Return to Video

Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar

  • 0:05 - 0:10
    (Алга ташилт)
  • 0:11 - 0:16
    Өнөөдөр бид та бүхэнтэй залуусын
    оролцооны талаар ярих гэж байгаа юм.
  • 0:16 - 0:19
    Нийгэмд бид нар өнөөдөр
    цүнх баригчид гээд хэсэг хүмүүсийг
  • 0:19 - 0:21
    цоллосон байдаг.
  • 0:21 - 0:24
    Өөрөө эрдэм мэдлэг, чадваргүй мөртлөө
    хэн нэгний нөмөр нөөлгөнд явсаар
  • 0:24 - 0:28
    байгаад эрх мэдэлд хүрчихлээ гэж бид
    тэр хүмүүст эгдүүцдэг.
  • 0:28 - 0:31
    Ахиад дээр нь даргын хүүхэд илүү
    хурдан дарга болдог,
  • 0:31 - 0:35
    улс төрчийн хүүхэд илүү хурдан улс төрч
    болдог гэдэг ч юм уу,
  • 0:35 - 0:38
    тиймэрхүү нэг гажуудал гараад ирлээ л дээ.
  • 0:38 - 0:41
    Гэхдээ нөгөө талдаа бодоод үзэхээр
  • 0:41 - 0:44
    шийдвэр гаргах түвшинд
    залуусын оролцоо,
  • 0:44 - 0:46
    залуусын дуу хоолойг
    хүргэж байгаа хүмүүс нь
  • 0:46 - 0:48
    яах аргагүй энэ хоёр бүлгэмийн хүмүүс
    байгаа болохоор
  • 0:48 - 0:51
    тэд нарыг бас буруутгах аргагүй.
  • 0:51 - 0:54
    Гарч ирж буй тогтолцоог нь
    буруутгаж болно.
  • 0:54 - 0:55
    Тийм ээ?
  • 0:55 - 0:57
    Тэгэхээр бид өөрсдөө асууя л даа.
  • 0:57 - 1:00
    [Тэгвэл чиний нэр хаана нь байгаа юм?]
  • 1:00 - 1:02
    Бид нар тэр улс төрийг нь сонирхсон юм уу?
  • 1:02 - 1:05
    Бид нар хэн нэгний өмнө бид нарын
    өмнөөс шийдвэр гаргаад байна гээд
  • 1:05 - 1:07
    тэнд гомдол мэдүүлсэн юм уу?
  • 1:07 - 1:09
    Намын дотоод сонгууль ч гэдэг юм уу?
  • 1:09 - 1:12
    Эсвэл сонгуулийн санал хураалт
    дээр зориг гаргаад
  • 1:12 - 1:14
    бид нарын нэр тэнд ер нь байсан болов уу?
  • 1:14 - 1:18
    Манай залуучуудын дөнгөж 2.3% нь одоогийн
    байгаа улс төрийг хэвийн гэж үздэг,
  • 1:18 - 1:21
    [Монгол залуусын улс төрийн мэдлэг,
    оролцоо]
  • 1:21 - 1:24
    гэдэг чинь 97% нь улс төрд ямар нэгэн
    асуудал байна гэж дургүйцдэг,
  • 1:24 - 1:26
    бухимдлаа илэрхийлдэг гэсэн үг.
  • 1:26 - 1:28
    Гэхдээ бухимдлаа илэрхийлэх нь учиртай.
  • 1:28 - 1:31
    Бид нар сошиал медиад юм уу,
    ойр тойрныхондоо
  • 1:31 - 1:33
    бухимдлаа илэрхийлээд байдаг боловч
  • 1:33 - 1:35
    эргээд улс төрийн оролцоонд
    оролцож байна уу?
  • 1:35 - 1:37
    Тэгвэл очоод яагаад хийчихэж
    болдоггүй юм бэ?
  • 1:37 - 1:39
    гэж асуухаар хариулж мэдэхгүй байна.
  • 1:39 - 1:41
    Тэр нь энэ судалгаанаас бас харагдаж
    байна л даа.
  • 1:41 - 1:44
    Манай залуучуудын дийлэнх нь
    энэ улс төрөө сонирхдоггүй,
  • 1:44 - 1:47
    тогтолцоогоо хэлж мэдэхгүй
    байна гэж хариулсан байна.
  • 1:47 - 1:53
    Гэхдээ залуучууд улс төр сонирхдоггүй
    гэдэг нь дандаа монголын жишээ бол биш.
  • 1:53 - 1:55
    Ер нь дэлхий нийтээр
    20-30 насны залуучууд
  • 1:55 - 2:00
    юун улс төр манатай, өмнөх амьдралаа
    босгоё гээд завгүй яваад байдаг.
  • 2:00 - 2:04
    Залуучуудыгаа тэгвэл яаж татаж
    оруулж ирэх юм бэ?
