гэвэл 115 00:04:49,269 --> 00:04:51,182 баялгийн тэгш бус байдал их хэвээрээ буюу 116 00:04:51,182 --> 00:04:54,444 эхний 10 хувийн эзэмшигч нь баялгийн 60-70 хувийг эзэмшсээр байгаа ч, 117 00:04:54,444 --> 00:04:56,289 сайн мэдээ гэвэл нөхцөл байдал 118 00:04:56,289 --> 00:04:58,070 нэг зууны өмнөх үеэс арай дээр байна. 119 00:04:58,070 --> 00:05:01,441 Тэр үед энэ үзүүлэлт Европт 90 хувьд хүрч байсан. 120 00:05:01,441 --> 00:05:03,432 Өнөөдрийн байдлаар, 121 00:05:03,432 --> 00:05:05,434 дундаж 40 хувь гэж нэрлэсэн, 122 00:05:05,434 --> 00:05:07,347 эхний 10 болон 123 00:05:07,347 --> 00:05:09,120 доод 50-д багтаагүй 124 00:05:09,120 --> 00:05:11,386 дундаж давхарга нь 125 00:05:11,386 --> 00:05:14,529 үндэсний нийт баялгийн 126 00:05:14,529 --> 00:05:16,391 20-30 хувийг эзэмшдэг. 127 00:05:16,391 --> 00:05:19,722 Тэд нэг зууны тэртээ ядуу байсан ба 128 00:05:19,722 --> 00:05:22,340 тэр үед дундаж давхарга гэж бараг байдаггүй байсан. 129 00:05:22,340 --> 00:05:24,407 Энэ бол маш чухал өөрчлөлт. 130 00:05:24,407 --> 00:05:28,532 Сонирхолтой нь, баялгийн нийт дүн хэмжээ 131 00:05:28,532 --> 00:05:31,838 Дэлхийн I дайны өмнөх үеийнх шиг сэргэсэн ч 132 00:05:31,838 --> 00:05:35,347 тэгш бус байдал тэр үеийн хэмжээнд хүрээгүй байгаа. 133 00:05:35,347 --> 00:05:37,294 Энэ бол орлогын хувьд 134 00:05:37,294 --> 00:05:39,510 нийт баялгийн хэмжээ. 135 00:05:39,510 --> 00:05:41,623 Энэ ялангуяа Европт ажиглагдана. 136 00:05:41,623 --> 00:05:45,483 Мөн бид Дэлхийн I дайны өмнөх үеийн хэмжээнд бараг буцаж хүрээд байна. 137 00:05:45,483 --> 00:05:47,328 Энэ онол 138 00:05:47,328 --> 00:05:49,859 хоёр хэсгээс бүрддэг. 139 00:05:49,859 --> 00:05:51,358 Нэг нь бидний хураадаг 140 00:05:51,358 --> 00:05:53,420 баялгийн нийт хэмжээтэй холбоотой. 141 00:05:53,420 --> 00:05:55,098 Мэдээж хэрэг их баялаг цуглуулах нь 142 00:05:55,098 --> 00:05:56,845 муу гэсэн үг биш. 143 00:05:56,845 --> 00:05:59,073 Ялангуяа илүү тархсан, 144 00:05:59,073 --> 00:06:01,107 хэт төвлөрөөгүй бол бүр сайн. 145 00:06:01,107 --> 00:06:03,852 Бидний анхаарлаа хандуулах зүйл бол 146 00:06:03,852 --> 00:06:06,233 баялгийн тэгш бус байдлын урт хугацааны 147 00:06:06,233 --> 00:06:08,533 хувьсал болон бидний ирээдүй. 148 00:06:08,533 --> 00:06:10,558 Дэлхийн I дайн хүртэл 149 00:06:10,558 --> 00:06:14,220 баялгийн тэгш бус байдал асар их байсныг хэрхэн тайлбарлах вэ? 150 00:06:14,220 --> 00:06:17,410 Одоо үүнээс ч илүү нэмэгдэж байгаа нь 151 00:06:17,410 --> 00:06:20,737 ирээдүйд яаж нөлөөлөх вэ? 152 00:06:20,737 --> 00:06:24,623 Ирээдүйн тухай зарим 153 00:06:24,623 --> 00:06:26,759 тайлбар болон таамаглалыг сонирхуулъя. 154 00:06:26,759 --> 00:06:28,304 Хамгийн түрүүнд баялгийн төвлөрөл 155 00:06:28,304 --> 00:06:30,531 орлогын төвлөрлөөс илүү их байдгийг тайлбарлах 156 00:06:30,531 --> 00:06:32,808 хамгийн сайн загварчлал бол 157 00:06:32,808 --> 00:06:35,894 динамик, династик загвар 158 00:06:35,894 --> 00:06:37,736 гэдгийг хэлэх нь зүйтэй. 159 00:06:37,736 --> 00:06:40,200 Хувь хүн урт хугацаагаар 160 00:06:40,200 --> 00:06:42,956 янз бүрийн зорилгоор баялаг цуглуулдаг. 161 00:06:42,956 --> 00:06:45,566 Хэрвээ хүмүүс хөрөнгийг 162 00:06:45,566 --> 00:06:47,569 амьдралын мөчлөг буюу 163 00:06:47,569 --> 00:06:49,582 хөгшрөөд ашиглах гэж 164 00:06:49,582 --> 00:06:51,169 хуримтлуулдаг байсан бол 165 00:06:51,169 --> 00:06:53,542 баялгийн тэгш бус байдлын түвшин 166 00:06:53,542 --> 00:06:55,859 их, бага хэмжээгээр орлогын тэгш бус байдалтай 167 00:06:55,859 --> 00:06:57,828 ойролцоо байх байсан. 