Return to Video

Түүхийн эсрэг Клеопатра - Алекс Гендлер

  • 0:06 - 0:08
    Чимээгүй!
  • 0:08 - 0:09
    Тэгэхээр өнөөдөр бидэнд хэн байна вэ?
  • 0:09 - 0:11
    Эрхэм дээдэс ээ, энэ бол Клеопатра,
  • 0:11 - 0:16
    Ромын хамгийн сайн 2 генералыг өөрийн
    амрагийн явдлаар хөнөөж,
  • 0:16 - 0:19
    улмаар Бүгд найрамдах улсыг
    мөхөлд хүргэсэн Египетийн хатан.
  • 0:19 - 0:22
    Эрхэм дээдэс ээ, энэ бол Клеопатра,
  • 0:22 - 0:25
    түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн
    нэг бөгөөд
  • 0:25 - 0:31
    түүний хаанчлал Египетийг 22 жилийн туршид
    тогтвортой хөгжүүлсэн.
  • 0:31 - 0:34
    "Өө, бид яахаараа түүний хэрхэн
    харагддагийг ч мэддэггүй билээ?"
  • 0:34 - 0:38
    Түүний талаар бичигдсэн
    ихэнх сурвалжийн адил
  • 0:38 - 0:41
    түүний ихэнх зураг, дүрслэл
    нас барсныа нь дараа буюу
  • 0:41 - 0:43
    МЭӨ I зуунаас үүсэлтэй байдаг.
  • 0:43 - 0:45
    "Тэгэхээр бид яг юу мэдэх юм?"
  • 0:45 - 0:49
    Клеопатра VII бол Агуу Александрын
    засаглалын дараах
  • 0:49 - 0:52
    Египетийг удирдаж байсан Маседонийн
    Грек гэр бүл,
  • 0:52 - 0:55
    Птолемейн сүүлийн удам юм.
  • 0:55 - 0:58
    Тэд Александрт ахтайгаа хамт
    захирч байсан бөгөөд
  • 0:58 - 1:01
    түүнийг цөллөгөнд явуулах хүртэл
  • 1:01 - 1:04
    түүнтэй гэрлэсэн байсан.
  • 1:04 - 1:06
    "Гэхдээ энэ чинь Ромтой
    ямар холбоотой юу?"
  • 1:06 - 1:08
    "Египет бага хугацаанд
    Ромын муж байсан,
  • 1:08 - 1:12
    мөн Клеопатрагийн эцэг Бүгд найрамдах
    улсад маш их өртэй болсон байсан.
  • 1:12 - 1:16
    Ромын иргэний дайнд Юлий Цезарьт
    ялагдсаны дараа,
  • 1:16 - 1:19
    генерал Помпей Египэтэд
    орогнол хайсан ч
  • 1:19 - 1:22
    Клеопатрагийн ахад алуулсан."
  • 1:22 - 1:24
    "Цезарь үүнд дуртай байх байсан."
  • 1:24 - 1:30
    "Үнэндээ тэр аллагыг зохисгүй гэж үзсэн
    бөгөөд Египетийн өрийг төлөхийг шаардсан.
  • 1:30 - 1:32
    Тэр Египетийг дагаар
    оруулж болох байсан,
  • 1:32 - 1:36
    гэвч Клеопатра түүнд өөрийгөө хаан
    ширээнд суулгахыг ятгасан.
  • 1:36 - 1:38
    "Бид түүнийг нэлээд ятгагч гэж сонссон."
  • 1:38 - 1:42
    "Тэгэхээр яагаад үгүй гэж? Клеопатра бол
    биширмээр эмэгтэй байсан.
  • 1:42 - 1:44
    Тэр 21 насандаа арми удирдаж,
  • 1:44 - 1:45
    олон хэлээр ярьж,
  • 1:45 - 1:49
    дэлхийн хамгийн сайн номын сантай хотод
    боловсрол эзэмшсэн.
  • 1:49 - 1:51
    Мөн тухайн цаг үеийн хамгийн
    сайн эрдэмтдийн нэг байсан.
  • 1:51 - 1:53
    "Хмм."
  • 1:53 - 1:57
    "Ромд Цезарь хэрэгтэй байх үед Клеопатра
    түүнийг олон сарын турш зугаацуулж байсан"
  • 1:57 - 1:59
    "Цезарь зугаацахаас ч илүүг хийдэг байсан.
  • 1:59 - 2:02
    Тэр Египетийн соёл, мэдлэгт татагдаж,
  • 2:02 - 2:04
    тэнд байхдаа ихийг судалж байсан.
  • 2:04 - 2:07
    Тэр Ромд буцаж ирээд, хуанлиг шинэчилж,
  • 2:07 - 2:08
    хүн амын тооллогыг хийж,
  • 2:08 - 2:10
    нийтийн номын санд зориулсан
    төлөвлөгөө гаргаж,
  • 2:10 - 2:13
    мөн олон шинэ дэд бүтцийн
    төслийг санаачилсан."
  • 2:13 - 2:18
    "Тийм ээ, үнэхээр нэр төрд дуртай
    байсан нь түүний амийг хөнөөхөд хүргэсэн."
