Return to Video

Чихэнд хоногшсон дуунууд - Элизабет Хеллмат Маргулис

  • 0:07 - 0:10
    Та дэлгүүрт дараалалд зогсонгоо
  • 0:10 - 0:15
    сэтгүүлийн тавиурыг сонирхож байтал
    гэнэт аманд дуу аялагдаж байсан уу?
  • 0:15 - 0:19
    Бүтнээрээ биш, нэг хэсэг нь
    дахин дахин тоглоод л
  • 0:19 - 0:24
    авсан ногоогоо дууны хэмнэлтэй тааруулан
    торноос нь гаргаж байх жишээтэй.
  • 0:24 - 0:28
    Тэгвэл чихэнд чинь дуу хоногшжээ,
    мөн чи ганцаараа биш.
  • 0:28 - 0:33
    Бараг бүх хүнд энэ нь 7 хоногт
    дор хаяж нэг удаа тохиолддог ба
  • 0:33 - 0:37
    дөрөвний нэгт нь өдөрт хэд хэд
    тохиолддог ажээ.
  • 0:37 - 0:41
    Ихэвчлэн төдийлөн анхаарал шаарддаггүй
    ажил хийх үед орж ирэх бөгөөд
  • 0:41 - 0:44
    ус буцлахыг эсвэл гэрлэн дохио
    өөрчлөгдөхийг хүлээх үед
  • 0:44 - 0:46
    тохиолддог байна.
  • 0:46 - 0:49
    Энэхүү үзэгдэл нь оюун ухааны гайхалтай
    нууцуудын нэг юм.
  • 0:49 - 0:53
    Эрдэмтэд яагаад дуу чимээ нь
    яагаад маш амархан
  • 0:53 - 0:55
    бидний толгойд үлддэгийг мэддэггүй.
  • 0:55 - 0:58
    Сэтгэл судлалын үүднээс үзвэл
  • 0:58 - 1:01
    энэ нь оюун ухааны дүрслэлийн нэг жишээ.
  • 1:01 - 1:03
    Дүрслэл нь харааных байж болно:
  • 1:03 - 1:06
    нүдээ аниад улаан тэрэг төсөөлөхөд
    харагддаг шиг,
  • 1:06 - 1:08
    эсвэл энэ нь дуу авианы байх боломжтой.
  • 1:08 - 1:11
    Уйлж буй хүүхдийн дуу
  • 1:11 - 1:13
    эсвэл халаасан тос шаржигнах гэх мэт.
  • 1:13 - 1:16
    Чихэнд дуу хоногших нь
    дуу авианы дүрслэл ба
  • 1:16 - 1:19
    өөрийн эрхгүй тохиолддог.
  • 1:19 - 1:23
    Чи чихээ бөглөөд "Who Let the Dogs Out"-г
  • 1:23 - 1:25
    төсөөлөхийг оролддоггүй шүү дээ.
  • 1:25 - 1:28
    Зүгээр л чиний оюун ухааны
    дуу авианы орон зайд
  • 1:28 - 1:31
    урилгагүй зочин шиг тэнүүчилдэг.
  • 1:31 - 1:33
    Дуунууд нь маш тод байдаг нь
  • 1:33 - 1:38
    аялгуу биш аянаас бүтсэнтэй холбоотой.
  • 1:38 - 1:43
    Дуу нь ихэвчлэн дахин давтагдах
    хандлагатай байх бөгөөд
  • 1:43 - 1:47
    хэдэн минут эсвэл цагаар ч давтагддаг.
  • 1:47 - 1:52
    Олон давтагддаг нь гайхалтай чанар нь юм.
  • 1:52 - 1:57
    Саяхан эсвэл олон удаа сонссон дуунууд
    ихэвчлэн толгойд орж ирдэг.
  • 1:57 - 2:00
    Давталт гол оньс нь юм бол
  • 2:00 - 2:04
    бид үүнд орчин үеийн
    технологийг буруутгаж болох юм.
  • 2:04 - 2:07
    Сүүлийн зуун жилд маш олон
  • 2:07 - 2:13
    давтан тоглуулдаг төхөөрөмжүүд
    бий болсон.
  • 2:13 - 2:17
    Пянз, кассет, CD, аудио файл гээд л.
  • 2:17 - 2:21
    Эдгээр технологи нь онц содон,
    орчин үеийн туршлагыг бий болгож
  • 2:21 - 2:26
    20-р зууны сүүлээс л бий болсон хэрэг үү?
  • 2:26 - 2:28
    Хариултыг нь сонирхолтой
    эх сурвалжаас олсон:
  • 2:28 - 2:30
    Марк Твейн.
  • 2:30 - 2:34
    1876 онд гэрэл зураг бүтээгдэхээс
    нэг жилийн өмнө
  • 2:34 - 2:38
    тэрээр нэгэн хотод нүүрлэсэн
