WEBVTT 00:00:00.680 --> 00:00:04.496 Би хүүхдийн хүмүүжлийн мэргэжилтэн болъё гэж ер төсөөлж байгаагүй. 00:00:04.520 --> 00:00:08.280 Үнэндээ, би хүүхэд хүмүүжүүлэхэд тийм ч их сонирхолтой биш. 00:00:09.080 --> 00:00:13.016 Харин хүүхдийг бие даан төлөвшихөд нь саад болж, 00:00:13.040 --> 00:00:16.216 хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг 00:00:16.239 --> 00:00:21.296 хүмүүжлийн арга барил өнөө үед бий болж. 00:00:21.320 --> 00:00:23.536 Өнөө үеийн энэхүү хүмүүжлийн арга барил 00:00:23.560 --> 00:00:24.896 үнэхээр садаа болж байна. NOTE Paragraph 00:00:24.920 --> 00:00:26.420 Юу хэлэх гээд байна вэ гэвэл 00:00:26.420 --> 00:00:28.616 хүүхдийнхээ амьдралд хангалттай их оролцдоггүй, 00:00:28.640 --> 00:00:31.920 тэдний боловсрол бас хүмүүжилд нь сайн санаа тавьдаггүй 00:00:31.920 --> 00:00:34.256 эцэг эхчүүдэд хэтэрхий их анхаарал хандуулах юм. 00:00:34.280 --> 00:00:35.480 Ингэх нь зөв ч 00:00:36.000 --> 00:00:38.376 нөгөө талаасаа 00:00:38.400 --> 00:00:41.096 энэ нь бас маш их сөрөг нөлөөтэй. 00:00:41.120 --> 00:00:44.056 Үүнд хүүхдээ алхам бүрт нь хамгаалж, бөөцийлж, 00:00:44.080 --> 00:00:48.136 цаг мөч бүрт заан зөвлөж, 00:00:48.160 --> 00:00:51.896 цөөн тооны дээд сургууль болон карьерт хөтлөхгүй л бол 00:00:51.920 --> 00:00:57.120 хүүхэд нь амжилтад хүрэхгүй гэж эцэг эхчүүд нь бодоцгоодог. NOTE Paragraph 00:00:58.760 --> 00:01:01.376 Хүүхдүүдээ бид ингэж хүмүүжүүлснээр, 00:01:01.400 --> 00:01:03.096 "бид" гэж хэлснийг анзаараарай. 00:01:03.120 --> 00:01:05.896 Учир нь би өсвөр насны хоёр хүүхдээ өсгөхдөө 00:01:05.920 --> 00:01:08.656 надад ч бас ийм хандлага байсан. 00:01:08.680 --> 00:01:12.560 Ингээд хүүхэд нас нь нэг ёсондоо хийх ёстой зүйлсийн жагсаалт болчихдог. NOTE Paragraph 00:01:13.200 --> 00:01:15.896 Ийм жагсаалт яаж харагдах вэ гэвэл 00:01:15.920 --> 00:01:18.816 бид эхлээд хүүхдүүдээ аюулгүй байлгана, 00:01:18.840 --> 00:01:20.520 тэднийг хооллож ундална, 00:01:21.520 --> 00:01:24.216 тэгээд тэд сайн сургуульд явах эсэх, 00:01:24.240 --> 00:01:26.816 тэр сургуульдаа зөв хичээлд суусан эсэх, 00:01:26.840 --> 00:01:30.460 тэр сургуулийн тэр хичээл дээрээ сайн дүн авсан эсэхийг нь хянана. 00:01:30.484 --> 00:01:32.216 Зөвхөн дүн нь ч биш, бас оноонууд. 00:01:32.240 --> 00:01:35.260 Тэгээд болоогүй зөвхөн оноо дүн ч биш, бас шагнал өргөмжлөл, 00:01:35.260 --> 00:01:37.721 спорт урлагийн дугуйлан секц, тэгээд бас манлайлал. 00:01:37.721 --> 00:01:39.560 Бид хүүхдүүддээ клубт элсэх хангалтгүй, 00:01:39.560 --> 00:01:41.916 шинээр нээвэл сургуулиуд илүү анхаарна гэж хэлдэг. 