  • 2:04 - 2:07
    Яаж улс төрд дуу хоолойг нь хүргэх юм бэ?
  • 2:07 - 2:10
    гээд дэвшилтэт орнууд янз бүрийн арга
    хэрэгжүүлж эхэлж л дээ.
  • 2:10 - 2:11
    Тэр дунд жишээлбэл,
  • 2:11 - 2:15
    Тайваний одоо эрх барьж байгаа
    Ардчилсан нам нь тодорхой тойргуудад
  • 2:15 - 2:18
    "Энд дандаа 30-с доош насны
    залуучууд дэвшинэ"
  • 2:18 - 2:20
    гээд аваад өгсөн байх жишээтэй.
  • 2:20 - 2:24
    Улс төрийн оролцоо байг гэхэд, шийдэл
    гаргах түвшинд оролдоггүй юм аа гэхэд
  • 2:24 - 2:27
    нийгмийн оролцоон дээрээ ч гэсэн
    тийм сайнгүй.
  • 2:27 - 2:29
    Бид нарт хэрэгтэй
    агаарын бохирдол ч юм уу,
  • 2:29 - 2:34
    эргээд үр нөлөөг нь бид нар хамгийн
    [их] амсах ёстой жагсаал цуглаанууд дээр
  • 2:34 - 2:38
    Улаанбаатарт Баасан гарагт баранд орж
    байгаа залуучуудаас
  • 2:38 - 2:40
    цөөн хүн очдог байх аа гэж бодож байна.
  • 2:40 - 2:42
    Нийгмийн оролцоо ийм байгаад байна.
  • 2:42 - 2:46
    Ямар ч байсан бид оролцоо дутуу гэдгээ
    магадгүй хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.
  • 2:46 - 2:50
    Тэгвэл залуусын бодлого хөгжлийг ярьж буй
    оюутны холбоо ч юм уу?
  • 2:50 - 2:52
    Тиймэрхүү байгууллагыг бодъё л доо.
  • 2:52 - 2:54
    Бид нар тэнд оролцдог бил үү?
  • 2:54 - 2:55
    Чин сэтгэлээсээ үйл ажиллагаанд
  • 2:55 - 2:58
    та нар ямар бодлого явуулаад байна?
    гэж оролцдог уу?
  • 2:58 - 3:02
    Эсвэл нөгөө нэг байгууллагууд нь оронд нь
    залуучуудынхаа
  • 3:02 - 3:04
    олон тулгамдсан асуудал байхад
    тэд нарыг харахгүйгээр,
  • 3:04 - 3:07
    хаа хамаагүй улс төрчийн
    хар жагсаалт гаргаад яваад байна уу?
  • 3:07 - 3:09
    Бас л бодох асуудал.
  • 3:09 - 3:13
    За ингээд бид оролцоо дутуу
    байгаа гэдгээ мэдэх юм бол оронд нь
  • 3:13 - 3:17
    бид шийдэлцэж болох боломжтой юу?
    [Тэгвэл чи яагаад шийдэлцэхгүй байна вэ?]
  • 3:17 - 3:19
    Та нар саяхан болж өнгөрсөн БРЭКСИТ-г
    санаж байгаа биз дээ?
  • 3:19 - 3:22
    Англи улс Европын холбоонд үлдэх үү,
    үлдэхгүй юу?
  • 3:22 - 3:25
    гэдгийг асуусан бүх нийтийн
    санал хураалт болсон.
  • 3:25 - 3:31
    Энэ санал хураалтын эдийн засгийн,
    болон нийгмийн үр дагавар нь
  • 3:31 - 3:36
    10, 20 жилийн дараа, урт [хугацаанд]
    илрэх юм байна.
  • 3:36 - 3:38
    Гэтэл хамгийн харамсалтай нь
    энэ санал хураалтанд
  • 3:38 - 3:40
    залуучууд хамгийн бага оролцсон.
  • 3:40 - 3:43
    Залуучууд хамгийн бага оролцсоноороо
    яасан бэ гэхээр
  • 3:43 - 3:46
    эргээд 10, 20 жилийн дараа
    жинхэнэ үр дагаврууд гарч ирэхэд
  • 3:46 - 3:49
    нөгөө л залуучууд хөөрхий
    энэ ачааг үүрээд,
  • 3:49 - 3:52
    амьдралаараа ч юм уу,
    татвараараа ч юм уу төлөөд явж байна.
  • 3:53 - 3:56
    Харин тухайн үед, залуучуудыг орлоод,
    илүү давамгай санал өгсөн ахимаг үеийнхэн
  • 3:56 - 4:02
    нийгмийн идэвхит амьдралаас холдсон,
    тэтгэвэрт гарсан ч юм уу явж байна байх.
