Return to Video

Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан

  • 0:01 - 0:03
    Маш их догдолж байна.
  • 0:03 - 0:06
    Компанийг юу амжилтанд хүргэдэг талаар,
  • 0:06 - 0:08
    гарааны бизнест юу хамгийн чухал тухай
  • 0:08 - 0:12
    олж мэдсэнээ гайхмаар зүйлсээ
    та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа.
  • 0:13 - 0:15
    Би гарааны бизнес нь
  • 0:15 - 0:19
    дэлхийг өөрчлөх гайхалтай хэлбэрүүдийн
    нэг гэдэгт итгэдэг.
  • 0:19 - 0:23
    Хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийг
    зөв хувьцаа эзэмшүүлж,
  • 0:23 - 0:25
    гарааны бизнес эхлүүлвэл
  • 0:25 - 0:28
    хүн төрөлхтөний нөөц бололцоог
    цоо шинээр нээж байгаа юм.
  • 0:28 - 0:31
    Тэднээр итгэмээргүй зүйлс хийлгэж болно.
  • 0:32 - 0:34
    Гэхдээ гарааны бизнес
    тийм гайхалтай юм бол
  • 0:34 - 0:35
    яагаад ихэнх нь бүтэлгүйтдэг вэ?
  • 0:35 - 0:37
    Би үүнийг л олж мэдэхийг хүссэн.
  • 0:37 - 0:39
    Би гарааны бизнесийн амжилтанд
  • 0:39 - 0:41
    юу хамгийн чухлыг
    мэдэхийг хүссэн.
  • 0:41 - 0:43
    Би үүнийгээ системчлэлтэйгээр
    хийхийг хүссэн ба
  • 0:43 - 0:46
    олон жилийн туршид харсан
    буруу ойлголт, зөн совингоосоо
  • 0:46 - 0:48
    ангид байлгахыг хичээсэн.
  • 0:48 - 0:50
    Би үүнийг мэдэхийг
    хүссэн учир нь
  • 0:50 - 0:52
    би 12 настайгаасаа бизнес эхлүүлсэн.
  • 0:52 - 0:55
    Сургуулийн автобусны зогсоол дээр
    чихэр зарахаас эхлэн,
  • 0:55 - 0:57
    ахлах ангидаа
    нарны энергийн төхөөрөмж бүтээн,
  • 0:57 - 0:59
    их сургуульд чанга спикер бүтээсэн.
  • 0:59 - 1:02
    Их сургууль төгсөхдөө програм хангамжийн
    компаниа байгуулсан.
  • 1:02 - 1:04
    20 жилийн өмнө би
    Айдиалаб-г эхлүүлж,
  • 1:04 - 1:07
    сүүлийн 20 жилд бид
    100 гаруй компани байгуулж,
  • 1:07 - 1:09
    олон амжилт, алдааг авчирсан.
  • 1:09 - 1:11
    Бид алдаанаасаа ихийг сурсан.
  • 1:12 - 1:15
    Иймээс би эдгээр компаниудын
  • 1:15 - 1:18
    амжилт, ололтонд юу нөлөөлснийг
    олж харахыг зорьсон.
  • 1:18 - 1:19
    Ингээд би эдгээр
    5 зүйлийг харсан.
  • 1:19 - 1:20
    Эхлээд, санаа.
  • 1:20 - 1:23
    Би санаа бол бүх юм гэж боддог байсан.
  • 1:23 - 1:25
    Би компаниа Айдеалаб гэж нэрлэсэн нь
  • 1:25 - 1:27
    анх санаа орж ирэх "Аха!"
    мөчийг зүйрлүүлсэнд юм.
  • 1:27 - 1:29
    Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд
  • 1:29 - 1:32
    магадгүй хамт олон, гүйцэтгэл,
    дасан зохицох чадвар нь
  • 1:32 - 1:34
    санаанаас илүү чухал гэж бодох болсон.
  • 1:34 - 1:38
    Би TED-н тайзан дээр
    боксчин Майк Тайсоныг ишлэнэ гэж бодоогүй.
  • 1:38 - 1:40
    Тэрээр хэлэхдээ
  • 1:40 - 1:45
    "Хүн бүрт төлөвлөгөө бий.
    Нүүрэн дундуураа цохиулах хүртлээ"
  • 1:45 - 1:48
    Энэ нь бизнеийн хувьд ч
    гэсэн үнэн гэж боддог.
