Та шоунд оролцож байна гэж бодъё. Эхний шатанд 1000 доллар хожоод байсан танд шагнал таарчээ. Танд хоёр сонголт байгаа. Та 500 доллар баталгаатай авч болно. Эсвэл зоос шидэж болно. Хэрвээ сүлд буувал та 1000 доллар хожно. Харин тоо буувал та ямар ч шагнал авахгүй. Хоёр дахь шатанд 2000 доллар байсан танд энэ удаад шийтгэл таарчээ. Одоо танд өөр сонголтууд байгаа. Та 500 доллараа шууд алдаж болно. Эсвэл зоос шидэж азаа үзэх боломжтой. Хэрвээ сүлд буувал та юу ч алдахгүй, харин тоо таарвал та 1000 доллар алдана. Хэрэв та бусдын адил бол та эхний шатанд баталгаатай шагналаа аваад, хоёрдугаар шатанд зоос шидэх байсан. Гэхдээ үүнийг бодоод үзвэл ойлгомжгүй санагдана. Учир нь энэ хоёр шатны эцсийн үр дүн нь яг адилхан. Тэгвэл яагаад хоёр дахь шат илүү аюултай санагдаж байна вэ? Хариулт нь алдагдлаас айх үзэгдэлд оршдог. Эдийн засгийн онолоор бид шийдвэрээ энгийн математик тэгшитгэл ашиглан ашгийг алдагдалд хувааж гаргах ёстой. Гэвч судалгаагаар маш олон хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйлийг алдсанаас үүсдэг сэтгэлзүйн сөрөг нөлөө нь тухайн зүйлээ олж авахад үүсдэг эерэг нөлөөнөөс хоёр дахин хүчтэй байдаг. Алдагдалаас айх нь хьюристикээс үүсдэг сэтгэхүйн гажуудал юм. Асуудал шийдвэрлэхэд өмнөх туршлага болон зөн совин нь нарийн шинжилгээнээс илүү нөлөөлдөг байна. Эдгээр сэтгэхүйн товчилборууд нь бодлогогүй шийдвэрт хүргэдэг ба эдгээр нь хүнд дурлах, хаднаас үсрэхтэй огт адилгүй. Харин буруу нь амархан батлагдахуйц логикийн эндүүрлүүд байдаг. Таамаглал бүхий нөхцөл байдлуудад хьюристик ашиглах нь буруу юм. Жишээлбэл, та 4 ногоон 2 улаан тал бүхий шоог 20 удаа хаялаа гэж бодъё. Та дараах дарааллуудаас сонгоод хэрвээ таарвал 25 доллар хожно. Та алийг нь сонгох вэ? Оюутнуудаас авсан нэгэн судалгаагаар оролцогчдын 65% нь В дарааллыг сонгосон бөгөөд А дараалал В-гээс илүү богино мөн В дотор агуулагдсан буюу өөрөөр хэлбэл, таарах илүү магадлалтай юм. Үүнийг холбоосийн төөрөгдөл гэдэг. Бид илүү олон ногоон буулт бууна гэж бодсоноор бидний тархи буруу хариултыг сонгоход хүргэдэг. Хьюристик нь мөн тоотой асуудлуудад муу. Жишээлбэл, сурагчид хоёр баг болж эхний багт Махатма Ганди 9 наснаасаа өмнө үхсэн эсэх, харин хоёр дахь багт 140 наснаасаа өмнө үхсэн эсэх талаар асуулт тавьсан байна. Аль аль нь хэтэрхий зөрж байсан ч, түүний нас барсан жинхэнэ насыг асуухад эхний багийнхан ойролцоогоор 50 гэсэн бол хоёр дох баг 67 орчим гэж хариулсан байна. Анхны асуултанд илт буруу мэдээлэл агуулагдаж байгаа нь тодорхой байсан хэдий ч, энэ нь сурагчдын тооцоололд нөлөөлсөн байна. Энэ нь зангууны нөлөөний жишээ бөгөөд ихэвчлэн сурталчилгаа, гэрээ хэлэлцээрт хүмүүсийн төлөх төлбөрийг нэмэхэд ашиглагддаг байна. Тэгвэл, хьюристик энэ бүх буруу шийдвэрт хүргэдэг юм бол яагаад бидэнд байдаг юм бэ? Учир нь тэд заримдаа тун хэрэг болдог. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсэгт амьд үлдэх нь хязгаартай мэдээлэл ашиглан хурдан шийдвэр гаргахаас хамаарч байжээ. Бүх боломжийг логикийн дарааллаар бодож үзэх хугацаа хомс үед хьюристик заримдаа биднийг аварч чадна. Гэвч өнөөгийн орчинд илүү түвэгтэй шийдвэр гаргах хэрэгтэй байдаг ба ийм шийдвэрийг далд ухамсрын хүчин зүйлс гажуудуулдгийг бид анзаардаггүй бөгөөд энэ нь улмаар эрүүл мэнд, боловсрол, санхүү шүүхийн тогтолцоо гээд бүх салбарт нөлөөлдөг. Бид тархиныхаа хьюристикийг унтрааж чадахгүй ч, түүнийг анхааралдаа авч чадна. Хэрвээ та тоо, магадлал, олон деталь бүхий асуудалтай тулгарвал хэсэг хугацаанд завсарлаад таны зөн совин тань буруу ч байж магадгүй гэдгийг санаарай.