Return to Video

Хүүхдээ хэт бөөцийлөлгүй хэрхэн амжилттай хүмүүжүүлэх вэ?

  • 0:01 - 0:04
    Би хүүхдийн хүмүүжлийн мэргэжилтэн
    болъё гэж ер төсөөлж байгаагүй.
  • 0:05 - 0:08
    Үнэндээ, би хүүхэд хүмүүжүүлэхэд
    тийм ч их сонирхолтой биш.
  • 0:09 - 0:13
    Харин хүүхдийг бие даан
    төлөвшихөд нь саад болж,
  • 0:13 - 0:16
    хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг
  • 0:16 - 0:21
    хүмүүжлийн арга барил
    өнөө үед бий болж.
  • 0:21 - 0:24
    Өнөө үеийн энэхүү хүмүүжлийн арга барил
  • 0:24 - 0:25
    үнэхээр садаа болж байна.
  • 0:25 - 0:26
    Юу хэлэх гээд байна вэ гэвэл
  • 0:26 - 0:29
    хүүхдийнхээ амьдралд
    хангалттай их оролцдоггүй,
  • 0:29 - 0:32
    тэдний боловсрол бас хүмүүжилд нь
    сайн санаа тавьдаггүй
  • 0:32 - 0:34
    эцэг эхчүүдэд хэтэрхий их
    анхаарал хандуулах юм.
  • 0:34 - 0:35
    Ингэх нь зөв ч
  • 0:36 - 0:38
    нөгөө талаасаа
  • 0:38 - 0:41
    энэ нь бас маш их сөрөг нөлөөтэй.
  • 0:41 - 0:44
    Үүнд хүүхдээ алхам бүрт нь
    хамгаалж, бөөцийлж,
  • 0:44 - 0:48
    цаг мөч бүрт заан зөвлөж,
  • 0:48 - 0:52
    цөөн тооны дээд сургууль
    болон карьерт хөтлөхгүй л бол
  • 0:52 - 0:57
    хүүхэд нь амжилтад хүрэхгүй гэж
    эцэг эхчүүд нь бодоцгоодог.
  • 0:59 - 1:01
    Хүүхдүүдээ бид ингэж хүмүүжүүлснээр,
  • 1:01 - 1:03
    "бид" гэж хэлснийг анзаараарай.
  • 1:03 - 1:06
    Учир нь би өсвөр насны
    хоёр хүүхдээ өсгөхдөө
  • 1:06 - 1:09
    надад ч бас ийм хандлага байсан.
  • 1:09 - 1:13
    Ингээд хүүхэд нас нь нэг ёсондоо
    хийх ёстой зүйлсийн жагсаалт болчихдог.
  • 1:13 - 1:16
    Ийм жагсаалт яаж харагдах вэ гэвэл
  • 1:16 - 1:19
    бид эхлээд хүүхдүүдээ аюулгүй байлгана,
  • 1:19 - 1:21
    тэднийг хооллож ундална,
  • 1:22 - 1:24
    тэгээд тэд сайн сургуульд явах эсэх,
  • 1:24 - 1:27
    тэр сургуульдаа зөв хичээлд суусан эсэх,
  • 1:27 - 1:30
    тэр сургуулийн тэр хичээл дээрээ
    сайн дүн авсан эсэхийг нь хянана.
  • 1:30 - 1:32
    Зөвхөн дүн нь ч биш, бас оноонууд.
  • 1:32 - 1:35
    Тэгээд болоогүй зөвхөн оноо дүн ч биш,
    бас шагнал өргөмжлөл,
  • 1:35 - 1:38
    спорт урлагийн дугуйлан секц,
    тэгээд бас манлайлал.
  • 1:38 - 1:40
    Бид хүүхдүүддээ
    клубт элсэх хангалтгүй,
  • 1:40 - 1:42
    шинээр нээвэл сургуулиуд
    илүү анхаарна гэж хэлдэг.
  • 1:42 - 1:44
    Бас сайн дурын ажил
    хийсэн гэж бичих хэрэгтэй.
  • 1:44 - 1:47
    Сургуулиудад бусдыг анхаардгаа
    харуулах хэрэгтэй биз дээ.
  • 1:47 - 1:48
    (Инээд)
  • 1:48 - 1:53
    Энэ бүгдийг төгс хэмжээнд
    хийхийг найдаж хүсдэг.
