Return to Video

Бид яагаад рациональ бус шийдвэр гаргадаг вэ? - Сара Гарофало

  • 0:07 - 0:09
    Та шоунд оролцож байна гэж бодъё.
  • 0:09 - 0:12
    Эхний шатанд 1000 доллар
    хожоод байсан танд
  • 0:12 - 0:15
    шагнал таарчээ.
  • 0:15 - 0:17
    Танд хоёр сонголт байгаа.
  • 0:17 - 0:20
    Та 500 доллар баталгаатай авч болно.
  • 0:20 - 0:23
    Эсвэл зоос шидэж болно.
  • 0:23 - 0:26
    Хэрвээ сүлд буувал та 1000 доллар хожно.
  • 0:26 - 0:29
    Харин тоо буувал та ямар ч шагнал авахгүй.
  • 0:29 - 0:34
    Хоёр дахь шатанд 2000 доллар байсан танд
    энэ удаад шийтгэл таарчээ.
  • 0:34 - 0:36
    Одоо танд өөр сонголтууд байгаа.
  • 0:36 - 0:39
    Та 500 доллараа шууд алдаж болно.
  • 0:39 - 0:42
    Эсвэл зоос шидэж азаа үзэх боломжтой.
  • 0:42 - 0:44
    Хэрвээ сүлд буувал та юу ч алдахгүй,
  • 0:44 - 0:49
    харин тоо таарвал та 1000 доллар алдана.
  • 0:49 - 0:50
    Хэрэв та бусдын адил бол
  • 0:50 - 0:54
    та эхний шатанд баталгаатай
    шагналаа аваад,
  • 0:54 - 0:57
    хоёрдугаар шатанд зоос шидэх байсан.
  • 0:57 - 1:00
    Гэхдээ үүнийг бодоод үзвэл
    ойлгомжгүй санагдана.
  • 1:00 - 1:04
    Учир нь энэ хоёр шатны эцсийн
    үр дүн нь яг адилхан.
  • 1:04 - 1:09
    Тэгвэл яагаад хоёр дахь шат
    илүү аюултай санагдаж байна вэ?
  • 1:09 - 1:13
    Хариулт нь алдагдлаас
    айх үзэгдэлд оршдог.
  • 1:13 - 1:15
    Эдийн засгийн онолоор
  • 1:15 - 1:19
    бид шийдвэрээ энгийн
    математик тэгшитгэл ашиглан
  • 1:19 - 1:23
    ашгийг алдагдалд хувааж гаргах ёстой.
  • 1:23 - 1:25
    Гэвч судалгаагаар маш олон хүмүүсийн хувьд
  • 1:25 - 1:29
    ямар нэгэн зүйлийг алдсанаас үүсдэг
    сэтгэлзүйн сөрөг нөлөө нь
  • 1:29 - 1:35
    тухайн зүйлээ олж авахад үүсдэг
    эерэг нөлөөнөөс хоёр дахин хүчтэй байдаг.
  • 1:35 - 1:40
    Алдагдалаас айх нь хьюристикээс үүсдэг
    сэтгэхүйн гажуудал юм.
  • 1:40 - 1:44
    Асуудал шийдвэрлэхэд өмнөх туршлага
    болон зөн совин нь
  • 1:44 - 1:47
    нарийн шинжилгээнээс илүү нөлөөлдөг байна.
  • 1:47 - 1:50
    Эдгээр сэтгэхүйн товчилборууд нь
    бодлогогүй шийдвэрт хүргэдэг ба
  • 1:50 - 1:51
    эдгээр нь хүнд дурлах,
  • 1:51 - 1:53
    хаднаас үсрэхтэй огт адилгүй.
  • 1:53 - 1:58
    Харин буруу нь амархан батлагдахуйц
    логикийн эндүүрлүүд байдаг.
  • 1:58 - 2:04
    Таамаглал бүхий нөхцөл байдлуудад
    хьюристик ашиглах нь буруу юм.
  • 2:04 - 2:09
    Жишээлбэл, та 4 ногоон
    2 улаан тал бүхий шоог
  • 2:09 - 2:11
    20 удаа хаялаа гэж бодъё.
  • 2:11 - 2:14
    Та дараах дарааллуудаас сонгоод
  • 2:14 - 2:17
    хэрвээ таарвал 25 доллар хожно.
  • 2:17 - 2:19
    Та алийг нь сонгох вэ?
  • 2:19 - 2:24
    Оюутнуудаас авсан нэгэн судалгаагаар
    оролцогчдын 65% нь
  • 2:24 - 2:26
    В дарааллыг сонгосон бөгөөд
  • 2:26 - 2:30
    А дараалал В-гээс илүү богино
    мөн В дотор агуулагдсан буюу
  • 2:30 - 2:32
    өөрөөр хэлбэл, таарах илүү магадлалтай юм.
  • 2:32 - 2:35
    Үүнийг холбоосийн төөрөгдөл гэдэг.
