Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar
-
0:05 - 0:10(Алга ташилт)
-
0:11 - 0:16Өнөөдөр бид та бүхэнтэй залуусын
оролцооны талаар ярих гэж байгаа юм. -
0:16 - 0:19Нийгэмд бид нар өнөөдөр
цүнх баригчид гээд хэсэг хүмүүсийг -
0:19 - 0:21цоллосон байдаг.
-
0:21 - 0:24Өөрөө эрдэм мэдлэг, чадваргүй мөртлөө
хэн нэгний нөмөр нөөлгөнд явсаар -
0:24 - 0:28байгаад эрх мэдэлд хүрчихлээ гэж бид
тэр хүмүүст эгдүүцдэг. -
0:28 - 0:31Ахиад дээр нь даргын хүүхэд илүү
хурдан дарга болдог, -
0:31 - 0:35улс төрчийн хүүхэд илүү хурдан улс төрч
болдог гэдэг ч юм уу, -
0:35 - 0:38тиймэрхүү нэг гажуудал гараад ирлээ л дээ.
-
0:38 - 0:41Гэхдээ нөгөө талдаа бодоод үзэхээр
-
0:41 - 0:44шийдвэр гаргах түвшинд
залуусын оролцоо, -
0:44 - 0:46залуусын дуу хоолойг
хүргэж байгаа хүмүүс нь -
0:46 - 0:48яах аргагүй энэ хоёр бүлгэмийн хүмүүс
байгаа болохоор -
0:48 - 0:51тэд нарыг бас буруутгах аргагүй.
-
0:51 - 0:54Гарч ирж буй тогтолцоог нь
буруутгаж болно. -
0:54 - 0:55Тийм ээ?
-
0:55 - 0:57Тэгэхээр бид өөрсдөө асууя л даа.
-
0:57 - 1:00[Тэгвэл чиний нэр хаана нь байгаа юм?]
-
1:00 - 1:02Бид нар тэр улс төрийг нь сонирхсон юм уу?
-
1:02 - 1:05Бид нар хэн нэгний өмнө бид нарын
өмнөөс шийдвэр гаргаад байна гээд -
1:05 - 1:07тэнд гомдол мэдүүлсэн юм уу?
-
1:07 - 1:09Намын дотоод сонгууль ч гэдэг юм уу?
-
1:09 - 1:12Эсвэл сонгуулийн санал хураалт
дээр зориг гаргаад -
1:12 - 1:14бид нарын нэр тэнд ер нь байсан болов уу?
-
1:14 - 1:18Манай залуучуудын дөнгөж 2.3% нь одоогийн
байгаа улс төрийг хэвийн гэж үздэг, -
1:18 - 1:21[Монгол залуусын улс төрийн мэдлэг,
оролцоо] -
1:21 - 1:24гэдэг чинь 97% нь улс төрд ямар нэгэн
асуудал байна гэж дургүйцдэг, -
1:24 - 1:26бухимдлаа илэрхийлдэг гэсэн үг.
-
1:26 - 1:28Гэхдээ бухимдлаа илэрхийлэх нь учиртай.
-
1:28 - 1:31Бид нар сошиал медиад юм уу,
ойр тойрныхондоо -
1:31 - 1:33бухимдлаа илэрхийлээд байдаг боловч
-
1:33 - 1:35эргээд улс төрийн оролцоонд
оролцож байна уу? -
1:35 - 1:37Тэгвэл очоод яагаад хийчихэж
болдоггүй юм бэ? -
1:37 - 1:39гэж асуухаар хариулж мэдэхгүй байна.
-
1:39 - 1:41Тэр нь энэ судалгаанаас бас харагдаж
байна л даа. -
1:41 - 1:44Манай залуучуудын дийлэнх нь
энэ улс төрөө сонирхдоггүй, -
1:44 - 1:47тогтолцоогоо хэлж мэдэхгүй
байна гэж хариулсан байна. -
1:47 - 1:53Гэхдээ залуучууд улс төр сонирхдоггүй
гэдэг нь дандаа монголын жишээ бол биш. -
1:53 - 1:55Ер нь дэлхий нийтээр
20-30 насны залуучууд -
1:55 - 2:00юун улс төр манатай, өмнөх амьдралаа
босгоё гээд завгүй яваад байдаг. -
2:00 - 2:04Залуучуудыгаа тэгвэл яаж татаж
оруулж ирэх юм бэ? -
2:04 - 2:07Яаж улс төрд дуу хоолойг нь хүргэх юм бэ?