  • 1:53 - 1:56
    Бид өөрсдөөсөө ч асууж байгаагүй
    өндөр шалгуураар хэмжин
  • 1:56 - 1:59
    хүүхдээсээ тэр хэмжээнд хүрэх
    гүйцэтгэлийг хүсэн хүлээдэг.
  • 1:59 - 2:01
    Ингээд ийм их зүйл шаардлагатай учир
  • 2:01 - 2:03
    бид бодохдоо
  • 2:03 - 2:06
    мэдээж хүүхдийнхээ төлөө
    бүх багш, сургуулийн захирал,
  • 2:06 - 2:08
    дасгалжуулагч гээд хүн бүртэй заргалдаж,
  • 2:09 - 2:11
    хүүхдийнхээ төлөвлөгч,
  • 2:11 - 2:13
    хувийн туслах,
  • 2:14 - 2:16
    нарийн бичиг нь мэт аашилдаг.
  • 2:16 - 2:18
    Тэгээд харин хүүхдээ,
    бидний сайхан үр хүүхдээ
  • 2:18 - 2:20
    аргадан ятгаж, тэдэнд битүүхэн сануулж,
  • 2:20 - 2:24
    тусалж, наймаалцаж,
    тухайн үеэсээ хамаарч үглэж яншин
  • 2:25 - 2:27
    алдаа хийхээс нь,
  • 2:27 - 2:30
    боломжийг алдахаас нь,
  • 2:30 - 2:32
    ирээдүйгээ баллахаас нь сэргийлж
    маш их цагийг өнгөрөөнө.
  • 2:32 - 2:35
    Энэ бүгд бараг л бүх горилогчдод
  • 2:35 - 2:37
    татгалзсан хариу өгдөг
  • 2:37 - 2:40
    тодорхой нэг цөөн тооны
    их сургуульд тэнцэхийн төлөө.
  • 2:43 - 2:48
    Энэ жагсаалтаар дүүрэн хүүхэд насыг
    туулахад ийм мэдрэмж төрнө.
  • 2:48 - 2:51
    Нэгт, тоглох ямар ч цаг зав байхгүй.
  • 2:51 - 2:52
    Үдээс хойш ямар ч сул цаг байхгүй.
  • 2:52 - 2:55
    Учир нь бид юм болгон
    үр өгөөжтэй байх ёстой гэж боддог.
  • 2:55 - 2:59
    Яг л бүх гэрийн даалгавар,
    шалгалт, дугуйлан нэг бүр
  • 2:59 - 3:03
    тэдэнд зориулан бидний төсөөлсөн
    ирээдүйг шийдэх юм шиг.
  • 3:03 - 3:06
    Тэгээд хүүхдүүдээ гэрийн ажлаас чөлөөлдөг.
  • 3:06 - 3:10
    Тэр байтугай жагсаалт дахь
    зүйлсээ хийж л байвал
  • 3:10 - 3:15
    нойр дутуу байсан ч хамаагүй.
  • 3:15 - 3:18
    Ийм хүүхэд насанд бид тэднийг
    жаргалтай байвал л боллоо гэдэг ч
  • 3:18 - 3:20
    сургуулиасаа гэртээ ирэх үед нь
  • 3:21 - 3:24
    гэрийн даалгавар, дүнгийнх нь тухай
  • 3:24 - 3:27
    хамгийн түрүүнд ихэнхдээ асуудаг.
  • 3:27 - 3:29
    Харин бидний нүүр царайнаас
  • 3:29 - 3:31
    тэднийг хүлээн зөвшөөрөх,
    бидний хайр,
  • 3:31 - 3:33
    тэдний үнэ цэнэ
  • 3:33 - 3:35
    онц сайн дүнгээс хамаарна
    гэдгийг хардаг.
  • 3:35 - 3:37
    Тэгээд бид хамтдаа зэрэгцэн алхаад
  • 3:37 - 3:42
    нохойн үзэсгэлэн тэмцээний сургагч шиг
    магтаж сайшаан --
  • 3:42 - 3:43
    (Инээд)
  • 3:43 - 3:49
    илүү өндөрт үсрэхийг,
    илүү хол дүүлэн нисэхийг
  • 3:49 - 3:52
    өдөр болгон хүүхдүүддээ ятгана.