168 00:06:57,828 --> 00:06:59,756 Харин дан амьдралын мөчлөгийг ашиглан 169 00:06:59,756 --> 00:07:01,950 яагаад баялгийн тэгш бус байдал 170 00:07:01,950 --> 00:07:03,434 орлогынхоос ийм их байгааг 171 00:07:03,434 --> 00:07:04,710 тайлбарлахад маш хэцүү. 172 00:07:04,710 --> 00:07:07,041 Иймээс хүмүүс өөр ямар шалтгаанаар 173 00:07:07,041 --> 00:07:09,139 баялаг цуглуулдгийг тайлбарласан 174 00:07:09,139 --> 00:07:10,960 тайлбарууд хэрэгтэй. 175 00:07:10,960 --> 00:07:12,884 Ерөнхийдөө тэд хойч үе, 176 00:07:12,884 --> 00:07:15,530 үр хүүхдүүддээ шилжүүлэх эсвэл 177 00:07:15,530 --> 00:07:17,778 заримдаа баялгийг дагадаг 178 00:07:17,778 --> 00:07:20,746 нэр хүнд, эрх мэдлээс болоод баялаг хуримтлуулахыг хүсдэг. 179 00:07:20,746 --> 00:07:22,130 Тоон мэдээг тайлбарлахын тулд 180 00:07:22,130 --> 00:07:24,120 амьдралын мөчлөгөөс гадна 181 00:07:24,120 --> 00:07:26,888 баялаг хуримтлуулах өөр шалтгаан байж таарах нь. 182 00:07:26,888 --> 00:07:29,534 Баялгийн хуримтлалын 183 00:07:29,534 --> 00:07:32,210 олон төрлийн динамик загварууд дотор 184 00:07:32,210 --> 00:07:35,768 ийм династик сэдэлтэйгээр төрөл бүрийн, 185 00:07:35,768 --> 00:07:39,114 дахин давтагдах шок бий болно. 186 00:07:39,114 --> 00:07:41,786 Жишээ нь, зарим айл өрх 187 00:07:41,786 --> 00:07:43,473 олон хүүхэдтэй бол 188 00:07:43,473 --> 00:07:45,239 баялгаа хуваах болно. 189 00:07:45,239 --> 00:07:47,129 Зарим нь цөөн хүүхэдтэй. 190 00:07:47,129 --> 00:07:49,357 Мөн өгөөжийн хэмжээний шок гэж байдаг. 191 00:07:49,357 --> 00:07:51,444 Зарим өрх асар их капиталын орлого олдог. 192 00:07:51,444 --> 00:07:53,469 Зарим нь оновчгүй хөрөнгө оруулалт хийдэг. 193 00:07:53,469 --> 00:07:55,490 Тэгэхээр баялаг үргэлж ямар нэг 194 00:07:55,490 --> 00:07:56,928 хөдөлгөөнтэй байдаг. 195 00:07:56,928 --> 00:07:59,553 Зарим хүмүүсийн амьдрал дээшилнэ, зарим нь эсрэгээрээ. 196 00:07:59,553 --> 00:08:00,955 Хамгийн гол нь 197 00:08:00,955 --> 00:08:02,175 ийм загварын хувьд 198 00:08:02,175 --> 00:08:04,521 шокийн өгөгдсөн хэлбэлзлийн хэмжээнд 199 00:08:04,521 --> 00:08:06,977 баялгийн тэгш бус байдлын тэнцвэрт түвшин нь 200 00:08:06,977 --> 00:08:11,394 "r-g"-гийн огцом өсөлттэй функц байна. 201 00:08:11,394 --> 00:08:14,263 Баялгийн өгөөж болон 202 00:08:14,263 --> 00:08:16,107 өсөлтийн хоорондох ялгаа нь 203 00:08:16,107 --> 00:08:17,862 яагаад тийм чухал вэ гэвэл 204 00:08:17,862 --> 00:08:20,174 анхны тэгш бус байдал 205 00:08:20,174 --> 00:08:22,565 илүү өндөр "r-g"-тэй үед 206 00:08:22,565 --> 00:08:24,634 илүү хурдан нэмэгдэнэ. 207 00:08:24,634 --> 00:08:26,108 Энгийн жишээ авч үзвэл 208 00:08:26,108 --> 00:08:28,754 r=5%, g=1% гэвэл 209 00:08:28,754 --> 00:08:31,982 хөрөнгөө эдийн засгийн өсөлттэй 210 00:08:31,982 --> 00:08:34,201 ижил хурдтай өсгөхийн тулд баялаг эзэмшигчид 211 00:08:34,201 --> 00:08:36,904 хөрөнгийнхөө тавны нэгээр л 212 00:08:36,904 --> 00:08:39,267 дахин хөрөнгө оруулалт хийхэд хангалттай. 213 00:08:39,267 --> 00:08:40,650 Энэ тохиолдолд, 214 00:08:40,650 --> 00:08:42,416 татвар төлөхгүй гэж үзвэл 215 00:08:42,416 --> 00:08:44,371 хөрөнгийнхөө тавны дөрвийг зарцуулах 216 00:08:44,371 --> 00:08:45,760 их хөрөнгө босгож цуглуулах, 217 00:08:45,760 --> 00:08:47,911 үлдсэн тавны нэгээр хөрөнгө оруулах боломжтой. 218 00:08:47,911 --> 00:08:50,359 Мэдээж хэрэг зарим өрх үүнээс 219 00:08:50,359 --> 00:08:52,102 их эсвэл багыг зарцуулах болохоор 220 00:08:52,102 --> 00:08:53,857 хуваарилалт хөдөлгөөнтэй байна. 