  • 1:48 - 1:50
    Багийн гүйцэтгэл нь
  • 1:50 - 1:54
    хэрэглэгчээр нүүрэндээ цохиулахад
    дасан зохицох чадварын тухай юм.
  • 1:54 - 1:56
    Хэрэглэгч бол бодит байдал.
  • 1:56 - 1:57
    Ийм ч учраас би
  • 1:57 - 2:00
    баг хамт олон хамгийн чухал
    гэж бодох болсон.
  • 2:00 - 2:02
    Ингээд би бизнесийн загварыг
    харж эхэлсэн.
  • 2:02 - 2:05
    Хэрэглэгчдээс ашиг олох
    зам нь нээлттэй юу?
  • 2:05 - 2:07
    Амжилтанд юу хамгийн их нөлөөлдөг талаарх
  • 2:07 - 2:10
    миний бодолд энэ
    дээгүүр байр эзлэх болсон.
  • 2:10 - 2:11
    Дараа нь санхүүжилтийг нь харсан.
  • 2:11 - 2:14
    Заримдаа компаниуд их хэмжээний
    хөрөнгө оруулалт авдаг.
  • 2:14 - 2:16
    Магадгүй энэ нь хамгийн чухал юм уу?
  • 2:16 - 2:17
    Тэгээд мэдээж цаг хугацаа.
  • 2:17 - 2:20
    Санаа хэтэрхий эртэдсэн үү?
    Дэлхий үүнд бэлэн биш байна уу?
  • 2:20 - 2:23
    Чи цагаасаа түрүүлсэн учир
    хүмүүст мэдлэг олгох хэрэгтэй юу?
  • 2:23 - 2:25
    Эсвэл яг таарсан уу?
  • 2:25 - 2:27
    Эсвэл хожимдсон уу?
    Хэтэрхий олон өрсөлдөгч байна уу?
  • 2:27 - 2:30
    Ингээд би эдгээр 5 зүйлсийг
  • 2:30 - 2:31
    олон компаниас харсан.
  • 2:31 - 2:33
    Би 100 Айдиалаб компаниуд болон
  • 2:33 - 2:35
    100 Айдиалабын бус компаниудыг
  • 2:35 - 2:37
    ажиглаж, шинжлэх ухаанч
    гаргалгаа олох гэж хичээсэн.
  • 2:38 - 2:40
    Ингээд Айдиалабын
  • 2:40 - 2:42
    шилдэг таван компани болох
  • 2:42 - 2:45
    Citysearch, CarsDirect, GoTo,
    NetZero, Tickets.com
  • 2:45 - 2:47
    бүгд тэрбум долларын амжилт олсон.
  • 2:47 - 2:49
    Хамгийн амжилтгүй тав болох
  • 2:49 - 2:52
    Z.com, Insider Pages, MyLife,
    Desktop Factory, Peoplelink
  • 2:52 - 2:54
    бидний их найдаж байсан компаниуд
    бүтэлгүйтсэн юм.
  • 2:55 - 2:58
    Иймд би эдгээр хүчин зүйлсийг тооцоолж
  • 2:58 - 3:01
    эдгээр компаниуд ямар оноо авахыг
    үзэхийг хичээсэн.
  • 3:01 - 3:05
    Айдиалабын биш компаниудаас
    хамгийн амжилттай нь болох
  • 3:05 - 3:08
    Airbnb, Instagram, Uber, YouTube, LinkedIn
    зэргийг авч үзсэн.
  • 3:08 - 3:09
    Мөн зарим бүтэлгүйтсэн
    компаниуд:
  • 3:09 - 3:11
    Webvan, Kozmo, Pets.com
  • 3:11 - 3:12
    Flooz болон Friendster.
  • 3:12 - 3:14
    Доорхи компаниуд маш их хөрөнгө босгосон.
  • 3:14 - 3:17
    Заримдаа бүр бизнесийн загвартай байсан ч
  • 3:17 - 3:18
    тэд амжилт олоогүй.
  • 3:18 - 3:21
    Би эдгээр компаниудын амжилт, уналтанд
  • 3:21 - 3:23
    юу хамгийн их нөлөөлснийг
    харахыг хичээсэн ба
  • 3:23 - 3:25
    үр дүн нь намайг гайхшруулсан юм.