  • 3:52 - 3:54
    Тэгээд тэд ахлах ангид ормогц
  • 3:54 - 3:56
    "Би юу судалбал эсвэл ямар дугуйланд
    орох сонирхолтой вэ"
  • 3:57 - 3:58
    гэхийн оронд
  • 3:58 - 4:00
    зөвлөх багш дээрээ
    очоод ингэж асуудаг:
  • 4:00 - 4:03
    "Би юу хийвэл
    сайн сургуульд орох вэ?"
  • 4:03 - 4:06
    Дараа нь төгсөх ангийн дүн жагсаах үед
  • 4:06 - 4:08
    магадгүй хэдэн B
    буюу "сайн" үнэлгээ,
  • 4:08 - 4:10
    эсвэл бүр С аваад эхэлбэл
  • 4:10 - 4:12
    тэд найзууд руугаа зурвас бичиж
  • 4:12 - 4:17
    "Ийм дүнтэй сайн сургуульд
    орж байсан болов уу?" гэж асуудаг.
  • 4:18 - 4:19
    Ингээд хүүхдүүд маань
  • 4:20 - 4:23
    төгсөх жилийн эцэст юу ч хийсэн бай
  • 4:23 - 4:24
    бүр тэнхэл нь тасарчихсан байдаг.
  • 4:25 - 4:27
    Бүр сульдчихсан.
  • 4:27 - 4:28
    Тамир тэнхээгүй.
  • 4:28 - 4:30
    Цагаасаа өмнө бага зэрэг хөгширчихсөн.
  • 4:30 - 4:34
    Томчуул нь "Чи хангалттай хийсэн" гэж
    хэлсэн ч болоосой гэж хүссэн.
  • 4:34 - 4:37
    "Хүүхэд насандаа гаргасан
    хичээл зүтгэл чинь хангалттай."
  • 4:37 - 4:42
    Тэд бас маш их түгшүүр,
    сэтгэл гутралд идэгдэж
  • 4:42 - 4:44
    зарим нь энэ бүгд, энэ амьдрал
  • 4:44 - 4:48
    эргээд юуны төлөө вэ гэж эргэлзэнэ.
  • 4:50 - 4:52
    Харин бид эцэг эхчүүд
  • 4:52 - 4:55
    энэ бүгд хэрэгтэй гэдэгт бат итгэдэг.
  • 4:55 - 4:56
    Бид хүүхдүүддээ төсөөлсөн
  • 4:56 - 4:59
    тэр цөөн хэдэн сургуульд
    орохгүй л бол,
  • 4:59 - 5:02
    бидний хүссэн карьерт
    хүрэхгүй л бол
  • 5:02 - 5:05
    тэдэнд ямар ч ирээдүй
    байхгүй юм шиг аашилдаг.
  • 5:06 - 5:09
    Эсвэл магадгүй,
    зүгээр магадгүй бид айдаг байх.
  • 5:09 - 5:11
    Бид найзууддаа хүүхдээрээ онгирч хэлэх
  • 5:11 - 5:15
    ирээдүйгүй болчих вий гэхээс айдаг байх.
  • 5:18 - 5:19
    Тийм ээ.
  • 5:19 - 5:21
    (Алга ташилт)
  • 5:25 - 5:27
    Гэхдээ та юу хийснээ сайн хараад үзвэл,
  • 5:27 - 5:31
    үнэхээр хүлээн зөвшөөрөх зориг байвал,
  • 5:31 - 5:33
    бидний хүүхдүүдийн үнэ цэнэ
  • 5:33 - 5:36
    зөвхөн оноо дүнгээс
    хамаардаггүйг ойлгоно.
  • 5:36 - 5:39
    Харин тэдний хөгжиж буй оюун ухаанд
    бид байнга нөлөөлж,
  • 5:39 - 5:43
    яг л утсан хүүхэлдэйг
    удирдаж байгаа жүжиг шиг
  • 5:43 - 5:46
    хүүхдүүддээ ийм санааг
    хүргэж байгаа хэрэг юм:
  • 5:46 - 5:51
    "Хөөе жаал аа, энэ бүгдийг чи надгүйгээр
    хийж чадахгүй шүү."
  • 5:51 - 5:54
    Ингээд бидний хэт их туслалцаа,
  • 5:54 - 5:57
    хэт их хаацайлах, хэт их зааж чиглүүлэх,
    үргэлж гараас нь хөтлөх нь
  • 5:57 - 6:01
    өөрөө хийх чадвараа хөгжүүлэх
    боломжийг нь хүүхдэд олгодоггүй.