00:01:41.926 --> 00:01:44.106 Бас сайн дурын ажил хийсэн гэж бичих хэрэгтэй. 00:01:44.106 --> 00:01:46.836 Сургуулиудад бусдыг анхаардгаа харуулах хэрэгтэй биз дээ. NOTE Paragraph 00:01:46.836 --> 00:01:48.256 (Инээд) NOTE Paragraph 00:01:48.280 --> 00:01:53.216 Энэ бүгдийг төгс хэмжээнд хийхийг найдаж хүсдэг. 00:01:53.240 --> 00:01:55.856 Бид өөрсдөөсөө ч асууж байгаагүй өндөр шалгуураар хэмжин 00:01:55.880 --> 00:01:59.216 хүүхдээсээ тэр хэмжээнд хүрэх гүйцэтгэлийг хүсэн хүлээдэг. 00:01:59.240 --> 00:02:01.416 Ингээд ийм их зүйл шаардлагатай учир 00:02:01.440 --> 00:02:02.656 бид бодохдоо 00:02:02.680 --> 00:02:05.896 мэдээж хүүхдийнхээ төлөө бүх багш, сургуулийн захирал, 00:02:05.920 --> 00:02:08.496 дасгалжуулагч гээд хүн бүртэй заргалдаж, 00:02:08.520 --> 00:02:11.416 хүүхдийнхээ төлөвлөгч, 00:02:11.440 --> 00:02:12.680 хувийн туслах, 00:02:13.880 --> 00:02:15.696 нарийн бичиг нь мэт аашилдаг. NOTE Paragraph 00:02:15.720 --> 00:02:17.896 Тэгээд харин хүүхдээ, бидний сайхан үр хүүхдээ 00:02:17.920 --> 00:02:20.056 аргадан ятгаж, тэдэнд битүүхэн сануулж, 00:02:20.080 --> 00:02:24.496 тусалж, наймаалцаж, тухайн үеэсээ хамаарч үглэж яншин 00:02:24.520 --> 00:02:27.376 алдаа хийхээс нь, 00:02:27.400 --> 00:02:29.500 боломжийг алдахаас нь, 00:02:29.500 --> 00:02:32.416 ирээдүйгээ баллахаас нь сэргийлж маш их цагийг өнгөрөөнө. 00:02:32.440 --> 00:02:34.696 Энэ бүгд бараг л бүх горилогчдод 00:02:34.720 --> 00:02:37.336 татгалзсан хариу өгдөг 00:02:37.360 --> 00:02:40.440 тодорхой нэг цөөн тооны их сургуульд тэнцэхийн төлөө. NOTE Paragraph 00:02:42.680 --> 00:02:48.096 Энэ жагсаалтаар дүүрэн хүүхэд насыг туулахад ийм мэдрэмж төрнө. 00:02:48.120 --> 00:02:50.616 Нэгт, тоглох ямар ч цаг зав байхгүй. 00:02:50.640 --> 00:02:52.296 Үдээс хойш ямар ч сул цаг байхгүй. 00:02:52.320 --> 00:02:55.336 Учир нь бид юм болгон үр өгөөжтэй байх ёстой гэж боддог. 00:02:55.360 --> 00:02:58.736 Яг л бүх гэрийн даалгавар, шалгалт, дугуйлан нэг бүр 00:02:58.760 --> 00:03:03.296 тэдэнд зориулан бидний төсөөлсөн ирээдүйг шийдэх юм шиг. 00:03:03.320 --> 00:03:06.256 Тэгээд хүүхдүүдээ гэрийн ажлаас чөлөөлдөг. 00:03:06.280 --> 00:03:10.456 Тэр байтугай жагсаалт дахь зүйлсээ хийж л байвал 00:03:10.456 --> 00:03:14.576 нойр дутуу байсан ч хамаагүй. 00:03:14.600 --> 00:03:18.416 Ийм хүүхэд насанд бид тэднийг жаргалтай байвал л боллоо гэдэг ч 00:03:18.440 --> 00:03:20.496 сургуулиасаа гэртээ ирэх үед нь 00:03:20.520 --> 00:03:23.656 гэрийн даалгавар, дүнгийнх нь тухай 00:03:23.680 --> 00:03:26.736 хамгийн түрүүнд ихэнхдээ асуудаг. 