-
2:07 - 2:10гээд дэвшилтэт орнууд янз бүрийн арга
хэрэгжүүлж эхэлж л дээ. -
2:10 - 2:11Тэр дунд жишээлбэл,
-
2:11 - 2:15Тайваний одоо эрх барьж байгаа
Ардчилсан нам нь тодорхой тойргуудад -
2:15 - 2:18"Энд дандаа 30-с доош насны
залуучууд дэвшинэ" -
2:18 - 2:20гээд аваад өгсөн байх жишээтэй.
-
2:20 - 2:24Улс төрийн оролцоо байг гэхэд, шийдэл
гаргах түвшинд оролдоггүй юм аа гэхэд -
2:24 - 2:27нийгмийн оролцоон дээрээ ч гэсэн
тийм сайнгүй. -
2:27 - 2:29Бид нарт хэрэгтэй
агаарын бохирдол ч юм уу, -
2:29 - 2:34эргээд үр нөлөөг нь бид нар хамгийн
[их] амсах ёстой жагсаал цуглаанууд дээр -
2:34 - 2:38Улаанбаатарт Баасан гарагт баранд орж
байгаа залуучуудаас -
2:38 - 2:40цөөн хүн очдог байх аа гэж бодож байна.
-
2:40 - 2:42Нийгмийн оролцоо ийм байгаад байна.
-
2:42 - 2:46Ямар ч байсан бид оролцоо дутуу гэдгээ
магадгүй хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. -
2:46 - 2:50Тэгвэл залуусын бодлого хөгжлийг ярьж буй
оюутны холбоо ч юм уу? -
2:50 - 2:52Тиймэрхүү байгууллагыг бодъё л доо.
-
2:52 - 2:54Бид нар тэнд оролцдог бил үү?
-
2:54 - 2:55Чин сэтгэлээсээ үйл ажиллагаанд
-
2:55 - 2:58та нар ямар бодлого явуулаад байна?
гэж оролцдог уу? -
2:58 - 3:02Эсвэл нөгөө нэг байгууллагууд нь оронд нь
залуучуудынхаа -
3:02 - 3:04олон тулгамдсан асуудал байхад
тэд нарыг харахгүйгээр, -
3:04 - 3:07хаа хамаагүй улс төрчийн
хар жагсаалт гаргаад яваад байна уу? -
3:07 - 3:09Бас л бодох асуудал.
-
3:09 - 3:13За ингээд бид оролцоо дутуу
байгаа гэдгээ мэдэх юм бол оронд нь -
3:13 - 3:17бид шийдэлцэж болох боломжтой юу?
[Тэгвэл чи яагаад шийдэлцэхгүй байна вэ?] -
3:17 - 3:19Та нар саяхан болж өнгөрсөн БРЭКСИТ-г
санаж байгаа биз дээ? -
3:19 - 3:22Англи улс Европын холбоонд үлдэх үү,
үлдэхгүй юу? -
3:22 - 3:25гэдгийг асуусан бүх нийтийн
санал хураалт болсон. -
3:25 - 3:31Энэ санал хураалтын эдийн засгийн,
болон нийгмийн үр дагавар нь -
3:31 - 3:3610, 20 жилийн дараа, урт [хугацаанд]
илрэх юм байна. -
3:36 - 3:38Гэтэл хамгийн харамсалтай нь
энэ санал хураалтанд -
3:38 - 3:40залуучууд хамгийн бага оролцсон.
-
3:40 - 3:43Залуучууд хамгийн бага оролцсоноороо
яасан бэ гэхээр -
3:43 - 3:46эргээд 10, 20 жилийн дараа
жинхэнэ үр дагаврууд гарч ирэхэд -
3:46 - 3:49нөгөө л залуучууд хөөрхий
энэ ачааг үүрээд, -
3:49 - 3:52амьдралаараа ч юм уу,
татвараараа ч юм уу төлөөд явж байна. -
3:53 - 3:56Харин тухайн үед, залуучуудыг орлоод,
илүү давамгай санал өгсөн ахимаг үеийнхэн -
3:56 - 4:02нийгмийн идэвхит амьдралаас холдсон,
тэтгэвэрт гарсан ч юм уу явж байна байх. -
4:02 - 4:04[БРЭКСИТ]
-
4:05 - 4:08Тэгэхээр манай залуучуудын хувьд ч гэсэн,
-
4:08 - 4:11дийлэнх нь нөгөө бодлогоо сонирхох,
-
4:11 - 4:14"Хүүе ээ, та миний өмнөөс юу
шийдээд байна?" гэж асуух нь байтугай, -
4:14 - 4:16дийлэнх нь өөрийнхөө тойргоос гарсан
УИХ гишүүн, -
4:16 - 4:18иргэдийн төлөөлөгчдөө мэддэггүй
-
4:18 - 4:19гэж судалгаа гарсан байна.