  • 6:01 - 6:04
    Энэ нь эргээд хүний оюун санааны
    хамгийн чухал итгэл үнэмшил бөгөөд
  • 6:04 - 6:06
    биднийг алга таших болгонд авдаг
  • 6:06 - 6:09
    өөртөө итгэх итгэлээс нь
    илүү чухал чанар юм.
  • 6:09 - 6:13
    Өөрөө хийх итгэл үнэмшил нь
    тухайн хүний хийсэн үйлдэл
  • 6:13 - 6:17
    ямар нэг үр дүнд хүргэхэд бий болдог.
  • 6:17 - 6:18
    Яг тийм.
  • 6:18 - 6:21
    (Алга ташилт)
  • 6:22 - 6:25
    Тухайн хүний аав ээжийн
    хийсэн үйлдэл биш.
  • 6:25 - 6:28
    Харин өөрийн үйлдэл
    үр дүнд хүргэхэд бий болно.
  • 6:28 - 6:30
    Энгийнээр хэлбэл
  • 6:30 - 6:35
    хүүхдүүд маань өөрсдөө хийх итгэл
    үнэмшилтэй болъё гэвэл, болох ч ёстой,
  • 6:35 - 6:40
    тэд илүү их бодож тунгаан,
    төлөвлөж, шийдэж,
  • 6:40 - 6:44
    хийж, найдаж, даван гарч,
    туршиж үзэн,
  • 6:44 - 6:47
    мөрөөдөж, амьдралыг өөрсдөө
  • 6:47 - 6:48
    мэдэрч үзэх хэрэгтэй.
  • 6:49 - 6:52
    Одоо тэгэхээр би хүүхэд болгон
  • 6:52 - 6:54
    маш хөдөлмөрч,
    урам зоригоор дүүрэн,
  • 6:54 - 6:57
    тэдний амьдралд эцэг эхийн оролцоо
    бас сонирхол огт хэрэггүй,
  • 6:57 - 7:00
    зүгээр л орхичих гэсэн үг үү?
  • 7:00 - 7:01
    Яг штээ.
  • 7:01 - 7:02
    (Инээд)
  • 7:03 - 7:04
    Би тэгэж хэлэх гэсэн юм биш ээ.
  • 7:04 - 7:08
    Юу хэлэх гээд байна вэ гэвэл
    оноо, дүн, өргөмжлөл, шагналыг
  • 7:08 - 7:10
    хүүхэд насны зорилго болгон тодорхойлж
  • 7:10 - 7:14
    цөөн тооны их сургуульд оруулах,
  • 7:14 - 7:17
    эсвэл цөөн тооны карьерт
    хүргэх хэрэгсэл болгох нь
  • 7:17 - 7:21
    бидний хүүхдүүдийн амжилтыг
    хэт явцуу хэмжиж байна.
  • 7:21 - 7:24
    Хэдий бид богино хугацаанд
    тэдэнд хэт их тусалж
  • 7:24 - 7:26
    зорилгод нь хүргэж байгаа ч,
  • 7:26 - 7:30
    жишээ нь гэрийн даалгаврыг нь
    хийж өгвөл сайн дүн авах гэх мэт,
  • 7:30 - 7:34
    бид тусалснаар тэдний
    хүүхэд насны намтар сунжирч
  • 7:35 - 7:38
    урт хугацаандаа өөрийн тухай
    үзэл бодолд нь
  • 7:39 - 7:41
    сөргөөр нөлөөлөх вий.
  • 7:41 - 7:42
    Би юу хэлэх гээд байна вэ гэвэл
  • 7:42 - 7:45
    өргөдлөө өгөх боломжтой
    эсвэл элсэж орох магадлалтай
  • 7:45 - 7:48
    цөөн тооны их сургуулиудыг мартаад
  • 7:48 - 7:53
    хаана ч амжилт дагуулах
    дадал зуршил, сэтгэлгээ, ур чадвар
  • 7:53 - 7:58
    сайн эрүүл мэндэд нь анхаарцгаая.
  • 7:58 - 7:59
    Юу гэсэн үг вэ гэхээр
  • 7:59 - 8:04
    хүүхдүүд маань биднийг оноо дүнд
    хэтэрхий анхааралгүй,
  • 8:04 - 8:07
    харин амжилтын эх үүсвэрийг нь
  • 8:07 - 8:11
    хүүхэд насанд нь бий болгох
    зүйлсэд анхаараасай гэж хүсч байгаа.