  • 4:02 - 4:04
    [БРЭКСИТ]
  • 4:05 - 4:08
    Тэгэхээр манай залуучуудын хувьд ч гэсэн,
  • 4:08 - 4:11
    дийлэнх нь нөгөө бодлогоо сонирхох,
  • 4:11 - 4:14
    "Хүүе ээ, та миний өмнөөс юу
    шийдээд байна?" гэж асуух нь байтугай,
  • 4:14 - 4:16
    дийлэнх нь өөрийнхөө тойргоос гарсан
    УИХ гишүүн,
  • 4:16 - 4:18
    иргэдийн төлөөлөгчдөө мэддэггүй
  • 4:18 - 4:19
    гэж судалгаа гарсан байна.
  • 4:19 - 4:21
    Та нар бас өөрсдөөсөө асуугаад үзээрэй.
  • 4:21 - 4:25
    Тэгэхээр тэр хүнийг мэдэхгүй байгаа
    хүн чинь яаж цаана нь бодлого хянаад,
  • 4:25 - 4:27
    "Чи миний ирээдүйг шийдэх
    бодлого гаргаж байна уу?
  • 4:27 - 4:30
    Энд хариуцлагагүй уул уурхай
    хөгжиж байна уу?
  • 4:30 - 4:31
    Их өр зээл аваад байна уу?
  • 4:31 - 4:34
    Авсан өр зээлээ хариуцлагатай, хяналттай
    зарцуулж чадаж байна уу?
  • 4:34 - 4:38
    Яагаад гэвэл ирээдүйд би наадахыг чинь
    цалингаараа төлөх гээд байгаа юм.
  • 4:38 - 4:40
    Миний ирээдүй наанаас
    шалтгаалах гээд байна"
  • 4:40 - 4:43
    гэж бид нар оролцож чадаж байна уу
    гэдгээ бодох хэрэгтэй байгаа юм.
  • 4:43 - 4:46
    За бид нар яалт ч үгүй оролцох
    шаардлагатай юм бол
  • 4:46 - 4:48
    одоо бид энэ танхимд сууж байгаа
  • 4:48 - 4:51
    20-30 настай залуучууд өөрсдөөсөө
    асуугаад үзье.
  • 4:51 - 4:53
    Бид нар тэнд бэлэн байна уу?
  • 4:53 - 4:54
    Бид нарт зөндөө асуудал байна.
  • 4:54 - 4:57
    Өнөөдөр байрныхаа эхлээд нэг лизинг төлөх
    урьдчилгаа олмоор байна
  • 4:57 - 4:59
    Дараа нь байртай болмоор байна.
  • 4:59 - 5:01
    Сургуулиа төгсмөөр байна.
  • 5:01 - 5:03
    Ажлын гараагаа эхлүүлмээр байна.
  • 5:03 - 5:05
    Хүн шиг амьдармаар байна.
  • 5:05 - 5:07
    "Гэтэл хажуугаар нь бас юун оролцоо вэ?
  • 5:07 - 5:09
    Цалингаасаа цаашаа давж
    чадахгүй байна шүү дээ,"
  • 5:09 - 5:10
    гэж бодож болно.
  • 5:10 - 5:13
    Яагаад гэвэл энэ чинь аргагүй
    үнэн төрх нь юм чинь.
  • 5:13 - 5:16
    Гэхдээ нийгэмд бас одоо оролцохгүй бол
    нэг асуудал гарч ирээд байна.
  • 5:16 - 5:18
    Тэр нь юу вэ гэхээр,
  • 5:18 - 5:21
    ямар нэгэн гэнэтийн сайн удирдагч
    гарч ирээд,
  • 5:21 - 5:24
    энэ болох бүтэхгүй байгаа юмыг
    орвонгоор нь эргүүлчих юм шиг,
  • 5:26 - 5:30
    тийм хүнд найдаад, битүүхэндээ хүлээгээд
    байгаа юм шиг байна л даа.
  • 5:32 - 5:33
    Гэхдээ,
  • 5:34 - 5:37
    эргээд сайн удирдагч байна гэдэг
  • 5:37 - 5:40
    сайн дарангуйлагч гэж
    би нөгөө талдаа боддог.
  • 5:40 - 5:44
    Ялангуяа ард түмэн нь боловсроогүй,
    гэгээрээгүй байгаа цагт
  • 5:44 - 5:48
    тэр хүн дарангуйлагч болж хувирах магадлал
    маш өндөр.
  • 5:48 - 5:51
    Улс орнуудад зөндөө олон жишээнүүд байна.
  • 5:51 - 5:55
    Тэгэхээр оронд нь ард иргэд илүү доороосоо
    түрэн гарч ирж боловсроод,
  • 5:55 - 5:57
    нэгэнтээ гэгээрээд, ухамсартай болчихсон,
  • 5:57 - 5:58
    сайн муугаа ялгадаг болчихсон цагт,
  • 5:58 - 6:01
    ядаж л нэг худлаа мэдээ сошиалаар
    гараад ирэхэд,
  • 6:01 - 6:05
    тэрэнд дагаж хуйларч саналаа өгдөггүй
    хэмжээний буурь суурьтай болсон цагт,
  • 6:05 - 6:08
    сайн удирдагчийг дотроосоо сонгож
    гаргаж ирж чадна.