    зогсолтгүй жингэнэх дууны талаар
  • 2:38 - 2:42
    өгүүллэг бичсэн байна.
  • 2:42 - 2:44
    Энэ болоод бусад эх сурвалжууд нь
  • 2:44 - 2:48
    дуу хоногших нь сэтгэл зүйн энгийн
    нэг үзэгдэл бөгөөд
  • 2:48 - 2:51
    дуу бичлэгийн технологиор дамжин
    илүү их хөгжсөн ба
  • 2:51 - 2:53
    сүүлийн зуун жилд
    бий болсон шинэ зүйл биш юм.
  • 2:53 - 2:57
    Тэгэхээр түүхэн хүмүүс болох
    Шекспирээс Сакажавэа хүртэл
  • 2:57 - 3:02
    чихэнд нь дуу хоногшдог байсан байх.
  • 3:02 - 3:06
    Хөгжмөөс өөр ийнхүү тархсан дүрслэлийг
  • 3:06 - 3:08
    төсөөлөхөд бэрх.
  • 3:08 - 3:09
    Яагаад хөгжим гэж?
  • 3:09 - 3:12
    Уран зураг яагаад ингэж хоногшдоггүй юм?
  • 3:12 - 3:14
    Бяслагтай такитоны амт?
  • 3:14 - 3:19
    Энэ нь ой ухаанд хөгжим яаж
    илэрхийлэгддэгтэй холбоотой.
  • 3:19 - 3:21
    Мэддэг дуугаа сонсох үед
  • 3:21 - 3:26
    бид үргэлж дараагийн мөрийг нь хүлээдэг.
  • 3:26 - 3:31
    Нэг л хэсгийг нь тусад нь санах
    бидэнд хэцүү байдаг.
  • 3:31 - 3:35
    Төрсөн өдрийн дууны "чамд"
    гэдэг хэсгийн авиаг санах гэвэл
  • 3:35 - 3:37
    "Төрсөн өдөр" гэдгээс нь эхлэн
  • 3:37 - 3:39
    "чамд" хүртэл дуулах болдог.
  • 3:39 - 3:43
    Яг үүн шиг ая нь нэг төрлийн зуршил юм.
  • 3:43 - 3:45
    Гутлаа үдэж эхлэнгүүт
  • 3:45 - 3:48
    зангидах хүртлээ автоматаар хийдэг шиг
  • 3:48 - 3:51
    нэг ая орж ирмэгц,
  • 3:51 - 3:54
    жишээ нь хэн нэгэн "my umbrella" гэхэд
  • 3:54 - 3:58
    бид үргэлжлүүлэн
  • 3:58 - 4:01
    "ella, ella, ella" хэмээн дуусгадаг.
  • 4:01 - 4:03
    Гэхдээ энэ нь голдуу таамаглал.
  • 4:03 - 4:08
    Яг үнэндээ дуу яагаад хоногшдогыг
    бид одоо ч мэдэхгүй.
  • 4:08 - 4:11
    Гэхдээ үүнийг ойлгосноор бид
    хүний тархины үйл ажиллагааг
  • 4:11 - 4:13
    илүү сайн мэдэх боломжтой.
  • 4:13 - 4:15
    Магадгүй дараагийн удаа
  • 4:15 - 4:18
    Тайлор Свифтийн дуу орж ирээд
    салж өгөхгүй байвал
  • 4:18 - 4:22
    бид үүнийг ШУ-ны урт замналд
    гараа болгон ашиглаж
  • 4:22 - 4:26
    танин мэдэхүйн талаарх
    нууцыг тайлах ч юм билүү.
  • 4:26 - 4:30
    Үгүй гэвэл бид зүгээр л
    дагаад бүжиглэж болно.
Title:
Чихэнд хоногшсон дуунууд - Элизабет Хеллмат Маргулис
Description:

Бүтэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/earworms-those-songs-that-get-stuck-in-your-head-elizabeth-hellmuth-margulis үзнэ үү.

Дэлгүүрийн дараалалд хүлээнгээ, сэтгүүлийн лангууг сонирхож байтал гэнэт аманд чинь дуу аялагдаж байсан уу? Бүтнээрээ биш, зөвхөн нэг хэсэг нь дахин дахин аялагдаад л өөрийн мэдэлгүй хэмнэлд нь хөдөлж байсан уу? Элизабет Хеллмут Маргулис чихэнд дуу хоногшихийн нууцаас хуваалцан, хүмүүсийн 90-с дээш хувьд нь долоо хоногт дор хаяж нэг удаа тохиолддог энэхүү сонирхолтой үзэгдлийг тайлбарласан юм.

Хичээлийг Элизабет Маргулис анимейшнийг Артрейк Студи бүтээв.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:46

Mongolian subtitles

Revisions