  • 8:11 - 8:14
    Эдгээр нь юун дээр тогтох вэ гэвэл хайр,
  • 8:15 - 8:16
    бас гэрийн ажил.
  • 8:16 - 8:19
    (Инээд)
  • 8:19 - 8:21
    (Алга ташилт)
  • 8:23 - 8:26
    Би гэрийн ажил гэж хэлсэн гэж үү?
    Би үнэхээр гэрийн ажил гэж хэллээ.
  • 8:28 - 8:30
    Гэхдээ жинхэнээсээ, учир нь гэвэл энэ.
  • 8:31 - 8:35
    Хүмүүсийн судалсан хамгийн
    урт хугацааны судалгаа болох
  • 8:35 - 8:37
    Харвард Грантын Судалгаанд
  • 8:37 - 8:39
    хүүхдүүддээ бидний хүсэх
  • 8:40 - 8:42
    ажил мэргэжлийн амжилт нь
  • 8:42 - 8:46
    хүүхэд байхдаа гэрийн ажил
    хэр хийдэг байснаас хамаардаг гэжээ.
  • 8:46 - 8:48
    Эрт эхэлсэн байх тусмаа илүү сайн.
  • 8:48 - 8:51
    Энэ нь ханцуйгаа шамлаад
    "нэмэр болъё" гэсэн сэтгэлгээ.
  • 8:51 - 8:53
    "Энд байгаа тааламжгүй ажлыг
  • 8:53 - 8:56
    хэн нэгэн хийж л таарах юм чинь
    би хийчихье" гэсэн сэтгэлгээ.
  • 8:56 - 8:58
    "Бүхэлдээ сайжрахын төлөө
    нэмэр болъё"
  • 8:58 - 9:00
    гэсэн энэ сэтгэлгээ л
    ажлын байран дээр
  • 9:00 - 9:02
    таныг бусдаас илүү хол
    явахад хүргэдэг.
  • 9:02 - 9:05
    Бид бүгд үүнийг мэддэг.
  • 9:05 - 9:08
    (Алга ташилт)
  • 9:08 - 9:12
    Үүнийг мэддэг мөртлөө бид
    өнөөх жагсаалтаар дүүрэн хүүхэд насанд
  • 9:12 - 9:16
    хүүхдүүдээ гэрийн ажлаас чөлөөлж,
  • 9:16 - 9:18
    харин тэд насанд хүрээд ажил ормогцоо
  • 9:18 - 9:20
    хийх ёстой зүйлсийн
  • 9:20 - 9:22
    байхгүй жагсаалтыг хүлээн,
  • 9:22 - 9:25
    хамгийн гол нь ханцуйгаа шамлан
  • 9:25 - 9:27
    "нэмэр болъё" гэх тэмүүлэл, сэтгэлгүй.
  • 9:27 - 9:30
    "Бусдадаа яаж тусалдаг юм билээ"
  • 9:30 - 9:35
    "Ахлагчид маань надаас юу
    шаардах бол?" гэж боддоггүй.
  • 9:36 - 9:40
    Харвард Грантын Судалгаанаас гаргасан
    хоёр дахь том үр дүн бол
  • 9:41 - 9:43
    амьдралын аз жаргал
  • 9:44 - 9:46
    хайраас шалтгаалдаг болохоос биш
  • 9:46 - 9:47
    ажилдаа дурлах биш.
  • 9:47 - 9:50
    Хүн хүнээ хайрлах хайр.
  • 9:50 - 9:54
    Эхнэр нөхрөө, хамтрагчаа, найз нөхдөө,
    гэр бүлээ хайрлах хайр.
  • 9:55 - 9:58
    Ийм учраас хүүхэд насанд
    хүүхдэдээ хайрлахыг сургах ёстой.
  • 9:58 - 10:01
    Эхлээд өөрийгөө хайрлаж
    чадахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй.
  • 10:01 - 10:05
    Бид хүүхдээ нөхцөлгүйгээр хайрлахгүй бол
    тэд өөрсдийгөө хайрлаж чадахгүй.
  • 10:05 - 10:07
    (Алга ташилт)
  • 10:10 - 10:11
    Тийм ээ.