  • 6:08 - 6:11
    Дараа нь цаг нь болоод буруу хэрэг хийвэл
    буулгаж чаддаг.
  • 6:11 - 6:13
    Хамгийн сайн жишээ нь
    Өмнөд Солонгосын жишээг
  • 6:13 - 6:15
    сая бид бүгдээрээ харлаа.
  • 6:15 - 6:19
    Ерөнхийдөө тэгээд
    нийгмийг оролцоотой болгоё,
  • 6:19 - 6:20
    нийгмийг өөрчилье гээд ярих юм бол
  • 6:20 - 6:23
    хамгийн зөв үеийнхэн ямар үе
    байдаг юм бэ гээд
  • 6:23 - 6:24
    судлаачид судлаад үзэж л дээ.
  • 6:24 - 6:25
    Бид нар.
  • 6:25 - 6:26
    20-30 насныхан.
  • 6:27 - 6:28
    Яагаад гээч?
  • 6:28 - 6:30
    Яагаад гэвэл, 20-30 насанд,
  • 6:30 - 6:33
    ялангуяа одоогийн 20-30 нас -
    Мянганыхан гэж яриад байгаа шүү дээ
  • 6:33 - 6:36
    Бид нар аав ээжийнхээ
    алдааг давтахгүй гээд
  • 6:36 - 6:38
    маш хашир болсон гэнэ ээ.
  • 6:38 - 6:41
    Дээр нь бид сошиал медиа,
    дижитал эрний уугуул иргэд.
  • 6:41 - 6:45
    Бүр өсөхөөсөө компьютер хэрэглэж,
    и-мэйл хаягтай өслөө шүү дээ.
  • 6:45 - 6:49
    Дээр нь тэгээд бид нар хийж буй ажлаасаа
    кайф хайдаг болчихсон,
  • 6:49 - 6:51
    үнэт зүйл хайдаг болчихсон гэнэ ээ.
  • 6:51 - 6:54
    Урд урдынхаас илүү, цэрэг шиг,
    робот шиг ажиллахаа больчихсон.
  • 6:54 - 6:56
    Бүр болохгүй, тэр ажил нь утгагүй
    байх юм бол
  • 6:56 - 6:59
    орхиод өөрөө старт-ап нээх хэмжээний
    бядтай болчихсон хүмүүс -
  • 6:59 - 7:00
    тийм үеийнхэн гэнэ ээ.
  • 7:00 - 7:07
    Дээр нь нэмээд, залуу 20-30 насны
    хүмүүс чинь угаасаа хүсэл тэмүүлэлд бэлэн,
  • 7:07 - 7:12
    эрч хүчтэй, зоригтой, яавал би энэ
    амьдралаа хүн шиг амьдарчих юм бол,
  • 7:12 - 7:15
    би энэ амьдралдаа юу хийвэл
  • 7:15 - 7:18
    түүхэнд үлдчих бол гэдэг
    эрмэлзлээр дүүрэн яваа шд.
  • 7:18 - 7:21
    Тэгэхээр хүний яг энэ алтан огтлолцол
    үеийг бид нар онилох ёстой.
  • 7:21 - 7:25
    Тэрний хамгийн гоё жишээ нь морин жилд
    болсон Ардчилсан хувьсгал байгаа.
  • 7:25 - 7:29
    Тухайн үед Ардчилсан хувьсгалыг хийсэн
    хүмүүс, бүгдээрээ 27 настангууд байсан.
  • 7:30 - 7:34
    Тэгэхэд 27 настай хүмүүс тэнд улс орны
    хувь заяа өөрчлөөд явж байхад,
  • 7:35 - 7:39
    би, бид нар 27 насандаа
    юу хийж яваа билээ?
  • 7:41 - 7:43
    За тэгвэл асуудал байгааг ойлгочихлоо.
  • 7:43 - 7:45
    Одоо тэгвэл хэдүүлээ яаж оролцох вэ?
  • 7:45 - 7:47
    Оролцоо бол заавал би
    том юм яримааргүй байна.
  • 7:47 - 7:48
    Түрүүн би бодлогын түвшинд гээд
  • 7:48 - 7:51
    шийдвэрлэх түвшинд баахан
    улс төрийн оролцоо ярьсан.
  • 7:51 - 7:53
    Гэхдээ оролцоог битгий тэгэж бодоорой.
  • 7:53 - 7:55
    Оролцоог хэдүүлээ
    чадах чадах хэмжээндээ л хийцгээе.
  • 7:55 - 7:58
    Цалингаасаа давж бид нар
    юу хийж чадаж байна?
  • 7:58 - 8:00
    Хог түүхээс л оролцоо эхэлнэ.