  • 2:35 - 2:37
    Бид илүү олон ногоон буулт
    бууна гэж бодсоноор
  • 2:37 - 2:42
    бидний тархи буруу хариултыг
    сонгоход хүргэдэг.
  • 2:42 - 2:46
    Хьюристик нь мөн тоотой асуудлуудад муу.
  • 2:46 - 2:49
    Жишээлбэл, сурагчид хоёр баг болж
  • 2:49 - 2:55
    эхний багт Махатма Ганди 9 наснаасаа
    өмнө үхсэн эсэх,
  • 2:55 - 3:00
    харин хоёр дахь багт 140 наснаасаа өмнө
    үхсэн эсэх талаар асуулт тавьсан байна.
  • 3:00 - 3:03
    Аль аль нь хэтэрхий зөрж байсан ч,
  • 3:03 - 3:07
    түүний нас барсан жинхэнэ насыг асуухад
  • 3:07 - 3:10
    эхний багийнхан ойролцоогоор 50 гэсэн бол
  • 3:10 - 3:14
    хоёр дох баг 67 орчим гэж хариулсан байна.
  • 3:14 - 3:17
    Анхны асуултанд илт буруу мэдээлэл
    агуулагдаж байгаа нь
  • 3:17 - 3:19
    тодорхой байсан хэдий ч,
  • 3:19 - 3:22
    энэ нь сурагчдын тооцоололд
    нөлөөлсөн байна.
  • 3:22 - 3:25
    Энэ нь зангууны нөлөөний жишээ бөгөөд
  • 3:25 - 3:28
    ихэвчлэн сурталчилгаа, гэрээ хэлэлцээрт
  • 3:28 - 3:31
    хүмүүсийн төлөх төлбөрийг
    нэмэхэд ашиглагддаг байна.
  • 3:31 - 3:35
    Тэгвэл, хьюристик энэ бүх буруу шийдвэрт
    хүргэдэг юм бол
  • 3:35 - 3:37
    яагаад бидэнд байдаг юм бэ?
  • 3:37 - 3:40
    Учир нь тэд заримдаа тун хэрэг болдог.
  • 3:40 - 3:41
    Хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсэгт
  • 3:41 - 3:46
    амьд үлдэх нь хязгаартай мэдээлэл ашиглан
    хурдан шийдвэр гаргахаас хамаарч байжээ.
  • 3:46 - 3:50
    Бүх боломжийг логикийн дарааллаар
    бодож үзэх хугацаа хомс үед
  • 3:50 - 3:53
    хьюристик заримдаа биднийг аварч чадна.
  • 3:53 - 3:57
    Гэвч өнөөгийн орчинд илүү түвэгтэй
    шийдвэр гаргах хэрэгтэй байдаг ба
  • 3:57 - 4:01
    ийм шийдвэрийг далд ухамсрын хүчин зүйлс
    гажуудуулдгийг бид анзаардаггүй бөгөөд
  • 4:01 - 4:04
    энэ нь улмаар эрүүл мэнд,
    боловсрол, санхүү
  • 4:04 - 4:06
    шүүхийн тогтолцоо гээд
    бүх салбарт нөлөөлдөг.
  • 4:06 - 4:08
    Бид тархиныхаа
    хьюристикийг унтрааж чадахгүй ч,
  • 4:08 - 4:11
    түүнийг анхааралдаа авч чадна.
  • 4:11 - 4:14
    Хэрвээ та тоо,
  • 4:14 - 4:15
    магадлал,
  • 4:15 - 4:17
    олон деталь бүхий асуудалтай тулгарвал
  • 4:17 - 4:18
    хэсэг хугацаанд завсарлаад
  • 4:18 - 4:23
    таны зөн совин тань буруу ч байж магадгүй
    гэдгийг санаарай.
Title:
Бид яагаад рациональ бус шийдвэр гаргадаг вэ? - Сара Гарофало
Speaker:
Sara Garofalo
Description:

Бүтэн хичээлийг эндээс үзээрэй: http://ed.ted.com/lessons/the-psychology-behind-irrational-decisions-sara-garofalo

Хүмүүс ихэвчлэн санхүүгийн тал дээр рациональ бус, хамгийн сайн үр дүнд хүргэж чадахгүй шийдвэр гаргадаг. Яагаад тэр вэ? Бид зүгээр л тоотой харьцахдаа муу гэж үү? Эсвэл сэтгэхүйн үйл ажиллагаанаас болж байна уу? Сара Грофало хьюристик буюу дүн шинжилгээнээс илүүтэй зөн совин, өмнөх туршлагад тулгуурлан шийдвэр гаргах үзэгдлийг тайлбарлаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:39

Mongolian subtitles

Revisions