  • 10:12 - 10:14
    Тэгээд
  • 10:14 - 10:16
    оноо дүнд өндөр
    ач холбогдол өгөхийн оронд
  • 10:16 - 10:19
    хүүхдээ гэртээ сургуулиасаа ирэхэд нь
  • 10:19 - 10:21
    эсвэл бид ажлаасаа ирэхдээ
  • 10:21 - 10:24
    технологийн бүх хэрэгслээ унтраагаад,
    утаснуудаа далд хийгээд
  • 10:24 - 10:25
    тэдний нүд рүү нь хараад
  • 10:25 - 10:28
    хэдэн цаг хараагүй хүүхдээ анх удаа хараад
  • 10:28 - 10:31
    хэрхэн баярлаж байгаагаа
    харуулах хэрэгтэй.
  • 10:31 - 10:33
    Тэгээд дараа нь ингэж хэлэх хэрэгтэй:
  • 10:33 - 10:35
    "Өнөөдөр хэр өдөр байв даа?
  • 10:36 - 10:39
    Өнөөдрийн юу нь таалагдав?"
  • 10:39 - 10:42
    Тэгээд өсвөр насны охин чинь
    "Өдрийн хоол" гэж
  • 10:42 - 10:44
    манай охин шиг хариулахад нь
    тооны шалгалтынх нь тухай
  • 10:45 - 10:46
    мэдмээр байгаа ч
  • 10:46 - 10:49
    өдрийн хоолных нь тухай
    сонирхож асуух л хэрэгтэй.
  • 10:49 - 10:52
    "Юу нь тийм гоё байсан юм?"
    гэж асуух хэрэгтэй.
  • 10:52 - 10:56
    Голч онооноос илүүтэйгээр
    хүнийхээ хувьд бидэнд чухал
  • 10:56 - 10:58
    гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй.
  • 11:00 - 11:02
    За тэгэхээр та нар
    "хайр, гэрийн ажил гээд
  • 11:02 - 11:04
    сайхан сонсогдож байгаа ч
    больж үз" гэх байх.
  • 11:04 - 11:07
    Их сургуулиуд өндөр оноо,
  • 11:07 - 11:11
    өргөмжлөл, шагнал
    харахыг хүсч байгаа.
  • 11:13 - 11:19
    Хамгийн том нэр хүндтэй сургуулиуд
    эдгээрийг хүүхдүүдээс маань шаарддаг.
  • 11:19 - 11:21
    Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш.
  • 11:21 - 11:26
    Шилдэг сургуулиудын жагсаалт, нэр хүнд
    гэсэн заль мэх бидэнд юу ч гэж байсан --
  • 11:26 - 11:29
    (Алга ташилт)
  • 11:32 - 11:34
    амьдралд амжилт гаргаж
    аз жаргалтай байхын тулд
  • 11:34 - 11:37
    нэр сайтай их сургуулиудын
    аль нэгэнд сурах албагүй.
  • 11:37 - 11:40
    Аз жаргалтай, амжилттай яваа хүмүүс
    улсын сургуульд явсан,
  • 11:40 - 11:42
    хэний ч сонсоогүй
    жижигхэн сургуульд явсан,
  • 11:42 - 11:43
    зөвхөн мэргэжлийн гэрчилгээтэй,
  • 11:43 - 11:46
    энд нэг сургуульд ороод
    хасагдсан байдаг.
  • 11:46 - 11:49
    (Алга ташилт)
  • 11:53 - 11:56
    Үүний үнэн бодит жишээ
  • 11:56 - 11:58
    энэ танхимд ч тэр,
    манай хамт олон дунд ч бий.
  • 11:58 - 12:00
    Хэрэв бид харах өнцгөө тэлж,
  • 12:00 - 12:02
    өөр хэдэн сургуулийг
    судлах боломжтой бол,
  • 12:02 - 12:05
    магадгүй өөрсдийн нэрээ урьтал болголгүй
  • 12:06 - 12:08
    энэхүү үнэнийг хүлээн зөвшөөрч,
  • 12:08 - 12:11
    хүүхдүүд маань өнөөх том сургуулиудад
    орж чадахгүй байсан ч
  • 12:11 - 12:15
    үүгээр юм дуусахгүй гэдгийг
    ухаарч болох юм.