  • 2:18 - 2:21
    "Ромын хачин улс төрийн төлөө
    Хатныг зэмлэх хэрэггүй.
  • 2:21 - 2:24
    Түүний ажил Египетийг удирдах байсан,
    тэр ч ажлаа сайн хийсэн.
  • 2:24 - 2:26
    Тэр эдийн засгийг тогтворжуулж,
  • 2:26 - 2:27
    асар их хүнд суртлыг удирдаж,
  • 2:27 - 2:30
    мөн санваартан болон төрийн албаныхны
    авлигыг хазаарлаж чадсан.
  • 2:30 - 2:34
    Ган болоход тэрээр олон нийтэд
    үр тарианы агуулахыг нээж өгч,
  • 2:34 - 2:36
    татварын өршөөл үзүүлж,
  • 2:36 - 2:39
    түүний хаанчлалын турш ямарваа нэгэн
    бослого үгүй,
  • 2:39 - 2:42
    хаант улс тогтвортой, бие даасан
    байж чадсан юм.
  • 2:42 - 2:44
    "Тэгээд юу буруу болов?"
  • 2:44 - 2:49
    "Цезарийн үхлийн дараа, энэхүү харийн
    Хатан Ромын хэрэгт орохоо болиогүй."
  • 2:49 - 2:53
    "Үнэндээ, Ромын зөрчилдөөн түүний
    тусламжийг хүсэж байсан юм.
  • 2:53 - 2:57
    Түүнд хүүгээ аврахын төлөө Октавиан болон
    Марк Антонид
  • 2:57 - 3:01
    Цезариас өшөө авахад нь туслахаас
    өөр сонголт байгаагүй."
  • 3:01 - 3:06
    "Мөн тэрээр Марк Антонид илүү дотно
    дэмжлэг үзүүлж байсан."
  • 3:06 - 3:07
    "Энэ ямар хамаатай билээ?
  • 3:07 - 3:09
    Яагаад хэн ч Цезарь эсвэл Антонигийн
  • 3:09 - 3:12
    тоолж баршгүй олон амрагийн
    явдлыг сөхөхгүй байна?
  • 3:12 - 3:15
    Яагаад бид түүнийг энэ харилцааг
    үүсгэсэн гэж үзэж байна?
  • 3:15 - 3:19
    Мөн яагаад хүчирхэг эмэгтэйтэйчүүдийг
    бэлгийн амьдралаар нь дүгнэх гэж?
  • 3:19 - 3:20
    "Чимээгүй."
  • 3:20 - 3:22
    "Клеопатра болон Антони хоёр
    бол сүйрэл байсан.
  • 3:22 - 3:25
    Тэд Бүгд найрамдах улсын дүрмийг
    жигтэй баяр тэмдэглэн зөрчиж,
  • 3:25 - 3:27
    алтан сэнтийд суун,
  • 3:27 - 3:29
    бурхад шиг хувцаслаж байсан.
  • 3:29 - 3:33
    Гэвч Октавиан Ромчуудад тэдний ихсийн
    анг ухамсарлуулан, зогсоосон."
  • 3:33 - 3:36
    "Ингээд Октавиан Антонигийн эсрэг босч,
  • 3:36 - 3:38
    Египетийг дагаар оруулж,
  • 3:38 - 3:40
    өөрийгаа Хаан ширээнд өргөмжилсөн.
  • 3:40 - 3:45
    Эмэгтэй хүнд эрх мэдэл байснаар
    тэдний улсыг мөхөхөд хүргэсэн нь
  • 3:45 - 3:47
    Ромчуудад айдас төрүүлж байсан."
  • 3:47 - 3:48
    "Ямар сонин юм."
  • 3:48 - 3:53
    Клеопатрагийн түүх түүний Ром дахь
    дайснуудын ачаар үлдсэн бөгөөд
  • 3:53 - 3:57
    сүүлд зохиолчид цуурхал болон стереотипын
    тусламжтай хоосон хэсгүүдийг нөхсөн.
  • 3:57 - 4:01
    Бид түүний амьдрал, хаанчлалын
    бодит үнэнийг хэзээ ч мэдэхгүй байж магад.
  • 4:01 - 4:07
    Гэхдээ бид түүхийг шүүснээр цуурхлаас
    бодит үнэнийг салгаж чадна.
Title:
Түүхийн эсрэг Клеопатра - Алекс Гендлер
Description:

Хичээл үзэх: ed.ted.com/lessons/history-vs-cleopatra-alex-gendler

Тэрээр эртний түүхийн хамгийн зартай эмэгтэй бөгөөд Ромын хамгийн агуу нэг ч биш, бүр хоёр генералыг бишрүүлж байсан хатан юм. Гэхдээ тэр зөвхөн чадварлаг толгой эргүүлэгч үү, эсвэл сайн удирдагч байсан уу? Алекс Гендлер энэхүү эсрэг байр сууриудад үндэслэн, Түүхийн эсрэг Клеопатра шүүлтийг өрнүүлж байна.

Хичээлийг Алекс Гендлер, зургийг Брэтт Андерхилл.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:28

Mongolian subtitles

Revisions