-
4:19 - 4:21Та нар бас өөрсдөөсөө асуугаад үзээрэй.
-
4:21 - 4:25Тэгэхээр тэр хүнийг мэдэхгүй байгаа
хүн чинь яаж цаана нь бодлого хянаад, -
4:25 - 4:27"Чи миний ирээдүйг шийдэх
бодлого гаргаж байна уу? -
4:27 - 4:30Энд хариуцлагагүй уул уурхай
хөгжиж байна уу? -
4:30 - 4:31Их өр зээл аваад байна уу?
-
4:31 - 4:34Авсан өр зээлээ хариуцлагатай, хяналттай
зарцуулж чадаж байна уу? -
4:34 - 4:38Яагаад гэвэл ирээдүйд би наадахыг чинь
цалингаараа төлөх гээд байгаа юм. -
4:38 - 4:40Миний ирээдүй наанаас
шалтгаалах гээд байна" -
4:40 - 4:43гэж бид нар оролцож чадаж байна уу
гэдгээ бодох хэрэгтэй байгаа юм. -
4:43 - 4:46За бид нар яалт ч үгүй оролцох
шаардлагатай юм бол -
4:46 - 4:48одоо бид энэ танхимд сууж байгаа
-
4:48 - 4:5120-30 настай залуучууд өөрсдөөсөө
асуугаад үзье. -
4:51 - 4:53Бид нар тэнд бэлэн байна уу?
-
4:53 - 4:54Бид нарт зөндөө асуудал байна.
-
4:54 - 4:57Өнөөдөр байрныхаа эхлээд нэг лизинг төлөх
урьдчилгаа олмоор байна -
4:57 - 4:59Дараа нь байртай болмоор байна.
-
4:59 - 5:01Сургуулиа төгсмөөр байна.
-
5:01 - 5:03Ажлын гараагаа эхлүүлмээр байна.
-
5:03 - 5:05Хүн шиг амьдармаар байна.
-
5:05 - 5:07"Гэтэл хажуугаар нь бас юун оролцоо вэ?
-
5:07 - 5:09Цалингаасаа цаашаа давж
чадахгүй байна шүү дээ," -
5:09 - 5:10гэж бодож болно.
-
5:10 - 5:13Яагаад гэвэл энэ чинь аргагүй
үнэн төрх нь юм чинь. -
5:13 - 5:16Гэхдээ нийгэмд бас одоо оролцохгүй бол
нэг асуудал гарч ирээд байна. -
5:16 - 5:18Тэр нь юу вэ гэхээр,
-
5:18 - 5:21ямар нэгэн гэнэтийн сайн удирдагч
гарч ирээд, -
5:21 - 5:24энэ болох бүтэхгүй байгаа юмыг
орвонгоор нь эргүүлчих юм шиг, -
5:26 - 5:30тийм хүнд найдаад, битүүхэндээ хүлээгээд
байгаа юм шиг байна л даа. -
5:32 - 5:33Гэхдээ,
-
5:34 - 5:37эргээд сайн удирдагч байна гэдэг
-
5:37 - 5:40сайн дарангуйлагч гэж
би нөгөө талдаа боддог. -
5:40 - 5:44Ялангуяа ард түмэн нь боловсроогүй,
гэгээрээгүй байгаа цагт -
5:44 - 5:48тэр хүн дарангуйлагч болж хувирах магадлал
маш өндөр. -
5:48 - 5:51Улс орнуудад зөндөө олон жишээнүүд байна.
-
5:51 - 5:55Тэгэхээр оронд нь ард иргэд илүү доороосоо
түрэн гарч ирж боловсроод, -
5:55 - 5:57нэгэнтээ гэгээрээд, ухамсартай болчихсон,
-
5:57 - 5:58сайн муугаа ялгадаг болчихсон цагт,
-
5:58 - 6:01ядаж л нэг худлаа мэдээ сошиалаар
гараад ирэхэд, -
6:01 - 6:05тэрэнд дагаж хуйларч саналаа өгдөггүй
хэмжээний буурь суурьтай болсон цагт, -
6:05 - 6:08сайн удирдагчийг дотроосоо сонгож
гаргаж ирж чадна. -
6:08 - 6:11Дараа нь цаг нь болоод буруу хэрэг хийвэл
буулгаж чаддаг. -
6:11 - 6:13Хамгийн сайн жишээ нь
Өмнөд Солонгосын жишээг -
6:13 - 6:15сая бид бүгдээрээ харлаа.