  • 3:25 - 3:27
    Хамгийн чухал нь цаг хугацаа байсан.
  • 3:27 - 3:30
    Хугацааны сонголт нь
    амжилт, дампуурлын зөрүүний
  • 3:30 - 3:33
    42 хувийг эзэлж байсан.
  • 3:33 - 3:35
    Баг болон гүйцэтгэл хоёрт
  • 3:35 - 3:36
    харин санаа
  • 3:36 - 3:38
    өөр болон өвөрмөц байдал нь
  • 3:38 - 3:40
    гуравт орсон.
  • 3:40 - 3:42
    Энэ нь эцсийн дүгнэлт биш бөгөөд
  • 3:42 - 3:44
    санаа нь ач холбогдолгүй
    гэсэн үг биш юм.
  • 3:44 - 3:47
    Гэхдээ санаа нь хамгийн чухал үзүүлэлт
    биш байсан нь намайг гайхшруулсан.
  • 3:47 - 3:50
    Цаг хугацаа нь таарсан үед
    энэ илүү чухал байсан.
  • 3:50 - 3:54
    Сүүлийн хоёр болох бизнесийн загвар
    хөрөнгө оруулалт нь ойлгомжтой.
  • 3:54 - 3:56
    Бизнесийн загвар бага оноотой байгаа нь
  • 3:56 - 3:58
    үүнгүйгээр эхэлсэн ч
  • 3:58 - 4:02
    хэрэглэгч бүтээлийг чинь шаардах үед
    нэмж болдогт байгаа юм.
  • 4:02 - 4:03
    Санхүүжилт нь
  • 4:03 - 4:06
    эхэндээ бага байж болох ч,
    хэрэглэгч нэмэгдэх тусам
  • 4:06 - 4:07
    ялангуяа өнөө үед
  • 4:07 - 4:09
    санхүүжилт авах нь маш амархан болсон.
  • 4:09 - 4:13
    Харин одоо эдгээрийн талаар
    тодорхой жишээ өгье.
  • 4:13 - 4:15
    Хүн бүхний мэдэх амжилт
    Airbnb аваад үзье.
  • 4:15 - 4:19
    Маш олон хөрөнгө оруулагчид татгалзсан
  • 4:19 - 4:20
    учир нь тэд
  • 4:20 - 4:23
    "Хэн ч гэрээ танихгүй хүнд
    түрээслүүлэхгүй" гэж бодсон.
  • 4:23 - 4:25
    Гэвч тэдний буруу гэдгийг
    хүмүүс батлаад өгсөн.
  • 4:25 - 4:27
    Гэхдээ тэдний амжилтын
    нэг шалтгаан нь
  • 4:27 - 4:29
    сайн бизнес загвар, санаа,
    гүйцэтгэлээс гадна
  • 4:29 - 4:30
    цагаа олсон нь юм.
  • 4:30 - 4:33
    Эднийх хямралын оргил үед
    гарч ирсэн бөгөөд
  • 4:33 - 4:35
    хүмүүст нэмэлт орлого хэрэгтэй байсан.
  • 4:35 - 4:37
    Энэ нь магадгүй хүмүүсийг
  • 4:37 - 4:40
    танихгүй хүн гэртээ байлгахгүй гэсэн
    бодлоос нь салгаж чадсан.
  • 4:40 - 4:41
    Uber ч мөн адил.
  • 4:41 - 4:42
    Uber гарч ирсэн.
  • 4:42 - 4:44
    Гайхалтай компани,
    гайхалтай бизнес загвар.
  • 4:44 - 4:45
    Мөн маш сайн гүйцэтгэл.
  • 4:45 - 4:47
    Гэхдээ жолоочдыг элсүүлсэн
  • 4:47 - 4:49
    цаг хугацаа нь яг таарсан.
  • 4:49 - 4:52
    Жолооч нар нэмэлт орлого хайж байсан ба
    энэ нь тун чухал.
  • 4:52 - 4:56
    Манай хуучны амжилт болох Citysearch
    хүмүүст цахим хуудас хэрэг болоход үүссэн.
  • 4:56 - 4:58
    1998 онд TED дээр
    зарлаж байсан GoTo.com нь
  • 4:58 - 5:01
    бага өртгөөр хүн татах
    гарц хайж байхад гарсан.