00:03:26.760 --> 00:03:28.776 Харин бидний нүүр царайнаас 00:03:28.800 --> 00:03:31.336 тэднийг хүлээн зөвшөөрөх, бидний хайр, 00:03:31.360 --> 00:03:32.850 тэдний үнэ цэнэ 00:03:32.850 --> 00:03:34.856 онц сайн дүнгээс хамаарна гэдгийг хардаг. 00:03:34.880 --> 00:03:37.456 Тэгээд бид хамтдаа зэрэгцэн алхаад 00:03:37.480 --> 00:03:42.176 нохойн үзэсгэлэн тэмцээний сургагч шиг магтаж сайшаан -- NOTE Paragraph 00:03:42.200 --> 00:03:43.416 (Инээд) NOTE Paragraph 00:03:43.440 --> 00:03:48.736 илүү өндөрт үсрэхийг, илүү хол дүүлэн нисэхийг 00:03:48.760 --> 00:03:51.816 өдөр болгон хүүхдүүддээ ятгана. 00:03:51.840 --> 00:03:53.576 Тэгээд тэд ахлах ангид ормогц 00:03:53.600 --> 00:03:56.496 "Би юу судалбал эсвэл ямар дугуйланд орох сонирхолтой вэ" 00:03:56.520 --> 00:03:57.776 гэхийн оронд 00:03:57.800 --> 00:03:59.706 зөвлөх багш дээрээ очоод ингэж асуудаг: 00:03:59.706 --> 00:04:03.096 "Би юу хийвэл сайн сургуульд орох вэ?" 00:04:03.120 --> 00:04:06.056 Дараа нь төгсөх ангийн дүн жагсаах үед 00:04:06.080 --> 00:04:08.226 магадгүй хэдэн B буюу "сайн" үнэлгээ, 00:04:08.226 --> 00:04:10.056 эсвэл бүр С аваад эхэлбэл 00:04:10.080 --> 00:04:12.016 тэд найзууд руугаа зурвас бичиж 00:04:12.040 --> 00:04:17.160 "Ийм дүнтэй сайн сургуульд орж байсан болов уу?" гэж асуудаг. NOTE Paragraph 00:04:17.959 --> 00:04:19.495 Ингээд хүүхдүүд маань 00:04:19.519 --> 00:04:22.550 төгсөх жилийн эцэст юу ч хийсэн бай 00:04:22.550 --> 00:04:24.400 бүр тэнхэл нь тасарчихсан байдаг. 00:04:25.400 --> 00:04:26.616 Бүр сульдчихсан. 00:04:26.640 --> 00:04:28.456 Тамир тэнхээгүй. 00:04:28.480 --> 00:04:30.376 Цагаасаа өмнө бага зэрэг хөгширчихсөн. 00:04:30.400 --> 00:04:34.416 Томчуул нь "Чи хангалттай хийсэн" гэж хэлсэн ч болоосой гэж хүссэн. 00:04:34.440 --> 00:04:37.416 "Хүүхэд насандаа гаргасан хичээл зүтгэл чинь хангалттай." 00:04:37.440 --> 00:04:41.560 Тэд бас маш их түгшүүр, сэтгэл гутралд идэгдэж 00:04:41.560 --> 00:04:43.936 зарим нь энэ бүгд, энэ амьдрал 00:04:43.960 --> 00:04:48.320 эргээд юуны төлөө вэ гэж эргэлзэнэ. NOTE Paragraph 00:04:49.800 --> 00:04:51.536 Харин бид эцэг эхчүүд 00:04:51.560 --> 00:04:54.936 энэ бүгд хэрэгтэй гэдэгт бат итгэдэг. 