-
6:15 - 6:19Ерөнхийдөө тэгээд
нийгмийг оролцоотой болгоё, -
6:19 - 6:20нийгмийг өөрчилье гээд ярих юм бол
-
6:20 - 6:23хамгийн зөв үеийнхэн ямар үе
байдаг юм бэ гээд -
6:23 - 6:24судлаачид судлаад үзэж л дээ.
-
6:24 - 6:25Бид нар.
-
6:25 - 6:2620-30 насныхан.
-
6:27 - 6:28Яагаад гээч?
-
6:28 - 6:30Яагаад гэвэл, 20-30 насанд,
-
6:30 - 6:33ялангуяа одоогийн 20-30 нас -
Мянганыхан гэж яриад байгаа шүү дээ -
6:33 - 6:36Бид нар аав ээжийнхээ
алдааг давтахгүй гээд -
6:36 - 6:38маш хашир болсон гэнэ ээ.
-
6:38 - 6:41Дээр нь бид сошиал медиа,
дижитал эрний уугуул иргэд. -
6:41 - 6:45Бүр өсөхөөсөө компьютер хэрэглэж,
и-мэйл хаягтай өслөө шүү дээ. -
6:45 - 6:49Дээр нь тэгээд бид нар хийж буй ажлаасаа
кайф хайдаг болчихсон, -
6:49 - 6:51үнэт зүйл хайдаг болчихсон гэнэ ээ.
-
6:51 - 6:54Урд урдынхаас илүү, цэрэг шиг,
робот шиг ажиллахаа больчихсон. -
6:54 - 6:56Бүр болохгүй, тэр ажил нь утгагүй
байх юм бол -
6:56 - 6:59орхиод өөрөө старт-ап нээх хэмжээний
бядтай болчихсон хүмүүс - -
6:59 - 7:00тийм үеийнхэн гэнэ ээ.
-
7:00 - 7:07Дээр нь нэмээд, залуу 20-30 насны
хүмүүс чинь угаасаа хүсэл тэмүүлэлд бэлэн, -
7:07 - 7:12эрч хүчтэй, зоригтой, яавал би энэ
амьдралаа хүн шиг амьдарчих юм бол, -
7:12 - 7:15би энэ амьдралдаа юу хийвэл
-
7:15 - 7:18түүхэнд үлдчих бол гэдэг
эрмэлзлээр дүүрэн яваа шд. -
7:18 - 7:21Тэгэхээр хүний яг энэ алтан огтлолцол
үеийг бид нар онилох ёстой. -
7:21 - 7:25Тэрний хамгийн гоё жишээ нь морин жилд
болсон Ардчилсан хувьсгал байгаа. -
7:25 - 7:29Тухайн үед Ардчилсан хувьсгалыг хийсэн
хүмүүс, бүгдээрээ 27 настангууд байсан. -
7:30 - 7:34Тэгэхэд 27 настай хүмүүс тэнд улс орны
хувь заяа өөрчлөөд явж байхад, -
7:35 - 7:39би, бид нар 27 насандаа
юу хийж яваа билээ? -
7:41 - 7:43За тэгвэл асуудал байгааг ойлгочихлоо.
-
7:43 - 7:45Одоо тэгвэл хэдүүлээ яаж оролцох вэ?
-
7:45 - 7:47Оролцоо бол заавал би
том юм яримааргүй байна. -
7:47 - 7:48Түрүүн би бодлогын түвшинд гээд
-
7:48 - 7:51шийдвэрлэх түвшинд баахан
улс төрийн оролцоо ярьсан. -
7:51 - 7:53Гэхдээ оролцоог битгий тэгэж бодоорой.
-
7:53 - 7:55Оролцоог хэдүүлээ
чадах чадах хэмжээндээ л хийцгээе. -
7:55 - 7:58Цалингаасаа давж бид нар
юу хийж чадаж байна? -
7:58 - 8:00Хог түүхээс л оролцоо эхэлнэ.
-
8:00 - 8:04Энийг яахав багцлаад хэлэх юм бол
хувь хүний хүрээнд, нийгмийн хүрээнд, -
8:04 - 8:06бодлогын хүрээнд
гэж ангилж болдог юм байна лээ. -
8:06 - 8:09Бодлогын хүрээг би түрүүн ярьсан.