  • 5:01 - 5:03
    Бид санаа нь гайхалтай гэж бодсон
  • 5:03 - 5:06
    гэхдээ цаг хугацаа илүү чухал байсан байх.
  • 5:06 - 5:07
    Манай зарим бүтэлгүйтлүүд.
  • 5:07 - 5:11
    Бид z.com хэмээх цахим
    энтертайнмент компани байгуулсан.
  • 5:11 - 5:12
    Маш их догдолж байлаа.
  • 5:12 - 5:15
    Хангалттай санхүүжилт босгосон.
    Сайн загвартай байв.
  • 5:15 - 5:18
    Мөн Холливудын авьяастнуудыг
    бүртгэлдээ оруулсан.
  • 5:18 - 5:21
    Гэхдээ 1999-2000 онд
    сүлжээний оролт хэтэрхий муу байсан.
  • 5:21 - 5:23
    Бичлэг үзэхэд маш хэцүү байсан ба
  • 5:23 - 5:25
    браузартаа код оруулж,
    олон үйлдэл хийдэг байсан учир
  • 5:25 - 5:28
    компани 2003 онд дампуурсан юм.
  • 5:28 - 5:29
    Хоёрхон жилийн дараа
  • 5:29 - 5:32
    Адобе Флаш код уншигчийн
    асуудлыг шийдэж,
  • 5:32 - 5:36
    Америкт сүлжээний оролт
    50 хувиар нэмэгдэхэд
  • 5:36 - 5:38
    YouTube цагаа тун зөв олсон юм.
  • 5:38 - 5:39
    Сайн санаа. Гайхалтай цагаа олсон.
  • 5:39 - 5:43
    Үнэндээ YouTube эхлэхдээ
    бизнесийн загваргүй байсан.
  • 5:43 - 5:45
    Бүтэх эсэхийг нь ч мэдээгүй.
  • 5:45 - 5:47
    Гэвч цагаа үнэхээр олсон.
  • 5:47 - 5:49
    Ингээд дүгнэхэд,
  • 5:49 - 5:52
    гүйцэтгэл маш чухал.
  • 5:52 - 5:53
    Санаа ч мөн чухал.
  • 5:53 - 5:55
    Гэхдээ цаг хугацаа бүр илүү чухал.
  • 5:55 - 5:57
    Цагаа олсон эсэхийг мэдэх гол арга нь
  • 5:57 - 5:59
    хэрэглэгчид танай санал болгох зүйлд
  • 5:59 - 6:01
    бэлэн эсэхийг мэдэх юм.
  • 6:01 - 6:03
    Шударгаар хэлэхэд
  • 6:03 - 6:05
    гарах үр дүнд бүү эргэлз.
  • 6:05 - 6:08
    Учир нь чи дуртай зүйлээ хийж,
    үүнийгээ гаргаж ирмээр байвал
  • 6:08 - 6:11
    цаг хугацааны чухал гэдгийг
    мэдэх зайлшгүй хэрэгтэй.
  • 6:11 - 6:12
    Өмнө хэлсэнчлэн
  • 6:12 - 6:15
    гарааны бизнесүүд дэлхийг өөрчилж
    чадна гэж би боддог.
  • 6:15 - 6:17
    Эдгээр ойлголтууд нь
  • 6:17 - 6:20
    та бүхнийг илүү амжилттай байж
  • 6:20 - 6:22
    гайхалтай зүйлийг бүтээхэд
  • 6:22 - 6:24
    тусална гэж найдаж байна.
  • 6:24 - 6:26
    Маш их баярлалаа.
    Та нар гайхалтай үзэгчид байлаа.
  • 6:26 - 6:27
    (Алга ташилт)
Title:
Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан
Speaker:
Билл Гросс
Description:

Билл Гросс маш олон гарааны бизнесийг эхлүүлж, бойжуулсан ба яагаад зарим нь амжилттай байхад зарим нь яагаад бүтэлгүйтдэг талаар сонирхсон байна. Ингээд тэрээр өөрийн болон бусад компаниудаас дата цуглуулж, бүгдийг нь таван гол үзүүлэлтээр жагсаасан байна. Бусдаасаа ялгарах гол үзүүлэлтийг тэрээр олж мэдсэн ба энэ нь түүнийг хүртэл гайхшруулсан юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:40

Mongolian subtitles

Revisions Compare revisions