221 00:08:53,857 --> 00:08:56,973 Гэхдээ дунджаар тавны нэгийг дахин эргэлтэнд оруулахад хангалттай. 222 00:08:56,973 --> 00:09:00,472 Энэ нь баялгийн тэгш бус байдлыг өндөр хэвээр байлгадаг. 223 00:09:00,472 --> 00:09:02,969 r үргэлж g-ээс их байх болно гэхэд 224 00:09:02,969 --> 00:09:05,315 та гайхах хэрэггүй, 225 00:09:05,315 --> 00:09:08,121 учир нь яг үнэндээ хүн төрөлхтний 226 00:09:08,121 --> 00:09:10,192 түүхийн ихэнх хугацаанд ийм л байсан. 227 00:09:10,192 --> 00:09:13,543 Хүн бүрт зарим талаараа 228 00:09:13,543 --> 00:09:15,321 ойлгомжтой байсан нь 229 00:09:15,321 --> 00:09:17,509 өсөлт бараг тэг байсан гэдэг 230 00:09:17,509 --> 00:09:19,130 маш энгийн тайлбартай. 231 00:09:19,130 --> 00:09:22,662 Өсөлт магадгүй 0.1, 0.2, 0.3 байсан ба 232 00:09:22,662 --> 00:09:24,658 хүн амын болон нэг хүнд ногдох 233 00:09:24,658 --> 00:09:26,655 үйлдвэрлэлийн өсөлт маш удаан, 234 00:09:26,655 --> 00:09:28,539 харин капиталын өгөөж мэдээж 235 00:09:28,539 --> 00:09:30,395 0 хувь байгаагүй. 236 00:09:30,395 --> 00:09:32,431 Газрын өмч буюу 237 00:09:32,431 --> 00:09:34,240 үйлдвэржилтийн өмнөх нийгмийн 238 00:09:34,240 --> 00:09:36,641 уламжлалт өмчийн хэлбэрийн хувьд 239 00:09:36,641 --> 00:09:38,404 өсөлт нь ерөнхийдөө 5 хувь байсан. 240 00:09:38,404 --> 00:09:42,190 Жэйн Остиныг уншсан хүн бүр үүнийг мэднэ. 241 00:09:42,190 --> 00:09:45,098 Хэрвээ та жилийн 1000 фунт стерлингийн орлоготой байхыг хүсвэл 242 00:09:45,098 --> 00:09:46,740 20 000 фунтын үнэ бүхий 243 00:09:46,740 --> 00:09:48,596 капиталтай байх хэрэгтэй. 244 00:09:48,596 --> 00:09:51,146 Ингэж байж 20000-ын 5 хувь нь 1000 болно. 245 00:09:51,146 --> 00:09:53,163 Зарим талаараа энэ нь 246 00:09:53,163 --> 00:09:54,941 нийгмийн гол суурь нь болсон. 247 00:09:54,941 --> 00:09:57,976 Яагаад гэвэл r нь g-ээс их байснаараа 248 00:09:57,976 --> 00:10:02,100 хөрөнгө, баялаг эзэмшигчдэд 249 00:10:02,100 --> 00:10:04,790 капиталын орлогоороо амьдарч, 250 00:10:04,790 --> 00:10:07,490 зөвхөн амь зуухдаа санаа зовохоос гадна 251 00:10:07,490 --> 00:10:10,685 өөр зүйл хийх боломж олгосон. 252 00:10:10,685 --> 00:10:12,845 Түүхэн судалгааны маань 253 00:10:12,845 --> 00:10:14,836 нэг маш чухал дүгнэлт бол 254 00:10:14,836 --> 00:10:17,547 өнөөгийн үйлдвэрлэлийн өсөлт хүмүүсийн хүлээж байсан шиг 255 00:10:17,547 --> 00:10:20,371 энэ үндсэн нөхцлийг өөрчилж чадаагүй. 256 00:10:20,371 --> 00:10:22,050 Өсөлтийн хэмжээ мэдээж 257 00:10:22,050 --> 00:10:23,858 Аж үйлдвэрийн хувьсгалын дараа 258 00:10:23,858 --> 00:10:28,180 0 хувиас 1-2 болсон. 259 00:10:28,180 --> 00:10:30,110 Үүний зэрэгцээ капиталын 260 00:10:30,110 --> 00:10:32,535 өгөөжийн хэмжээ мөн өссөн бөгөөд 261 00:10:32,535 --> 00:10:34,180 энэ хоёрын ялгаа 262 00:10:34,180 --> 00:10:35,636 тийм ч их өөрчлөгдөөгүй. 263 00:10:35,636 --> 00:10:37,886 Ингээд XX зуунд 264 00:10:37,886 --> 00:10:40,530 үйл явдал маш өвөрмөцөөр өрнөсөн. 265 00:10:40,530 --> 00:10:42,547 Эхлээд 1914 болон 1945 оны 266 00:10:42,547 --> 00:10:45,563 дайны цохилтоос үүдэлтэй маш бага өгөөж, 267 00:10:45,563 --> 00:10:47,868 баялгийн эвдрэл сүйдэл, инфляц, 268 00:10:47,868 --> 00:10:49,848 Их хямралын үеийн дампуурал гээд 269 00:10:49,848 --> 00:10:51,513 энэ бүх үйл явдал 270 00:10:51,513 --> 00:10:53,263 хувийн баялгийн өгөөжийг 271 00:10:53,263 --> 00:10:55,158 1914-1945 оны хооронд 272 00:10:55,158 --> 00:10:57,497 маш их бууруулсан. 