  • 12:16 - 12:17
    Хамгийн чухал нь,
  • 12:17 - 12:22
    хэрэв хүүхэд нас нь асар их дарамттай
    өнөөх жагсаалтаас ангид байсан бол,
  • 12:22 - 12:24
    аль нь ч байсан хамаагүй
  • 12:25 - 12:26
    нэг их сургуульд орох болмогц
  • 12:26 - 12:30
    тэд өөрсдөө зөнгөөрөө
    тэнд хүрсэн байх болно.
  • 12:30 - 12:32
    Өөрсдийн урам зоригоор хурцлагдаж
  • 12:32 - 12:35
    тэндээ илүү их хөгжих
    чадалтай бас бэлэн байх болно.
  • 12:37 - 12:39
    Би та нарт үнэнээ хүлээе.
  • 12:40 - 12:43
    Өмнө нь би 2 хүүхэдтэй гэж хэлсэн.
    Сойер, Эвери хоёр.
  • 12:43 - 12:45
    Тэд өсвөр насныхан.
  • 12:45 - 12:46
    Эрт урьдын цагт,
  • 12:46 - 12:48
    би Сойер, Эвери хоёроо
  • 12:48 - 12:51
    жижигхэн бонсай мод шиг л
    арчилдаг байлаа.
  • 12:51 - 12:53
    (Инээд)
  • 12:53 - 12:56
    Маш болгоомжтой тайрч засаад
  • 12:56 - 13:00
    төгс төгөлдөр хүний дүрд оруулах юм шиг л.
  • 13:00 - 13:04
    Магадгүй тэр дүр нь шалгуур өндөртэй
    том сургуулиудын аль нэгт
  • 13:04 - 13:06
    хангалттай тэнцэхүйц болно
    гэж боддог байлаа.
  • 13:07 - 13:11
    Гэхдээ бусдын мянга мянган
    хүүхдүүдтэй ажилласны дараа --
  • 13:12 - 13:13
    (Инээд)
  • 13:14 - 13:17
    бас өөрөө 2 хүүхэд өсгөсний дараа
  • 13:18 - 13:20
    хүүхдүүд маань бонсай мод биш
    гэдгийг ухаарсан.
  • 13:22 - 13:24
    Тэд бол төрөл зүйл нь үл мэдэгдэх
  • 13:24 - 13:27
    зэрлэг цэцэгс.
  • 13:27 - 13:29
    (Инээд)
  • 13:29 - 13:33
    Харин тэдэнд өсөж хөгжихөд нь
    тааламжтай орчинг бүрдүүлэх,
  • 13:33 - 13:35
    гэрийн ажлаар дамжуулан
    тэднийг хатуужуулах,
  • 13:35 - 13:39
    бусдыг хайрлаж, эргээд хайрлуулахад сургаж
    хайраар дутаахгүй байх нь миний үүрэг.
  • 13:39 - 13:42
    Харин их сургууль, мэргэжил, карьер нь
  • 13:42 - 13:44
    тэдний л сонголт.
  • 13:44 - 13:50
    Миний үүрэг бол тэднийг
    төсөөлсөн хүн шигээ болгох биш,
  • 13:50 - 13:55
    харин өөрсдийн гайхамшигт бодгаль
    болоход нь туслах юм.
  • 13:55 - 13:57
    Баярлалаа.
  • 13:57 - 14:03
    (Алга ташилт)
Title:
Хүүхдээ хэт бөөцийлөлгүй хэрхэн амжилттай хүмүүжүүлэх вэ?
Speaker:
Жули Литкотт-Хэймс
Description:

Хүүхдийнхээ алхам бүрийг хянаж, тэдэнд хэтэрхий өндөр шаардлага тавьснаар эцэг эхчүүд тусалж дэмжихээсээ илүү хор хөнөөл учруулдаг хэмээн Жули Литкотт-Хэймс үздэг. Өмнө нь Стэнфордын их сургуулийн 1-р дамжааны оюутнуудыг хариуцдаг байсан тэрээр үр хүүхдүүдийнхээ амжилтыг эцэг эхчүүд нь сурлагын дүн болон шалгалтын оноогоор хэмжихгүй байхыг уриалж байна. Харин оронд нь он цаг хугацаагаар шалгарч үлдсэн ганц аргыг хэрэглэхийг санал болгов. Тэр бол мэдээж ямар ч нөхцөлгүйгээр тэднийг хайрлах.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:16

Mongolian subtitles

Revisions