00:04:54.960 --> 00:04:56.176 Бид хүүхдүүддээ төсөөлсөн 00:04:56.200 --> 00:04:58.936 тэр цөөн хэдэн сургуульд орохгүй л бол, 00:04:58.960 --> 00:05:01.930 бидний хүссэн карьерт хүрэхгүй л бол 00:05:01.930 --> 00:05:05.000 тэдэнд ямар ч ирээдүй байхгүй юм шиг аашилдаг. NOTE Paragraph 00:05:05.920 --> 00:05:09.016 Эсвэл магадгүй, зүгээр магадгүй бид айдаг байх. 00:05:09.040 --> 00:05:11.376 Бид найзууддаа хүүхдээрээ онгирч хэлэх 00:05:11.400 --> 00:05:15.200 ирээдүйгүй болчих вий гэхээс айдаг байх. 00:05:17.600 --> 00:05:18.816 Тийм ээ. NOTE Paragraph 00:05:18.840 --> 00:05:21.160 (Алга ташилт) NOTE Paragraph 00:05:24.920 --> 00:05:27.456 Гэхдээ та юу хийснээ сайн хараад үзвэл, 00:05:27.480 --> 00:05:31.016 үнэхээр хүлээн зөвшөөрөх зориг байвал, 00:05:31.040 --> 00:05:33.480 бидний хүүхдүүдийн үнэ цэнэ 00:05:33.480 --> 00:05:35.736 зөвхөн оноо дүнгээс хамаардаггүйг ойлгоно. 00:05:35.760 --> 00:05:39.470 Харин тэдний хөгжиж буй оюун ухаанд бид байнга нөлөөлж, 00:05:39.470 --> 00:05:43.350 яг л утсан хүүхэлдэйг удирдаж байгаа жүжиг шиг 00:05:43.350 --> 00:05:46.216 хүүхдүүддээ ийм санааг хүргэж байгаа хэрэг юм: 00:05:46.240 --> 00:05:51.456 "Хөөе жаал аа, энэ бүгдийг чи надгүйгээр хийж чадахгүй шүү." 00:05:51.480 --> 00:05:53.990 Ингээд бидний хэт их туслалцаа, 00:05:53.990 --> 00:05:57.196 хэт их хаацайлах, хэт их зааж чиглүүлэх, үргэлж гараас нь хөтлөх нь 00:05:57.196 --> 00:06:00.736 өөрөө хийх чадвараа хөгжүүлэх боломжийг нь хүүхдэд олгодоггүй. 00:06:00.760 --> 00:06:04.270 Энэ нь эргээд хүний оюун санааны хамгийн чухал итгэл үнэмшил бөгөөд 00:06:04.270 --> 00:06:06.280 биднийг алга таших болгонд авдаг 00:06:06.280 --> 00:06:08.810 өөртөө итгэх итгэлээс нь илүү чухал чанар юм. 00:06:09.120 --> 00:06:13.210 Өөрөө хийх итгэл үнэмшил нь тухайн хүний хийсэн үйлдэл 00:06:13.210 --> 00:06:16.536 ямар нэг үр дүнд хүргэхэд бий болдог. 00:06:16.560 --> 00:06:17.776 Яг тийм. NOTE Paragraph 00:06:17.800 --> 00:06:20.640 (Алга ташилт) NOTE Paragraph 00:06:21.600 --> 00:06:25.376 Тухайн хүний аав ээжийн хийсэн үйлдэл биш. 00:06:25.400 --> 00:06:28.176 Харин өөрийн үйлдэл үр дүнд хүргэхэд бий болно. 00:06:28.200 --> 00:06:29.696 Энгийнээр хэлбэл 00:06:29.720 --> 00:06:35.056 хүүхдүүд маань өөрсдөө хийх итгэл үнэмшилтэй болъё гэвэл, болох ч ёстой, 00:06:35.080 --> 00:06:39.936 тэд илүү их бодож тунгаан, төлөвлөж, шийдэж, 00:06:39.960 --> 00:06:43.536 хийж, найдаж, даван гарч, туршиж үзэн, 00:06:43.560 --> 00:06:46.696 мөрөөдөж, амьдралыг өөрсдөө 00:06:46.720 --> 00:06:48.360 мэдэрч үзэх хэрэгтэй. NOTE Paragraph 00:06:49.280 --> 00:06:51.776 Одоо тэгэхээр би хүүхэд болгон 00:06:51.800 --> 00:06:54.136 маш хөдөлмөрч, урам зоригоор дүүрэн, 00:06:54.160 --> 00:06:57.336 тэдний амьдралд