Return to Video

Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

  • 0:01 - 0:03
    Таны цалин хэд вэ?
  • 0:03 - 0:05
    Чангаар хариулсны хэрэггүй.
  • 0:06 - 0:07
    Зүгээр л дотроо саначих.
  • 0:08 - 0:13
    Харин одоо таны хажууд байгаа хүн хэдийг
    авдаг гэж та бодож байна?
  • 0:13 - 0:15
    Бас л чангаар хэлсний хэрэггүй.
  • 0:15 - 0:16
    (Инээд)
  • 0:17 - 0:20
    Таны хажууд суудаг ажилтан
  • 0:20 - 0:23
    хэдийг авдаг бол оо?
  • 0:23 - 0:25
    Та мэдэх үү?
  • 0:25 - 0:26
    Та мэдэх хэрэгтэй юу?
  • 0:27 - 0:31
    Танаас эдгээр асуултыг асуухад
    надад бага зэрэг эвгүй байна л даа.
  • 0:31 - 0:34
    Гэхдээ та үнэнийг хэлэхэд
    мэдмээр л байгаа биз дээ?
  • 0:35 - 0:39
    Бидний ихэнх нь цалингаа зарлахыг
    жаахан эвгүй гэж үздэг.
  • 0:39 - 0:41
    Бид энэ тухай хөршүүддээ хэлэх ёсгүй,
  • 0:41 - 0:44
    ажил дээр хажуу ширээнийхээ хүнд
    бүр ч болохгүй.
  • 0:44 - 0:47
    Гол шалтгаан нь хүн болгон
    бие биенийхээ цалинг мэддэг бол
  • 0:47 - 0:49
    бүх зүйл хяналтаас гарна гэж боддог.
  • 0:49 - 0:51
    Хэрүүл маргаан дэгдэж,
  • 0:51 - 0:54
    бүр хэд хэдэн хүн ажлаасаа гарч ч мэднэ.
  • 0:54 - 0:57
    Харин бусдаас нууцлах нь энэ бүх маргааны
    гол шалтгаан бол яах вэ?
  • 0:57 - 1:00
    Энэ нууцлалыг алга болгочихвол ямар вэ?
  • 1:01 - 1:04
    Нээлттэй байх нь компани доторх
    шударга болон хамтран ажиллах хандлагыг
  • 1:04 - 1:06
    нэмэгдүүлдэг болов уу?
  • 1:06 - 1:09
    Хэрвээ цалингийн ил тод байдал
    бүрэн хангагдвал яах бол оо?
  • 1:10 - 1:12
    Сүүлийн хэдэн жилийн турш
  • 1:12 - 1:15
    би байгууллагуудын болон энтрепренёр
    манлайлагчдыг судалсан.
  • 1:15 - 1:18
    Тэд компанийг удирдах уламжлалт аргаас
    татгалзсан юм.
  • 1:18 - 1:21
    Цалингийн асуудал удаа дараа
    тавигдсаар байсан л даа.
  • 1:21 - 1:24
    Хариултууд нь улам гайхшруулсаар байсан.
  • 1:24 - 1:26
    Цалингийн ил тод байдал буюу
  • 1:26 - 1:29
    компани дотроо цалингийнхаа хэмжээг
    чөлөөтэй хуваалцах нь
  • 1:29 - 1:31
    ажилтнуудад төдийгүй байгууллагад
  • 1:31 - 1:33
    сайнаар нөлөөлдөг.
  • 1:33 - 1:36
    Хүмүүс цалингаа хамтран ажиллагсдаас нь
    их багыг мэдэхгүй үед
  • 1:36 - 1:38
    өөрсдийгөө харьцангуй бага цалинтай,
  • 1:38 - 1:41
    бүр зарим тохиолдолд
    гадуурхагдсан мэдрэмж төрдөг байна.
  • 1:41 - 1:43
    Танд бага цалин өгдөг эсвэл
    гадуурхдаг мэт санагддаг
  • 1:43 - 1:46
    байгууллагад та ажиллахыг хүсэх үү?
  • 1:47 - 1:49
    Харин цалинг нууцлаад байх нь
    яг ийм байдал үүсгэдэг.
  • 1:49 - 1:52
    Олон жилийн өмнөөс тогтсон
    ийм жишиг түгээмэл тохиолддог.
  • 1:53 - 1:55
    АНУ-д аливаа ажилтан цалингийнхаа хэмжээг
  • 1:55 - 1:58
    бусадтай хуваалцах эрх нь хуулиар
    хамгаалагдсан мөртлөө тэр шүү дээ.