-
8:09 - 8:13Хамгийн гол нь тэнд залуу хүн заавал
амбицлаад, улс төрч байхдаа гол нь биш. -
8:13 - 8:18Ер нь яагаад зүгээр эрүүл тогтолцоогоор
гарч ирсэн залуу тэнд байж болдоггүй юм. -
8:18 - 8:22Яагаад заавал даргын хүүхэд тэнд
дэвших ёстой юм гэдэг тогтолцоог л -
8:22 - 8:26эрүүл болтол нь тэнд өөрийнхөө
нэрийг оруулъя, байя гээд байгаа юм. -
8:26 - 8:29Түүнээс бидний дарга болох,
болохгүйдээ одоохондоо чухал биш. -
8:29 - 8:32Би хүртэл 2012 онд зориглоод,
нийслэлд нэр дэвшиж явж байсан. -
8:32 - 8:35Намайг зөндөө олон хүмүүс тухайн үед
-
8:35 - 8:38"Энэ юу чаддаг юм? Годгор охин"
гэдэг байсан. -
8:38 - 8:40Гэхдээ, хамгийн гол нь би ахиад хэлье.
-
8:40 - 8:43Яагаад болохгүй гэж? гэдэг сэтгэлгээгээр л
тэнд орж байсан. -
8:43 - 8:46Нийгмийн хүрээнд бид зөндөө ажил
хамтдаа хийдэг. -
8:46 - 8:49Хамтдаа яваад Туул голоо цэвэрлэх үү,
хогоо хамт түүх үү? -
8:49 - 8:50Тийм санаачлагууд зөндөө байдаг.
-
8:50 - 8:52Хувь хүний хүрээнд,
-
8:52 - 8:56өнөөдөр чи хөршийнхөө орцондоо хаясан
байгаа хогийг өөрийнхтэйгээ нийлүүлээд -
8:56 - 9:01гаргаж хаях хэмжээний
өгөөмөр зантай байна уу? -
9:01 - 9:02Эсвэл машин барьж явж байгаад
-
9:02 - 9:05хажуу эгнээний машиныг шахаад
байхгүй оруулах ч юм уу? -
9:05 - 9:07Иймэрхүү жижиг зүйлээс оролцоо эхэлнэ.
-
9:07 - 9:10Нийгмээ л сайхан болгож өөрчлөх
гээд байгаа юм чинь. -
9:10 - 9:12Эндээс би шийдэл юу гэж харж
байгаа вэ гэхээр, -
9:12 - 9:16Эерэг давалгаа буюу зориудын
соёл гэх юмыг үүсгэж гэж байна. -
9:17 - 9:19Тэгээд энийг яагаад үүсгэх
хэрэгтэй вэ гэхээр, -
9:19 - 9:23оролцоо гэхээр хэнхэг ч юм шиг,
дарга болох гээд байгаа ч юм шиг, -
9:23 - 9:26нэг их цаг завтай хүн юм шиг буруу ойлголт
нийгэмд яваад байгаа учраас -
9:26 - 9:29үүнийг сөргүүлж тавиад давалгаа үүсгэе
гэж хэлээд байгаа юм. -
9:29 - 9:33Үүний нэг жишээг youtube-н трэнд менежер
хуваалцсан байдаг л даа. -
9:33 - 9:37Энэ эерэг давалгааг үүсгэхэд
2 хүчин зүйл хэрэгтэй байдаг. -
9:37 - 9:39[ХАНДЛАГА ӨДӨӨГЧ
ОЛНЫ ОРОЛЦОО] -
9:39 - 9:42Ялангуяа дижитал эриний
бидэнд маш хамаатай. -
9:42 - 9:45Хандлага өдөөгч гэдэг нь хүмүүс үгийг нь
сонсдог, араас нь дагадаг, -
9:45 - 9:47олны танил хүмүүс.
-
9:47 - 9:48"Оролцоо бол сайхан юм.
-
9:48 - 9:50Сонгуульд саналаа өгөөрэй, залуучууд аа!
-
9:50 - 9:53Хогоо цэвэрлээрэй!
Ийм бүдүүлэг байж болохгүй шүү!" -
9:53 - 9:55гээд манай одууд яриад, уриалаад
эхлэх юм бол -
9:55 - 9:58араас нь сайнаар ч бай, муугаар ч бай
-
9:58 - 10:00хариу үйлдэл үзүүлээд,
сошиал медиагаар эхлэхээр -
10:00 - 10:02энэ давалгаа аяндаа үүсдэг юм байна.