эцэг эхийн оролцоо бас сонирхол огт хэрэггүй, 00:06:57.360 --> 00:06:59.500 зүгээр л орхичих гэсэн үг үү? 00:07:00.040 --> 00:07:01.256 Яг штээ. NOTE Paragraph 00:07:01.280 --> 00:07:02.496 (Инээд) NOTE Paragraph 00:07:02.520 --> 00:07:04.216 Би тэгэж хэлэх гэсэн юм биш ээ. 00:07:04.240 --> 00:07:07.856 Юу хэлэх гээд байна вэ гэвэл оноо, дүн, өргөмжлөл, шагналыг 00:07:07.880 --> 00:07:09.976 хүүхэд насны зорилго болгон тодорхойлж 00:07:10.000 --> 00:07:13.776 цөөн тооны их сургуульд оруулах, 00:07:13.800 --> 00:07:16.776 эсвэл цөөн тооны карьерт хүргэх хэрэгсэл болгох нь 00:07:16.800 --> 00:07:21.176 бидний хүүхдүүдийн амжилтыг хэт явцуу хэмжиж байна. 00:07:21.200 --> 00:07:24.380 Хэдий бид богино хугацаанд тэдэнд хэт их тусалж 00:07:24.380 --> 00:07:25.976 зорилгод нь хүргэж байгаа ч, 00:07:26.000 --> 00:07:29.560 жишээ нь гэрийн даалгаврыг нь хийж өгвөл сайн дүн авах гэх мэт, 00:07:30.320 --> 00:07:34.200 бид тусалснаар тэдний хүүхэд насны намтар сунжирч 00:07:35.120 --> 00:07:38.496 урт хугацаандаа өөрийн тухай үзэл бодолд нь 00:07:38.520 --> 00:07:40.576 сөргөөр нөлөөлөх вий. 00:07:40.600 --> 00:07:42.400 Би юу хэлэх гээд байна вэ гэвэл 00:07:42.400 --> 00:07:44.856 өргөдлөө өгөх боломжтой эсвэл элсэж орох магадлалтай 00:07:44.880 --> 00:07:48.096 цөөн тооны их сургуулиудыг мартаад 00:07:48.120 --> 00:07:53.016 хаана ч амжилт дагуулах дадал зуршил, сэтгэлгээ, ур чадвар 00:07:53.040 --> 00:07:57.976 сайн эрүүл мэндэд нь анхаарцгаая. 00:07:58.000 --> 00:07:59.216 Юу гэсэн үг вэ гэхээр 00:07:59.240 --> 00:08:03.816 хүүхдүүд маань биднийг оноо дүнд хэтэрхий анхааралгүй, 00:08:03.840 --> 00:08:06.836 харин амжилтын эх үүсвэрийг нь 00:08:06.836 --> 00:08:10.690 хүүхэд насанд нь бий болгох зүйлсэд анхаараасай гэж хүсч байгаа. 00:08:10.690 --> 00:08:14.330 Эдгээр нь юун дээр тогтох вэ гэвэл хайр, 00:08:15.250 --> 00:08:16.456 бас гэрийн ажил. NOTE Paragraph 00:08:16.480 --> 00:08:18.656 (Инээд) NOTE Paragraph 00:08:18.680 --> 00:08:20.600 (Алга ташилт) NOTE Paragraph 00:08:23.240 --> 00:08:26.480 Би гэрийн ажил гэж хэлсэн гэж үү? Би үнэхээр гэрийн ажил гэж хэллээ. 00:08:27.920 --> 00:08:30.080 Гэхдээ жинхэнээсээ, учир нь гэвэл энэ. 00:08:31.280 --> 00:08:34.936 Хүмүүсийн судалсан хамгийн урт хугацааны судалгаа болох 00:08:34.960 --> 00:08:37.135 Харвард Грантын Судалгаанд 00:08:37.159 --> 00:08:39.496 хүүхдүүддээ бидний хүсэх 00:08:39.520 --> 00:08:42.096 ажил мэргэжлийн амжилт нь 00:08:42.120 --> 00:08:45.896 хүүхэд байхдаа гэрийн ажил хэр хийдэг байснаас хамаардаг гэжээ. 