273 00:10:57,497 --> 00:10:59,333 Дайны дараах үед 274 00:10:59,333 --> 00:11:02,570 маш өндөр өсөлттэй байсан. 275 00:11:02,570 --> 00:11:04,944 Энэ сэргээн байгуулалттай ч холбоотой. 276 00:11:04,944 --> 00:11:06,939 Герман, Франц, Японд 277 00:11:06,939 --> 00:11:09,270 1950-1980 онуудад 278 00:11:09,270 --> 00:11:11,570 5 хувийн өсөлттэй байсан. 279 00:11:11,570 --> 00:11:13,213 Энэ нь сэргээн байгуулалт, 280 00:11:13,213 --> 00:11:15,564 хүн амын өсөлт буюу 281 00:11:15,564 --> 00:11:17,705 төрөлтийн огцом өсөлттэй холбоотой. 282 00:11:17,705 --> 00:11:20,143 Энэ тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой. 283 00:11:20,143 --> 00:11:21,818 Ялангуяа хүн амын өсөлт 284 00:11:21,818 --> 00:11:24,586 ирээдүйд буурах төлөвтэй байна. 285 00:11:24,586 --> 00:11:28,242 Хамгийн тохиромжтой үзүүлэлт бол 286 00:11:28,242 --> 00:11:30,070 урт хугацааны өсөлт 287 00:11:30,070 --> 00:11:31,493 4-5 хувь гэхээс илүү 288 00:11:31,493 --> 00:11:33,439 1-2 хувьтай байна. 289 00:11:33,439 --> 00:11:36,116 Үүнийг авч үзвэл 290 00:11:36,116 --> 00:11:38,257 дэлхийн ДНБ-ний өсөлт болон 291 00:11:38,257 --> 00:11:39,913 капиталын өгөөж, 292 00:11:39,913 --> 00:11:42,272 дундаж капиталын өгөөжийн 293 00:11:42,272 --> 00:11:44,190 хамгийн зөв үзүүлэлтүүд. 294 00:11:44,190 --> 00:11:45,438 Та бүхний харж байгаагаар, 295 00:11:45,438 --> 00:11:47,265 хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд 296 00:11:47,265 --> 00:11:48,758 өсөлтийн хэмжээ маш бага бөгөөд 297 00:11:48,758 --> 00:11:50,392 өгөөжөөс хамаагүй доогуур байсан. 298 00:11:50,392 --> 00:11:52,754 Харин дараа нь ХХ зуунд 299 00:11:52,754 --> 00:11:54,925 ялангуяа дайны дараа 300 00:11:54,925 --> 00:11:57,197 маш өндөр хүн амын өсөлт болон 301 00:11:57,197 --> 00:11:59,477 сэргээн босголтын үйл явц 302 00:11:59,477 --> 00:12:01,410 өсөлт, өгөөж хоёрыг 303 00:12:01,410 --> 00:12:03,441 ойртуулж өгсөн. 304 00:12:03,441 --> 00:12:06,964 Энд би НҮБ-ын хүн амын үзүүлэлтүүдийг ашигласан болохоор 305 00:12:06,964 --> 00:12:09,440 мэдээж эргэлзээтэй. 306 00:12:09,440 --> 00:12:10,831 Бид одооноос эхлээд 307 00:12:10,831 --> 00:12:12,937 олон хүүхэдтэй болоод эхэлбэл 308 00:12:12,937 --> 00:12:15,702 хүн амын өсөлтийн хувь илүү өндөр гарч болно. 309 00:12:15,702 --> 00:12:17,511 Гэвч одоо байгаа үзүүлэлтүүдээс 310 00:12:17,511 --> 00:12:19,753 энэ хамгийн сайн нь бөгөөд 311 00:12:19,753 --> 00:12:21,687 дэлхийн өсөлт удаашрах учраас 312 00:12:21,687 --> 00:12:24,443 өгөөжийн ялгаа нь 313 00:12:24,443 --> 00:12:26,446 ихэснэ гэсэн үг. 314 00:12:26,446 --> 00:12:29,308 Миний өмнө хэлсэнчлэн, 315 00:12:29,308 --> 00:12:30,979 бас нэг сонирхолтой үйл явдал нь 316 00:12:30,979 --> 00:12:32,308 эвдрэл сүйрэл, 317 00:12:32,308 --> 00:12:34,624 капиталын татвар. 318 00:12:34,624 --> 00:12:37,359 Энэ бол татварын өмнөх өгөөж. 319 00:12:37,359 --> 00:12:40,178 Энэ татварын дараах өгөөж, 320 00:12:40,178 --> 00:12:41,904 мөн эвдрэл сүйрлийн дараах байдал. 321 00:12:41,904 --> 00:12:43,681 Татвар болон эвдрэл нь 322 00:12:43,681 --> 00:12:45,369 дундаж өгөөжийн хэмжээг 323 00:12:45,369 --> 00:12:47,158 урт хугацааны турш 324 00:12:47,158 --> 00:12:49,578 өсөлтөөс доогуур байлгасан юм. 325 00:12:49,578 --> 00:12:51,932 Гэхдээ эвдрэл, татвар байгаагүй бол 326 00:12:51,932 --> 00:12:53,727 энэ болохгүй байсан. 327 00:12:53,727 --> 00:12:56,970 Капиталын өгөөж, өсөлт хоёрын 328 00:12:56,970 --> 00:12:59,326 тэнцвэр нь таамаглахад маш хэцүү, 329 00:12:59,326 --> 00:13:01,188 олон зүйлээс хамааралтай 330 00:13:01,188 --> 00:13:03,273 гэдгийг хэлэх нь зүйтэй. 