-
10:02 - 10:04Түүний хамгийн тод жишээ нь хэн гээч?
-
10:06 - 10:08Эмма Ватсон, Ди Каприо хоёр.
-
10:08 - 10:10Эмма Ватсон эмэгтэйчүүдийн асуудал яриад,
-
10:10 - 10:12Ди Каприо байгаль орчны асуудал
яриад эхэлсэн чинь -
10:12 - 10:15хичнээн өмнө нь тоодоггүй байсан хүмүүс
энэ асуудлыг -
10:15 - 10:16тоогоод эхэлсэн гэж бодож байна?
-
10:16 - 10:20Манай монголын жишээн дээр
сайн жишээ байгаа л даа. -
10:20 - 10:21Дуучин Болд.
-
10:22 - 10:25ЮНИСЕФ агаарын бохирдлын тайланг
саяхан анх танилцуулсан. -
10:25 - 10:28Тэгэхэд дуучин Болдыг уриад
танилцуулсан чинь -
10:28 - 10:30хүмүүс өмнөхөөсөө илүү их хандсан гэнэ.
-
10:30 - 10:34За тэгээд, энэ эерэг соёлыг
давалгаалахын тулд, -
10:34 - 10:39энэ танхимд байгаа мянгуулаа санал нэгдье.
-
10:39 - 10:40Оролцоотой болъё.
-
10:40 - 10:44Залуучуудад оролцоотой байх нь хэрэгтэй юм
байна гээд уриаллаа гэж бодъё. -
10:44 - 10:47Гэхдээ уриалахын тулд энэ 4 зүйлээр
өөрсдийгөө бид хянаж үзнэ. -
10:47 - 10:49[ЭРМЭЛЗЭЛ, БОЛОВСРОЛ, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ]
-
10:49 - 10:51Үнэнээ хэлэхэд, хүн болгонд
эрмэлзэл төрөхгүй. -
10:51 - 10:56Би яагаад? Надаар л дутав гэж?
гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирнэ. -
10:56 - 10:59Гэхдээ яг үүнийг арилгаад, би энд
нэг дусал оруулахад -
10:59 - 11:02цаана улс орон өөрчлөгдөнө гэдэг сэтгэхүйг
хүн болгонд автоматаар суулгах -
11:02 - 11:04тийм эрмэлзэл бидэнд хэрэгтэй байгаа.
-
11:04 - 11:06Хоёрдугаарт, боловсрол гэхээр,
-
11:06 - 11:08хэрвээ чадал хүрдэг бол хүүхдүүдээ заавал
тооны ч юм уу, -
11:08 - 11:11англи хэлний чадвартай бай
гэж хэлэхээсээ илүү -
11:11 - 11:14ийм чадваруудыг суулгамаар байгаа юм:
-
11:14 - 11:16бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар,
-
11:16 - 11:18ялгаатай байдлыг ойлгох чадвар,
-
11:18 - 11:23ямар нэгэн байдлаар мэдээ гарч ирэхэд
тэрэнд анализ хийж, эрх хайж, -
11:23 - 11:27ул суурьтай бодож байгаад,
хуйлрахгүйгээр боддог чадвар. -
11:27 - 11:29(Алга ташилт)
-
11:29 - 11:30Баярлалаа.
-
11:30 - 11:34Тэгэхээр энэ боловсролыг л бид нар
үр хүүхэддээ суулгаад өгчих юм бол -
11:34 - 11:36хүсээд байгаа нийгэм
цогцлох гээд байна. -
11:36 - 11:4020-30 насныханд, бид тэрийг боловсролоор
авч чаддаггүй юм аа гэхэд -
11:40 - 11:42тэр ажлуудыг хийх гээд яваад байгаа
-
11:42 - 11:46Америкийн засгийн газрын Лийд хөтөлбөр,
Зориг сангийн Залуу манлайлал гээд -
11:46 - 11:49яг энэ чадваруудыг эзэмшүүлэх гээд
байгаа тоотой хэдэн хөтөлбөр байгаа. -
11:49 - 11:52За тэгээд энэ болгон мэдээж хандлага болж,
гарч ирэх ёстой. -
11:52 - 11:55Тэр хандлага юу вэ гэхээр,
би юунд итгэдэг вэ гэхээр -
11:55 - 11:59Өнөөдөр, 20 насандаа жижиг жижиг
үйлдлүүдээ зөв хийж байгаа хүн -
11:59 - 12:0140, 50 насандаа тийм л хүн болно
гэж боддог. -
12:01 - 12:04Тэгэхээр, 40, 50 настай удирдагчийг
бид өнөөдөр -
12:04 - 12:07авилга авч байна, хээл хахууль авч байна,
-
12:07 - 12:10улс орноо хуурч байна гээд байгаа бол
-
12:10 - 12:11өнөөдөр жижиг үйлдлүүдээ л харчих.
