Return to Video

Нойргүйдэл юунд хүргэдэг вэ? - Клаудиа Агиррэ

  • 0:07 - 0:12
    1965 онд 17 настай ахлах
    ангийн сурагч Рэнди Гарднер
  • 0:12 - 0:16
    264 цагийн турш нойргүй байсан юм.
  • 0:16 - 0:20
    11 өдрийн турш хэрхэн
    унтахгүй тэмцсэнийг харцгаая.
  • 0:20 - 0:23
    2 дахь өдрөөс түүний
    хараа төвлөрөхөө больсон.
  • 0:23 - 0:27
    Дараагаас нь тэр ямар нэг юманд хүрээд
    мэдрэх мэдрэмжээ алдаж эхлэсэн.
  • 0:27 - 0:31
    3 дахь өдрөөс Гарднерын зан ааш
    тогтворгүйжин, уцаартай болсон.
  • 0:31 - 0:34
    Туршилтын сүүлчээр түүний
    анхаарал нь муудаж,
  • 0:34 - 0:36
    богино хугацааны ой
    санамж нь муудаж,
  • 0:36 - 0:37
    хий хардаж сэрдэх болж,
  • 0:37 - 0:39
    хий юм харж эхлэсэн.
  • 0:39 - 0:41
    Хэдийгээр Гарднер
    урт хугацааны сэтгэл зүйн
  • 0:41 - 0:43
    эсвэл бие махбодийн
    асуудалгүй үлдсэн ч
  • 0:43 - 0:46
    бусад хүмүүсийн хувьд нойргүй байх нь
  • 0:46 - 0:48
    гормоны тэнцвэр алдагдах,
    өвчин тусах,
  • 0:48 - 0:51
    бүр үхэлд ч хүргэж болно.
  • 0:51 - 0:55
    Бид яагаад нойрсдог талаар
    дөнгөж ойлгож эхэлж байгаа ч
  • 0:55 - 0:57
    энэ нь шаардлагатай
    гэдгийг мэднэ.
  • 0:57 - 1:00
    Насанд хүрсэн хүн өдөртөө
    7-8 цаг унтах хэрэгтэй бол
  • 1:00 - 1:02
    өсвөр насныхан 10 цаг унтах хэрэгтэй.
  • 1:02 - 1:05
    Бидний бие махбодь
    ядарсан хэмээх мэдээллийг
  • 1:05 - 1:07
    мөн гадаад орчноос харанхуй болж
    байгаа дохиог
  • 1:07 - 1:11
    тархинд илгээснээр
    бидний нойр хүрж эхэлдэг.
  • 1:11 - 1:13
    Аденозин болон мелатонин шиг унтахад
  • 1:13 - 1:15
    хүргэдэг химийн
    бодисууд ялгарснаар
  • 1:15 - 1:18
    биднийг зүүрмэглэхэд хүргэж,
    аажим аажмаар
  • 1:18 - 1:21
    амьсгал болон
    зүрхний цохилтыг бууруулж,
  • 1:21 - 1:24
    булчинг сулладаг.
  • 1:24 - 1:27
    Бидний ДНХ нөхөгдөж,
    бие махбодь дараагийн
  • 1:27 - 1:30
    өдөртөө бэлдэхэд
    РЕМ бус нойр тохиолддог.
  • 1:30 - 1:32
    Америкийн Нэгдсэн Улсад
  • 1:32 - 1:37
    насанд хүрэгчдийн 30% нь,
    өсвөр насныхны 66% нь
  • 1:37 - 1:39
    нойрны дутагдалтай байдаг.
  • 1:39 - 1:42
    Энэ нь зүгээр нэг
    жижигхэн асуудал биш.
  • 1:42 - 1:45
    Нойроо авахгүй байх нь
    биеийг маш ноцтой гэмтээж болно.
  • 1:45 - 1:46
    Бид хангалттай нойр аваагүй үед
  • 1:46 - 1:49
    суралцах, ой тогтоолт, зан ааш,
  • 1:49 - 1:51
    хариу үйлдэх үзүүлэх чадварт
    сөргөөр нөлөөлдөг.
  • 1:51 - 1:53
    Унтахгүй байх нь мөн хавдар,
  • 1:53 - 1:55
    хий юм харах,
  • 1:55 - 1:56
    цусны даралт ихсэх,
  • 1:56 - 2:00
    бүр түүнчлэн таргалалт,
    чихрийн шижинд хүргэдэг.
  • 2:00 - 2:04
    2014 онд хөл бөмбөгийн нэгэн үнэнч фанат
  • 2:04 - 2:08
    48 цагийн турш Дэлхийн Аваргыг
    үзэж нойргүй байсны улмаас нас барсан.
  • 2:08 - 2:11
    Хэдийгээр түүний үхэл
    цус харвалтаас болсон ч,
  • 2:11 - 2:15
    судалгаагаар урт хугацааны
    туршид 6-аас бага цаг унтахад
  • 2:15 - 2:19
    өдөртөө тогтмол 7-8 цаг унтдаг