331 00:13:03,273 --> 00:13:05,388 Үүнд техник технологи болон 332 00:13:05,388 --> 00:13:07,972 капитал их шаардах арга техник орно. 333 00:13:07,972 --> 00:13:10,991 Яг одоо капитал хамгийн их шаарддаг 334 00:13:10,991 --> 00:13:14,367 эдийн засгийн салбарт үл хөдлөх хөрөнгө, орон сууц, 335 00:13:14,367 --> 00:13:17,229 эрчим хүчний салбарууд орно. 336 00:13:17,229 --> 00:13:20,941 Гэхдээ ирээдүйд олон салбарт роботууд нэвтэрч 337 00:13:20,941 --> 00:13:22,830 өнөөдөртэй харьцуулахад 338 00:13:22,830 --> 00:13:24,740 хөрөнгөд эзлэх хувь ихсэх магадлалтай. 339 00:13:24,740 --> 00:13:26,734 Гэвч бид үүнд хүрэх хараахан болоогүй. 340 00:13:26,734 --> 00:13:28,500 Одоогийн байдлаар, үл хөдлөх хөрөнгө, 341 00:13:28,500 --> 00:13:30,289 эрчим хүчний салбарт юу болж байгаа нь 342 00:13:30,289 --> 00:13:32,415 нийт капитал хөрөнгө болон хувьцаанд 343 00:13:32,415 --> 00:13:33,549 илүү чухал юм. 344 00:13:33,549 --> 00:13:35,582 Бас нэг чухал асуудал нь 345 00:13:35,582 --> 00:13:37,732 Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын 346 00:13:37,732 --> 00:13:40,151 цар хүрээний нөлөө, санхүүгийн зах зээлийн 347 00:13:40,151 --> 00:13:41,601 нарийн төвөгтэй байдал, 348 00:13:41,601 --> 00:13:44,310 төрийн зохицуулалт байхгүй зэрэг нь 349 00:13:44,310 --> 00:13:45,937 өндөр ашиг олоход хялбар болгодог. 350 00:13:45,937 --> 00:13:48,600 Ялангуяа тэрбумтнууд, хөрөнгө оруулалтын том сангуудад 351 00:13:48,600 --> 00:13:50,582 илүү хүчтэй нөлөөлнө. 352 00:13:50,582 --> 00:13:52,872 Нэг л жишээ дурдахад, 353 00:13:52,872 --> 00:13:56,205 энэ мэдээг Forbes сэтгүүлийн 354 00:13:56,205 --> 00:13:59,535 1987-2013 оны тэрбумтнуудын жагсаалтаас авсан. 355 00:13:59,535 --> 00:14:02,323 Хамгийн их баялаг эзэмшигчдийн хөрөнгө 356 00:14:02,323 --> 00:14:05,440 бодит үзүүлэлтээр буюу инфляцыг хасаад 357 00:14:05,440 --> 00:14:07,831 жилийн 6, 7, 8 хувийн өсөлттэй байсан. 358 00:14:07,831 --> 00:14:10,203 Харин дэлхийн дундаж орлого, 359 00:14:10,203 --> 00:14:11,566 дундаж баялаг 360 00:14:11,566 --> 00:14:14,949 дөнгөж жилд 2 хувиар нэмэгдэж байжээ. 361 00:14:14,949 --> 00:14:16,678 Том их сургуулиудын сангуудад ч 362 00:14:16,678 --> 00:14:17,954 ижил үзэгдэл ажиглагдана: 363 00:14:17,954 --> 00:14:20,222 анхны сан том байх тусам, 364 00:14:20,222 --> 00:14:22,290 ашиг нь өндөр байна. 365 00:14:22,290 --> 00:14:23,968 Тэгвэл яах ёстой вэ? 366 00:14:23,968 --> 00:14:26,364 Хамгийн түрүүнд бидэнд хэрэгтэй зүйл бол 367 00:14:26,364 --> 00:14:28,479 санхүүгийн ил тод байдал. 368 00:14:28,479 --> 00:14:32,320 Бид дэлхийн баялгийн хөдөлгөөний талаар хэтэрхий бага мэдлэгтэй. 369 00:14:32,320 --> 00:14:34,290 Иймд банкны мэдээллийг олон улсын хэмжээнд 370 00:14:34,300 --> 00:14:35,482 цацах хэрэгтэй. 371 00:14:35,482 --> 00:14:38,168 Санхүүгийн хөрөнгийн дэлхий нийтийн бүртгэл, 372 00:14:38,168 --> 00:14:40,659 баялгийн татварын илүү дэлгэрэнгүй зааварчилгаа, 373 00:14:40,659 --> 00:14:43,771 бүр баялагт бага ч гэсэн татвар ногдуулах нь 374 00:14:43,771 --> 00:14:45,987 мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл болно. 375 00:14:45,987 --> 00:14:48,669 Ингэж ажиглалтан дээрээ тулгуурлан 376 00:14:48,669 --> 00:14:50,505 бид бодлогоо тохируулах болно. 377 00:14:50,505 --> 00:14:52,343 Бага татвартай газруудын эсрэг тэмцэл, 378 00:14:52,343 --> 00:14:53,824 мэдээллийн шууд дамжуулалт 379 00:14:53,824 --> 00:14:55,639 тодорхой хэмжээнд биднийг 380 00:14:55,639 --> 00:14:57,490 энэ зүгт түлхэж байна. 