-
12:11 - 12:13Өнөөдөр найздаа худал хэлж байгаа бол,
-
12:13 - 12:17өнөөдөр жижигхэн асуудлууд дээр
өчүүхэн зан гаргаад, -
12:17 - 12:18би л болно гэсэн аминчхан сэтгэлээр,
-
12:18 - 12:20машин барьж байхдаа хүртэл
-
12:20 - 12:22хажуу эгнээндээ зам тавьж
өгөхгүй явж байгаа бол -
12:22 - 12:24энэ хүнийг 40, 50 насандаа
-
12:24 - 12:26сайн удирдагч, сайн иргэн болно
гэж бодож чадахгүй. -
12:26 - 12:30За ингээд, энэ 3 сайхан юмыг ярьчихаад,
үйлдэл болж гарахгүй бол -
12:30 - 12:31ямар хэрэгтэй юм бэ?
-
12:31 - 12:34Энэ танхимд бүгдээрээ ийм гоё юм
яриад байдаг, уриалаад байдаг. -
12:34 - 12:36Зөндөө олон гоё санаанууд гарч байна.
-
12:36 - 12:39Гэхдээ бид дотроо зөндөө
бодож явж байгаа. -
12:39 - 12:41Хамгийн гол нь үйлдэл болж
яаж гарах юм бэ? -
12:41 - 12:43Тэр хоёрын хооронд асар их зөрүү байна.
-
12:43 - 12:45Тэр үйлдлийг ажиглаад байхад,
-
12:45 - 12:47нэгдүгээрт, хүмүүс ичиж, нэрэлхээд
байх шиг байгаа юм. -
12:47 - 12:51"Намайг хэнхэг гэж бодно,
Би энүүгээр юу гэж дутахав?" гэдэг юм уу? -
12:51 - 12:53Тэгэхээр тэр, ичих биш ээ.
-
12:53 - 12:55Энэ чинь харин гоё юм байхгүй юу гэдэг
-
12:55 - 12:58нөгөө эерэг давалгаа чинь
энд хэрэг болж орж ирнэ. -
12:58 - 13:00Ахиад дээр нь зориг хэрэгтэй.
-
13:00 - 13:04Нэг нэгнийгээ хэрвээ энэ байдалд орсон
байгаа бол, -
13:05 - 13:06сайн үйлс хийх гээд байгаа бол,
-
13:06 - 13:08зоригжуулж, урам өгөх хэрэгтэй.
-
13:08 - 13:11Хамтраад хийе, наадахыг чинь! гэж
урамшуулах хэрэгтэй юм шиг байна. -
13:11 - 13:13За, энэ болохоор, миний
-
13:13 - 13:15залуучууд хэдийгээр смарт утастай,
-
13:16 - 13:18бүгдээрээ интернет хэрэглэдгээрээ
-
13:18 - 13:23Монгол улс толгой цохиж байгаа ч гэсэн
дэлхийд яг тэр утсаараа чи юу хийж байна. -
13:23 - 13:26Энтэртайнментэд илүү цаг
зарцуулаад байна уу? -
13:26 - 13:30Эсвэл үнэхээр мэдлэгийг олж авч байна уу
гэдэг боловсролтой холбоотой хэсэг байна. -
13:31 - 13:35[ЖИЖИГ ДАДАЛ ХЭВШЛҮҮД БОЛ ХҮНИЙ
ЦААД ТӨЛӨВШЛИЙН ИЛРЭЛ ЮМ.] -
13:35 - 13:41Энэ үеийг сургачих юм бол,
ирээдүйд ийм хүсээд байгаа нийгэм чинь -
13:41 - 13:45энэ удирдагч, энэ иргэдээр дамжуулаад
цогцлоох нь ээ гэдгээ ойлгочихлоо. -
13:45 - 13:46Тэгвэл, дахиад оролцоогоо бодъё.
-
13:46 - 13:48Одоо бүгдээрээ хувь хүн түвшиндээ бодъё.
-
13:48 - 13:50Энэ танхимд сууж байгаа мянган хүн.