  • 8:00 - 8:04
    Энийг яахав багцлаад хэлэх юм бол
    хувь хүний хүрээнд, нийгмийн хүрээнд,
  • 8:04 - 8:06
    бодлогын хүрээнд
    гэж ангилж болдог юм байна лээ.
  • 8:06 - 8:09
    Бодлогын хүрээг би түрүүн ярьсан.
  • 8:09 - 8:13
    Хамгийн гол нь тэнд залуу хүн заавал
    амбицлаад, улс төрч байхдаа гол нь биш.
  • 8:13 - 8:18
    Ер нь яагаад зүгээр эрүүл тогтолцоогоор
    гарч ирсэн залуу тэнд байж болдоггүй юм.
  • 8:18 - 8:22
    Яагаад заавал даргын хүүхэд тэнд
    дэвших ёстой юм гэдэг тогтолцоог л
  • 8:22 - 8:26
    эрүүл болтол нь тэнд өөрийнхөө
    нэрийг оруулъя, байя гээд байгаа юм.
  • 8:26 - 8:29
    Түүнээс бидний дарга болох,
    болохгүйдээ одоохондоо чухал биш.
  • 8:29 - 8:32
    Би хүртэл 2012 онд зориглоод,
    нийслэлд нэр дэвшиж явж байсан.
  • 8:32 - 8:35
    Намайг зөндөө олон хүмүүс тухайн үед
  • 8:35 - 8:38
    "Энэ юу чаддаг юм? Годгор охин"
    гэдэг байсан.
  • 8:38 - 8:40
    Гэхдээ, хамгийн гол нь би ахиад хэлье.
  • 8:40 - 8:43
    Яагаад болохгүй гэж? гэдэг сэтгэлгээгээр л
    тэнд орж байсан.
  • 8:43 - 8:46
    Нийгмийн хүрээнд бид зөндөө ажил
    хамтдаа хийдэг.
  • 8:46 - 8:49
    Хамтдаа яваад Туул голоо цэвэрлэх үү,
    хогоо хамт түүх үү?
  • 8:49 - 8:50
    Тийм санаачлагууд зөндөө байдаг.
  • 8:50 - 8:52
    Хувь хүний хүрээнд,
  • 8:52 - 8:56
    өнөөдөр чи хөршийнхөө орцондоо хаясан
    байгаа хогийг өөрийнхтэйгээ нийлүүлээд
  • 8:56 - 9:01
    гаргаж хаях хэмжээний
    өгөөмөр зантай байна уу?
  • 9:01 - 9:02
    Эсвэл машин барьж явж байгаад
  • 9:02 - 9:05
    хажуу эгнээний машиныг шахаад
    байхгүй оруулах ч юм уу?
  • 9:05 - 9:07
    Иймэрхүү жижиг зүйлээс оролцоо эхэлнэ.
  • 9:07 - 9:10
    Нийгмээ л сайхан болгож өөрчлөх
    гээд байгаа юм чинь.
  • 9:10 - 9:12
    Эндээс би шийдэл юу гэж харж
    байгаа вэ гэхээр,
  • 9:12 - 9:16
    Эерэг давалгаа буюу зориудын
    соёл гэх юмыг үүсгэж гэж байна.
  • 9:17 - 9:19
    Тэгээд энийг яагаад үүсгэх
    хэрэгтэй вэ гэхээр,
  • 9:19 - 9:23
    оролцоо гэхээр хэнхэг ч юм шиг,
    дарга болох гээд байгаа ч юм шиг,
  • 9:23 - 9:26
    нэг их цаг завтай хүн юм шиг буруу ойлголт
    нийгэмд яваад байгаа учраас
  • 9:26 - 9:29
    үүнийг сөргүүлж тавиад давалгаа үүсгэе
    гэж хэлээд байгаа юм.
  • 9:29 - 9:33
    Үүний нэг жишээг youtube-н трэнд менежер
    хуваалцсан байдаг л даа.
  • 9:33 - 9:37
    Энэ эерэг давалгааг үүсгэхэд
    2 хүчин зүйл хэрэгтэй байдаг.
  • 9:37 - 9:39
    [ХАНДЛАГА ӨДӨӨГЧ
    ОЛНЫ ОРОЛЦОО]
  • 9:39 - 9:42
    Ялангуяа дижитал эриний
    бидэнд маш хамаатай.
  • 9:42 - 9:45
    Хандлага өдөөгч гэдэг нь хүмүүс үгийг нь
    сонсдог, араас нь дагадаг,
  • 9:45 - 9:47
    олны танил хүмүүс.
  • 9:47 - 9:48
    "Оролцоо бол сайхан юм.
  • 9:48 - 9:50
    Сонгуульд саналаа өгөөрэй, залуучууд аа!
  • 9:50 - 9:53
    Хогоо цэвэрлээрэй!
    Ийм бүдүүлэг байж болохгүй шүү!"