381 00:14:57,490 --> 00:14:59,814 Баялгийг дахин хуваарилах өөр арга замууд бий. 382 00:14:59,814 --> 00:15:02,771 Тэдгээрийг ашиглахыг яаруулж байна. 383 00:15:02,771 --> 00:15:04,127 Инфляц: 384 00:15:04,127 --> 00:15:05,826 Мөнгийг хэвлэх нь татварын хууль 385 00:15:05,826 --> 00:15:07,701 гаргахаас илүү хялбар, "хорхой хүргэм". 386 00:15:07,701 --> 00:15:10,331 Гэвч заримдаа мөнгөөрөө юу хийж байгаагаа хүн мэддэггүй. 387 00:15:10,331 --> 00:15:11,748 Энэ бол асуудал шүү. 388 00:15:11,748 --> 00:15:13,361 Хөрөнгийг нь хураан авах амархан. 389 00:15:13,361 --> 00:15:15,302 Хэн нэгнийг хэт баяжиж байна гэж үзвэл 390 00:15:15,302 --> 00:15:17,436 зүгээр л хөрөнгий нь хураагаад авчихаж болно. 391 00:15:17,436 --> 00:15:18,878 Гэхдээ энэ баялгийн шилжилтийг 392 00:15:18,878 --> 00:15:21,711 удирдах тийм ч үр дүнтэй арга биш. 393 00:15:21,711 --> 00:15:23,770 Дайн бол бүр үр дүн багатай. 394 00:15:23,770 --> 00:15:26,526 Тиймээс би орлого өсөх бүр нэмэгддэг татварыг илүүд үздэг. 395 00:15:26,526 --> 00:15:28,800 Гэвч энэ түүх л юм даа. (Инээд) 396 00:15:28,800 --> 00:15:30,835 Түүх өөрөө хамгийн сайн аргыг бий болгодог. 397 00:15:30,835 --> 00:15:32,533 Магадгүй эдгээрийн 398 00:15:32,533 --> 00:15:34,267 холимогийг ч бүтээж болох юм. 399 00:15:34,267 --> 00:15:36,133 Баярлалаа. 400 00:15:36,133 --> 00:15:38,270 (Алга ташилт) 401 00:15:38,270 --> 00:15:43,829 Бруно Жиуссани: Томас Пикетти. Баярлалаа. 402 00:15:43,829 --> 00:15:45,708 Томас, би хэдхэн асуулт асуух гэсэн юм. 403 00:15:45,708 --> 00:15:49,567 Учир нь чи тоо баримтаа үнэхээр гайхалтай цуглуулсан байна. 404 00:15:49,567 --> 00:15:52,941 Гэхдээ чиний хэлснээр 405 00:15:52,941 --> 00:15:54,934 баялгийн төвлөрөл нэмэгдэх нь 406 00:15:54,934 --> 00:15:56,858 капитализмын өөрийнх нь чиг хандлага, 407 00:15:56,858 --> 00:16:00,396 хэрвээ тэр чигээр нь орхивол 408 00:16:00,396 --> 00:16:02,636 энэ системдээ аюул учруулна гэсэн үг үү? 409 00:16:02,636 --> 00:16:04,362 Тэгэхээр бид арга хэмжээ авч 410 00:16:04,362 --> 00:16:07,400 баялгийг дахин хуваарилах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. 411 00:16:07,400 --> 00:16:09,121 Жишээ нь, сая бидний харсан шиг 412 00:16:09,121 --> 00:16:10,592 орлого өсөхөд нэмэгдэх татвар. 413 00:16:10,592 --> 00:16:12,731 Өнөөгийн улс төрд 414 00:16:12,731 --> 00:16:14,722 энэ хэр боломжтой вэ? 415 00:16:14,722 --> 00:16:16,533 Хэрэгжинэ гэсэн магадлал нь 416 00:16:16,533 --> 00:16:18,277 хэр өндөр вэ? 417 00:16:18,277 --> 00:16:19,688 Томас Пикетти: Миний бодлоор 418 00:16:19,688 --> 00:16:21,329 цаг хугацааг ухраан харвал 419 00:16:21,329 --> 00:16:23,920 орлого, баялаг болон татварын түүх нь 420 00:16:23,920 --> 00:16:25,522 гэнэтийн явдлаар дүүрэн. 421 00:16:25,522 --> 00:16:28,127 Тиймээс би юу болохыг урьдчилж 422 00:16:28,127 --> 00:16:29,695 мэддэг хүмүүсийг тэгтлээ их 423 00:16:29,695 --> 00:16:31,326 гайхан биширдэггүй. 424 00:16:31,326 --> 00:16:33,030 Нэг зууны өмнө 425 00:16:33,030 --> 00:16:34,599 олон хүн нэмэгдэх татварыг 426 00:16:34,599 --> 00:16:36,737 боломжгүй зүйл гэх байсан ч 427 00:16:36,737 --> 00:16:38,257 бодит болсон. 428 00:16:38,257 --> 00:16:40,246 Бүр тавхан жилийн өмнө 429 00:16:40,246 --> 00:16:42,598 олон хүн банкны нууцлал 430 00:16:42,598 --> 00:16:44,623 Швейцарьт үүрд хэвээрээ байна, 431 00:16:44,623 --> 00:16:46,291 мөн Швейцарь дэлхийн бусад орноос 432 00:16:46,291 --> 00:16:47,900 хамаагүй эрх мэдэлтэй гэх байсан. 