00:08:45.920 --> 00:08:47.936 Эрт эхэлсэн байх тусмаа илүү сайн. 00:08:47.960 --> 00:08:50.606 Энэ нь ханцуйгаа шамлаад "нэмэр болъё" гэсэн сэтгэлгээ. 00:08:50.606 --> 00:08:52.736 "Энд байгаа тааламжгүй ажлыг 00:08:52.760 --> 00:08:55.636 хэн нэгэн хийж л таарах юм чинь би хийчихье" гэсэн сэтгэлгээ. 00:08:55.636 --> 00:08:58.056 "Бүхэлдээ сайжрахын төлөө нэмэр болъё" 00:08:58.056 --> 00:09:00.226 гэсэн энэ сэтгэлгээ л ажлын байран дээр 00:09:00.226 --> 00:09:02.416 таныг бусдаас илүү хол явахад хүргэдэг. 00:09:02.440 --> 00:09:05.336 Бид бүгд үүнийг мэддэг. NOTE Paragraph 00:09:05.360 --> 00:09:08.176 (Алга ташилт) NOTE Paragraph 00:09:08.200 --> 00:09:11.776 Үүнийг мэддэг мөртлөө бид өнөөх жагсаалтаар дүүрэн хүүхэд насанд 00:09:11.800 --> 00:09:15.576 хүүхдүүдээ гэрийн ажлаас чөлөөлж, 00:09:15.600 --> 00:09:18.096 харин тэд насанд хүрээд ажил ормогцоо 00:09:18.120 --> 00:09:20.020 хийх ёстой зүйлсийн 00:09:20.020 --> 00:09:21.816 байхгүй жагсаалтыг хүлээн, 00:09:21.840 --> 00:09:24.610 хамгийн гол нь ханцуйгаа шамлан 00:09:24.610 --> 00:09:27.376 "нэмэр болъё" гэх тэмүүлэл, сэтгэлгүй. 00:09:27.400 --> 00:09:30.330 "Бусдадаа яаж тусалдаг юм билээ" 00:09:30.330 --> 00:09:35.320 "Ахлагчид маань надаас юу шаардах бол?" гэж боддоггүй. NOTE Paragraph 00:09:36.280 --> 00:09:39.880 Харвард Грантын Судалгаанаас гаргасан хоёр дахь том үр дүн бол 00:09:40.920 --> 00:09:42.680 амьдралын аз жаргал 00:09:43.720 --> 00:09:45.576 хайраас шалтгаалдаг болохоос биш 00:09:45.600 --> 00:09:47.456 ажилдаа дурлах биш. 00:09:47.480 --> 00:09:49.680 Хүн хүнээ хайрлах хайр. 00:09:50.400 --> 00:09:53.840 Эхнэр нөхрөө, хамтрагчаа, найз нөхдөө, гэр бүлээ хайрлах хайр. 00:09:54.600 --> 00:09:58.296 Ийм учраас хүүхэд насанд хүүхдэдээ хайрлахыг сургах ёстой. 00:09:58.320 --> 00:10:01.296 Эхлээд өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй. 00:10:01.320 --> 00:10:05.296 Бид хүүхдээ нөхцөлгүйгээр хайрлахгүй бол тэд өөрсдийгөө хайрлаж чадахгүй. NOTE Paragraph 00:10:05.320 --> 00:10:07.280 (Алга ташилт) NOTE Paragraph 00:10:09.600 --> 00:10:10.800 Тийм ээ. 00:10:12.240 --> 00:10:14.016 Тэгээд 00:10:14.040 --> 00:10:16.296 оноо дүнд өндөр ач холбогдол өгөхийн оронд 00:10:16.320 --> 00:10:19.216 хүүхдээ гэртээ сургуулиасаа ирэхэд нь 00:10:19.240 --> 00:10:20.700 эсвэл бид ажлаасаа ирэхдээ 00:10:20.700 --> 00:10:23.596 технологийн бүх хэрэгслээ унтраагаад, утаснуудаа далд хийгээд 00:10:23.596 --> 00:10:24.936 тэдний нүд рүү нь хараад 00:10:24.960 --> 00:10:28.136 хэдэн цаг хараагүй хүүхдээ анх удаа хараад 00:10:28.160 --> 00:10:31.296 хэрхэн баярлаж байгаагаа харуулах хэрэгтэй. 