  • 1:59 - 2:02
    Хэдэн арван жилийн тэртээх
    нэг алдартай жишээнд
  • 2:02 - 2:04
    Вэнити Фэйр сэтгүүлийн удирдлага
  • 2:04 - 2:08
    "Ажилтнуудыг авсан цалингийнхаа тухай
    хоорондоо ярилцахыг хориглоно" гэсэн
  • 2:08 - 2:09
    гарчигтай сануулгыг тарааж байсан.
  • 2:10 - 2:13
    Ажилтнуудыг авсан цалингийнхаа тухай
    хоорондоо ярилцахыг "хориглоно".
  • 2:13 - 2:16
    Энэ сануулга хэнд ч
    таалагдаагүй нь ойлгомжтой.
  • 2:16 - 2:18
    Алгокиний Дугуй Ширээний
    гишүүд болох
  • 2:18 - 2:20
    Нью-Йоркийн зохиолчид
  • 2:20 - 2:22
    Дороти Паркер, Роберт Бэнчли,
    Роберт Шэрвуд нар
  • 2:22 - 2:24
    маргааш өдөр нь ил тод байдлыг
  • 2:24 - 2:26
    хамгаалах зорилгоор
  • 2:26 - 2:29
    цалингийнхаа хэмжээг бичсэн самбар
    хүзүүнээсээ зүүцгээсэн байлаа.
  • 2:29 - 2:30
    (Инээд)
  • 2:31 - 2:33
    Цалингаа бичээд хүн бүрт харагдахаар
  • 2:33 - 2:36
    хүзүүнээсээ зүүж
    ажилдаа ирнэ гээд төсөөл дөө.
  • 2:38 - 2:41
    Гэхдээ яагаад компаниуд цалингаа ярихыг
    сайшаадаггүй юм бол?
  • 2:41 - 2:44
    Яагаад үүнийг зарим нь үг дуугүй дагаж,
    зарим нь эсэргүүцдэг юм бол?
  • 2:46 - 2:49
    Дээр дурдсан шалтгаанаас гадна
  • 2:49 - 2:52
    цалинг нууцлах нь маш их мөнгө хэмнэх
    арга болдог байх нь.
  • 2:52 - 2:54
    Цалинг нууц байлгах нь
  • 2:54 - 2:57
    эдийн засгийн хэллэгээр
    "мэдээллийн тэнцвэргүй байдал" үүсгэдэг.
  • 2:57 - 2:59
    Энэ нь аливаа хэлцэлд оролцогч 2 талын
  • 3:00 - 3:03
    нэг нь нөгөөгөөсөө хамаагүй илүү
    мэдээлэлтэй байхыг хэлнэ.
  • 3:03 - 3:06
    Ажилд авах, тушаал дэвшүүлэх эсвэл
    цалин нэмэх хэлцэлд
  • 3:06 - 3:10
    ажил олгогч ийм нууцлалыг маш их мөнгө
    хэмнэх зорилгоор ашиглаж болно.
  • 3:11 - 3:13
    Хэрвээ та хүн бүрийн цалинг
    мэддэг байсан бол
  • 3:13 - 3:15
    өөрийгөө хэр сайн хэлцэл
    хийх байснаа төсөөл дөө.
  • 3:18 - 3:20
    Эдийн засагчид
    мэдээллийн тэнцвэргүй байдал
  • 3:20 - 3:22
    зах зээлийг гажуудуулна гэж анхааруулдаг.
  • 3:22 - 3:24
    Хувилагч төхөөрөмж дээр орхисон
    цалингийн чекээс болж
  • 3:24 - 3:27
    нэг мэдэхэд л хүмүүс
    өөд өөдөөсөө хашхирч эхэлнэ.
  • 3:27 - 3:29
    Тэд бүр мэдээллийн тэнцвэргүй байдал,
  • 3:29 - 3:33
    бүр эдийн засгийг уналтад
    оруулж болзошгүйг сануулдаг.
  • 3:34 - 3:36
    Бид үүнд хүрэхэд тун ойрхон байна.
  • 3:36 - 3:37
    Яагаад гэвэл,
  • 3:37 - 3:42
    нэгт, ихэнх ажилтнууд хамтрагчаасаа
    илүү эсвэл бага авдаг эсэхээ мэддэггүй.
  • 3:43 - 3:47
    2015 онд 70 мянган хүнээс
    авсан судалгаагаар
  • 3:47 - 3:49
    зах зээлийн дундаж түвшингийн
    цалин авдаг хүмүүсийн 2/3 нь
  • 3:49 - 3:52
    өөрсдийгөө дунджаас доогуур авдаг гэж
    боддог нь тогтоогдсон.