433 00:16:47,900 --> 00:16:50,861 Гэтэл гэнэт Швейцарийн банкны эсрэг 434 00:16:50,861 --> 00:16:53,483 АНУ-ын хэдхэн хоригоос болж том өөрчлөлт гарсан. 435 00:16:53,483 --> 00:16:56,826 Бид санхүүгийн илүү нээлттэй байдал руу явж байна. 436 00:16:56,862 --> 00:17:01,143 Тэгэхээр улс төрийн өнцгөөс илүү сайн удирдахад 437 00:17:01,143 --> 00:17:03,612 тийм ч хэцүү биш байх. 438 00:17:03,612 --> 00:17:05,670 АНУ, Европын Холбооны улс тэргүүтэй 439 00:17:05,670 --> 00:17:08,719 дэлхийн ДНБ-ний тал нь ширээ тойрч суугаад 440 00:17:08,719 --> 00:17:10,721 баталсан тогтоол бий болно. 441 00:17:10,721 --> 00:17:12,847 Санхүүгийн ил тод байдал бий болоход 442 00:17:12,847 --> 00:17:15,513 дэлхийн ДНБ-ний тал хувь, үндэстэн дамнасан корпорациудын 443 00:17:15,513 --> 00:17:19,597 ашгаас авах хамгийн бага татвар хангалтгүй бол 444 00:17:19,597 --> 00:17:21,261 өөр юу хангалттай гэж? 445 00:17:21,261 --> 00:17:24,884 Эдгээр нь техникийн бэрхшээл биш. 446 00:17:24,884 --> 00:17:26,808 Хэрвээ эдгээр асуудалд 447 00:17:26,808 --> 00:17:29,395 бүтээлчээр хандаж чадвал ахиц гарна гэж би бодож байна. 448 00:17:29,395 --> 00:17:31,296 Санхүүгийн тодорхой бус байдал 449 00:17:31,296 --> 00:17:34,287 ашигтай санагддаг хүмүүст тохирсон хориг бидэнд байна. 450 00:17:34,287 --> 00:17:35,940 БЖ: Таны үзэл бодлын эсрэг 451 00:17:35,940 --> 00:17:37,373 нэг тайлбар бол 452 00:17:37,373 --> 00:17:38,815 эдийн засгийн тэгш бус байдал 453 00:17:38,815 --> 00:17:42,452 капитализмын зүгээр нэг хэсэг биш, харин нэг хөдөлгүүр нь мөн гэдэг. 454 00:17:42,452 --> 00:17:45,253 Тэгш бус байдлыг бууруулснаар 455 00:17:45,253 --> 00:17:47,660 цаанаа өсөлтийг бууруулж байна гэсэн үг. 456 00:17:47,660 --> 00:17:49,220 Үүнд та юу гэж хариулах вэ? 457 00:17:49,220 --> 00:17:50,949 ТП: Тийм ээ, би тэгш бус байдлыг 458 00:17:50,949 --> 00:17:52,838 дангаараа асуудал гэж бодохгүй байна. 459 00:17:52,838 --> 00:17:54,878 Тодорхой хэмжээ хүртлээ тэгш бус байдал 460 00:17:54,878 --> 00:17:57,530 шинэчлэлт, өсөлтөд хэрэгтэй байж болно. 461 00:17:57,530 --> 00:17:59,723 Гол асуудал түвшиндээ байгаа. 462 00:17:59,723 --> 00:18:02,267 Тэгш бус байдал хэт их болоход 463 00:18:02,267 --> 00:18:05,156 өсөлтөд ямар ч ашиггүй, 464 00:18:05,156 --> 00:18:06,618 бүр муу нөлөө үзүүлнэ. 465 00:18:06,618 --> 00:18:09,675 Учир нь цаг хугацаа өнгөрөхөд 466 00:18:09,675 --> 00:18:11,311 тэгш бус байдал хэт нэмэгдэж 467 00:18:11,311 --> 00:18:13,177 шилжилт багасна. 468 00:18:13,177 --> 00:18:16,463 Жишээ нь, XIX зууных шиг эсвэл 469 00:18:16,463 --> 00:18:19,340 Дэлхийн I дайн хүртэлх 470 00:18:19,340 --> 00:18:21,265 Европын бүх улс шиг 471 00:18:21,265 --> 00:18:23,030 баялгийн төвлөрөл 472 00:18:23,030 --> 00:18:25,124 өсөлтөд ашиггүй. 473 00:18:25,124 --> 00:18:27,226 Энэ байдал нь эмгэнэлт явдлууд болон 474 00:18:27,226 --> 00:18:29,567 бодлогын өөрчлөлтийн нийлбэрээр устгагдсан. 475 00:18:29,567 --> 00:18:31,839 Энэ өсөлтийг зогсоогоогүй. 476 00:18:31,839 --> 00:18:35,282 Мөн хэт тэгш бус байх нь 477 00:18:35,282 --> 00:18:37,480 ардчилсан нийгэмд хортой. 478 00:18:37,480 --> 00:18:40,103 Улс төрд дуу хоолойгоо хүргэх боломж нь тэгш бус болно. 479 00:18:40,103 --> 00:18:42,178 АНУ-ын улс төрд хувь хүмүүсийн мөнгө 480 00:18:42,178 --> 00:18:44,130 одоо их асуудал болоод байгаа гэж 481 00:18:44,130 --> 00:18:46,270 надад санагддаг. 