00:10:31.320 --> 00:10:33.256 Тэгээд дараа нь ингэж хэлэх хэрэгтэй: 00:10:33.280 --> 00:10:34.730 "Өнөөдөр хэр өдөр байв даа? 00:10:35.840 --> 00:10:38.656 Өнөөдрийн юу нь таалагдав?" 00:10:38.680 --> 00:10:41.800 Тэгээд өсвөр насны охин чинь "Өдрийн хоол" гэж 00:10:41.800 --> 00:10:44.496 манай охин шиг хариулахад нь тооны шалгалтынх нь тухай 00:10:44.520 --> 00:10:45.936 мэдмээр байгаа ч 00:10:45.960 --> 00:10:48.976 өдрийн хоолных нь тухай сонирхож асуух л хэрэгтэй. 00:10:49.000 --> 00:10:52.176 "Юу нь тийм гоё байсан юм?" гэж асуух хэрэгтэй. 00:10:52.200 --> 00:10:55.576 Голч онооноос илүүтэйгээр хүнийхээ хувьд бидэнд чухал 00:10:55.600 --> 00:10:58.200 гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. NOTE Paragraph 00:10:59.640 --> 00:11:01.856 За тэгэхээр та нар "хайр, гэрийн ажил гээд 00:11:01.880 --> 00:11:04.376 сайхан сонсогдож байгаа ч больж үз" гэх байх. 00:11:04.400 --> 00:11:07.376 Их сургуулиуд өндөр оноо, 00:11:07.400 --> 00:11:11.320 өргөмжлөл, шагнал харахыг хүсч байгаа. 00:11:13.080 --> 00:11:18.976 Хамгийн том нэр хүндтэй сургуулиуд эдгээрийг хүүхдүүдээс маань шаарддаг. 00:11:19.000 --> 00:11:20.570 Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш. 00:11:21.160 --> 00:11:26.256 Шилдэг сургуулиудын жагсаалт, нэр хүнд гэсэн заль мэх бидэнд юу ч гэж байсан -- NOTE Paragraph 00:11:26.280 --> 00:11:28.640 (Алга ташилт) NOTE Paragraph 00:11:32.040 --> 00:11:34.350 амьдралд амжилт гаргаж аз жаргалтай байхын тулд 00:11:34.350 --> 00:11:36.856 нэр сайтай их сургуулиудын аль нэгэнд сурах албагүй. 00:11:36.856 --> 00:11:39.576 Аз жаргалтай, амжилттай яваа хүмүүс улсын сургуульд явсан, 00:11:39.600 --> 00:11:41.856 хэний ч сонсоогүй жижигхэн сургуульд явсан, 00:11:41.880 --> 00:11:43.456 зөвхөн мэргэжлийн гэрчилгээтэй, 00:11:43.480 --> 00:11:46.216 энд нэг сургуульд ороод хасагдсан байдаг. NOTE Paragraph 00:11:46.240 --> 00:11:49.040 (Алга ташилт) NOTE Paragraph 00:11:53.240 --> 00:11:55.680 Үүний үнэн бодит жишээ 00:11:55.680 --> 00:11:57.936 энэ танхимд ч тэр, манай хамт олон дунд ч бий. 00:11:57.960 --> 00:11:59.656 Хэрэв бид харах өнцгөө тэлж, 00:11:59.680 --> 00:12:01.936 өөр хэдэн сургуулийг судлах боломжтой бол, 00:12:01.960 --> 00:12:05.496 магадгүй өөрсдийн нэрээ урьтал болголгүй 00:12:05.520 --> 00:12:08.280 энэхүү үнэнийг хүлээн зөвшөөрч, 00:12:08.280 --> 00:12:11.176 хүүхдүүд маань өнөөх том сургуулиудад