  • 3:53 - 3:56
    Бага цалин авдаг гэсэн хүмүүс
  • 3:56 - 3:59
    их, бага, яг дундаж
    хэмжээний цалинтайгаасаа
  • 3:59 - 4:02
    үл хамааран 60 хувь нь
  • 4:02 - 4:03
    ажлаасаа гарах бодолтой байгаа гэсэн.
  • 4:04 - 4:07
    Та энэ судалгаанд оролцсон бол
    юу гэж хариулах байсан бэ?
  • 4:07 - 4:08
    Та бага цалин авдаг уу?
  • 4:08 - 4:09
    Гэхдээ азнаарай.
  • 4:09 - 4:13
    Та энэ тухай ярьж болохгүй байж
    яаж мэдэх юм бэ?
  • 4:13 - 4:17
    Мөн мэдээллийн тэнцвэргүй байдал,
    цалингийн нууцлал хоёр
  • 4:17 - 4:19
    өнөөгийн эдийн засагт
    аль хэдийн үүсээд байгаа
  • 4:19 - 4:22
    ялгаварлан гадуурхах явдлыг
    улам даамжруулж байна.
  • 4:22 - 4:26
    2011 оны Эмэгтэйчүүдийн Бодлогын
    Судалгааны Хүрээлэнгээс гаргасан тайланд
  • 4:26 - 4:28
    эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү
  • 4:28 - 4:30
    23 хувь байсан.
  • 4:30 - 4:34
    Эндээс л эмэгтэйчүүд 1 доллар тутмаас
    77 цент авдаг гэсэн нөгөө яриа үүссэн.
  • 4:34 - 4:35
    Харин төрийн албанд
  • 4:35 - 4:37
    цалингийн шатлалыг тодорхой зааж өгсөн ба
  • 4:37 - 4:39
    хүн бүр энэ шатлалын тухай мэддэг учраас
  • 4:39 - 4:41
    цалингийн ялгаа нь
    11 хувь хүртэл буурсан.
  • 4:41 - 4:44
    Цалингийн ялгаа гарахад нөлөөлдөг
    бусад хүчин зүйлс
  • 4:44 - 4:47
    өөрчлөгдөөгүй байхад л ийм бууралт
    гарч байна гээд бод доо.
  • 4:47 - 4:50
    Хэрвээ жендерт суурилсан
    цалингийн ялгааг арилгая гэвэл
  • 4:50 - 4:52
    цалингийн жагсаалтыг дэлгэхээс л
    эхлэх ёстой байх.
  • 4:53 - 4:56
    Эдийн засгийн уналт хэрвээ энэ мөн бол,
  • 4:56 - 4:59
    нээлттэй ил тод байдал нь
    шударга ёсыг хангах ганц арга болдог.
  • 5:00 - 5:03
    Мэдээж хүмүүст хэдийг олдгоо мэдэгдэх нь
  • 5:03 - 5:04
    эвгүй байж магадгүй.
  • 5:04 - 5:06
    Гэвч өөрийгөө гадуурхагддаг эсвэл
  • 5:06 - 5:09
    эхнэр, охин, эгч дүү нарын чинь
    цалинг шударга бусаар
  • 5:09 - 5:13
    тогтоодог болов уу гэж
    бодож байснаас дээр биш гэж үү?
  • 5:13 - 5:17
    Нээлттэй байх нь шударга ёсыг хангах
    хамгийн зөв арга.
  • 5:17 - 5:20
    Харин цалингийн ил тод байдал
    үүнийг биелүүлнэ.
  • 5:20 - 5:23
    Энтрепренёр, байгууллагын удирдагч нар
  • 5:23 - 5:25
    олон жилийн турш цалингаа
    хуваалцах аргыг туршсаар ирсэн.
  • 5:26 - 5:27
    Жишээ нь, Дэйн Аткинсон байна.
  • 5:27 - 5:31
    Дэйн маш туршлагатай энтрепренёр ба
    олон компанийг
  • 5:31 - 5:32
    цалингийн нууцлалтай эхлүүлж,
  • 5:32 - 5:35
    энэ байдлаа ашиглан
    адил ур чадвартай хоёр хүнд
  • 5:35 - 5:38
    цалингийн хэлцлээ хэр сайн
    хийснээс нь шалтгаалан
  • 5:38 - 5:40
    хол зөрүүтэй цалинжуулсан байна.