482 00:18:46,270 --> 00:18:49,276 Бид Дэлхийн I дайны өмнөх үе шиг 483 00:18:49,276 --> 00:18:51,436 хэт их тэгш бус байдалд буцаж очихыг хүсэхгүй. 484 00:18:51,436 --> 00:18:55,110 Нэлээд хэмжээний үндэсний баялгийг дунд давхаргат хуваарилах нь 485 00:18:55,110 --> 00:18:58,500 өсөлтөд тийм ч муу биш. 486 00:18:58,500 --> 00:19:00,751 Харин ч өмч, үр ашиг гээд 487 00:19:00,751 --> 00:19:02,865 хоёуланд нь хэрэгтэй. 488 00:19:02,865 --> 00:19:04,530 БЖ: Таны номыг шүүмжилсэн гэж 489 00:19:04,530 --> 00:19:06,639 би түрүүн хэлсэн. 490 00:19:06,639 --> 00:19:08,320 Зарим тоо баримтыг чинь шүүмжилсэн. 491 00:19:08,320 --> 00:19:10,346 Зарим тоо баримтын багцыг шүүмжилсэн. 492 00:19:10,346 --> 00:19:12,222 Таныг зөвхөн өөрт ашигтай тоо мэдээг 493 00:19:12,222 --> 00:19:14,959 түүсэн гэсэн. Үүнд та юу гэж хариулах вэ? 494 00:19:14,959 --> 00:19:16,886 ТП: Миний ном мэтгэлцээн үүсгэж байгаад 495 00:19:16,886 --> 00:19:19,353 би хувьдаа маш их баяртай байна. 496 00:19:19,353 --> 00:19:21,834 Энэ миний бас нэг зорилго байсан. 497 00:19:21,834 --> 00:19:24,398 Би бүх мэдээллээ тооцоололтой нь хамт 498 00:19:24,398 --> 00:19:26,974 интернетэд нээлттэй байршуулсан шалтгаан нь 499 00:19:26,974 --> 00:19:29,088 үүний тухай нээлттэй, 500 00:19:29,088 --> 00:19:30,977 ил тод мэтгэлцээн өрнүүлэх зорилготой. 501 00:19:30,977 --> 00:19:32,743 Тиймээс би тус бүрд нь 502 00:19:32,743 --> 00:19:34,535 асуулт болгонд хариулт өгсөн. 503 00:19:34,535 --> 00:19:37,648 Номоо дахин бичих байсан бол 504 00:19:37,648 --> 00:19:41,399 би яг үнэндээ баялгийн тэгш бус байдал 505 00:19:41,399 --> 00:19:43,200 тэр дундаа АНУ-д 506 00:19:43,200 --> 00:19:45,963 өмнө бичсэнээс минь илүү өндөр байна гэж би дүгнэнэ. 507 00:19:45,963 --> 00:19:48,928 Саез, Цукман нар сүүлд хийсэн судалгаандаа 508 00:19:48,928 --> 00:19:50,520 намайг номоо бичих үед байгаагүй 509 00:19:50,520 --> 00:19:52,297 шинэ тоо баримт ашигласан. 510 00:19:52,297 --> 00:19:56,734 АНУ-ын баялгийн төвлөрөл миний мэдээллэснээс ч илүү нэмэгдсэн. 511 00:19:56,760 --> 00:19:58,791 Өөр тоо баримт ирээдүйд ч гарч ирнэ. 512 00:19:58,791 --> 00:20:00,942 Зарим нь өөр зүгт явах болно. 513 00:20:00,942 --> 00:20:05,041 Бид бараг долоо хоног бүр Дэлхийн Хамгийн Өндөр Орлогын 514 00:20:05,041 --> 00:20:07,975 мэдээллийн сангийн шинэчлэгдсэн баримтуудыг нээлттэй оруулдаг. 515 00:20:07,975 --> 00:20:09,875 Ирээдүйд ч оруулсаар байх болно, 516 00:20:09,875 --> 00:20:12,181 ялангуяа хөгжиж буй орнуудынхыг. 517 00:20:12,181 --> 00:20:15,110 Эдгээр мэдээллийг цуглуулах ажилд 518 00:20:15,110 --> 00:20:17,456 хүссэн хүн бүрийг хувь нэмрээ оруулахыг урья. 519 00:20:17,456 --> 00:20:20,264 Мэдээж баялгийн шилжилтийн 520 00:20:20,264 --> 00:20:23,778 ил тод байдал хангалтгүй байгаа гэдэгтэй би санал нийлнэ. 521 00:20:23,778 --> 00:20:25,671 Илүү сайн мэдээлэлтэй болохын тулд 522 00:20:25,671 --> 00:20:29,106 багахан хэмжээний хөрөнгийн татвар ногдуулахаас эхэлбэл 523 00:20:29,107 --> 00:20:31,446 бид бүгд энэ чухал чиг хандлагын тал дээр 524 00:20:31,446 --> 00:20:33,010 нэг ижил ойлголттой болж 525 00:20:33,010 --> 00:20:36,227 бодлогоо тухайн ажигласан үзэгдэл бүртээ тохируулж чадна. 526 00:20:36,227 --> 00:20:38,399 Тэгэхээр татвар бол мэдлэгийн эх үүсвэр бөгөөд 527 00:20:38,399 --> 00:20:41,335 бидэнд яг одоогийн байдлаар хамгийн их хэрэгтэй зүйл мөн. 528 00:20:41,335 --> 00:20:43,580 БЖ: Маш их баярлалаа, Томас Пикетти. Баярлалаа. 529 00:20:43,580 --> 00:20:47,260 ТП: Баярлалаа. (Алга ташилт)