орж чадахгүй байсан ч 00:12:11.200 --> 00:12:14.720 үүгээр юм дуусахгүй гэдгийг ухаарч болох юм. 00:12:15.960 --> 00:12:17.216 Хамгийн чухал нь, 00:12:17.240 --> 00:12:22.336 хэрэв хүүхэд нас нь асар их дарамттай өнөөх жагсаалтаас ангид байсан бол, 00:12:22.360 --> 00:12:24.496 аль нь ч байсан хамаагүй 00:12:24.520 --> 00:12:26.456 нэг их сургуульд орох болмогц 00:12:26.480 --> 00:12:29.576 тэд өөрсдөө зөнгөөрөө тэнд хүрсэн байх болно. 00:12:29.600 --> 00:12:32.056 Өөрсдийн урам зоригоор хурцлагдаж 00:12:32.080 --> 00:12:35.280 тэндээ илүү их хөгжих чадалтай бас бэлэн байх болно. NOTE Paragraph 00:12:37.360 --> 00:12:39.160 Би та нарт үнэнээ хүлээе. 00:12:39.760 --> 00:12:42.856 Өмнө нь би 2 хүүхэдтэй гэж хэлсэн. Сойер, Эвери хоёр. 00:12:42.880 --> 00:12:44.576 Тэд өсвөр насныхан. 00:12:44.600 --> 00:12:46.456 Эрт урьдын цагт, 00:12:46.480 --> 00:12:48.450 би Сойер, Эвери хоёроо 00:12:48.450 --> 00:12:50.896 жижигхэн бонсай мод шиг л арчилдаг байлаа. NOTE Paragraph 00:12:50.920 --> 00:12:53.256 (Инээд) NOTE Paragraph 00:12:53.280 --> 00:12:56.216 Маш болгоомжтой тайрч засаад 00:12:56.240 --> 00:13:00.136 төгс төгөлдөр хүний дүрд оруулах юм шиг л. 00:13:00.160 --> 00:13:03.656 Магадгүй тэр дүр нь шалгуур өндөртэй том сургуулиудын аль нэгт 00:13:03.680 --> 00:13:06.120 хангалттай тэнцэхүйц болно гэж боддог байлаа. 00:13:07.040 --> 00:13:10.920 Гэхдээ бусдын мянга мянган хүүхдүүдтэй ажилласны дараа -- NOTE Paragraph 00:13:11.640 --> 00:13:13.360 (Инээд) NOTE Paragraph 00:13:14.480 --> 00:13:16.800 бас өөрөө 2 хүүхэд өсгөсний дараа 00:13:18.200 --> 00:13:20.400 хүүхдүүд маань бонсай мод биш гэдгийг ухаарсан. 00:13:21.800 --> 00:13:23.520 Тэд бол төрөл зүйл нь үл мэдэгдэх 00:13:24.400 --> 00:13:27.216 зэрлэг цэцэгс. NOTE Paragraph 00:13:27.240 --> 00:13:29.136 (Инээд) NOTE Paragraph 00:13:29.160 --> 00:13:32.576 Харин тэдэнд өсөж хөгжихөд нь тааламжтай орчинг бүрдүүлэх, 00:13:32.600 --> 00:13:34.976 гэрийн ажлаар дамжуулан тэднийг хатуужуулах, 00:13:35.000 --> 00:13:39.296 бусдыг хайрлаж, эргээд хайрлуулахад сургаж хайраар дутаахгүй байх нь миний үүрэг. 00:13:39.320 --> 00:13:42.416 Харин их сургууль, мэргэжил, карьер нь 00:13:42.440 --> 00:13:44.136 тэдний л сонголт. 00:13:44.160 --> 00:13:49.816 Миний үүрэг бол тэднийг төсөөлсөн хүн шигээ болгох биш, 00:13:49.840 --> 00:13:54.640 харин өөрсдийн гайхамшигт бодгаль болоход нь туслах юм. NOTE Paragraph 00:13:55.400 --> 00:13:56.616 Баярлалаа. NOTE Paragraph 00:13:56.640 --> 00:14:03.070 (Алга ташилт)