  • 9:53 - 9:55
    гээд манай одууд яриад, уриалаад
    эхлэх юм бол
  • 9:55 - 9:58
    араас нь сайнаар ч бай, муугаар ч бай
  • 9:58 - 10:00
    хариу үйлдэл үзүүлээд,
    сошиал медиагаар эхлэхээр
  • 10:00 - 10:02
    энэ давалгаа аяндаа үүсдэг юм байна.
  • 10:02 - 10:04
    Түүний хамгийн тод жишээ нь хэн гээч?
  • 10:06 - 10:08
    Эмма Ватсон, Ди Каприо хоёр.
  • 10:08 - 10:10
    Эмма Ватсон эмэгтэйчүүдийн асуудал яриад,
  • 10:10 - 10:12
    Ди Каприо байгаль орчны асуудал
    яриад эхэлсэн чинь
  • 10:12 - 10:15
    хичнээн өмнө нь тоодоггүй байсан хүмүүс
    энэ асуудлыг
  • 10:15 - 10:16
    тоогоод эхэлсэн гэж бодож байна?
  • 10:16 - 10:20
    Манай монголын жишээн дээр
    сайн жишээ байгаа л даа.
  • 10:20 - 10:21
    Дуучин Болд.
  • 10:22 - 10:25
    ЮНИСЕФ агаарын бохирдлын тайланг
    саяхан анх танилцуулсан.
  • 10:25 - 10:28
    Тэгэхэд дуучин Болдыг уриад
    танилцуулсан чинь
  • 10:28 - 10:30
    хүмүүс өмнөхөөсөө илүү их хандсан гэнэ.
  • 10:30 - 10:34
    За тэгээд, энэ эерэг соёлыг
    давалгаалахын тулд,
  • 10:34 - 10:39
    энэ танхимд байгаа мянгуулаа санал нэгдье.
  • 10:39 - 10:40
    Оролцоотой болъё.
  • 10:40 - 10:44
    Залуучуудад оролцоотой байх нь хэрэгтэй юм
    байна гээд уриаллаа гэж бодъё.
  • 10:44 - 10:47
    Гэхдээ уриалахын тулд энэ 4 зүйлээр
    өөрсдийгөө бид хянаж үзнэ.
  • 10:47 - 10:49
    [ЭРМЭЛЗЭЛ, БОЛОВСРОЛ, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ]
  • 10:49 - 10:51
    Үнэнээ хэлэхэд, хүн болгонд
    эрмэлзэл төрөхгүй.
  • 10:51 - 10:56
    Би яагаад? Надаар л дутав гэж?
    гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирнэ.
  • 10:56 - 10:59
    Гэхдээ яг үүнийг арилгаад, би энд
    нэг дусал оруулахад
  • 10:59 - 11:02
    цаана улс орон өөрчлөгдөнө гэдэг сэтгэхүйг
    хүн болгонд автоматаар суулгах
  • 11:02 - 11:04
    тийм эрмэлзэл бидэнд хэрэгтэй байгаа.
  • 11:04 - 11:06
    Хоёрдугаарт, боловсрол гэхээр,
  • 11:06 - 11:08
    хэрвээ чадал хүрдэг бол хүүхдүүдээ заавал
    тооны ч юм уу,
  • 11:08 - 11:11
    англи хэлний чадвартай бай
    гэж хэлэхээсээ илүү
  • 11:11 - 11:14
    ийм чадваруудыг суулгамаар байгаа юм:
  • 11:14 - 11:16
    бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар,
  • 11:16 - 11:18
    ялгаатай байдлыг ойлгох чадвар,
  • 11:18 - 11:23
    ямар нэгэн байдлаар мэдээ гарч ирэхэд
    тэрэнд анализ хийж, эрх хайж,
  • 11:23 - 11:27
    ул суурьтай бодож байгаад,
    хуйлрахгүйгээр боддог чадвар.
  • 11:27 - 11:29
    (Алга ташилт)
  • 11:29 - 11:30
    Баярлалаа.
  • 11:30 - 11:34
    Тэгэхээр энэ боловсролыг л бид нар
    үр хүүхэддээ суулгаад өгчих юм бол
  • 11:34 - 11:36
    хүсээд байгаа нийгэм
    цогцлох гээд байна.
  • 11:36 - 11:40
    20-30 насныханд, бид тэрийг боловсролоор
    авч чаддаггүй юм аа гэхэд
  • 11:40 - 11:42
    тэр ажлуудыг хийх гээд яваад байгаа
  • 11:42 - 11:46
    Америкийн засгийн газрын Лийд хөтөлбөр,
    Зориг сангийн Залуу манлайлал гээд
  • 11:46 - 11:49
    яг энэ чадваруудыг эзэмшүүлэх гээд
    байгаа тоотой хэдэн хөтөлбөр байгаа.
  • 11:49 - 11:52
    За тэгээд энэ болгон мэдээж хандлага болж,
    гарч ирэх ёстой.