  • 5:40 - 5:43
    Тэгээд Дэйн үүнээс болж үүссэн
    тэмцлийг олж харсан.
  • 5:44 - 5:46
    Тэр хамгийн сүүлд нээсэн СамОлл
    компаниа эхлүүлэхдээ
  • 5:46 - 5:49
    анхнаас нь цалингийн
    ил тод байдлаар хангасан.
  • 5:50 - 5:52
    Үр дүн нь гайхамшигтай байсан.
  • 5:52 - 5:54
    Олон олон судалгаагаар
  • 5:54 - 5:56
    хүмүүс өөрсдийгөө ямар түвшинд цалинждаг,
  • 5:56 - 5:59
    цалин нь бусад хүмүүсийнхээс
    ямар байна гэдгээс шалтгаалан
  • 5:59 - 6:01
    ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд
    илүү хичээж,
  • 6:01 - 6:04
    илүү хүчээ зарцуулахаас гадна
    ажлаасаа гарах магадлал багассан.
  • 6:04 - 6:06
    Иймээс ч Дэйн ганцаараа биш.
  • 6:06 - 6:08
    Технологийн гарааны бизнес болох
    Баффераас эхлээд
  • 6:08 - 6:11
    Хоул Фүүдс компаний
    хэдэн арван мянган ажилчдад хүртэл
  • 6:11 - 6:14
    зөвхөн цалингаас гадна
  • 6:14 - 6:17
    дэлгүүр, хэлтэс дэх ажлын үр дүнгүүд нь
  • 6:18 - 6:19
    дотоод сүлжээгээр
  • 6:19 - 6:21
    бүх хүмүүст харагддаг.
  • 6:22 - 6:24
    Цалингийн ил тод байдал нь
    маш олон төрөл байдаг л даа.
  • 6:24 - 6:26
    Нэг төрөл нь бүгдэд нь
    таарна гэсэн үг биш.
  • 6:26 - 6:29
    Зарим нь цалингаа
    бүгдэд харагдахаар тавина.
  • 6:29 - 6:31
    Зарим нь компани дотроо харуулна.
  • 6:31 - 6:34
    Зарим нь цалингаа бодох томьёог заана.
  • 6:34 - 6:36
    Зарим нь цалингийн шатлалаа зарлаад
  • 6:36 - 6:37
    хүмүүстээ аль шатлалд байгааг хэлнэ.
  • 6:37 - 6:39
    Та бүх ажилчдадаа бичиж өгөөд
  • 6:39 - 6:42
    ажил дээр нь зүүлгээд явах шаардлагагүй.
  • 6:42 - 6:44
    Та ч мөн гэртээ хийсэн зүүлтээ
  • 6:44 - 6:46
    ганцаараа зүүх албагүй.
  • 6:46 - 6:50
    Гэхдээ бид цалингийн ил тод байдалд хүрэх
    чухал алхмуудыг хийж чадна.
  • 6:50 - 6:52
    Ил тод байдалд чиглэсэн арга хэмжээ авах
  • 6:52 - 6:54
    эрх мэдэлтэй хүмүүст хэлэхэд,
  • 6:54 - 6:56
    одоо урагш хөдлөх цаг болсон.
  • 6:56 - 6:58
    Эрх мэдэл хараахан байхгүй
    хүмүүст хандаж хэлэхэд,
  • 6:58 - 7:00
    эрхийнхээ төлөө бат зогсох цаг нь ирлээ.
  • 7:01 - 7:03
    Тэгэхээр, таны цалин хэд вэ?
  • 7:04 - 7:07
    Таны хамт ажилладаг хүнийхээс ямар вэ?
  • 7:07 - 7:08
    Та мэдэх эрхтэй!
  • 7:09 - 7:11
    Тэд ч бас!
  • 7:12 - 7:13
    Баярлалаа.
  • 7:13 - 7:16
    (Алга ташилт)
Title:
Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?
Speaker:
Дэвид Бёркус
Description:

Таны цалин хэд вэ? Хамт ажилладаг бусад хүмүүсээс их үү, бага уу? Удирдлагын судлаач Дэвид Бёркусын бодлоор үүнийг та мэдэх эрхтэй, тэд ч мөн адил. Энэ илтгэлдээ тэрээр цалингаа нуух нийгмийн хандлагыг шүүмжилж, үүнийгээ нээлттэй болгосноор ажиллагсад, байгууллагууд болон нийгэмд ямар ач тустай талаар сонирхолтой баримтыг дэлгэж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:29

Mongolian subtitles

Revisions