    хүмүүстэй харьцуулахад
  • 2:19 - 2:23
    тархинд цус харвах эрсдэл
    4,5 дахин их байдаг байна.
  • 2:23 - 2:28
    Дэлхий дээрх ховор генийн мутацтай
    хэдхэн хүний хувьд бол
  • 2:28 - 2:30
    нойргүйдэл бол хэвийн үзэгдэл.
  • 2:30 - 2:34
    Удамшлын Нойргүйдэл нь
  • 2:34 - 2:38
    бие махбодыг унтахаас сэргийлж,
    байнга сэрүүн байлгадаг
  • 2:38 - 2:41
    аймшигтай өвчин юм.
  • 2:41 - 2:43
    Хэдэн сар эсвэл жилийн дотор л
  • 2:43 - 2:47
    энэ нөхцөл байдал үргэлжилсээр,
    тухайн хүн деменц тусч эсвэл өөд болдог.
  • 2:47 - 2:51
    Яаж нойрны дутагдал ийм аймшигтай
    үр дагаврыг бий болгодог вэ?
  • 2:51 - 2:54
    Эрдэмтэд үүнийг тархинд хуралдсан
  • 2:54 - 2:57
    хэрэггүй бүтээгдэхүүнээс
    болдог гэж үздэг.
  • 2:57 - 2:58
    Бид сэрүүн байх үед
  • 2:58 - 3:02
    бидний эсүүд тухайн өдрийн
    энергиэ ашиглан дуусгадаг ба
  • 3:02 - 3:03
    ингэснээрээ аденозин зэрэг
  • 3:03 - 3:07
    олон төрлийн дайвар бүтээгдэхүүн
    бий болдог.
  • 3:07 - 3:08
    Аденозин бий болсноороо
  • 3:08 - 3:13
    унтах хүслийг ихэсгэдэг буюу
    нойр хүрдэг юм.
  • 3:13 - 3:18
    Үнэндээ каффеин нь аденозины
    хүртэхүйн замыг хаадаг.
  • 3:18 - 3:21
    Тархинд бий болсон бусад
    хэрэггүй бүтээгдэхүүнүүд
  • 3:21 - 3:25
    цэвэрлэгдэхгүй бол тархи
    хэт их мэдээллээр дүүрэх ба
  • 3:25 - 3:30
    энэ нь улмаар нойрны дутагдлын
    маш олон сөрөг шинж тэмдгийг үүсгэнэ.
  • 3:30 - 3:34
    Тэгэхээр үүнээс сэргийлэн унтахад
    бидний тархинд юу болдог вэ?
  • 3:34 - 3:37
    Эрдэмтэд бидний тархинд буй
    хэрэггүй зүйлсийг цэвэрлэдэг
  • 3:37 - 3:40
    глимпатик систем байдаг
    гэдгийг илрүүлсэн ба
  • 3:40 - 3:43
    энэ нь биднийг унтаж байхад
    илүү идэвхтэй ажилладаг.
  • 3:43 - 3:48
    Эсүүдийн хооронд хуримтлагдсан
    хортой дайвар бүтээгдэхүүнийг
  • 3:48 - 3:51
    тархи, нугасны шингэнийг
    ашиглан цэвэрлэдэг.
  • 3:51 - 3:55
    Лимпатик судаснууд буюу
    дархлааны эсүүд рүү очих зам нь
  • 3:55 - 4:01
    тархинд байдаг гэдгийг олж нээсэн ба
    тэд тархинд өдөр тутам хуримтлагддаг
  • 4:01 - 4:04
    хэрэггүй мэдээллүүдийг
    цэвэрлэхэд тусалдаг.
  • 4:04 - 4:09
    Эрдэмтэд эрч хүчээр сэлбэх механизм,
    нойрны талаар үргэлжлүүлэн судлах зуур
  • 4:09 - 4:13
    бид эрүүл мэнд, саруул ухаанаа
    хадгалахыг хүсч байвал
  • 4:13 - 4:17
    унтах нь нэн чухал
    гэдэгт итгэлтэй байж болно.
Title:
Нойргүйдэл юунд хүргэдэг вэ? - Клаудиа Агиррэ
Speaker:
Клаудиа Агиррэ
Description:

Бүтэн хийчээлийг эндээс үзнэ үү: http://ed.ted.com/lessons/what-would-happen-if-you-didn-t-sleep-claudia-aguirre

Америкт насанд хүрэгчдийн 30% нь, өсвөр насныхны 66% нь нойрны дутагдалтай байдгийг тогтоосон. Энэ нь зүгээр нэг
жижигхэн асуудал биш. Нойргүй сэрүүн байх нь таны биед ноцтой сөрөг нөлөө учруулж болно. Нойрыг алгасвал таны бие болон тархинд юу болдгийг Клаудиа Агиррэ тайлбарлаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:35

Mongolian subtitles

Revisions Compare revisions