  • 11:52 - 11:55
    Тэр хандлага юу вэ гэхээр,
    би юунд итгэдэг вэ гэхээр
  • 11:55 - 11:59
    Өнөөдөр, 20 насандаа жижиг жижиг
    үйлдлүүдээ зөв хийж байгаа хүн
  • 11:59 - 12:01
    40, 50 насандаа тийм л хүн болно
    гэж боддог.
  • 12:01 - 12:04
    Тэгэхээр, 40, 50 настай удирдагчийг
    бид өнөөдөр
  • 12:04 - 12:07
    авилга авч байна, хээл хахууль авч байна,
  • 12:07 - 12:10
    улс орноо хуурч байна гээд байгаа бол
  • 12:10 - 12:11
    өнөөдөр жижиг үйлдлүүдээ л харчих.
  • 12:11 - 12:13
    Өнөөдөр найздаа худал хэлж байгаа бол,
  • 12:13 - 12:17
    өнөөдөр жижигхэн асуудлууд дээр
    өчүүхэн зан гаргаад,
  • 12:17 - 12:18
    би л болно гэсэн аминчхан сэтгэлээр,
  • 12:18 - 12:20
    машин барьж байхдаа хүртэл
  • 12:20 - 12:22
    хажуу эгнээндээ зам тавьж
    өгөхгүй явж байгаа бол
  • 12:22 - 12:24
    энэ хүнийг 40, 50 насандаа
  • 12:24 - 12:26
    сайн удирдагч, сайн иргэн болно
    гэж бодож чадахгүй.
  • 12:26 - 12:30
    За ингээд, энэ 3 сайхан юмыг ярьчихаад,
    үйлдэл болж гарахгүй бол
  • 12:30 - 12:31
    ямар хэрэгтэй юм бэ?
  • 12:31 - 12:34
    Энэ танхимд бүгдээрээ ийм гоё юм
    яриад байдаг, уриалаад байдаг.
  • 12:34 - 12:36
    Зөндөө олон гоё санаанууд гарч байна.
  • 12:36 - 12:39
    Гэхдээ бид дотроо зөндөө
    бодож явж байгаа.
  • 12:39 - 12:41
    Хамгийн гол нь үйлдэл болж
    яаж гарах юм бэ?
  • 12:41 - 12:43
    Тэр хоёрын хооронд асар их зөрүү байна.
  • 12:43 - 12:45
    Тэр үйлдлийг ажиглаад байхад,
  • 12:45 - 12:47
    нэгдүгээрт, хүмүүс ичиж, нэрэлхээд
    байх шиг байгаа юм.
  • 12:47 - 12:51
    "Намайг хэнхэг гэж бодно,
    Би энүүгээр юу гэж дутахав?" гэдэг юм уу?
  • 12:51 - 12:53
    Тэгэхээр тэр, ичих биш ээ.
  • 12:53 - 12:55
    Энэ чинь харин гоё юм байхгүй юу гэдэг
  • 12:55 - 12:58
    нөгөө эерэг давалгаа чинь
    энд хэрэг болж орж ирнэ.
  • 12:58 - 13:00
    Ахиад дээр нь зориг хэрэгтэй.
  • 13:00 - 13:04
    Нэг нэгнийгээ хэрвээ энэ байдалд орсон
    байгаа бол,
  • 13:05 - 13:06
    сайн үйлс хийх гээд байгаа бол,
  • 13:06 - 13:08
    зоригжуулж, урам өгөх хэрэгтэй.
  • 13:08 - 13:11
    Хамтраад хийе, наадахыг чинь! гэж
    урамшуулах хэрэгтэй юм шиг байна.
  • 13:11 - 13:13
    За, энэ болохоор, миний
  • 13:13 - 13:15
    залуучууд хэдийгээр смарт утастай,
  • 13:16 - 13:18
    бүгдээрээ интернет хэрэглэдгээрээ
  • 13:18 - 13:23
    Монгол улс толгой цохиж байгаа ч гэсэн
    дэлхийд яг тэр утсаараа чи юу хийж байна.
  • 13:23 - 13:26
    Энтэртайнментэд илүү цаг
    зарцуулаад байна уу?
  • 13:26 - 13:30
    Эсвэл үнэхээр мэдлэгийг олж авч байна уу
    гэдэг боловсролтой холбоотой хэсэг байна.
  • 13:31 - 13:35
    [ЖИЖИГ ДАДАЛ ХЭВШЛҮҮД БОЛ ХҮНИЙ
    ЦААД ТӨЛӨВШЛИЙН ИЛРЭЛ ЮМ.]
  • 13:35 - 13:41
    Энэ үеийг сургачих юм бол,
    ирээдүйд ийм хүсээд байгаа нийгэм чинь
  • 13:41 - 13:45
    энэ удирдагч, энэ иргэдээр дамжуулаад
    цогцлоох нь ээ гэдгээ ойлгочихлоо.