-
13:50 - 13:53Би өнөөдөр ийм ийм ачаалалтай,
би ийм завгүй. -
13:53 - 13:55Гэхдээ би хажуугаар нь юу хийж чадах уу?
-
13:55 - 13:58Тэр оролцоог хийнгүүт нийгэм намайг
шүүмжлэх үү? -
13:58 - 13:59Шүүмжлэх л байх.
-
14:00 - 14:00Гэхдээ яахын?
-
14:00 - 14:03Хэдүүлээ эерэг давалгаа эхлүүлэх
гэж байгаа юм чинь. -
14:03 - 14:06Оролцоо гээд ярихаар
оролцоо бол янз бүрийн байж болно. -
14:06 - 14:08Би энд хэдэн зураг үзүүлье.
-
14:08 - 14:11Азийн либерал демократуудын
зөвлөл гэж байдаг. -
14:11 - 14:13Тэр зөвлөлд Азийн 10 орон нэгдсэн.
-
14:13 - 14:17Би тус зөвлөлийн
Залуучуудын холбооны даргаар нь -
14:17 - 14:19сүүлийн хэдэн жил сонгогдож ажилласан.
-
14:19 - 14:23Дотор нь Мъянмарын Ан Сан Су Чиг
сонгуульд нь гаргах, -
14:23 - 14:25залуучуудыг чадавхжуулах ч гэдэг юм уу,
-
14:25 - 14:27сая нөгөө жишээ аваад яриад байсан
-
14:27 - 14:30Хонг Конгийн шүхрэн хувьсгалын
залуучуудыг чадавхжуулах, -
14:30 - 14:33дээр нь Тайланд чинь цэргийн
дэглэмтэй болсон. -
14:33 - 14:40Тэрэнд нь залуучууд нь хяхагдаад, эх
орноосоо зугтахад нь өөр оронд хорогдоход -
14:40 - 14:42туслах зэрэг ажлуудыг хийж явсан.
-
14:42 - 14:44Гэхдээ миний өнөөдрийг хүртэл хийсэн
-
14:44 - 14:47хамгийн гоё оролцоо хаана
санагдаж байна вэ гэхээр -
14:47 - 14:50энэ жижигхэн улаан хивсэн дээр зогсоод,
мянган хүний өөдөөс хараад, -
14:50 - 14:53би чинь мянган хүний өмнө
ингэж ярьж үзээгүй шүү дээ. -
14:53 - 14:57Залуучууд аа, Оролцъё, Чадъя, Болно
гэж хэлмээр байна. (Алга ташилт) -
14:57 - 14:59Гэхдээ би ойлгож байгаа.
-
14:59 - 15:02Энэ бол хүсэл мөрөөдөл шиг
уриа маягийн юм яриад орхиход -
15:02 - 15:04яг амьдрал дээр өөр тусдаг
гэдгийг ойлгож байгаа. -
15:04 - 15:07Тэгэхдээ, дараагийн нэг оролцоот
алхмаа хийхдээ бодоорой. -
15:10 - 15:15Би магадгүй ингэж мөрөөдөөд, дэмийрээд
яваад байгаа ганц хүн байж магадгүй. -
15:15 - 15:16Үгүй, ээ. Бид нар мянгуулаа.
-
15:16 - 15:19Магадгүй хэдэн зуун мянгуулаа.
гэж бодож байна. -
15:19 - 15:20Баярлалаа
-
15:20 - 15:22(Алга ташилт)
- Title:
- Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar
- Description:
-
Залуучуудын активист Булганчимэг Монгол төдийгүй дэлхий дахинд улс төр дахь залуусын оролцооны тухай сонирхолтой баримт судалгааг танилцуулж, бодлого боловсруулах түвшинд залуус хэрхэн илүү оролцоотой байж болох талаар саналаа дэвшүүлж байна.
With an aspiration to lead youth to be more socially involved and gain control of their lives in political sphere, Bulganchimeg worked as the Youth Chairman of the Council of Asian Liberals and Democrats (CALD) and provided educational training and competency strengthening projects for the Asian youth, especially those from lower-income backgrounds in Mongolia.
This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
- Video Language:
- Mongolian
- Team:
- closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 15:24
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar | ||
Amgalantuul Purevsuren accepted Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar | ||
Amgalantuul Purevsuren edited Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar | ||
Zuluha Zul edited Mongolian subtitles for Улс төрд залуусын оролцоо бий юу? | Bulganchimeg Bayasgalant | TEDxUlaanbaatar |