  • 13:45 - 13:46
    Тэгвэл, дахиад оролцоогоо бодъё.
  • 13:46 - 13:48
    Одоо бүгдээрээ хувь хүн түвшиндээ бодъё.
  • 13:48 - 13:50
    Энэ танхимд сууж байгаа мянган хүн.
  • 13:50 - 13:53
    Би өнөөдөр ийм ийм ачаалалтай,
    би ийм завгүй.
  • 13:53 - 13:55
    Гэхдээ би хажуугаар нь юу хийж чадах уу?
  • 13:55 - 13:58
    Тэр оролцоог хийнгүүт нийгэм намайг
    шүүмжлэх үү?
  • 13:58 - 13:59
    Шүүмжлэх л байх.
  • 14:00 - 14:00
    Гэхдээ яахын?
  • 14:00 - 14:03
    Хэдүүлээ эерэг давалгаа эхлүүлэх
    гэж байгаа юм чинь.
  • 14:03 - 14:06
    Оролцоо гээд ярихаар
    оролцоо бол янз бүрийн байж болно.
  • 14:06 - 14:08
    Би энд хэдэн зураг үзүүлье.
  • 14:08 - 14:11
    Азийн либерал демократуудын
    зөвлөл гэж байдаг.
  • 14:11 - 14:13
    Тэр зөвлөлд Азийн 10 орон нэгдсэн.
  • 14:13 - 14:17
    Би тус зөвлөлийн
    Залуучуудын холбооны даргаар нь
  • 14:17 - 14:19
    сүүлийн хэдэн жил сонгогдож ажилласан.
  • 14:19 - 14:23
    Дотор нь Мъянмарын Ан Сан Су Чиг
    сонгуульд нь гаргах,
  • 14:23 - 14:25
    залуучуудыг чадавхжуулах ч гэдэг юм уу,
  • 14:25 - 14:27
    сая нөгөө жишээ аваад яриад байсан
  • 14:27 - 14:30
    Хонг Конгийн шүхрэн хувьсгалын
    залуучуудыг чадавхжуулах,
  • 14:30 - 14:33
    дээр нь Тайланд чинь цэргийн
    дэглэмтэй болсон.
  • 14:33 - 14:40
    Тэрэнд нь залуучууд нь хяхагдаад, эх
    орноосоо зугтахад нь өөр оронд хорогдоход
  • 14:40 - 14:42
    туслах зэрэг ажлуудыг хийж явсан.
  • 14:42 - 14:44
    Гэхдээ миний өнөөдрийг хүртэл хийсэн
  • 14:44 - 14:47
    хамгийн гоё оролцоо хаана
    санагдаж байна вэ гэхээр
  • 14:47 - 14:50
    энэ жижигхэн улаан хивсэн дээр зогсоод,
    мянган хүний өөдөөс хараад,
  • 14:50 - 14:53
    би чинь мянган хүний өмнө
    ингэж ярьж үзээгүй шүү дээ.
  • 14:53 - 14:57
    Залуучууд аа, Оролцъё, Чадъя, Болно
    гэж хэлмээр байна. (Алга ташилт)
  • 14:57 - 14:59
    Гэхдээ би ойлгож байгаа.
  • 14:59 - 15:02
    Энэ бол хүсэл мөрөөдөл шиг
    уриа маягийн юм яриад орхиход
  • 15:02 - 15:04
    яг амьдрал дээр өөр тусдаг
    гэдгийг ойлгож байгаа.
  • 15:04 - 15:07
    Тэгэхдээ, дараагийн нэг оролцоот
    алхмаа хийхдээ бодоорой.
  • 15:10 - 15:15
    Би магадгүй ингэж мөрөөдөөд, дэмийрээд
    яваад байгаа ганц хүн байж магадгүй.
  • 15:15 - 15:16
    Үгүй, ээ. Бид нар мянгуулаа.
  • 15:16 - 15:19
    Магадгүй хэдэн зуун мянгуулаа.
    гэж бодож байна.
  • 15:19 - 15:20
    Баярлалаа
  • 15:20 - 15:22
    (Алга ташилт)
Title:
Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar
Description:

Залуучуудын активист Булганчимэг Монгол төдийгүй дэлхий дахинд улс төр дахь залуусын оролцооны тухай сонирхолтой баримт судалгааг танилцуулж, бодлого боловсруулах түвшинд залуус хэрхэн илүү оролцоотой байж болох талаар саналаа дэвшүүлж байна.

With an aspiration to lead youth to be more socially involved and gain control of their lives in political sphere, Bulganchimeg worked as the Youth Chairman of the Council of Asian Liberals and Democrats (CALD) and provided educational training and competency strengthening projects for the Asian youth, especially those from lower-income backgrounds in Mongolia.

This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx

more » « less
Video Language:
Mongolian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
15:24

Mongolian subtitles

Revisions